Байкальский информационный центр

Atlas of the Baikal Basin -RUS.pdf

Atlas of the Baikal Basin -ENG.pdf

Байгаль нуурын сав газрын экологийн атлас

114. Ховор зүйлийн гуурст ургамал
Томруулж харах

101. Хүн амын өвчлөлтийн ерөнхий байдал
Томруулж харах

Эрүүл мэндийн хамгаалал

Байгал нуурын сав газрын нийт нутаг дэвсгэрийн хахир ширүүн уур амьсгал, гадаргын ба газрын доорх ус хүний ундны хэрэглээний стандартыг тэр бүрий хангадаггүй, аж үйлдвэрийн ба авто тээврийн утаа хаягдал агаарт ихээр цацагддаг зэрэг экологийн таагүй нөхцөл хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх бөгөөд ялангуяа удаан үргэлжлэх өвлийн улиралд байдал нилээд хүндэрдэг.

Орос Монгол хоёр орны эрүүлийг хамгаалах байгууллагын бүтэц зохион байгуулалтад ижил төстэй зүйл их бий. Орчин үед хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх төрийн дагнасан системийн ноёрхол үгүй болж төрийн ба хувийн хэвшлийн хавсарсан үйл ажиллагаанд тулгуурласан эмнэлгүүд ажилладаг болжээ. Мөн албан журмын ба сайн дурын эрүүл мэндийн даатгалууд үйлчилж түүнд улсын ба хувийн эмнэлгүүд оролцдог. Эрүүл мэндийн янз бүрийн институт, төвүүд ажилладаг.

Оросод эхний түвшинд эмчийн үзлэгийн өмнөх болон нарийн мэргэжлийн эмчийн тусламж авах хүртэлх эмнэлэгийн өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ордог. Хоёр дахь түвшинд өөрийн бүтцэд мэргэшсэн хот хоорондын салбар эсвэл төвүүдтэй эмнэлэг (судасны, гэмтэл согог, бусад чиглэлийн) орно. Гурав дахь түвшинд – бүс нутгийн статустай бөгөөд өндөр технологи бүхий эмнэлэгийн тусламж үзүүлэх чадвартай эмнэлэгийн байгууллага хамрагдана. Монголд эмнэлгийн тусламж үзүүлэх эхний түвшинд баг, сумын эмнэлэгийн эмч нарын үзүүлдэг үйлчилгээ орохын зэрэгцээ поликлиникийн ажил үүргийг гүйцэтгэдэг эмнэлгийн байгууллага, цөөн тооны ортой эмнэлэг, өрхийн эмч, хөдөө орон нутгийн болон сумын эмнэлэг (сумын эрүүл мэндийн төв болж шинэчлэгдэн зохион байгуулагдсан) мөн сум хоорондын эмнэлэг орж байна. Хоёрдугаар түвшинд тойргийн болон аймгийн эмнэлэг, гурав дахь түвшинд ерөнхий эмчилгээ, Улаанбаатар хотод байдаг нарийн мэргэжлээр мэргэшсэн төвүүд мөн түүнчлэн ерөнхий эмчилгээний аймгийн эмнэлгийн материаллаг баазад суурилан үйл ажиллагаа явуулдаг бүсийн эмчилгээ-оношлогооны төвүүд орно.

Хөдөө орон нутагт эмчийн үзлэгийн өмнөх эмнэлгийн тусламж дутагдалтай байна. Монголд эмчийн үзлэг хийх цэгийг засаг захиргааны анхан шатны нэгж болох баг (бригадад) дээр бий болгодог. Оросод эмч-эх барих эмчийн үзлэг хийх цэгүүд хэдэн зуун хүн ам суурьшсан газарт ажилладаг, ингэхдээ ийм цэгүүдийг бий болгохдоо хамгийн ойр байгаа эмнэлэгийн байгууллагын алслагдсан байдлыг тооцож үзнэ. Асуудлыг гэр ахуйн (гэрийн эзэд сургалтанд хамрагдсан байх) нөхцөлд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх үүргийг гүйцэтгэх, ерөнхий эмчилгээний практик эмчийн тоог нэмэгдүүлэх (өрхийн эмч), мөн түүнчлэн дуудлагаар явдаг бригадын ажлын цар хүрээг өргөжүүлэх байдлаар шийдвэрлэнэ.

Одоогийн байдлаар эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ хангалттай биш, 10 000 хүнд оногдох эмчийн тоо 2012 онд Оросын районуудад 13,8-аас 30,1, Монголын аймгуудад 16,1-29,0 хүртэл хэлбэлзэж, харин Улаан-Үд хотод 53,9, Улаанбаатар хотод 44,1 байна. Эмнэлгийн дунд боловсролтой мэргэжилтнүүдийн 10 000 хүнд оногдох тоо Оросын районуудад 25,1-ээс 112,2, Монголын аймгуудад 26,4-өөс 38,2, Улаан-Үд хотод 117,3, Улаанбаатар хотод 41,2 байна. Эмч нар ба эмнэлгийн дунд мэргэжилтэй ажилтнуудын хоорондох тооны харьцаа Оросын нутагт 1:2-оос  1:4 хүртэл, Монголын нутагт 1:2 орчим байгаа нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгодог 1:4 гэсэн үзүүлэлтээс доогуур байгаа явдал эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг доголдуулж эмчилгээг үргэлжлүүлж дуусгах, гэрээр нярайн үзлэг хийх, ариутгал явуулах зэрэг үйлчилгээнүүдийг хөгжүүлэх боломжуудыг хязгаарладаг аж.

Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн янз бүрийн арга хэмжээ авсаар байгаа хэдий ч улсын эрүүлийг хамгаалах системийн хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтны хангамж төдий л сайжраагүй байна. Эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны гол зорилго нь нэг хүнд үзүүлэх эмнэлгийн тусламжийн норматив хэмжээг хангах явдал юм. Өнөөгийн хувьд нэг хүнд оногдох тооцоог үндэслэн хэвтүүлж эмчлэх хэмжээг багасгаж, хэвтүүлэхгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлэх явдлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй уялдаж эмнэлгийн хоноглуулах орны тоо цөөрч, харин өдрийн эмчилгээний орны тоо нэмэгдэв. Ерөнхийдөө эмнэлгүүдийн орны тоо тооцоолсон норматив хэмжээнд тохирч хүн амын хэвтэн эмчлүүлэх хэрэгцээг хангаж байна.

Хүн амын дунд өвчлөлийн түвшин өндөр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо байнга өссөөр байгаагаас болж олон асуудал тулгарч байна. Энэ бүхэн өвчлөлөөс сэргийлэх ажиллагаа хангалтгүй, хүн амын дунд настайчуудын эзлэх хувь өссөөр байгаа, оношлогооны шинэ аргуудыг хэрэглэж өвчнийг илрүүлэх үр дүн дээшилсэн зэрэгтэй холбоотой.

Хэдийгээр Орос ба Монголын өвчлөлтийн үзүүлэлтийг харьцуулж үзэх нь хэцүү ч хүн амын нийт өвчлөлтийг (Орос улс), амбулатори-поликлиник эмнэлгийн өвчлөлтийн тоо (Монгол улс)-г газрын зураг дээр хамтад нь харьцуулж харуулах, бусад атластай харьцуулж үзэх нь хүн амын өвчлөлд нөлөөлөх янз бүрийн хүчин зүйлийн ерөнхий чиг хандлагыг илрүүлэх боломжийг олгоно.

Хүн амын өвчлөлийн бүтцээс харахад амьсгалын зам, цусны эргэлт, нүд, хоол боловсруулах болон яс-булчингийн систем, гэмтлийн өвчнүүд давамгайлдгаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үндсэн шалтгаан нь цусны эргэлтийн системийн өвчин болон хорт үүсвэрүүдээс угшилтайг олон жилийн хугацаанд тогтоожээ.

Хүн амын өвчлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо буурахгүй байгаа нь нэг талаар хүрээлэн буй орчин дахь хүний үйл ажиллагаа, техногенийн хүчин зүйлүүдийн нөлөөлөлтэй холбоотой. Экологийн хүчин зүйлүүдээс агаарын бохирдол хүн амын өвчлөлд ноцтой нөлөөлдөг.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр бүх өвчний 23% нь агаарын бохирдлоос шалтгаалж үүсдэг байна.

Хүн амын эрүүл мэнд, түүнтэй уялдаж эрүүлийг хамгаалах байгууллагын хөгжил бүхэлдээ экологи, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс шалтгаалах тул гагцхүү хүн амын амьдралын чанарыг сайжруулах иж бүрэн хандлагыг хэрэгжүүлснээр тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжтой юм.

095. Байгаль нуурын эрэг орчмын загасны өөрчлөлт
Томруулж харах

085. Агаарын нөхцөл (Оросын тал)
Томруулж харах

065. Барилгын бүтээн босголт (Оросын тал)
томруулж харах

Барилга

Байгаль нуурын сав газрын барилгын салбар бол тухайн нутаг дэвсгэрт экологийн сайн сайхан байдал, эдийн засгийн өсөлтийн цэгүүдийн нэг юм. Барилга үйлдвэрлэлийн гол үзүүлэлт нь аж үйлдвэр, иргэний байгууламжийн зориулалтаар ашиглалтанд оруулж буй талбайн багтаамж хэмжээ байх бөгөөд энэ бүс нутгийн зарим нэг нутаг дэвсгэрийн нийгэм–эдийн засгийн статусыг бүхэлдээ тодорхойлно. Барилгын салбар дахь байр, орон сууцны барилгын өнөөгийн байдлыг статистикийн мэдээлэлд үндэслэн зохиосон болно.

Сүүлийн гурван жилд (2010-2012 онд) ашиглалтанд оруулсан орон сууцны зориулалттай барилгын тоо хэмжээ гурав дахин (0,4-1,2 сая/м.кв) өсөн нэмэгджээ. 2012 оны дүнгээр Байгаль нуурын ай савын нутаг дэвсгэр дээр орон сууцны хагасаас дээш хувь нь баригдсан үнэмлэхүй их үзүүлэлтээр Эрхүү муж хамгийн их хотжилт явагдаж буй газрын байдлаар тэргүүлж байна. Хоёрдугаар байранд Буриадын БНУлс (26,2 %), гуравдугаар байранд Забайгалскийн хязгаар (19,3 %) орно.

Энэ зургийн үндсэн агуулга нь орон сууцны барилгын гол үзүүлэлт болох ашиглалтанд өгсөн орон сууцыг (м²/хүн) 2010-2012 оны дунджаар харуулсан.

Орос орон 2007 онд үнэмлэхүй үзүүлэлтээрээ улсын хэмжээнд төдийгүй Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэрт орон сууцны барилгын шинэчлэлтийн өмнөх түвшинд хүрсэн хэдий ч ашиглалтанд оруулсан орон сууцны үнэмлэхүй үзүүлэлт 0,5 м²/хүн хэтрэхгүй байна (хөгжилтэй орнуудад нэг хүнд 1м2 багагүй оногдох бөгөөд ашиглалтанд оруулсан орон сууцны өсөлт жил бүр 4,5-5,0 % байна). Энэ үзүүлэлтээр тус ай савын нутаг дэвсгэрийн ялгаа маш их юм. Орон сууцны улсын хөтөлбөрийн үр дүнд өндөр тодорхой үзүүлэлт, тогтвортой өсөлтийн динамик бараг бүх газарт (Тувагийн БНУлсаас бусад) ажиглагдаж байна. Энэ үзүүлэлтээр бараг хоёр дахин их байдлаар Эрхүү муж тэргүүлж байна (0,81м²/хүн, мужийн түвшинд дундаж үзүүлэлт − 0,45м²/хүн).

Бүс нутгийн орон сууцны барилгын салбар дараахи байдлаар ялгаатай байна. Үүнд:

− Бүс нутгийн барилга орон сууцны сектор нь харьцангуй болон суурь үзүүлэлтээр газарзүйн эрс тэс байдлыг харгалздаг.

− өнөөгийн өсөлтийн хандлага нь Эрхүү хот, Иволгийн дүүрэг (Буриадын БНУлс)-т ажиглагдаж байна.

Орон сууцны барилгыг сайжруулах гол арга нь бүс нутгийн болон хотын түвшинд хэрэгжиж буй улсын зорилтот хөтөлбөрүүд бөгөөд энэ нь тус бүс нутагт нийтийн орон сууцны барилгыг хөгжүүлэх иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэхэл чиглэгдэж байна.

Ашигласан хэвлэл

Районы Республики Бурятия. Стат. сб. – Улан-Удэ: Бурятстат, 2013. – 102 с.

Строительство в Забайкальском крае: Стат.сб. – Чита: Забайкалкрайстат, 2013. – 47с.

