Байкальский информационный центр
027. Зуны хамгийн бага урсац
Томруулж харах
Урсац
«Байгаль нуурын сав газрын олон жилийн дундаж урсац»-ын зураг нь бүс нутгийн нийт чийгжицийг гол мөрний урсац болгон хувиргах сав газрын байгалийн цогц нөхцөлөөр тодорхойлогдох усны горимын зүй тогтлыг илэрхийлнэ.
Гол, мөрний урсац бол тухайн сав газрын ус өгөмжийн чадавхи болно. Сав газар дахь төрөл бүрийн ландшафт тус бүрээс үүсэх урсацын нийлбэрийг урсацын модулийн зургаар тодорхойлж, түүнийг голын дагууд ажиглалтын мэдээтэй харьцуулан зөрүүг олж, урсацын модулийн зурагт дахин өөрчлөлт оруулах зэрэг урвуу холбооны аргаар урсацын тархацыг тогтоов. Урсацыг дараах тэгшитгэлээр тооцно. Qj =∑qi fij, Үүнд:  - голын сав газрын индекс; j – сав газарт бүрдэх урсац, л/с; i – i дугаартай ландшафтаас бүрдэх урсацын модуль, л/c км2; ij– i  дугаартай ландшафт бүхий j- дугаартай ус хурах талбай, км2. Урсацын зургийг зохиоход Байгаль нуурын сав газрын бага ба дунд зэргийн голуудын олон жилийн дундаж урсацын мэдээг тооцоонд ашиглав. Ландшафт тус бүрийн шинж чанар, тодорхойлолтыг байгалийн бүс, бүслүүр, ландшафтын хэвшинжид үндэслэн гаргасан. Урсацын тархацыг зурагт 1-10 л/с км2 хүртэл таван зайцаар хувааж үзүүлэв.
Байгаль нуурын сав газар олон төрлийн ландшафтын бүс ба өндрийн бүслүүрийг хамрах учир урсацын орон зайн хуваарилалтын ялгаа ихтэй. Уулт тайга, ян сарьдаг, тагийн бүслүүрт урсац ахиу бүрдэнэ. Харин ойт хээр, хээрийн бүсэд урсац бага болно.
Сэлэнгэ мөрний сав газрын хамгийн бага ба их урсацын зургийг ландшафтын төрөл, ангиллын зурагт үндэслэн зохиов. Усзүйн мэдээлэл илүү агуулах мэдээ (дүрсзүйн үзүүлэлтүүд, ургамал бүрхэвчийн онцлог, өндрийн бүслүүр болон бусад шинж чанар)-гээр ландшафтыг төрөлжүүлэн, 200 гаруй ландшафтыг байгалийн 16 цогц нэгдэл болгон нэгтгэж тус бүрд нь урсацын хэмжээг тодорхойлов. Хаврын шар усны их урсац ба зуны хамгийн бага урсацын модулийг дээр дурдсан аргаар тооцов. Тармаг ой, таг, сарьдаг, уулт тайгын ландшафт бүхий уул, нуруудаар хаврын шар усны үерийн хамгийн их урсац ажиглагдана.
Нуурын зүүн-хойгуур үргэлжлэх Байгалийн нуруу, сав газрын зүүн өмнө дэх Баргузин, баруун өмнө дэх Хамар даваа зэрэг уулсаас усжих голын савд их үерийн хэмжээ, давтамж ахиу байна. Зурагт хамгийн их урсацыг 25-аас бага, 25-70, 100-аас л/с км2 их гэсэн гурван зайцаар тархацыг ялган үзүүлэв. Зуны хамгийн бага урсац бүрдэх нөхцөл нь чийгийн горим ба уулзүйн нөлөөгөөр тодорхойлогдоно.
Өндөр уулын тайгын ландшафтын бүсэд гачиг үед харьцангуй ахиу устай байх ба Сэлэнгэ мөрний сав газрын дунд хэсгийн цайвар ногоон шилмүүст ойн ландшафт бүхий Ольхон орчим, хээрийн бүсэд зуны бага урсацын хэмжээ хамгийн бага байна. Зурагт зуны хамгийн бага урсацын тархацыг 1.5-аас бага, 3.0-5.0, 5-аас их л/с км2 гэсэн гурван зайцаар ялган үзүүлэв.
Ийнхүү ландшафт-усзүйн зураглал хийснээр сав газрын усны горим, урсацын зүй тогтлыг илүү бодитой илэрхийлж байна.
Ашигласан хэвлэл
Кузнецова Т. И. Карта "Природные ландшафты Байкальского региона и их использование": назначение, структура, содержание / Т. И. Кузнецова, А. Р. Батуев, А. В. Бардаш // Геодезия и картография. - 2009. - N 9. - С. 18-28
Ландшафты юга Восточной Сибири [Карты]: [физическая карта] / сост. и подгот. к печати фабрика №4 ГУГК в 1976 г.; авторы В.С. Михеев, В.А. Ряшин; - 1 : 1500 000. – М.: ГУГК,  1977. – 1 к. (4 л.): цв.
Многолетние данные о режиме и ресурсах поверхностных вод суши. Бассейн Байкала – Т. 1: вып. 14. - Л.: Гидрометеоиздат, 1986. – 361 с.
Ландшафты [Карты]: [физическая карта] / Национальный Атлас Монгольской Народной Республики. / сост. и подгот. к печати ГУГК в 1989 г., авторы Б.М. Ишмуратов, К.Н. Мисевич, И.Л. Савельева и др.
Лысанова Г.И., Семёнов Ю.М., Шеховцов А.И., Сороковой А.А. Геосистемы Республики Тыва // География и природные ресурсы. -  2013. - № 3. – С. 181 – 185.
A Regional, Electronic, Hydrographic Data Network For the Arctic Region – электронный ресурс http://www.r-arcticnet.sr.unh.edu
026. Олон жилийн дундаж урсац
Томруулж харах
Урсац
«Байгаль нуурын сав газрын олон жилийн дундаж урсац»-ын зураг нь бүс нутгийн нийт чийгжицийг гол мөрний урсац болгон хувиргах сав газрын Байгальийн цогц нөхцөлөөр тодорхойлогдох усны горимын зүй тогтлыг илэрхийлнэ.
Гол, мөрний урсац бол тухайн сав газрын ус өгөмжийн чадавхи болно. Сав газар дахь төрөл бүрийн ландшафт тус бүрээс үүсэх урсацын нийлбэрийг урсацын модулийн зургаар тодорхойлж, түүнийг голын дагууд ажиглалтын мэдээтэй харьцуулан зөрүүг олж, урсацын модулийн зурагт дахин өөрчлөлт оруулах зэрэг урвуу холбооны аргаар урсацын тархацыг тогтоов. Урсацыг дараах тэгшитгэлээр тооцно. Qj =∑qi fij, Үүнд:  - голын сав газрын индекс; j – сав газарт бүрдэх урсац, л/с; i – i дугаартай ландшафтаас бүрдэх урсацын модуль, л/c км2; ij– i  дугаартай ландшафт бүхий j- дугаартай ус хурах талбай, км2. Урсацын зургийг зохиоход Байгаль нуурын сав газрын бага ба дунд зэргийн голуудын олон жилийн дундаж урсацын мэдээг тооцоонд ашиглав. Ландшафт тус бүрийн шинж чанар, тодорхойлолтыг Байгальийн бүс, бүслүүр, ландшафтын хэвшинжид үндэслэн гаргасан. Урсацын тархацыг зурагт 1-10 л/с км2 хүртэл таван зайцаар хувааж үзүүлэв.
Байгаль нуурын сав газар олон төрлийн ландшафтын бүс ба өндрийн бүслүүрийг хамрах учир урсацын орон зайн хуваарилалтын ялгаа ихтэй. Уулт тайга, ян сарьдаг, тагийн бүслүүрт урсац ахиу бүрдэнэ. Харин ойт хээр, хээрийн бүсэд урсац бага болно.
Сэлэнгэ мөрний сав газрын хамгийн бага ба их урсацын зургийг ландшафтын төрөл, ангиллын зурагт үндэслэн зохиов. Усзүйн мэдээлэл илүү агуулах мэдээ (дүрсзүйн үзүүлэлтүүд, ургамал бүрхэвчийн онцлог, өндрийн бүслүүр болон бусад шинж чанар)-гээр ландшафтыг төрөлжүүлэн, 200 гаруй ландшафтыг Байгальийн 16 цогц нэгдэл болгон нэгтгэж тус бүрд нь урсацын хэмжээг тодорхойлов. Хаврын шар усны их урсац ба зуны хамгийн бага урсацын модулийг дээр дурдсан аргаар тооцов. Тармаг ой, таг, сарьдаг, уулт тайгын ландшафт бүхий уул, нуруудаар хаврын шар усны үерийн хамгийн их урсац ажиглагдана.
