019. 10 °С -ээс дээш температуртай үеийн агаарын температур
Агаарын температур
Байгаль нуурын сав орчмын нутгийн уур амьсгалд нуурын нөлөө илэрдэг. Эрхүү мужийн районууд, Буриад Улсын нутаг дэвсгэр, Байгалийн чанадах нутгууд болон Монголын уур амьсгалыг эх газрын эрс тэс уур амьсгалтай гэдэг бол Байгаль нуурын эрэг орчмын нутаг нь далайн эргийн зөөлөн уур амьсгалтай байдаг байна. Өвлийн саруудад Байгаль нуурын өмнөд эргүүдээр дунджаар 5 ° С –аас дээш дулаан байдаг бол зуны саруудад төв хэсгийн нутгуудтай ижил хэмжээгээр сэрүүн байна. Зун цагт нуурын усны хүйтэн гадарга дээр температурын урвуу үзэгдэл ажиглагдаж дээшээ чиглэсэн хөдөлгөөнд саад болж байдаг. Цацрагийн болон агаарын урсгалын хүчин зүйлүүд ба орон нутгийн нөхцөл байдал температурын горимын онцлогийг тодорхойлж байдаг.
Өвлийн улиралд ихэвчлэн эсрэг циклон давамгайлж байдгийн улмаас агаарын температур үндсэндээ цацрагийн нөхцлөөс хамааран гадарга дээрх агаар хүчтэй хөрдөг. Зун цагт ч цацрагийн хүчин зүйл температурын горимд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Олон жилийн дундаж температур бараг бүх нутгаар нь сөрөг. Байгаль нуурын эрэг орчмоор байрлах цаг уурын өртөөн дэх температур нь нэг өргөрөгт байрлах нуураас алслагдмал хуурай газар байрлах өртөөний температураас дулаан байдаг. Хамгийн хүйтэн сар – нэгдүгээр сар ба хамгийн дулаан сар нь - долоодугаар сар болно .