Строительство в России. Статистический сборник. – 2012. М., 2012. – 220 с.

Строительство и ввод в действие объектов на территории Иркутской области. Стат. бюллетень. – Иркутск: Иркутскстат, 2013. – 36 с.

Федеральная служба государственной статистики. База данных показателей муниципальных образований. Режим доступа: [http://www.gks.ru/dbscripts/munst/munst.htm

055. Туурайтан амьтдын агнуурын нөөц
томруулж харах

Амьтан

Байгаль нуурын сав нутгийн амьтны аймаг нь зуйлийн бүрэлдэхүүн, нөөцөөрөө гайхагддаг билээ. Энэ нь Тв Ази, Европ-сибирь, дорнод Азийн ургамлын аймгийн заагт орших тул тэдгээрийн тархалттай нягт холбоотой юм.  Бүс нутгийн хэмжээнд ландшафтын 4 хэвшинж ялгарна. Эндэх амьтдын дотор Сибирийн тайга, Европ хэвшинжийн ой, Баруун Ази болон Тураны цөлд өргөн тархдаг амьтад олон бий. Түүний зэрэгцээ зөвхөн Төв ба Зүүн Азийн хээр, цөлд л хязгаарлагдмал оршдог унаган төрөл, зүйлийн амьтан ч цөөнгүй юм.

Амьтны бүлгэмдлийн тархалтыг хөхтөн, шувуу, хоёр нутагтан ба мөлхөгчид, загас, шавьж гэсэн анги бүлгүүдээр төрөлжүүлэн харуулсан цуврал зураг атласын энэ бүлгийн гол хэсгийг бүрдүүлнэ. Эдгээр анги бүлгээр ялгасан бүлгэмдлүүд нь амьтны зүйлийн бүрэлдэхүүн, зонхилогч зүйл, тоо толгойгоор хоорондоо ялгаатай юм. Янз бүрийн төрөл, зүйлийн амьтдын экологийн төлөв байдлыг тодорхойлоход ихээхэн анхаарав. Зурагт хавсаргасан хүснэгтэд зүйл бүрийн амьтны тооны харьцааг үзүүлж, тэдгээрийн байрлал, амьдралынх нь шинж төрхийн онцлогийг товч боловч тэмдэглэсэн болно.

Нөгөө цуврал зурагт ангилал зүйн шинж, хавсарга учир холбогдлоор нь бүлэглэсэн хэсэг амьтдын зүйлийн тархацыг үзүүлэв. Үүнд шувуу, хөхтөн амьтдын хувьд агнуур олборын холбогдолтой зүйлүүд, хамгаалах шаардлагатай болсон ховор ба унаган зүйлүүдийг ялгажээ. Түүнчлэн хөдөө аж ахуйд хор учруулж болзошгүй шавж, мэрэгч амьтдыг ч бас анхаарч үзсэн юм.

Тухайн бүлэг амьтны зүйлийн баялгаас шалтгаалан тэдгээрийн амьтны аймгийн тодорхойлолтыг дээрх зургуудад жигд бүрэн дүүрэн өгч чадаагүй тал бий. Тухайлбал, шавжаас зөвхөн зарим нийтлэг бүлэг олон цөөн хэдэн зүйл, шувуунаас хамгийн олон тоотой болон онцлог зүйлүүд, хөхтнөөс хааяагүй тархмал, эсхүл цөөн тоотой байдгаас бусад ихэнх зүйлийг үзүүлсэн байна. Харин хоёр нутагтан, мөлхөгч, загас, хөхтүрүү, мухар ялааны хувьд одоогоор мэдэгдэж буй зүйл амьтдыг бүрэн тусгасан юм.

Хөхтөн амьтад бол ан олборлол, спорт-агнуурын чухал объект мөн. Үслэг ангаас уулын ба тал хээрт түгээмэл тархсан монгол тарвага, алтайн тарвага нэн их ач холбогдолтой. Зурам, жирх, хэрэм, туулай зэрэг бусад амьтдыг бас агнана. Махан идэшт хөхтнөөс тайгад амьдардаг ойн булга хамгийн үнэт үслэг ан юм. Туурайтнаас халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр олборлолын чухал ач холбогдолтой. Нэлээд нутагт аргаль, янгир агнах хэмжээнд хүртэл олширч, түүнийг тусгай зөвшөөрлөөр спорт-агнуурт ашиглаж байна.

Зарим зүйлийн хөхтөн үржиж олширсон үедээ бэлчээрийн өвс ургамлыг сүйтгэж хөдөө аж ахуйд хохирол учруулж болно. Нөгөө талаар газар малтагч жижиг мэрэгч амьтдын үйл ажиллагааны нөлөөгөөр хээрийн хөрс сийрэгжиж, ургамал нөмрөг нь баяжиж, нийтдээ бэлчээрийн ашиг шим дээшилдэг ч явдал бий.

Монгол орны хөхтөн амьтдын дотор Төв ба Зүүн Азийн хээр, цөлийн унаган амьтад цөөнгүй байдаг. Үүнд дагуур зараа, Монгол огдой, дагуур огдой, Монгол тарвага, Монгол чичүүл, хэдэн зүйл атигдаахай, шишүүхэй зэрэг өргөн тархацтай болон зарим ховор зүйл амьтад орно. Эдгээр амьтны биологийг судлах явдал шинжлэх ухааны чухал ач холбогдолтой. Ховордсон зарим том ан амьтан, тухайлбал, гандуу нутагт тахь, хавтгай, Монгол бөхөн, хулан, мазаалай, уулын тайгад хандгай, цаа бугыг хамгаалах, тоо толгойг нь сэргээн олшруулах эрчимтэй арга хэмжээ авах явдал чухал байна.

Байгаль нуурын сав нутагт олон зуун зүйлийн шувуутайн 300 гаруй нь өндөглөн зусдаг шувууд ажээ. Байгалийн янз бүрийн бүсийн шувууд харилцан өргөн нэвтрэлцдэг явдал Монгол орны шувууны тархалтын нэг онцлог шинж юм. Өвөл цас багатай, нарлаг өдөр олон учраас зөвхөн нутгийн суурин шувууд төдийгүй умард тундрын шувууд ч өвөлжих аятай нөхцөл бүрддэг байна. Монголд нийтдээ 100 орчим зүйл шувуу өвөлждөг.

Мөлхөгчид жигд биш тархалттай бөгөөд говьд хамгийн олон зүйл мөлхөгч тэмдэглэгджээ. Элбэг тархацтай түгээмэл шинжтэй нь хонин гүрвэл, могой гүрвэл, бамбай хоншоорт могой, рашааны могой юм. Өмнө зүгийн нутгаар Алтайн замба гүрвэл, нохой гүрвэл, говийн гүрвэл нутагладаг. Загалт гүрвэл, тэмээн сүүлт могой хоёр зөвхөн Алтайн өвөр говийн талархаг газраар, толбот гүрвэл Зүүнгарын говьд тохиолдоно. Монгол гүрвэл Дорнодын хээр талд өргөн тархжээ. Бусад зүйл ховор буюу ганц нэг олдвор төдийхнөөр тааралдана.

Ашигласан хэвлэл

Дамбиев А.Г., Камбалин В.С., Носков В.Т. Охотничье природопользование Республики Бурятия: проблемы и перспективы. – Иркутск: Изд-во Иркутской сельскохозяйственной академии. 2011. – 109 с.

Данилкин А. Дикие копытные России: закономерности динамики населения // Охота и охотничье хозяйство. – 2010. - №10.- С. 1-4.

Кожичев Р. Сибирская косуля в Иркутской области: что делать? // Охота и охотничье хозяйство. -2002. - №12. - С. 4-5.

Носков В.Т. Охотничьи животные Бурятии. - Улан-Удэ: Изд-во ФГОУ ВП. «БГСХА» им. В.В.Филиппова., 2008. – 223 с.

Романов В.И. Организационные препятствия заготовок охотничьей пушнины в Восточной Сибири // Охрана и рациональное использование животных и растительных ресурсов. Материалы Международной научно-практической конференции 29 мая - 01 июня 2008 г. Иркутск : Изд-во Иркутской сельскохозяйственной академии., 2008. – С. 134-136.

Самойлов Е.Б., Каюкова С.Н. Нашествие волков в Забайкалье.-  Иркутск: Изд-во ИрГСХА, 2013. - С. 261-263.

004. Өндөршил
Өндөршил

томруулж харах

Байгаль орчны экологийн байдал дэлхий дээрх хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Энэ асуудал Байгаль нуурын сав газарт түүний улсын хил дамнасан газарзүйн байрлалын онцлогоос хамаараад нэлээд өвөрмөц шинжтэй аж. Байгаль нуурын сав газар Ази тивийн төв хэсэгт Орос, Монгол хоёр улсын нутагт 576,5 мян.км2 талбайг эзлэн орших бөгөөд үүнээс Байгаль нуурын усан гадаргын талбай 31,5 мян.км2 юм. Нийт ус хурах талбайн 45% гаруй нь ОХУ-ын нутагт, 55% орчим нь Монгол Улсын нутагт орших ба цутгал голуудын усны 53% нь Буриад улсын нутагт, 27% нь Монголд, 16% нь Өвөр байгалийн хязгаарт, 4% нь Эрхүү мужид байдаг.

Байгаль нуурын сав газар нь ландшафт-экологийн нэгдмэл чанар, аж  ахуй-соёлын нийтлэг төрхийг бүрэн хадгална. Тухайн бүс нутагт Хойт Мөсөн далайн (Енисей, Лена мөрний), Номхон далайн (Амур мөрний) ба Төв Азийн гадагш урсгалгүй мужийн ай савуудыг холбосон дэлхийн нэг томоохон усны хагалбар оршдог. Чухамхүү уулзүйн энэ томоохон зангилаа нь баруунаас Атлантын далайгаас, зүүнээс Номхон далайгаас, хойноос Арктикийн бүсээс болон өмнөдөөс ирэх агаарын урсгалуудыг саатуулж сулруулдаг байна.

Байгаль нуурын экосистем нь дэлхийн байгаль орчны гайхамшигуудын нэг гэж үнэлэгдэхүйц хосгүй олон онцлогуудтай. Байгаль нуур нь ёроолдоо хүртэл амьдрал тээсэн цорын ганц цэнгэг уст гүнзгий нуур бөгөөд энд маш олон төрөл зүйлийн ургамал, амьтан амьдардгаас ихэнх нь энэ нуурын уугуул нутагтан байдаг нь гойд сонин. Одоогоор олдоод байгаа 2700 гаруй зүйлийн ургамал, амьтдын гуравны хоёроос (2/3) илүү нь эндхийн унаган гаралтай байдгаас үзэхэд Байгаль нуур нь биологийн зүйл үүсдэг дэлхийн нэг төв, байгалийн хувьсалын лаборатори, амьдралын өвөрмөц нэгэн дархан газар юм. Геологийн цаг хугацааны хэмнэлээр авч үзвэл Байгаль нуурын гүн тасралтгүй доошилсоор байгаа бөгөөд ёроолын экологийн тэрхүү шинээр үүссэн орчинд амьдралын шинэ зүйлүүд байнга бий болж биологийн төрөл зүйл олшрох экологийн суурь нөхцөл бүрддэг байна.

Байгаль нуурын эргэн тойрон болон нийт сав газар, Байгаль нуурын бүс нутгийн хэмжээнд геологийн тогтоц, агаарын орчил хөдөлгөөн, газарзүйн байрлал, биогазарзүйн онцлог, тэдгээрийн харилцан үйлчлэлийн үр дүнд тундрын,тайгын ба хээрийн ландшафт бүхий өвөрмөц төрхтэй байгаль орчин бүрэлдэн тогтож, өндрийн түвшний хэлбэлзэл, хотгорын ба уулын хажуугийн нөлөөнөөс хамаарч байгалийн эрс тэс нөхцөл, олон янзын элемент хосолжээ.