Нуурын зүүн-хойгуур үргэлжлэх Байгалийн нуруу, сав газрын зүүн өмнө дэх Баргузин, баруун өмнө дэх Хамардаваа зэрэг уулсаас усжих голын савд их үерийн хэмжээ, давтамж ахиу байна. Зурагт хамгийн их урсацыг 25-аас бага, 25-70, 100-аас л/с км2 их гэсэн гурван зайцаар тархацыг ялган үзүүлэв. Зуны хамгийн бага урсац бүрдэх нөхцөл нь чийгийн горим ба уулзүйн нөлөөгөөр тодорхойлогдоно.
Өндөр уулын тайгын ландшафтын бүсэд гачиг үед харьцангуй ахиу устай байх ба Сэлэнгэ мөрний сав газрын дунд хэсгийн цайвар ногоон шилмүүст ойн ландшафт бүхий Ольхон орчим, хээрийн бүсэд зуны бага урсацын хэмжээ хамгийн бага байна. Зурагт зуны хамгийн бага урсацын тархацыг 1.5-аас бага, 3.0-5.0, 5-аас их л/с км2 гэсэн гурван зайцаар ялган үзүүлэв.
Ийнхүү ландшафт-усзүйн зураглал хийснээр сав газрын усны горим, урсацын зүй тогтлыг илүү бодитой илэрхийлж байна.
Ашигласан хэвлэл
Кузнецова Т. И. Карта "Природные ландшафты Байкальского региона и их использование": назначение, структура, содержание / Т. И. Кузнецова, А. Р. Батуев, А. В. Бардаш // Геодезия и картография. - 2009. - N 9. - С. 18-28
Ландшафты юга Восточной Сибири [Карты]: [физическая карта] / сост. и подгот. к печати фабрика №4 ГУГК в 1976 г.; авторы В.С. Михеев, В.А. Ряшин; - 1 : 1500 000. – М.: ГУГК,  1977. – 1 к. (4 л.): цв.
Многолетние данные о режиме и ресурсах поверхностных вод суши. Бассейн Байкала – Т. 1: вып. 14. - Л.: Гидрометеоиздат, 1986. – 361 с.
Ландшафты [Карты]: [физическая карта] / Национальный Атлас Монгольской Народной Республики. / сост. и подгот. к печати ГУГК в 1989 г., авторы Б.М. Ишмуратов, К.Н. Мисевич, И.Л. Савельева и др.
Лысанова Г.И., Семёнов Ю.М., Шеховцов А.И., Сороковой А.А. Геосистемы Республики Тыва // География и природные ресурсы. -  2013. - № 3. – С. 181 – 185.
A Regional, Electronic, Hydrographic Data Network For the Arctic Region – электронный ресурс http://www.r-arcticnet.sr.unh.edu
023. Агаар мандлын өөрөө цэвэрших уур амьсгалын чадавхи
Томруулж харах
Агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадвар
Ази тивийн эх газрын хэсэгт агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадвар нь ихэвчлэн түүний ерөнхий орчил урсгал болон газрын гадаргатай харилцан үйлчлэлийн хослолоор илэрдэг. Уул зүйн системийн бүс нутгийн онцлогийн нөлөөн дор олон тооны хотгор, өндөр уул нурууд болон нарийн хөндийнүүд ээлжлэн байрлах бөгөөд энд улирлын орон нутгийн даралтын төвүүд үүснэ. Өвлийн улиралд хөндийнүүд дэх даралтын өсөлтийн болоод уул хоорондын бууралтыг бүсүүдийн Монголын хойд хэсэгт төвтэй Азийн эсрэг циклонд нэгтгэгдсэн бүс байх ба зуны улиралд сулавтар даралтын бүсийн фон дээр температурын битүү тархалтын бүс ажиглагддаг. Усаар дүүргэгдсэн хотгорт (жишээлбэл, Байгал орчмын) усны нөлөөгөөр зуны улиралд орон нутгийн шинжтэй даралтын өсөлт харин өвлийн улиралд бууралтын бүс ажиглагддаг. Орон нутгийн даралтын төвүүдийн хүчин чадал нь тодорхой газар нутгуудтай энерги-агаарын масс солилцооны процессыг тодорхойлно.
Эсрэг циклон тогтсон нөхцөлд агаарын температурын өндөр дэх стандарт бууралт (вертикаль өөрчлөлт  0,65 0С/100 м) хазайж, түүний өсөлтөөр солигддог. Өвлийн үргэлжилсэн инверсийн давхрагын дундаж зузаан ойролцоогоор эсрэг циклоны өндөртэй давхцах ба 1 дүгээр сард хамгийн их эрчимшил талархаг газарт  (4-5 0С) болон уулархаг хотгорт (14-15 0С) хүчтэй ялгагддаг [Севастьянов, 1998].
Байгаль нуурын нарийн хөндийд (Красный Чикой) тогтвортой инверсийн давхрага 11 дүгээр сарт ажиглагддаг ба зарим жилүүдэд 10 дугаар сараас 3 дугаар сар хүртэл ажиглагддаг байна. 1 дүгээр сард инверсийн эрчимшил хамгийн их байх ба станцын түвшин дэх болон 850 мб өндөр дэх температурын зөрүү 10-11 0С хүрдэг. Рельефийн олон янз байдал нэмэгдэхэд газар орчмын инверсийн зузаан болон давтагдах өдрийн тоо нэмэгддэг [Жадамбаа, 1972; Береснева, 2006]. Инверсийн дундаж болон хамгийн их зузаан Улаанбаатарт болоод Баруун Монголын хотгорт 1,5-2 дахин ялгаатай байдаг. Инверсийн хамгийн их давтагдал (ойролцоогоор 50%) эхний тохиолдолд 500-1000м зузаанд харин бусдад 1500-2500м зузаад ажиглагддаг байна. Сүүлийн тохиолдолд түүний дээд болон доод хязгаарын температурын зөрүү 15-20 0С хүрч болно. Энэ үед хамгийн гүнзгий инверс давтагдах ба газар орчмын давхрагад хамгийн хүйтэн температур ажиглагддаг. Судалгааны мужид инверс үүссэнтэй холбогдон жилийн тогтвортой хүйтэн улиралд агаар мандлын газар орчмын давхрагад агаарын чөлөөт урсгал эвдэрдэг. Ийм тохиолдолд газар орчмын давхрагын агаар мандлын агаарын чанар нь штиль буюу салхины хурд бага байх давтагдал, хур тунадасны нийлбэр болон ирж буй хольцын хэмжээ зэрэг орон нутгийн нөхцөлөөс тодорхой хэмжээгээр хамаарна.
Агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадварын (АМӨЦЧ) үнэлгээг В.В.Крючковагийн [1979] аргаар хийх ба үүнд олон жилийн дундаж салхины хурд болон штилийн давтамжаар тогтвортой үзэгдлүүд тодорхойлогдох ба хамгийн бага хур тунадастай үед агаар мандлын өөрөө цэвэршилт бараг явагдахгүй (хүснэгт хар). Агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадвар нь салхины хурдны нэмэгдэлт, штилийн давтамж багасал болон хур тунадасны нэмэгдэлтийн үед үүснэ.
Хүснэгт. Агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадварын үзүүлэлтүүд
Үзүүлэлтүүд
АМӨЦЧ
Хамгийн бага
(1 балл)
Дундаж
(2 балл)
Хамгийн өндөр
(3 балл)
Штилийн давтамж, %
75-50
30-50
Салхины хурд, м/с
3-5
> 5
Хур тунадасны хэмжээ, мм
300-450
>   450
Бодит байдалд эдгээр үзүүлэлтүүд хосолсон хэлбэрээр элбэг тохиолддог. Баллын үнэлгээний хандлагад АМӨЦЧ-ын янз бүрийн хослолуудыг тооцоолон үзүүлэлтүүдийн баллуудыг нэмэж гаргана. Үүнд: 3-4 балл – хамгийн бага, 5 – бага, 6-7 – дунд, 8 – сайн, 9 – өндөр [Башалханова бусад, 2012]. Уулархаг газар нутгийн гэрэлтүүлгийн хувьд агаарын массын үндсэн зөөгдөлд харьцангуй уул зүйн системийн байршлаас хамааран уур амьсгалын үзүүлэлтийн өөрчлөлтийн  илэрхий хуулийг тооцсон байдаг. Бид 6-аас 200 налуу харгуйн болон 1500-2000 м-ийн байрлалд агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх дундаж нөхцөл байдал үүсдэг гэж үздэг. Уулын налуу ихэсч 200-аас их болон 2000м-ээс өндөр болоход АМӨЦЧ-ын сайжирч давтамж нь нэмэгддэг.
