Байкальский информационный центр

1.6 Байгаль нуур бол юнеско-гийн дэлхийн байгалийн өв мөн
1996 оны 12 дугаар сард Мексикийн Мерида хотод болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 20 дугаар хуралдааны тогтоолоор Байгаль нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд оруулсан [5, 6]. Дэлхийн өвийн жагсаалтын гол зорилго нь олонд таниулах, өвөрмөц байгаль, түүхийн объектыг хамгаалах явдал юм. Энэ зорилгоор үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулсан байна. 1978 оноос эхлэн соёлын өвийн эхний 6 шалгуурыг хангасан бол 2002 оноос байгалийн өвийн 4 шалгуурыг хангасан байна. 2005 оноос бүх 10 шалгуур үзүүлэлтийг нэг жагсаалтад багтаасан. Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад багтсан 1000 объект байгаагаас байгалийн өвийн 4 шалгуурыг хангасан 10 орчим объект байдгийн нэг нь Байгаль нуур юм (Зураг 1.6.1).

Зураг 1.6.1. Байгаль нуур

ЮНЕСКО-гийн тогтоолд “Байгаль нуур нь байгалийн өвийн 4 шалгуурт нийцсэн дэлхий өвийн сонгодог хэлбэр юм. Нуурын усаар халхлагдан хүний нүднээс нууцлагдсан усан доорх ертөнц нь шинжлэх ухаанд ч, байгаль хамгаалалд ч үнэт ач холбогдолтой байна. Нуур нь уулын тайгын газар нутгийн тогтоцтой бөгөөд ТХГН, байгалийн унаган төрхөө хадгалсан газар нутгаар хүрээлэгдсэн байдаг нь онцгой ач холбогдлыг илтгэдэг байна” гэж тэмдэглэсэн (Зураг 1.6.2).

Зураг 1.6.2 Байгаль нуурын эрэг орчим

Байгаль нуур нь мезозойкийн үед тектоник хагарлын явцад бий болсон. Байгаль нуурын бүс нутагт чичирхийлэл харьцангуй олон удаа давтагддаг бөгөөд тектоник идэвхжил одоо ч явагдсаар байна.
Байгаль нуур нь хэдэн арван сая жилийн настай, дэлхий дээрх хамгийн эртний бөгөөд хамгийн гүн нуур юм. Энэ нь газрын гадаргын хагарлын асар том хотгорт оршдог бөгөөд жил бүр 2 см-ээр өргөссөөр байна. Байгаль нуур нь өндөрлөг газрын нуур бөгөөд усны түвшин нь далайн түвшнээс дээш 455.4-455.9 м (Сэлэнгэ мөрний садраа-дельта) хооронд хэлбэлзэж байдаг. Нуурын ёроол нь далайн түвшнээс доош 1,200 м-т байна. Зарим хэсэгтээ нуурын тунамал чулуулгийн давхарга нь 10 км гүнд байдаг. Нуурын тунамал чулуулагт 25-30 сая жилийн өмнөх Азийн уур амьсгалын өөрчлөлт болон геологийн түүхийн талаар мэдээлэл “шифрлэгдэн” үлдсэн байдаг.
Байгаль нуурын ус ер бусын цэвэр тунгалаг ба хүчилтөрөгчөөр ханасан байдаг. Байгаль нуурын усны маш тунгалаг байдал нь амьд организмын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд бага эрдэсжилттэй, нэрмэл устай ойролцоо шинжтэй. Байгаль нуур нь дэлхий дээрх хамгийн том цэнгэг устай сан гэдгээрээ байгалийн өвөрмөц үзэгдэл юм.
Нуурын усны эзэлхүүн нь 23 мян.км3 бөгөөд энэ нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 20%, ОХУ-ын цэнгэг усны нөөцийн 90%-ийг бүрдүүлдэг. Жил бүр Байгаль нуурын экосистем нь цэвэр тунгалаг, хүчилтөрөгчөөр баялаг 60 км3 орчим усыг бий болгодог. Зүүн Сибирь нь эрс тэс уур амьсгалтай хэдий ч Байгаль нуурын их хэмжээний ус болон түүний эргэн тойрны уулс нь өвөрмөц бичил (микро) уур амьсгалыг бүрдүүлж байдаг байна. Нуур нь дулааныг тогтворжуулж байдаг ба ойр орчмын бусад газар нутагтай харьцуулахад Байгаль нуур орчимд өвөл нь дулаан, зун нь сэрүүвтэр байдаг. Температурын ялгаа 10°С орчим байна. Үүний нөлөөгөөр нуурын эрэг орчмоор ой мод сайн ургадаг. Нуурын гадаргуугийн ус хүйтэн байдгаас ууршилт харьцангуй бага бөгөөд нуурын дээгүүр үүл хуримтлагдаггүй байна. Үүнээс гадна эрэг хавийн агаарын масс халсанаар үүл сарнидаг байна. Тиймээс нуурын орчмын тэнгэр нь ихэнхдээ цэлмэг байдаг байна.
Усан орчны төрөл зүйлийн хувьсал нь урт хугацааны турш үргэлжилсэн бөгөөд энэ нь тухайн нутагт л байж болох өвөрмөц амьтан, ургамлыг бий болгодог нь хувьслын явцыг судлахад онцгой ач холбогдолтой юм. Байгаль нуур бол дэлхийд хамгийн олон биологийн төрөл зүйлтэй нуурын нэг бөгөөд 1340 зүйлийн амьтан (745 эндемик төрөл зүйл) ба 570 зүйлийн ургамал (150 эндемик төрөл зүйл)- тай юм (Зураг1.6.3).

Зураг 1.6.3. Байгаль нуурын эндемик зүйлийн сам хорхой (Eulimnogammarus sp.)

Эрдэмтэд шинэ төрөл зүйлийг нээсээр байгаа бөгөөд энэ нь бид нууранд амьдардаг нийт төрөл зүйлийн зөвхөн 70-80%-ийг мэддэг гэдгийг харуулж байна. Нуурын экосистемийн тропик пирамидын оройд Лена Енисэй мөрнөөр дамжин орж ирсэн Байгаль нуурын унаган хав (nerpa) байх ба түүний өвөг дээдэс нь хойд мөсөн далайд байдаг юм. Нуур орчмын ойд 10 зүйлийн ургамал байх ба Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан номонд бүртгэгдсэн энэ хэсэгт хойд туйлын ой зонхилдог.
Нуурын эргэн тойрон нь уулын тайгын нутаг дэвсгэр зонхилсон, байгалийн унаган төрхөө хадгалсан, үнэ цэнэтэй тусгай хамгаалалтай газар нутгаар хүрээлэгдсэн байдаг. Эрэг орчмын тэн хагасаас илүү хэсэг нь улсын байгалийн цогцолборт газар, үндэсний парк болон дархан цаазат газар зэрэг тусгай хамгаалалтад орсон байдаг. Байгаль нуурын эрэг орчимд Баргажин, Байгаль-Ленск болон Байгальск (энэ цогцолборт газар нь өөрийн музейтэй) гэсэн байгалийн 3 цогцолборт газартай. Мөн энд При-Байгальск болон Забайгальск гэсэн үндэсний 2 парк, Фролихинск, Кабанск, Прибайкальск, Степнодворецк, Дээд Ангар, Энхэлукск гэсэн дархан цаазат 6 газар байдаг.
Байгаль нуурын нутаг дэвсгэр нь аялал жуулчлалын олон талын ашигтай бүс бөгөөд амралт чөлөөт цагаа өнгөрөөх болон аялал жуулчлалын олон сайхан нөөц бололцоог агуулсан байдаг. Эндэх нь байгалийн өвөрмөц дурсгалт газар болон янз бүрийн ургамал, амьтны баялагийн цогц юм. Байгаль нуурын хотгор нь уул нурууд, ой тайга, тундр, нуур, арлууд болон тал хээрийн үзэсгэлэнт газар нутгийн тогтоцтой. Нуурын эрэг залгаа байрлах дүүргүүдэд амралт чөлөөт цагаа өнгөрөөх газрыг хөгжүүлэх төрөл бүрийн боломжууд байдаг. Уламжлалт төрлийн аялал жуулчлал болох ан агнуур ба загасчлал өргөн дэлгэрсэн байдаг. Сүүлийн жилүүдэд орон нутгийн болон гадаадын жуулчдын спортын ан агнуур нэмэгдэх хандлагатай байна. Мөн бусад төрлийн аялал жуулчлал болох шумбах, морин ба явган аялал, салаар хөвөх, спорт ан агнуур болон загасчлал, экологийн аялалууд байдаг.
Байгаль нуурыг дэлхийн өвийн жагсаалтад багтааснаар ОХУ-ын Засгийн газарт дараах зөвлөмжийг уламжилсан байна. Үүнд:

- Байгаль нуурын талаарх Холбооны хуулийг батлах,
- Бохирдлын эх үүсвэрийг зайлуулах зорилгоор целлюлоз-цаасны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх;
- Сэлэнгэ мөрөнд бохирдуулагч бодис хаяхыг бууруулах;
- Нуурын зэргэлдээх байгалийн цогцолборт газар болон үндэсний паркийн нөөц хангамжийг сайжруулах;
- Байгаль нуурын талаар эрдэм шинжил¬гээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх.
Байгаль нуурын тухай хууль 2013 оны 12 дугаар сард батлагдан Байгаль нуурыг бохирдууулж байсан целлюлоз, цаасны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Хаагдсан үйлдвэрүүдийн газар нутгийг “ОХУ-ын Байгалийн цогцолборт газар”-ын үзэсгэлэнгийн төв болгож байна [6].
Ирээдүй хойч үеийн төлөө дэлхийн цэвэр цэнгэг усны эх үүсвэр, байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн, өвөрмөц амьтан, ургамал бүхий Байгаль нуурыг хамгаалж, Байгаль нуур орчмын тогтвортой хөгжлийг хангах нь ОХУ-ын Засгийн газрын тулгамдсан асуудал болоод байна.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. А.Р.Батуев, А.Б.Буянтуев, В.А.Снытко “Байгалийн бүсийн Сэлэнгийн хотгорын геосистем ба экологи-газарзүйн байдлын зураглал”, Новосибирск: ОШУА СС-ын хэвлэлийн газар, 2000 он. 164 х.
2. B.C.Михеев “Дорнод Сибирийн ландшафт” (Карт зураг), Москва Геодези, картографын төв оффис, 1977 он.
3. “Байгаль нуурын өмнөт, дундад, хойт хэсгийн голын сав газруудын усан орчныг нэгдмэлээр хамгаалах, ашиглах схем”. URL: http://www.enbvu.ru/
4. Н.А.Флоренсов, С.С.Коржуев “БНМАУ-ын геоморфологи”, “Наука” сэтгүүл, 1982 он, 258 х.
5. “2012 онд Байгаль нуурын төлөв байдал ба түүнийг хамгаалах арга хэмжээ” Улсын илтгэл, Эрхүү хот, “Росгеолфонд”-ын Сибирийн салбар, 2013 он, 436 х. URL: http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258
6. “2013 онд Байгаль нуурын төлөв байдал ба түүнийг хамгаалах арга хэмжээ” Улсын илтгэл, Эрхүү хот, “Росгеолфонд”-ын Сибирийн салбар, 2014 он, 462 х. URL: http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258
7. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр. 2011 оны 1 сарын 06-ны өдрийн Улсын Их Хурлын №02 тоот тогтоол
8. БОНХЯ “Монгол Улсын Байгаль орчны төлөв байдлын тайлан” 2008-2010 он, УБ 2013 он
9. БОНХЯ, “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, “Орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл”, УБ хот 2012 он, http://www.tuulgol.mn/dmdocuments/reports/orkhon_r_b_report_mongolian.pdf
10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль, 1994.11.15, http://www.legalinfo.mn/law/details/479
11. БОНХЯ, “Монгол Улсын Байгаль орчны төлөв байдлын тайлан” 2011-2012 он, УБ 2013 он.
12. К.Л.Куимова, П.П.Шерстянкин “1950 оноос хойших Байгаль нуур, Арктикийн мөсний горимын шинж чанарын өөрчлөлтийн шинжилгээ, Төв Азийн уур амьсгалын өөрчлөлт, нийгэм-эдийн засаг, экологийн үр дагавар” олон улсын симпозиум, Чит хот, ЗабГГПУ-ын хэвлэлийн үйлдвэр, 2008 он.
13. В.А.Обязов “Забайкальскийн зүүн өмнөд хур тунадасны орон зай, цаг хугацааны өөрчлөлт” РГО-гийн хэвлэлийн газрын 2 дахь хэвлэл, 1996 он, 73-80-р х.
14. В.А.Обязов “Бүс нутаг, газар зүй, байгалийн нөөцөд үндэслэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” 2010 он, № 2.
15. И.И.Смирнова “Чийглэг хуурай уур амьсгалын нөхцөлд байгалийн хүчин зүйлийн агросистемд үзүүлэх нөлөөлөл (Баруун Забайкальскийн жишээн дээр)”, Газар зүйн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлийн хураангуй, Улаан-Үд, 2011 он.
16. М.Н.Шимараев, В.Н.Синякович, Л.М.Куимова, Е.С.Троицкая “Даян дэлхийн дулаарлын нөхцөлд Байгаль нуурын уур амьсгал, ус зүйн процессын өөрчлөлтийн хандлага, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд Евроазийн голуудын их урсацын шинжилгээ ба тоон загварчлал”, Эрхүү хот, ОШУА-ийн СС-ын Газар зүйн хүрээлэн, 2004 он, 213-220 х.
17. М.Н.Шимараев, Л.Н.Куимова, В.Н.Синюкович, В.В.Цехановский “20 дугаар зууны уур амьсгалын даяарчилсан өөрчлөлт Байгаль нуурт илэрсэн нь”, ШУА-ийн тайлан, 2000 он, Т. 383, № 3, 397-400 х.
18. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний тайлан (MARCC, 2009), Улаанбаатар хот, 2009 он, 228-р х, http://asialeds.org/sites/default/files/resource/file/Mongolia%20-%20Assessment%20Report%20on%20Climate%20Change%202009.pdf
19. П.Д.Гунин, Т.И.Казанцева, С.Н.Бажа, Е.В.Данжалова, Ю.И.Дробышев “Цаг уурын хуурайшлаас    Монголын төв хэсгийн экосистемд үзүүлж буй нөлөөлөл / Төв Азийн уур амьсгалын өөрчлөлт, нийгэм-эдийн засаг, экологийн үр дагавар” Олон улсын симпоизумын материал, Чита хот, ЗабГГПУ-ын хэвлэлийн газар, 2008 он, 77-83 х.

1.5 Байгаль нуурын усны түвшин
Байгаль нуурын олон жилийн усны балансыг авч үзвэл нуурын тэжээгдэл нь:
- Гадаргын усны урсацаар 57.77 км3/жил (82.4%);
- Хур тунадаснаас 9.26 км3/жил (13.2%);
- Газрын доорх уснаас 3.12 км3/жил (4.4%) хэмжээтэйгээр тэжээгдэж байна [6].
Байгаль нуураас гадагшилж байгаа урсац буюу алдагдал нь: Ангар мөрнөөр 60.89 км3 (86.8 %) ус урсан гарч (Зураг 1.5.1), нуурын усан толионоос 9.26 км3 (13.2 %) ус ууршин алдагдаж байна.
Нуурын усны түвшин нь Эрхүүгийн УЦС, Братскийн УЦС болон Зүүн-Илимскийн УЦС-уудын ашиглалтын горимоос хамаарах ба эдгээр нь бүгд өөр хоорондоо хамааралтай ажилладаг.

Зураг 1.5.1. Эрхүү хот дахь Ангар мөрөн

Богучанскийн УЦС-ын усан сангийн усыг 2012 оны зунаас хуримтлуулж эхэлсэн ба тус станцыг 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор ашиглалтад оруулсан бөгөөд 2014 онд усан санг дүүргэж дууссан. Ангар мөрний эхээс доош 70 км-т Эрхүүгийн УЦС-ын боомт (боомтын өндөр нь 44 м, урт нь 2.5 км) баригдсаны дараагаар (Зураг 1.5.2) тус станцын усан санг 1956-1958 онуудад дүүргэж, сангийн усны түвшин дээшилсээр 1959 онд Байгаль нуурт хүрч, нуурын усны түвшинг нэмэгдүүлсэн ба 1964 онд нуурын усны түвшин 1.3 м (456.8 м)-ээр нэмэгдсэн байлаа.

Зураг 1.5.2. Эрхүүгийн УЦС-ын боомт

Цаашид нуурын усны олон жилийн түвшинг Эрхүүгийн УЦС-ыг барихаас өмнөх дундаж түвшингээс 1 м-ээс дээш байхаар зохицуулалт хийнэ. Энэ нь нуурын усны түвшинг улирлын, жилийн, олон жилийн усны түвшингийн хэмжээнд зохицуулж, усан сангаар урсацын тохируулга хийх боломжийг бүрдүүлэх юм. Нуурын усны түвшингийн хэлбэлзлийн жилийн явц нь бүхэлдээ байгалийн горимд ойролцоо байгаа юм. Нуурын усны түвшингийн амплитуд (далайц)-ыг нэмэгдүүлэх замаар (80-113 см хүртэл) хамгийн их түвшин бууралтыг багасгах замаар усан санг дүүргэнэ.
Байгаль нуурын хэвийн түвшин 5-11 дүгээр саруудад нэмэгддэг ба 10 дугаар сард дээд түвшинд хүрч, 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл түвшин нь буурдаг. 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Байгаль нуурын усны дундаж түвшин 456.46 м байсан бөгөөд энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 0.07 м-ээр нэмэгдэж, олон жилийн дундаж (дундаж түвшин 456.43 м)-аас 0.03 м-ээр их байлаа (Зураг 1.5.3) [6].
2013 оны туршид нуурын усны түвшин олон жилийн дунджаас хэтрээгүй, дүүрэн байсан бөгөөд үерийн илүүдэл гараагүй байна. Үерийн түвшний далайц (amplitude) 0.74 м байсан.

Зураг 1.5.3. Байгаль нуурын 2012, 2013 онуудын усны түвшинг хамгийн их (1964 он), хамгийн бага (1981 он) болон олон жилийн дундаж түвшинтэй харьцуулсан үзүүлэлт

1.4 Уур амьсгалын нөхцөл
1. Өргөн уудам Евроазийн эх газрын төв хэсэгт байрлах Байгаль нуурын сав газар болон түүний уулсын хотгорууд нь уур амьсгалын өвөрмөц нөхцөлтэй байдгийг тодорхойлсон байдаг. Уур амьсгалын онцлог нь тухайн орон нутгийн агаарын массын эргэлтэд хүчтэй нөлөөлөх, уул зүйн (orographic) үндсэн үзүүлэлтүүдэд огцом өөрчлөлт орох болон уур амьсгалын тогтворгүй байдлыг бий болгодог өндөр, нам, өөр өөр чиглэлтэй уул нурууд, уулс хоорондын хотгор, хөндий, уул зүйн бүтцүүдийн улмаас огцом болон ойр ойрхон хэлбэлзэдэг байна.
2. Энэ нутаг дэвсгэр нь агаарын температурын жилийн болон хоногийн хэлбэлзэл ихтэй, улирлын хур тунадас жигд бус тархалттай, эх газрын эрс тэс уур амьсгалтай [3]. Нуурын дагуу нарийн зурвас газар нь ойр орчмын бусад газар нутагтай харьцуулахад далайн уур амьсгалын шинж бүхий сэрүүн зун, зөөлөн өвлийн улиралтай. Эх газрын эрс тэс уур амьсгал нь хүйтэн өвөл, халуун зуны улирлын шинжтэй байдаг. Түүний нэг онцлог нь хүйтэн үе буюу 9-10 дугаар сарын хооронд зүүн хойд зүгээс Сибирийн хүчтэй хуй салхи босдог бол 4-5 дугаар сард энэ нь илэрдэггүй.
3. Хуурай агаараас үүдэн өвлийн улирлын хүйтэн температурт хурдан шилждэг. Ширүүн салхигүй өвлийн дараагаар салхитай, хуурай, хүйтэн шөнийн жавартай хаврын улирал 6 дугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Зуны улиралд агаарын температур халуун байх нь зөвхөн өдрийн цагаар тохиох ба өглөө, оройд нь тааламжтай сэрүүхэн байдаг. Зуны улирал богино бөгөөд эхэн хагастаа хуурай, 2 дугаар хагастаа (6-8 дугаар сар) бороотой байдаг. Намрын улирал дулаавтар бөгөөд энэ нь Байгаль нуурыг цасаар хучигдах хүртэл үргэлжилдэг.
4. Байгаль нуурын сав газрын байгаль цаг уурын нөхцөл нь агаар мандлын эргэлт, цацрагын горим болон газрын гадаргын бүтэц, эргийн бүсийн усны массын нөлөөллийн шинж чанараар тодорхойлогддог (Хүснэгт 1.4.1).

Хүснэгт 1.4.1. Агаарын температур, хур тунадас, салхины хурдны харилцан уялдаа

Агаарын даралт: Өвлийн улиралд Монгол Улсын баруун хойд хэсэг нь газрын гадаргуу дээрх агаар мандлын үндсэн үзэгдлийн Ази (Сибирийн)-ийн антициклоны төв болдог ба 1 дүгээр сард хамгийн хүчтэй илэрдэг [3]. Хаврын улиралд антициклон (хуй салхины эсрэг урсгал)-ы хүч буурдаг бөгөөд баруунаас зүүн тийш чиглэлийн салхи двамгайлдаг. Баруунаас зүүн тийш чиглэсэн атмосферийн шилжилтээс гадна хаврын улиралд Төв Азийн шуурга дэгддэг байна. Зуны улиралд салхины чиглэл баруунаас зүүн тийш шилжих байдал сулардаг. Газрын гадарга дээр агаарын даралт буурсан үед салхины хүч сулардаг (Зураг 1.4.1).

Зураг 1.4.1. Монголын тал хээрийн үүлжилт

Якутийн төв бүст дулаан антициклон хаагдах үед Монголоос Байгаль нуурын зүг чиглэсэн өмнөдийн циклон нь баруун эсвэл баруун хойд зүгт шилждэг. Зуны эргэлтийн гол хэлбэр нь өндөр гүвээ болон хотгорын даралтны эрчимтэй хөгжлийн үр дүнд бий болдог. Намрын улирлын эргэлтийн нөхцөл нь баруунаас зүүн тийш шилжих ерөнхий шинжтэй бүрддэг ба хойд зүгийн уртрагын хүйтэн массын нэвтрэлтээр тасалддаг байна.
Намрын улиралд хаврын улиралтай харьцуулахад агаарын даралтын хөдөлгөөн баруунаас зүүн зүгт харьцангуй тайван шилждэг. Шилжилт нь 11 дүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ үед Сибирийн антициклон харьцангуй тогтвортой байдаг.
Агаарын температур: Байгаль нуурын хотгор дахь эргэн тойрны газар нутгийн цаг уур Байгаль нуураас ихээхэн хамааралтай байдаг [3].
Эрхүү муж, Забайгальскийн хязгаар болон Монгол Улсын уур амьсгал эрс тэс байхад Байгаль нуур орчмын уур амьсгал далайн уур амьсгалынх шиг байдаг. Байгаль нуурын эрэг орчмын агаарын температур нь өвлийн улиралд дунджаар 5оС-орчим ба зуны саруудад сэрүүхэн байдаг.  Зуны улиралд нуурын гадаргын агаарын температурын өөрчлөлт нь өгсөх хөдөлгөөнд саад учруулах нь ажиглагддаг. Энэхүү дулаахан байдаг нь нарны гэрэл, агаарын даралт болон байгалийн тогтоцоос ихээхэн хамаардаг.
Байгаль нуурын сав газарт хамгийн дулаан нь 7 дугаар сард, хамгийн хүйтэн нь 1 дүгээр сард тохиодог.
Сав газарт температурын үзүүлэлтийн орон зайн ялгаа нь нэн онцлогтой юм. Өндөрлөг газарт хоногийн дундаж температур 10°С-т хүрдэггүй байхад нийлбэр температур нь сав газрын өмнөд хэсгийн 2400°С-аас нуурын зүүн хойд эрэгт 500°С болтол хэлбэлзэж байна.

Хүснэгт 1.4.2. Агаарын сарын дундаж температур, С (цаг уурын станцудаар)

Хур тунадас: Судалгаа явуулсан газар болгонд хур тунадасны хэмжээ жигд бус байгаа бөгөөд уулын өндөрлөг бүсэд хур тунадас арай илүү унаж байна [3]. Газар нутгийн өндөршилт, бүр тодорхойлбол чийглэг агаарын урсгал, уулсын байршлаас үүдэн хур тунадасны хуваарилалт маш жигд бус байна. Ижил өндөртэй уулын хяруудад ч хур тунадасны хэмжээ өөр өөр байх жишээтэй (Зураг 1.4.2).

Зураг 1.4.2. Мандрик уулын бэлийн цас

Хур тунадас уул нуруудын баруун хойд болон баруун хажуугаар хамгийн их унах ба агаарын урсгалын зонхилох чиглэл болон Байгаль нуурын эрэг тойронд 1400 мм хүрдэг бөгөөд дундаж уул нуруудын салхитай тулгарах бэл болон өндөрлөг газрын дотоод бүс нутагт 400-700 мм байна. Байгаль нуурын баруун эрэг дэх бэлчээрийн талбай болон түүний арлуудад 200-250 мм, Үд гол, Сэлэнгэ мөрний хөндий, уулс хоорондын хотгорт 300 мм хур тунадас унадаг байна (Хүснэгт 1.4.3).

Хүснэгт 1.4.3. Сар, жилийн хур тунадас, мм (Цаг уурын станцаар)

Цасан бүрхүүл: Цасан бүрхүүл нь алаг цоог үүснэ [3]. Цасны зузаан Лена-Ангарын тэгш өндөрлөгийн зүүн хойно 50-80 см байдаг бол Транс Байгалийн болон Монголын өргөн уудам талд 5-10 см болж нимгэрдэг байна.
Зүүн хойд зүгийн хүчтэй агаарын урсгал Номхон далайн агаарын зөөлөн урсгалаар саармагжсанаас цасны унах хэмжээ нэмэгддэг. Тиймээс хөндийд цас зузаан биш байдаг ба Байгаль нуур орчмын уулс болон Становой уул нуруудад 60-100 см болж зузаардаг байна.
Цасан шуурганы улмаас Байгаль нуурын сав газарт нэлэнхүйдээ цасан бүрхүүл тогтдог боловч салхины эсрэг чиглэсэн уулын ар, уулын нөмөр, хонхор хотгорт хунгарлах зэргээр алаг цоог байдаг. Салхины эсрэг чиглэсэн уулын налууд цасан бүрхүүлийн зузаан нь 1,500 м-ийн өндөрт 70 см байдаг бол 2,000 м-ийн өндөрт 125 см-т хүрдэг. Нүцгэн уулын нөмөр газрын 2,000 м-ийн өндөрт цасан бүрхүүл 7-12 см-ээр нимгэн байдаг. Байгаль нуурын хөвөө болон тал газарт цасны дундаж зузаан нь 30-40 см-ийн хооронд хэлбэлздэг

Монголын тал газрын цасан бүрхүүлийн зузаан нь 2-3 дугаар саруудад хэдхэн см-ээс хэтэрдэггүй онцлогтой. Цасан бүрхүүл тогтох нь бүс нутгийн онцлог биш юм. Энэ нь уулын бэлийн гадаргуу дээрх чийглэг агаарын массын нөлөөгөөр тодорхойлогддог. Усны гадаргын ууршилтаас агаарын масс нь чийгээр ханаж налуугийн цасны хэмжээг ихэсгэдэг.
Нарын гэрлийн горим: Нарны өөрчлөлтийн уртрагын байршил өвлийн улиралд хойд зүгийн 3ө-аас өмнө зүгийн 17ө, зуны улиралд 50-64ө байх ба нарны гэрэлтүүлгийн хугацаа нь хойд хэсэгт 4 цаг, өмнөд хэсэгт 8 цагийн хооронд хэлбэлзэж, өмнөд хэсэгт (өндөр өргөрөгт орших өдрийн хугацаанаас хамаарна) 21-16.5 цаг байна [3]. ТУХН-ийн орнууд болон Байгаль нуур, нуурын эрэг дээр өмнөд хэсгийн нарны гэрэлтүүлгийн хугацаа жилд 1,500 цаг ба хойд хэсэгт 2,600 цаг, Транс Байгаль орчимд 1,770-3,000 цаг байдаг.
Хотгоруудын хормойн хэсэг болон уул нуруудаар хүрээлэгдсэн хэсэг нь ихээхэн манантай байдаг учраас нарны гэрэлтүүлгийн хугацаа 300-500 цаг байдаг. Үүнд Транс Байгалийн орчмын газар нутаг, энэ өргөрөгт багтах бүхий л бүс нутагт болон хүмүүсийн сайн мэдэх Кавказ (Кисловодскт 2,000 цаг) орчим нутаг хамаарна. Нарны гэрэлтүүлгийн хугацаа нь 11-12 дугаар саруудад хамгийн богино (22-100 цаг) байдаг бол үүлний өтгөрөл багатай үе болох 5-6 дугаар саруудад хамгийн урт (240-280 цаг) байдаг. Ажигласан нарны гэрэлтүүлгийг боломжит гэрэлтүүлэгт харьцуулсан харьцаа 2-3 дугаар саруудад 60-80%, 7-8 дугаар саруудад 50-55%, 11-12 дугаар саруудад 25-30% байсан байна. Үүнээс үзэхэд хамгийн нарлаг үе нь өвөл хаврын сүүлийн хагас, хамгийн бага нартай өдрүүд нь намрын сүүлч өвлийн эхэн үед тохиодог байна.
Газар нутгийн хойд хэсэгт 2-10 дугаар саруудад нарны байрлал 25-30ө-ийг давсан тохиолдолд хэт ягаан туяаны цацраг хүнд биологийн нөлөөлөл үзүүлж болзошгүй юм. Нарын байрлал 45%-аар давсан тохиолдолд хэт ягаан туяаны эрчимтэй үе эхлэх (хойд хэсэгт 75 өдөр, өмнөд хэсэгт 165 өдөр) ба хүний организм нарны хэт халалтад өртөж, наранд түлэгддэг байна.
Өмнөд хэсэгт нарны цацрагийн нийлбэр хэмжээ 100-110 kk/см2·жил байдаг. Нарны цацрагийн хамгийн их эрчимтэй үе нь 6 дугаар сар (14-16 kk/см2·сар), хамгийн бага нь 12 дугаар сард тохиодог. Будико нарын дурдсанаар энэ өргөрөгийн нарны цацрагийн онолын утга нь 6 дугаар сард 22-23 кк/см2 буюу тэнгэр цэлмэг үед их байдаг. Үүлний өтгөрөл нь нарны цацрагийг 60-65%-иар сарниулдаг. Хойноос урагшаа чиглэсэн нарны цацрагийн байгалийн эрчимжилт нэмэгддэг ба зуны улирлын сүүлийн хагаст Транс Байгаль орчмын үүл ихэсдэгээс баруунаас зүүнийг чиглэсэн цацрагийн эрчимжилт буурдаг байна.
Монгол орны хувьд хоногийн болон улирлын температурын хэлбэлзэл маш ихтэй, цаг уурын өвөрмөц онцлогтой [7]. Өвлийн улирал нь урт бөгөөд хүйтэн, зуны улирал нь дулаахан, богино байдаг.

Зураг 1.4.4. Хөвсгөл нуурын толион дээрх нарны тусгал

Монгол орны хойд болон төвийн хэсэг буюу Сибирийн их тайгад хамаарах Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөр уулсаар хүрээлэгдсэн бүс нутаг нь далайн түвшнээс дээш дунджаар 1,580 м өндөрт өргөгдсөн байдаг. Жилийн ихэнх өдөр тэнгэр цэлмэг байдаг (Зураг 1.4.4).
2012 оны байдлаар агаарын хамгийн их температур Идэрийн гол, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 38.1-31.4°C, дулаан байв. Харин агаарын хамгийн бага температур Орхон, Сэлэнгийн сав нутгаар 38.1-43.9°C, Идэр голын сав нутаг, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор орчмын нутгаар 45.1-50.0°C, бусад нутгаар 32.5-41.5°C хүйтэн байжээ.
Сэлэнгийн сав газарт байрших зарим цаг уурын станцуудын агаарын олон жилийн хэмжилтийн үр дүнд гаргасан агаарын дундаж температурыг Хүснэгт 1.4.4-т үзүүллээ.

Хүснэгт 1.4.4. Сарын агаарын дундаж температур, °С (цаг уурын станцуудаар)

Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт жилд дунджаар 200-350 мм, Орхон, Сэлэнгийн сав газарт жилд дунджаар 250-300 мм хур тунадас орно (Зураг 1.4.5) [8].

Зураг 1.4.5. Орхон голын сав газрын бороошилт

Сэлэнгэ голын сав газарт байрших зарим цаг уурын станцуудын хур тунадасны олон жилийн хэмжилтийн үр дүнд гаргасан сар, жилийн нийлбэр хур тунадасыг доорх хүснэгт 1.4.5-д үзүүлэв.
2012 оны байдлаар Хөвсгөл, Булганы нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар жилд 339.5-559.5 мм тунадас орсон байна. Монголын нийт нутагт ууршилт ихтэй, ялангуяа ойт хээрийн бүсэд усны гадаргаас уурших ууршилт 300-400 мм-т хүрдэг байна.
2011 оны жилийн дундаж харьцангуй чийг Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт 64-79% байжээ. Салхины жилийн дундаж хурдыг авч үзэхэд Булганы Тэшигт 0.8-0.9 м/с, бусад нутгаар 1.2-3.8 м/с байсан ба салхины хамгийн их хурд Хөвсгөлийн Жаргалант, Төв аймгийн Алтанбулагт 14 м/с, бусад нутгаар 15-34 м/с хүрч хүчтэй салхилсан байна [8].