Байгаль нуурын сав газар нь бүхэлдээ газарзүйн болон геополитикийн байрлал, байгалийн нөөц баялаг, эдийн засгийн болон угсаатан-соёлын чадавхийн хувьд Оросын зүүн, Монголын хойт хэсгийн стратегийн гол бүс нутаг, хоёр улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн чухал тулгуур юм. Гэхдээ эндхийн хөгжил Байгаль нуурын сав газрын байгаль ашиглалтын онцгой горимоос шалтгаалж өөрийн өвөрмөц шинжтэй. Байгаль нуур болон түүний орчин тойрныг Дэлхийн байгалийн өвд бүртгэж зарласан явдал бүх дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж, байгалийн хосгүй гайхамшигт үзэгдэл болох энэ агуу нуурын үүрэг ролийг онцгойлон үзэж, улмаар энд дэлхий дахины ач холбогдолтой амралтын бүс байгуулах, ирээдүйд зөвхөн экологийн баримжаатай газар ашиглалт, бизнесийн эх нутаг болгох санааг агуулжээ. Алсдаа дэлхий дээр цэнгэг усны хомсдол улам хүндрэх нөхцөлд Байгаль нуурын ус стратегийн онцгой чухал нөөц болж усны хүчин зүйл хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх цаг ирнэ. Усыг нөхөн сэргээх, нөхөн үйлдвэрлэх үйл ажиллагаа Байгаль нуурын нийт ай савыг хамрах тул тэндхийн байгаль орчныг хамгаалахад онцгой анхаарч хүрээлэн буй орчны өөрчлөлтийг хязгаарлах, Байгаль нуурын усыг хүн төрөлхтөнд хадгалж үлдээхийн тулд үйлдвэрлэлийн олон салбарыг хорьж зогсоох асуудал ч тулгарч болно.

Өнөө үед Байгаль нуурын сав газар дахь байгалийн нөөц баялгийг эрчимтэй ашиглаж байгаагаас болж уг нутгийн ландшафтын болон биологийн давтагдашгүй төрөл зүйлүүдийг хадгалж хамгаалах явдал зайлшгүй шаардлагатай байна. Тус сав нутгийн янз бүрийн хэсэгт байгалийн нөөцтэй харьцаж буй хүний үйл ажиллагааны төрөл, хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал харилцан өөр өөр байх нь мэдээж. Гагцхүү аж ахуйн аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа Байгаль нуурын сав нутгийн экологи-нөөц баялгийн онцгой үүрэг роль, стратегийн учир холбогдлыг сайтар анхаарч тухайн нөхцөлд тохирсон иж бүрэн аргыг зориудаар ашиглаж гэмээ нь энэхүү бүс нутгийг XXI зууны эхний гуч гаруй жилийн дараа эдийн засгийн, геополитикийн, гео-хүн амзүйн хувьд бүрэн үнэ цэнэтэй, дэлхий дахинд ач холбогдолтой хэвээр нь авч үлдэх болно. Энэ үйл хэрэгт Байгаль нуурын ай савын экологийн атлас багагүй тус хүргэх нь лавтай.

Энэхүү атласыг ДДБОС-ийн санхүүгийн тусламж, НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр НҮБ-ийн Төслийн Үйлчилгээний Алба гүйцэтгэж байгаа “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн менежмент” төслийн захиалгаар зохиож Байгаль нуурын сав газар дахь экологийн байдал бүрэлдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлс болон байгаль орчны өнөөгийн шинж төлвийн талаарх бүх мэдээ, мэдээллийг нэгтгэн тус бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн эдийн засаг, экологийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохуйц хэлбэрээр үзүүлэхийг хичээв.

Атласыг зохиохдоо сэдэвчилсэн атласын зураглалын орчин үеийн ололт туршлага, Газарзүйн Мэдээллийн системийн технологи, зайнаас тандан судлах арга болон Оросын ШУА-ийн Сибирийн салбарын В.Б.Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Нуур судлалын хүрээлэн, Эрхүүгийн их сургууль (Эрхүү хот), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль ашиглалтын Байгаль-нуурын хүрээлэн (Улаан-Үд хот), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн нөөц, экологи, цэвдэг судлалын хүрээлэн (Чита хот), Монголын ШУА-ийн Ш.Цэгмидийн нэрэмжит Газарзүйн хүрээлэн (Улаанбаатар хот) зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудын шинэхэн судалгааны мэдээ материалыг ашиглав.

Энэ атлас Байгаль нуурын бүс нутгийн тогтвортой хөгжлийн зурагзүйн мэдээллийн системийн (ЗМС) анхдагч хэсэг нь бөгөөд энэхүү систем нь нутаг дэвсгэрийн янз бүрийн мэдээллийг шуурхай цуглуулах, хадгалах, боловсруулах, эцсийн хэрэглэгчдэд зураглалын болон бусад тохиромжтой хэлбэрээр хүргэх автомат хураагуурын хэрэгсэл бүхий шинжлэх ухаан-техникийн аргуудын бүрдэл юм. Зурагзүйн мэдээллийн системийн гол онцлог нь компьюторын шинэ зургуудыг бүтээхдээ системчилсэн хандлагатай, тодорхой зорилгод чиглэсэн, маш шуурхай, олон хувилбартай байхаас гадна нарийвчлан шалгасан шинжлэх ухааны баттай мэдлэгийг шингээсэн зураг зүйн суурь бүтээлийн шинжийг өөртөө хадгалсан байдаг. Ийм учраас ГМС нь олон дахин, олон зорилгоор ашиглахад зориулагдсан байна.

Атласт Байгаль нуурын сав газрыг бүс нутаг хоорондын хил дамнасан хөгжлийн онцгой систем, мөн нийт ОХУ ба Монгол улсын нутаг дэвсгэрийн системийн бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаар авч үзэв. Иймд Атласыг зохиох явцад экологийн байдал болон тулгамдаж буй асуудлыг нэг талаар нутаг дэвсгэрийн хувьд, нөгөө талаар агуулгын хувьд нэгтгэж судлах шаардлага тавигдсан юм. Атласын мэдээллийн сангийн бүтэц, хангамжийн түвшин нь нутаг дэвсгэрийн хувьд засаг захиргааны хоёрдугаар зэрэглэлийн нэгжүүдийг, тухайлбал ОХУ-ын нутагт хотуудын дүүрэг ба нутгийн захиргааны районуудыг, Монгол улсын нутагт аймгуудыг зураглан үзүүлэх бүрэн боломжийг олгож байна. Агуулгын хувьд гэвэл электрон зураглалын иж бүрэн хөтөлбөрийг тодорхой зорилготой боловсруулсны ачаар экологийн өнөөгийн төрх байдал бий болоход нөлөөлсөн эдийн засгийн, нийгмийн, хүн амзүйн, байгалийн нөөцийн ба биологийн хүчин зүйлсийг нэгтгэн үзэх боломж бүрдсэн бөгөөд тэрхүү хөтөлбөрт экологийн нэгдсэн зураглалд тавигдах зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах нутаг дэвсгэрийн обьектуудын талаарх ашиглаж болох бүх бодит мэдээллийг бэлдэж цэгцлэх жаяг журам тусгагдсан байлаа.

Ажлын явцад Атлас зохиох үндсэн үе шатлалын дагуу: зургийн сууриудыг бэлтгэх; сэдэвчилсэн зургуудын агуулгыг боловсруулахад шаардагдах мэдээллүүдийг цуглуулах; хөтөлбөрт тодорхойлогдсон сэдэвчилсэн зургийн давхарлагуудыг тоон мэдээлэлд оруулах; сэдэвчилсэн мэдээллийн баазыг бүрдүүлэх; Газарзүйн мэдээллийн системийн (ГМС) орчинд төсөл зургуудыг боловсруулах; газрын зураг, хавсарга зураг, бүдүүвч, хүснэгт зэргийг эвлүүлж бүрдүүлэх ажлуудыг гүйцэтгэв.

Байгаль нуурын сав нутгийн электрон атласын зураглалыг хоёр үндсэн масштабаар, тухайлбал: байгалийн хүчин зүйлийн зургуудыг 1:5000000, экологийн төлөв байдалд нөлөөлөх нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийн зургуудыг 1:6000000 масштабаар боловсруулав. Мэдээллийн бааз, түүний сэдвүүдийн хамрах хүрээ нь тухайн нутгийн нийгэм-эдийн засгийн нөхцөл, зураглаж буй үзэгдэл, үйл явцын шинж төрх, байгаль ашиглалтын холбогдолтой эдийн засгийн, нийгмийн, хүн амзүйн болон экологийн асуудлаас шууд хамаарах боловч мэдээллийн эх сурвалж хэр олдоцтой эсэхээс багагүй зүйл шалтгаална. Байгаль нуурын сав нутгийн зарим районы хувьд, мөн зарим салбарын сэдэвчилсэн зураглалын хувьд мэдээллийн хангамж жигд биш, судалгаанд хамрагдсан түвшин адилгүй байсан явдал Атласын зарим зургийн утга санаа, бүтэц бүрэлдэхүүнд нөлөөлсөн тал бий.

Цуврал зургуудын мэдээллийн сэдэвчилсэн баазыг бүрдүүлэхдээ тоон мэдээнүүд нь нэг цаг хугацаанд хамаарсан байх; хангалттай дэлгэрэнгүй байх; байрлалын хувьд яг нарийн байх; бусад мэдээтэй маш нийцтэй байх; үзэгдлийн мөн чанарыг тов тодорхой илэрхийлсэн байх; хэрэглэгчдэд ойлгомжтой байх зэрэг шаардлагуудыг тавьсан билээ. Мөн электрон зураглалд шаардагдах газарзүйн сууриудыг бэлдэх болон анхдагч тоон мэдээнүүдийг эмхлэх ажлыг тусгайлан гүйцэтгэв.

Атлас нь бүтцийн хувьд удиртгал хэсэг болон сэдэвчилсэн зургаан хэсэг, бүгд 7 бүлгээс бүрдэнэ. Үүнд: 1) Экологийн төлөв байдал бүрэлдэх байгалийн нөхцөл, 2) Экологийн төлөв байдал бүрэлдэх нөөц баялгийн хүчин зүйл, 3) Экологийн төлөв байдал бүрэлдэх нийгэм-эдийн засгийн хүчин зүйл, 4) Хүрээлэн буй орчны хувьсал өөрчлөлт, 5) Эмнэлэг-экологийн төлөв байдал, 6) Хүрээлэн буй орчны хамгаалал, 7) Байгаль нуурын усан орчны экологийн байдал.

Газрын зургуудын агуулгыг боловсруулахдаа нэгдсэн том тодорхойлолт төдийгүй энгийн жижиг сэдвийн хувьд ч зураглаж буй үзэгдэл, үйл явцын бодит байдлыг зүгээр нэг харуулах биш, хөгжлийнх нь зүй тогтолыг тодотгож, динамик шинжийг нь боломжийн хэрээр тусгаж гаргахыг зорьсон юм. Үүний тулд зураг зохиосон аргазүй, ашигласан мэдээллийн эх сурвалжийн тухай товч бичвэрийг зургуудад хавсаргав.

Атлас нь зөвхөн энд үзүүлсэн газрын зургуудын цуглуулга төдий зүйл биш, нэгдмэл үзэл санаанд тулгуурлан бий болгосон хоорондоо уялдаа холбоо бүхий мэдээллийн баазын цогц хуримтлал учраас Даян дэлхийн байгаль орчны сангаас хийж байгаа Байгаль нуурын бүс нутгийн геопорталын нэг чухал электрон (цахим) нөөц болгохоор зориулагджээ.

Энэхүү атлас нь Байгаль нуурын ай савын ус хурах нийт талбайн болон Байгаль нуурын усан орчны экологийн төлөв байдал бүрэлдсэн орон зайн зүй тогтлыг анх удаа тусган харуулснаараа ирээдүйд Орос, Монгол хоёр улсын хил залгаа нутаг дэвсгэрийн тогтвортой бөгөөд экологийн тэнцвэртэй хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох боломжийг олгох юм.

Атлас нь шинжлэх ухааны төрөл бүрийн мэргэжилтэй Орос, Монголын олон эрдэмтэн судлаачдын хамтын бүтээл бөгөөд атласыг зохиоход ОХУ-ын Эрхүү муж, Буриад улс, Өвөр байгалийн хязгаар болон Монгол улсын төр захиргааны байгууллагууд статистикийн тоо мэдээгээр хангаж тусалсанд Атласыг зохиогчдын өмнөөс гүн талархал дэвшүүлж байна.

1.6 Байгаль нуур бол юнеско-гийн дэлхийн байгалийн өв мөн
1996 оны 12 дугаар сард Мексикийн Мерида хотод болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 20 дугаар хуралдааны тогтоолоор Байгаль нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд оруулсан [5, 6]. Дэлхийн өвийн жагсаалтын гол зорилго нь олонд таниулах, өвөрмөц байгаль, түүхийн объектыг хамгаалах явдал юм. Энэ зорилгоор үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулсан байна. 1978 оноос эхлэн соёлын өвийн эхний 6 шалгуурыг хангасан бол 2002 оноос байгалийн өвийн 4 шалгуурыг хангасан байна. 2005 оноос бүх 10 шалгуур үзүүлэлтийг нэг жагсаалтад багтаасан. Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад багтсан 1000 объект байгаагаас байгалийн өвийн 4 шалгуурыг хангасан 10 орчим объект байдгийн нэг нь Байгаль нуур юм (Зураг 1.6.1).