Судалгааны нутагт АМӨЦЧ-ыг 4 түвшинд хувааж үзсэн.  Сайн АМӨЦЧ нь илүү нээлттэй өндөр уулын оройн гадаргуу хэсэгт тохиолдоно. Дундаж АМӨЦЧ нь өндөрлөг байрлалд, налуугийн гадаргуу болон Байгаль, Хөвсгөл нуурын эрэг орчимд байна. Байгал нуурын эргээр хуурай газар болон нуурын хоорондын температурын их зөрүүгээс орон нутгийн чанартай орчил урсгалын нэгэн зэрэг хөгжих чадварыг нэмэгдүүлэх ба тэдгээрийн хамгийн их үйлчлэл нь уул нуруудаар хүрээлэгдсэн нам дор газар тохиолддог. Иймээс салхины хангалттай үйлчлэлээр (дундаж АМӨЦЧ) бохирдсон бодисуудыг зөөх явц хотгорын хязгаар орчимд удаашрах болно.
Бага АМӨЦЧ нь горхи хоорондын тэгшивтэр нурууд, хөндий, уулын налуугийн доод хэсэгт ялгагдахаар тохиолддог. Хамгийн бага АМӨЦЧ нь хязгаарлагдмал уул хоорондын нам дор газар, сав газрын баруун өмнөд хэсгийн голын хөндий, эсрэг циклоны төвийн ойролцоо, харин түүний захаар агаарын массын үндсэн урсгалд перпендикуляр байх голын хөндийд үүсдэг.
Мезо уур амьсгалын ялгаа нь АМӨЦЧ-ын ялгавартай үнэлгээ гаргах боломжийг бүрдүүлдгийг тэмдэглэх хэрэгтэй. Мезо уур амьсгалын шинжүүдийн үндсэн байдлаас хазайх хазайлт салхины хурд, температур болон хур тунадасны горимд илүү тод илэрдэг. Хотгор гүдгэрийн янз бүрийн нөхцөлд салхины хурдны өөрчлөлтийн коэффициент нээлттэй, тэгш газарт 0,6-2,0 хүрч болно [Романова, 1977; Линевич, Сорокина, 1992], харин бага утгууд нь налуугийн доод хэсэгт, их утгууд нь налуугийн салхин талын дээд болон оройн хэсэгт ажиглагддаг. Меко уур амьсгалын чийгшлийн нөхцөлийн ялгаа нь газар орчмын гадаргууг тодорхойлох агаарын массын үндсэн зөөгдөлт, тэдгээрийн эргэлтэд харгалзах налуугийн байдалтай шууд холбоотой. Өндөр дэх хур тунадасны хэмжээ нэмэгдэхэд налуугийн салхин тал болон салхины доод талд эрс ялгаатай болдог.
Үүнээс гадна судалгааны нутагт АМӨЦЧ-ын улирлын ялгаа гь агаар мандлын орчил урсгалын шинж чанараас ихээхэн хамаарна. Иймээс нэг ижил цэг дээр үйлдвэрлэх байгууламжийн байршлыг төлөвлөхөд АМӨЦЧ-ын агаар мандлын мезо уур амьсгалын чадамжийг үнэлэх хэрэгтэй.
Ашигласан хэвлэл
Атлас оз. Байкал
Башалханова Л.Б., Веселова В.Н., Корытный Л.М. Ресурсное измерение социальных условий жизнедеятельности населения Восточной Сибири. – Новосибирск: Академическое изд-во «ГЕО», 2012. – 221 с.
Береснева  И.А. Климаты аридной зоны Азии. – М.: Наука, 2006. – 286 с.
Жадамбаа Ш. Роль инверсии температуры воздуха в процессах усиления зимнего антициклона над Азией // Труды ГМЦ СССР. – 1972. Вып. 109. – С.89-94.
Севастьянов В.В. Климат высокогорных районов Алтая и Саян. – Томск: Изд-во ТГУ, 1998. – 202 с.
Романова Е.Н. Микроклиматическая изменчивость основных элементов климата. – Л.: Гидрометеоиздат, 1977. – 279 с.
Крючков В.В. Север: природа и человек. – М.: Наука, 1979. – 127 с.
Линевич Н.Л., Сорокина Л.П. Климатический потенциал самоочищения атмосферы: опыт разномасштабной оценки // География и природные ресурсы. – 1992. № 4. – С.160-165.
024. Голуудын жилийн урсац
Томруулж харах
Голуудын жилийн урсац
022. Уур амьсгалын тааламжгүй байдал
Томруулж харах
Уур амьсгалын тааламжгүй байдал
Уур амьсгалын нөхцөл хүний гадаад  байдал болон дотоод физиологийн үйл явцад олон талын нөлөө үзүүлнэ.  Дулааны тэнцвэртэй байдал хүний бие организмд тааламжтай нөхцлийг  бүрдүүлдэг бол хэт дулаан, эсвэл хэт хүйтэн орчинд хүний физиологийн  систем түгшүүртэй байх нь мэдээж. Гадаад орчны голлох үзүүлэлтүүдийн  эрчимжилт, үйлчлэх хугацаанаас шалтгаалж хүний амьдрах физиологийн  таатай нөхцлийг хангахад шаардагдах зардлын хэмжээ харилцан адилгүй  байна.
Байгаль нуурын сав нутаг дахь уур  амьсгалын тааламжгүй байдлыг үнэлэхдээ хүн амын оршин амьдрах уур  амьсгалын нөхцлийн орон зайн ялгааг бий болгодог дараах зургаан гол  үзүүлэлтийг ашиглав. Үүнд:
1.) 8°С –аас дээш хэвийн тэнцүү ашигт  температуртай өдрийн тоо нь улирлын дагуу хувцасласан хүмүүст дулаан  үеийн аятай байдлын үзүүлэлт болж өгнө. 2.) Агаарын хоногийн дундаж  температур -25°С-аас доош байх өдрийн тоо болон 3.) Агаарын хоногийн  дундаж температур -32°С-аас доош байх өдрийн тоо нь хүйтний эрчийг  тодорхойлох бөгөөд хүн осгож даарах, гадаа орчинд амрах, ажиллах  боломжгүй болох, машин техникийн эвдрэл гэмтэл үүсэх гэх мэт таагүй  нөхцлийг илэрхийлнэ. 4.)10°С-аас дээш хоногийн дундаж температурын  нийлбэр 5.) Хүйтрэлгүй үеийн үргэлжлэх дундаж хугацаа нь үр тариа,  хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд чухал ач холбогдолтой. 6.)  Галлагааны үеийн үргэлжлэх хугацаа нь орон сууц барилга, байшингийн  халаалтад шаардагдах зардлыг ялгавартай төлөвлөх боломжийг олгодог.
Сав нутгийн хэмжээнд дээрх  үзүүлэлтүүдийн орон зайн ялгаа мэдэгдэхүйц их байна. Өндөр уулст агаарын  хоногийн дундаж температур 10°С хүрдэггүй, түүний жилийн нийлбэр өмнөт  нутгаар 2400°С байдаг бол хойт хэсгээр 400°С болж буурна. Хэвийн тэнцүү  ашигт температурын сарын дундаж Хөвсгөл, Байгаль нуурын эрэг орчмын  зарим нутагт 8°С хүрдэггүй бол бусад нутагт 8°С-аас дээш температуртай  өдрийн тоо 40-110 хүртэл хэлбэлзэнэ. Хүйтрэлгүй үе сав нутгийн хэмжээнд  0-110 өдөр хүртэл үргэлжилнэ. Галлагааны үеийн үргэлжлэх хугацаа орон  зайн хувьд өөрчлөлт багатай (230-305 өдөр) байна. Агаарын хоногийн  дундаж температур -25°С-аас бага байх өдрийн тоо хөндий хотгоруудын  ёроолд хамгийн олон байх ба салхины нөлөөгөөр уур амьсгал улам хүйтэрч  ширүүснэ. Тосонцэнгэл, Хатгал орчимд нэгдүгээр сард агаарын хоногийн  дундаж температур -37°С-аас доош болж их хүйтэрнэ.
Сав нутгийн ихэнхэд нь уур амьсгалын  тааламжгүй байдлын үзүүлэлт дунд зэргийн түвшинд байдаг бол хойт, баруун  хойт, баруун захын нутгаар өндөр түвшинд хүрнэ. Уур амьсгалын таагүй  байдлын дээр дурьдсан үндсэн үзүүлэлтүүдийг зурагт дугариг диаграмуудаар  дүрслэн үзүүлсэн бөгөөд зургаан тэнхлэг дагуу 1-ээс 5 хүртэл баллын  шатлалыг дүрсэлсэн нь байж болох өөрчлөлтийн хязгаарлалыг тусгажээ.
Сав нутгийн хойт ба баруун хэсэгт уур  амьсгалын тааламжгүй байдлын түвшин өндөр байгаа нь ихэвчлэн агаарын  температур хүйтэн байдагтай холбоотой. Харин Хөвсгөл нуурын эрэг орчим   болон Тариатад зуны улирлын дулаан хангамж бага, нөгөөтэйгүүр салхины  үйлчлэл илүүтэйгээс болж тааламжгүй байдлын түвшин өндөр гарчээ. Дундаж  уулархаг нутагт 8оС-аас дээш температуртай үеийн үргэлжлэх  хугацаа харьцангуй богино (40-70 өдөр) хэдий ч өвлийн улиралд цаг уурын  нөхцөл аятай байдаг учраас уул амьсгалын тааламжгүй байдлын түвшин өндөр  биш байна.