Хүснэгт 1.4.5. Сар, жилийн хур тунадасны хэмжээ, мм (цаг уурын станцуудаар)

Сэлэнгийн сав газарт хаврын улиралд салхины ноёлол хойд, баруун хойноос 27%, зуны улиралд зүүн, хойд, баруун хойноос 17-25%, намрын улиралд зүүн, баруун хойд, мөн өмнөөс 16-20% тус тус давамгайлж бусад чиглэлээс салхи бага буюу бараг давтагддаггүй байна. Өвөл, хавар болон намрын улирлуудад үе үе нөөлөг салхитай, салхины дундаж хурд чиглэлээс хамааран 3.0-6.9 м/с хүрдэг бол чиглэлээс үл хамаарсан салхины жилийн дундаж хурд 2.7 м/с байдаг.
Уур амьсгалын өөрчлөлт: Сав газрын ОХУ-ын нутаг дэвсгэрийн агаарын температур Улаан-Үд хотын ус цаг уурын 103 жил (1900-2003 он)-ийн мэдээллээр 2.5°С-аар нэмэгдсэн дүн гарсан байна. Үүнээс агаарын дундаж температур Шинэ сэлэнгэд 1.8°С, Хиагтад 1.6°С-аар нэмэгджээ [15].
Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь улирлуудын үргэлжлэх хугацаа уртасч байгаагаар хэлбэрээр илэрч байна. Хавар, зун, намрын улирлуудын үргэлжлэх хугацаа уртассан бол өвлийн улирал богиноссон байна. 1970-аад оны эхээр нэмэх, хасах температуртай улирлын үргэлжлэх хугацаа 180-185 өдөр байдаг байсан бол 2000 оноос хойш 0°С-аас дээш хэмтэй өдрийн тоо 200-аас давсан байна [15].
ОШУА-ийн СС-ын Нуур судлалын хүрээлэнгийн мэдээллээр Байгаль нуурын жилийн агаарын температур (сүүлийн 100 жилд 1.2°C-аар нэмэгдсэн) дэлхийн дундаж (0.6оС)-аас 2 дахин их байгаа нь багаас дунд руу, дундаас их рүү шилжиж байгаа дулаарал юм. Үүнээс үзэхэд Байгаль нуурын жилийн агаарын температур 2025 онд 2оС, 2100 онд 4°С-аар өсөх төлөвтэй байна [17].
Забайгальскийн баруун хэсэгт агаарын хур тунадасны жилийн дундаж хэмжээ 220 мм (Шинэ сэлэнгэ)-ээс 346 мм (Хиагт) хооронд хэлбэлзэх бөгөөд хур тунадасны жилийн дундаж хэмжээ сүүлийн 80-аад жилд нэг их өөрчлөгдөөгүй байна. Хур тунадасны урт хугацааны цикл нь 35 жил орчим байдаг бөгөөд энэ нь 30-50 жил байх брикнерийн давтамжид багтаж байгаа болно [15].
Өнгөрсөн зууны дундаас цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо Транс Байгалийн хэмжээнд ойролцоогоор 5 хоногоор цөөрсөн байна. Энэ нь агаарын температур нэмэгдэж, дулааны улирлын хугацаа уртассантай холбоотой. Цаашдаа ч ажиглалтаар Байгаль нуурын сав газарт цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо буурахаар байна. Эсрэгээрээ энэ нь сав газрын баруун хэсэгт өсч магадгүй байна. Энд хүйтний улиралд хур тунадас илүү орж, цасан бүрхүүлийн зузааныг нэмэгдүүлж болзошгүй байна. 1960-аад оны дундаас цасан бүрхүүлийн дундаж зузаан 2-4 см байсан бол энэ нь удаан хугацааны ажиглалтад үндэслэн авч үзвэл цаашид нэмэгдэх хандлагатай байна [13].
Уур амьсгалын өөрчлөлт нь   Байгаль   нуур¬ын мөс¬ний горимд нөлөөлж байна. Энэ нь хөлдөлт оройтож, мөс хайлалт эрт явагдаж байгаагаар илэрч байна. 1896-2000 онуудын хоорондох хугацааны мэдээнээс авч үзвэл хөлдөлтийн хугацаа (100 жилийн хугацаанд 11 хоног) нь мөс хайлах хугацаа (100 жилийн хугацаанд 7 хоног)-наас олон хоног байдаг байсан бол энэ хугацаа нь хаврын улирлын сүүлчийн хагас (4-5 дугаар саруудад 0.9°С-аар нэмэгдсэн), намрын сүүлч, өвлийн эхэнд дулаарал идэвхтэй явагдаж (11-12 дугаар саруудад 1.6°С-аар нэмэгдсэн) байгаатай холбоотойгоор өөрчлөгджээ. Мөсгүй байх үеийн үргэлжлэх хугацаа нэмэгдсэн ба мөстэй байх хоногийн тоо 18 хоногоор цөөрсөн байна. 1949-2000 онуудад хийсэн ажиглалтаар мөсний зузаан 10 жилд дунджаар 2.4 см багассан байна [16]. 1950-2007 онуудад Байгаль нуурын мөсний зузаан энд тэндээ 15-24 см-ээр нимгэрсэн байна. Мөсөн бүрхүүлтэй байх хугацаа Байгаль нуурын янз бүрийн хэсгүүдэд 15-25 хоног хүртэл богиноссон бөгөөд мөсгүй байх хугацаа нь 15-25 хоногоор нэмэгджээ [12].
Урьдчилсан таамгаар Байгаль нуурын мөсний зузаан 2050 онд ойролцоогоор 50 см, 2100 онд 31 см болж нимгэрэхээр байна. Мөстэй байх хугацаа нь 1-2 сараар багасахаар байгаа бөгөөд энэ зууны эцэст Байгаль нуурын мөстэй байх хугацаа нь өмнөд болон дунд хэсэгтээ 56-60, хойд хэсэгтээ 76 хоног байхаар байна. Тэгэхлээр нуурын мөстөлтийн жилийн дундаж хэлбэлзэл 10% байна гэвэл нуурын өмнөд болон дунд хэсэгт энэ зууны эцэст 40-50 хоног буюу богино хугацаанд тогтвортой бус мөстэй байхаар байна [16].
Сүүлийн дөчөөд жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, ган, зудын давтагдал ихсэх, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч, улмаар улс орны эдийн засаг, ард түмний амьдралын түвшинд таагүй нөлөө үзүүлэх хэмжээнд нэгэнт хүрээд байна.
Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940 оноос хойш буюу сүүлийн 70 гаруй жилд 2.14°С-аар дулаарсан нь дэлхийн агаарын дундаж температур 1906-2005 онд 0.6оС-аар нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад Монгол оронд дулааралт илүү эрчимтэйгээр явагдаж байгааг харуулж байна.
Гэхдээ 1990-2006 онуудад агаарын дундаж температур (0.12°С/жил) яльгүй буурсан дүн гарсан байна [18]. 1940-2004 онуудад агаарын дундаж температур 1.9°С, өвөлд 3.6°С, хаварт 1.4°С, зунд 0.6°С ба намарт 1.9°С-аар тус тус нэмэгдсэн байна. Цаг уурын хэтийн төлөвөөс харахад дулааны улирлын дундаж температур 2010-2039 онуудад 1.2-2.3°С, 2040-2069 онуудад 3.3-3.6°С, 2070-2099 онуудад 4.0-7.0°С-аар тус тус нэмэгдэхээр байгаа юм. Ингэхдээ өндөр уул, хээрийн бүсэд дулаарал илүү явагдахаар байна [19].
Сүүлийн үед Монгол Улсын байгалийн бүх бүс, бүслүүрүүдэд газрын гадаргаас уурших ууршилт аажмаар нэмэгдсээр байна. Тухайлбал: ууршилт цөл хээр, хээрийн бүсэд 3.2-10%, өндөр уулын болон тайгын бүсэд 10-15%-иар өсчээ. Сүүлийн 65 жилд хур тунадасны нийт хэмжээ 8.7-12.5%-иар буурсан байна. Үүний зэрэгцээгээр жилийн хур тунадасны хуваарилалт улирал бүрт өөр болжээ. Хүйтний улирлын хур тунадасны хэмжээ нэмэгдсэн бол дулааны улирлын хур тунадас буурсан байна. Намрын улирлын хур тунадас 5.2%, өвлийн улирлынх 10.7%-иар өссөн бол зуны улирлын хур тунадас 3.0%, хаврынх 9.1%-иар буурчээ. Чийгшилтийн энэхүү өөрчлөлт, агаарын жилийн дундаж температурын өсөлт нь цаг уурын дулаарал, хуурайшилтыг авчирч байна [18]. Урьдчилсан таамгаар хур тунадасны хэмжээ 2010-2039 онуудад ± 4% буюу 6-17 мм, 2040-2069 онуудад 7-8% (27-33 мм) болж өсөх хандлагатай байна [19].
Сүүлийн жилүүдийн судалгаа, мэдээний үр дүнгээс авч үзвэл гол, нууруудын мөстөх хугацаа ихээхэн өөрчлөгдсөн байгаа ба тэдгээрийн мөсөн бүрхүүлтэй байх хоногийн тоо, мөсний зузаан багасах төлөвтэй байна.

1.3 Тусгай хамгаалалттай газар нутаг
Өнөөгийн байдлаар Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” холбооны хууль (1995)-д заасан ТХГН-ийн үндсэн ангилал болох улсын байгалийн цогцолборт газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэн (парк), холбооны болон бүсийн түвшний дархан цаазат газар, жижиг хэмжээний амралт сувилал, аялал зугаалгын газар, ботаникийн цэцэрлэг, байгалийн дурсгалт газар бүгд байдаг (Зураг 1.3.1) [3, 4].
Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсгийн ТХГН-ийн нийт талбай нь 31,252 км2 (ОШУА СС-ын БМБХ-гийн тоон зураг зүйн мэдээ). 2013 онд ТХГН дахь зөрчил нь 1,110 болж, 2012 оныхтой харьцуулахад 29%-иар нэмэгджээ.

Зураг 1.3.1. Тусгай хамгаалалттай газар нутаг [1]

Улсын байгалийн цогцолборт газар: Улсын хэмжээний 5 байгалийн цогцолборт газрын 3-ыг нь буюу Баргажин, Байгальск (Зураг 1.3.2) болон Сохондинскийн шим мандлын орчинг ЮНЕСКО-ын “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дагуу бүртгэн авчээ [3, 4]. Баргажингийн байгалийн цогцолборт газрын хил нь Байгаль нуурын эрэг хавийн 3 км газрыг хамардаг. Байгальск болон Сохондинскийн байгалийн цогцолборт газарт хамгаалалтын экологийн орчны (буфер) бүс хамаарах ба байгаль хамгаалах чанд дэглэмд шилжүүлсэнээр газар нутгийн ашиглалт буурч байна. Бүс нутгийн байгалийн цогцолборт газар нь Байгаль-Ленагийн байгалийн цогцолборт газар болох Байгалийн нуруу; Баргажингийн цогцолборт газар болох Баргажингийн нуруу, Байгаль-Хамар давааны уулс, Жергинскийн цогцолборт газар болох Икатск ба Өмнөд Муйскийн нурууд болон Баргажингийн уулзар, Сохондинскийн цогцолборт газар болох Сохондогийн уулс зэрэг өндөр уул тайгын экосистемээс бүрддэг.

Зураг 1.3.2. Байгальскийн цогцолборт газрын оффис

Байгаль нуурын өмнөд эргийн Байгалийн шим мандлын цогцолборт газар нутаг нь Евразийн экологийн сүлжээний гол зангилаа бөгөөд түүнийг байгаль орчныг хамгаалах зорилго бүхий судалгаа шинжилгээнд ашиглагддаг. Энэ шим мандлын цогцолборт газарт амьтан, шувууны цуглуулгыг нь байнга шинэчилж байдаг Байгалийн музей байдаг (Зураг 1.3.3).

Зураг 1.3.3. Байгалийн цогцолборт газар дахь
Байгалийн музей

Мөн тус цогцолборт газарт 0.25 га талбай бүхий “Угсаатны хотхон” цогцолбор байдаг. 2012 онд музейн менежер 61 удаа экскурс зохион байгуулсан ба музейд 633 хүн зочилсон байна. Цогцолборт газрын нутаг дэвсгэр нь 6 чиглэлийн экологийн зөрөг замтай. 12 км-ийн урттай “Хамар давааны зөрөг зам” (үүнээс 2.5 км нь хамгаалалттай газар нутагт хамаарна) нь Осиновка голыг дайрч өнгөрөх ба энэ замаар явахад сүрлэг халзан уулсыг сайн харах боломжтой. Энэхүү чиглэлийн замыг “Их Байгалийн зөрөг зам нийгэмлэг”-ийн сайн дурын ажилтнууд сэргээн засварлан тохижуулж байна (Зураг 1.3.4). Хоёр дахь экскурсээр явдаг чиглэл нь 44 км-ийн урттай (үүнээс 22 км нь хамгаалалттай газар нутагт хамаарахгүй) Выдриная голын дагуух экологийн зам юм.
2012 онд байгалийн цогцолборт газарт болон хамгаалалттай газар нутагт 357 групп буюу 4.0 мян.хүн зочилсноос 100-аас олон хүнтэй 25 гадаадын групп байсан байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Үндэсний парк): Тус бүс нутагт аялал жуулчлал, амралт чөлөөт цагийн идэвхтэй үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн, байгаль хамгаалах онцгой дэглэмтэй тусгай хамгаалалттай байгалийн газар нутгийн онцгой нэг төрөл болох Үндэсний 4 парк байдаг [3, 4].

Зураг 1.3.4. Их Байгалийн зөрөг зам

ндэсний парк нь дотроо онгон дагшин газар, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалд суралцах газар, амралт зугаалгын газар, түүх соёлын объект бүхий газар гэсэн , үйл ажиллагааны бүсийн төрөлтэй байдаг. Байгаль нуурын сав газар дахь Үндэсний паркийн үйл ажиллагааны бүсчлэл нь өөр өөр байдаг байна. Тухайлбал: дээр дурьдсан бүсүүд дээр нэмэгдээд Забайгальскийн Үндэсний парк (Зураг 1.3.5)-т тусгай хамгаалалттай усан орчны бүс, уламжлалт эдийн засгийн үйл ажиллагааны бүсийг тогтоосон байдаг ба эдгээр газарт зохицуулалттай загасчлах (6,165 га буюу 2.7%)-ыг зөвшөөрдөг. Прибайгальскийн парк нь уламжлалт байгалийн менежментийн бүс (33,900 га буюу 8.1 %) боловч энэ нь ТХГН-т хамаардаггүй.

Зураг 1.3.5. Забайгальскийн Үндэсний парк (Google)

Прибайгальскийн Үндэсний парк нь Байгаль нуурын баруун өмнөд эрэг дагуух нарийхан зурвас газарт 600 гаруй км сунаж тогтсон байдаг. Уг парк нь Ольхон арал, Ольхон районы эх газар, Байгаль нуур орчмын уул нурууд болон Байгалийн нуруу гэсэн 5 тусгаарлагдсан хэсгийн цогц (кластер)-оос бүрддэг. Прибайгальскийн паркын хил дотор 112 мян.га хөдөө аж ахуйн газар бүхий 40 орчим суурьшил газар байгаа нь маргаантай нөхцөл байдлыг бий болгодог. Забайгальскийн Үндэсний паркын хувьд хөдөө аж ахуй нь цомхон учир хөдөө аж ахуйн газрын маргаан хялбархан зохицуулагдах боломжтой.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны 2011 оны тогтоолоор Баргажингийн улсын цогцолборт газар болон Забайгальскийн Үндэсний паркыг нэгтгэн “Заповедное Подлеморье” гэж албан ёсоор нэрлэхээр болсон.
Холбооны түвшний (зэрлэг ан амьтны) дархан цаазат газар (ДЦГ): Холбооны гурван субьект (БНУ, муж, хязгаар)-ын нутаг дэвсгэр дотор голчлон захын хэсэгт байрлах холбооны түвшний 7 зэрлэг ан амьтны ДЦГ байдаг [3, 4]. “Фролихинск” ДЦГ нь Байгаль нуурын зүүн хойд эрэг болон Баргажин уулын баруун бэлд байрладаг.
Фролих нуур нь ургамал, амьтны зарим эндемик (тухайн орон нутгийн шинжтэй) зүйлүүд бүхий өвөрмөц байгалийн объект юм. ТХГН-ын зэргэлдээ Байгаль нуурын эргийн хэсэг нь тусгай хамгаалалттай дархан цаазат газар нутагт хамаарагдана. Энд “Хакусы” рашаан сувиллын газар байдаг.
“Кабанск”-ийн ДЦГ нь Сэлэнгэ мөрний доод бэлчирт байрлах ба Байгаль нуурын шим мандлын цогцолборт газрын бүрэлдэхүүний нэг хэсэг юм (Зураг 1.3.6). Тус ДЦГ нь олон тооны усны сувгууд, намгархаг газар бүхий усан болон хагас усан цогцолборын нэгдэл юм. Энэ газар нутаг нь Олон улсын ач холбогдолтой ус, намгархаг газрын конвенц (РАМСАР-ын конвенц)-д “шувуу судлалын чухал нутаг” гэсэн статустайгаар олон улсын ач холбогдолтой нутаг дэвсгэрээр бүртгэгдсэн байна. Учир нь энэ ДЦГ-т ховор болон ховордсон зүйлд багтдаг олон тооны шувууны зүйлийн нүүдлийн зам дээрх гол зангилаа байдаг (Зураг 1.3.6).

Зураг 1.3.6. Шувууны урхи

“Алтачейск”-ийн ДЦГ нь Сулхар болон Хилок гол (Сэлэнгэ мөрний баруун цутгал)-ын бэлчир дээр байрладаг ба дундаж өндөрлөг уулын нарсан ой болон Сэлэнгийн хуурай хээр хоорондын шилжилтийн бүсэд байрладаг. Хамгаалалтад байгаа гол зэрлэг амьтны төрөл зүйлүүд гэвэл бор гөрөөс, Сибирийн буга, тоодог, нумид (demoiselle)-ын тогоруу, дагуурын зараа юм.
“Буркальск”-ийн ДЦГ нь Хэнтий-Цөхийн уулс хооронд төвлөн байршсан ба хушин тайга (Сибирийн шинэс)-ыг хамгаалж байдаг. Эндэхийн Цөх булганы популяци нь эндемик (орон нутгийн шинжтэй) бөгөөд Баргажин булганаас арай бараан өнгийн үстэй, биеэр том байдгаараа ялгардаг байна.
Бүс нутгийн онцлогтой зэрлэг ан амьтны дархан цаазат газар: Эрхүү муж нь бүс нутгийн онцлогтой 12 зэрлэг ан амьтны ДЦГ (эдгээрийн 9 нь цогц шинжтэй, Зулумайск, Иркутный болон Кочергатск нь тодорхой төрөл зүйл байдаг)-тай ба Буриадын БНУ-д 13 ДЦГ (бүгд “улсын байгалийн биологийн” аж ахуйн нэгжийн статустай), Забайгальскийн хязгаарт 15 ДЦГ (үүнээс Ивано-Арахлейск нь ландшафтын төрлийг илэрхийлнэ) байдаг [3, 4].
ТХГН-ийн энэ төрөл нь өнөөгийн шатанд ОХУ-ын субъектүүдийн гүйцэтгэх засаглалын тусгай газруудын мэдэлд байдаг. Холбооны хуулийн дагуу ийм газрууд нь тодорхой хугацаагаар байгуулагддаг бөгөөд хугацаа дуусссаны дараа тэдгээрийн хүчин төгөлдөр байдлыг сунгах эсэх талаар тусгай шийдвэр гаргадаг. Байгалийн бүсийн бүс нутгийн ач холбогдолтой ийм газрууд нь одоо хугацаагүй болсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Эрхүү мужийн хувьд 2003 оноос эхлэн энэхүү дэглэм нь байгалийн цогцолборт газраар дамжуулан хэрэгжсэн (Иркутный, Магданск, Кочергатск болон Бойскийн намгархаг газрууд) ба хожим 2008 оноос эхлэн Буриадын, 2009 оны 2 дугаар сараас Забайгальскийн хязгаарын бүх ДЦГ болон байгалийн цогцолборт газруудын хугацааны хязгаарыг хүчингүй болгосон.
Эрхүү мужийн ихэнх ДЦГ-ууд нь дундаж өндөртэй уулсын голын хөндий болон нуурын хотгорыг эзлэн туурайтан амьтдын нүүдлийн замнал, хоёр нутагтан буюу усны шувуудыг оролцуулан бүх шувуудын үүрлэх газрын зангилаа болдог.
Буриадын Байгаль нуурын эргийн    ойрол¬цоох ТХГН-т Дээд Ангар (Кичера болон Дээд Ангар голын садраа-дельта), Прибайкальск болон Энхэлукскийн ДЦГ; өндөр уул, тайгын ТХГН-т Муйск, Снежинск, Улюнск (Забайкальскийн Үндэсний паркийн хамгаалалтын бүсийн үйл ажиллагаанд зарим хэсэг нь хамаарагддаг); уул, тайгын ТХГН-т Ангирск, Кижингинск, Кондинск, Узколугск, Худакскийн ДЦГ; тал хээрийн ТХГН-т Тугнуйск болон Боргойскийн ДЦГ тус тус хамаарагддаг.
Забайгальскийн хязгаарын уул, тайгын ДЦГ нь Ацинск, Бутунгарск, Никишинск, Ульдургинск, Читийг хамардаг. Ивано-Арахлейскийн зэрлэг ан амьтны ДЦГ-ын нэн чухал хэсэг нь нуур, намаг бүхий газрын цогцоос бүрддэг.
Байгалийн дурсгалт газар (БДГ) нь ТХГН дотроо хамгийн их тоотой байдаг ч эдгээр нутаг дэвсгэр нь хэмжээний хувьд жижиг, хуулиар бага хамгаалагдсан байдаг [3, 4]. Ихэнх тохиолдолд БДГ-ын хяналтыг байгууллага бус хамтын аж ахуй зэрэг газраас тавьж байгаа гэж үзэж болно. Эрхүүгийн бүсэд холбооны түвшний 4, бүсийн түвшний 28, орон нутгийн түвшний 43, нийт 75 БДГ байдаг.
Геологийн болон геоморфологийн 2 ангилалын байгалийн дурсгалт 23 газраас гадна гидрологийн 18, ботаникийн 9, амьтан судлалын 4, ландшафтын 5, цогцолборт 12 БДГ байдаг. Өнөөг хүртэл БДГ-т археологийн дурсгалуудыг хамруулдаг бөгөөд эдгээр нь байгаль хамгаалахтай холбоотой бус түүх соёлын дурсгалыг хамгаалах үүрэг бүхий улсын байгууллагуудад хамаарч хяналт тавьж иржээ.
Буриадын БНУ-ын байгалийн дурсгалт 152 газар нь бүгд бүс нутгийн статустай. Тэдгээр нь геологийн 43, гидрологийн 53, ботаникийн 19, амьтан судлалын 9, ландшафтын 19, цогцолборт (байгалийн-түүхийн дурсгалт газрыг оруулаад) 9 гэсэн төрлүүдээр тодорхойлогдсон байна.
Забайгальскийн хязгаарт бүсийн түвшний байгалийн дурсгалт нийт 66 газар байх ба тэдгээрийн 21 нь геологийн, 17 нь гидрологийн, 9 нь ботаникийн, 1 нь амьтан судлалын болон 18 нь цогцолборт (байгалийн-түүхийн болон амралт зугаалгын газрыг оруулаад) газар байна.
Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар ТХГН-ийг “Дархан цаазат газар” (ДЦГ), “Байгалийн цогцолборт газар” (БЦГ) (Зураг 1.3.1 ба Зураг 1.3.7), “Байгалийн нөөц газар” (БНГ), “Дурсгалт газар” (ДГ) гэж дөрөв ангилдаг [10].

Зураг 1.3.7. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар

2012 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн 166 сум, дүүргийн нутгийг хамарсан 27.2 сая.га талбай бүхий 99 газрыг улсын ТХГН-т хамруулаад байгаа нь улсын нийт газар нутгийн 17.4%-ийг эзэлж байгаа бөгөөд хэтдээ энэ хэмжээг 30%-д хүргэхээр төлөвлөж байна.

Улсын ТХГН-ийн ангиллаар нь авч үзвэл 2012 оны байдлаар Дархан цаазат 20 газар 12,402,429 га талбайг, Байгалийн цогцолборт 32 газар 11,711,815 га талбайг, Байгалийн нөөц 34 газар 2,958,142 га талбайг, Дурсгалт 13 газар 126,848 га талбайг тус тус эзэлж байна. Монгол Улсын Засгийн газраас ТХГН-ийн хэмжээг жил бүр нэмэгдүүлсээр байгааг доорх хүснэгтэд үзүүлэв [11].
Монгол орны Олон улсын ач холбогдол бүхий 11 нуур, тэдгээрийн эргэн тойрны ус, намгархаг газрыг Рамсар (RAMSAR)-ын конвецид бүртгэсэн байдгаас Сэлэнгийн сав газарт хамаарах Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нуур (47ө46’N 102ө46’E) болон мөн аймгийн Тариат сумын нутагт орших Тэрхийн цагаан нуур (48°10’N, 99°43’E)-ыг 1998 онд Рамсарын конвецид бүртгэжээ.
Төв Азийн 2000 гаруй жилийн турш нүүдэлчдийн түүх, соёлын арвин их, хосгүй үнэт дурсгалыг хадгалан үлдсэн Орхоны хөндийг 2004 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан [9]. Энд YIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас хотын туурь, XIII-XIY зууны үеийн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум (Хархорин) хот, Хөшөө цайдамын дурсгалууд, Эрдэнэ зуу (Зураг 1.3.8), Төвхөн, Баруун хүрээ зэрэг эртний сүм хийдүүд, Мойлтын ам, Орхон-7 палеолитын үеийн чулуун зэвсгийн үеийн дурсгалууд, Орхон голыг хөвөөлсөн балар эртний булш, эртний Түрэгийн үеийн бунхан, бичээст хөшөөнүүд, Билгэ хаан болон түүний дүү Культегин жанжинд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүх соёлын дурсгалт газар, археологийн нэн ховор дурсгалууд байдаг.

Зураг 1.3.8. Хархорин дахь Эрдэнэ зуугийн хийд

1.2 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь
Байгаль нуурын хил дамнасан сав газар нь Монгол Улсын болон ОХУ-ын нутаг дэвсгэрт байрладаг (Зураг 1.2.1).
Засаг захиргааны хувьд Байгаль нуурын сав газрын зүүн өмнөд хэсэг нь Забайкальскийн хяз¬гаарт, төв болон хойд хэ¬сэг нь Буриадын БНУ-д, бар¬уун хэсэг нь Эрхүү¬гийн мужид тус тус хамаарна.
Эрхүү мужийн хэсэгт Байгаль нуурын хамгийн том арал болох Ольхон район болон Эрхүү (Ангар мөрний хойд хэсэг), Слюдянск районууд багтана. Байгаль нуурын сав газрын зүүн хойд хэсэгт Буриадын БНУ-ын нутаг дэвсгэрийн СевероБайкальск, Баргажин, Курумканск район, мөн Муйск болон Прибайкальск районуудын баруун хэсэг хамаардаг. Нутаг дэвсгэрийн үлэмж хэсэг нь Байгаль нуурын сав газрын экологийн төв бүс (ЭТБ)-д хамрагддаг.
Байгаль нуурын сав газрын төв хэсэгт Буриадын БНУ-ын нутаг дэвсгэрийн 15 засаг захиргааны нэгж багтдаг. Үүнд: Улаан-Үд хот, Бичурск, Жид, Заиграевск, Иволгинск, Кабанск, Кижингинск, Хиагт, Мухар шивэрт, Сэлэнгэ, Тарвагатай, Хоринск, Закаменск дүүргүүд болон Еравнинск, Тункинск дүүргүүдийн зарим хэсэг хамрагддаг.
Байгаль нуурын сав газрын баруун хэсэгт Забайкальскийн хязгаарт хамаарах Красночикойск, Петровск-Забайкальск, Хилок¬скийн дүүргүүд болон Хилок ба Цөх цутгал голуудын дагуу байрлах Чит болон Улётовск районуудын зарим хэсэг багтдаг (Хүснэгт 1.2.1).

Зураг 1.2.1. Байгаль нуурын сав газрын засаг захиргааны хуваарь

Хүснэгт 1.2.1. Байгаль нуурын сав газрын засаг захиргааны нэгж

Байгаль нуурын сав газрын ОХУ-ын нутаг дэвсгэр дэх газар нутгийг экологийн гурван бүсэд хуваагддаг [5, 6]. ЭТБ-д усны талбай, нуурын эрэг хамаардаг. Орчны экологийн бүс ба нуурын сав газрын ОХУ-ын хэсэг нь давхцаж байгаа юм. Агаар мандлын нөлөөллийн бүс нь Эрхүү мужийн зүүн хэсэг болон сав газрын баруун хилээр хязгаарлагддаг (Зураг 1.2.2).

Зураг 1.2.2. Байгаль нуурын сав газар дахь томоохон голуудын сав газар

1.1 Физик газарзүйн байрлал
Байгаль нуурын хил дамнасан сав газар нь Хойд болон Төв азийн хойноос урд руу чиглэсэн 46°28′-56°42′ ба баруунаас зүүнд чиглэсэн 96°52′ - 113°50′-ын солбилцолд байрладаг. Сав газрын нийт талбай 571,794 км2, үүнээс 297,805 км2 нь Монгол Улсад хамаарах ба үлдсэн газар нутаг нь ОХУ-д хамаарна.
Баруун өмнөөс зүүн хойд зүгийг чиглэсэн сав газрын хамгийн урт хэсэг нь 1,470 км, баруунаас зүүн хүртэл 962 км, ба хамгийн богино уртраг нь баруунаас зүүн зүгт 193 км юм.
Тус сав газар нь хойд хэсгээрээ Лена голын сав газартай хиллэдэг ба Сунгур, Дээд Ангар болон Дэлүүн-Уранын нуруудаар хүрээлэгдсэн байдаг. Зүүн хэсгээрээ Витимийн өндөрлөг газартай хиллэдэг ба энэ нь Якутын нуруудаар хязгаарлагддаг. Зүүн өмнөд хэсэг нь Амур мөрний сав газартай хиллэдэг ба энд дэлхийн усны хагалбартай давхцан орших Хэнтий нуруу болон Яблоновын сунасан нуруудаар ус хуваагдаж, Хойд мөсөн далай болон Номхон далайн гадаргын усыг хуваадаг (энд дэлхийн усны хагалбар байдаг).

Өмнөд хэсэг нь Монгол Улсын хойд хэсгийн гадагш урсацгүй газар нутгаар зааглагдаж баруун урд хил нь Хангайн нуруугаар хязгаарлагддаг (энд мөн дэлхийн усны хагалбар байдаг).
Баруун хэсгээрээ Енисей болон Лена голын дээд урсгалтай хиллэдэг. Энэ хэсэгт усны хагалбарын хил нь улсын хил болон Хангарын нуруутай давхцах бөгөөд Хамар давааг өнгөрч Байгаль нуурын эрэг дагуу Ангар мөрний урсацад хүрч, Примор болон Байгаль нуруудыг даган сунасан байдаг (Зураг 1.1.1).

Зураг 1.1.1. Байгаль нуурын физик газарзүйн байрлал

Байгаль нуурын орчмын газар нутаг нь далайн түвшнээс дээш нэлээд өндөрт орших ба уулархаг шинж чанартай. Байгаль нуурын газар нутгийн хамгийн бага өндөршилт нь 456 м (өндрийн Балтийн систем) ба хамгийн өндөр цэг нь Мөнх Сарьдаг (3,491 м) болно. Тус нутгийн газрын гадарга нь эртний атираашилттай томоохон уул нурууд, өргөн уудам болн гүн гүнзгий хотгорууд, зарим тохиолдолд уулс хоорондын хөндийнүүдээс бүрдэнэ. Эдгээр нь зарим хэсэгтээ (ихэнх нь тектоникийн хагарлын хотгор) Мезозой болон Кайнозойкийн үлдэгдлээс бүрдсэн харьцангуй жижиг (0.5-2 км хүртэлх) давхраагаар хучигдсан эртний талстат чулуулгаас тогтоно. Бүс нутгийн тектоник бүтцийн өөрчлөлт нь гадаргын болон газрын доорх усны горимд ихээхэн нөлөө үзүүлдэг. Сав газрын үндсэн элемент болох хотгор газар ба хойт, төв, өмнөд хөндий нь усаар дүүргэгдэн Байгаль нуурын хөндийг бий болгодог (Зураг 1.1.2). Энэ нь уул, нуруудаар хүрээлэгдсэн ба баруун өмнөөс зүүн хойд зүгийг чиглэн хавирган сар хэлбэртэй сунаж тогтсон байдаг. Нуурын урт нь 636 км, өргөн нь 25-80 км-т хэлбэлздэг. Байгаль нуурын усны дундаж гүн нь 758 м, хамгийн гүнзгий хэсэгтээ 1,637 м байдаг.