Зураг 1.6.1. Байгаль нуур

ЮНЕСКО-гийн тогтоолд “Байгаль нуур нь байгалийн өвийн 4 шалгуурт нийцсэн дэлхий өвийн сонгодог хэлбэр юм. Нуурын усаар халхлагдан хүний нүднээс нууцлагдсан усан доорх ертөнц нь шинжлэх ухаанд ч, байгаль хамгаалалд ч үнэт ач холбогдолтой байна. Нуур нь уулын тайгын газар нутгийн тогтоцтой бөгөөд ТХГН, байгалийн унаган төрхөө хадгалсан газар нутгаар хүрээлэгдсэн байдаг нь онцгой ач холбогдлыг илтгэдэг байна” гэж тэмдэглэсэн (Зураг 1.6.2).

Зураг 1.6.2 Байгаль нуурын эрэг орчим

Байгаль нуур нь мезозойкийн үед тектоник хагарлын явцад бий болсон. Байгаль нуурын бүс нутагт чичирхийлэл харьцангуй олон удаа давтагддаг бөгөөд тектоник идэвхжил одоо ч явагдсаар байна.
Байгаль нуур нь хэдэн арван сая жилийн настай, дэлхий дээрх хамгийн эртний бөгөөд хамгийн гүн нуур юм. Энэ нь газрын гадаргын хагарлын асар том хотгорт оршдог бөгөөд жил бүр 2 см-ээр өргөссөөр байна. Байгаль нуур нь өндөрлөг газрын нуур бөгөөд усны түвшин нь далайн түвшнээс дээш 455.4-455.9 м (Сэлэнгэ мөрний садраа-дельта) хооронд хэлбэлзэж байдаг. Нуурын ёроол нь далайн түвшнээс доош 1,200 м-т байна. Зарим хэсэгтээ нуурын тунамал чулуулгийн давхарга нь 10 км гүнд байдаг. Нуурын тунамал чулуулагт 25-30 сая жилийн өмнөх Азийн уур амьсгалын өөрчлөлт болон геологийн түүхийн талаар мэдээлэл “шифрлэгдэн” үлдсэн байдаг.
Байгаль нуурын ус ер бусын цэвэр тунгалаг ба хүчилтөрөгчөөр ханасан байдаг. Байгаль нуурын усны маш тунгалаг байдал нь амьд организмын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд бага эрдэсжилттэй, нэрмэл устай ойролцоо шинжтэй. Байгаль нуур нь дэлхий дээрх хамгийн том цэнгэг устай сан гэдгээрээ байгалийн өвөрмөц үзэгдэл юм.
Нуурын усны эзэлхүүн нь 23 мян.км3 бөгөөд энэ нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 20%, ОХУ-ын цэнгэг усны нөөцийн 90%-ийг бүрдүүлдэг. Жил бүр Байгаль нуурын экосистем нь цэвэр тунгалаг, хүчилтөрөгчөөр баялаг 60 км3 орчим усыг бий болгодог. Зүүн Сибирь нь эрс тэс уур амьсгалтай хэдий ч Байгаль нуурын их хэмжээний ус болон түүний эргэн тойрны уулс нь өвөрмөц бичил (микро) уур амьсгалыг бүрдүүлж байдаг байна. Нуур нь дулааныг тогтворжуулж байдаг ба ойр орчмын бусад газар нутагтай харьцуулахад Байгаль нуур орчимд өвөл нь дулаан, зун нь сэрүүвтэр байдаг. Температурын ялгаа 10°С орчим байна. Үүний нөлөөгөөр нуурын эрэг орчмоор ой мод сайн ургадаг. Нуурын гадаргуугийн ус хүйтэн байдгаас ууршилт харьцангуй бага бөгөөд нуурын дээгүүр үүл хуримтлагдаггүй байна. Үүнээс гадна эрэг хавийн агаарын масс халсанаар үүл сарнидаг байна. Тиймээс нуурын орчмын тэнгэр нь ихэнхдээ цэлмэг байдаг байна.
Усан орчны төрөл зүйлийн хувьсал нь урт хугацааны турш үргэлжилсэн бөгөөд энэ нь тухайн нутагт л байж болох өвөрмөц амьтан, ургамлыг бий болгодог нь хувьслын явцыг судлахад онцгой ач холбогдолтой юм. Байгаль нуур бол дэлхийд хамгийн олон биологийн төрөл зүйлтэй нуурын нэг бөгөөд 1340 зүйлийн амьтан (745 эндемик төрөл зүйл) ба 570 зүйлийн ургамал (150 эндемик төрөл зүйл)- тай юм (Зураг1.6.3).

Зураг 1.6.3. Байгаль нуурын эндемик зүйлийн сам хорхой (Eulimnogammarus sp.)

Эрдэмтэд шинэ төрөл зүйлийг нээсээр байгаа бөгөөд энэ нь бид нууранд амьдардаг нийт төрөл зүйлийн зөвхөн 70-80%-ийг мэддэг гэдгийг харуулж байна. Нуурын экосистемийн тропик пирамидын оройд Лена Енисэй мөрнөөр дамжин орж ирсэн Байгаль нуурын унаган хав (nerpa) байх ба түүний өвөг дээдэс нь хойд мөсөн далайд байдаг юм. Нуур орчмын ойд 10 зүйлийн ургамал байх ба Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан номонд бүртгэгдсэн энэ хэсэгт хойд туйлын ой зонхилдог.
Нуурын эргэн тойрон нь уулын тайгын нутаг дэвсгэр зонхилсон, байгалийн унаган төрхөө хадгалсан, үнэ цэнэтэй тусгай хамгаалалтай газар нутгаар хүрээлэгдсэн байдаг. Эрэг орчмын тэн хагасаас илүү хэсэг нь улсын байгалийн цогцолборт газар, үндэсний парк болон дархан цаазат газар зэрэг тусгай хамгаалалтад орсон байдаг. Байгаль нуурын эрэг орчимд Баргажин, Байгаль-Ленск болон Байгальск (энэ цогцолборт газар нь өөрийн музейтэй) гэсэн байгалийн 3 цогцолборт газартай. Мөн энд При-Байгальск болон Забайгальск гэсэн үндэсний 2 парк, Фролихинск, Кабанск, Прибайкальск, Степнодворецк, Дээд Ангар, Энхэлукск гэсэн дархан цаазат 6 газар байдаг.
Байгаль нуурын нутаг дэвсгэр нь аялал жуулчлалын олон талын ашигтай бүс бөгөөд амралт чөлөөт цагаа өнгөрөөх болон аялал жуулчлалын олон сайхан нөөц бололцоог агуулсан байдаг. Эндэх нь байгалийн өвөрмөц дурсгалт газар болон янз бүрийн ургамал, амьтны баялагийн цогц юм. Байгаль нуурын хотгор нь уул нурууд, ой тайга, тундр, нуур, арлууд болон тал хээрийн үзэсгэлэнт газар нутгийн тогтоцтой. Нуурын эрэг залгаа байрлах дүүргүүдэд амралт чөлөөт цагаа өнгөрөөх газрыг хөгжүүлэх төрөл бүрийн боломжууд байдаг. Уламжлалт төрлийн аялал жуулчлал болох ан агнуур ба загасчлал өргөн дэлгэрсэн байдаг. Сүүлийн жилүүдэд орон нутгийн болон гадаадын жуулчдын спортын ан агнуур нэмэгдэх хандлагатай байна. Мөн бусад төрлийн аялал жуулчлал болох шумбах, морин ба явган аялал, салаар хөвөх, спорт ан агнуур болон загасчлал, экологийн аялалууд байдаг.
Байгаль нуурыг дэлхийн өвийн жагсаалтад багтааснаар ОХУ-ын Засгийн газарт дараах зөвлөмжийг уламжилсан байна. Үүнд:

- Байгаль нуурын талаарх Холбооны хуулийг батлах,
- Бохирдлын эх үүсвэрийг зайлуулах зорилгоор целлюлоз-цаасны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх;
- Сэлэнгэ мөрөнд бохирдуулагч бодис хаяхыг бууруулах;
- Нуурын зэргэлдээх байгалийн цогцолборт газар болон үндэсний паркийн нөөц хангамжийг сайжруулах;
- Байгаль нуурын талаар эрдэм шинжил¬гээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх.
Байгаль нуурын тухай хууль 2013 оны 12 дугаар сард батлагдан Байгаль нуурыг бохирдууулж байсан целлюлоз, цаасны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Хаагдсан үйлдвэрүүдийн газар нутгийг “ОХУ-ын Байгалийн цогцолборт газар”-ын үзэсгэлэнгийн төв болгож байна [6].
Ирээдүй хойч үеийн төлөө дэлхийн цэвэр цэнгэг усны эх үүсвэр, байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн, өвөрмөц амьтан, ургамал бүхий Байгаль нуурыг хамгаалж, Байгаль нуур орчмын тогтвортой хөгжлийг хангах нь ОХУ-ын Засгийн газрын тулгамдсан асуудал болоод байна.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. А.Р.Батуев, А.Б.Буянтуев, В.А.Снытко “Байгалийн бүсийн Сэлэнгийн хотгорын геосистем ба экологи-газарзүйн байдлын зураглал”, Новосибирск: ОШУА СС-ын хэвлэлийн газар, 2000 он. 164 х.
2. B.C.Михеев “Дорнод Сибирийн ландшафт” (Карт зураг), Москва Геодези, картографын төв оффис, 1977 он.
3. “Байгаль нуурын өмнөт, дундад, хойт хэсгийн голын сав газруудын усан орчныг нэгдмэлээр хамгаалах, ашиглах схем”. URL: http://www.enbvu.ru/
4. Н.А.Флоренсов, С.С.Коржуев “БНМАУ-ын геоморфологи”, “Наука” сэтгүүл, 1982 он, 258 х.
5. “2012 онд Байгаль нуурын төлөв байдал ба түүнийг хамгаалах арга хэмжээ” Улсын илтгэл, Эрхүү хот, “Росгеолфонд”-ын Сибирийн салбар, 2013 он, 436 х. URL: http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258
6. “2013 онд Байгаль нуурын төлөв байдал ба түүнийг хамгаалах арга хэмжээ” Улсын илтгэл, Эрхүү хот, “Росгеолфонд”-ын Сибирийн салбар, 2014 он, 462 х. URL: http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258
7. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр. 2011 оны 1 сарын 06-ны өдрийн Улсын Их Хурлын №02 тоот тогтоол
8. БОНХЯ “Монгол Улсын Байгаль орчны төлөв байдлын тайлан” 2008-2010 он, УБ 2013 он
9. БОНХЯ, “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, “Орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл”, УБ хот 2012 он, http://www.tuulgol.mn/dmdocuments/reports/orkhon_r_b_report_mongolian.pdf
10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль, 1994.11.15, http://www.legalinfo.mn/law/details/479
11. БОНХЯ, “Монгол Улсын Байгаль орчны төлөв байдлын тайлан” 2011-2012 он, УБ 2013 он.
12. К.Л.Куимова, П.П.Шерстянкин “1950 оноос хойших Байгаль нуур, Арктикийн мөсний горимын шинж чанарын өөрчлөлтийн шинжилгээ, Төв Азийн уур амьсгалын өөрчлөлт, нийгэм-эдийн засаг, экологийн үр дагавар” олон улсын симпозиум, Чит хот, ЗабГГПУ-ын хэвлэлийн үйлдвэр, 2008 он.
13. В.А.Обязов “Забайкальскийн зүүн өмнөд хур тунадасны орон зай, цаг хугацааны өөрчлөлт” РГО-гийн хэвлэлийн газрын 2 дахь хэвлэл, 1996 он, 73-80-р х.
14. В.А.Обязов “Бүс нутаг, газар зүй, байгалийн нөөцөд үндэслэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” 2010 он, № 2.
15. И.И.Смирнова “Чийглэг хуурай уур амьсгалын нөхцөлд байгалийн хүчин зүйлийн агросистемд үзүүлэх нөлөөлөл (Баруун Забайкальскийн жишээн дээр)”, Газар зүйн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлийн хураангуй, Улаан-Үд, 2011 он.
16. М.Н.Шимараев, В.Н.Синякович, Л.М.Куимова, Е.С.Троицкая “Даян дэлхийн дулаарлын нөхцөлд Байгаль нуурын уур амьсгал, ус зүйн процессын өөрчлөлтийн хандлага, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд Евроазийн голуудын их урсацын шинжилгээ ба тоон загварчлал”, Эрхүү хот, ОШУА-ийн СС-ын Газар зүйн хүрээлэн, 2004 он, 213-220 х.
17. М.Н.Шимараев, Л.Н.Куимова, В.Н.Синюкович, В.В.Цехановский “20 дугаар зууны уур амьсгалын даяарчилсан өөрчлөлт Байгаль нуурт илэрсэн нь”, ШУА-ийн тайлан, 2000 он, Т. 383, № 3, 397-400 х.
18. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний тайлан (MARCC, 2009), Улаанбаатар хот, 2009 он, 228-р х, http://asialeds.org/sites/default/files/resource/file/Mongolia%20-%20Assessment%20Report%20on%20Climate%20Change%202009.pdf
19. П.Д.Гунин, Т.И.Казанцева, С.Н.Бажа, Е.В.Данжалова, Ю.И.Дробышев “Цаг уурын хуурайшлаас    Монголын төв хэсгийн экосистемд үзүүлж буй нөлөөлөл / Төв Азийн уур амьсгалын өөрчлөлт, нийгэм-эдийн засаг, экологийн үр дагавар” Олон улсын симпоизумын материал, Чита хот, ЗабГГПУ-ын хэвлэлийн газар, 2008 он, 77-83 х.