Сав нутгийн хойт ба баруун хэсэгт уур  амьсгалын тааламжгүй байдлын түвшин өндөр байгаа нь ихэвчлэн агаарын  температур хүйтэн байдагтай холбоотой. Харин Хөвсгөл нуурын эрэг орчим   болон Тариатад зуны улирлын дулаан хангамж бага, нөгөөтэйгүүр салхины  үйлчлэл илүүтэйгээс болж тааламжгүй байдлын түвшин өндөр гарчээ. Дундаж  уулархаг нутагт 8оС-аас дээш температуртай үеийн үргэлжлэх  хугацаа харьцангуй богино (40-70 өдөр) хэдий ч өвлийн улиралд цаг уурын  нөхцөл аятай байдаг учраас уул амьсгалын тааламжгүй байдлын түвшин өндөр  биш байна.
Ашигласан хэвлэл
Башалханова Л.Б., Веселова В.Н.,  Корытный Л.М. Ресурсное измерение социальных условий жизнедеятельности  населения Восточной Сибири. – Новосибирск: Академическое изд-во «ГЕО»,  2012. – 221 с.
Научно-прикладной справочник по климату  СССР. Сер.3. Многолетние данные. Ч.1-6. – Л.: Гидрометеоиздат, 1991. –  Вып.22. – 604 с.; 1989. – Вып.23. – 550 с.
Хайруллин К.Ш., Карпенко В.Н.  Биоклиматические ресурсы России // Климатические ресурсы и методы их  представления для прикладных целей. – СПб.: Гидрометеоиздат, 2005. –  С.25-46.
Архив данных ВНИИГМИ-МЦД. – Обнинск, сетевой ресурс: http://www.meteo.ru
002. Евроази дахь Байгаль нуурын сав газрын байршил
Томруулж харах
Байгаль орчны экологийн байдал дэлхий   дээрх хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Энэ асуудал Байгаль   нуурын сав газарт түүний улсын хил дамнасан газарзүйн байрлалын   онцлогоос хамаараад нэлээд өвөрмөц шинжтэй аж. Байгаль нуурын сав газар   Ази тивийн төв хэсэгт Орос, Монгол хоёр улсын нутагт 576,5 мян.км2 талбайг эзлэн орших бөгөөд үүнээс Байгаль нуурын усан гадаргын талбай 31,5 мян.км2 юм   (Эх сурвалж). Нийт ус хурах талбайн 45% гаруй нь ОХУ-ын нутагт, 55%   орчим нь Монгол Улсын нутагт орших ба цутгал голуудын усны 53% нь Буриад   улсын нутагт, 27% нь Монголд, 16% нь Өвөр байгалийн хязгаарт, 4% нь   Эрхүү мужид байдаг.
Байгаль нуурын сав газар нь   ландшафт-экологийн нэгдмэл чанар, аж  ахуй-соёлын нийтлэг төрхийг бүрэн   хадгална. Тухайн бүс нутагт Хойт Мөсөн далайн (Енисей, Лена мөрний),   Номхон далайн (Амур мөрний) ба Төв Азийн гадагш урсгалгүй мужийн ай   савуудыг холбосон дэлхийн нэг томоохон усны хагалбар оршдог. Чухамхүү   уулзүйн энэ томоохон зангилаа нь баруунаас Атлантын далайгаас, зүүнээс   Номхон далайгаас, хойноос Арктикийн бүсээс болон өмнөдөөс ирэх агаарын   урсгалуудыг саатуулж сулруулдаг байна.
Байгаль нуурын экосистем нь дэлхийн   байгаль орчны гайхамшигуудын нэг гэж үнэлэгдэхүйц хосгүй олон   онцлогуудтай. Байгаль нуур нь ёроолдоо хүртэл амьдрал тээсэн цорын ганц   цэнгэг уст гүнзгий нуур бөгөөд энд маш олон төрөл зүйлийн ургамал,   амьтан амьдардгаас ихэнх нь энэ нуурын уугуул нутагтан байдаг нь гойд   сонин. Одоогоор олдоод байгаа 2700 гаруй зүйлийн ургамал, амьтдын   гуравны хоёроос (2/3) илүү нь эндхийн унаган гаралтай байдгаас үзэхэд   Байгаль нуур нь биологийн зүйл үүсдэг дэлхийн нэг төв, байгалийн   хувьсалын лаборатори, амьдралын өвөрмөц нэгэн дархан газар юм. Геологийн   цаг хугацааны хэмнэлээр авч үзвэл Байгаль нуурын гүн тасралтгүй   доошилсоор байгаа бөгөөд ёроолын экологийн тэрхүү шинээр үүссэн орчинд   амьдралын шинэ зүйлүүд байнга бий болж биологийн төрөл зүйл олшрох   экологийн суурь нөхцөл бүрддэг байна.
Байгаль нуурын эргэн тойрон болон нийт   сав газар, Байгаль нуурын бүс нутгийн хэмжээнд геологийн тогтоц,  агаарын  орчил хөдөлгөөн, газарзүйн байрлал, биогазарзүйн онцлог,  тэдгээрийн  харилцан үйлчлэлийн үр дүнд тундрын,тайгын ба хээрийн  ландшафт бүхий  өвөрмөц төрхтэй байгаль орчин бүрэлдэн тогтож, өндрийн  түвшний  хэлбэлзэл, хотгорын ба уулын хажуугийн нөлөөнөөс хамаарч  байгалийн эрс  тэс нөхцөл, олон янзын элемент хосолжээ.
Байгаль нуурын сав газар нь бүхэлдээ   газарзүйн болон геополитикийн байрлал, байгалийн нөөц баялаг, эдийн   засгийн болон угсаатан-соёлын чадавхийн хувьд Оросын зүүн, Монголын хойт   хэсгийн стратегийн гол бүс нутаг, хоёр улсын нийгэм-эдийн засгийн   хөгжлийн чухал тулгуур юм. Гэхдээ эндхийн хөгжил Байгаль нуурын сав   газрын байгаль ашиглалтын онцгой горимоос шалтгаалж өөрийн өвөрмөц   шинжтэй. Байгаль нуур болон түүний орчин тойрныг Дэлхийн байгалийн өвд   бүртгэж зарласан явдал бүх дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж,   байгалийн хосгүй гайхамшигт үзэгдэл болох энэ агуу нуурын үүрэг ролийг   онцгойлон үзэж, улмаар энд дэлхий дахины ач холбогдолтой амралтын бүс   байгуулах, ирээдүйд зөвхөн экологийн баримжаатай газар ашиглалт,   бизнесийн эх нутаг болгох санааг агуулжээ. Алсдаа дэлхий дээр цэнгэг   усны хомсдол улам хүндрэх нөхцөлд Байгаль нуурын ус стратегийн онцгой   чухал нөөц болж усны хүчин зүйл хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх цаг   ирнэ. Усыг нөхөн сэргээх, нөхөн үйлдвэрлэх үйл ажиллагаа Байгаль нуурын   нийт ай савыг хамрах тул тэндхийн байгаль орчныг хамгаалахад онцгой   анхаарч хүрээлэн буй орчны өөрчлөлтийг хязгаарлах, Байгаль нуурын усыг   хүн төрөлхтөнд хадгалж үлдээхийн тулд үйлдвэрлэлийн олон салбарыг хорьж   зогсоох асуудал ч тулгарч болно.
Өнөө үед Байгаль нуурын сав газар дахь   байгалийн нөөц баялгийг эрчимтэй ашиглаж байгаагаас болж уг нутгийн   ландшафтын болон биологийн давтагдашгүй төрөл зүйлүүдийг хадгалж   хамгаалах явдал зайлшгүй шаардлагатай байна. Тус сав нутгийн янз бүрийн   хэсэгт байгалийн нөөцтэй харьцаж буй хүний үйл ажиллагааны төрөл,   хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал харилцан өөр өөр байх нь мэдээж.   Гагцхүү аж ахуйн аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа Байгаль   нуурын сав нутгийн экологи-нөөц баялгийн онцгой үүрэг роль, стратегийн   учир холбогдлыг сайтар анхаарч тухайн нөхцөлд тохирсон иж бүрэн аргыг   зориудаар ашиглаж гэмээ нь энэхүү бүс нутгийг XXI зууны эхний гуч гаруй   жилийн дараа эдийн засгийн, геополитикийн, гео-хүн амзүйн хувьд бүрэн   үнэ цэнэтэй, дэлхий дахинд ач холбогдолтой хэвээр нь авч үлдэх болно.   Энэ үйл хэрэгт Байгаль нуурын ай савын экологийн атлас багагүй тус   хүргэх нь лавтай.