Зураг 1.1.2. Байгаль нуурын хөндийн байдал

Сав газрын нутаг дэвсгэрийн тэгш гадаргуу нь уулс дотоодын (Байгаль нуурын хотгорын төрлийн) болон уулс хоорондын (Транс Байгалийн хотгорын төрлийн) гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагдах ба эдгээр нь тектоник хагарлын хотгорт болон томоохон голын хөндийнүүдэд илэрдэг [1]. Байгаль нуурын хотгорын төрөл нь (Байгаль, Дээд Ангар, Баргажин, Хөвсгөл) дэлхийн газрын гадаргын муруй хэлбэрийн деформацийн үед бий болсон ба харьцангуй гүнзгий, том хэмжээтэй байдаг. Нуурын хойд болон баруун хойд талын уулсын бэл нь голдуу эгц байдаг. Нууруудын хөндий нь Кайнозойн үлдэгдэл давхаргаас бүрдсэн байдаг. Тиймээс Байгаль нуурын сав газрын гол, мөрний сүлжээ нь хэлбэр сайтай, үерийн татам нь өргөн байдаг. Тэдгээрээс Байгаль нуурт хамгийн ач холбогдолтой нь Дээд Ангар болон Баргажингийн хотгор болно.
Транс Байгалийн хотгорууд нь гол төлөв тектоник хагарал болон элэгдлийн тунамалаас гаралтай бөгөөд (Галуут нуур, Зүүн сэлэнгэ, Тугнуй-Сухаринск, Иволгин-Үд зэрэг) 50 гаруй төрлийн хотгор байдаг. Эдгээр нь өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн ба уулсын доод бэл хэсгээрээ пролювын давхарга бүхий хөндийнүүд, намхан дов толгодтой. Хөндийн эргэн тойрны салбар уулс нь конус хэлбэрийн толгод, жижиг уулсаас бүрддэг. Сэлэнгийн сав газрын зарим хэсэгт салхины нөлөө (дипляци)-гөөр элэгдсэн элсэрхэг толгод, гуу жалга элбэг байдаг (Зураг 1.1.3).

Зураг 1.1.3. Иволгин-Үдийн салхины элэгдлээс үүдсэн гуу жалга бүхий газрууд

Транс Байгалийн хотгорт өндөрлөг газар байдаггүй ба нам дор газар нь цутгал голуудаар хуваагдан, хайрга, элсэрхэг хөрстэй, уулсын бэл нь элс, элсэрхэг хөрстэй байдаг.
Транс Байгалийн хотгорт цэнгэг устай, том нуур болох Галуут нуур оршдог. Галуут нуур нь Байгаль нуурын сав газар дахь 3 дахь томоохон нуур юм (Зураг 1.1.4).

Зураг 1.1.4. Галуут нуур (Гусиноозерск)

Онцгой ач холбогдол бүхий Зүүн сэлэнгийн хотгор нь Байгаль нуурын хотгорын зүүн өмнөд эрэг рүү түрсэн тектоник хагарлын хэсэгт байрладаг (Зураг 1.1.5). Энэ нь идэвхтэй неотектоник процессын шинж чанартай. Хотгор нь их хэмжээний сул чулуулагаар дүүргэгдсэн байх ба газрын доорх ус нь 200-250 м хүртэл гүнтэй, Байгаль нуурын устай гидравлик холбоотой байдаг.

Зураг 1.1.5. Зүүн сэлэнгэ (Ust-Selenginsk)-ийн хотгор

ОШУА СС-ын Газар зүйн хүрээлэн (Зүүн Сибирийн өмнөх хэсгийн ландшафт, 1977)-гийн газарзүйн бүсчлэлийн схемээр авч үзвэл Байгаль нуурын сав газрын хойд хэсэг нь Зөгзөр уулын тайгын бүс, дунд хэсэг нь зүүн Сибирийн уулархаг газар, өмнөд хэсэг нь Монголын цөлөрхөг болон тал хээрийн бүсэд тус тус хамаарч байна

2]. Сав газрын нутаг дэвсгэр нь дараах геоморфологийн тогтоцоос бүрддэг:
1. Байгаль-Становойгийн өндөрлөг газар,
2. Сэлэнгийн дундаж уулс,
3. Орхон-Сэлэнгийн дундаж уулс,
4. Хэнтий-Цөх (Чикой)-ийн өндөрлөг газар,
5. Хөвсгөл нуурын өндөрлөг газар,
6. Хангайн өндөрлөг газар.
Байгаль-Становойгийн өндөрлөг газар нь неотектоник шилжилтийн үр дүнд ихээхэн ялгарсан нэлээд өндөрт орших Сибирийн хавтгайн хэсэгтэй нэгддэг. Хөндийн доод хэсгийн өндөршилтийн түвшин нь 456-600 м байхад зарим уул нуруудын өндөр нь 2,000-2,500 м байдаг. Өндөрлөг газрууд нь мөстлөгийн уулын хөндий, цэвдэг болон олон тооны нууруудтай (Зураг 1.1.6).

Зураг 1.1.6. Байгаль-Становойгийн өндөрлөг газар (Ландсатын сансрын зураг)

Байгаль нуурын хөндийн баруун хэсгээр Приморийн уул нурууд (өндөр нь 1,100-1,700 м-ын хооронд хэлбэлзэнэ) хүрээлэх ба энд усны хагалбар байхгүй бөгөөд харин мохоо хэлбэрийн эсвэл нүцгэн дов толгод, элэгдсэн хөндийнүүд бай¬даг.  Зүүн хойд хэсэгт Байгаль нуу¬рын нурууд нь 2,000-2,500 м-ийн өндөрт нэлээд хэсэгчлэгдсэн байдалтай оршдог. Хойд хэсэгтээ өргөн нь 80-100 км хүрдэг ба Унгдарын өндөрлөг газарт улам өргөсдөг байна. Энэ өндөрлөг газраас эхлэн Дээд Ангарийн уул нурууд зүүн хойд чиглэл рүү сунаж тогтсон байдаг (2,000 м-ээс дээш) (Зураг 1.1.7) [3].

Зураг 1.1.7. Дээд Ангарын нурууд

Байгаль нуурын зүүн хэсэгт хотгорын хойд хэсэгтэй параллелиар Баргажин болон Якутын уул нурууд үргэлжлэх ба энэ хоёрын хооронд Баргажингийн хөндий оршдог. Баргажингийн нуруу нь тус бүс нутгийн өндөрлөг газруудаас хамгийн өндөр нь юм (Зарим уулсын оргилын өндөр нь 2,500-2,840 м хүрнэ). Өвөрмөц онцлог нь тэгш бус хэмтэйгээр хурц илэрсэн бөгөөд зүүн өмнөд хэсэг нь Баргажин хотгорт хүрч огцом төгсөж, баруун хойд хэсэг нь Байгаль нуурын зүгт аажмаар ууссан байдаг (Зураг 1.1.8).

Зураг 1.1.8. Баргажингийн нуруу

Баргажингийн хөндий нь 200 орчим км урттай, хамгийн ихдээ 25-35 км-ийн өргөнтэй. Хотгорын ёроол хэсэг нь тал газрын шинжтэй (470-600 м-ийн өндөршилттэй) ба нуруудын бэлд товцог дэнж байдаг.
Газар нутгийн бүх хэсэг нь мөнх цэвдгийн нутаг дэвс¬гэрт хамаарна. Хотгорын өмнөд хэсэг нь тусгаарлагдмал мөнх цэвдэг бүсэд хамаарахын зэрэгцээ хойд хэсэг (ялангуяа уул хоорондын сав газарт)-гийн өндөрлөг газар нь тектоник үйл явцийн ихсэлт болон идэвхтэй газар хөдлөлтөөр тодорхойлогддог ба мөстлөгийн өргөн нь 120 м юм.
Сэлэнгийн дундаж уул нурууд нь Хамар даваа, Улаан бургас болон Хэнтий-Цөх нуруудын хоорондох асар том газар нутгийг хамрах ба Сэлэнгийн сав газрын усны хагалбараар хүрээлэгдсэн (Зураг 1.1.9) [1].

Зураг 1.1.9. Сэлэнгийн дундаж өндөртөй уулс  (Ландсатын сансрын зураглал)

Хамар даваа нь далайн түвшнээс дээш 1500 м-ын өндөрт баруун өмнөөс зүүн хойд руу чиглэсэн харьцангуй тэгш өндөрлөг газар юм. Илүү чухал элемент нь далайн түвшнээс 2,700 м-ээс дээш өндөрт орших их хэмжээний дугуй хэлбэртэй орой нь юм. Өмнөд хэсэгт 1,700-1,800 м-ээс доош өндөртэй дундаж уулын Бага Хамар даваа оршдог ба Жид голын олон цутгал голуудаар хуваагдсан байдаг. Жидийн нурууд нь хамгийн ихдээ далайн түвшнээс дээш 1612 м-ийн өндөртэй дундаж зэргийн уулсаас бүрддэг ба хамгийн холдоо Сэлэнгэ голын мөрний хөндий хүртэл сунаж тогтсон.
Нутаг дэвсгэрийн хүрээнд Транс Байгалийн төрлийн нээлттэй, алслагдсан болон хагас алслагдсан хотгоруудын хэмжээг нэгтгэх ба өргөн уудам тэгш оройтой уул нурууд өндөрийн их ялгаагүй 1300-1800 м-ийн хооронд хэлбэлзэнэ.
Транс Байгалийн төрлийн уулс хоорондын хөндий нь харьцангуй нам бөгөөд уул нуруудтай адил чиглэлд сунаж тогтсон байдаг. Хөндийн доод хэсэг нь 550-700 м орчим, баруун ба төв хэсэг болон зүүн хэсэг нь 700-850 м байна. Нуруудын өндрийн хэлбэлзэл нь 500-900 м байдаг. Хотгорууд нь хэмжээний хувьд харьцангуй бага боловч нийт талбай нь том юм (Зураг 1.1.10).

Зураг 1.1.10. Тугнуй-Сухаринскийн хотгор

Уулс хоорондын хотгор нь баруун хэсгээрээ Хамар даваагаар, зүүн хэсгээрээ Хэнтий-Цөхийн нуруудаар хүрээлэгдсэн бол өмнө хэсэг нь нээлттэй байдаг бөгөөд хур тунадас бага унадаг, цасны зузаан нь ч маш нимгэн байдгаас байнга хуурай байдаг бүс юм.
Урсацын хэмжээ бага, ихэвчлэн мараалаг урсгалгүй хэсэг, карбонатлаг нуур ажиглагддаг. Зарим газраа урсгал усгүй байх нь талбайн усалгаа, мал сүргийг услахад бэрхшээлтэй байдаг. Уулын хажуугийн делювий-пролювийн хурдас, голын туугдсын хошуу зэрэг нь хотгорын ёроолын хэсгийг дүүргэх бөгөөд энд баруун хэсэгт нь дундад уулс, хээрийн болон хагас хээрийн төрхтэй байдаг бол зүүн хэсэгт ойи хээрийн төлөв давамгайлдаг.
Хуурай ихэвчлэн бага дарагдмал хүрэн хөрсөн дээр үүссэн хээр тал, арай багаар залаа болон янз бүрийн хээрийн залаалаг өвс бүхий исэлдсэн хар шороон хөрстэй хээр багаар ажиглагдана. Хотгор хоорондын уулст ихэвчлэн нам уулын хяр, хаяа нийлсэн уулс болон салбарласан атираанууд нэгдсэн байдаг ба энэ нь босоо бүсчлэлд тохирсон мэт харагдана.
Уулс хоорондын намхан хэсэгт өндөр биш уулс үргэлжлэх бөгөөд тэдгээрийн өргөгдсөн хэсэг, нуруудаар босоо бүсчлэл ажиглагдана. Хээрийн бүс 900-1,000 м, ойт хээрийн бүс 900-аас 1,000 м хүртэл, заримдаа 1,200 м хүрнэ. Босоо бүсчлэлийн доод хэсэг нь Сэлэнгийн цутгалын ойт хээр юм.
Хотгорын ёроол болон бэл хэсгээр хуурай нарсан ойтой. Хэмжээгээр нь авч үзвэл голын нугын хөндий, дэнжүүд болон давсархаг шинж чанартай нуга намгийн хөндий зохилсон байдаг. Уулс хоорондын хотгорын хажуу бэл нь ихэвчлэн Транс Байгалийн уулын нарс, шинэсэн ой, тал хээрийн өргөн бүстэй байдаг.
Нуруудын урд буюу өвөр бэл нь голчлон нугын хээр талыг багтаасан нарс, нарс-шинэснээс бүрдсэн өмнөд тайгын ойгоор бүрхэгдсэн байдаг. Хойд энгэрт нь шинэсэн тайга үрждэг ба дээд хэсгээр нь (1,400-1,600 м өндөрт өргөгдсөн) шинэс, хуш, хушин тайга зонхилсон байдаг. Эдгээр ойн хөрс нь өндөр шигүү ургасан өвсөөр бүрхэгдсэн байдаг. Энд эртний мөстлөгийн ямар ч шинж тэмдэг байхгүй. Нүцгэн уулс нь хэсэгхэн газарт л байдаг. Сэлэнгийн дундаж уулс нь Байгаль нуурын сав газрын эдийн засгийн хамгийн ач холбогдолтой бүс юм.
Орхон-Сэлэнгийн дундаж уулс (Орхон-Сэлэнгэ мөрний элэгдэл уул) нь Хангай, Хэнтий-Цөхийн уулсын хооронд байрлах хотгорын шилжилтийн хэсэгт байдаг [4]. Газар нутгийн хувьд энэ хотгор нь Сэлэнгэ, Орхон голын сав газрын ихээхэн ялгарсан хэсэгт оршдог. Баруунаас зүүн тийш, Орхон-Сэлэнгийн уулсын нийт урт нь 1,000 км, өргөн нь 300-350 км байдаг. Энэ өргөн уудам газар нутгийн ихэнх хэсэгчлэгдсэн бөгөөд тэгш бус өндөртэй нам уулс зонхилдог. Энэ газар нутагт уулс хоорондын өргөн хотгор болон голын хөндийгөөр тусгаарлагдсан намхан нарийн, хэт хавтгай гүвээ, толгод зонхилж байна (Зураг 1.1.11).

Зураг 1.1.11. Орхон-Сэлэнгийн дундаж уулс (Ландсат сансрын зураг)

Орхон-Сэлэнгийн уулсын дундаж өндөр нь 1500-2000 м бөгөөд тэдний хамгийн их өндөр нь 2,132 м (Хангай нуруу) ба хотгорын нам хэсэг болон хөндийн өндөршилт нь 800-1,200 м-т хүрдэг. 1,600-2,000 м хүртэл өндөрт бага ба их хэмжээгээр өртсөн уулархаг газар нутаг Хантай, Булган хан, Бүрэн нуруу болон Бүрээлийн нуруудад давамгайлж байна. Тэдгээрт Орхон-Сэлэнгийн уул нуруудын зүүн хойд хэсэг болон мөн ижил зүүн хойд зүгт зэргэлдээ орших Хэнтийн нурууд хамаардаг. Орхон-Сэлэнгийн уулсын бусад хэсэг Хангай нуруу хүртэл харьцангуй бага өндөршилттэй бөгөөд намхан дов толгод, гүвээ, уулсаас бүрддэг (Зураг 1.1.12).

Зураг 1.1.12. Орхон голын эх Суварга хайрхан уул

Хэнтий-Цөхийн өндөрлөг газар нь Монгол-Оросын хил дээр орших ба Монгол орны зүүн хойд хэсгийн ихэнх газар нутгийг эзэлсэн нурууд болон хотгорууд нь төдийлөн урт бус байдаг байна [4]. Хэнтий-Цөхийн өндөрлөг газарт намхан ба хүнхэр хэлбэртэй уулс оршдог ба гулдан хөндийн оройн хэсэг нь үржил шимгүй байдаг байна (Зураг 1.1.13).

Зураг 1.1.13 Хэнтий-Чикойн өндөрлөг газар (Ландсат сансрын зураг)

Энд уул зүйн нэгдсэн бүтэц тодорхой илрэх¬гүй бөгөөд үүний оронд хавцгайн бүлэглэл нь уул зүйн зангилааны үүрэг гүйцэтгэнэ.
Хамгийн өндөрлөг төвийн хэсэг нь Онон, Туул, Ерөө, Хэрлэн болон Меньзя голын урсац бүрэлдэх эх нь болдог. Нүцгэн уулсын атираа нь ихэвчлэн асар өргөн хүрээтэй байдаг бөгөөд дугуй хэлбэртэй, хавтгай оройтой, хажуу хэсэг нь дугуй хэлбэртэй, тэгш бус, чулуугаар бүрхэгдсэн байдаг (Зураг 1.1.14).

Зураг 1.1.14. Хэнтийн уул нурууд

Өндөрлөг газрын голын сүлжээ нь онцгой анхаарал татдаг. Уулнаас эхтэй голууд нь өөр өөр чиглэлд урсдаг боловч аль нь ч хүрээнээсээ гарч өмнө зүгт урсдаггүй ба өмнөд хэсэг нь Төв Азийн гадагш урсгалгүй сав газар юм. Бүх голууд нь Хойт мөсөн далай, эсвэл Номхон далайн ай савд цутгадаг. Үүнээс гадна гадагш урсгалгүй сав газрын хил орчмын зарим голууд нь огцом эсвэл битүү гогцоо хэлбэрийн өвөрмөц шинж чанартай (Туул, Хэрлэн гол). Хэнтий нуруун дахь дэлхийн усны хагалбарын хэсэг нь хамгийн их өндөршилтэйд тооцогдохгүй ба бүс нутгийн ус хагалбарын дараа орох нугачаа бүхий шугамыг үүсгэдэг.
Энэ газар нутагт уулын тайга зонхилдог. Толгодын доод хэсэгт Цээнийн ягаан цэцэг (Rhododendron dauricum)-ийн бут бүхий шинэсэн ойтой. 1,200-1,300 м-ээс дээших өндөрт шинэсэн ой нь хуш болон навчит ойгоор бүрхэгдсэн байна. Цэвэр хушин ой ховор байдаг ба дийлэнх нь уулархаг тайга болон чийглэг газар байдаг. 1,700-1,800 м өндөрт сийрэг ой, үржил шимгүй уулс харагддаг. Цөх голын эхэн хэсэгт хэсэг хэсэг мөсөн голууд байдаг. Хамгийн өндөрлөг газраа мөнх цастай байдаг. Энэ газарт тасалданги цэвдгүүд байдаг.
Хөвсгөл нуурын өндөрлөг газар нь Байгаль нуурын системд баруун өмнөд хэсгийн гол зангилааг бий болгодог ба төгсгөлийг нь нүдээр харах боломжгүй юм [4]. Энэ нь Тува болон Зүүн Саяны уулархаг систем рүү гүн нэвтрэн орох ба нарийн төвөгтэй бүтэц болон уул зүйн (orographic) зангилааг бий болгож эдгээрийн замыг Хангайн салаатай холбодог (Зураг 1.1.15).

Зураг 1.1.15. Хөвсгөл нуурын өндөрлөг газар (Ландсатын сансрын зураг)

Хөвсгөлийн өндөрлөг нь Үүр голын хөндий, Хөвсгөл нуурын хотгор болон Дархадын хотгорыг эзэлсэн уул нурууд болон уул хоорондын хотгоруудаас бүрддэг. Хотгоруудын байршил нь Хангай нурууны уулс бий болох уртраг, өргөрөгийн нөхцөлөөр нягт зохицуулагдсан. Энэ газар нутгийн уул зүйн төв нь Хөвсгөл нуур юм (Зураг 1.1.16).

Зураг 1.1.16. Хөвсгөл нуур

Нуурын хойд хэсэг нь Мөнх Сарьдагийн нуруудын хэсгээр үргэлжлэх ба Мөнх Сарьдагийн орой нь байнгын мөнх цас, мөсөн голоор хучигдсан байдаг. Нуурын баруун эрэг дагуух Баян-Уул (3,002 м) болон Хорьдол Сарьдаг (3,189 м) нь асар том бөгөөд нэвтрэхэд хүндрэлтэй ба энд сав газрын хил оршдог гэж үздэг. Ихэнх хэсэгтээ 2,000 м-ийн өндөртэй байдаг ба харьцангуй өндөр нь 500 м хүртэл байдаг. Хөвсгөл нуурын зүүн хэсэг нь галт уулын хавтгайгаар эзлэгдсэн мөн адил 2,000 м-ын өндөртэй. Хөвсгөл нуур, түүний эргэн тойрны уулс нуруудыг Монголын Альпийн нуруу гэж хэлэх тохиолдол байдаг (Зураг 1.1.17).

Зураг 1.1.17. Мөнх Сарьдагийн оргил

Хангай өндөрлөг газар нь сав газрын өмнөд хэсэгт байрлах ба Монголын эх газрын өвөрмөц уулсыг бүрдүүлдэг. Баруун хэсэгтээ налуу нь Их нууруудын хотгорт хүрч зогсох ба өмнөд болон зүүн өмнөд хэсгээрээ Нууруудын хөндий болон Төв Говийн хэсэг хүрнэ (Зураг 1.1.18)

Зураг 1.1.18. Хангайн уулс (Ландсатын сансрын зураг)

[4]. Уулархаг газрын хил нь Завхан, Баянхонгорын гүн хагарлаар тодорхой ялгарсан байдаг. Хөндийн шилжилт нь ямар нэг тавцангаар тодорхойлогдсон байдаг ба нам уулын бэл болон элсэн манхан нь тэдгээрийн хүрээнд гүнзгий нэвтэрсэн байдаг.
Уул зүйн гол тулгуур нь усан хагалбарыг үүсгэдэг нурууд бөгөөд эдгээр нь баруун хойш чиглэлтэй 700 м үргэлжлэх ба Дэлхийн усны хагалбартай давхцдаг.
Баруун талд нь хамгийн их өндөрт, эртний цэвдэгийн маш сайн хадгалж үлдсэн хамгийн хүчирхэг уулсын сүлжээ оршдог. Тэдний хамгийн том нь Отгон хайрхан нуруудын салбар бүлэг уулс юм. Хангай нурууны хамгийн өндөр ноён оргил нь мөнх цаст Отгон тэнгэр уул (4,008 м) юм (Зураг 1.1.19).
Хангайн нурууны хойт хажуу нь шигүү сайтар хэрчигдсэн голын сүлжээ бүхий томоохон талбайг үүсгэдэг. Үндсэн нурууд нь угаагдаж, элэгдэлд орсон байдаг бөгөөд энд олон тооны хоорондоо тусгаарлагдсан нууруудын хотгор өргөн дэлгэр тархах ба тэдгээр нь ихэвчлэн бага устай буюу ховроор томоохон устай байх нь нуурын тэгш өндөрлөг буюу нуурын элдэгдлийн хавтгайн дүр зургийг үүсгэсэн байдаг. Өргөрөгийн чиглэлд тэгш бус хэмтэй Тарвагатай болон Булнайн нурууд сүүлийн залуу өргөгдөлд өртсөн байна.

Зураг 1.1.19. Идэр голын эх Отгон тэнгэр уул

ДҮГНЭЛТ
ДҮГНЭЛТ

Усан толион 23 мян.км2 талбай бүхий Байгаль нуур нь манай гарагийн хамгийн том цэвэр цэнгэг устай нуур бөгөөд түүний нөөцийн хэмжээ Оросын бүх голын 7 жилийн, Евро-Азийн бүх голын 3 жилийн урсацтай тэнцэнэ. 2013 онд Байгаль нуурын экосистемийн төлөв байдалд ямарваа нэгэн мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй, арав арван жилийн туршид түүний усны чанар нь хэвийн байсан төдийгүй ундны усанд тавигдах шаардлагаас хавьгүй дээгүүр байсан.

2013 онд Байгаль нуур дүүрэх хугацаанд усны түвшний үзүүлэлтүүд олон жилийн дундаж хэмжээнд байсан нь нуураас гарах зарцуулалтыг зохицуулж байгаа болон нуурын усны түвшин нь тогтоосон түвшнээс буураагүй нь ОХУ-ын Засгийн газраас 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдөр баталсан “Аж ахуйн болон бусад үйл ажиллагааг явуулахад Байгаль нуурын усны дээд түвшинг харгалзан үзэх тухай’’ 234 дугаар тогтоолыг баримталж байсны үр дүн юм.

2013 онд Байгаль нуурын сав газрын 5 том цутгал голын нийт урсац нь 7%-иар багассан байна. Урсацын хувьд Баргажин болон Турк голынх 10%-иар, Дээд Ангарын голынх 45%-иар, Тыя голынх 18%-иар буурсан байна. Нөгөө талаар Сэлэнгэ голын урсац нь 9 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдийн усны урсацын хэлбэлзэл олон жилийн дунджийн хэмжээнд байна.

2013 оны агаарын жилийн дундаж хэм зарим саруудын агаарын хэмийн бага зэргийн хазайцыг үл харгалзвал олон жилийн дунджийн хэмжээнд байсан. Харин Эрхүүгийн бүс нутгийн өмнөд хэсэгт л агаарын жилийн дундаж үзүүлэлтээс 1-1.5oC-аар нэмэгджээ.

Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт харьцангуй эрчимтэй явагдаж байгаа нь ган, зудын давтамж ихсэх, цөлжилт өргөжин тэлэх, усны нөөцийн хомсдох зэргээр илэрч байна.

2013 онд БЦЦҮ-ийн үйл ажиллагааг хязгаарласанаар үйлдвэрээс хаях бохир усны хэмжээ 2012 онтой харьцуулахад 2013 онд 46 хувиар буурсан нь хяналтын бүс дэх Байгаль нуурын усны чанар сайжирахад нөлөөлсөн. Хяналтын бүс нь хаягдал ус саармагжих 100 м-ийн гүнд байрладаг.

2012 онтой харьцуулахад 2013 онд Сэлэнгэ, Баргажин, Турк, Дээд Ангар, Тыя зэрэг өргөн хүрээнд судлагдсан 5 голоос нуурыг бохирдуулж буй хүчин зүйлийг авч үзвэл нефть бүтээгдэхүүн 31%-иар, уссан эрдэс бодис 12%-иар, бусад бохирдуулагч буюу хуурай үлдэгдэл 24%-иар нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ нууранд ирсэн зэс 36%-иар, гадаргуугийн идэвхит нийлэг бодис 80%-иар, дэгдэмхий фенол 55%-иар багассан байна. Урвалд өртөмтгий органик бодис, давирхай, асфальтын хэмжээ бараг тогтмол хэвийн түвшинд байна.

2012-2013 онуудад тодорхойлсон гидро­химийн 17 үндсэн үзүүлэлтээр авч үзвэл усны химийн бүтцийн 13 үзүүлэлт нь зөвшөөрөгдөх дээд агууламжаас давсан байна. Байгаль нуурын сав газрыг бүхэлд нь авч үзвэл 2013 оны байдлаар гадаргын усны гидрохимийн үзүүлэлтийн чанарт нөлөөлсөн гол хүчин зүйл нь цаг уурын болон байгалийн нөлөөлөл байжээ.

Модон хөл (Буриад улсын Закаменск район) болон Хиагт (Буриад улсын Хиагт район) голууд нь хүний үйл ажиллагааны идэвхтэй нөлөөлөлд байдаг учраас тусгайлан авч үздэг.

Хяналтанд байдаг бодисыг Байгаль нуурт авчирдаг үндсэн нийлүүлэгч нь Сэлэнгэ мөрөн юм. 2013 онд устай хамт нууранд ирсэн нийт бодисын 87.6%-ийг хуурай үлдэгдэл, 78%-ийг жигнэгдэх бодис болон урвалд орогч органик бодис эзэлж байна.

Монгол Улсын Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын аж үйлдвэр болон олон тооны алт олборлолтын нэгжүүд, ОХУ-ын нутагт Улаан-Үдийн аж үйлдвэрийн цогцолбор нь Сэлэнгэ мөрний усыг хүний үйл ажиллагаагаар бохирдуулахад гол нөлөө үзүүлж байна.

2010-2013 онуудад Байгаль нуурын сав газрын газрын доорх усанд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдсангүй.

2013 оны байдлаар агаарт хаягдах хаягдлын хэмжээ өмнөх оны түвшинд байлаа. Монгол Улсын болон ОХУ-ын нутаг дэвсгэр дээр агаарыг бохирдуулагч гол эх үүсвэр нь цахилгаан, дулааны станцууд болон авто машин, түүнчлэн Байгаль нуураас холгүй орших Сэлэнгийн цаас картоны үйлдвэр (СЦКҮ) болж байна.

Байгаль нуурын гүний нүүрстөрөгчийн системийн шинжлэх ухааны судалгааг “Мир” аппаратын тусламжтайгаар хийх ажлыг идэвхжүүлснээр тус бүс нутаг дахь нүүрст устөрөгч бичил биетүүдийн тухайн болон байгалиас нууранд орох нефтийн илрэлүүдийг бичил элементүүдийн боловсруулах боломжийг судлах боломжтой болсон. Түүнчлэн Байгаль нуурын ёроол дахь хийн нэгдлүүдийн тархалт болон хийн нөөц үүсэх үйл явцыг судлах боломжтой болсон. Олон улсын энэ экспедици нь манай гарагийн хосгүй энэ нуурын биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлд дэлхий нийтээрээ хамтран ажиллаж байгаагийн үр дүн юм.

2013 онд геологийн эндоген үйл явцын аюулын идэвхжилт 2008 онтой харьцуулахад бага түвшинд байлаа. 2013 онд сүүлийн 10 жилд тэмдэглэгдсэн геологийн идэвхжлийн дээд үзүүлэлтээс 500 дахин бага байв. Энэ сав газарт буй ажиглалтын цэг хангалттай бус байна. Ажиглалтын үр дүн зарим нэг бүс нутгийн аюулт үйл явцын талаар хэсэгчилсэн мэдээлэлийг өгч байгаа. Аюултай эндоген ба экзоген геологийн үйл явцын хувиралтын урьдчилан харж найдвартай хянаж байхын тулд ажиглалтын станцуудыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Монгол орны цаг агаар дулаарч, хур тунадасны хэмжээ багасаж, мал сүргийн тоо толгой эрс нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан тал хээр, ойн экосистем өөрчлөг­дөж, цөлжилтийн хамрах хүрээ нэмэгдсээр байна. Бэлчээрийн газар нутаг хомсдоход ямаан сүргийн тоо өссөн явдал хүчтэй нөлөөлсөн бөгөөд энэ нь дэлхийн эрэлт хэрэгцээ нь өссөөр байгаа өндөр чанарын ноолуурын үйлдвэрлэл өргөжиж байгаатай холбоотой юм.

Тус сав газрын ойн нөөцийн үндсэн хэсэг нь Оросын нутаг дэвсгэрт хамаарч байна (90 орчим хувь). Ойн нөөцийн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж үзвэл мод бэлтгэл ихсэх төлөв ажиглагдаж байна. Гадаад зах зээл дээр модон эдлэлийн эрэлт хэрэгцээ болон үнэ өсөх хандлага байгаа нь хууль бусаар мод бэлтгэх явдал нэмэгдэх төлөвийг харуулж байна.

Монгол орны ойн сан бүхий талбай тийм ч их биш. Ойн хомсдолын асуудал байсаар байгаа бөгөөд энэ нь хууль ёсны болон хууль бус мод бэлтгэл, ойн түймэр, хортон шавьж зэрэг хэд хэдэн шалтгаантай. Эдгээр асуудал Оросын нутаг дээрх ойд ч адил хамаатай боловч сөрөг үр дагавар арай бага байна. Гэхдээ энэ сав газрын Монголын тал, Оросын тал аль аль нь ойн нөөцөө хадгалан хамгаалах, ойгоо нөхөн сэргээх хойшлуулж болшгүй шаардлага тулгараад байна.

Байгаль нуурын сав газарт уул уурхайн үйл ажиллагаа 2013 онд 2012 онтой харьцуулахад багассан байна.

Оросын газар нутагт хамаарах хэсгийн хэвлийн хэт ашиглалт буурсан нь Байгаль нуурын бүс нутагт “Байгаль нуурыг хамгаалах тухай” хуулиар экологийн хязгаарлалт хэрэгжүүлсэнтэй холбоотой. 2012-2013 онуудад Буриад улсын болон Забайгальскийн хязгаарын нүүрс олборлолт нэмэгдсэн боловч эдгээр нь Буриадын дархан цаазат газрын ЭТБ-ээс алслагдсан газар нутагт байршиж байгаа юм.

Монгол Улсад ашигт малтмалын олборлолт ерөнхийдээ нэмэгдэж байгаа нь газрын хэвлийг хууль бусаар ашиглах, ялангуяа алт олборлолт эрс нэмэгдэж байна. Хууль бус алт олборлолт Сэлэнгийн сав газарт орших Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт нийтлэг байв.

Байгаль нуурын сав газрын ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 1,058.5 мян.хүн амьдарч байна (2010 оны ОХУ-ын хүн амын тооллогын мэдээгээр). Хүн амын дийлэнх нь Буриадад төвлөрч байна. 2012-2013 онуудад хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт багассан нь хүн ам өсөхөд нөлөөлсөн. Монгол Улсын хүн амын 65.4% буюу 2,930.3 мян.хүн Сэлэнгийн сав газарт амьдарч байна. 2013 онд Монголын хүн амын өсөлт 2.2% байсан бөгөөд нийт хүн амын 43% нь Улаанбаатар хотод амьдардаг.