1.5 Байгаль нуурын усны түвшин
Байгаль нуурын олон жилийн усны балансыг авч үзвэл нуурын тэжээгдэл нь:
- Гадаргын усны урсацаар 57.77 км3/жил (82.4%);
- Хур тунадаснаас 9.26 км3/жил (13.2%);
- Газрын доорх уснаас 3.12 км3/жил (4.4%) хэмжээтэйгээр тэжээгдэж байна [6].
Байгаль нуураас гадагшилж байгаа урсац буюу алдагдал нь: Ангар мөрнөөр 60.89 км3 (86.8 %) ус урсан гарч (Зураг 1.5.1), нуурын усан толионоос 9.26 км3 (13.2 %) ус ууршин алдагдаж байна.
Нуурын усны түвшин нь Эрхүүгийн УЦС, Братскийн УЦС болон Зүүн-Илимскийн УЦС-уудын ашиглалтын горимоос хамаарах ба эдгээр нь бүгд өөр хоорондоо хамааралтай ажилладаг.

Зураг 1.5.1. Эрхүү хот дахь Ангар мөрөн

Богучанскийн УЦС-ын усан сангийн усыг 2012 оны зунаас хуримтлуулж эхэлсэн ба тус станцыг 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор ашиглалтад оруулсан бөгөөд 2014 онд усан санг дүүргэж дууссан. Ангар мөрний эхээс доош 70 км-т Эрхүүгийн УЦС-ын боомт (боомтын өндөр нь 44 м, урт нь 2.5 км) баригдсаны дараагаар (Зураг 1.5.2) тус станцын усан санг 1956-1958 онуудад дүүргэж, сангийн усны түвшин дээшилсээр 1959 онд Байгаль нуурт хүрч, нуурын усны түвшинг нэмэгдүүлсэн ба 1964 онд нуурын усны түвшин 1.3 м (456.8 м)-ээр нэмэгдсэн байлаа.

Зураг 1.5.2. Эрхүүгийн УЦС-ын боомт

Цаашид нуурын усны олон жилийн түвшинг Эрхүүгийн УЦС-ыг барихаас өмнөх дундаж түвшингээс 1 м-ээс дээш байхаар зохицуулалт хийнэ. Энэ нь нуурын усны түвшинг улирлын, жилийн, олон жилийн усны түвшингийн хэмжээнд зохицуулж, усан сангаар урсацын тохируулга хийх боломжийг бүрдүүлэх юм. Нуурын усны түвшингийн хэлбэлзлийн жилийн явц нь бүхэлдээ байгалийн горимд ойролцоо байгаа юм. Нуурын усны түвшингийн амплитуд (далайц)-ыг нэмэгдүүлэх замаар (80-113 см хүртэл) хамгийн их түвшин бууралтыг багасгах замаар усан санг дүүргэнэ.
Байгаль нуурын хэвийн түвшин 5-11 дүгээр саруудад нэмэгддэг ба 10 дугаар сард дээд түвшинд хүрч, 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл түвшин нь буурдаг. 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Байгаль нуурын усны дундаж түвшин 456.46 м байсан бөгөөд энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 0.07 м-ээр нэмэгдэж, олон жилийн дундаж (дундаж түвшин 456.43 м)-аас 0.03 м-ээр их байлаа (Зураг 1.5.3) [6].
2013 оны туршид нуурын усны түвшин олон жилийн дунджаас хэтрээгүй, дүүрэн байсан бөгөөд үерийн илүүдэл гараагүй байна. Үерийн түвшний далайц (amplitude) 0.74 м байсан.

Зураг 1.5.3. Байгаль нуурын 2012, 2013 онуудын усны түвшинг хамгийн их (1964 он), хамгийн бага (1981 он) болон олон жилийн дундаж түвшинтэй харьцуулсан үзүүлэлт

1.4 Уур амьсгалын нөхцөл
1. Өргөн уудам Евроазийн эх газрын төв хэсэгт байрлах Байгаль нуурын сав газар болон түүний уулсын хотгорууд нь уур амьсгалын өвөрмөц нөхцөлтэй байдгийг тодорхойлсон байдаг. Уур амьсгалын онцлог нь тухайн орон нутгийн агаарын массын эргэлтэд хүчтэй нөлөөлөх, уул зүйн (orographic) үндсэн үзүүлэлтүүдэд огцом өөрчлөлт орох болон уур амьсгалын тогтворгүй байдлыг бий болгодог өндөр, нам, өөр өөр чиглэлтэй уул нурууд, уулс хоорондын хотгор, хөндий, уул зүйн бүтцүүдийн улмаас огцом болон ойр ойрхон хэлбэлзэдэг байна.
2. Энэ нутаг дэвсгэр нь агаарын температурын жилийн болон хоногийн хэлбэлзэл ихтэй, улирлын хур тунадас жигд бус тархалттай, эх газрын эрс тэс уур амьсгалтай [3]. Нуурын дагуу нарийн зурвас газар нь ойр орчмын бусад газар нутагтай харьцуулахад далайн уур амьсгалын шинж бүхий сэрүүн зун, зөөлөн өвлийн улиралтай. Эх газрын эрс тэс уур амьсгал нь хүйтэн өвөл, халуун зуны улирлын шинжтэй байдаг. Түүний нэг онцлог нь хүйтэн үе буюу 9-10 дугаар сарын хооронд зүүн хойд зүгээс Сибирийн хүчтэй хуй салхи босдог бол 4-5 дугаар сард энэ нь илэрдэггүй.
3. Хуурай агаараас үүдэн өвлийн улирлын хүйтэн температурт хурдан шилждэг. Ширүүн салхигүй өвлийн дараагаар салхитай, хуурай, хүйтэн шөнийн жавартай хаврын улирал 6 дугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Зуны улиралд агаарын температур халуун байх нь зөвхөн өдрийн цагаар тохиох ба өглөө, оройд нь тааламжтай сэрүүхэн байдаг. Зуны улирал богино бөгөөд эхэн хагастаа хуурай, 2 дугаар хагастаа (6-8 дугаар сар) бороотой байдаг. Намрын улирал дулаавтар бөгөөд энэ нь Байгаль нуурыг цасаар хучигдах хүртэл үргэлжилдэг.
4. Байгаль нуурын сав газрын байгаль цаг уурын нөхцөл нь агаар мандлын эргэлт, цацрагын горим болон газрын гадаргын бүтэц, эргийн бүсийн усны массын нөлөөллийн шинж чанараар тодорхойлогддог (Хүснэгт 1.4.1).

Хүснэгт 1.4.1. Агаарын температур, хур тунадас, салхины хурдны харилцан уялдаа

Агаарын даралт: Өвлийн улиралд Монгол Улсын баруун хойд хэсэг нь газрын гадаргуу дээрх агаар мандлын үндсэн үзэгдлийн Ази (Сибирийн)-ийн антициклоны төв болдог ба 1 дүгээр сард хамгийн хүчтэй илэрдэг [3]. Хаврын улиралд антициклон (хуй салхины эсрэг урсгал)-ы хүч буурдаг бөгөөд баруунаас зүүн тийш чиглэлийн салхи двамгайлдаг. Баруунаас зүүн тийш чиглэсэн атмосферийн шилжилтээс гадна хаврын улиралд Төв Азийн шуурга дэгддэг байна. Зуны улиралд салхины чиглэл баруунаас зүүн тийш шилжих байдал сулардаг. Газрын гадарга дээр агаарын даралт буурсан үед салхины хүч сулардаг (Зураг 1.4.1).

Зураг 1.4.1. Монголын тал хээрийн үүлжилт

Якутийн төв бүст дулаан антициклон хаагдах үед Монголоос Байгаль нуурын зүг чиглэсэн өмнөдийн циклон нь баруун эсвэл баруун хойд зүгт шилждэг. Зуны эргэлтийн гол хэлбэр нь өндөр гүвээ болон хотгорын даралтны эрчимтэй хөгжлийн үр дүнд бий болдог. Намрын улирлын эргэлтийн нөхцөл нь баруунаас зүүн тийш шилжих ерөнхий шинжтэй бүрддэг ба хойд зүгийн уртрагын хүйтэн массын нэвтрэлтээр тасалддаг байна.
Намрын улиралд хаврын улиралтай харьцуулахад агаарын даралтын хөдөлгөөн баруунаас зүүн зүгт харьцангуй тайван шилждэг. Шилжилт нь 11 дүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ үед Сибирийн антициклон харьцангуй тогтвортой байдаг.
Агаарын температур: Байгаль нуурын хотгор дахь эргэн тойрны газар нутгийн цаг уур Байгаль нуураас ихээхэн хамааралтай байдаг [3].
Эрхүү муж, Забайгальскийн хязгаар болон Монгол Улсын уур амьсгал эрс тэс байхад Байгаль нуур орчмын уур амьсгал далайн уур амьсгалынх шиг байдаг. Байгаль нуурын эрэг орчмын агаарын температур нь өвлийн улиралд дунджаар 5оС-орчим ба зуны саруудад сэрүүхэн байдаг.  Зуны улиралд нуурын гадаргын агаарын температурын өөрчлөлт нь өгсөх хөдөлгөөнд саад учруулах нь ажиглагддаг. Энэхүү дулаахан байдаг нь нарны гэрэл, агаарын даралт болон байгалийн тогтоцоос ихээхэн хамаардаг.
Байгаль нуурын сав газарт хамгийн дулаан нь 7 дугаар сард, хамгийн хүйтэн нь 1 дүгээр сард тохиодог.
Сав газарт температурын үзүүлэлтийн орон зайн ялгаа нь нэн онцлогтой юм. Өндөрлөг газарт хоногийн дундаж температур 10°С-т хүрдэггүй байхад нийлбэр температур нь сав газрын өмнөд хэсгийн 2400°С-аас нуурын зүүн хойд эрэгт 500°С болтол хэлбэлзэж байна.

Хүснэгт 1.4.2. Агаарын сарын дундаж температур, С (цаг уурын станцудаар)

Хур тунадас: Судалгаа явуулсан газар болгонд хур тунадасны хэмжээ жигд бус байгаа бөгөөд уулын өндөрлөг бүсэд хур тунадас арай илүү унаж байна [3]. Газар нутгийн өндөршилт, бүр тодорхойлбол чийглэг агаарын урсгал, уулсын байршлаас үүдэн хур тунадасны хуваарилалт маш жигд бус байна. Ижил өндөртэй уулын хяруудад ч хур тунадасны хэмжээ өөр өөр байх жишээтэй (Зураг 1.4.2).

Зураг 1.4.2. Мандрик уулын бэлийн цас

Хур тунадас уул нуруудын баруун хойд болон баруун хажуугаар хамгийн их унах ба агаарын урсгалын зонхилох чиглэл болон Байгаль нуурын эрэг тойронд 1400 мм хүрдэг бөгөөд дундаж уул нуруудын салхитай тулгарах бэл болон өндөрлөг газрын дотоод бүс нутагт 400-700 мм байна. Байгаль нуурын баруун эрэг дэх бэлчээрийн талбай болон түүний арлуудад 200-250 мм, Үд гол, Сэлэнгэ мөрний хөндий, уулс хоорондын хотгорт 300 мм хур тунадас унадаг байна (Хүснэгт 1.4.3).