Энэхүү атласыг ДДБОС-ийн санхүүгийн   тусламж, НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр НҮБ-ийн Төслийн Үйлчилгээний Алба   гүйцэтгэж байгаа “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн   байгалийн нөөцийн менежмент” төслийн захиалгаар зохиож Байгаль нуурын   сав газар дахь экологийн байдал бүрэлдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлс   болон байгаль орчны өнөөгийн шинж төлвийн талаарх бүх мэдээ, мэдээллийг   нэгтгэн тус бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн эдийн засаг, экологийн   асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохуйц хэлбэрээр үзүүлэхийг хичээв.
Атласыг зохиохдоо сэдэвчилсэн атласын   зураглалын орчин үеийн ололт туршлага, Газарзүйн Мэдээллийн системийн   технологи, зайнаас тандан судлах арга болон Оросын ШУА-ийн Сибирийн   салбарын В.Б.Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн   Сибирийн салбарын Нуур судлалын хүрээлэн, Эрхүүгийн их сургууль (Эрхүү   хот), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль ашиглалтын Байгаль-нуурын   хүрээлэн (Улаан-Үд хот), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн   нөөц, экологи, цэвдэг судлалын хүрээлэн (Чита хот), Монголын ШУА-ийн   Ш.Цэгмидийн нэрэмжит Газарзүйн хүрээлэн (Улаанбаатар хот) зэрэг эрдэм   шинжилгээний байгууллагуудын шинэхэн судалгааны мэдээ материалыг   ашиглав.
Энэ атлас Байгаль нуурын бүс нутгийн   тогтвортой хөгжлийн зурагзүйн мэдээллийн системийн (ЗМС) анхдагч хэсэг   нь бөгөөд энэхүү систем нь нутаг дэвсгэрийн янз бүрийн мэдээллийг   шуурхай цуглуулах, хадгалах, боловсруулах, эцсийн хэрэглэгчдэд   зураглалын болон бусад тохиромжтой хэлбэрээр хүргэх автомат хураагуурын   хэрэгсэл бүхий шинжлэх ухаан-техникийн аргуудын бүрдэл юм. Зурагзүйн   мэдээллийн системийн гол онцлог нь компьюторын шинэ зургуудыг бүтээхдээ   системчилсэн хандлагатай, тодорхой зорилгод чиглэсэн, маш шуурхай, олон   хувилбартай байхаас гадна нарийвчлан шалгасан шинжлэх ухааны баттай   мэдлэгийг шингээсэн зураг зүйн суурь бүтээлийн шинжийг өөртөө хадгалсан   байдаг. Ийм учраас ГМС нь олон дахин, олон зорилгоор ашиглахад   зориулагдсан байна.
Атласт Байгаль нуурын сав газрыг бүс   нутаг хоорондын хил дамнасан хөгжлийн онцгой систем, мөн нийт ОХУ ба   Монгол улсын нутаг дэвсгэрийн системийн бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаар   авч үзэв. Иймд Атласыг зохиох явцад экологийн байдал болон тулгамдаж буй   асуудлыг нэг талаар нутаг дэвсгэрийн хувьд, нөгөө талаар агуулгын  хувьд  нэгтгэж судлах шаардлага тавигдсан юм. Атласын мэдээллийн сангийн   бүтэц, хангамжийн түвшин нь нутаг дэвсгэрийн хувьд засаг захиргааны   хоёрдугаар зэрэглэлийн нэгжүүдийг, тухайлбал ОХУ-ын нутагт хотуудын   дүүрэг ба нутгийн захиргааны районуудыг, Монгол улсын нутагт аймгуудыг   зураглан үзүүлэх бүрэн боломжийг олгож байна. Агуулгын хувьд гэвэл   электрон зураглалын иж бүрэн хөтөлбөрийг тодорхой зорилготой   боловсруулсны ачаар экологийн өнөөгийн төрх байдал бий болоход нөлөөлсөн   эдийн засгийн, нийгмийн, хүн амзүйн, байгалийн нөөцийн ба биологийн   хүчин зүйлсийг нэгтгэн үзэх боломж бүрдсэн бөгөөд тэрхүү хөтөлбөрт   экологийн нэгдсэн зураглалд тавигдах зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах   нутаг дэвсгэрийн обьектуудын талаарх ашиглаж болох бүх бодит мэдээллийг   бэлдэж цэгцлэх жаяг журам тусгагдсан байлаа.
Ажлын явцад Атлас зохиох үндсэн үе   шатлалын дагуу: зургийн сууриудыг бэлтгэх; сэдэвчилсэн зургуудын   агуулгыг боловсруулахад шаардагдах мэдээллүүдийг цуглуулах; хөтөлбөрт   тодорхойлогдсон сэдэвчилсэн зургийн давхарлагуудыг тоон мэдээлэлд   оруулах; сэдэвчилсэн мэдээллийн баазыг бүрдүүлэх; Газарзүйн мэдээллийн   системийн (ГМС) орчинд төсөл зургуудыг боловсруулах; газрын зураг,   хавсарга зураг, бүдүүвч, хүснэгт зэргийг эвлүүлж бүрдүүлэх ажлуудыг   гүйцэтгэв.
Байгаль нуурын сав нутгийн электрон   атласын зураглалыг хоёр үндсэн масштабаар, тухайлбал: байгалийн хүчин   зүйлийн зургуудыг 1:5000000, экологийн төлөв байдалд нөлөөлөх   нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийн зургуудыг 1:6000000 масштабаар   боловсруулав. Мэдээллийн бааз, түүний сэдвүүдийн хамрах хүрээ нь тухайн   нутгийн нийгэм-эдийн засгийн нөхцөл, зураглаж буй үзэгдэл, үйл явцын   шинж төрх, байгаль ашиглалтын холбогдолтой эдийн засгийн, нийгмийн, хүн   амзүйн болон экологийн асуудлаас шууд хамаарах боловч мэдээллийн эх   сурвалж хэр олдоцтой эсэхээс багагүй зүйл шалтгаална. Байгаль нуурын сав   нутгийн зарим районы хувьд, мөн зарим салбарын сэдэвчилсэн зураглалын   хувьд мэдээллийн хангамж жигд биш, судалгаанд хамрагдсан түвшин адилгүй   байсан явдал Атласын зарим зургийн утга санаа, бүтэц бүрэлдэхүүнд   нөлөөлсөн тал бий.
Цуврал зургуудын мэдээллийн сэдэвчилсэн   баазыг бүрдүүлэхдээ тоон мэдээнүүд нь нэг цаг хугацаанд хамаарсан  байх;  хангалттай дэлгэрэнгүй байх; байрлалын хувьд яг нарийн байх;  бусад  мэдээтэй маш нийцтэй байх; үзэгдлийн мөн чанарыг тов тодорхой   илэрхийлсэн байх; хэрэглэгчдэд ойлгомжтой байх зэрэг шаардлагуудыг   тавьсан билээ. Мөн электрон зураглалд шаардагдах газарзүйн сууриудыг   бэлдэх болон анхдагч тоон мэдээнүүдийг эмхлэх ажлыг тусгайлан гүйцэтгэв.
Атлас нь бүтцийн хувьд удиртгал хэсэг   болон сэдэвчилсэн зургаан хэсэг, бүгд 7 бүлгээс бүрдэнэ. Үүнд: 1)   Экологийн төлөв байдал бүрэлдэх байгалийн нөхцөл, 2) Экологийн төлөв   байдал бүрэлдэх нөөц баялгийн хүчин зүйл, 3) Экологийн төлөв байдал   бүрэлдэх нийгэм-эдийн засгийн хүчин зүйл, 4) Хүрээлэн буй орчны хувьсал   өөрчлөлт, 5) Эмнэлэг-экологийн төлөв байдал, 6) Хүрээлэн буй орчны   хамгаалал, 7) Байгаль нуурын усан орчны экологийн байдал.
Газрын зургуудын агуулгыг   боловсруулахдаа нэгдсэн том тодорхойлолт төдийгүй энгийн жижиг сэдвийн   хувьд ч зураглаж буй үзэгдэл, үйл явцын бодит байдлыг зүгээр нэг   харуулах биш, хөгжлийнх нь зүй тогтолыг тодотгож, динамик шинжийг нь   боломжийн хэрээр тусгаж гаргахыг зорьсон юм. Үүний тулд зураг зохиосон   аргазүй, ашигласан мэдээллийн эх сурвалжийн тухай товч бичвэрийг   зургуудад хавсаргав.
Атлас нь зөвхөн энд үзүүлсэн газрын   зургуудын цуглуулга төдий зүйл биш, нэгдмэл үзэл санаанд тулгуурлан бий   болгосон хоорондоо уялдаа холбоо бүхий мэдээллийн баазын цогц хуримтлал   учраас Даян дэлхийн байгаль орчны сангаас хийж байгаа Байгаль нуурын  бүс  нутгийн геопорталын нэг чухал электрон (цахим) нөөц болгохоор   зориулагджээ.