Сав газарт аялал жуулчлал, амралт сувиллын цогцолборыг төлөвлөгөөтэйгээр хөгжүүлснээр ашгийн, төсвийн, нийгмийн гээд олон талын ач холбогдолтойн зэрэгцээ аж ахуйн үйл ажиллагаанд экологийн хязгаарлалт тавьсантай холбоотойгоор Эрхүү муж, Буриад улсад учирсан эдийн засгийн хохирлыг нөхөх боломж бүрдэнэ. Гэхдээ энэ нь Байгаль нуур орчмын экосистемд хүний үйл ажиллагаанаас үүдсэн ачааллыг нэмэгдүүлж болзошгүй юм. Буриад улс, Эрхүү муж болон Забайгальскийн хязгаарын засаг захиргаад Монгол Улсад аялал жуулчлалыг төрөөс зохицуулж буй ололт амжилтыг ашиглах хэрэгтэй.

Байгаль нуурын сав газрын Монгол-Оросын газар нутаг дээр амьдарч буй хүмүүсийн амьдрал, бүс нутгийн эдийн засагт тодорхой өсөлт байгаа боловч тус бүс нутгийн тогтвортой хөгжлийн өсөлтийг зөвхөн хоёр талын ашиг сонирхлыг үндэс болгосноор шийдэгдэх болно. Үүний дотор хил дамнасан байгалийн нөөцөд хохирол учруулбал хариуцлага хүлээнэ. Ийм нөөцөд дэлхийн байгалийн өв болох Байгаль нуурыг гол тэтгэгч Сэлэнгэ мөрөн хамаарна.

Хил дамнасан сав нутгийн байгаль орчныг хамгаалах олон улсын экологийн фондыг байгуулах эдийн засгийн тооцоог Оросын эрдэмтэд гаргасан (Сэлэнгэ мөрний сав газрын жишээн дээр). Байгаль нуурын экологийн фондыг байгуулсанаар нөөц ашиглалтын төлбөрийг төвлөрүүлж байгалийн нөөц болон био төрөл зүйлийг хамгаалах, сэргээх, тус бүс нутгийн экологийн тогтвортой хөгжлийг бүрэлдүүлэх, шинэчлэлийг практикт хэрэгжүүлэх үйл ажиллагааг хийнэ.

Байгаль нуурын сав газарт амьдарч буй Монгол-Оросын хүн амд байгалийн хүнд бэрх нөхцөл дэх нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, дулаан ба цахилгааны хомсдол, ачаа тээвэрлэлтийн өндөр зардал, эдийн засгийн шинэчлэлийн хоцрогдол, байгалийн нөөцийн ашиглалтаас хараат байх, хамгийн гол нь тус бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн зөрчил, хүрээлэн буй орчныг хамгаалах зайлшгүй шаардлага гэсэн асуудлууд тулгарч байна.

5.6 Байгаль орчны төрийн бус байгууллага
Байгаль орчны хамгаалах чиглэлийн төрийн бус болон бусад ашгийн бус байгууллагуудын эрх, үүргийг “Байгаль орчныг хамгаалах тухай” холбооны хуулийн 12 дугаар зүйлд тодорхойлсон байдаг (2002.01.10, Холбооны хууль №7-ФЗ).

Байгаль нуурын бүсэд экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй ашгийн бус байгууллагууд бүртгүүлсэн байдаг. Байгаль нуурын бүс нутгийн экологийн төрийн бус байгууллагууд нь ОХУ-д хамгийн идэвхтэй нь юм [4, 6, 11].

Эрхүү муж: “Байгаль нуурын экологийн дол­гион” Эрхүүгийн бүс нутгийн төрийн бус байгууллага (IRNGO “BEW”) нь шинжлэх   ухаан, олон нийтийн “Байгаль нуур үзэсгэлэн”-г зохион байгуулан, бусад төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор орон нутгийн оршин суугчид, эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагууд нь Байгаль нуурын өнөөгийн байдлыг үнэлж, нөхцөл байдлын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Төслийн гишүүд фосфатийн өндөр агууламжийг илрүүлсэн бөгөөд (0.25 мг/дм3 хүртэлх), их хэмжээний Spirogyra ба хөх ногоон өнгийн нуурын ургамал (Anabaena lemmermanni)-ын тархац ажиглагдсан байна.Чивыркуйскийн буланд, Elodea-ын хэт их өсөлтийг тодорхойлсон ба зарим хэсэгтээ биомассийн концентрац нь 26 кг/м2 байв. Монахово тосгоны нутагт жуулчдаас үүдсэн шингэн хаягдлын улирлын хугацаан дахь хэмжээ нь 160 тн гэж тооцоолсон байдаг.

- Большое Голоустное, Малое Голоустное болон Байкальск зэрэг хотуудад хотын захиргааны дэмжлэг оролцоотойгоор “Орон нутгийн бүлгийн тогтвортой хөгжилд иргэний нийгмийн үүрэг” бага хурлыг зохион байгуулав.

- “Сибирь болон Алс дорнодын голууд” олон улсын VIII бага хурлыг Бүх дэлхийн байгаль хамгаалах фондтой (WWF) хамтран зохион байгуулж бага хурлын материалаар товхимол хэвлэн гаргав (Зураг 5.6.1).

Зураг 5.6.1. Бага хурлын хуралдаан

2013 онд Байгалийн Экспедици үргэлжлэн ажииласан бөгөөөд энэхүү ажлаар:

- ОХУ болон Эрхүү мужийн улаан номонд орсон Ольхон арлын олихоны астрагал, сойзон череплодникийн төрөл зүйлийн байдлын талаар үнэлгээ хийсэн.

- Голоустьная голын дельтийн шугуйн модны үлдэгдэлийн судалгаа хийсэн.

- “Ольхоны элсэн эргийн ургамлыг хамгаалъя” “Тополягийн үлдэгдэлийн шугуй” зэрэг календарь гаргасан.

- “Байгалийн Их жим” Бүс нутгийн хоорондын олон нийтийн байгууллага 2013 онд дараах ажлыг зохион байгуулсан байна.

- Өвлийн төсөлд (Гурван сарын 20-29-ний өдрүүдэд) Москва, Мурманск, Кемерова хотуудын сайн дурын ажилчид оролцсон байна. Байгалийн цогцолборт газрын Танхой тосгонд төслийн оролцогчид 500 метр замд хүн ам бага суурьшсан хэсэгт замын цэвэрлэгээг хийсэн ба зочдын төв, газрын хөндлөн огтлох хэсэгт плакат хийсэн байна (Зураг 5.6.2),

Зураг 5.6.2. Авто хөсөгтэй иргэдийн явган замын хэсэг

5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд 12 бүлэг, сайн дурын төрийн бус байгууллагууд Байгалийн төв замын 26 км-т булаг тохижуулах ажлыг хийсэн байна. Энэхүү үйл ажиллагааг En+ Group компанийн дэмжлэгтэйгээр хийсэн. Энэхүү үйл ажиллагаанд оролцогчид усны урсацын тогоог байгуулж, урсацын замыг цэвэрлэснээс гадна булагт хүрэх замын гишгүүрийг дахин шинэчилж, борооны үед булгийн усыг бохирдохоос сэргийлж замын хажуугаас урсах усны урсацыг сайжруулсан байна.

5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд 12 бүлэг, сайн дурын төрийн бус байгууллагууд Байгалийн төв замын 26 км-т булаг тохижуулах ажлыг хийсэн байна. Энэхүү үйл ажиллагааг En+ Group компанийн дэмжлэгтэйгээр хийсэн. Энэхүү үйл ажиллагаанд оролцогчид усны урсацын тогоог байгуулж, урсацын замыг цэвэрлэснээс гадна булагт хүрэх замын гишгүүрийг дахин шинэчилж, борооны үед булгийн усыг бохирдохоос сэргийлж замын хажуугаас урсах усны урсацыг сайжруулсан байна.

-жуулчдын 4 замыг байгуулах, тоноглох ажлыг Зуны төслөөр хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь “Цэвэр Байгальд хүрэх зам”, “Хүрхрээн нутагт очих зам”, “Хамар даваа-1 нуруун”, “Үлгэрийн хязгаар-1” зэрэг замууд бөгөөд эдгээр нь Байгаль-Ленийн байгалийн цогцолборт газрын нутаг дээр оршдог.

2012 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд “Байгаль нуурыг хамтдаа хамгаалъя” ашгийн бус хамтралын байгууллага нь “Байгаль нуурын түмнүүдэд” сэдэвт бүс нутгийн хүүхдийн экологийн наадмыг зохион байгуулсан. Наадмын оролцогчид нь Эрхүү (2 баг), Слюдянск, Усольск, Черемховск (2 баг), Шелеховск, Ольхонск, Тайшетск, Усть-Кутск болон Эрхүү мужийн Ангарск районы сургуулийн хүүхдүүд, Эрхүүгийн урлагийн ордны багийг хамарсан байна. 2012 онд, оролцогчдын тоо нь En+ компаний санхүүгийн дэмжлэгтэйгээр 96 хүн болж нэмэгдсэн байна.

Зураг 5.6.3. Байгалийн цогцолборт газрын сайн дурынхны лагерь

Эрхүү мужийн хүүхдүүдэд зориулсан нэмэлт боловсролын төв нь сургуулийн ойн бүсийн уулзалт (6 дугаар сарын 22-26-нд) зохион байгуулсан. Эрхүү мужийн сургуулийн байгууллагуудын XI чуулга уулзалт спорт, амралтын цогцолборт зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтын хамтран зохион байгуулагчид нь: Эрхүү мужийн ойн менежментийн агентлаг болон тус мужийн ой хамгаалах агентлагууд байлаа. Ерөнхий ивээн тэтгэгч (спонсор) нь “Илим-групп” байв. Красноярск, Алтай, Забайкальскийн хязгаарын болон Буриадын БНУ-аас орон нутгийн боловсролын байгууллагууд болон Эрхүү мужийн бүс нутгийн төрийн бие даасан байгууллагуудын 45 баг байсан.

2013 оны 6 дугаар сарын 1-5-ны хооронд Эрхүү хотоос 20 км-т орших “Елочка” зуслан-буудалд Эрхүү мужийн сургуулийн залуу ойчдын XII чуулганд төв оролцсон бөгөөд (Зураг 5.6.4) энэхүү чуулганд Эрхүү мужийн 39 команд, Алтай, Забайкальск, Красноярск хязгааар, Омск, Новосибирск, Буриад улс, Саха-Якутын 7 команд оролцсон. Тэмцээний үр дүнд “Тэргүүний сургуулийн ойчид”, “Залуу амьтан судлаач”, “Залуу ургамал судлаач”, “Залуу ойч”, багийн тэмцээн “Ойн мөшгөгч”, “Ойг амьдаар нь хадгалъя” сурталчилгааны үзүүлбэр материал сургуулийн ойчдын удирдагчдын тайлан, зэргийн тодорхой журмын дагуу шалгаруулан байр эзлүүлсэн байна. Энэхүү чуулганыг Эрхүү мужийн ойн аж ахуйн Агентлаг, Холбооны ойн салбар “Рослесозащита”, “Эрхүү мужийн ой хамгаалах төв”, “Ойн шинжлэх ухаан-техникийн нийгэмлэг” зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр явуулсан байна.

Зураг 5.6.4. Чуулганд оролцогчид

Эрхүүгийн киноны сангаас “Хүн ба байгаль” сэдэвт баримтат болон шинжлэх ухааны алдартай киноны Байгаль нуурын олон улсын XI наадмыг зохион байгуулсан  бөгөөд 28 орны 116  киног багтаасан. Үүнээс гадна Оросын кино бүтээгч энэ наадамд 54 киног танилцуулсан. Наадмын кино уралдаанд Австри, Герман, Израиль, Испани, Орос, АНУ, Япон орнуудын 16 баримтат кино оролцсон.

“Прибайкальскьскийн цэвэр ус-ус хам­гаалах олон нийтийн хөдөлгөөн” сэдэвт 1 дү­гээр усны форумын албан ёсны нээлтийн ажиллагаа нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон. Эрхүү мужийн Росприроднадзорын захиргаа нь ус-хамгаалах төслийн түншүүдийн нэг байсан ба Бүх оросын Байгаль хамгаалах нийгэмлэгийн мужийн салбараас санаачилсан юм. Энэхүү төсөл нь Байгалийн нөөцийн яам болон Эрхүү мужийн боловсролын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд нийгмийн нэн чухал ач холбогдолтой төслөөр шалгарч байсан. “Прибайкальскьскийн Цэвэр ус” –ний оролцогчид нь 60 гаруй экологийн холбоо, боловсролын байгууллагын ажилтнууд, мужийн засаг захиргааны 22 нэгжийг хамарсан байна. Зуслан, экспедицийн үеэр сургуулийн хүүхдүүд судалгаа хийх, усны объектийн бүртгэл хөтлөх, булаг шандын талаархи боловсролд гар бие оролцох ур чадварыг олж авах боломжтой. Усны 1 дүгээр форумд Усть-Кута, Братска, Эрхүү, Черемхова, Саянск, Усть-Ордын Буриадын автономит район, Слюдянск, Куйтунск, Усольск болон бусад муж, районы залуу экологичид оролцсон байна.

2013 онд баримтат болн шинжлэх ухааны түгээмэл ба сургалтын Байгалийн олон улсын “Хүн ба Байгаль” XII кинофестивалийг зохион байгуулсан (кино үзүүлбэрийг 2013 оны 1 дүгээр сарын 04-нөөс 10 дугаар сарын 03-ны хооронд хийсэн.) Хамгийн шилдэг баримтат кино Павел Фаттахутдиновын “Сибирийн агуу голууд.Лена мөрөн”, Шинжлэх ухааны танин мэдэхүйн хамгийн шилдэг киногоор Дэвида Сингтона и Саймона Лэмба (Их Британи, Шинэ Зеланд) нарын “Нимгэн мөс” кинонууд шалгарсан байна.

Буриадын БНУ:Бүс нутгийн олон нийтийн байгууллага “Грань” нь ПРООН болон Кока-колагийн “Дусал бүр ач холбогдолтой” төслийн гүйцэтгэгч болно (2010-2013 онууд). Энэхүү төсөл нь усны нөөцийг хамгаалах, орон нутгийн иргэдийн цэвр усны хүртээмжийг хангах, экотуризмыг хөгжүүлэх, иргэдийн экологийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Төсөл хэрэгжих 4 жилийн хугацаанд Улаан-үд, Баргажин, Иволгин, Кабан, Курумкан, Окин, Прибайкаль, Хойт Байгалийн дүүргүүд Эрхүү мужийн ялагч байгууллагууд 40 төслийг хэрэгжүүлсэн байна (Зураг 5.6.5). Энэхүү төслийн хүрээнд “Грань” байгууллага дунд сургуулийн болн бага насны сурагчдад “Байгалийн авдар” сурах бичиг хэвлүүлсэн бөгөөд Буриад улсын Болвсрол, Шинжлэх ухааны яам сургуулийн системд нэмэлт боловсролын чиглэлээр сурах бичиг болгон ашиглах зөвлөмж гаргасан байна.

Зураг 5.6.5. “Байгаль нуурын Бон-Аква” экологийн кампанит ажил

2013 онд “Яагаад далайн хав (nerpa) уйлж байна вэ?” төслийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү төслийн хүрээнд Буриад улсын Байгалийн музейд далайн хавын талаар үзэсгэлэн гаргасан байна. Энд “далайн хавын хэвтэш”, музейн фондоос дуураймал хэв зэргийг ашигласанаас гадна нерпийн үр хөврөл-“Өвлийн логово” уураг агуулсан. Хүүхдүүд төрөл бүрийн урлан хийсэн бөгөөд (шавар барималаар далайн хавын дүрс хийх, соронзон будгаар далайн хавын дүрс гаргах гэх мэт) зэрэг нь хүүхдийн сэтгэн бодох болон уран бүтээлч авъяасыг дээшлүүлэхээс гадна далайн хавын Бурятия” (НП “ББТ тухай кино үзүүлсэн байна.

“Большая Байкальская тропа- - Бурятия”) ашгийн бус байгууллага 2012 онд дараахи арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

- хүүхдийн ордны ажил сайжирч эхэлсэн бөгөөд Буриад улсын дээд сургууль, коллежтэй хамтран ажиллаж эхлээд байна.

- Мөнх Сарьдаг ууланд авиралт хийсэн. Белый Иркут голд бохирдлыг илрүүлсэн. Олон тооны автосонирхогчид, ууланд авирагчид Мугавек голын Белый Иркут голд цутгах хүртэлх хэсгийг зам болгон ашигладаг байна.

- Унтаж буй арслан уулын дэд бүтцийг сайжруулах талаар ажлыг хоёр дахь жилдээ хийсэн (Тарбагатай район)

- Шумакт экспедици зохион байгуулсан (Бүс нутгийн байгалийн цогцолборт газар).

2013 онд явган хүний замыг хамтын ажиллагааны хэлбэрээр сайжруулсан (Макси­миха-Усть-Баргажин; Хойто-Гол-Шумак; Аршан-Верхняя Березовка). Максимиха аялал жуулчлалын баазын районд хууль бус мод бэлтгэлийг илрүүлсэн. Ажилчдын зуслангийн оролцогчид бэлтгэсэн модны замыг цэвэрлэж, модон дээр тэмдэглэгээ хийсэн байна. Аршан - Верхняя Березовка хэсэгт үлгэр жишээ явган замыг байгуулсан. “Байкал+20” экотуризмын форумын хүрээнд зочдод зориулсан мастер-класс явган замын аялал зохион байгуулсан. Явган зам нь орчин үеийн днд бүтцийн элементүүд болох орох хэсэг, чиг заалт, талбайн төрлүүд, мэдээллийн самбар зэргээр тоноглосон байна. Танхой-Переемная на Москвагийн замуудад судалгаа хийж олон тооны дэд бүтцийн элементүүд хадгалагдсан болохыг тогтоосон. Магадгүй цаашид унадаг дугуйн зам байгуулж болно.

“Байгаль нуурыг хамгаалъя” төслийн багийхан Байгаль нуурын эрэгт олон улсын сайн дурын үйлчилгээ үзүүлж ирсэн 10 дахь жилийн ойн улирлын камп (camp - амралтын газар)-аа нээсэн байна. Камп-д 7 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 47 хүн зочилсон байна. Тэд эргийг цэвэрлэх, хог хаягдлыг ухаж, овоолгыг ангилах, цуглуулах зэрэг нэлээдгүй ажлыг хийж байгаа бөгөөд 43 м3 шил, 28.3 м3 хуванцар, 14.6 м3 цагаан тугалга, 68.6 м3 холимог хог хаягдлыг зөөсөн байна (Зураг 5.6.6).

Зураг 5.6.6. Хогийн цэвэрлэгээ

2012 онд Байгаль нуурыг хамгаалах сан­гаас дараах ажлыг зохион байгуулсан:

- “Хакусы” экологийн аялал”,

- Буриадын БНУ-ын Байгалийн баялгийн яамтай хамтран 2012 оны Байгаль нуурын өд­рийг тохиолдуулан 8 дугаар сарын 17-ны өдөр  “Даян дэлхийн Байгаль нуурыг хам­гаалъя” анхны экологийн буяны марафоныг зохион байгуулсан. Хандиваар босгосон хөрөнгө (1 сая рубль)-ийг ирэх зун Байгаль нуурын эрэг дээрх олон нийтийн амралтын газарт шаардлагатай тоног төхөөрөмж болон цэвэрлэгээнд зарцуулах юм (Ялангуяа, Прибайкальскьлск районы Гремячинск болон Горячинск хотхонд).

2013 онд “ТрансЕвразийский перелет Леман - Байгаль” энэхүү фондоор шинжлэх-ухааны судалгааны Экспедици эхэлсэн. Энэхзз экспедицийн зорилго нь агаар мандал, усны гадаргуйн судалгааны шинэ аргачлал, тоног төхөөрөмжийг боловсруулах, нүүрстөрөгчийн эргэлтэд ойн түймрийн нөлөөллийн талаархи мэдлэгийг өргөтгөх, экспедицийн маршрутын хүрээнд байгалийг цогцолбороор хамгаалах санал боловсруулах, нийгэм, олон нийтийн анхаарлыг Европ-Азийн байгалийн нэгдсэн нэг орон зайн экологийг асуудалд төвлөрүүлэх зэрэг юм. Мөн энэхүү фондын дэмжлэгтэйгээр дараахи төслүүд хэрэгжсэн байна.

Зураг 5.6.7. Марафонд оролцогчид

- М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Газар зүйн тэнхим, Буриад улсад Шинжлэх ухааны оюутны нийгэмлэгийн өвлийн экспедици,

- Буриад улсын үндэсний музейд экспе­дицид зориулсан “Байгалийн ертөнц” үзэсгэлэн гаргасан,

- Оросын Газар зүйн нийгэмлэгийн Алс-Дорнодын Экспедицийн төвийн Приморийн тасагтай хамтран байгалийн цэвэр усны нерпийг төрөл зүйлийг хамгаалах асуудлаар цоццолбор экспедици зохион байгуулсан,

- Буриад улсын Баргажин районд “Байгал­ийн цэвэр мөс” экологийн аян зохион байгуулсан,

- “Байгаль дахь экотуризм” олон улсын экологи-аялалыг зохион байгуулсан,

- “Оросын Газар зүйн нийгэмлэгийн” бүх оросын нийгэмлэгийн Буриад улсын салбар 2013 онд дараахи арга хэмжээнд оролцов.

- Транс Евразийский перелет “Леман-Байгаль” (2013-2015 онууд.),

- “Н.М. Пржевальскийн мөрөөр (анхны экспедицийн 150 жилийн ойд зориулсан”

- “Истомино” олон улсын экологи-сургал­тын төв дээр зуны газар зүйн болон экологийн сургуулиуд.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ нь 2008 онд “Байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын анхдугаар зөвлөгөөн”-өөс үүсгэн байгуулагдсан, 21 аймагт салбар зөвлөлтэй, улсын хэмжээнд 700 гаруй төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй шүхэр байгууллага юм. МБОИЗ-ийн эрх барих дээд байгууллага нь хоёр жилд нэг удаа хуралддаг Байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын зөвлөгөөн юм.  Тус зөвлөгөөнөөс МБОИЗ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгож, дараагийн хоёр жилд мөрдөх дүрэм, түүнийг дагалдах журам, төр, төрийн бус байгууллага, иргэдэд хандсан зөвлөмж зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталдаг уламжлалтай.

Зураг 5.6.8. Хиагт хотын музейн экспедицид оролцогчид

Зураг 5.6.9. “Истомино” ОУУСТ-ийн хурлын заалан дахь экологийн зуны сургалт (Москва хотын № 1543 гимназийн сурагчид)

МБОИЗ-өөс гадна “Гринпис Монгол”, “Гал үндэстэн холбоо”, “Голомт ЦЭХ”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Хөвсгөл далайн эзэд”, “Ногоон хас”, “Нөхөн сэргээлтийн менежмент”, “ТМТНэгдэгсэд хөдөлгөөн”, “Цөмийн цацраггүй ирээдүй” зэрэг төрийн бус байгууллагууд байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна [12].

Ашигласан материал

1.    Монгол Улсын Биологийн олон янз байдлын талаарх анхны үндэсний тайлан, https://www.cbd.int/doc/world/mn/mn-nr-01-en.pdf

2.    ОХУ-ын Биологийн олон янз байдлын конвенци, www.cbd.int/countries/default.shtm

3.    “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл, “Байгаль нуурын сав газрын хил дамнасан оношлогоо, дүн шинжилгээ”, 2013 он.

http://baikal.iwlearn.org/en/project/tda/LB%20TDA_Mongolia_Final.pdf

4.    “2013 оны Байгаль нуурын төлөв байдал, түүнийг хамгаалах тухай” улсын тайлан. Эрхүү хот, “Росгеолфонд”-ын Сибирийн салбар, 2014 он. http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258

5.    А.С.Михеева, А.К.Тулохонов, А.Б.Птицын, Г.Цыбекмитова “Монгол-ОХУ-Хятад улсын хилийн орчмын нутаг дэвсгэрийн байгаль ашиглалтыг зохицуулах институцийн механизм / хилийн экологийн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалах хамтын ажиллагаа”, Чита хот, “Пойск” хэвлэлийн үйлдвэр, 2012 он, II хэсэг, х. 52-60.

6.    “2012 оны Байгаль нуурын төлөв байдал ба түүнийг хамгаалах арга хэмжээний тухай” улсын тайлан, http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258

7.    ФГУНПП (Федеральное государственное унитарное научно-производственное предприятие) “Росгеолфонд”, http://geol.irk.ru/baikal/

8.    “Мир Байкала” сэтгүүл, www.mirbaikala.ru

9.    Забайгальскийн хязгаарын байгаль орчин, http://www.nature.chita.ru).

10.  “Ногоон Гариг - Ногоон ирээдүй” ТТБ-ын цахим хуудас, “Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд”, http://veg.mn/page/50

11.     Байгаль нуурын цагаан ном, http://bic.iwlearn.org/ru/druzya/belaya-kniga-basseina-ozera-baikal-obschestvennye-organizacii

12.  Байгаль орчны мэдээллийн сангийн цахим хуудас, Байгаль орчны байгууллага, хүний нөөцийн мэдээллийн сан, Төрийн бус байгууллагын үндсэн мэдээлэл, http://www.eic.mn/orgstaff/nongovernment.php

5.5 Экологийн боловсрол
Байгаль нуурыг хамгаалах асуудал нь ерөнхийдөө нийгмийн боловсролын түвшингээс хамаарах ба нийтэд экологийн боловсрол олгох, экологийн талаар мэдээлэл түгээж, ойлголт өгөхөөс сав газрын биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн нөөцийн менежментийг тогтвортой хийх асуудал шийдвэрлэгдэнэ [3].

Экологийн боловсролыг олон нийтэд дараах арга замуудаар олгох хэрэгтэй. Үүнд:

-      экологийн боловсролын сургалтыг хөтөлбөрийг шинэчлэх, экологийн боловсролын сурах бичгийг шинэчлэн боловсруулж хэвлүүлэх,

-      хүүхдүүдийн хичээлээс гадуур харилцан мэдээлэл, санал солилцох, зуны сургалт, онол-практикийн бага хурал зохион байгуулах,

-      экологийн мэдээллийг олон нийтэд таниулах мэргэжлийн сэтгүүл хэвлүүлэх,

-      экологийн боловсрол олгох, мэдээлэл хүргэх үйл ажиллагааг олон улсын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан түгээх (Тухайлбал, Дэлхийн Байгаль хамгаалах өдөр, Дэлхийн усны нөөцийг хамгаалах өдөр, Олон улсын шувууны өдөр, Байгаль нуурын өдөр г.м),

-      бүс нутгийн болон тухайн хот, суурин, байгаль орчны талаар сайн мэлдэгтэй мэргэжилтэн, багш нараар хичээл заалгах, заавар зөвлөмж өгүүлэх.

Тэргүүн зорилтыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл нь”Усны нөөцийн сүлжээ” олон улсын төсөл юм. ”Усны нөөцийн сүлжээ” төсөл нь ЮНЕСКО-ийн тусламжтайгаар Савойгийн Их Сургуультай хамтран Эрхүүгийн Их сургууль дээр бий болсон бөгөөд үүнд Монголын Үндэсний Их Сургууль, Газар дундын тэнгисийн усны нөөцийн тэнхмийн сүлжээ, (Франц), ОШУА СС-ын Геохимийн Институт, Буриадын Улсын Их Сургууль оролцож байна. 2009 онд ЮНЕСКО болон ”Усны нөөцийн сүлжээ”-ний хооронд хамтран ажиллах гэрээнд UNITWIN/UNESCO хөтөлбөрийн хүрээнд гарын үсэг зурсан байна.

Байгаль нуурын бүсийг хариуцсан ЮНЕСКО-гийн 2 удирдах ажилтан (“Их сургуулийн ихрүүд” гэдэг) байдаг. Усны нөөцийн асуудал хариуцсан захирал нь 2001.03.30-ны өдөр “НҮБ (ЮНЕСКО) болон Эрхүүгийн улсын их сургууль хооронд хамтран ажиллах гэрээ”-ний дагуу ажиллаж байгаа. Энэ хүн зөвхөн ОХУ-ын усны нөөцийн асуудлыг хариуцдаг. ”Усны нөөцийн сүлжээ” олон улсын төсөлд Францын Савойгийн их сургууль (Savoy University of France) гадаад түнш хэлбэрээр ажиллаж байгаа бөгөөд үүнд Эрхүүгийн улсын их сургуулийн факультетээс гадна Буриадын улсын их сургууль, ОШУА СС-ын Ертөнц (Earth Crust)-ийн хүрээлэн, мөн тус салбарын Виноградовын геохимийн хүрээлэн, Байгалийн менежментийн Байгаль нуурын хүрээлэн (үүнийг профессор А.И.Смирнов удирдаж байгаа) оролцож байна.

Энэхүү судалгааны үйл ажиллагаа эрхэлсэн захирал нь дараах чиглэлээр ажиллаж байна. Үүнд:

-      Судалгаа хийж буй газар нутгийн байгаль дахь усны нөөц, түүний чанар найрлагыг судлах,

-      усны нөөцийг зүй зохистой ашиглах, нэгдсэн менежмент хийх онолын болон практик аргачлалыг боловсруулах, гадаргын болон газрын доорх усны харилцан уялдаа холбоог судлах,

-      Савогийн их сургуулийн шинжээчийн хувьд усны нөөцийн геополитикийг өргөн хүрээнд авч үзэх,

-      судалгаа явуулсан нутаг дэвсгэрийн усны нөөцийн мэдээллийг нийтэд нээлттэй болгох ажлыг хийх юм.

Тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл нь ”Усны нөөцийн сүлжээ” олон улсын төсөл юм. ”Усны нөөцийн сүлжээ” төслийг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Эрхүүгийн улсын их сургууль Савойгийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд Монголын Улсын их сургууль, Газар дундын тэнгисийн усны нөөцийн тэнхим (Франц), ОШУА СС-ын Геохимийн хүрээлэн, Буриадын улсын их сургууль оролцож байна. 2009 онд “UNITWIN/UNESCO” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО болон ”Усны нөөцийн сүлжээ” төслийн хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

2013 онд Шамбери хот (Франц)-д ”Усны нөөцийн сүлжээ”-г цаашид орон зайн болон үйл ажиллагааны хувьд өргөтгөн хөгжүүлэх талаар хэлэлцсэн.

2013 оны 8 дугаар сард Байгаль нуурын ойролцоох “Большие Коты” тосгон дахь Эрхүүгийн их сургуулийн Биологийн станц дээр зуны сургалт явагдсан бөгөөд энэхүү сургалтын явцад цаашид сүлжээг өргөжүүлэхтэй холбогдсон хэлэлцүүлэг явагдсан. Мөн “Байгаль судлал” хоёр бүтээл эмхэтгэл бүтээл хэвлэгдсэн бөгөөд энэхүү ном нь бүх Оросын байгалийн шинжлэх ухаан, техник, анагаах ухааны “2012 оны шилдэг ном” уралдааны 4 дүгээр байрын шилдэг номонд орсон.

ЮНЕСКО-гийн экологийн асуудал хариуцсан захирал нь 2006 оны 4 дүгээр сард ЮНЕСКО-гийн ерөнхий чуулганыг Улаан-Үд хотын Зүүн Сибирийн технологи, менежментийн улсын их сургууль (ВСГУТУ) (чуулганыг тус их сургуулийн ерөнхийлөгч В.Е.Сактоев удирдсан) дээр хийх ажлыг зохион байгуулсан.

Өнөө удирдаж буй захирал дараах үр дүнтэй ажлуудыг хийсэн байна. Үүнд:

-      НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Байгаль нуурын сав газрын тогтвортой хөгжлийн загвар” төслийн концепц (үзэл баримтлал),

-      Буриадын БНУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжлийн стратегийн концепц,

-      Байгаль нуурын экологийн ёс зүйн тунхаглал,

-      Байгаль нуурын бүс нутгийг хамгаалах эдийн засгийн тогтвортой хөгжлийн ёс зүйн концепц,

-      Байгаль нуурын бүс нутагт аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх үзэл баримтлалын үндэслэл зэргийг боловсруулсан байна.

Судалгааны үр дүнд экологийн боловсрол олгох талаар дараах чиглэлийг гаргасан. Үүнд:

- Зааж зөвлөсний дагуу тогтвортой хөгжил болон экологийн ёс зүйн талаар мастер-төлөвлөгөө боловсруулах, сургалтын явцад бие даасан байдлаар өөрийн чадавхийг илэрхийлэх,

- Зүүн сибирийн Технологи, менежментийн улсын их сургуульд залуу эрдэмтэн доктор, магистрын хөтөлбөрийн оюутнуудад “Мэдээллийн эрин үеийн тогтвортой хөгжлийн гүн ухаан ба шинжлэх ухааны ёс зүй” сэдэвт цуврал лекцийн хөтөлбөрийг боловсруулах,

- Ерөнхий боловсролын 1-9 дүгээр ангийн сурагчдын “Эрин зуун” (Millennium) клубын үр дүнтэй үйл ажиллагааг бүс нутгийн түвшинд дэлгэрүүлэх.