Хүснэгт 1.4.3. Сар, жилийн хур тунадас, мм (Цаг уурын станцаар)

Цасан бүрхүүл: Цасан бүрхүүл нь алаг цоог үүснэ [3]. Цасны зузаан Лена-Ангарын тэгш өндөрлөгийн зүүн хойно 50-80 см байдаг бол Транс Байгалийн болон Монголын өргөн уудам талд 5-10 см болж нимгэрдэг байна.
Зүүн хойд зүгийн хүчтэй агаарын урсгал Номхон далайн агаарын зөөлөн урсгалаар саармагжсанаас цасны унах хэмжээ нэмэгддэг. Тиймээс хөндийд цас зузаан биш байдаг ба Байгаль нуур орчмын уулс болон Становой уул нуруудад 60-100 см болж зузаардаг байна.
Цасан шуурганы улмаас Байгаль нуурын сав газарт нэлэнхүйдээ цасан бүрхүүл тогтдог боловч салхины эсрэг чиглэсэн уулын ар, уулын нөмөр, хонхор хотгорт хунгарлах зэргээр алаг цоог байдаг. Салхины эсрэг чиглэсэн уулын налууд цасан бүрхүүлийн зузаан нь 1,500 м-ийн өндөрт 70 см байдаг бол 2,000 м-ийн өндөрт 125 см-т хүрдэг. Нүцгэн уулын нөмөр газрын 2,000 м-ийн өндөрт цасан бүрхүүл 7-12 см-ээр нимгэн байдаг. Байгаль нуурын хөвөө болон тал газарт цасны дундаж зузаан нь 30-40 см-ийн хооронд хэлбэлздэг

Монголын тал газрын цасан бүрхүүлийн зузаан нь 2-3 дугаар саруудад хэдхэн см-ээс хэтэрдэггүй онцлогтой. Цасан бүрхүүл тогтох нь бүс нутгийн онцлог биш юм. Энэ нь уулын бэлийн гадаргуу дээрх чийглэг агаарын массын нөлөөгөөр тодорхойлогддог. Усны гадаргын ууршилтаас агаарын масс нь чийгээр ханаж налуугийн цасны хэмжээг ихэсгэдэг.
Нарын гэрлийн горим: Нарны өөрчлөлтийн уртрагын байршил өвлийн улиралд хойд зүгийн 3ө-аас өмнө зүгийн 17ө, зуны улиралд 50-64ө байх ба нарны гэрэлтүүлгийн хугацаа нь хойд хэсэгт 4 цаг, өмнөд хэсэгт 8 цагийн хооронд хэлбэлзэж, өмнөд хэсэгт (өндөр өргөрөгт орших өдрийн хугацаанаас хамаарна) 21-16.5 цаг байна [3]. ТУХН-ийн орнууд болон Байгаль нуур, нуурын эрэг дээр өмнөд хэсгийн нарны гэрэлтүүлгийн хугацаа жилд 1,500 цаг ба хойд хэсэгт 2,600 цаг, Транс Байгаль орчимд 1,770-3,000 цаг байдаг.
Хотгоруудын хормойн хэсэг болон уул нуруудаар хүрээлэгдсэн хэсэг нь ихээхэн манантай байдаг учраас нарны гэрэлтүүлгийн хугацаа 300-500 цаг байдаг. Үүнд Транс Байгалийн орчмын газар нутаг, энэ өргөрөгт багтах бүхий л бүс нутагт болон хүмүүсийн сайн мэдэх Кавказ (Кисловодскт 2,000 цаг) орчим нутаг хамаарна. Нарны гэрэлтүүлгийн хугацаа нь 11-12 дугаар саруудад хамгийн богино (22-100 цаг) байдаг бол үүлний өтгөрөл багатай үе болох 5-6 дугаар саруудад хамгийн урт (240-280 цаг) байдаг. Ажигласан нарны гэрэлтүүлгийг боломжит гэрэлтүүлэгт харьцуулсан харьцаа 2-3 дугаар саруудад 60-80%, 7-8 дугаар саруудад 50-55%, 11-12 дугаар саруудад 25-30% байсан байна. Үүнээс үзэхэд хамгийн нарлаг үе нь өвөл хаврын сүүлийн хагас, хамгийн бага нартай өдрүүд нь намрын сүүлч өвлийн эхэн үед тохиодог байна.
Газар нутгийн хойд хэсэгт 2-10 дугаар саруудад нарны байрлал 25-30ө-ийг давсан тохиолдолд хэт ягаан туяаны цацраг хүнд биологийн нөлөөлөл үзүүлж болзошгүй юм. Нарын байрлал 45%-аар давсан тохиолдолд хэт ягаан туяаны эрчимтэй үе эхлэх (хойд хэсэгт 75 өдөр, өмнөд хэсэгт 165 өдөр) ба хүний организм нарны хэт халалтад өртөж, наранд түлэгддэг байна.
Өмнөд хэсэгт нарны цацрагийн нийлбэр хэмжээ 100-110 kk/см2·жил байдаг. Нарны цацрагийн хамгийн их эрчимтэй үе нь 6 дугаар сар (14-16 kk/см2·сар), хамгийн бага нь 12 дугаар сард тохиодог. Будико нарын дурдсанаар энэ өргөрөгийн нарны цацрагийн онолын утга нь 6 дугаар сард 22-23 кк/см2 буюу тэнгэр цэлмэг үед их байдаг. Үүлний өтгөрөл нь нарны цацрагийг 60-65%-иар сарниулдаг. Хойноос урагшаа чиглэсэн нарны цацрагийн байгалийн эрчимжилт нэмэгддэг ба зуны улирлын сүүлийн хагаст Транс Байгаль орчмын үүл ихэсдэгээс баруунаас зүүнийг чиглэсэн цацрагийн эрчимжилт буурдаг байна.
Монгол орны хувьд хоногийн болон улирлын температурын хэлбэлзэл маш ихтэй, цаг уурын өвөрмөц онцлогтой [7]. Өвлийн улирал нь урт бөгөөд хүйтэн, зуны улирал нь дулаахан, богино байдаг.

Зураг 1.4.4. Хөвсгөл нуурын толион дээрх нарны тусгал

Монгол орны хойд болон төвийн хэсэг буюу Сибирийн их тайгад хамаарах Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөр уулсаар хүрээлэгдсэн бүс нутаг нь далайн түвшнээс дээш дунджаар 1,580 м өндөрт өргөгдсөн байдаг. Жилийн ихэнх өдөр тэнгэр цэлмэг байдаг (Зураг 1.4.4).
2012 оны байдлаар агаарын хамгийн их температур Идэрийн гол, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 38.1-31.4°C, дулаан байв. Харин агаарын хамгийн бага температур Орхон, Сэлэнгийн сав нутгаар 38.1-43.9°C, Идэр голын сав нутаг, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор орчмын нутгаар 45.1-50.0°C, бусад нутгаар 32.5-41.5°C хүйтэн байжээ.
Сэлэнгийн сав газарт байрших зарим цаг уурын станцуудын агаарын олон жилийн хэмжилтийн үр дүнд гаргасан агаарын дундаж температурыг Хүснэгт 1.4.4-т үзүүллээ.

Хүснэгт 1.4.4. Сарын агаарын дундаж температур, °С (цаг уурын станцуудаар)

Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт жилд дунджаар 200-350 мм, Орхон, Сэлэнгийн сав газарт жилд дунджаар 250-300 мм хур тунадас орно (Зураг 1.4.5) [8].

Зураг 1.4.5. Орхон голын сав газрын бороошилт

Сэлэнгэ голын сав газарт байрших зарим цаг уурын станцуудын хур тунадасны олон жилийн хэмжилтийн үр дүнд гаргасан сар, жилийн нийлбэр хур тунадасыг доорх хүснэгт 1.4.5-д үзүүлэв.
2012 оны байдлаар Хөвсгөл, Булганы нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар жилд 339.5-559.5 мм тунадас орсон байна. Монголын нийт нутагт ууршилт ихтэй, ялангуяа ойт хээрийн бүсэд усны гадаргаас уурших ууршилт 300-400 мм-т хүрдэг байна.
2011 оны жилийн дундаж харьцангуй чийг Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт 64-79% байжээ. Салхины жилийн дундаж хурдыг авч үзэхэд Булганы Тэшигт 0.8-0.9 м/с, бусад нутгаар 1.2-3.8 м/с байсан ба салхины хамгийн их хурд Хөвсгөлийн Жаргалант, Төв аймгийн Алтанбулагт 14 м/с, бусад нутгаар 15-34 м/с хүрч хүчтэй салхилсан байна [8].

Хүснэгт 1.4.5. Сар, жилийн хур тунадасны хэмжээ, мм (цаг уурын станцуудаар)