Энэхүү атлас нь Байгаль нуурын ай савын   ус хурах нийт талбайн болон Байгаль нуурын усан орчны экологийн төлөв   байдал бүрэлдсэн орон зайн зүй тогтлыг анх удаа тусган харуулснаараа   ирээдүйд Орос, Монгол хоёр улсын хил залгаа нутаг дэвсгэрийн тогтвортой   бөгөөд экологийн тэнцвэртэй хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох  боломжийг  олгох юм.
Атлас нь шинжлэх ухааны төрөл бүрийн   мэргэжилтэй Орос, Монголын олон эрдэмтэн судлаачдын хамтын бүтээл бөгөөд   атласыг зохиоход ОХУ-ын Эрхүү муж, Буриад улс, Өвөр байгалийн хязгаар   болон Монгол улсын төр захиргааны байгууллагууд статистикийн тоо   мэдээгээр хангаж тусалсанд Атласыг зохиогчдын өмнөөс гүн талархал   дэвшүүлж байна.
021. Цасан бүрхүүлийн зузаан
Томруулж харах
Цасан бүрхүүл
Цасан бүрхүүлийн зургийг  үйлдэхэд газарзүйн бусад хам бүрдлийн нэгэн адил орон зай-цаг хугацааны зүй тогтолд тулгуурласан болно. Цасан бүрхүүлийн тархалтыг зураглахдаа цаг уурын өртөө, харуулуудын ажиглалтын олон жилийн мэдээ материалыг ашигласан. Цасан бүрхүүл нь  ландшафтын бүий л хэлбэрийг бүрхдэг боловч  энэ талаар цаг уурын ажиглалтын мэдээ байдаггүй. Ийм учраас цасан бүрхүүлийн зураг зохиоход анхдагч бэрхшээл бол түүний орон зай-цаг хугацааны өөрчлөлтийг харуулах явдал байсан. Иймд бодит байдлыг  илүү тусгасан нэмэлт мэдээ материал бүрдүүлэх шаардлагатай болсон. Энэ арга нь  газарзүйн үйл явц, сататистик зүй тогтлын ижил төстэй зарчимд хэрэгждэг.Түүнчлэн бусад хэд хэдэн гол асуудлыг шийдвэрлэх шаардлага гарсан. Нэгдэх нь орчин үеийн уур амьсгалын дулаарал юм. Бидэнд дулаарал хүртэлх буюу 1968 он хүртэлх  цасан бүрхүүлийн бүрэн мэдээ  байсан [... Лавлагаа ... 1968)]. Мөн 20-р зууны сүүлч хүртэлх  үеийн цасан бүрхүүлийн зургууд зарим бүтээлүүдэд хэвлэгдсэн байсан[Атлас Иркутской обл.,1962; Предбайкалье и Забайкалье, 1965 г.; Атлас Забайкалья, 1967].  Үүний зэрэгцээ  Байгал-Монгол Улсын бүс нутгийн хэмжээнд явагдсан хээрийн судалгаа болон зарим танил судлаачдын  1951-2010, 1976-2010 онуудын уур амьсгалын мэдээ материалтай танилцах боломж олдсон билээ. Энэ бүгдээс Монгол болон Байгалийн чанадах нутгуудын орчин үеийн цасан бүрхүүлийн өөрчлөлтийн хандлагыг тогтоох оролдлого хийсэн.
Байгаль нуурын сав нутгийн цасан бүрхүүл жигд бус юм. Түүний зузаан нь зүүн-хойноос буюу Лена-Ангарын тэгш өндөрлөгөөс (50-80 см) Байгалийн чанадах болон Монгол улсын өргөн уудам талархаг гадарга хүртэл 5-10 см болтлоо буурдаг. Энэ нь зүүн-хойд зүгийн агаарын хүчтэй урсгал номхон далайн зөөлөн урсгалын харилцан үйлчлэл, мөн өндрөөс унах тунадасны хэмжээ, эдгээрийн дотор хатуу тунадасны эзлэх хувь ихэсч байгаатай холбоотой юм. Ийм ч учраас талархаг гадарга, хөндийд цасан бүрхүүлийн зузаан бага, харин Байгаль нуурын өмнөх болон Становын уулсад цасны зузаан 60-100 см хүртэл нэмэгддэг байна.  Их хэмжээний цасан бүрхүүл Байгаль нуурын сав нутагт нийтлэг тогтох боловч цасан шуурганаас болж хотгор газар болон уулсын салхин талын хажууд тогтох цасны зузаан жигд бус байдаг. Эдгээр хүчин зүйлүүд нь бодит байдалд цасан бүрхүүлийн орон зай-цаг хугацааны байдлыг тодорхойлоход хүндрэл учруулдаг. Байгаль нуурын эрэг дагуу 70 орчим цаг уурын өртөө 460-500 м хэмжээнд байрладаг бол  уулс нуруудын хажууд 5-аас ихгүй өртөө байрлана. Өгөгдсөн хүчин зүйл нь цасан бүрхүүлийн зузааны хэмжилтийн хамаарлыг хүйтэн үеийн хур тунадас, тухайн нутгийн үнэмлэхүй өндөр зэрэг харьцангуй судлагдсан хүчин зүйлүүдийн тусламжтай тодорхойлсон. Үүнд  Байгаль-Монголын бүс нутгийн 900 орчим цаг уурын өртөөний цасан бүрхүүлийн зузааны мэдээнд дүн шинжилгээ хийсэн. Үүний зэрэгцээ  цасан бүрхүүлийн орон зай-цаг хугацааны дүн шинжилгээ хийх газарзүй-функцийн аргыг боловсруулсан. Янз бүрийн ташлан бүхий хажуугийн цасны зузааныг тогтооход гол анхаарлаа хандуулсан юм. Цасны зузаан  1500 м өндөртэй салхин талын хажууд 70 см хүртэл нэмэгдэх бол 2000 м өндөртэй хажууд 125 см болно. Тагийн бүсийн 2000 м өндөртэй салхины доод хажууд цасны зузаан 7-12 см хүртэл багасна. Талархаг гадаргад түүний зузаан дунджаар 30-40 см-ийн хооронд хэлбэлзэнэ. Монголын тэгм өндөрлөгт 2-3-р сард цасны зузаан хэдхэн см хүрнэ. Цас ихтэй зарим жил цасны зузаан 23-35 см-т  хүрч зуд болдог. Тухайлбал, 2010 оны зуднаар монголын 40 сая толгой мал 28 сая болтлоо хорогдсон байна.
Орчин үеийн бүх мэдээ материалууд өнгөрсөн зууны үеийн уур амьсгалын лавлахуудад хэвлэгдсэн бөгөөд түүний дараа дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын дулаарал  эхэлсэн юм. Ийм учраас цасан бүрхүүлийн зургийг 1968 он хүртэл хэмжсэн цасны зузааны олон жилийн мэдээнд тулгуурлан зохиосон. Дараа нь өмнөх зууны үеийн цасан бүрхүүлийн мэдээг  орчин үеийн дулаарлын   үетэй (1976-2010) харьцуулсан болно. Энэ аргын тусламжтай сүүлийн 10 жилийн хугацаанд цасан бүрхүүлд гарсан өөрчлөлтийг үнэлэх боломжтой болсон юм.
1975 оноос 2010 онд Монгол орны өмнөд хэсгийн гандуу бүс нутагт агаарын дундаж температур 20С-аар, Байгалийн чанадах нутагт 10С-аар тус тус нэмэгджээ. Гэхдээ Байгалийн чанадах нутгийн хойд хэсэгт 100С-аас дээших температурын нийлбэр  6000С,  гандуу цөлөрхөг нутагт  нийтдээ -2000 С байна.   Харин  уулын  тайгын ландшафтад унах   хур тунадас ны хэмжээ бараг  хэвээрээ,   гандуу нутагт  багассан  байна.
Уулын тайгын ландшафтад  тогтох цасан  бүрхүүлийн хэмжээ багасч  үүний дүнд   цасны нурангийн  аюул  мөн тэр хэмжээгээр багассан байна.  Үүний зэрэгцээ  Монголын “зуд “ Дагуурт  идэвхжиж  малын  тоо  толгой хорогдох болсон. Ийм маягаар 1968 он хүртэлх мэдээнд тулгуурлан зохиосон цасан бүрхүүлийн зургийг  анхдагч суурь материал  гэж үзэж болох талтай.
Цасан бүрхүүлийн зузаан бүрэлдэн тогтоход бүс нутгийн онцлог голло нөлөөтэйг  тэмдэглэх нь зүйтэй. Юуны өмнө энэ нь уулын хажуугийн гадаргаас агаарын чийглэг масс ирэхтэй холбоотой.