Эрхүү муж: ОШУА СС-ын Байгаль нуурын музей Листвинка хотод байдаг бөгөөд энэ музейг сурагч, оюутан, багш нар, ОХУ-ын болон гадаадын компанийхан, холбооны улсын Засгийн газар гишүүд, олон улсын болон бүс нутгийн хурал, зөвлөгөөнд оролцогч нар зэрэг жилдээ 90 мянга орчим хүмүүс үзэн сонирхож байна (Зураг 5.5.1).

Зураг 5.5.1. Байгаль нуурын музейг үзэж буй нь

Музейн судалгаа болон сургалт 8 үзүүлэндр тулгуурладаг бөгөөд мужийн хэмжээнд Байгаль нуурын судалгааны талаарх зуны сургалт, “Байгаль нуурыг мэдэгч” нэртэй мэдлэгийн тэмцээн, Байгаль нуурын судалгааны талаар олон улсын тэмцээн зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол явуулдаг. 2012 онд энэхүү музейд 6 сэдэвчилсэн үзэсгэлэн гаргасан.

Музейн экологи-сургалтын төв нь компьютерийн өрөө, “микроскоп”компьютер”-ийн системээр тоноглогдсон бөгөөд энэ нь 21 хүний багтаамжтайгаас гадна дунд болон дээд сургуулийн сурагч, оюутнуудад Байгаль нуурын экологийн талаар харилцан санал солилцох, музейд байгаа мэдээллийг түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлдэг.

2013 онд ОХУ-ын ШУА-ийн Байгаль судлалын Байгалийн музей нэмэлт сургалтын материал болгон “Байкал-Эко Network” нийгэмлэгтэй хамтран 5-6 дугаар ангийн сурагчдад зориулан Байгаль нуурын усны хүрээний зургийн хэвлэн гаргасан байна.

Эрхүү мужийн дунд сургуулиудад экологийн сургалт нь “Экологи” ба “Байгаль нуурын судалгаа” гэсэн хичээлүүдээр хийгдэх бөгөөд энэ нь ерөнхий эрдмийн сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болохоос гадна тусгай нэмэлт ангийг бас зохион байгуулдаг. Тусгайлсан экологийн нэмэлт анги нь сонгон сургалт хэлбэрээр албан бус явуулдаг бөгөөд хүүхдийн экологийн нийгэмлэг, экологийн хөгжилд чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна сургуулийн сурагчдыг экологийн зуны лагерь зохион байгуулдаг.

2013 онд Экологийн болон Байгаль судлалын мэргэшсэн сургалт, тусгай курсуудад Эрхүү мужийн 23 мянган сурагчид хамрагдсан байна. Хотын ерөнхий боловсролын сургуулиудад экологи-биологийн чиглэлийн 448 бүлгэм ажилладаг бөгөөд үүнд 7500 сурагчид хамрагддаг байна. Эрхүү мужийн нэмэлт сургалтын байгууллагуудад экологийн болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр 1055 нэгдэл ажилладаг ба 14500 өсвөр насныхан оролцдог байна. Эрхүү мужид экологи-биологийн чиглэлийн нэмэлт боловсролын 7 байгууллага ажилладаг бөгөөд үүнд 10 мянган хүүхэд өсвөр насныхан хамрагдаж байна.

2012 онд мужийн болон хотын байгаль суд­лалын чиглэлээр сурах бичгийг төрөлжүүлэх, сургалтын процеёёыг ойртуулах чиглэлээр “Байгаль судлал” сурах бичиг шинээр хэвлэн гаргасан байна (“Байгалийн амьд ертөнц”, “Хүн ба Байгаль” -6(7) дугаар ангиуд)

Хамгийн чухал арга хэмжээнүүд:

- Мужийн хэмжээнд “Байгалийн клай­доскоп” хүүхдийн экологийн фестиваль зохион байгуулав (2012 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүд).

- Сурагчдын ойн мужийн чуулган (2012 оны 6 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд)

- Байгаль судлалын олон улсын анхдугаар олимпиад (2012 оны 6 дугаар сарын 5-8 ны өдрүүдэд). Эрхүү муж, Буриад улс, Байгалийн хязгаар, Монгол Улсын боловсролын байгууллагын 24 баг оролцсон. Олимпиадыг ОХУ-ын ШУА-ийн Байгалийн музейн Эрхүүгийн салбарт зохион байгуулсан байна. Уралдааны үр дүнгээр ажлын явцад “Байгаль нуур-Хөвсгөл” бүтээлч ажлын хэсэг зохион байгуулсныг мэдээлсэн байна.

-“Байгалийг хамгаалъя”сэдэвт Байгаль судлалын олон улсын II олимпиад (2013 оны 6 дугаар сарын 5-8 ны өдрүүдэд) ОХУ-ын ШУА-ийн Байгалийн музейн Эрхүүгийн салбарт зохион байгуулсан. Энэхүү олимпиадад Эрхүү муж, Байгалийн хязгаар, Буриад улсын 100 гаруй сурагчид оролцсон. Мөн энэхүү олимпиадад БНСУ, БНХАУ-ын сурагчид анх удаа оролцсон байна (Зураг 5.6.2) [4, 6].

Буриадын БНУ-ын Байгалийн нөөцийн яам экологийн боловсрол, экологийн соёлын формацийн стратеги (Буриадын БНУ-ын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 682 дугаар тогтоолоор батлагдсан)-ийг 2012-2016 онуудад Буриадын БНУ-ын нутаг дэвсгэр дээр боловсруулсан байна. Энэхүү стратегийг Буриадын БНУ-ын Засгийн газрын орлогчоор ахлуулсан Нийтийн экологийн зөвлөл хэрэгжүүлж байна.

Зураг 5,5.2. “Байгалийг хамгаалъя” сэдэвт Байгаль судлалын олон улсын II олимпиадын ялагчид

Байгаль нуурын байгаль орчны менежментийн хүрээлэнгийн Олон улсын экологи-сургалтын төв Истомино (Буриадын БНУ-ын Истомино тосгон) нь Сибиртээ хамгийн том нь бөгөөд Сэлэнгэ мөрний цутгал дээр оршдог (Зураг 5.5.3).

Зураг 5.5.3. Олон улсын экологийн боловсролын төв “Истомино”

- Байгаль нуурын болон Сэлэнгэ мөрний делтийн экосистемийн эрдэм шинжилгээ, материал-технологийн болон суурь судалгаанд дэмжлэг үзүүлэх ба эдгээр нь Байгаль нуурын сав газрын антропоген нөлөөлөл, биологийн төрөл зүйлийн өөрчлөлтийн индикатор болдог.

- Шинжлэх ухааны судалгааны экспеди­цүүдийг явуулах

- Байгаль нуурын бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, уулзалт, онол-практикийн бага хурал зохион байгуулах

- экологи, хими, физик, математикийн чиг­лэлээр хүүхдийн дунд сэдэвчилсэн практикийн курс, сургалт зохион байгуулах

- экологийн аялал жуучлалыг хөгжүүлэх: гэр бүлийн экологийн хөдөө аж ахуйн системийг харуулах, органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах:

Зураг 5.5.4. “Дельтүүд: гарал үүсэл, хөгжил, загварчлал ба тогтвортой хөгжил” олон улсын бага хурлын оролцогчид

Үйл ажиллагаа:

- 2012 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баруун Забайгальск (Буриадын БНУ-ын)-т Олон улсын денлроэкологийн экспедици зохион байгуулж, үүнд Сибирийн Холбооны Их Сургууль (Красноярск), Аризоны Их Сургууль (АНУ) судлаачдыг оролцуулсан (Зураг 5.5.6).

Зураг 5.5.5. Дендрохронологийн дээжлэлт-

- 2012 оны 7 дугаар сарын 27-ноос 8 сарын 01-ний өдөр хүртэл “Өнөөгийн цөлжилтийн процессын нөхцөлд Төв Азийн хойт хэсгийн ландшафт, байгалийн нөөцийн цогцолборын олон улсын орон зай, цаг хугацааны зохицуулалт” сэдэвт олон улсын семинарт Монголын мэргэжил нэгт нөхөд оролцсон.

Зураг 5.5.6. Семинарт оролцогчид

- 2013 оны 4 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Буриадын БНУ-ын Байгалийн нөөцийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “2012-2020 онуудад Байгаль нуурыг хамгаалах, түүний байгалийн нутаг дэвсгэр дэх нийгэм-эдийн засгийн хөгжил” Холбооны зорилтот хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд Прибайкальскийн төрийн мужууд болон ТХГН-ийн удирдлагуудын оролцсон семинар.

Зураг 5.5.7. Экспедицид оролцогчид

Зураг 5.5.8. Дельталёт агаарт

- 2013 оны 6 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудлууд” сэдэвт Оросын залуу үеийн YII семинар зохион байгуулсан.

-2013 оны 6 дугаар сарын 25-наас 8 сарын 08-Франц, Швейцарийн залуучууд оролцсон “Транс-Евроазийн Леман-Байгалийн плит” төслийн хүрээнд зохион байгуулсан олон улсын экспедици зохион байгуулсан.

2013 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Буриадын БНУ-ын Байгаль хамгаалал, иргэний мэргэжлийн цагдаа, Буриадын БНУ-ын Ойн Агентлаг, Буриадприроднадзор зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон “Байгаль нуурын хүрээлэн буй орчны асуудал, ногоон эдийн засгийн үүрэг тунхаглал” сэдэвт семинар зохион байгуулсан.

Буриад улсын БШУЯ-ны улсын экологи-биологийн төвд суралцагчдын дунд 2012-2013 онуудад ард түмний уламжлалт байгаль хамгаалал, экологийн суртал ухуулга, байгал­ийг бүрэн байлгахад чиглэсэн “Ойг хойч үедээ хадгалъя” этноэкологийн уламжлал  “Цагаалга”, “шувуудын үүрийг хайраар угтацгаая” экологийн сар, “Юннат” экологийн зуслан зэрэг хүмүүжлийн ажил хийгдсэн байна.

Уламжлалт хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн “Эх дэлхий амьд байг”-т улсын 500 гаруй авяаслаг сурагчид уран бүтээлээ гаргах боломжийг бий болгосон байна. “Эх дэлхий-бидний гэр онол-практикийн бага хуралд авъяаслаг хүүхдүүд өөрийн боломжийг илрүүлж, цаашид өсөн дэвжихэд тус дөхөм болж байна. Экологийн соёлыг бий болгох, хүрээлэн буй орчныг танин мэдэх сонирхлыг дээшлүүлэхийн тулд Төвд экскурс зохион бай­гуул­сан байна. Нийт 22 сэдэвчилсэн семинар зохион байгуулсан байна. 2012 онд дараахи арга хэмжээнүүдэд оролцсон байна. Үүнд:

- Хүүхдийн нэмэлт боловсролын хүрээнд Бүх Оросын Экологи-биологийн эрдэм шинжилгээний маргаан, “Ногоон гариг” Бүх Оросын олон улсын хүүхдийн экологийн форум,

- В.И.Вернадсийн уралдаан,

- Бүх Оросын өсвөр насны хүүхдүүдийн “Үр удам” ойн уралдаан,

- Бүх Оросын ахлах ангийн сурагчдын усны төслүүд маргаан,

- Бүх Оросын “Миний бяцхан эх орон, байгаль, соёл, угсаа” сэдэвт маргаан

- Бүх Оросын салбар дундын экологийн болон судалгааны хүрээн дахь төсөл хөтөлбөрүүд маргаан.

Өсвөр үеийн хүмүүжлийн ажилд Буриад улсын спортын чиглэлийн холбоо ихээхэн ажил хийж байна (Дарга Е.Ю.Осипов, www.fso.sdep.ru). Энэхүү холбоо 600 гаруй сурагчдыг оролцуулсан олон нийтийн спортын арга хэмжээг Улаан-Үд хот, Галуут нуур, Саган нур зэрэгт зохион байгуулсан (Зураг 5.5.10).

Ойн жилийн ажлын хүрээнд “Ойг түймрээс хамгаалъя” сэдэвт ажлыг оюутнуудын дунд зохион байгуулав. 5 дугаар сарын 12-нд Үндэсний мод тарих өдрөөр төвийн оюутнууд, Холбооны Ойн агентлаг, Буриадын БНУ-ын Гүйцэтгэх болон хууль эрх зүйн байгууллагын төлөөлөгчидтэй хамтран Заиграевск районы Тодохт тосгоноос холгүй 960 нарс мод тарьсан байна. Түүнээс гадна олон улсын ойн жилийн хүрээнд “Буриадын БНУ-ын сурагчдын ойн нийгэмлэгийг дэмжих нь” сэдэвт аялал зохион байгуулсан байна. Экологийн шагнал урамшуулалыг дээшлүүлэх, байгаль хамгаалах сонирхлыг урамшуулахын тулд Төвд экскурс зохион байгуулсан байна. Жилийн туршид 1500 оюутан сурагчид сэдэвчилсэн болон зааварчилсан экскурс зохион байгуулсан байна. Нийт 22 экскурсыг зохион байгуулсан.

Зураг 5.5.9. “Оросын азимут” спортын чиглэлийн Бүх Оросын тэмцээн

2013 оны 9 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаан-Үд хотноо Байгаль судлалын бүс хоорондын IX Олимпиад болсон бөгөөд энэхүү олимпиадад Буриад улсын 11 дүүргийн 20 баг оролцсон байна. Олимпиад “Байгалийн флор”, “Байгалийн фаун”, “Нуур судлал”, “Хүрээлэн буй орчны экологи мониторинг” гэсэн 4 номинацаар явагдсан байна (Зураг 5.5.9). Эцсийн тэмцээний ялагч нь 2013 оны 11 сарын 2-6-ны хооронд Калужск мужийн соёл-боловсролын “Этномир” төвд болсон Оросын Газар зүйн нийгэмлэгийн Бүх Оросын залуучуудын нэгдүгээр чуулганд оролцсон бөгөөд энд Буриад улсын төлөөлөл нэгдүгээр байрыг эзэлсэн байна.

2013 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Улаан-Үд хотноо Буриад улсын Байгалийн нөөцийн яамны дэмжлэгээр Хүрээлэн буй орчны жил, аялал жуулчлалын жилд зориулан экологийн хөдөлгөөний тэргүүлэгчдийн Байгалийн V боловсролын форум болсон байна. Энэхүү форумын оролцогчид нь 8-11 дүгээр ангийн сурагчид, Улаан-Үд хотын нэмэлт боловсролын сургууль, байгууллагын сурган хүмүүжүүлэгчид байв. Мөн тэрчлэн “Хогийн эсрэг”, Миний Байгаль”, “Газар дээрхи экологийн ул мөр” зэрэг оюуны Интернет-марафон, фото зургийн уралдаан болсон байна.

Зураг 5.5.10. Байгаль судлалын олимпиадын оролцогчид

2004 оноос эхлэн Буриадын БНУ-ын Байгалийн нөөцийн яам, ОХУ-ын ШУА-ийн Байгалийн менежментийн хүрээлэнгийн ивээл дор “Байгаль нуурын ертөнц” сэтгүүл хэвлэгдэн гарч байна. 2013 оны төгсгөл дээр энэхүү сэтгүүл дээр 40 орчим өгүүлэл хэвлэгдэн гарсан байна (Зураг 5.5.11).

Зураг 5.5.11. Арга хэмжээнд оролцогчид

Забайгальскийн хязгаар: -ын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 673 тоот тогтоолоор “Забайгальскийн хязгаарын нутаг дэвсгэрт 2020 он хүртэл экологийн боловсрол, экологийн соёлын, экологийн боловсролын төлөвшлийн стратегийг хэрэгжүүлэх бүс нутгийн төлөвлөгөөг баталсан байна. Санхүүжилт нь хотын захиргаанаас гаргахаар төлөвлөгдсөн бөгөөд экологийн боловсрол, экологийн хүмүүжлийг төлөвшүүлэх үйл ажиллагаанд зориулагдах юм. Энэ хугацаанд Забайгальскийн хязгаарт тусгайлан кампанит ажил, уралдаан тэмцээн, уулзалт, экологийн экспедицүүд зохион байгуулагдсан байна.

Зураг 5.5.12. “Мир Байкала” сэтгүүл

БШУЯ Забайгальскийн хязгаарын залуу улс төрчдийн 6 дугаар сарын 21-ний өдрийн 509 тоот захиалгыг хэрэгжүүлэх зорилгоор Экологийн боловсролын зааварлагчдын чанарын үнэлгээний үзүүлэлтийн сургалт явуулсан байна. Энэхүү үзүүлэлт нь засаг захиргааны сургалтын үр ашгийг тодорхой­лоход ашиглагддаг.

Забайгальскийн хязгаарын Улсын Их Сургуулийн экологийн боловсролын лаборатори экологийн боловсролын систем, Забайгальскийн хязгаар болон ОХУ-ын бусад бүс нутгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын мэргэжилтэнгүүдэд хамтын ажиллагааны туслалцаа дэмжлэг үзүүлж, тусгайлсан сургалтын материал, электрон мэдээллийн тоног төхөөрөмж, улсын шинэ стандартад нийцсэн багш нарын гарын авлага бэлтгэж байна. Эдгээр нь ажлын сургалтын ном “Миний цэвэр Забайгальск”-д хэвлэгдсэн байна. “Би асуулт тавьж сурч байна” (зохиогч нь Е.А.Игумнова, И.В.Барахоева), “Бүс нутгийн экологи” оюутнуудын бие даалт болон зохион байгуулалтын гарын авлага (зохиогч нь Е.А.Игумнова, О.В.Корсун), “Забайгальскийн байгалийн экологийн экскурс” (зохиогч нь О.В.Корсун) алдартай хэвлэл “Забайгальскийн Амур голын сав газар” (хянан тохиолдуулсан Н.В.Помазкова) зэрэг.

Н.Г.Чернышевскийн нэрэмжит Забайгальскийн улсын их сургууль, ОШУА СС-ын эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Забайгальскийн улсын Их сургуулийн экологийн болон экологийн боловсролын тэнхим үйл ажиллагаагаа явуулж байна. Жил бүр Забайкальскийн хязгаарын экологиор бакалавр, магистрийн зэргийг хамгаалж байна.

Жил бүр 4 дүгээр сарын 22-нд боловсролын болон байгаль орчны хүрээлэнгүүд “Байгаль хамгаална гэдэг нь эх орноо хайрлаж байна гэсэн үг” сэдэвт экологийн компанит ажлыг зохион байгуулж, 140 байгууллагын мэдээл­лийг хүлээн авсан байна.

Энэ нь “Забайгальскийн байгаль” нэртэй вэбсайттай бөгөөд мэдээлэл-боловсролын эх үүсвэрийг Орос, Англи хэл дээр гаргаж байна (http://www.nature.chita.ru).

Хязгаарын түвшинд “Байгаль орчноо хамгаалъя” экологийн сонинг хэвлэн гаргаж байгаа бөгөөд 999 өгүүлэл хэвлэн гаргасан байна.

Байгаль судлалын олон улсын I олимпиа­дад  Новая Кука хотын “Залуу экскурсчид эчнээ сургуулийн суралцагчид, “Забайкальскийн хүүхэд-залуучуудын төв”-ийн хүүхдүүд оролцсон байна. Мөн Забайкальск хязгаарын “Озеро Котокель – Гаффская болезнь – оз. Байкал – оз. Кенон” төслийн баг оролцож I байр эзэлсэн байна.

2013 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд “Байгаль миний зүрхэнд” Байгаль судлалын чиглэлээр сурагчдын III бүс нутгийн олимпиад болсон байна. Энэхз олимпиадад Забайгальскийн хязгаарын 16 дүүргийн 83 сургуулийн сурагчид, Буриад улсын Улаан-Үд хотын экологи-биологийн төвийн багууд оролцсон байна.

2013 оны 5 дугаар сарын 23-нд Ивано-Арахлейгийн улсын байгалийн ландшафтын цогцолбор газарт олон улсын биологийн олон янз байдалд зориулсан хог цэвэрлэгээний ажил хийгдсэн байна. Энэхүү экологийн десантад Чита хотын ЕБС-ийн 33 дугаар сургууль, “Экология” ХХК, Ивано-Арахлейгийн улсын байгалийн ландшафтын цогцолбор газрын ажиллагсад оролцсон байна.

2012-2014 онуудад Монгол Улсад байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролын түвшинг дээшлүүлэх, экологийн чиглэлийн мэдээллийг түгээх зорилгоор хэд хэдэн сургалтыг зохион байгуулсан [10]. Багш нарын мэргэжил дээшлүүлэх Институт, Монголын боловсролын төв 2013 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд “Тогтвортой хөгжил-Экосургууль” сургалтыг явуулсан бөгөөд энэхү арга хэмжээг Швейцарийн хөгжлийн Агентлаг ивээн тэтгэсэн байна. Энэхүү сургалтад 20 багш сурган хүмүүжүүдэгчид оролцсон бөгөөд экологийн боловсролоор төрөл бүрийн хичээл заах арга зүйг эзэмшсэн байна. Түүнээс гадна 2014 оны 1 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд “Нийгмийн оролцоо ба Эко-сургалт” сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэхзз сургалт нь хичээл тус бүрт тогтвортой хөгжлийн үзэл агуулгыг хэрхэн суулгах талаар анхаарал хандуулсан байна.

Багш нарын мэргэжил дээшлүүлэх Институт 1 жилээс бага хугацаагаар хичээл зааж байгаа химийн багш нарт мэргэжлийн сургалт явуулсан бөгөөд 5-6 жил биологийн хичээлийн сургалт явуулж байгаа биологийн багш нарт биологийн хичээлийн сургалт явуулсан байна. Энэхүү сургалтад 115 багш, сурган хүмүүжүүлэгчид оролцсон бөгөөд сургалтын Усны нөөцийн Агентлаг, БОНХЯ ивээн тэтгэж, сургалтыг гадаа ил байгальд явуулсан байна. Тэдгээр нь лекц сонссноос гадна хүрээлэн буй орчны бохирдол, усны нөөцийн ашиглалттай холбоотой баримтат кино, музейн үзмэрийг үзсэн байна. Энэхүү сургалтын үр дүнд багш нар тогтвортой хөгжлийн концепци, экологийн боловсролтой танилцснаас гадна сурагчдын насны ангилалд зохицсон, багшлах шинэ арга барилд сурсан байна. 2013-2014 онуудад Институт 21 сургалтыг зохион байгуулсан бөгөөд 1270 багш, сурган хүмүүжүүлэгчид хамрагдсан байна.

2012 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий     Ансамбль 2013 оныг усны хамтын ажиллагааны жил болгон зарласан байна. Үүнтэй холбогдуулан БОНХЯ ус хангамж, усыг түгээх, усны өсөн нэиэгдэж буй хэрэгцээг хангах асуудалд онцгой анхаарал тавьж ажилласан байна. БОНХЯ ус ашиглалтын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбар хоорондын болон олон улсын хамьын ажилагааг өргөжүүлэх талаар үүнд олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн байна. 2013 оны 1 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, хилийн усны хамтын ажиллагааг хөгжүүлэх, НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан үндэсний болон олон улсын хууль эрх зүйг тодорхойлох зорилгоор “Ус ашиглалтын салбар дахь нэгдсэн арга зүйн бодлого” семинарыг зохион байгуулсан байна. Энэхүү семинарт төрийн болон ТББ-ын 95 төлөөлөл оролцсон байна.

2013 оны 3 дугаар сарын 29-нд зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, байгалийн нөөцийн үр ашигтай, хариуцлагатай ашиглалтыг хангах, хүрээлэн буй орчны хамгаалалтын ерөнхий агуулгыг дээшлүүлэх зорилгоор “Хүрээлэн буй орчны салбарын асуудалд олон нийтийн оролцоог хөгжүүлэх, хамтарсан шийдвэр гаргахад хамтын ажиллагааг дэмжих асуудлаар сонирхсон талуудын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулав. Энэхүү семинарт 10 гаруй хүн оролцсон байна.

2012 онд УИХ-аар батлагдсан хүрээлэн буй орчны салбар дахь багц хуулийн хүрээнд усны нөөцийн асуудлыг цогцолбороор шийдвэрлэх эрх зүйн баазыг бий болгосон байна. Манай оронд одоогийн байдлаар 29 сав газрын захиргаа байгуулагдсан. Иймээс 2013 оны 4 сарын 25-нд “Голын сав газарт усны нөөцийг цогцолбороор хэрэгжүүлэх хандлагын эрх зүйн хэм хэмжээ” сургалтыг Дархан уул аймагт зохион байгуулав. Энэхүү сургалтын зорилго нь хуулийн зарим заалтуудыг төрийн албаны орон нутгийн түшмэд, ус ашиглагчид, хуулийн байгууллагын ажилтнуудад хууль эрх зүйн мэдээлэл өгөхөд чиглэгдсэн болно. Бүхэлдээ Ор­хон, Сэлэнгэ, Төв, Булган аймгуудын БОАЖ-ын мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн Ерөө, Сэлэнгэ голуудын сав газрын захиргааны 72 ажилтнууд оролцсон байна.

2012 оны 10 дугаар сарын 04-нд “Экосистемийн дасан зохицох хөгжлийг дэмжих зорилгоор Байгалийн нөөцийн салбар дахь экологи-эдийн засгийн үнэлгээ” сэдэвт семинарыг 2012 оны 10 дугаар сарын 04-нд зохион байгуулсан байна. Энэхүү семинарт төрөл бүрийн байгууллага түүний дотор үндэсний зөвлөлдөх бүлэг, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, шинжлэх ухааны байгууллага, ТББ, их сургуулиуд, төсөл хэрэгжиж буй аймгуудын төлөөлөл 64 хүн оролцсон байна. Семинарын зорилго нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой эдийн засгийн үнэлгээний талаархи олон улсын санал, санаачлагыг дэмжих, энэхүү асуудлаар мэдээлэл солилцох, үндэсний зөвлөх группд туслалцаа үзүүлэх, эдийн засгийн үнэлгээний загварчлалын хөгжил дэх тэргүүний туршлагын талаар мэдээлэл цуглуулах, эдийн засгийн үнэлгээ явуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

2012 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд “Хүрээлэн буй орчын багц хуулийг батласны дараах эрх зүйн акт, дүрэм, журмын өөрчлөлтийн тухай” семинарыг зохион байгуулсан бөгөөд энэхүү семинарт 100 гаруй оролцогчдыг хамруулсан байна. Энэхүү семинарын зорилго нь батласан багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн актуудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн байна.

5.1 Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж
ОХУ ба Монгол Улс нь хил хоорондын хамтын ажиллагааны байгаль хамгааллын салбарт олон улсын болон Засгийн газрын хооронд байгуулсан конвенци хэлэлцээрүүдийг удирдлагаа болгодог. Хоёр улс нь биологийн төрөл зүйлийн тухай конвенцэд гарын үсэг зурсан. 1993 онд [1] Монгол Улс, 1995 онд [2] ОХУ уг конвенцэд нэгдэн орсон. Түүнчлэн Монгол Улс нь 2007 онд Био-аюулгүй байдлын тухай Картагенийн Протоколд нэгдэн орсон. Тус хоёр улс биологийн төрөл зүйлийн үндэсний стратеги болон био төрөл зүйлийг хамгаалах төлөвлөгөөтэй [3].

1996 онд Байгаль нуур дэлхийн байгалийн өвийн статус авсан. 2000 онд Орхон голын хөндий нь энэхүү эрхийг авсан болно. Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенцийн дагуу эдгээр үнэт зүйлс нь бүх хүн төрөлхтөнд хамаарагдах бөгөөд тэднийг хамгаалахын тулд бүх орнууд хамтран ажиллах үүрэгтэй хэмээн улс гүрнүүд хүлээн зөвшөөрлөө (Конвенцийн нэгдүгээр зүйлийн нэг дэх хэсэг).

1974 онд Сэлэнгэ мөрний сав газрыг үр дүнтэй ашиглах, хамгаалах хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол Улс ба ОХУ-ын хооронд экологийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх хамтын ажиллагаа эхэлсэн. 1988 онд хил орчмын усны нөөцийн менежментийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан. 1995 онд хоёр орон хил орчмын усыг ашиглах, хамгаалах 2 талын хэлэлцээрийг үзэглэснээр өмнөх 2 хэлэлцээрийг хүчингүй болгож, дараах чиглэл [4]-ийг зохицуулсан цорын ганц эрх зүйн баримт бичиг болсон юм. Үүнд:

-      усны нөөцийг байгальд халгүйгээр ашиглах, усны бохирдол болон усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх,

-      голын эхэнд гидрохими, гидробиологи болон өөрчлөлтийг судлах,

-      шар усыг зохицуулах, хамтран судлах, үнэлэх болон төлөвлөх,

-      усны хамтын мониторинг хийж, бохирдолоос урьдчилан сэргийлэх,

-      загас болон бусад амьтны ертөнцийн байгалийн нүүдлийн нөхцөлийг хадгалах,

-      голын сав газрын усны нөөцийг удирдах концепц-баримтлал боловсруулах,

-      бохирдлын мониторингийн үйл явц болон хамтын стандарт хэв хэмжээг боловсруулах,

-      усны нөөцийн удирдлагын салбарт төлөвлөсөн ажиллагааны талаар мэдээлэл солилцох,

-   хил орчмын үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх болон олон улсын байгууллагуудыг татан оролцуулах,

-      өөр өөрийн нутаг дэвсгэр дээр хил орчмын усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хор хөнөөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх.

Байгаль нуурын сав газрыг удирдах хамтарсан ажлын хэсгийг хоёр орны усны нөөцийн холбогдох байгууллагуудын удирдлагаар ахлуулан байгуулсан. 2006 онд хамтарсан ажлын хэсгийн хуралдаан дээр голын сав газрыг төлөвлөгөөтэй удирдах хамтын төлөвлөгөөг дэлгэрэнгүй хэлэлцсэн. Сэлэнгэ мөрний ай сав газарт менежмент хийх асуудлыг туршилтын төсөл болгон эхлүүлэхээр санал болгосон.

2008 онд хоёр улсын зайлшгүй хянах ёстой ус бохирдуулагч бодис (хүнд металл, нефтийн бүтээгдэхүүн болон мөнгөн ус зэрэг)-ын дэлгэрэнгүй жагсаалтыг гаргасан. Үүнээс гадна Орос, Монгол хүний эрүүл мэндэд учрах аюул, Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал голуудын хил орчмын хэсэгт хамтын үнэлгээ өгөх, хамтран үнэлэх тухай хэлэлцээр батлагдсан. Хоёр улс гидрологи, гидрохимийн хяналт-шинжилгээг явуулж байгаа боловч энэ чиглэлийн үндэсний хэмжээний нэгдсэн тайлан мэдээлэл гараагүй байна.

2011 онд хил орчмын усан орчныг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийн хүрээнд уулзалт болж хамтын ажиллагааны тухай протоколд эцэслэн гарын үсэг зурлаа. Мэдээлэл тогтмол солилцох, хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа болон хоёр улсын хооронд ажиглалт, мониторинг хийх арга зүйг тохиролцох, түүнчлэн усыг бохирдуулагч бодисыг хянах, усны чанарын стандарттай холбоотой асуудлуудыг хамтарсан ажлын хэсэг хэлэлцлээ.

2013 онд хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол-Оросын хамтарсан ажлын хэсгийн хурал (Эрхүү хотод 8 дугаар сарын 1-2-ны өдрүүд), Монгол-Оросын холимог комиссын хурал (Москва хотод 11 дүгээр сарын 28-ны өдөр) тус тус зохион байгуулагдсан. Энэхүү хуралдаанаар талуудын экологийн талаар хүлээсэн үүргийн биелэлт, хилийн усны объектуудын аж ахуйн үйл ажиллагааны асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Ялангуяа Сэлэнгэ мөрний сав газрын усны аж ахуйн цогцолборын хэтийн төлөвт онцгой анхаарал тавьсан байна.

Сэлэнгэ мөрний усны нөөцийг зохицуулах, усны чанарыг сайжруулах тал дээр Монгол-Оросын хамтарсан санаачилга үндсэндээ чиглэгдэж байлаа. Удирдлага болон хамтын ажиллагааны ирээдүйн төлөвлөлтийг Байгаль нуурын сав газрыг бүхэлд нь бүрэлдүүлэгч газар болон усны хүчин зүйлийг нэгтгэсэн эко системийн загвар дээр авч үзэх зайлшгүй шаардлагатай байна [3].

Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжилтийг хангах төрийн төв байгууллага нь Монгол Улсын хувьд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХАЖ) яам, Оросын хувьд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам юм.

2002 онд ОХУ-ын Засгийн газар Байгаль нуурын хүрээлэн буй орчныг хамгаалах үндэс­ний агентлаг (2012 оноос ОХУ-ын Енисейн сав газрын захиргааны нутаг дэвсгэрийн хэлтэс)-ыг байгуулсан бөгөөд түүний үйл ажиллагааны хүрээнд хил орчмын усны нөөцтэй холбоотой асуудлыг Монгол Улстай төрийн хэмжээнд зохицуулах үүрэг хүлээсэн [5].

ОХУ-д хүрээлэн буй орчныг хамгаалах, мониторинг хийхэд чиглэгдсэн бодлого, дүрэм, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх асуудал нь Оросын Байгалийн нөөц, экологийн яамны эрхлэх асуудлын хүрээнд байдаг.

“Росприроднадзор” (Байгаль ашиглалтад хяналт тавих Холбооны алба) нь Байгаль нуурыг хамгаалах төрийн зохицуулалтыг гүйцэтгэдэг Холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага юм. Мониторингийн ажлыг “Росгидромет” (Ус цаг уур, хүрээлэн буй орчны мониторинг) гүйцтэгэдэг. Усыг ашиглах, хамгаалах, усны чанарын мониторингийн зохицуулалтын ажлыг “Росводресурс” (Усны нөөцийн холбооны Агентлаг) гүйцэтгэдэг байна [3].

