125. Ашгийн бус байгаль орчны байгууллага

125. Ашгийн бус байгаль орчны байгууллага

Томруулж харах

Экологийн ашгийн төлөө бус байгууллага

Экологи, байгаль орчны тааламжтай нөхцөл байдлыг Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг экологийн ашгийн төлөө бус байгууллага (ЭкоАТББ)-ын үйл ажиллагаагаар тодорхойлж болно. ЭкоАТББ-ын үндсэн зорилго нь байгаль орчныг хамгаалах явдал юм. Байгаль хамгаалах, онгон төрхөөр нь хадгалан үлдэх явдлыг нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс суурь мөн гэж үздэг. Эдгээр үйл ажиллагааны үр ашгийг хувь хүний хандлага, эдгээр байгууллагад ажиллаж буй иргэний идэвхи санаачлага, юуны өмнө байгууллагын удирдлагын санаачлага бодлогоор тодорхойлно.

XX зууны 90-ээд оноос эхлэн ЭкоАТББ-ын тоо өсөн нэмэгдсэн нь Орос ба Монгол улсад хийгдсэн шинэчлэлтээр тодорхойлогдсон төдийгүй ард иргэдийн байгальд хандах хандлага, ашиг сонирхол өсөн нэмэгдэж байгаатай холбоотой. Ийм байгууллагыг үүсгэн байгуулах, явуулж буй үйл ажиллагааг нь хилийн чандаас хөхүүлэн дэмждэг. 2012 оноос ОХУ-д ийм чиглэлийн байгууллагын үйл ажиллагаанд зарим нэг талаар таагүй хандах болсон нь «гадаадын агентлаг»-ын тухай хууль хүчин төгөлдөр болж, энэхүү эрхзүйн хүрээнд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг ЭкоАТББ-ууд хамрагдан орж, хилийн чандаас санхүүжилт авдаг болсонтой холбоотой.

Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг ЭкоНКО байгууллагууд нутаг дэвсгэрийн хувьд өөр хоорондоо адилгүй өөрийн гэсэн статустай (олон улсын, улсын хэмжээний, бүс нутаг хоорондын, бүсийн болон орон нутгийн) байна, зохион байгуулалт – эрхзүйн хэлбэрээр (нийгмийн нэгдэл - общественные объединения (ООб); олон нийгмийн байгууллага (ООр); нийгмийн сан; олон нийтийн байгууллага; олон нийтийн хөдөлгөөн ба ашгийн төлөө бус байгууллага (НО)– бие даасан ашгийн төлөө бус байгууллага (АНО), ашгийн төлөө бус сан  (НФ), ашгийн төлөө бус түншлэл, хуулийн этгээд ба байгууллагуудын нэгдэл (холбоо, нийгэмлэг) гэж хуваагдана.

Монголд ЭкоАТББ-ыг үүсгэн байгуулах явдал ашигт малтмал олборлох, усан-цахилгаан станц барих, Орхон голын усыг говийн бүсээр урсгах төслийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанаас гарах таагүй үр дагаварын нөлөөнөөс Сэлэнгэ мөрөн болон цутгал голуудыг хамгаалах асуудалтай ихээхэн холбоотой. ЭкоАТББ-ууд бүх голын сав газарт үүсгэн байгуулагдсан, энд орд газрыг ил олборлох ажил явагдаж байна. Томоохон ООб байгууллагын тоонд «Монгол улсын гол, нуурын хөдөлгөөнийг нэгтгэх», «Монголын байгалийг хамгаалах Коалици» ордог.

Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэрийн Оросын хэсэгт Байгал нуурыг хамгаалах олон нийтийн экологийн үйл ажиллагааг тодорхойлогч байгууллагын тоонд Нийт Оросын олон нийтийн байгууллага «Байгалийг хамгаалах бүх Оросын нийгэмлэг  (ВООП) болон Нийт Оросын олон нийтийн байгууллага «Оросын газарзүйн нийгэмлэг (РГО)-ийг нэрлэж болно. Тэдгээр байгууллагуудын салбарууд Байгал нуурын бүс нутагт байдаг бүх субъект дээр ажиллаж байна. 2012 онд ВООП-аас санаачлан гаргасан «Байгаль орчмын цэвэр ус» төслийн оролцогчид нь Эрхүү мужийн 23 газрын боловсролын байгууллагуудад үүсгэн байгуулагдсан 60 гаруй экологийн нэгдлүүд юм. РГО-н гишүүн нь хувь хүнээс гадна хуулийн этгээд байдаг. Тэдгээрийн дотроос олны мэддэг болсон нь «Метрополь» компаний үүсгэн байгуулсан «Байгал нуурыг хадгалан үлдэхэд дэмжлэг үзүүлэх сан» юм. «Амьд байгаль, зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах сан» болон Орос улсын бусад байгууллагууд томоохон хэмжээний ажлуудыг гүйцэтгэсэн. 2013 оны эхээр Буриад, Забайкальск, Эрхүү мужийн улсын бүртгэлд 100 орчим ЭкоАТББ-ууд бүртгэгдсэн байна. Тэдгээрийн дийлэнхи нь Ооб байгууллагад хамаардаг ч гол төлөв ООр байгууллагад харъяалагдана.

Буриадад хамгийн их нэрд гарсан ЭкоАТББ бүс нутгийн Оор-д харъяалагддаг, тухайлбал: «Байгал нуурын асуудал эрхэлдэг Буриадын бүс нутгийн нийгэмлэг», «Байгал нуурын мэдээллийн төв “Грань”», «Байгал-Эко», «Экологийн нийгэмлэг “ЛАТ”», «Экологи-хүмүүнлэгийн төв “ЭТНА”», «Экологийн төв “Планета и дельта”», «Эколига» ашгийн төлөө бус байгууллага,орон нутгийн олон нийтийн байгууллага «Турка»зэрэг байна.Эрхүү «Байгал нуурын экологийн долгион » (БЭВ), «Байгал нуурын экологийн сүлжээ нийгэмлэг », «Байгал нуурын экологийн эргүүл», бүс нутаг хоорондын олон нийтийн байгууллага болох“Большая байкальская тропа»,шинжлэх ухаан–судалгааны төрийн бус хувийн байгууллага болох хээрийн судалгааны «Азийн онгон байгаль», ашгийн төлөө бус байгууллага «Байгал нуурыг хамтдаа хамгаалцгаая», Эрхүү хотын олон нийтийн байгууллага «Экологийн хүүхдийн холбоо», Забайкальск мужид – Забайкальск мужийн олон нийтийн байгууллага «Олон нийтийн экологийн төв “Даурия”» тус тус байна. Өөр бусад байгууллагууд мөн адил амжилттай үйл ажиллагаа явуулдаг. Бүс нутгийн болон орон нутгийн ЭкоАТББ-ууд өөрийн хэрэгжүүлж буй төсөлд янз бүрийн улс орноос сайн дурынхныг татан оролцуулдаг, тэдний төслүүд олон улсынх байх нь олон. Байгал нуурын бүсийн Оросын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамгийн идэвхитэй үйл ажиллагааны талаархи мэдээллийг Байгал нуурын өнөөгийн байдлын асуудлыг тусгасан улсын чанартай илтгэл, Буриад, Забайкальск муж болон Эрхүү мужийн байгалийн төлөв байдал, байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг хөндсөн улсын илтгэлд оруулсан байдаг. Эдгээр товч мэдээллийг тодорхой өгүүлэл, эссэ хэлбэрээр 2010 онд хэвлэн нийтэлсэн ЭкоАТББ «Эколига» байгууллагын бэлтгэн гаргасан «Цагаан ном» гарын авлагад оруулсан.

Толгой байгууллага нь ОХУ ба Монгол улсын хилийн чанадад албан ёсоор бүртгэгдсэн байгууллагуудаас Байгал нуурын сав газарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас төрийн бус ашгийн төлөө бус олон улсын "Совет Гринпис"  байгууллагын салбар бусдаас тодрон ялгарна.

Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр ЭкоАТББ-ууд хүн амын дунд судалгаа шнжилгээний, гэгээрүүлэх, таниулан сурталчлах үйл ажиллагаа явуулдаг нь экологийн чиглэлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, шийдэр гаргах явцад татан оролцуулаг. Эдгээр байгууллагууд нийгмийн зүгээс хяналт тавих ажлыг зохион байгууж, байгаль ашиглалтыг оновчтой болгоход чиглэсэн хуулийг боловсруулан бэлдэх, хэлэлцэхэд оролцохын зэрэгцээ орд газрыг олборлох, аж үйлдвэрийн барилга байгууламж барих асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулах,  байгаль хамгааллын бүсийг байгуулах зэрэг ажлуудыг хийдэг. Тэд экологийн аялал жуулчлалыг хөгжүүлж, нуурын эрэг хавийн газрыг хог хаягдлаас цэвэрлэх, мөн түүнчлэн бусад арга хэмжээг зохион явуулдаг. Тухайлбал, «Байгал нуурын өдөр» өдөрлөгийг зохион байгуулдаг. ЭкоАТББ нийгэмд чиглэсэн НКО төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтанд ялалт байгуулсан байгууллагад олгодог улсын эсвэл бүс нутгийн санхүүжилтийг авдаг.

ЭкоНКО байгууллага нь төр,  шинжлэх ухаан, бизнес, олон нийтийн хүчийг экологийн асуудлыг шийдвэрлэхэд нэгтгэх үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр нь бүс нутгийн экологийн олон нийтийн холбоонд нэгдэн орж, дугуй ширээний ярилцлага, бага хурал зохион байгуулах, телемарафон, танилцуулга, семинар, курс сургалт, экологийн боловсрол олгох зуны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 2013 онд олон улсын  шинжлэх ухааны онол-практикийн бага хурлыг БЭВ («Сибирь ба Алс Дорнодын гол мөрөн», Эрхүү хот, Листвянка тосгон) ба  «Экологийн эдийн засгийн Оросын нийгэмлэг» Эрхүү мужийн РГО ба ВООП («Экологи-эдийн засгийн системийн удирдлага: төр, бизнес, шинжлэх ухаан, олон нийтийн байгууллагын харилцан үйлчлэл », Эрхүү хот) хамтран зохион байгуулсан. ЭкоАТББ-ын коалици нэгдэл ба олон улсын хамтын ажиллагаа бүс нутгийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ нь Буриад болон Монгол улсадэкоНКО байгууллагын «Байгал нуурын анд нөхөд» сүлжээг байгуулах ажлыг тодорхойлж, Америкийн «Тахо-Байкал хүрээлэн» байгууллагатай ажлын туршлага солилцох, Байгал нуур, Тахо, Хөвсгөл болон Америкийн томоохон нууруудын сав газарт байгалийг зөв зохистой ашиглах чиглэлээр олон жилийн туршид хамтран ажиллахын зэрэгцээ янз бүрийн түвшинд нийгэмлэгийг хөгжүүлэхэд тус дөхөм болсон бусад хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байна.

ЭкоАТББ-ын үйл ажиллагааны ач тусаар Байгал нуур дэлхийн өвийн сангийн жагсаалтанд орсон бөгөөд Байгал нуурын байгалийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийг хийж,  700 гаруй километр замыг барьж байгуулахын зэрэгцээ экологид хор хөнөөл учруулах аюултай хэд хэдэн аж үйлдвэрийн үйл ажиллагааг хаасан байна.  Тэдгээрийн тоонд Байгал нуурын эрэгт байрлах цаас боловсруулах үйлдвэр орсон байна. ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 2013 оны 12 дугаар сард байгаль хамгаалах музей-үзэсгэлэн, мэдээлэл-боловсролын цогцолбор барих шийдвэр гарсан, энэхүү цогцолборыг удирдах эрхийг хүрээлэн буй орчинг хамгаалах "Ногоон ирээдүй " буяны сан (НФ, Москва хот)-д олгож АНО "Экспоцентр "ОХУ-ын Дархан цаазат газар”-ыг үүсгэн байгуулсан байна.

Document Actions
Navigation
IW:LEARN