Байгаль  нуурын  сав нутгийн  оросын  хэсэг  их чийглэг ,  ялангуяа өвлийн улиралд цас их унана.  Харин  Монгол   орны хамгийн  чийглэг  нутаг  бол  Хэнтий,  Хөвсгөл орчмын уулс  юм.  Монгол  орны бүх нутагт  дулааны улиралд орох хур тунадас давамгайлж жилийн нийт тунадасны 60-70%-ийг бүрдүүлнэ . Уулын салхин талын  болон  салхины  доод  хажууд  цас  хуримтлагдах газарзүйн ялгааг  гаргах боломжтой.  Агаарын масс гол, нуурын усны  гадарга  дээгүүр өнгөрөхдөө  өөртөө  хангалттай усыг   шингээж  замд  таарах уулын хажууд  унах цасны хэмжээг нэмэгдүүлдэг.  Ийм байдал  Выдрено, Снежная, Танхой, Воронцовк болон бусад цаг уурын өртөөний ойролцоо ажиглагддаг. Уулын салхин талын болон салхины доод хажуугийн нөлөө  уулс дотоодын хотгорын инверс болон агаарын массын хэвийн бус хөдлөлзүйгээс шалтгаална. Цасны зузааныг орон зай-цаг хугацааны шатлалаар тооцож гаргасан.  Үүнд: баруун хойд хажууд 1000 ба 1500 метрийн түвшинд цасны зузаан 58-90, зүүн-өмнөд хажууд 56-86 см байна.
Ашигласан хэвлэл
Атлас Иркутской области. – М. – Иркутск: Главное управл. геодезии и картографии, 1968. – 182 с.
Атлас Забайкалья. – М. – Иркутск: Главное управление геодезии и картографии, 1967. – 176 с.
Атлас Предбайкалье и Забайкалья. – М. – Изд-во «Наука»,1965. – 485 с.
Атлас: Экономический потенциал Республики Тыва. – Кызыл: ТувИКОПР СО РАН, 2005. – 60 с.
Справочники по климату. – Л. – Гидрометеоиздат, 1968, Вып.21-23.
001. Сансрын зураг
Томруулж харах
Байгаль орчны экологийн байдал дэлхий   дээрх хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Энэ асуудал Байгаль   нуурын сав газарт түүний улсын хил дамнасан газарзүйн байрлалын   онцлогоос хамаараад нэлээд өвөрмөц шинжтэй аж. Байгаль нуурын сав газар   Ази тивийн төв хэсэгт Орос, Монгол хоёр улсын нутагт 576,5 мян.км2 талбайг эзлэн орших бөгөөд үүнээс Байгаль нуурын усан гадаргын талбай 31,5 мян.км2 юм   (Эх сурвалж). Нийт ус хурах талбайн 45% гаруй нь ОХУ-ын нутагт, 55%   орчим нь Монгол Улсын нутагт орших ба цутгал голуудын усны 53% нь Буриад   улсын нутагт, 27% нь Монголд, 16% нь Өвөр байгалийн хязгаарт, 4% нь   Эрхүү мужид байдаг.
Байгаль нуурын сав газар нь   ландшафт-экологийн нэгдмэл чанар, аж  ахуй-соёлын нийтлэг төрхийг бүрэн   хадгална. Тухайн бүс нутагт Хойт Мөсөн далайн (Енисей, Лена мөрний),   Номхон далайн (Амур мөрний) ба Төв Азийн гадагш урсгалгүй мужийн ай   савуудыг холбосон дэлхийн нэг томоохон усны хагалбар оршдог. Чухамхүү   уулзүйн энэ томоохон зангилаа нь баруунаас Атлантын далайгаас, зүүнээс   Номхон далайгаас, хойноос Арктикийн бүсээс болон өмнөдөөс ирэх агаарын   урсгалуудыг саатуулж сулруулдаг байна.
Байгаль нуурын экосистем нь дэлхийн   байгаль орчны гайхамшигуудын нэг гэж үнэлэгдэхүйц хосгүй олон   онцлогуудтай. Байгаль нуур нь ёроолдоо хүртэл амьдрал тээсэн цорын ганц   цэнгэг уст гүнзгий нуур бөгөөд энд маш олон төрөл зүйлийн ургамал,   амьтан амьдардгаас ихэнх нь энэ нуурын уугуул нутагтан байдаг нь гойд   сонин. Одоогоор олдоод байгаа 2700 гаруй зүйлийн ургамал, амьтдын   гуравны хоёроос (2/3) илүү нь эндхийн унаган гаралтай байдгаас үзэхэд   Байгаль нуур нь биологийн зүйл үүсдэг дэлхийн нэг төв, байгалийн   хувьсалын лаборатори, амьдралын өвөрмөц нэгэн дархан газар юм. Геологийн   цаг хугацааны хэмнэлээр авч үзвэл Байгаль нуурын гүн тасралтгүй   доошилсоор байгаа бөгөөд ёроолын экологийн тэрхүү шинээр үүссэн орчинд   амьдралын шинэ зүйлүүд байнга бий болж биологийн төрөл зүйл олшрох   экологийн суурь нөхцөл бүрддэг байна.
Байгаль нуурын эргэн тойрон болон нийт   сав газар, Байгаль нуурын бүс нутгийн хэмжээнд геологийн тогтоц,  агаарын  орчил хөдөлгөөн, газарзүйн байрлал, биогазарзүйн онцлог,  тэдгээрийн  харилцан үйлчлэлийн үр дүнд тундрын,тайгын ба хээрийн  ландшафт бүхий  өвөрмөц төрхтэй байгаль орчин бүрэлдэн тогтож, өндрийн  түвшний  хэлбэлзэл, хотгорын ба уулын хажуугийн нөлөөнөөс хамаарч  байгалийн эрс  тэс нөхцөл, олон янзын элемент хосолжээ.
Байгаль нуурын сав газар нь бүхэлдээ   газарзүйн болон геополитикийн байрлал, байгалийн нөөц баялаг, эдийн   засгийн болон угсаатан-соёлын чадавхийн хувьд Оросын зүүн, Монголын хойт   хэсгийн стратегийн гол бүс нутаг, хоёр улсын нийгэм-эдийн засгийн   хөгжлийн чухал тулгуур юм. Гэхдээ эндхийн хөгжил Байгаль нуурын сав   газрын байгаль ашиглалтын онцгой горимоос шалтгаалж өөрийн өвөрмөц   шинжтэй. Байгаль нуур болон түүний орчин тойрныг Дэлхийн байгалийн өвд   бүртгэж зарласан явдал бүх дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж,   байгалийн хосгүй гайхамшигт үзэгдэл болох энэ агуу нуурын үүрэг ролийг   онцгойлон үзэж, улмаар энд дэлхий дахины ач холбогдолтой амралтын бүс   байгуулах, ирээдүйд зөвхөн экологийн баримжаатай газар ашиглалт,   бизнесийн эх нутаг болгох санааг агуулжээ. Алсдаа дэлхий дээр цэнгэг   усны хомсдол улам хүндрэх нөхцөлд Байгаль нуурын ус стратегийн онцгой   чухал нөөц болж усны хүчин зүйл хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх цаг   ирнэ. Усыг нөхөн сэргээх, нөхөн үйлдвэрлэх үйл ажиллагаа Байгаль нуурын   нийт ай савыг хамрах тул тэндхийн байгаль орчныг хамгаалахад онцгой   анхаарч хүрээлэн буй орчны өөрчлөлтийг хязгаарлах, Байгаль нуурын усыг   хүн төрөлхтөнд хадгалж үлдээхийн тулд үйлдвэрлэлийн олон салбарыг хорьж   зогсоох асуудал ч тулгарч болно.
Өнөө үед Байгаль нуурын сав газар дахь   байгалийн нөөц баялгийг эрчимтэй ашиглаж байгаагаас болж уг нутгийн   ландшафтын болон биологийн давтагдашгүй төрөл зүйлүүдийг хадгалж   хамгаалах явдал зайлшгүй шаардлагатай байна. Тус сав нутгийн янз бүрийн   хэсэгт байгалийн нөөцтэй харьцаж буй хүний үйл ажиллагааны төрөл,   хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал харилцан өөр өөр байх нь мэдээж.   Гагцхүү аж ахуйн аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа Байгаль   нуурын сав нутгийн экологи-нөөц баялгийн онцгой үүрэг роль, стратегийн   учир холбогдлыг сайтар анхаарч тухайн нөхцөлд тохирсон иж бүрэн аргыг   зориудаар ашиглаж гэмээ нь энэхүү бүс нутгийг XXI зууны эхний гуч гаруй   жилийн дараа эдийн засгийн, геополитикийн, гео-хүн амзүйн хувьд бүрэн   үнэ цэнэтэй, дэлхий дахинд ач холбогдолтой хэвээр нь авч үлдэх болно.   Энэ үйл хэрэгт Байгаль нуурын ай савын экологийн атлас багагүй тус   хүргэх нь лавтай.
Энэхүү атласыг ДДБОС-ийн санхүүгийн   тусламж, НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр НҮБ-ийн Төслийн Үйлчилгээний Алба   гүйцэтгэж байгаа “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн   байгалийн нөөцийн менежмент” төслийн захиалгаар зохиож Байгаль нуурын   сав газар дахь экологийн байдал бүрэлдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлс   болон байгаль орчны өнөөгийн шинж төлвийн талаарх бүх мэдээ, мэдээллийг   нэгтгэн тус бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн эдийн засаг, экологийн   асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохуйц хэлбэрээр үзүүлэхийг хичээв.