2007 онд төрийн ДУМ Байгаль нуурыг хамгаалах салбар дундын комисс байгуулж бүрэлдэхүүнд нь Оросын Байгаль орчны яам, Оросын Байгалийн хяналтын хороо, Эрхүү муж, Буриадын БНУ, Забайкалийн хязгаар, 6 яамд (хөдөө аж ахуй, эдийн засгийн хөгжил, онцгой байдал, аж үйлдвэр болон худалдаа, эрчим хүч, гадаад явдлын), болон ОШУА СС-ын төлөөллүүд орсон байна.

Байгаль нуурыг хамгаалах салбарт төрийн бодлогыг боловсруулж удирдах нь комиссын гол зорилго нь юм. Комиссын үүрэгт Байгаль нуурын газар нутгийн хүрээнд байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчинг хамгаалах чиглэлийн норматив эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж баталгаажуулах, тус бүс нутгийн эко системд дүн шинжилгээ өгөх, Байгаль нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хэмжээнд хамгаалах үүргээ биелүүлэх зэрэг болно [3].

2013 онд Салбар дундын комиссын 2 дугаар хуралдаан Байгаль нуурыг хамгаалах асуудлаар шинэ бүрэлдэхүүнтэйгээр болсон байна (Комиссын бүрэлдэхүүн ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар тушаалаар шинэчлэгдсэн) (Зураг 5.1.1) [4].

Зураг 5.1.1 Байгаль нуурыг хамгаалах асуудлаар Салбар дундын комиссын хууралдаанд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донского оролцов.

2013 онд болсон энэхүү хуралдаанаар Байгаль нуурын эдийн засгийн төв бүсүүдэд хориглосон жагсаалтаас дараах үйл ажиллагааг хассан байна.

-      Байгаль нуураас унд, ахуйн зориулалтаар усыг савлах,

-   Зэрлэг ургамал, хувийн аж ахуй, фермерийн аж ахуйн төмс, үр-жимсний бүтээгдэхүүнийг боловсруулах,

-      Эмийн ургамлын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх.

Байгаль нуурыг хамгаалахтай холбогдсон ОХУ-ын эрх зүйн гол баримт бичгүүд:

Байгаль нуурыг хамгаалах тухай хууль:(1999 он, 2004, 2006, 2008 болон 2011 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан)

Энэхүү хууль нь Холбооны улсад дагаж мөрдөх цорын ганц хууль бөгөөд тухайн бүс нутагт байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хамгаалах асуудлыг зохицуулж байгаа болно. Хууль нь дараах үндсэн 4 хэсгээс бүрдэнэ:

1)    ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Байгаль нуурын сав газрын болон агаар мандлын хүрээнд Байгаль нуурын байгалийн хил хязгаарыг тодорхойлох, түүний төлөв байдлыг экологийн төв ба экологийн орчны (буфер) бүсэд хамааруулах,

2)    Байгаль нуурын зах хязгаарын хамгааллын дэг жаяг, түүнд нөлөөх аж ахуйн үйл ажиллагааны төрөл зүйлийг тодорхойлох, хязгаарлах, ургамал ба амьтны аймгийг хамгаалах онцлог, ой болон газар ашиглалт, амралт аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог хангах (Зураг 5.1.2),

3)    Байгаль нуур болон Байгаль нуурын зах хязгаарын экологийн унаган төрх байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийн байж болох бодит хязгаарыг тодорхойлох,

4)    Байгаль нуурыг хамгаалах хүрээнд улсын зохицуулалт хийх, Байгаль нуурын зах хязгаарын байгалийн нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах асуудлыг урьдчлан боловсруулах, аж ахуйн байгууллагуудыг экологийн талаас нь паспортжуулах, тэдгээрээс хамгийн ихээр сөрөг нөлөөлөл үзүүлэх хэсгийг хязгаарлах, экологийн төлөв байдал болон дүн шинжилгээнд улс­ын зүгээс экологийн хяналт хэрэгжүүлэх.

Энэхүү хуулиар Байгаль нуурыг хамгаалах үндсэн болон зохицуулалтын арга хэмжээг хуульчилсан болно. Энэхүү хуулийн тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх болон хэрэгжилтийг хангах зохицуулалтыг уг хуулийн дагуу гарсан эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн шийдвэрлэнэ

Зураг 5.1.2. Усны хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагааны сурталчилгаа

Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын “Байгалийн нөөц ашиглалтын хэм хэмжээний тухай” 2001 оны 643, “БПТ-ын экологийн бүсийн хил хязгаар тодорхойлох тухай” 2006 оны 1641, “Эрхүүгийн УЦС-ын ашиглалтыг Байгаль нуурын зайлшгүй байх усны түвшинг бүрэлдүүлэх (зохицуулах) зорилгод нийцүүлэх тухай” 2001 оны 234, “Усны амьтад болон усны ургамлын унаган төрх байдлыг хадгалах болон тэдгээрийг хамгаалах зарим арга хэмжээний тухай” 2002 оны 67 дугаар тогтоолуудаар хуулийн хэрэгжилтийг хангаж байна.

Экологийн журмууд, байгалийн нөөцийг ашиглах байдал, цар хүрээг хязгаарлах Засгийн газрын тогтоол шийдвэр, өндөр хүчин чадлын үйлдвэрийн болон цэвэрлэх технологи бий болгох хатуу шаардлага, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх болон судлан тогтооход шаардлагатай нэмэлт хөрөнгийн болоод санхүүгийн эх үүсвэр бий болгох чиглэлээр ажиллаж байна [5].

Байгаль орчныг хамгаалах тухай хууль (2002 он): Экологийн төлөв байдлыг хадгалах, зохистой хэмжээнд байлгах болон нийгэм-эдийн засгийн хөгжлийг хүрээлэн буй орчны хүрээнд улс төрийн бодлого хэрэгжүүлэхийг зохицуулсан үндсэн эрх зүйн баримт бичиг болно. Уг хууль нь хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээ, арга зам, механизмууд тухай үндсэн ойлголтуудыг тодорхойлж биологийн олон янз, ургамал, ой, газрын доорх болон гадаргын устай холбоотой бүхий л харилцааг зохицуулсан. Энэхүү хуулийн бас нэг онцлог нь ОХУ-ын үндсэн хуульд хүрээлэн буй орчны талаар заасан хуулийн заалтуудыг үндэс болгосноос гадна холбооны хуулиуд болон хэтийн төлөв, мөн бүс нутгийн хууль дүрмийг мөрдлөг болгосон болно.

Амьтны аймгийн тухай хууль (2004 он): Амьтны аймгийн хүрээллийг ашиглах болон хамгаалах хүрээний харилцааг зохицуулах, мөн биологийн олон төрөл зүйлийг бий болгох зорилгоор тэдний оршин тогтнох нөхцөлийг хангах улмаар хадгалах, тэдгээрийн хүчин зүйлүүдийг тогтвортой ашиглах нөхцөлийг бүрэлдүүлэх зорилготой. ОХУ-ын амьтны аймаг нь улсын өмчид хамаардаг. Амьтны аймгийн зарим нэг хэсэг нь холбооны өмч байдаг бөгөөд “ОХУ-ын улаан ном”-д орсон ховордсон болон устаж буй төрөл зүйлийг оруулдаг, мөн холбооны улсын түвшинд байгалийн ТХГН-ийг харъяалуулдаг (Зураг 5.1.3).

Зураг 5.1.3. Буриадын БНУ-ын “Улаан ном”-ын цахим хууда

Усны тухай хууль (2006 он): Усан орчны эргийн дагуу болон эрэг орчмын хил хязгаарыг хамгаалах харилцааг зохицуулж байна. Усны нөөцийг зүй зохистой зарцуулах орчин үеийн удирдлага нь ус цуглуулах талбай болон сав газрын хүрээнд үндэслэгдсэн байх учиртай. Байгаль нуур нь Ангар-Байгалийн сав газрын нэг хэсэг юм (Зураг 5.1.4). Энэхүү хууль нь усны нөөцийг зүй зохистой ашиглах харилцааг зохицуулах асуудлыг улсын үйлдвэрийн газруудын хариуцлагын түвшин болон цар хүрээнд уялдуулан зохицуулдаг.

Зураг 5.1.4. Енесей мөрний сав газрын зөвлөлийн хурал (2014.04.03, Улаан-Үд хот)

Ойн тухай хууль(2007 он): Ойг нөхөн сэргээх болон хамгаалах арга ажиллагааг тусгасан, тэдгээр биологийн олон төрөл зүйлийг хадгалах, экологийн голлох ач холбогдолыг харгалзан ойг ашиглах, ойг нөхөн сэргээх, түүний чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах, ойн нөхөн төлжилт, хортон шавьжтай тэмцэх, эрүүлжүүлэх асуудлыг тусгасан. Ойг ашиглах, хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх асуудал нь ойн болон байгалийн нөөц, экологийн системтэй нягт холбоотойгоор харилцан уялдаатайгаар хэрэгждэг. Энэхүү хууль нь ойн эрх зүйн горимыг зохицуулж өгсөн бөгөөд ялангуяа, Байгалийн ТХГН, усны хамгаалалтын бүсэд хамаарах юм.

Усны бионөөцийн хамгаалалт болон загас агнуурын тухай хууль(2004 он) нь загасны аж ахуйн чиглэлийн усан орчны усны чанарын норм болон усны орчинд тавигдах шаардлагыг тогтоож зохицуулдаг. Мөн загасны ховор төрлүүдийг хамгаалах, усны бусад био нөөцүүдийг хадгалах зорилготойгоор усан санг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгоор загасны аж ахуйн хамгаалалтын бүсийг тогтоох арга ажиллагаа, хэв хэмжээг тодорхойлдог. Ийм хамгаалалтын бүсийг тогтоох тусгай норм байдаггүй нь уг хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхэд төвөг учируулдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль(1995, 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан) нь ТХГН-ийн байнгын удирдлагыг томилж, ТХГН-ийн бүсчлэлийг тайлбарлаж, улсын болон бүсийн удирдлагын байгууллагуудын эрх мэдлийн хэв хэмжээг зааглаж өгдөг. ТХГН дээр биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор удирдлагын болон байгууллагын эрх зүйн хүрээг энэ хуулиар тодорхойлсон.

1999 онд Монгол Улсын Засгийн газар “Ус” үндэсний хөтөлбөрийг баталж, 2000 онд Усны үндэсний хороог байгуулсан бөгөөд тус хороонд уг хөтөлбөрийг удирдан, зохицуулах, хянах болон усны бодлогыг зохицуулж, хэрэгжилтийг нь хянах чиг үүргийг хариуцуулжээ.

Усны үндэсний хороо нь усны нөөцийн зүй зохистой хэрэглээг хангах, түүнийг сэргээх, хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хэрэглэгчиийн усны аюулгүй байдлыг хангах, усны бодлогын хэрэгжилтийг мөрдүүлдэг. Усны үндэсний хороо нь тодорхой Яамд, ажлын албадын салбар дундын зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. Усны үндэсний хороо нь БОНХЯ-ны боловсруулсан усны эх үүсвэрийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангадаг.

2012 оноос Усны үндэсний хороо нь Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн. БОНХЯ нь усны нөөц, экологитой холбоотой асуудлыг, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудлыг БХБЯ, бэлчээр, тариалангийн усжуулалтын асуудлыг ХХААЯ, усны чанар, эрүүл ахуйн асуудлыг ЭМЯ хариуцаж байгаа ба хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх, зөрчлийг илэрүүлэх үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын алба ажиллаж байна [3].

Байгаль хамгаалахтай холбогдсон Монгол Улсын эрх зүйн баримт бичгүүд:[5]

Усны тухай хууль (2012 онд шинэчлэн баталсан)-ийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1-д “Усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын механизмыг боловсронгуй болгож, ашиглагч нь хамгаалах, хариуцлага хүлээх тогтолцоог бий болгох, усны үнэлэмжийг нэмэгдүүлэх, нөөцийг хамгаалах, өсгөх ажлыг санхүүжүүлэх механизмыг тодорхой болгох, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн усны эрэл, хайгуулын зардлыг эргэн төлүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалт хийх”, 3.5.1.5-д “Усны сав газрын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, тухайн сав газрын хэмжээнд экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах боломжтой гадаргын болон газрын доорх усны нөөцийг тогтоож, ашиглалтыг тогтоосон хэмжээнд нь хатуу барина. Аль нэг ашиглагчид давуу эрх олгохгүй байх эрх зүйн зохицуулалт бий болгоно” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор 2012 онд шинэчлэн найруулсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль (1994 онд баталж, 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан)-иар байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Улсын ТХГН-ийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж 4 ангилдаг бөгөөд эдгээрийг орон нутаг болон Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаад хамгаалж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль (1995 онд баталж, 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Энэ хуульд газар, түүний хөрс, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал байгалийн ургамал, амьтан, агаарыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэх, Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч байна гэж заасан.

Ойн тухай хууль (2007 он, 2012 онд шинэчлэн баталсан)-иар ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэ хуульд ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр тогтоосон хугацаанд эзэмшүүлэх, хамгаалуулах, ашиглуулахаар заасан. Уг хуулиар хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Ашигт малтмалын тухай хууль(1997 он)-иар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Хуулиар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль (2009 он)-иар Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос бусад нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна.

Монгол Улсад эдгээр хуулиудаас гадна Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ус цаг уур, орчны шинжилгээний тухай, Ариун цэврийн тухай, Хог хаягдлын тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай зэрэг устай холбогдох 8 хууль мөрдөгдөж байна. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор 40 гаруй дүрэм, журмыг батлан хэрэгжүүлж байна [3].

5.4 Экологийн улсын хянан магадлагаа /Экспертиз/
Экологийн улсын хянан магадлагааг Холбооны “Экологийн хянан магадлагааны тухай” 1995.11.23-ны өдрийн № 174-ФЗ хуулиар зохицуулдаг. ТХГН-т барилга байгууламж барих төслийн бичиг баримтад Холбооны түвшний экологийн улсын хянан магадлагаа хийх талаар тус хуулийн 11 дүгээр зүйлд, бүсийн түвшний экологийн хянан магадлагаа хийх талаар уг хуулийн 12 дугаар зүйлд тус тус заасан байдаг.

Байгаль нуурын нутаг дэвсгэр дээр Хол­бооны улсын Байгаль нуурын менежментийн бүсийн хяналтын агентлаг (“Росприроднадзор”)-ын салбар Эрхүү муж болон Буриадын БНУ, Забайгальскийн хязгаарын засаг захиргааны байгууллагуудтай хамтран газар дээр нь экологийн хянан магадлагаа хийх чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлж байна [4, 6].

2012 онд Росприроднадзорын төв аппарат нь Байгаль нуурын менежментийн бүс (BNT) дотор байрлах дараах объектуудад экологийн улсын хянан магадлагааг хийж, материалуудыг боловсруулан гаргасан байна. Үүнд:

- 2013 онд Байгаль нуурын томоохон цутгал болох Баргажин, Сэлэнгэ, Дээд Ангар голуудын усны биологийн нөөцөөс ашиглаж, олборлож болох зөвшөөрөгдөх хэмжээний талаарх баримт бичиг (Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хамт). Захиалагч нь ВНИРО (Бүх оросын загасны аж ахуй болон далай судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн)-гийн ФГУП (Холбооны улсын нэгдсэн үйлдвэр)-ийн “Росрыболовство” (Загасны аж ахуйн) холбооны агентлаг (2012 он),

- Усоль-Сибирск хотын мөнгөн усны электролизийн цехийн үйл ажиллагааг зогсоох төслийн баримт бичиг (демеркуризация-мөнгөн усгүйжүүлэх). Захиалагч нь Эрхүү мужийн Байгалийн нөөц, экологийн яам (2013 он),

- 2014 онд Байгаль нуурын томоохон цутгал болох Баргажин, Сэлэнгэ, Дээд Ангар голуудын усны биологийн нөөцөөс ашиглаж, олборлож болох зөвшөөрөгдөх хэмжээний талаарх баримт бичиг (Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хамт). Захиалагч нь “Росрыболовство” холбооны агентлаг (2013 он),

Эрхүү муж: 2012 онд Росприроднадзорын Эрхүү муж дахь салбар нь Байгаль нуурын нутаг дэвсгэрт байрлах 2 обьект дээр экологийн хянан магадлагааг хийсэн:

- 2013 онд Эрхүү мужийн цэнгэг усны биологийн нөөц баялаг ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг баталсан материал,

- “Эрхүү мужийн Ольхон районы Оль­хон арлын Сахюрт тосгоны гаталга онгоцны боомтын байгууламжийг сэргээн засварлах” төслийн баримт бичиг.

Эдгээр обьектууд дээр экологийн улсын хянан магадлагааны эерэг зөвшөөрөл авсан. “Марков тосгоны ахуйн хатуу хог хаягдлын цэг барих зураг төсөлд өөрчлөлт оруулах” төслийн баримт бичигт экологийн улсын хянан магадлагааны сөрөг үнэлгээ хийх ажлыг 2011 онд зохион байгуулсан.

2013 онд холбооны түвшингийн улсын экологийн хянан магадлагааг 1 объектод зохион байгуулсан. Үүнд:

- 2014-2018 онуудад Эрхүү мужийн цэвэр уснаас ашиглаж болох био нөөцийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон нөөцийн үнэлгээний материалд магадлагаа хийж, эерэг үнэлгээ өгсөн байна.

Эрхүү мужийн Байгалийн нөөц, экологийн яамнаас Байгаль нуурын менежментийн бүс (BNT) дотор байрлах дараах 2 объектэд экологийн хянан магадлагааг явуулсан. Үүнд:

- 2012-2013 онуудад зэрлэг туурайтан болон баавгай, үслэг ан агнуурын хязгаарыг тогтоосон материал,

- Улсын ТХГН “Окунайск” (Хунт нуур) бүсийн хэмжээний ТХГН-ийн эрх зүйн статусыг тогтоох, газар нутгийн бүрэн хэмжээний экологийн магадлан шинжилгээний материал. Эдгээрт хийсэн экологийн улсын хянан магадлагаагаар эерэг үнэлгээ авсан байна.

2013 онд бүсийн түвшинд дараах баримт бичгүүдэд экологийн магадлагааг хийсэн байна. Үүнд:

- Эрхүү мужийн нутаг дэвсгэрт 2013 оны 8 дугаар сараас 2014 оны 8 дугаар сар хүртэл агнах ангийн хязгаар (квот)-ыг тогтоосон баримт бичиг,

- Эрхүү мужийн Захирагчийн 2013 оны 7 сарын 31-ний өдрийн 264 дүгээр захирамжаар батлагдсан Эрхүү мужийн нутаг дэвсгэрт 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл агнах ангийн хязгаар (квот)-т өөрчлөлт оруулах танилцуулгын материал,

- Эрхүү мужийн Аларск районы “Өлзийтийн шугуй” (Батаровын шугуй)-д ТХГН-ийн эрх зүйн статус олгох тухай материал,

-Эрхүү мужийн Качуг районд бүс нутгийн ач холбогдол бүхий уламжлалт байгаль ашиглалтын нутаг дэвсгэр байгуулах тухай материал. Эдгээр бүх объектуудад эерэг дүгнэлт гарсан байна.

Буриадын БНУ:2012 онд Росприроднадзорын Буриадын БНУ дахь салбар Байгаль нуурын менежментийн бүсэд байрлах 4 обьект дээр экологийн улсын хянан магадлагааг зохион байгуулснаас 2 нь холбооны түвшний байгалийн ТХГН (“Тункинскийн үндэсний парк”)-т байрладаг байна. Үүнд:

- “Тункинск районы Толтой хотхоны хот хоорондын ахуйн хатуу хог хаягдлын (ХХХ) цэгийн барилгын ажил” төслийн баримт бичиг,

- Буриадын БНУ-ын цэнгэг усны биологийн нөөц баялгийн нийт зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон 2012 оны материал,

- “Тункинскийн үндэсний парк”-ын нутаг дэвсгэрт 2012-2013 онд агнуурын улиралд хийх ан агнуур хэмжээг тогтоосон материал,

- “Буриадын БНУ-ын Северобайкальск хотын ахуйн хатуу хог хаягдлын цэгийн барилгын ажил” төслийн баримт бичиг. Эдгээр обьектууд нь бүгд эерэг үнэлгээ авсан.

2013 онд Росприроднадзорын Буриадын БНУ дахь салбар Байгаль нуурын менежмен­тийн бүсэд байрлах 3 объектод улсын экологийн экспертиз хийсэн байна. Үүнд:

- 2014 онд Буриад улсын усны объектуудын усны биологийн нөөцийг зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох тухай материал,

- 2013-2014 онуудын агнуурын улирлын үед Тункинскийн үндэсний паркт спортын болон сонирхлын агнуур хийхийг зөвшөөрсөн, хязгаар (квот) тогтоосон баримт бичиг,

- “Забайгальскийн үндэсний паркийн нутаг дэвсгэрт хоёрдугаар зэргийн түймэртэй тэмцэх химийн станц байгуулах тухай” төслийн зураг төслийн баримт бичиг. Эдгээр нь бүгд эерэг дүгнэлттэй гарсан байна.

Буриад улсын Байгалийн нөөцийн яам бүс нутгийн түвшний 3 объектод экологийн хянан магадлагааг хийсэн байна. Үүнд:

- “Максимиха тосгоны “Ровесник” амралтын газар (camp)-ын ¼-ийг сэргээн засварлах” төслийн баримт бичиг,

- 2013-2014 онуудын агнуурын улиралд Буриад улсын агнуурын нутаг дэвсгэрт агнуурын хязгаар (квот) тогтоох тухай баримт бичиг,

- Буриад улсын Кабанск районы “Шинэ-Энхбулаг” тосгон болон Шергино – Оймур – Заречье-ийг холбосон авто замыг сэргээн засварлах” төслийн баримт бичиг. Эдгээрт бүгдэд эерэг үнэлгээ өгсөн байна.

Забайкальскийн хязгаар: 2012-2013 онуудад Росприроднадзорын Забайкальскийн хязгаар дахь салбар экологийн улсын хянан магадлагаа хийх баримт бичгийг хүлээн аваагүй байна.

Экологийн хяналт-шинжилгээ (монито­ринг): 2012-2013 онуудад Буриадын БНУ, Эрхүү муж, Забайкальскийн хязгаар зэрэг холбооны 3 субъектын эрх бүхий байгууллагууд болон “Росгидромета”, “Рос­природнадзора”, “Росводресурсов”, “Роснедр”, “Росрыболовства”, “Росреестра” зэрэг хол­бооны агентлагууд экологийн хяналт-шин­жилгээг хийсэн байна. Үүнээс гадна “Роспот­ребнадзора”, “Ространснадзора”, “Рос­стата”, “Ростехнадзорт” монторинг хийх зорилгоор ОХУ-ын Онцгой байдлын яам зэрэг байгууллагуудын хяналт-шинжилгээний мэдээ, материалуудыг ашигласан болно [4, 6].

2013 онд ОХУ-ын Засгийн газар 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 681 дүгээр тогтоолоороо “Улсын экологийн мониторинг (Хүрээлэн буй орчны улсын хяналт-шинжилгээ) хийх, мониторингийн мэдээлэл хүлээн авах дүрэм”-ийг баталсан. Энэхүү дүрмийг Холбооны 2002.01.10-ны өдөр баталсан №7-ФЗ “Байгаль орчныг хамгаалах тухай” хууль (Холбооны 2011.11.12-ны өдрийн №331-ФЗ хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн 63.1 ба 63.2 дахь хэсгүүдийн шаардлагад нийцүүлэн баталсан байна.

Байгаль нуурын экологийн хяналтын улсын болон дэд сүлжээг нэгдсэн байдлаар ОХУ-ын хуулийн бүрэн эрхийн хүрээнд Ус, цаг уур, хүрээлэн буй орчны хяналтын холбооны агентлаг ОХУ-ын гүйцэтгэх засаглалын холбооны байгууллагуудын оролцоотойгоор улсын экологийн мониторингийг хийж байна.

Дүрмийн 6 дугаар зүйлд “Улсын мэдээллийн сан нь мэдээллийг цуглуулан боловсруулсан, мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн холбооны мэдээллийн систем байна” гэж заасан ба энэ нь:

Зураг 5.4.1. “Акватор-Байкаль” хөлөг дээр суурилуулсан хэмжилтийн төхөөрөмж

а) мониторингийн нэгдсэн систем нь дэд мэдээллийн систем,

б) үйлдвэрлэлийн мониторинг, улсын экологийн хянан шалгалтын мэдээлэл,

в) хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа объектуудын улсын бүртгэлийн мэдээллээс бүрдэнэ.

Экологийн мониторингийн мэдээллийн улсын сан нь Дүрмийн хавсралтад заасан улсын экологийн мониторинг хийх жагсаалтын дагуу хийсэн экологийн мониторингийн мэдээллээс бүрдэнэ.

Жагсаалтад багтсан мэдээллийг агуулсан Байгаль нуурын экологийн хяналт-шинжилгээний улсын нэгдсэн мэдээлэл нь экологийн хяналт-шинжилгээний 15 дэд мэдээллийг нэгтгэсэн тогтолцоо юм.

ОХУ-ын Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 477 дугаар тогтоолоор “Хүрээлэн буй орчны бохирдол, улсын мониторингийн дүрэм” батлагдсан. Энэхүү баримт бичиг нь хүрээлэн буй орчны бохирдол, улсын мониторингийн дэг журам, мөн тэрчлэн хүрээлэн буй орчны төлөв байдлын улсын ажиглалтын системийг байгуулах үйл ажиллагааг зохицуулж өгсөн. Энэхүү дүрмээр агаар, хөрс, гадаргын ус, озоны давхарга, (үүний дотор гидробиологийн үзүүлэлт орно), агаар мандлын, ионосфер (стратосферийндээроршижрадиодолгионыг тусгаж байдаг агаар мандлын ионжсон бүс), дэлхийн ойролцоох сансрын орон зайд үйл ажиллагаа явуулж буй объектуудад экологийн хяналт-шинжилгээ асуудлыг зохицуулдаг.

Улсын хяналт-шинжилгээний ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх асуудлыг Ус цаг уур, орчны шинжилгээний холбооны агентлаг байгаль орчны чиг үүргийг хэрэгжүүлж буй ОХУ-ын болон бүс нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран хийж байна.

2012-2013 онуудад Байгаль нуурын усны гидро-хими болон гидро-физик, химийн үзүүлэлтүүдийн тусгай хяналт-шинжилгээг “Росводресурс”-ын “Востсибрегионводхозов”-ын “Исток” судалгаа шинжилгээний “Акватор-Байкаль” хөлөгт суурилуулан явуулсан (Зураг 5.4.1).

2012-2013 онуудын хувьд өмнөх жилүүдэд явуулсан хяналт-шинжилгээний мэдээтэй харьцуулан үзвэл Байгаль нуурын өмнөд хэсгийн усны чанар нэг их алдагдаагүй байна. Энэхүү дүгнэлтийг “Востсибрегионводхоз”-ын 2012, 2013 онуудад хийсэн “Сав газрын усан орчинд хийсэн дүн шинжилгээний тайлан”-д үндэслэн гаргаж байна. “Востсибрегионводхоз” хяналт-шинжилгээний үр дүнгээ www.vodhoz38.ru. вебсайтад байршуулсан байгаа.

Байгаль нуурыг хамгаалах зорилгоор “Акватория-Байкал 2” хөлөгт суурилуулсан төхөөрөмжөөр 15 газар (1. Байгалийн КЦҮ, 2. Слюдянка, Култук, 3.Сэлэнгэ голын садраа-дельт, 4. Чивыркуйскийн булан, 5. Ярки арал, Доод-Ангарск, 6. Северобайкальск, 7. Зама, 8. Жижиг далай, 9. Мухар болон Ольхоны хаалга, 10. Анга, 11. Бугульдейка, 12. Песчаная, 13. Голоустное, 14. Листвянка, Байгаль боомт, 15. Эрхүүгийн усан сан)-т хэмжилтийг 2003-2007 онуудад хийсэн бөгөөд энэхүү мэдээллийг ОХУ-ын Байгалийн нөөц­ийн яамны “Байгаль нуурыг хамгаалах” гэсэн (www.geol.irk.ru/baikal) албан ёсны вебсайтад байршуулсан.

2012-2013 онуудад Байгаль нуурын байгалийн нутаг дэвсгэрийн сансрын ажиглалтыг “Росгеолфонд” (ОХУ-ын геологийн фонд)-ын байгалийн нөөцийн зориулалт бүхий сансрын мэдээлэл хүлээн авах аппаратын тусламжтайгаар үргэлжлүүлэн хийсэн болно. 2002 оноос хойш хийгдсэн энэхүү ажиглалтын үр дүнг ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны “Байгаль нуурыг хамгаалах” (www.geol.irk.ru/baikal) вебсайтын Байгаль нуурын нутаг дэвсгэрийн Сансрын мониторинг хэсэгт байршуулсан болно. 2013 онд Байгаль нуурын нутаг дэвсгэр дээрх 11,984 мониторингийн мэдээлэл бэлтгэн бүтээгдэхүүн гаргасан ( 2012 онд 11,659). Үүнээс 6,172-ийг нь ГМС (GIS)-д оруулсан байна.

2013 оноос “Росгеолфонд” Байгаль нуурын гадаргын усны температурын мэдээллийг шинээр оруулж эхэлсэн [7]. Мэдээлэл нь “TERRA” болон “AQUA” хиймэл дагуулаас ирдэг бөгөөд мэдээллийг “IMAPP” (International MODIS/AIRS Processing Package) программын хангамжаар боловсруулалт хийж байна.

Байгаль нуурын нутаг дэвсгэрийн байгалийн нөөцийн динамик өөрчлөлтийг сансраас судлаж байгаа нь шинжлэх ухааны болон салбарын зорилтуудыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой мониторингийн хамгийн гол үр дүн юм.

5.3 Байгаль орчны улсын хяналтын систем
2011 онд “Улсын болон орон нутгийн хяналт, шалгалыг хэрэгжүүлэх асуудлаар ОХУ-ын хууль эрх зүйн баримт бичигт зарим хэсэгт өөрчлөлт оруулах тухай” 2011.07.18 №242-Ф3 хуулиар Холбооны улсын 2002.01.10 №7-Ф3 “Байгаль орчны улсын хяналт”, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 65 дугаар заалтад өөрчлөлт оруулсан [6].

Шинэчилсэн найруулгын дагуу экологийн хяналтын бодлого нь ОХУ-ын хууль эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон хяналт хэрэгжүүлж, зохион байгуулах, илэрсэн зөрчил эвдрэлийн үр дагаврыг арилгах, устган зайлуулах, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагын хэрэгжилтийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн явц, хэтийн төлөв байдлыг үнэлж дүгнэх арга хэмжээнүүдэд чиглэгдэнэ.

Байгаль орчны улсын хяналт нь дараах зүйлүүдийг хамаарна:

- геологийн судалгаанд улсын хяналт хэрэгжүүлэх, газрын хэвлийн хамгаалалт болон оновчтой ашиглах,

- газрын төлөв байдалд улсын хяналт хэрэгжүүлэх,

- хаягдлын эргэлтийн салбарт улсын хяналт хэрэгжүүлэх,

- агаар мандал, агаарын бохирдолд улсын хяналт хэрэгжүүлэх,

- ус, усан орчны хамгаалалт, ашиглалтын байдалд улсын хяналт хэрэгжүүлэх,

- ОХУ-ын эх газрын дэвсгэрт экологийн улсын хяналт хэрэгжүүлэх,

- ОХУ-ын нутаг дэвсгэрт хамаарах далай тэнгис болон дотоодын далай тэнгис, нуур цөөрмийн усны төлөв байдалд экологийн улсын хяналт хэрэгжүүлэх,

- ОХУ-ын эдийн засгийн онцгой бүсэд экологийн улсын хяналт хэрэгжүүлэх,

- Байгаль нуурыг хамгаалах салбарт экологийн улсын хяналт хэрэгжүүлэх,

- Улсын, холбооны улсын ойн төлөв байдалд хяналт хэрэгжүүлэх,

- ан амьтаны хамгаалал арчилгаа болон тэдгээрийн амьдрах орчныг сайжруулах, нөхөн сэргээх холбооны улсын хяналт хэрэгжүүлэх,

- загас агнуур болон усны бионөөцийг хадгалах салбарт холбооны улсын хяналт хэрэгжүүлэх,

- ан агнуурт холбооны улсын хяналт хэрэгжүүлэх,

- байгалийн онцгой хамгаалалттай нутаг дэвсгэрийг ашиглах болон хамгаалах салбарт улсын хяналт хэрэгжүүлэх.

“Байгаль нуурын хамгаалалтын салбарт байгаль орчны улсын хяналт явуулах” хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу 1999.05.01-ний өдрийн № 94-Ф3 “Байгаль нуурын хамгаалалтын тухай” холбооны улсын хууль нь Байгаль нуурын салбар дахь экологийн улсын хяналтыг холбооны улсын эрх бүхий гүйцэтгэх засаглалын байгууллага болон Буриадын БНУ-ын гүйцэтгэх захиргаа, Забайкальскийн хязгаар, Эрхүү муж хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү хэрэгжүүлэхдээ холбооны улсын экологийн хяналт ба бүс нутгийн байгаль орчны улсын хяналт, дэг журам, ОХУ-ын хууль эрх зүйн тогтоомж болон ОХУ-ын хуулийн этгээдийн тогтоомжийг мөрдлөг болгоно. [4, 6].