Сэлэнгийн сав газарт хаврын улиралд салхины ноёлол хойд, баруун хойноос 27%, зуны улиралд зүүн, хойд, баруун хойноос 17-25%, намрын улиралд зүүн, баруун хойд, мөн өмнөөс 16-20% тус тус давамгайлж бусад чиглэлээс салхи бага буюу бараг давтагддаггүй байна. Өвөл, хавар болон намрын улирлуудад үе үе нөөлөг салхитай, салхины дундаж хурд чиглэлээс хамааран 3.0-6.9 м/с хүрдэг бол чиглэлээс үл хамаарсан салхины жилийн дундаж хурд 2.7 м/с байдаг.
Уур амьсгалын өөрчлөлт: Сав газрын ОХУ-ын нутаг дэвсгэрийн агаарын температур Улаан-Үд хотын ус цаг уурын 103 жил (1900-2003 он)-ийн мэдээллээр 2.5°С-аар нэмэгдсэн дүн гарсан байна. Үүнээс агаарын дундаж температур Шинэ сэлэнгэд 1.8°С, Хиагтад 1.6°С-аар нэмэгджээ [15].
Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь улирлуудын үргэлжлэх хугацаа уртасч байгаагаар хэлбэрээр илэрч байна. Хавар, зун, намрын улирлуудын үргэлжлэх хугацаа уртассан бол өвлийн улирал богиноссон байна. 1970-аад оны эхээр нэмэх, хасах температуртай улирлын үргэлжлэх хугацаа 180-185 өдөр байдаг байсан бол 2000 оноос хойш 0°С-аас дээш хэмтэй өдрийн тоо 200-аас давсан байна [15].
ОШУА-ийн СС-ын Нуур судлалын хүрээлэнгийн мэдээллээр Байгаль нуурын жилийн агаарын температур (сүүлийн 100 жилд 1.2°C-аар нэмэгдсэн) дэлхийн дундаж (0.6оС)-аас 2 дахин их байгаа нь багаас дунд руу, дундаас их рүү шилжиж байгаа дулаарал юм. Үүнээс үзэхэд Байгаль нуурын жилийн агаарын температур 2025 онд 2оС, 2100 онд 4°С-аар өсөх төлөвтэй байна [17].
Забайгальскийн баруун хэсэгт агаарын хур тунадасны жилийн дундаж хэмжээ 220 мм (Шинэ сэлэнгэ)-ээс 346 мм (Хиагт) хооронд хэлбэлзэх бөгөөд хур тунадасны жилийн дундаж хэмжээ сүүлийн 80-аад жилд нэг их өөрчлөгдөөгүй байна. Хур тунадасны урт хугацааны цикл нь 35 жил орчим байдаг бөгөөд энэ нь 30-50 жил байх брикнерийн давтамжид багтаж байгаа болно [15].
Өнгөрсөн зууны дундаас цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо Транс Байгалийн хэмжээнд ойролцоогоор 5 хоногоор цөөрсөн байна. Энэ нь агаарын температур нэмэгдэж, дулааны улирлын хугацаа уртассантай холбоотой. Цаашдаа ч ажиглалтаар Байгаль нуурын сав газарт цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо буурахаар байна. Эсрэгээрээ энэ нь сав газрын баруун хэсэгт өсч магадгүй байна. Энд хүйтний улиралд хур тунадас илүү орж, цасан бүрхүүлийн зузааныг нэмэгдүүлж болзошгүй байна. 1960-аад оны дундаас цасан бүрхүүлийн дундаж зузаан 2-4 см байсан бол энэ нь удаан хугацааны ажиглалтад үндэслэн авч үзвэл цаашид нэмэгдэх хандлагатай байна [13].
Уур амьсгалын өөрчлөлт нь   Байгаль   нуур¬ын мөс¬ний горимд нөлөөлж байна. Энэ нь хөлдөлт оройтож, мөс хайлалт эрт явагдаж байгаагаар илэрч байна. 1896-2000 онуудын хоорондох хугацааны мэдээнээс авч үзвэл хөлдөлтийн хугацаа (100 жилийн хугацаанд 11 хоног) нь мөс хайлах хугацаа (100 жилийн хугацаанд 7 хоног)-наас олон хоног байдаг байсан бол энэ хугацаа нь хаврын улирлын сүүлчийн хагас (4-5 дугаар саруудад 0.9°С-аар нэмэгдсэн), намрын сүүлч, өвлийн эхэнд дулаарал идэвхтэй явагдаж (11-12 дугаар саруудад 1.6°С-аар нэмэгдсэн) байгаатай холбоотойгоор өөрчлөгджээ. Мөсгүй байх үеийн үргэлжлэх хугацаа нэмэгдсэн ба мөстэй байх хоногийн тоо 18 хоногоор цөөрсөн байна. 1949-2000 онуудад хийсэн ажиглалтаар мөсний зузаан 10 жилд дунджаар 2.4 см багассан байна [16]. 1950-2007 онуудад Байгаль нуурын мөсний зузаан энд тэндээ 15-24 см-ээр нимгэрсэн байна. Мөсөн бүрхүүлтэй байх хугацаа Байгаль нуурын янз бүрийн хэсгүүдэд 15-25 хоног хүртэл богиноссон бөгөөд мөсгүй байх хугацаа нь 15-25 хоногоор нэмэгджээ [12].
Урьдчилсан таамгаар Байгаль нуурын мөсний зузаан 2050 онд ойролцоогоор 50 см, 2100 онд 31 см болж нимгэрэхээр байна. Мөстэй байх хугацаа нь 1-2 сараар багасахаар байгаа бөгөөд энэ зууны эцэст Байгаль нуурын мөстэй байх хугацаа нь өмнөд болон дунд хэсэгтээ 56-60, хойд хэсэгтээ 76 хоног байхаар байна. Тэгэхлээр нуурын мөстөлтийн жилийн дундаж хэлбэлзэл 10% байна гэвэл нуурын өмнөд болон дунд хэсэгт энэ зууны эцэст 40-50 хоног буюу богино хугацаанд тогтвортой бус мөстэй байхаар байна [16].
Сүүлийн дөчөөд жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, ган, зудын давтагдал ихсэх, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч, улмаар улс орны эдийн засаг, ард түмний амьдралын түвшинд таагүй нөлөө үзүүлэх хэмжээнд нэгэнт хүрээд байна.
Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940 оноос хойш буюу сүүлийн 70 гаруй жилд 2.14°С-аар дулаарсан нь дэлхийн агаарын дундаж температур 1906-2005 онд 0.6оС-аар нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад Монгол оронд дулааралт илүү эрчимтэйгээр явагдаж байгааг харуулж байна.
Гэхдээ 1990-2006 онуудад агаарын дундаж температур (0.12°С/жил) яльгүй буурсан дүн гарсан байна [18]. 1940-2004 онуудад агаарын дундаж температур 1.9°С, өвөлд 3.6°С, хаварт 1.4°С, зунд 0.6°С ба намарт 1.9°С-аар тус тус нэмэгдсэн байна. Цаг уурын хэтийн төлөвөөс харахад дулааны улирлын дундаж температур 2010-2039 онуудад 1.2-2.3°С, 2040-2069 онуудад 3.3-3.6°С, 2070-2099 онуудад 4.0-7.0°С-аар тус тус нэмэгдэхээр байгаа юм. Ингэхдээ өндөр уул, хээрийн бүсэд дулаарал илүү явагдахаар байна [19].
Сүүлийн үед Монгол Улсын байгалийн бүх бүс, бүслүүрүүдэд газрын гадаргаас уурших ууршилт аажмаар нэмэгдсээр байна. Тухайлбал: ууршилт цөл хээр, хээрийн бүсэд 3.2-10%, өндөр уулын болон тайгын бүсэд 10-15%-иар өсчээ. Сүүлийн 65 жилд хур тунадасны нийт хэмжээ 8.7-12.5%-иар буурсан байна. Үүний зэрэгцээгээр жилийн хур тунадасны хуваарилалт улирал бүрт өөр болжээ. Хүйтний улирлын хур тунадасны хэмжээ нэмэгдсэн бол дулааны улирлын хур тунадас буурсан байна. Намрын улирлын хур тунадас 5.2%, өвлийн улирлынх 10.7%-иар өссөн бол зуны улирлын хур тунадас 3.0%, хаврынх 9.1%-иар буурчээ. Чийгшилтийн энэхүү өөрчлөлт, агаарын жилийн дундаж температурын өсөлт нь цаг уурын дулаарал, хуурайшилтыг авчирч байна [18]. Урьдчилсан таамгаар хур тунадасны хэмжээ 2010-2039 онуудад ± 4% буюу 6-17 мм, 2040-2069 онуудад 7-8% (27-33 мм) болж өсөх хандлагатай байна [19].
Сүүлийн жилүүдийн судалгаа, мэдээний үр дүнгээс авч үзвэл гол, нууруудын мөстөх хугацаа ихээхэн өөрчлөгдсөн байгаа ба тэдгээрийн мөсөн бүрхүүлтэй байх хоногийн тоо, мөсний зузаан багасах төлөвтэй байна.

1.3 Тусгай хамгаалалттай газар нутаг
Өнөөгийн байдлаар Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” холбооны хууль (1995)-д заасан ТХГН-ийн үндсэн ангилал болох улсын байгалийн цогцолборт газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэн (парк), холбооны болон бүсийн түвшний дархан цаазат газар, жижиг хэмжээний амралт сувилал, аялал зугаалгын газар, ботаникийн цэцэрлэг, байгалийн дурсгалт газар бүгд байдаг (Зураг 1.3.1) [3, 4].
Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсгийн ТХГН-ийн нийт талбай нь 31,252 км2 (ОШУА СС-ын БМБХ-гийн тоон зураг зүйн мэдээ). 2013 онд ТХГН дахь зөрчил нь 1,110 болж, 2012 оныхтой харьцуулахад 29%-иар нэмэгджээ.

Зураг 1.3.1. Тусгай хамгаалалттай газар нутаг [1]

Улсын байгалийн цогцолборт газар: Улсын хэмжээний 5 байгалийн цогцолборт газрын 3-ыг нь буюу Баргажин, Байгальск (Зураг 1.3.2) болон Сохондинскийн шим мандлын орчинг ЮНЕСКО-ын “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дагуу бүртгэн авчээ [3, 4]. Баргажингийн байгалийн цогцолборт газрын хил нь Байгаль нуурын эрэг хавийн 3 км газрыг хамардаг. Байгальск болон Сохондинскийн байгалийн цогцолборт газарт хамгаалалтын экологийн орчны (буфер) бүс хамаарах ба байгаль хамгаалах чанд дэглэмд шилжүүлсэнээр газар нутгийн ашиглалт буурч байна. Бүс нутгийн байгалийн цогцолборт газар нь Байгаль-Ленагийн байгалийн цогцолборт газар болох Байгалийн нуруу; Баргажингийн цогцолборт газар болох Баргажингийн нуруу, Байгаль-Хамар давааны уулс, Жергинскийн цогцолборт газар болох Икатск ба Өмнөд Муйскийн нурууд болон Баргажингийн уулзар, Сохондинскийн цогцолборт газар болох Сохондогийн уулс зэрэг өндөр уул тайгын экосистемээс бүрддэг.

Зураг 1.3.2. Байгальскийн цогцолборт газрын оффис

Байгаль нуурын өмнөд эргийн Байгалийн шим мандлын цогцолборт газар нутаг нь Евразийн экологийн сүлжээний гол зангилаа бөгөөд түүнийг байгаль орчныг хамгаалах зорилго бүхий судалгаа шинжилгээнд ашиглагддаг. Энэ шим мандлын цогцолборт газарт амьтан, шувууны цуглуулгыг нь байнга шинэчилж байдаг Байгалийн музей байдаг (Зураг 1.3.3).

Зураг 1.3.3. Байгалийн цогцолборт газар дахь
Байгалийн музей

Мөн тус цогцолборт газарт 0.25 га талбай бүхий “Угсаатны хотхон” цогцолбор байдаг. 2012 онд музейн менежер 61 удаа экскурс зохион байгуулсан ба музейд 633 хүн зочилсон байна. Цогцолборт газрын нутаг дэвсгэр нь 6 чиглэлийн экологийн зөрөг замтай. 12 км-ийн урттай “Хамар давааны зөрөг зам” (үүнээс 2.5 км нь хамгаалалттай газар нутагт хамаарна) нь Осиновка голыг дайрч өнгөрөх ба энэ замаар явахад сүрлэг халзан уулсыг сайн харах боломжтой. Энэхүү чиглэлийн замыг “Их Байгалийн зөрөг зам нийгэмлэг”-ийн сайн дурын ажилтнууд сэргээн засварлан тохижуулж байна (Зураг 1.3.4). Хоёр дахь экскурсээр явдаг чиглэл нь 44 км-ийн урттай (үүнээс 22 км нь хамгаалалттай газар нутагт хамаарахгүй) Выдриная голын дагуух экологийн зам юм.
2012 онд байгалийн цогцолборт газарт болон хамгаалалттай газар нутагт 357 групп буюу 4.0 мян.хүн зочилсноос 100-аас олон хүнтэй 25 гадаадын групп байсан байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Үндэсний парк): Тус бүс нутагт аялал жуулчлал, амралт чөлөөт цагийн идэвхтэй үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн, байгаль хамгаалах онцгой дэглэмтэй тусгай хамгаалалттай байгалийн газар нутгийн онцгой нэг төрөл болох Үндэсний 4 парк байдаг [3, 4].

Зураг 1.3.4. Их Байгалийн зөрөг зам

ндэсний парк нь дотроо онгон дагшин газар, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалд суралцах газар, амралт зугаалгын газар, түүх соёлын объект бүхий газар гэсэн , үйл ажиллагааны бүсийн төрөлтэй байдаг. Байгаль нуурын сав газар дахь Үндэсний паркийн үйл ажиллагааны бүсчлэл нь өөр өөр байдаг байна. Тухайлбал: дээр дурьдсан бүсүүд дээр нэмэгдээд Забайгальскийн Үндэсний парк (Зураг 1.3.5)-т тусгай хамгаалалттай усан орчны бүс, уламжлалт эдийн засгийн үйл ажиллагааны бүсийг тогтоосон байдаг ба эдгээр газарт зохицуулалттай загасчлах (6,165 га буюу 2.7%)-ыг зөвшөөрдөг. Прибайгальскийн парк нь уламжлалт байгалийн менежментийн бүс (33,900 га буюу 8.1 %) боловч энэ нь ТХГН-т хамаардаггүй.

Зураг 1.3.5. Забайгальскийн Үндэсний парк (Google)

Прибайгальскийн Үндэсний парк нь Байгаль нуурын баруун өмнөд эрэг дагуух нарийхан зурвас газарт 600 гаруй км сунаж тогтсон байдаг. Уг парк нь Ольхон арал, Ольхон районы эх газар, Байгаль нуур орчмын уул нурууд болон Байгалийн нуруу гэсэн 5 тусгаарлагдсан хэсгийн цогц (кластер)-оос бүрддэг. Прибайгальскийн паркын хил дотор 112 мян.га хөдөө аж ахуйн газар бүхий 40 орчим суурьшил газар байгаа нь маргаантай нөхцөл байдлыг бий болгодог. Забайгальскийн Үндэсний паркын хувьд хөдөө аж ахуй нь цомхон учир хөдөө аж ахуйн газрын маргаан хялбархан зохицуулагдах боломжтой.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны 2011 оны тогтоолоор Баргажингийн улсын цогцолборт газар болон Забайгальскийн Үндэсний паркыг нэгтгэн “Заповедное Подлеморье” гэж албан ёсоор нэрлэхээр болсон.
Холбооны түвшний (зэрлэг ан амьтны) дархан цаазат газар (ДЦГ): Холбооны гурван субьект (БНУ, муж, хязгаар)-ын нутаг дэвсгэр дотор голчлон захын хэсэгт байрлах холбооны түвшний 7 зэрлэг ан амьтны ДЦГ байдаг [3, 4]. “Фролихинск” ДЦГ нь Байгаль нуурын зүүн хойд эрэг болон Баргажин уулын баруун бэлд байрладаг.
Фролих нуур нь ургамал, амьтны зарим эндемик (тухайн орон нутгийн шинжтэй) зүйлүүд бүхий өвөрмөц байгалийн объект юм. ТХГН-ын зэргэлдээ Байгаль нуурын эргийн хэсэг нь тусгай хамгаалалттай дархан цаазат газар нутагт хамаарагдана. Энд “Хакусы” рашаан сувиллын газар байдаг.
“Кабанск”-ийн ДЦГ нь Сэлэнгэ мөрний доод бэлчирт байрлах ба Байгаль нуурын шим мандлын цогцолборт газрын бүрэлдэхүүний нэг хэсэг юм (Зураг 1.3.6). Тус ДЦГ нь олон тооны усны сувгууд, намгархаг газар бүхий усан болон хагас усан цогцолборын нэгдэл юм. Энэ газар нутаг нь Олон улсын ач холбогдолтой ус, намгархаг газрын конвенц (РАМСАР-ын конвенц)-д “шувуу судлалын чухал нутаг” гэсэн статустайгаар олон улсын ач холбогдолтой нутаг дэвсгэрээр бүртгэгдсэн байна. Учир нь энэ ДЦГ-т ховор болон ховордсон зүйлд багтдаг олон тооны шувууны зүйлийн нүүдлийн зам дээрх гол зангилаа байдаг (Зураг 1.3.6).