2013 онд холбооны байгаль орчны улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудын тоо бага зэрэг буурсан байна. 2013 онд Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хил хязгаарын хүрээнд 551 (2012 онд 623) байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдгээрээс төвийн бүсэд 171 (2012 онд 195) байгууллага, агаар мандлын нөлөөллийн бүсэд 101 (2012 онд 112) байгууллага, экологийн орчны (буфер) бүсэд 279 (2012 онд 316) байгууллага байна. Байгаль нуурын сав газарт 511 байгууллага харъяалагдаж байна. Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хүрээнд нийтдээ 2,847 экологийн хяналтын нэгж бүртгэгдсэн бөгөөд түүний дотор Буриадын БНУ-д 1,459, Эрхүү мужид 767, Забайкальскийн хязгаарт 621 нэгж байна.

2012-2013 онуудад Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хүрээнд холбооны улсын дүнгээр байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд 727 удаа (2012 онд 416 удаа) экологийн хяналт шалгалт явуулсны дотор:

- геологийн судалгаа, газрын хэвлийн хамгаалалт болон түүнийг үр ашигтайгаар ашиглах улсын хяналт – 116 (2012 онд 62),

- газар ашиглалтын улсын хяналт – 124 (2012 онд 71),

- хог хаягдлын улсын хяналт – 184 (2012 онд 109),

- агаарын бохирдлын улсын хяналт – 132 (2012 онд 74),

- ус, усан орчныг хамгаалах болон ашиглах улсын хяналт – 126 (2012 онд 68),

- ТХГН дахь ойн төлөв байдалд холбооны улсын хяналт – 126 (2012 онд 68),

- ТХГН-ийн ашиглалт болон хамгаалалтын улсын хяналт – 19 (2012 онд 21) удаа хийсэн байна.

Хяналт шалгалтын үр дүнгээр 2013 оны 619 (2012 онд 385) зөрчил илрүүлсэн ба зөрчил 61%-иар өссөн байна. Эдгээрийн 496 зөрчилд 12,002.8 мян.рубль (2012 онд 6,931 мян.рубль)-ийн захиргааны торгуулийн арга хэмжээ авсан бол 237 (2012 онд 186) хүнд захиргааны хариуцлага тооцсон байна.

2013 онд Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд бүс нутгийн байгаль орчны улсын хяналт 20%-иар буурсан ба 639 удаа (2012 онд 794 удаа)-гийн хяналт шалгалт явуулсан байна.

Шалгалтын үр дүнгээр 2013 онд 599 зөрчил илрүүлсэн нь өмнөх он (2012 онд 1,144 зөрчил)-ыхоос 48%-иар буурсан байна. Эдгээрээс 401 зөрчилд 10,214.0 мян.рубль (2012 онд 9,075.4 мян.рубль)-ийн захиргааны торгуулийн арга хэмжээ ноогдуулж, төлүүлсэн байна. Захиргааны хариуцлагын арга хэмжээг 485 (2012 онд 765) хүнд ногдуулсан байна.

2012-2013 онуудад Байгаль нуурын дотоодын усан тээврийн улсын хяналтыг Оросын тээврийн хяналтын Баруун Сибирь дэх гол усны хяналтын улсын удирдах газар гүйцэтгэсэн болно. Навигацийн ажиглалтаар 2012-2013 онд Байгаль нуур дээр ашиглагдаж буй өмчийн олон хэлбэрийн 169 (2012 онд 161) хөлөг онгоцонд хяналт явуулахад, хөлөг онгоцны ашиглалтын аюулгүй байдлын норм зөрчсөн 642 (2012 онд 430) зөрчил илэрч, илэрсэн зөрчлийг арилгах 95 (2012 онд 68) сануулга олгож, илэрсэн зөрчлийг арилгах хүртэл ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг 27 хөлөг онгоцонд хориглож, 20 (2012 онд 108) албан тушаалтанд захиргааны хариуцлага тооцож нийт дүнгээр 1,054,800.0 рубль (2012 онд 175,200 рубль)-ийн торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.

5.2 Байгаль орчны талаарх хөтөлбөр, төлөвлөгөө ба тэдгээрийн хэрэгжилт
2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Оросын байгалийн нөөц ба экологи (2002-2010 он)” хөтөлбөрийн санхүүжилтийг 2012 онд хязгаарласны дараагаар “Байгаль нуур болон Байгаль нуурын зах хязгаарын хамгаалалт” дэд хөтөлбөр, “Байгаль нуур болон Байгаль нуурын зах хязгаарын нийгэм-эдийн засгийн хөгжлийг 2012-2014 онд сахин хамгаалах“ Холбооны улсын зорилтот хөтөлбөрийг ОХУ-ын Засгийн газрын 2012.08.21-ний өдрийн 847 дугаар тогтоолоор баталсан [4].

Хөтөлбөрт тусгагдсанаар энэхүү гайхамшигт нуурыг хадгалан хамгаалах нь ЮНЕСКО болон бүх дэлхийн байгалийн өв болохын хувьд гарцаагүй бөгөөд Байгаль нуурын бүс нутгийн тогтвортой хөгжилийн хүрээнд ОХУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн амжилт, ОХУ-ын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлуудтай бүрэн хамааралтай байгаа юм. Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд үүсч буй ээдрээтэй асуудлыг иж бүрэн цогц байдлаар шийдэх шаардлагатай. Энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ хөтөлбөр-үндсэн арга зүй, дэвшилтэт арга хэлбэрийг ашиглах, зорилго болон тулгамдсан асуудлын харилцан уялдааг хангах, асуудлыг бодитойгоор шийдвэрлэх нэгдсэн гаргалгаа болон иж бүрэн шийдлийг тусгах хэрэгтэй.

Хөтөлбөр нь Холбооны улсын хэмжээнд нутаг дэвсгэрийн экологийн төлөв байдалд үнэлгээ өгөх иж бүрэн аргачлал, экологийн доройтлыг арилгах болон хязгаарлах асуудалд улсын дэмжлэг үзүүлэх арга замыг тодорхойлох, өнгөрсөн үеийн аж ахуйн үйл ажиллагааны хохирол, мөн байгалийн онцгойлон хамгаалах системийн үүсэл хөгжлийг тусгасан болно.

Байгаль нуурын давтагшгүй экосистемийг хадгалах нь улсын бодлого байдаг учраас хөтөлбөрийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг ОХУ-ын төсөв болон Холбооны улсын төсвийн эх үүсвэрээр бүрдүүлдэг.

Хөтөлбөрийн үндсэн зорилго нь Байгаль нуур болон Байгаль нуурын орчмын бүсийг антропогены сөрөг нөлөөллөөс хамгаалах, байгалийн хүчин зүйлийн унаган төрхийг хадгалахад оршино.

2012-2020 онуудын холбогдох жилд Хөтөлбөрийн санхүүжүүлтийн ерөнхий дүн нь мөнгөн дүнгээр 58,158.5 сая рубль бөгөөд түүний дотор:

-      холбооны улсын төсвийн эх үүсврээс 83.2% (48,381.1 сая рубль, үүнээс: хөрөнгө оруулалт 33,513.0 сая рубль, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажилд 464.1 сая рубль, бусад арга хэмжээнд 14,404.0 сая рубль)

-      ОХУ-ын төсвийн тусгай эх үүсврээс 14.4% (8,374.9 сая рубль)

-      төсвийн бус эх үүсврийн хөрөнгөөр 2.4% (1,402.5 сая рубль).

Эдгээр эх үүсвэрүүдийг Эрхүү муж, Буриад­ын БНУ болон Забайкальскийн хяз­гаарын бүс гэсэн гурван бүсэд хуваан зарцуулдаг. Энэ нь Байгаль нуурын бүх экологийн асуудлын 80%-ийг шийдвэрлэх боломжтой.

Хөтөлбөрийн улсын (төрийн) зохицуулагч-захиалагч байгууллага нь ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн яам болно. Хөтөлбөрийн улсын (төрийн) захиалагчид нь – ОХУ-ын бүс нутгийн хөгжлийн яам, газрын хэвлийн ашиглалтын Холбооны агентлаг, усны нөөцийн Холбооны агентлаг, загас агнуурын Холбооны агентлаг, байгалийн нөөц ашиглалт, хяналтын Холбооны алба, хүрээлэн буй орчны мониторинг ба ус цаг уурын Холбооны алба байдаг.

Төлөвлөсөн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан:

-      байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд усны объектуудад хаягдаж буй бохирдуулагч бодисуудыг хязгаарлах,

-       байгаль нуурын нутаг дэвсгэрийн хаягдалаар бохирдсон бохирдолын түвшинг бууруулах, түүний дотор нутаг дэвсгэрийн нөхөн сэргээлтийг бий болгох,гүнзгий болон маш ихээр бохирдсон хэсэгт гол анхаарал хандуулах,

-      онцгой хамгаалалттай бүс нутгийн нөхөн сэргээгдэх эрчмийг үр өгөөжтэй ашиглах,

-      байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд биологийн нөөцийг нөхөн сэргээх болон хадгалах,

-      байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд экологийн төлөв байдалд улсын хяналтыг хэрэгжүүлэх,

-      байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд Байгаль нуурын эрэг, голын болон бусад усны эх үүсврийн эргийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх,

Хөтөлбөрийг 2012-2020 онуудад хэрэгжүүлэхдээ 2 үе шаттай байхаар авч үзсэн.

1-р үе шат (2012-2015 он)-нд тэргүүлэх ач холбогдолтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх учиртай. 1-р үе шат амжилттай хэрэгжсэний үр дүнд байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх арга зам, аргачлал тодорхойлогдоно.

2-р үе шат (2016-2020 он)-д урьдах үе шатад эхэлсэн тэргүүлэх чиглэлийн төслүүдийг дуусгах, мөн Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд экологийн арга хэмжээнүүдийн хамрах хүрээг бодитойгоор өргөтгөх, Хөтөлбөрийн зорилтот үзүүлэлтүүдийг ханган амжилттайгаар хэрэгжүүлэх боломжийг бүрэлдүүлнэ.

2012 оны Хөтөлбөрийг хууль эрх зүй, нормын хүрээнд тасралтгүй хэвийн хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор ОХУ-ын Байгаль орчны яам дараах тушаал шийдвэрийг гаргасан:

1)    2012.09.27-ны өдрийн № 296 “ОХУ-ын төсөв, холбооны улсын дэд төсвийн оролцоотойгоор холбооны улсын хөтөлбөрийн зорилгыг удирдлага болгон байгаль хамгаалах арга хэмжээг санхүүжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэлбэрийг батлах тухай”, “2012-2020 онуудад Байгаль нуурын хамгаа­лалт болон Байгаль нуурын нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн хөгжилийг хангах тухай”. Эдгээр тушаалуудаар оролцогч талуудын эрх үүрэг, эрх үүргийн хуваарилалт, шилжүүлэлтийн нөхцөл болон зарчим, хэлэлцээрийн арга хэлбэрийг баталсан болно.

2)    2012.10.16-ны өдрийн № 329 “ОХУ-ын экологи болон байгалийн нөөцийн яамны санал болгосноор холбооны улсын төсвийн захиран зарцуулалтыг холбооны улсын төсвийн болон улсын байгууллагуудад шилжүүлэх дүрэм журамд өөрчилөлт оруулах, 2012.06.01-ний өдрийн № 141 “ОХУ-ын экологи болон байгалийн нөөцийн яамны тушаалаар баталсан бусад зорилтот арга хэмжээг батлах тухай”. Эдгээр тушаалуудын дагуу Холбооны улсын төсвийн байгууллагуудын хөтөлбөрийн зорилго, хэрэгжилтийг хангах, эрх шилжүүлэлт, санхүүжилтийн эх үүсврийг бүрдүүлэх, улсын захиалгыг хэлбэртгүй хэрэгжүүлэх зорилгоор “Бүх оросын аж ахуй болон соёлын хөгжлийн төв” нь дараах арга хэмжээнүүдийг авна:

-      Байгаль нуурыг хамгаалах хүрээнд мэдээллийн тоон систем-интернетээр хангах болон мэдээлэлийн системийг ашиглах, мэдээллийн эх үүсвэрийг улсын олон хэлэнд хөрвүүлэх (оруулах),

-      Байгаль нуурын төлөв байдлын тайланг жил бүр гаргах,

-      Байгаль нуурын нутаг дэвсгэрт байрлах ТХГН-ийг нэгдмэлээр хамгаалах горимыг бий болгох, аялал жуулчлал-амралт чөлөөт цагын цогцолбор болон бусад цогцолборуудын байршлыг оновчтойгоор төлөвлөх,

-      Байгаль нуурын нутаг дэвсгэрт байрлах ТХГН-ийн үйл ажиллагааг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний судалгааны үндсэн дээр удирдах,

-      Оршин суугчид, хүн ардын экологийн боловсролыг дээшлүүлэх.

3)    2012.11.28-ний өдрийн №403 “Холбооны улсын зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удирдан чиглүүлэх зарим арга хэмжээг батлах тухай”, “Байгаль нуурыг хамгаалах болон Байгаль нуурын нутаг дэвсгэрийг бүхэлд нь 2012-2020 онуудад хөгжүүүлэх нийгэм-эдийн засгийн арга хэмжээ”-г батлах тухай ОХУ-ын Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 847 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор дараах чиг үүргийг тодорхойлсон:

-      Хөтөлбөрийн удирдлагын зарчим болон улсын захиалагын харилцан хамаарлыг уялдуулах,

-      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалт-санхүүжилтийн төлөвлөгөөний арга хэлбэрийг төгөлдөржүүлэх,эрэмблэх,

-      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Хөтөлбөрийн арга хэмжээг засварлах, зохицуулах арга зам болон тэдгээрийн чадав­хийг нэмэгдүүлэх нөөц боломжийг дайчлах,

-      Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, үр дүн, зорилгын хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг мэдээлэх мэдээлэлийн ил тод байдлыг хангах үйл явц, арга хэмжээ, хэрэгжүүлэгчдийн оролцоог бий болгох нөхцөлийн тухай болон түүний арга зам, мөн гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах үзүүлэлтүүд, тавигдах шаардлагын тухай.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ОХУ-ын Засгийн газар 2013 оны 12 сарын 26-ны өдрийн “2012-2013 онуудад Байгаль нуурыг хамгаалах болон Байгалийн нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн тухай” 1295 дугаар тогтоол гаргасан. Хөтөлбөрийн өөрчлөлт нь санхүүжилтээс хамааралтай [4].

Хөтөлбөр нь Байгаль нуурыг бохирдуулж буй бодисуудын хаягдалыг хязгаарлах асуудлыг шийдвэрлэх ба эхний ээлжинд түүний эрэг дагуу 50%, Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хүрээнд 80% хүртэл нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн сөрөг нөлөөлөл үзүүлж буй хүчин зүйлүүдийг багасгах чиглэлээр, Байгаль нуурын нутаг дэвсгэрийн төлөв байдалд экологийн хяналт шинжилгээний системийг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөж байна [3].

Үүнээс гадна хөтөлбөр нь тухайн бүс нутагт биологийн олон төрөл зүйлийг хадгалах, байгалийн нөөцийн эрсдэлийг бууруулах, экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг иж бүрэн арга хэмжээнүүдийг багтаасан болно. Байгаль нуурын талаар эхний ээлжинд авч хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх асуудал холбооны улсын санхүүгийн эх үүсвэрт тусгагдсан, түүний дотор ТХГН-ийн хөгжил болон Буриадын БНУ-ын хуучин Жидингийн комбинат, БЦБК (Буриадын БНУ-ын цаас картоны комбинат) зэрэг бусад нөлөө бүхий объектуудын байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн болно.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2013 онд 1,182.2 сая рублийн зардал төсөвлөсөн бөгөөд (үүнээс холбооны төсвөөс 992.9 сая рубль, холбооны субъектүүдийн нэгдсэн төсвөөс 49.3 сая рубль, төсвийн гаднах эх үүсвэрээс 140 сая рубль). Бодит байдлаар хөтөлбөрийн зардал 104% байгаа. Үүнээс холбооны төсвийн зардал 98%, төсвийн гаднах эх үүсвэрээс 144% (140 сая рубль зарцуулахаар төсөвлөсөн байсан ч бодитоор 201.36 сая рубль зарцуулсан). Төсвийн гадуурх эх үүсвэрээр Жидийн гянт болд-молибденийн комбинатын 473.6 мян.тн хаягдлыг боловсруулсан байна [4].

2013 онд Холбооны “Байгаль нуурыг хамгаалах, Байгаль нуурын нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх” зорилтот хөтөлбөрөөс гадна Байгаль нуурыг хамгаалах арга хэмжээнд холбооны төсвөөс 205.7 сая рубль зарцуулсан байна (2012 онд 156.58 сая рубль зарцуулсан).

Байгаль нуурын нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын гүйцэтгэх засаглалын байгууллагуудаас Байгаль нуурын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд 2012 онд 62.582 сая рублийг дараах бүс нутгйин хөтөлбөрт тусгасан:

- “2017 он хүртэл Буриадын БНУ-ын Экологийн аюулгүй байдал хангах” улсын зорилтот хөтөлбөрийн арга хэмжээг санхүүжүүлэхэд 2012 онд 23.823 сая рубль, 2013 онд 33.264 сая рубль,

“2011-2015 онуудад Эрхүү мужийн хүрээлэн буй орчныг хамгаалах” урт хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2012 онд 36.639 сая рубль, 2013 онд 206.623 сая рубль.

Забайкальскийн хязгаарт 2012-2013 онд Хилок хотын шугам хоолойн байгууламжийн их засварын ажлыг гүйцэтгэсэн. Энэ ажлыг Холбооны улсын төсвөөс 2012 онд 2.12 сая рубль зарцуулсан бол 2013 онд орон нутгийн төсөв (бүс нутгийн дэд төсөв)-өөс уг ажилд 1.463 сая рубль гарган санхүүжүүлэхийг зөвшөөрчээ.

Буриад улсын төсвөөс Байгаль нуурын нутаг дэвсгэрийн арга хэмжээний зардалд 112.3 сая. рубль зарцуулсан бөгөөд үүнээс 56.1% нь Холбооны “Байгаль нуурыг хамгаалах болон Байгал­ийн нутаг дэвсгэрийн 2012-2020 онууд­ын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх” зорилтот хөтөлбөрийн арга хэмжээнд зарцуулагдсан байна [4].

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP) болон Даян дэлхийн Байгаль хамгаалах сан (GEF)-гийн дэмжлэгтэйгээр “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл өөрийн үйл ажиллагааг Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 2011 оноос явуулж байна. Сэлэнгэ мөрний хилийн усны нөөцийн салбарт хэдэн арван жилээр хоёр талын хамтын ажиллагаагаар бэхжиж ирсэн уламжлалт бат бэх харилцаа, уулын олборлох болон аялал жуулчлалын салбарын дэмжлэг нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн (ГЭФ) Үйл ажиллагааны хөтөлбөрийн Стратегийг хэрэгжүүлэх нь Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн хилийн усны менежмент, түүн­ийг хамгаалахад катализатор болж байна.

Төсөл нь хоёр орны үндэсний Засгийн газар, орон нутгийн түвшинд, иргэний байгууллагуудыг Байгаль нуурын сав газрын хил дамнасан давтагдашгүй экосистемийг хамгаалах, үр ашигтай ашиглах зорилгоор байгаль хамгаалах өөрийн улс төрийн болон практик үйл ажиллагаанд татан оролцуулж байна.

Төслийн үндсэн зорилго нь Хөвсгөл нуур болон Байгаль нуурын сав газрын байгалийн нөөцийг иж бүрэн удирдах, экосистемийн уян хатан байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг усны чанарын буурах аюулаас урьдчилан сэргийлэх замаар хангахад оршино. 2012 оноос эхлэн төсөл 65 тендер зохион байгуулж (Байгууллагуудтай гэрээ байгуулах замаар), Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр олон арван ажлыг хийж, хэрэгжүүлж байна.

4.4 Байгалийн аюулт үзэгдэл ба тэдгээрийн явц
Газар хөдлөлт: Байгаль нуур нь Монгол-Байгалийн чичирхийллийн бүсийн идэвхтэй бүсэд оршдог. Энэхүү нутаг дэвсгэрийг 2-3 баллын газар хөдлөлийн “Их давтамжтай”, 6-7 баллын газар хөдлөлийн “Дундаж давтамжтай”, 9-10 баллын газар хөдлөлийн “Ховор давтамжтай” бүс гэж тодорхойлдог.

Чичирхийллийн бүсийн хувьд сав газрын бүс нь Транс байкалийн бүсийн Байгалийн рифтийн бүсэд хамаардаг. Чичирхийллийн идэвхжлийн 8-9 балл нь хамгийн их бөгөөд бүхэлдээ түүнээс Байгаль нуураар дамжин Монголын хойт хэсэгт 8 балл хүрдэг. Улмаар статистик үзүүлэлтээс харвал газар хөдлөлтийн идэвхжил нь экзоген процесс бөгөөд энэ нь газрын гулсалт, чулуулгийн нуралт, мөсөн хурдсын шилжилт, шаврын хурдас, цасны нуранги зэрэг үзэгдэл дагалддаг байна.

Газар хөдлөлтийн эпицентр нь ихэнхдээ Байгаль нуур болон Сэлэнгийн делтэд оршдог. Газар хөдлөлтийн аюултай үзэгдлүүд болох 9-10 баллын газар хөдлөлт архивын дарааллын тэмдэглэлд үлдсэн бий. 6-7 баллын газар хөдлөлт Буриадын хойт хэсэгт болсон бөгөөд 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт 1905 оны 7 дугаар сарын 7, 23-нд Монголд болсон. Үүнд Кабанскийн хагарал эпицентрийн төвөөс 500 км-ийн зайд төмөр замын тунельд чулуулгийн массын шилжит болсон ба зарим газар хөдлөлтийг дор сийрүүлэв.

Монголын хойд хэсэгт Жидийн нурууны газар хөдлөлт (1957.02.06) 9 балл, Монголын хойд хэсгийн Могодын газар хөдлөлт (1967.01.05) 10 балл, Монголын хойд хэсэг, Закаменскийн ойролцоо (1984.01.17) 7-8 балл, Буриадын Оронгой (1980.10.02) 7 балл, Сэлэнгийн Зэлтэр голын цутгалын хэсэг (1989.05.13) 7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Цагааны газар хөдлөлт (1862.01.12/)-ийг онц аюултай газар хөдлөлтөд тооцдог. Энэхүү газар хөдлөлтөөр Харазын суваг, Энхбулагийн гол хоорондын талд тектоник хагарал үүсч, 260 км2 талбай бүхий газар 7-8 м доош суусан байна. 203 км2 газар усаар дүүргэгдэн нуур болж, Провалын булан үүссэн. Энэхүү газар хөдлөлт нь 10 баллын газар хөдлөлт байв. 8 баллын газар хөдлөлт нь эпицентрээс 170-180 км-ийн урттай бүс үүсгэдэг. Газар хөдлөлтийн бүсийн нийт талбай 2 сая.км2 бөгөөд эпицентрийн ойролцоо томоохон чулуулгийн гулсалтыг үүсгэдэг ба 400 км2 талбайг эзэлнэ.

Байгаль нуур болон Монголын эпицентртэй газар хөдлөлийн идэвхжил нь 6-7 балл заримдаа 8 балл хүрэх бөгөөд газар хөдлөлтийн давтамж нь 0.028-0.049. Монголын эпицентртэй Жид-Витим­ийн бүс дэх томоохон хагарал нь Буриадын БНУ-ын Закаменск, Жидинск, Хиагтын районуудад аюултай юм. Байгаль нуурт эпиценттертэй газар хөдлөлт нь Кабанск, Прибайкальскьск, Иволгин,Тарвагатай, Заиграевын районууд Улаан-Үд хотын хүн амд эрсдэлтэй юм.

Үер: Архив, утга зохиол, түүхийн баримт бичгүүдэд сав газрын доторх аюултай үерийн тухай тэмдэглэн үлдсэн байна [10]. Өнөөгийн байгаа статистик мэдээллийг үзвэл 1936-2012 онуудын хооронд Сэлэнгэ мөрний усны түвшин 400 см-ээс дээш гарсан томоохон үерүүд 1936.11.06, 1940.05.08, 1971.05.08 болон 1973.07.29-нд тохиожээ. Түүнээс гадна бага хэмжээний үерүүд (300 см-ээс дээш) 1938, 1942 ба 1990 онуудад болсон байна.Үерийн гол хүчин зүйл нь зуны улирлын ихээхэн устай аадар бороо, өвлийн улиралд уулын хярд унасан томоохон цасан хуримтлал, орон нутгийн уул хөндийн ландшафтын онцлогоос шалтгаалж байна (Зураг 4.4.2).

Сав газрын дотор 61-90% нь хур борооны ус болон цасны хайлалтын уснаас, зөвхөн 10% нь голын усны үерээс шалтгаалдаг. Үд голын хувьд үерийн 31% нь уулын гол болох Курба Она голуудын усны түвшингээс хамаарч байна.

Гэнэтийн үерүүд ихээхэн хор уршигтай бөгөөд усны түвшин 400 см-ээс дээш болсон үед илэрдэг. Ус хагалбарын уулсын рельеф, голын сайн хэрчигдэл зэрэг нь голын усны хуримтлалыг эрс нэмэгдүүлдэг.

Жид голд сүүлийн 70 жилд болсон томоохон үерийн үед буюу 1971 оны үерээр усны түвшин 4.57 м нэмэгдсэн ба (Камнейн хяналтын станц) 2.79 м болсон (Жидийн усны харуул). 1973 онд Цөх голд болсон үерийн үед усны түвшин Поворотын усны харуулд 1.88 м/хоног болсон бол Черемховагийн усны харуулд 1.19 м/хоног болжээ. Мөн 1991 онд Үд голд болсон үерийн үед голын усны түвшин 1.1 м дээшилсэн байна. Түвшин бууралт аажмаар явагддаг бөгөөд 0.3-0.5м/хоног байв. Уулын цутгалуудын голын усны түвшин эрс нэмэгддэг бөгөөд (Камней, Курба, Она зэрэг голууд) энэ нь тэдгээрийн байршил, мөстлөгийн бүс, хөрсний нэвчилт бага зэргээс хамаардаг.

Үерийн үргэлжлэх хугацаа Жид, Цөх, Хилок голуудад 10-15 хоног бөгөөд Сэлэнгэ мөрний хувьд 20-25 хоног, Үд голын хувьд 38 хоног байдаг (Улаан-Үд, 1936 он).

Ойн түймэр: Ихэвчлэн хавар, зуны улиралд нарс модонд давамгайлан ойн түймэр үүсдэг бөгөөд яагаад гэвэл нарс бусад модыг бодвол илүү шатамхай байдаг ба түймрийн тааламжтай орчин болдог байна. Гэхдээ түймрийн ихэнх нь хүний үйл ажиллагаатай холбоотой [10].

Сүүлийн 10 жилд дунджаар нэг жилд 431-1,224 удаагийн түймэр тэмдэглэгдсэн байна. Эдгээр түймэр нь 6,617-100,000 хүртэл га талбайг хамарсан бөгөөд маш их хохирол учруулсан байна. Түүнээс гадна түймрийн үед ялгардаг утаа нь хүний эрүүл мэндэд эрсдэлтэйгээс гадна зэрлэг ан амьтны байгалийн тархалтад сөргөөр нөлөөлдөг. Хот суурин газрын орчимд үүссэн түймэр нь маш их аюул дагуулдаг. Статистик мэдээллээр 140 түймэр Улаан-Үд хотын орчимд гарсан ба тэнд оршин суугчдад аюул дагуулж байв.

Өнөөгийн байдлаар түймрийн хор хөнөөл маш их байна. Жишээлбэл: 1,533 түймэр 89,630 га-г хамарч байгаа бөгөөд 2011 онд 731 байсан нь 2010 оныхоос илүү байжээ.

2011 онд түймэрт өртсөн газар нутаг 53,708.99 га болж өссөн нь 2010 оныхоос даруй их байсан.

Түймэр унтраалтын тайланд тэмдэглэ­сэнээр Прибайкальскьскт 148 удаагийн түймэрт 16,408.54 га, Закаменскд 68 удаагийн түймэрт 11,671.4 га, Хижинскийд 101 удаагийн түймэрт 7,356.75 га-д, Заиграевскт 208 удаагийн түймэрт 4,750.35 га, Тавагатайд 131 удаагийн түймэрт 7,175.20 га, Хоринскт 120 удаагийн түймэрт 7,557.82 га, Улаан-Үд хотын орчимд 134 удаагийн түймэрт 406.78 га-г хамарсан байна (Буриад улсын Онцой Байдлын яамны мэдээ).

Экспертүүдийн үнэлгээгээр ойн түймрийн 52.8% нь ХАА-н зорилгоор асаасан гал хяналттай, хяналтгүй байдлаас үүдсэн түймэр, 45.7% нь хүний үйл ажиллагаа санаатай галдах мөн осол аваар зэргээс, 0.8% нь байгалийн шалтгаанаар аянга цахилгаан, өөрөө шаталт зэргээс гарч байна.

Шавар гулсалт (Хөрсний гулсалт): Байгалийн рифтийн тектоник идэвхжил, гүний хагарлууд болон чулуулгийн ан цав, хэмхдэс өгөршлийн үр дүнд уулын хажуу хэсэгт чулуулгийн хэмхдэсийг бий болгон улмаар налуугийн дагуу аажмаар урсан доошилдог.

Удаан хугацаанд бороо үргэлжлэн орох, богино хугацааны усархаг борооны дараа борооны ус их хэмжээний гадаргын хөрс, чулуулгийн хэмхдэсийг авч зөөдөг. Энэхүү хольц уулын голуудад орж хурд массын нийлбэр болон хувирдаг. Шаврын зөөгдөл нь ихээхэн хэмжээний шавар, чулуулгийн үйрмэг, ус, ургамлын материалын зөөвөрлөдөг. Хангар уулын, Жидийн, Хамар давааны, Улаан бургасын голууд болон тэдгээрийн татамд маш их шаврын хурдас хагшаас тогтсон байна. Жид голын дунд болон дээд хэсэгт шаврын маш их хурдас (хагшаас) тэмдэглэгдсэн байна. Мөн тэрчлэн Модон хул, Камней, Зүүн наран, Цахирх, Улятуй, Боргой зэрэг уулын голуудад шаврын зөөгдөл үүссэн байна.

Өмнөд Байгалийн бүсэд (Хамар даваа нурууны хажуу) шаврын зөөгдөл янз бүрийн идэвхжлээр илэрсэн ба энэ нь 1963, 1889, 1903, 1910, 1915, 1921, 1927, 1932, 1934, 1938, 1952, 1960, 1962, 1965 болон 1971онуудад тус тус тэмдэглэгдсэн байна.

Шаврын зөөгдөл Сэлэнгийн дунд хэсэгт жишээлбэл, Кутанка, Тарвагатай голуудад 1914, 1950 болон 1961 онуудад тэмдэглэгдсэн.

Зураг 4.4.1. Чичирхийллийн эрсдэлтэй бүсүүд [3]

Боргой (1965 он), Грязнуха (1968 он) голуудын шаврын зөөгдөл ихээхэн хохирол учруулсан байна.

Тэхлээр ус хагалбарын жижиг голууд Кутянка, Тарвагатай, Сакура, Сава Хиагт голуудад шаврын хурдас хуримтлал бий болсон байна. Тарвагатай, Мухар шивэр, Бичурск, Хиагт голуудын уулын хажуу нь шаварлаг элс, элсэрхэг хэмхдэс, мөн их хэмжээний элэгдэлд орсон байдаг тул шаврын хурдас үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Шаврын хурдас үүссэн талбайн хэмжээ 0.08-0.2.

Элэгдэл-хуримтлалын процесс: Жалга болон голын элэгдлээр элэгдлийн бүтээг­дэхүүн гол руу зөөгддөг ба улмаар дунд болон жижиг голуудын шаварлаг болон гүехэн хурдас хуримт­лалыг бий болгохоос гадна голын голдирлыг өөрчилдөг.

Усан хагалбарын доторх байгалийн байдал нь өндөрлөг хэсэгт эрозийн процесс бий болдог (гуу жалга дефлаци бий болно).

Түүнээс гадна идэвхтэй газар ашиглалт нь нүх болон хажууг өргөнөөр бий болгодог. Эолоны процесс нь салхины үйл ажиллагааны үр дүнд бий болдог хурдас хуримтлал юм. Хүчтэй салхи нь хөрсийг дахин зөөгдөх хүчин зүйл болдог бөгөөд хөрс болон жижиг гадаргууг өөрчилдөг. Энэхүү процесс шаварлаг элс ихээхэн тархсан газар илэрдэг бөгөөд хөрс болон ургамлын бүрхэвчийг дахин зөөдөг. Энэхүү процесс нь Заганск, Худунск, Цагаан давааны нуруудын өмнө хажууд маш ихээр тархсан бөгөөд энэ нь Сэлэнгэ болон Цөх голуудын бэлчрийн хэсэг юм.

Сэлэнгэ, Үд, Жид, Хилок, Цөх голуудын судлагдсан хөндийнүүд, тэдгээрийн усан хагалбарын хэсэгт эрозийн (элэгдлийн) процесс их байна. Цагаан даваа, Малханск, Заганскийн нуруудад мөн хээрийн бүсэд энэхүү процессын идэвхжил их байна.

Шугаман элэгдэл нь зарим газраа 12 км2 хүрнэ. Одоогийн байдлаар 400 м-ээс урттай 12 мянган гуу жалга тэмдэглэгдсэн байна. Жалгуудын нийт урт 1.9 км болно. Элэгдэлд өртсөн газрын нийт хэмжээ 1-13/100 км/км2 болох ба дунджаар 5/100 км/км2, жалгын нягтшил 0.03-0.19 км/км2 (0.08 км/км2). Энд шаварлаг хурдсын урт 5-7 км, гүн нь 40 м болно. Боргой, Галуут нуур, Тугнуй, Үд голуудын хөндийд элэгдэл (0.3-1 км/км2). Малханск, Заганск, Кудунск, Курбинскийн нуруудад шугаман элэгдэл ойгүй газар ажиглагддаг. Энд жалгын өсөлтийн хэмжээ 0.5-26 м/жил.

Зураг 4.4.2. Үер [3]

Монгол Улсад байгалийн аюулт үзэгдлийн давтамж сүүлийн 10 жилд нэмэгдэх болсон. Энэхүү давтамжийн үзэгдлийг цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлах болсон. Монголд цасан шуурга, их хэмжээний цас унах, шороон шуурга, зуд (хахир өвөл), үер, хөрсний гулсалт, түймэр, хуурайшил, цөлжилт зэрэг байгалийн аюулт үзэгдэл ихээхэн ажиглагдаж байна.

Зураг 4.4.3. Улаан-Үд хот орчмын ойн түймэр

Улсын хэмжээнд ус цаг уурын аюултай болон гамшигт үзэгдлийн улмаас 2008 онд 82 хүн амь насаа алдан, 414,918 толгой мал хорогдож, 3.5 тэрбум.төг-ийн хохирол, 2009 онд 47 хүн амь насаа алдан, 446,402 толгой мал хорогдож, 12.4 тэрбум.төг-ийн хохирол, 2010 онд 8 хүн амь насаа алдаж, 9.7 сая гаруй мал хорогдож, 52.7 тэрбум.төг-ийн хохирол, 2011 онд 13 хүн амь насаа алдан, 1,100 толгой мал хорогдож, 2.8 тэрбум.төг-ийн хохирол хохирол тус тус учирсан байна.

2012 онд фронтын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүд болох хүчтэй салхи шуурга 13 удаа, их бороо 2 удаа, их халуун 2 удаа, их хүйтэн 2 удаа, цочир хүйтрэл 7 удаа, хүйтэн бороо 2 удаа ажиглагдаж, үүний улмаас нийт 1 хүн амь насаа алдаж, 6,555 мал хорогдож, 36 байшингийн дээвэр салхинд хууларч, 17 гэр нурж, эрчим хүчний 58 шон унажээ.

Зуд гэдэг нь Монгол нэр томъёо бөгөөд хахир хүйтэн өвлийг хэлэх бөгөөд мал ус, тэжээлийн хомсдол, хүйтнээс харангадаж ихээр хорогдохыг хэлж байгаа юм. Зудыг цагаан, хар, шуурганы, хүйтний, хавсарсан, туурайн зуд гэж ангилдаг. Зундаа ган гачигтай байснаас өвс тэжээл хангалттай базаах боломж олгоогүй, улмаар өвөлдөө цас их орж, салхилан, агаар хэм хэвийн хэмжээнээс доогуур болж хүйтний эрч эрс чангарч, бэлчээрийг үлэмж их цас дарсанаас бэлчээрийн хомсдолд орж, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутрах зэрэг өвлийн улирлын нөхцөл байдлыг цагаан зуд боллоо гэдэг.

Зудын үед мал бэлчээрлэж чадахгүй болж, төв суурин газарт үйлдвэрлэл аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрдэг.

Монгол орны нөхцөлд цагаан зудын үед ихээхэн хохирол амсдаг. Тухайлбал: Хамгийн сүүлд 2009-2010 оны өвөл 18 аймгийн 175 сумыг хамарсан зуд болж 9.7 сая мал хорогдож, нийтдээ 526.8 тэрбум.төг-ийн хохирол учирсан байна.

Өвөл, хаврын улиралд малын ундны хэрэгцээг хангах цас байхгүйгээс мал харангатаж харын зуд бий болдог.

Хуурайшил: Монгол орны хуурай болон хагас хуурай нөхцөлд хуурайшил ихээр ажиглагддаг. Ихэнх нутгаар хуурайшил ажиглагддаг болсон. Хуурайшил ойт хээр, хээрийн бүсэд 10 жилд 1 удаа ажиглагдах ба цөлийн бүсэд хуурайшилт 2 жилд удаа ажиглагдах болжээ.

Хүснэгт 4.4.1. 2010-2012 онд ажиглагдсан ус цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирол

<caption></caption>

Oн

Аюултай болон гамшигт    үзэгдлийн тоо

Нас барсан хүний тоо

Хорогдсон малын тоо толгой

Хохирол, сая.төг

2010

57

8

9,700,000

52,739.6

2011

70

13

1,100

2,807.2

2012

140

19

8,444

17,132.4

Зураг 4.4.4. Мөнх цэвдгийн дүүрэгчлэл [3]

Зураг 4.4.5. Гадаргуун үүслийн экзоген процессууд

Ашигласан материал

1.    “Байгаль нуурын төлөв байдал, хамгаалалтын тухай” 2013 оны улсын тайлан, Эрхүү хот. http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258

2.    БОНХЯ, “Байгаль орчны төлөв байдлын тайлан 2011-2012 он”, 2013 он. http://bic.iwlearn.org/mn/documents/documents/state-reports/State%20of%20the%20Environment%20Report%20MONGOLIA-%202011-2012%20-MGL.pdf/view

3.    “Байгаль нуурын экологийн атлас”, ОШУА СС-ын Газар зүйн хүрээлэн, масштаб 1:5000,000, 2014 он. http://bic.iwlearn.org/ru/atlas/atlas

4.    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурь мэдээлэл. http://www.who.int/collaboratingcentres/database/ru/

5.    О.А.Тимошкин, В.В.Мальник, М.В.Сакирко, К.Боедекер “Байгаль нуурын экологийн хямрал”, Эрдэмтэд онош тавьж байна. Шинжлэх ухаан тэргүүн эхээс. № 5 (59), 2014 он. http://estandard.mn/filebase/files/4943-2011.pdf.

6.    Г.Г.Хамнаева, А.И.Куликов, Б.З.Цыдыпов “Закаменск хот, түүний хил залгаа нутгуудын хүрээлэн буй орчны өнөөгийн экологийн байдал”, /Вестник БГСХА, 2013 он, №3. 79-85 х.-наас.

7.    Монгол Улс, “Хараа голын сав газрын усны чанар, бохирдлын халуун цэгийн үнэлгээний тухай тайлан”, 2013 он.

8.    БОНХЯ, “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, “Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл”, I боть, УБ хот, 2012 он. http://bic.iwlearn.org/mn/documents/documents/state-reports/ulsyn-usny-nootsiin-neghdsen-mieniezhmientiin-tolovloghoo-bolovsruulakhad-zoriulsan-sudalghaany-emkhetghel-neghdugheer-devter-monghol-kheleer/view

9.    Т.А.Борисова “Байгаль нуурын сав газрын байгаль-антропогены эрсдлүүд”, Новосибирск. “ГЕО” Академийн хэвлэл, 2013 он, 126 х.

10.  “Байгаль нуурын байдал, түүнийг хамгаалах тухай” 2012 оны тайлан, Эрхүү хот, “Росгеолфонд” Сибирийн салбар, 2013 он, 436 х. http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258

11.  “Буриад улсын 2013 оны хүрээлэн буй орчны байдал түүнийг хамгаалах тухай” Улсын тайлан. http://minpriroda-rb.ru/upload/iblock/26b/gocdoclad_2013.pdf

4.3 Байгаль орчинд хүний үйл ажиллагаанаас үзүүлж буй бохирдлын голомт /HOTSPOTS/
1974 оноос Байгаль нуурын хойд эрэгт Северобайкальскийн аж үйлдвэрийн цогцолбор (Severobaikalsk industrial hub)-ыг байгуулж эхэлсэн ба үүгээр Байгаль-Амурын төмөр замын гол шугам (БАМ)-ыг дайруулж, түүнээс зүүн тийш томоохон суурингууд болох Шинэ Юүян, Ангоя, Яншукан хотууд бий болсон. Тухайн үед 176 карьерийг ашиглаж байсан бөгөөд тэдгээрийн 30% нь одоог хүртэл үлдсэн байна.

БАМ-ын бүтээн байгуулалт нь тус бүс нутгийн хүн амыг 6.5 мянгаас 80 мянга болтол эрс өсгөсөн. Эдгээр суурин газруудыг байгуулах явцад бохир ус цэвэрлэх байгууламжууд, үйлдвэрийн хог хаягдлыг булах цэгүүд, хуурай хогийн цэг ихээхэн бий болсон. Өнөөгийн байдлаар Нижне ангарск, Душкакан, Холодное, Юуян зэрэг суурингуудад цэвэрлэх байгууламж асуудалтай хэвээр байгаа нь байгаль орчны гол асуудал болж байна.

Северобайкальскд агаарын бохирдуулагч нь асфальт, цемент үйлдвэрлэдэг “Нижне ангарск строй”, “ЛенБАМстрой” үйлдвэрүүд байна. Эдгээрээс хаягдал усны зөвхөн 3%-ийг нь цэвэршүүлэн ашиглаж бусдыг нь байгальд шууд хаяж байна. Эндэхийн дулааны 26 станцаас агаарт жил тутамд 2.5 мян.тн үнс, 0.5 мян.тн хүхрийн давхар исэл, 2.3 мян.тн азотын исэл хаяж байна. Мөн тээврийн хэрэгсэлээс үүдсэн агаарын бохирдол ойролцоогоор 26% байна. Сүүлийн жилүүдэд суурин болон хөдөлгөөнт бохирдуулагч эх үүсвэрийн тоо нэмэгдсээр байна. Эдгээрээс үүдэн Байгаль нуурын агаарын бохирдол санаа зовоох хэмжээнд хүрээд байгаа юм [1].

Нижне ангарск тосгонд сүүлийн жилүүдэд нийт бохирдлын ялгаруулалт тогтвортой байгаа бөгөөд жилд ойролцоогоор 3 мян.тн байна. Өвлийн улиралд нүүрсээр ажилладаг 22 уурын зуух энэ тосгонд ажиллаж байна. Тэдгээрийн нүүрсний хэрэглээ 18 мян.тн бөгөөд эдгээрээс өдөр тутам 5.3 тн үнс, 2.5 тн нүүрсхүчлийн дутуу исэл, 1.3 тн хүхрийн давхар ислийг агаарт хаяж байна. Энэ нь Байгаль нуурын хойд эрэг орчимд агаарын тоосонцорын бохирдлыг бий болгож байна. Байгаль нуурын энэхүү бүсэд Северобайкальск 100 гаруй км2, Нижне ангарск 26 км2 талбайг эзэлдэг.

Доод Сэлэнгийн аж үйлдвэрийн цогцол­борнь Буриадын БНУ-ын Кабанск районы баруун хэсэгт Сэлэнгэ мөрний баруун эргээр сунаж оршино. Томоохон үйлдвэрийн төвүүд нь Сэлэнгэ, Каменск, Кабанск тосгонд оршино. Энд гол бохирдуулагч нь Сэлэнгийн картон, цаасны үйлдвэр, Тимлуйскийн цементийн үйлдвэр юм [1].

Зураг 4.3.1 Северобайкальск (Severobaikalsk)-ийн аж үйлдвэрийн цогцолбор

2013 онд Сэлэнгийн картон, цаасны үйлдвэр 30.6 мян.тн хаягдал гаргасны 23% нь хатуу хаягдал, 77% нь шингэн болон хийн хаягдал байжээ. Энэ үйлдвэрийн гол бохирдуулагч хаягдал нь хий бөгөөд энэ нь хаягдлын 92%-ийг эзэлдэг. Халуун хүхрийн нэгдэл 4.9%, түүний 1.5% нь хүхрийн давхар исэл, азотын исэл 0.6% юм.

Каменск тосгонд Тимлюйскийн цементийн үйлдвэрээс гадна асбест, цементийн үйлдвэр, “Байгалийн цахилгаан сүлжээ” цахилгаан түгээх компани, хөдөлгүүрийн үйдвэр зэрэг хэд хэдэн үйлдвэр бий.

Хамгийн их бохирдлыг Тимлуйскийн цементийн үйлдвэр ялгаруулдаг. Энэ үйлдвэрээс хаяж буй бохидуулагч бодисын 77.7% нь тоосонцор байна (энэ нь 7,189 тн). Үндсэн бохирдуулагч нь бензопирин (ДА 4.5), хоёрхүхэрт нүүрстөрөгч, формалдегид (ДА 2.0), тоосонцор (ДА 1.3) байна.

Зураг 4.3.2. Аж үйлдвэрүүд ба тэдгээрийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөлөл [3]

Цементийн үйлдвэрт Каменск тосгоны ойролцоох Таракановскийн шохойн чулууны орд, Тимлюйскийн шаврын ордыг ашиглаж байна. Уул уурхайн үйл ажиллагааны агаарын чанарт үзүүлэх нөлөөлөлд үнэлгээ хийгээгүй байна. Карьерын нөөц 190 мян.м3 болно. Уул уурхай нь 925 га газрыг эзэлж байгаа бөгөөд үүнээс дөнгөж 12 га-д нөхөн сэргээлт хийсэн байна (Зураг 4.3.4).

Зураг 4.3.3. Доод Сэлэнгийн үйлдвэрийн цогцолбор (Google

Байгаль нуурын сав газарт орших Улаан-Үд хотын аж үйлдвэрийн цогцолбор байгаль орчиндихээхэн нөлөө үзүүлдэг. Улаан-Үд хотод 67 үйлдвэр, 36 авто моторын үйлдвэр, 162 дулааны станц (байгаагийн 112 нь үйлдвэрийн, 50 нь бага оврын уурын зуух) байдаг. Энд агаар бохирдуулах 6,043 эх үүсвэр байгаа бөгөөд түүнээс зөвхөн 1,787 (61%)-д нь утааны шүүлтүүр ба утаа хураах төхөөрөмж суурилуулсан байна [1].

Ихэнх бохирдлын ялгарал нь дулааны төв станц (41.9%) болон нисэх онгоцны үйлдвэр (12.2%), автомашины дугуйн үйлдвэрээс гарч байна. Дулааны төв станц жилдээ 54 тн гаруй хорт бодис, түүний дотор 30 тн хөө тортог гаргаж байна. Буриадын Ус, цаг уурын төв энэ станцын тоосонцор, фенол, формалдегидийн ДА 2, азотын давхар ислийн ДА 1.5, бензопириний ДА 12 байгааг тогтоожээ.

Бохирдлын тогтмол эх үүсвэрээс гарч буй ялгарал 47.36 мян.тн, автомашин зэрэг хөдөлгөөнт эх үүсвэрээс гарч байгаа ялгарал 40.88 тн бөгөөд үүний 46.3% нь хотод төвлөрч байна.

Тогтмол эх үүсвэрээс гарч буй бохирдол нь тоосонцор (23.56 мян.тн), хүхрийн давхар исэл (12.62 мян.тн), нүүрсхүчлийн дутуу исэл (7.30 мян.тн) байна. Голлох бохирдуулагч нь бензопирин (ДА 6.8), формалдегид (ДА 2.3), фенол (ДА 2.0) азотын давхар исэл (ДА 1.5) тус тус байна.

Өмнөх жилтэй харьцуулахад бензопитин, формалдегид, хүхрийн давхар исэл багассан байна. Бусад бохирдуулагчийн хувьд нэг их өөрчлөлт гараагүй байна.

Улаан-Үд хотын эргэн тойронд олон тооны зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй уул уурхайн карьерууд, хог хаягдлын цэг, тээврийн болон боловсруулах үйлдвэрүүд байдаг. Барилгын материалын болон металл бус хог хаягдал их бий. Өөр нэг нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудал бол дуу чимээ, чичиргээ, цахилгаан соронзон орон бөгөөд эдгээр нь хорт нөлөө үзүүлж байна.

Буриадын БНУ-ын Сэлэнгийн районы төв хэсэгт Галуут нуур (Гусиноозерск) хотын эргэн тойронг эзлэн Галуут нуурын аж үйлдвэрийн цогцолбор байршдаг (Зураг 4.3.5). Галуут нуур хот нь районы төв болохоос гадна аж үйлдвэрийн төв юм. Гол үйлдвэр нь нүүрсний уурхай, дулааны цахилгаан станц болно. Байгаль орчны байдал энд сүйрлийн байдалд байна. Томоохон үйлдвэрүүд болох Галуут нуурын нүүрсний үйлдвэр, Холбольджинскийн нүүрсний ил уурхай, Галуут нуурын ДЦС бохирдлын гол эх үүсвэр болж байна.

Галуут нуурын уурхай нь хатуу хог хаягдал ихтэй бөгөөд 72 мян.м3 хатуу хог хаягдал хуримтлагджээ. Энэхүү уурхай нь 350 га газрыг эзэмших бөгөөд үүнээс 100 га-д нөхөн сэргээлт хийсэн. Холбольджинскийн ил уурхай нь улсын хэмжээнд томоохон уурхай бөгөөд 220 сая.м3 хаягдал чулууг уул мэт овоолжээ. Уурхайн эзэмшил газар нь 900 га бөгөөд үүнээс 45 га-г нөхөн сэргээж, 650 га нь уурхайн овоолго газар байна (Зураг 4.3.6).

Аж үйлдвэрийн төвд орших Галуут нуур нь хотын хүн амын унд, ахуйн болон үйлдвэрийн ус хангамжийн цорын ганц эх үүсвэр болоод зогсохгүй ойр орчмын газруудыг ч усаар хангаж байна. Энэхүү нуурыг гол бохирдуулагч нь Галуут нуурын ДЦС бөгөөд нуурыг байгалийн хөргөгч хэлбэрээр ашигладаг. Өвлийн улиралд нуурын эргэн тойрон 2 км2 талбайд задгай ус тогтдог. Нуурын дулааны үйлчилгээ үзүүлж буй бүсэд усны температур 13-14°С байгаа нь хэвийн хэмээс даруй 1.5-2 дахин их байгаа юм. Нуурын усны дулаан нь нуурын экосистемийг өөрчлөхөөс гадна замаг ургах нөхцөлийг бүрдүүлж байна. Өдөр бүр 15-16 мян.м3 зохих түвшинд цэвэрлээгүй бохир усыг хотоос болон ДЦС-аас, мөн 2 мян.м3 усыг үйлдвэрийн усан сангаас, мөн 2 сая.м3 усыг турбин хөргөсний дараа нуурт нийлүүлж байна.

Тогтмол эх үүсвэрээс гарч буй бохирдлын ялгарал 29.01 мян.тн, хөдөлгөөнт эх үүсвэрээс гарч буй ялгарал 2.49 мян.тн байна. Тогтмол эх үүсвэрээс гарч буй бохирдуулагчийн тоосонцор 10.37 мян.тн, хүхрийн давхар исэл 13.48 мян.тн байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолд хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, буурах хандлагатай байгаа бөгөөд азотын давхар исэл яльгүй өсөх хандлагатай байна.

Хиагтын аж үйлдвэрийн цогцолборнь Монгол Улсын хилийн дагуу сунан орших ба Хиагт, Наушк, Хоронхой гэсэн 3 суурин газраас бүрдэнэ. Томоохон бохирдуулагч нь Хиагтын районд Хоронхой тосгоны ойролцоох хайлуур жоншны орд бөгөөд мөн Улаан-Үд - Улаанбаатар төмөр замын станцууд юм [1].

Хоронхойн хайлуур жоншны ордоос жилд 46 га-гаас 165 мян.тн жонш олборлож, 60 га-д хаягдлаа хаяж байна. Овоолго нь 1,900 мян.тн бөгөөд уурхайн хаягдалд хайлуур жонш (12.8%), цахиур (55-60%), кальций (1.5%) шавар (7-10%) байна.

Зураг 4.3.4. Байгаль орчинд уул уурхай буюу хүний үйл ажиллагаагаар үзүүлж буй нөлөөлөл

Зураг 4.3.5. Галуут нуурын үйлдвэрийн

цогцолбор (Google)

Хиагт хот нь Буриадын БНУ-ын хамгийн их бохирдолттой хот юм (Зураг 4.3.7). Гадаргын усны эх үүсвэр буюу Хиагт гол нь дутуу цэвэрлэгдсэн нийтийн бохир ус, ээрмэл-сүлжмэлийн үйлдвэр, зохион байгуулалтгүй дулааны станцуудын нүүрс болон түүний хаягдал, хатуу хог хаягдлын муу менежмент зэргээс бохирдож байна.

Зураг 4.3.6. Галуут нуурын уурхайн овоолго (Google)

Тогтмол эх үүсвэрээс агаарт 4.76 мян.тн, хөдөлгөөнт эх үүсвэрээс 1.76 мян.тн бохирдол гарч байна. Тогтмол эх үүсвэрээс гол нь тоосонцор 2.38 мян.тн, нүүрсхүчлийн исэл 1.53 мян.тн, хүхрийн давхар исэл 0.67 мян.тн ялгаруулж байна. Бусад бохирдуулагч нь ЗДА-аас хэтрээгүй байна.

Жид голын эргийн дагуу Закаменск районы төв хэсэгт Закаменскийн аж үйлдвэрийн цогцолбор оршиж байна. Закаменск районы төв Закаменск хот нь уурхайн ашиглалтаас бий болсон хот юм. Томоохон үйлдвэр нь Жидийн гянтболд-молибденийн үйлдвэр ба Инкурын болон Холтосонскийн цогцолбор ордуудоос бүрддэг. Жидийн гянтболд-молибденийн ордыг 60 гаруй жил ашиглан 1996 онд хаасан. Үйлдвэрийн хаалтын ажиллагааг байгаль орчны журмын дагуу уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй, гадаргын усны менежмент хийгдээгүй байна (Зураг 4.3.8).

Зураг 4.3.7. Хиагт хот (ОХУ), Алтанбулаг (Монгол Улс) (Google)

Зураг 4.3.8. Закаменскийн аж үйлдвэрийн цогцолбор

Үйлдвэрийн хаалтыг байгаль орчныг хамгаалах хэмжээнд хийгээгүй нь цаашид ч байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлэх хандлагатай байна [7].

Олон жилийн туршид энэхүү уурхай нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээ ОХУ-ын “2002-2010 онуудын экологи ба байгалийн нөөцийн хөтөлбөр”-т тусгагдсан боловч нөхөн сэргээлт хийгдэлгүй үлдсэн байна.

Зөвхөн 2011 онд нөхөн сэргээлтийн ажлыг 600 га-д хийж, уулын цулаар дүүргэсэн байна. Энэхүү ажлыг уурхайг эзэмшигч “Закаменск” үйлдвэрийн зардлаар “Асропол” групп гүйцэтгэсэн. Энэхүү ажлын хүрээнд Модонкул голын хөндийгөөс уурхайн эзэмшилд байгаа гидравлик овоолгоос 3.2 сая.тн элсийг шилжүүлэн нөхөн сэргээлт хийсэн. Энэхүү ажилд мөн Холбооны төсвөөс 500 сая рублийг зарцуулсан байна.

Зураг 4.3.9. Модонкуль голын хөндийн баяжуулах үйлдвэрийн хаягдал дахь элсний нүүдэл

Энэ районд уурхайн дэд бүтэц, уул уурхайн үйлдвэрийг хөгжүүлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар шохойн чулууны олборлох болон боловсруулах үйлдвэр, галт уулын үнс, шавар, элс, хайрга олборлож байна. Бага оврын цемент, тоосог, шохойн үйлдвэр ажиллаж байна. Сангиногийн нүүрсний ил уурхайд Баянголын ДЦС-аас цахилгаанаар хангаж байна. Сангионогийн нүүрсний ил уурхай 194 мян.м3 уурхайн хаягдал агуулагч чулуулгийн овоолго хийсэн байна. Уурхайн үйл ажилагаанд 1,135 га газар хамрагдсан бөгөөд үүнээс 70 га нь хаягдлын овоолго эзлэж байна.

Бүхэлдээ Закаменскийн аж үйлдвэрийн төвийн байгаль орчны төлөв байдал сүйрлийн ирмэгт байгаа бөгөөд нийтийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болохоор байна.

Өмнөт Байгалийн аж үйлдвэрийн цогцолбор нь Транс сибирийн төмөр замын дагуу Байгаль нуурын баруун урд эргийг хөвөөлөн оршино. Энд ерөнхийдөө тээврийн болон үйлдвэрийн хэсэг оршино. Энд Байкальск, Слюдянка хоёр тосгон орших бөгөөд төмөр замын станцын жижиг суурингууд оршино. Байкальскийн картон, цаасны үйлдвэр нь энэхүү районы томоохон бохирдуулагч юм. 2013 оны 12 сард үйл ажиллагаа нь зогсоосон. Идэвхтэй үйл ажилагаа явуулж байсан жилүүдэд Байкальскийн картон цаасны үйлдвэрийн ялгаруулалт Байгаль нуурын эргийн дагуу зүүн хойт чиглэлд 160 км үргэлжилдэг байсан бөгөөд Байгалийн ТХГН-т 40-50 км орж, Слюдянка, Култук тосгон руу баруун тийшээ орсон байна. Бохирдол ялгаруулдаг гол эх үүсвэрүүд нь хатуу түлш хэрэглэдэг дулааны станцууд юм. Замын болон хөдөлгөөнт бохирдуулагчид, зарим үйлдвэрийн хаягдал 50% бөгөөд хүнсний үйлдвэр, тээврийн хаягдлууд боловсруулалтгүй хаягдаж байна.

Слюдянка тосгон нь Байгаль нуурын баруун урд эрэгт оршдог. Төмөр замын томоохон станц, дулааны олон жижиг станцууд, хувийн орон сууцны модон галлагаатай пийшингүүд тосгоны агаарын бохирдлын суурин эх үүсвэрүүд болдог. Хамгийн их бохирдуулагч нь тоосонцор байсан бөгөөд азотын исэл, хөө тортог ХА-ийг 1.8-2, 2.5-4.0, 3.5-5.0-аар тус тус давсан байна.

Зураг 4.3.10. Слюдянка хот болон Култук тосгон (Google)

дрино тосгоны хоорондох зам байгаль орчны бохирдуулагч болж байна. Тос, метанол, форалдегид, нийт органик хлор, ХА-гаас 2-4 дахин их байна. Төмөр замын бохирдол байгаль нуур руу агаарын болон гадаргын усаар угаагдаж байна.

Байкальск хотын районд хяналт тавьж буй полигоны хүрээнд цасан бүрхүүлийн бохирдол тогтвортой хэвээр байна. 2012-2013 онуудын хүйтний улиралд 270 км2-аас багагүй байв (2011-2012 онуудын хүйтний улиралд 350 км2).

2013 онд 2012 онтой харьцуулахад Байкальск, Хамар даваа болон Хужир зэрэг станцуудад хурдсын бохирдлын түвшин нийлмэл бохирдлын хэмжээгээр 25%, 33% ба 11% тус тус болж буурч байгаа нь ажиглагдсан

2013 оны цасан бүрхүүлийн бохирдлын хяналтын үр дүнгээр нуурын гадаргуу дээр Байгаль нуурын зүүн хотгорын эргийн зурваст унах умбуур бодисын хэмжээ багассан байна [1]. Гэвч Слюдянка хотын Култук тосгон, Кабанск-Байкальскийн хэсэгт хром, хар тугалга, цайр, никель, зэс, төмрийн нэгдэл ихсэх хандлага байна.

Өвөр Байгалийн үйлдвэр, аж ахуйн газрууд болон Хойт Байгалийн үйлдвэрийн зангилааны суурин эх үүсвэрээс 2013 онд 10.2 мян.тн бохирдуулагч бодис агаарт дэгдсэн ба (2012 онд 10.0 мян.тн), хаягдал усны нийт хэмжээ 21.7 мян.м3 (2012 онд 40.2 мян.м3), үйлдвэрийн болон хэрэглээний хаягдал 829.4 мян.тн (2012 онд 974.1 мян.тн) тус тус байв.

Петровск-Забайкальскийн аж үйлд­вэрийн цогцолборын хувьд агаарын гол бохирдуулагч нь Петровск-Забайкальск тосгон, Тугнуйскийн нүүрсний уурхай, төмөр замын цогцолбор юм. Петровск-Забайкальскт орших металл хайлуулах үйлдвэр тоос тортог, хүхрийн давхар исэл, нүүрсхүчлийн дан исэл, азотын исэл, нүүрсустөрөгчийн 90%-ийг ялгаруулж байна. Бүхэлдээ нүүрс устөрөгч, бензопириний ялгаралт ЗДА-аас 10 дахин их байна.

Зураг 4.3.11. Тугнуйн нүүрсний уурхай (Google)

ХАА нь байгаль орчны бохирдолд тодорхой нөлөө үзүүлж байна. Малын ферм, зуны ферм зэрэг усны объектын ойролцоо байгаа тохиолдолд анхаарал татаж байна. Услалтын системийн усалгааны ус, борооны усаар угаагдсан талбайн ус, химийн бордооны давсан агуулга зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Хотод хатуу хог хаягдлын үйлдвэр байхгүй, байгаа үйлдвэр нь ажиллахгүй буюу маш доогуур түвшинд ажиллаж байна.

Зураг 4.3.12. Дархан хот (Google)

Монгол Улсын хувьд байгаль орчныг ихээхэн бохирдуулагч нь Улаанбаатар, Дархан (Зураг 4.3.12), Эрдэнэт (Зураг 4.3.13) хотуудын цэвэрлэх байгууламжууд ба уул уурхайн үйлдвэр болон хөнгөн үйлдвэр (ялангуяа, арьс, шир, ноос боловсруулах үйлдвэрүүд )-үүд юм. [2, 8].

Зураг 4.3.13. Эрдэнэт хот (Google)

“Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хүрээнд “Монголын усны форум-Ус хэлц” ТББ-аас Сэлэнгэ голын сав газрын бохирдлын голомтын эх үүсвэрийн талаар тойм судалгааг хийсэн байна [9].

Хог хаягдал ба тэдгээрийн зайлуулалт. 2013 онд Байгаль нуурын сав газрын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдал 31.9%-иар өссөн (2012 онд 83.5 сая.тн байсан бол 2013 онд –110,0 сая.тн) нь Буриад улсад хөрс хуулгын хэмжээ ихэссэнтэй холбоотой юм (Зураг 4.3.14) [1, 11].

Бүхэлдээ Буриад улсад 2013 онд 59.1 сая.тн үйлдвэрийн хаягдал гарсан бөгөөд энэ нь өмөнх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм (Хүснэгт 4.3.1) [12].

Зураг 4.3.14. 2012-2013 онуудын үйлдвэрийн хаягдлуудын харьцаа

Хүснэгт 4.3.1.2012-2013 онуудын Буриад улсын үйлдвэрийн хаягдлын хэмжээ, эдийн засгийн салбаруудаар (сая.тн)

<caption></caption>

Эдийн засгийн салбарууд

2010 он

2011 он

2012 он

2013 он

2012 он, %

2012 он, %

Үүнээс:

16.73

26.20

29.01

59.06

100.0

100.0

Ашигт малтмалын олборлолт

14.62

24.61

26.95

56.21

92.9

95.17

Боловсруулах үйлдвэр

0.44

0.31

0.99

1.69

3.44

2.87

Эрчим хүч, хий, ус үйлдвэрлэл ба түгээлт

0.77

0.67

0.62

0.72

2.13

1.22

2012-2013 онуудад үйлдвэрийн хаягдлын хэмжээний өсөлт нь Мухар-шивэрийн дүүргийн нүүрс олборлолттой холбоотой бөгөөд “Тугнуйн ил уурхай” ХХК нь 2013 онд 17.96 сая.тн хаягдал гаргасан байна (2012 онд 0.006 сая.тн), Сэлэнгийн районд “Баян зүрх” нүүрсний компани 2013 онд 24.3 сая.тн хаягдал гаргасан байна (2012 онд 7.0 сая.тн).

Үйлдвэрийн хаягдалд үндсэн хэсгийн 5 дугаар зэрэглэлийн аюултай хог хаягдал давамгайлдаг. Хаягдлыг хадгалах объектууд нь (зөвшөөрсөн хаягдлын цэг, үйлдвэрийн хаягдлын талбай) зэрэгт 0.49 сая.тн хаягдал байгаа бол үйлдвэрийн өөрийн хаягдлын цэг дээр 2.06 сая.тн хаягдал төвлөрч байна. Улсын хэмжээнд 304 хаягдал байршуулах объектууд тэмдэглэгдсэн бөгөөд үүнээс 7 нь ахуйн хатуу хог хаягдлын цэг, 1 нь ойн хаягдлыг цэг, 1 нь үйлдвэрийн хаягдлыг түр зуур хадгалах төмөр бетон агуулах байна. 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Буриад улсын хэмжээнд 69 га-д 147 зөвшөөрөлгүй хог хаясан цэг байсан байна. Нийтдээ 2013 онд 1,191 газар зөвшөөрөлгүй хог хаягдал хаясан бөгөөд 1,282 хог хаягдлын цэгийг устгасан байна.