Зураг 1.3.6. Шувууны урхи

“Алтачейск”-ийн ДЦГ нь Сулхар болон Хилок гол (Сэлэнгэ мөрний баруун цутгал)-ын бэлчир дээр байрладаг ба дундаж өндөрлөг уулын нарсан ой болон Сэлэнгийн хуурай хээр хоорондын шилжилтийн бүсэд байрладаг. Хамгаалалтад байгаа гол зэрлэг амьтны төрөл зүйлүүд гэвэл бор гөрөөс, Сибирийн буга, тоодог, нумид (demoiselle)-ын тогоруу, дагуурын зараа юм.
“Буркальск”-ийн ДЦГ нь Хэнтий-Цөхийн уулс хооронд төвлөн байршсан ба хушин тайга (Сибирийн шинэс)-ыг хамгаалж байдаг. Эндэхийн Цөх булганы популяци нь эндемик (орон нутгийн шинжтэй) бөгөөд Баргажин булганаас арай бараан өнгийн үстэй, биеэр том байдгаараа ялгардаг байна.
Бүс нутгийн онцлогтой зэрлэг ан амьтны дархан цаазат газар: Эрхүү муж нь бүс нутгийн онцлогтой 12 зэрлэг ан амьтны ДЦГ (эдгээрийн 9 нь цогц шинжтэй, Зулумайск, Иркутный болон Кочергатск нь тодорхой төрөл зүйл байдаг)-тай ба Буриадын БНУ-д 13 ДЦГ (бүгд “улсын байгалийн биологийн” аж ахуйн нэгжийн статустай), Забайгальскийн хязгаарт 15 ДЦГ (үүнээс Ивано-Арахлейск нь ландшафтын төрлийг илэрхийлнэ) байдаг [3, 4].
ТХГН-ийн энэ төрөл нь өнөөгийн шатанд ОХУ-ын субъектүүдийн гүйцэтгэх засаглалын тусгай газруудын мэдэлд байдаг. Холбооны хуулийн дагуу ийм газрууд нь тодорхой хугацаагаар байгуулагддаг бөгөөд хугацаа дуусссаны дараа тэдгээрийн хүчин төгөлдөр байдлыг сунгах эсэх талаар тусгай шийдвэр гаргадаг. Байгалийн бүсийн бүс нутгийн ач холбогдолтой ийм газрууд нь одоо хугацаагүй болсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Эрхүү мужийн хувьд 2003 оноос эхлэн энэхүү дэглэм нь байгалийн цогцолборт газраар дамжуулан хэрэгжсэн (Иркутный, Магданск, Кочергатск болон Бойскийн намгархаг газрууд) ба хожим 2008 оноос эхлэн Буриадын, 2009 оны 2 дугаар сараас Забайгальскийн хязгаарын бүх ДЦГ болон байгалийн цогцолборт газруудын хугацааны хязгаарыг хүчингүй болгосон.
Эрхүү мужийн ихэнх ДЦГ-ууд нь дундаж өндөртэй уулсын голын хөндий болон нуурын хотгорыг эзлэн туурайтан амьтдын нүүдлийн замнал, хоёр нутагтан буюу усны шувуудыг оролцуулан бүх шувуудын үүрлэх газрын зангилаа болдог.
Буриадын Байгаль нуурын эргийн    ойрол¬цоох ТХГН-т Дээд Ангар (Кичера болон Дээд Ангар голын садраа-дельта), Прибайкальск болон Энхэлукскийн ДЦГ; өндөр уул, тайгын ТХГН-т Муйск, Снежинск, Улюнск (Забайкальскийн Үндэсний паркийн хамгаалалтын бүсийн үйл ажиллагаанд зарим хэсэг нь хамаарагддаг); уул, тайгын ТХГН-т Ангирск, Кижингинск, Кондинск, Узколугск, Худакскийн ДЦГ; тал хээрийн ТХГН-т Тугнуйск болон Боргойскийн ДЦГ тус тус хамаарагддаг.
Забайгальскийн хязгаарын уул, тайгын ДЦГ нь Ацинск, Бутунгарск, Никишинск, Ульдургинск, Читийг хамардаг. Ивано-Арахлейскийн зэрлэг ан амьтны ДЦГ-ын нэн чухал хэсэг нь нуур, намаг бүхий газрын цогцоос бүрддэг.
Байгалийн дурсгалт газар (БДГ) нь ТХГН дотроо хамгийн их тоотой байдаг ч эдгээр нутаг дэвсгэр нь хэмжээний хувьд жижиг, хуулиар бага хамгаалагдсан байдаг [3, 4]. Ихэнх тохиолдолд БДГ-ын хяналтыг байгууллага бус хамтын аж ахуй зэрэг газраас тавьж байгаа гэж үзэж болно. Эрхүүгийн бүсэд холбооны түвшний 4, бүсийн түвшний 28, орон нутгийн түвшний 43, нийт 75 БДГ байдаг.
Геологийн болон геоморфологийн 2 ангилалын байгалийн дурсгалт 23 газраас гадна гидрологийн 18, ботаникийн 9, амьтан судлалын 4, ландшафтын 5, цогцолборт 12 БДГ байдаг. Өнөөг хүртэл БДГ-т археологийн дурсгалуудыг хамруулдаг бөгөөд эдгээр нь байгаль хамгаалахтай холбоотой бус түүх соёлын дурсгалыг хамгаалах үүрэг бүхий улсын байгууллагуудад хамаарч хяналт тавьж иржээ.
Буриадын БНУ-ын байгалийн дурсгалт 152 газар нь бүгд бүс нутгийн статустай. Тэдгээр нь геологийн 43, гидрологийн 53, ботаникийн 19, амьтан судлалын 9, ландшафтын 19, цогцолборт (байгалийн-түүхийн дурсгалт газрыг оруулаад) 9 гэсэн төрлүүдээр тодорхойлогдсон байна.
Забайгальскийн хязгаарт бүсийн түвшний байгалийн дурсгалт нийт 66 газар байх ба тэдгээрийн 21 нь геологийн, 17 нь гидрологийн, 9 нь ботаникийн, 1 нь амьтан судлалын болон 18 нь цогцолборт (байгалийн-түүхийн болон амралт зугаалгын газрыг оруулаад) газар байна.
Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар ТХГН-ийг “Дархан цаазат газар” (ДЦГ), “Байгалийн цогцолборт газар” (БЦГ) (Зураг 1.3.1 ба Зураг 1.3.7), “Байгалийн нөөц газар” (БНГ), “Дурсгалт газар” (ДГ) гэж дөрөв ангилдаг [10].

Зураг 1.3.7. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар

2012 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн 166 сум, дүүргийн нутгийг хамарсан 27.2 сая.га талбай бүхий 99 газрыг улсын ТХГН-т хамруулаад байгаа нь улсын нийт газар нутгийн 17.4%-ийг эзэлж байгаа бөгөөд хэтдээ энэ хэмжээг 30%-д хүргэхээр төлөвлөж байна.

Улсын ТХГН-ийн ангиллаар нь авч үзвэл 2012 оны байдлаар Дархан цаазат 20 газар 12,402,429 га талбайг, Байгалийн цогцолборт 32 газар 11,711,815 га талбайг, Байгалийн нөөц 34 газар 2,958,142 га талбайг, Дурсгалт 13 газар 126,848 га талбайг тус тус эзэлж байна. Монгол Улсын Засгийн газраас ТХГН-ийн хэмжээг жил бүр нэмэгдүүлсээр байгааг доорх хүснэгтэд үзүүлэв [11].
Монгол орны Олон улсын ач холбогдол бүхий 11 нуур, тэдгээрийн эргэн тойрны ус, намгархаг газрыг Рамсар (RAMSAR)-ын конвецид бүртгэсэн байдгаас Сэлэнгийн сав газарт хамаарах Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нуур (47ө46’N 102ө46’E) болон мөн аймгийн Тариат сумын нутагт орших Тэрхийн цагаан нуур (48°10’N, 99°43’E)-ыг 1998 онд Рамсарын конвецид бүртгэжээ.
Төв Азийн 2000 гаруй жилийн турш нүүдэлчдийн түүх, соёлын арвин их, хосгүй үнэт дурсгалыг хадгалан үлдсэн Орхоны хөндийг 2004 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан [9]. Энд YIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас хотын туурь, XIII-XIY зууны үеийн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум (Хархорин) хот, Хөшөө цайдамын дурсгалууд, Эрдэнэ зуу (Зураг 1.3.8), Төвхөн, Баруун хүрээ зэрэг эртний сүм хийдүүд, Мойлтын ам, Орхон-7 палеолитын үеийн чулуун зэвсгийн үеийн дурсгалууд, Орхон голыг хөвөөлсөн балар эртний булш, эртний Түрэгийн үеийн бунхан, бичээст хөшөөнүүд, Билгэ хаан болон түүний дүү Культегин жанжинд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүх соёлын дурсгалт газар, археологийн нэн ховор дурсгалууд байдаг.

Зураг 1.3.8. Хархорин дахь Эрдэнэ зуугийн хийд

1.2 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь
Байгаль нуурын хил дамнасан сав газар нь Монгол Улсын болон ОХУ-ын нутаг дэвсгэрт байрладаг (Зураг 1.2.1).
Засаг захиргааны хувьд Байгаль нуурын сав газрын зүүн өмнөд хэсэг нь Забайкальскийн хяз¬гаарт, төв болон хойд хэ¬сэг нь Буриадын БНУ-д, бар¬уун хэсэг нь Эрхүү¬гийн мужид тус тус хамаарна.
Эрхүү мужийн хэсэгт Байгаль нуурын хамгийн том арал болох Ольхон район болон Эрхүү (Ангар мөрний хойд хэсэг), Слюдянск районууд багтана. Байгаль нуурын сав газрын зүүн хойд хэсэгт Буриадын БНУ-ын нутаг дэвсгэрийн СевероБайкальск, Баргажин, Курумканск район, мөн Муйск болон Прибайкальск районуудын баруун хэсэг хамаардаг. Нутаг дэвсгэрийн үлэмж хэсэг нь Байгаль нуурын сав газрын экологийн төв бүс (ЭТБ)-д хамрагддаг.
Байгаль нуурын сав газрын төв хэсэгт Буриадын БНУ-ын нутаг дэвсгэрийн 15 засаг захиргааны нэгж багтдаг. Үүнд: Улаан-Үд хот, Бичурск, Жид, Заиграевск, Иволгинск, Кабанск, Кижингинск, Хиагт, Мухар шивэрт, Сэлэнгэ, Тарвагатай, Хоринск, Закаменск дүүргүүд болон Еравнинск, Тункинск дүүргүүдийн зарим хэсэг хамрагддаг.
Байгаль нуурын сав газрын баруун хэсэгт Забайкальскийн хязгаарт хамаарах Красночикойск, Петровск-Забайкальск, Хилок¬скийн дүүргүүд болон Хилок ба Цөх цутгал голуудын дагуу байрлах Чит болон Улётовск районуудын зарим хэсэг багтдаг (Хүснэгт 1.2.1).

Зураг 1.2.1. Байгаль нуурын сав газрын засаг захиргааны хуваарь

Хүснэгт 1.2.1. Байгаль нуурын сав газрын засаг захиргааны нэгж

Байгаль нуурын сав газрын ОХУ-ын нутаг дэвсгэр дэх газар нутгийг экологийн гурван бүсэд хуваагддаг [5, 6]. ЭТБ-д усны талбай, нуурын эрэг хамаардаг. Орчны экологийн бүс ба нуурын сав газрын ОХУ-ын хэсэг нь давхцаж байгаа юм. Агаар мандлын нөлөөллийн бүс нь Эрхүү мужийн зүүн хэсэг болон сав газрын баруун хилээр хязгаарлагддаг (Зураг 1.2.2).

Зураг 1.2.2. Байгаль нуурын сав газар дахь томоохон голуудын сав газар