Атласыг зохиохдоо сэдэвчилсэн атласын   зураглалын орчин үеийн ололт туршлага, Газарзүйн Мэдээллийн системийн   технологи, зайнаас тандан судлах арга болон Оросын ШУА-ийн Сибирийн   салбарын В.Б.Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн   Сибирийн салбарын Нуур судлалын хүрээлэн, Эрхүүгийн их сургууль (Эрхүү   хот), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль ашиглалтын Байгаль-нуурын   хүрээлэн (Улаан-Үд хот), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн   нөөц, экологи, цэвдэг судлалын хүрээлэн (Чита хот), Монголын ШУА-ийн   Ш.Цэгмидийн нэрэмжит Газарзүйн хүрээлэн (Улаанбаатар хот) зэрэг эрдэм   шинжилгээний байгууллагуудын шинэхэн судалгааны мэдээ материалыг   ашиглав.
Энэ атлас Байгаль нуурын бүс нутгийн   тогтвортой хөгжлийн зурагзүйн мэдээллийн системийн (ЗМС) анхдагч хэсэг   нь бөгөөд энэхүү систем нь нутаг дэвсгэрийн янз бүрийн мэдээллийг   шуурхай цуглуулах, хадгалах, боловсруулах, эцсийн хэрэглэгчдэд   зураглалын болон бусад тохиромжтой хэлбэрээр хүргэх автомат хураагуурын   хэрэгсэл бүхий шинжлэх ухаан-техникийн аргуудын бүрдэл юм. Зурагзүйн   мэдээллийн системийн гол онцлог нь компьюторын шинэ зургуудыг бүтээхдээ   системчилсэн хандлагатай, тодорхой зорилгод чиглэсэн, маш шуурхай, олон   хувилбартай байхаас гадна нарийвчлан шалгасан шинжлэх ухааны баттай   мэдлэгийг шингээсэн зураг зүйн суурь бүтээлийн шинжийг өөртөө хадгалсан   байдаг. Ийм учраас ГМС нь олон дахин, олон зорилгоор ашиглахад   зориулагдсан байна.
Атласт Байгаль нуурын сав газрыг бүс   нутаг хоорондын хил дамнасан хөгжлийн онцгой систем, мөн нийт ОХУ ба   Монгол улсын нутаг дэвсгэрийн системийн бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаар   авч үзэв. Иймд Атласыг зохиох явцад экологийн байдал болон тулгамдаж буй   асуудлыг нэг талаар нутаг дэвсгэрийн хувьд, нөгөө талаар агуулгын  хувьд  нэгтгэж судлах шаардлага тавигдсан юм. Атласын мэдээллийн сангийн   бүтэц, хангамжийн түвшин нь нутаг дэвсгэрийн хувьд засаг захиргааны   хоёрдугаар зэрэглэлийн нэгжүүдийг, тухайлбал ОХУ-ын нутагт хотуудын   дүүрэг ба нутгийн захиргааны районуудыг, Монгол улсын нутагт аймгуудыг   зураглан үзүүлэх бүрэн боломжийг олгож байна. Агуулгын хувьд гэвэл   электрон зураглалын иж бүрэн хөтөлбөрийг тодорхой зорилготой   боловсруулсны ачаар экологийн өнөөгийн төрх байдал бий болоход нөлөөлсөн   эдийн засгийн, нийгмийн, хүн амзүйн, байгалийн нөөцийн ба биологийн   хүчин зүйлсийг нэгтгэн үзэх боломж бүрдсэн бөгөөд тэрхүү хөтөлбөрт   экологийн нэгдсэн зураглалд тавигдах зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах   нутаг дэвсгэрийн обьектуудын талаарх ашиглаж болох бүх бодит мэдээллийг   бэлдэж цэгцлэх жаяг журам тусгагдсан байлаа.
Ажлын явцад Атлас зохиох үндсэн үе   шатлалын дагуу: зургийн сууриудыг бэлтгэх; сэдэвчилсэн зургуудын   агуулгыг боловсруулахад шаардагдах мэдээллүүдийг цуглуулах; хөтөлбөрт   тодорхойлогдсон сэдэвчилсэн зургийн давхарлагуудыг тоон мэдээлэлд   оруулах; сэдэвчилсэн мэдээллийн баазыг бүрдүүлэх; Газарзүйн мэдээллийн   системийн (ГМС) орчинд төсөл зургуудыг боловсруулах; газрын зураг,   хавсарга зураг, бүдүүвч, хүснэгт зэргийг эвлүүлж бүрдүүлэх ажлуудыг   гүйцэтгэв.
Байгаль нуурын сав нутгийн электрон   атласын зураглалыг хоёр үндсэн масштабаар, тухайлбал: байгалийн хүчин   зүйлийн зургуудыг 1:5000000, экологийн төлөв байдалд нөлөөлөх   нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийн зургуудыг 1:6000000 масштабаар   боловсруулав. Мэдээллийн бааз, түүний сэдвүүдийн хамрах хүрээ нь тухайн   нутгийн нийгэм-эдийн засгийн нөхцөл, зураглаж буй үзэгдэл, үйл явцын   шинж төрх, байгаль ашиглалтын холбогдолтой эдийн засгийн, нийгмийн, хүн   амзүйн болон экологийн асуудлаас шууд хамаарах боловч мэдээллийн эх   сурвалж хэр олдоцтой эсэхээс багагүй зүйл шалтгаална. Байгаль нуурын сав   нутгийн зарим районы хувьд, мөн зарим салбарын сэдэвчилсэн зураглалын   хувьд мэдээллийн хангамж жигд биш, судалгаанд хамрагдсан түвшин адилгүй   байсан явдал Атласын зарим зургийн утга санаа, бүтэц бүрэлдэхүүнд   нөлөөлсөн тал бий.
Цуврал зургуудын мэдээллийн сэдэвчилсэн   баазыг бүрдүүлэхдээ тоон мэдээнүүд нь нэг цаг хугацаанд хамаарсан  байх;  хангалттай дэлгэрэнгүй байх; байрлалын хувьд яг нарийн байх;  бусад  мэдээтэй маш нийцтэй байх; үзэгдлийн мөн чанарыг тов тодорхой   илэрхийлсэн байх; хэрэглэгчдэд ойлгомжтой байх зэрэг шаардлагуудыг   тавьсан билээ. Мөн электрон зураглалд шаардагдах газарзүйн сууриудыг   бэлдэх болон анхдагч тоон мэдээнүүдийг эмхлэх ажлыг тусгайлан гүйцэтгэв.
Атлас нь бүтцийн хувьд удиртгал хэсэг   болон сэдэвчилсэн зургаан хэсэг, бүгд 7 бүлгээс бүрдэнэ. Үүнд: 1)   Экологийн төлөв байдал бүрэлдэх байгалийн нөхцөл, 2) Экологийн төлөв   байдал бүрэлдэх нөөц баялгийн хүчин зүйл, 3) Экологийн төлөв байдал   бүрэлдэх нийгэм-эдийн засгийн хүчин зүйл, 4) Хүрээлэн буй орчны хувьсал   өөрчлөлт, 5) Эмнэлэг-экологийн төлөв байдал, 6) Хүрээлэн буй орчны   хамгаалал, 7) Байгаль нуурын усан орчны экологийн байдал.
Газрын зургуудын агуулгыг   боловсруулахдаа нэгдсэн том тодорхойлолт төдийгүй энгийн жижиг сэдвийн   хувьд ч зураглаж буй үзэгдэл, үйл явцын бодит байдлыг зүгээр нэг   харуулах биш, хөгжлийнх нь зүй тогтолыг тодотгож, динамик шинжийг нь   боломжийн хэрээр тусгаж гаргахыг зорьсон юм. Үүний тулд зураг зохиосон   аргазүй, ашигласан мэдээллийн эх сурвалжийн тухай товч бичвэрийг   зургуудад хавсаргав.
Атлас нь зөвхөн энд үзүүлсэн газрын   зургуудын цуглуулга төдий зүйл биш, нэгдмэл үзэл санаанд тулгуурлан бий   болгосон хоорондоо уялдаа холбоо бүхий мэдээллийн баазын цогц хуримтлал   учраас Даян дэлхийн байгаль орчны сангаас хийж байгаа Байгаль нуурын  бүс  нутгийн геопорталын нэг чухал электрон (цахим) нөөц болгохоор   зориулагджээ.
Энэхүү атлас нь Байгаль нуурын ай савын   ус хурах нийт талбайн болон Байгаль нуурын усан орчны экологийн төлөв   байдал бүрэлдсэн орон зайн зүй тогтлыг анх удаа тусган харуулснаараа   ирээдүйд Орос, Монгол хоёр улсын хил залгаа нутаг дэвсгэрийн тогтвортой   бөгөөд экологийн тэнцвэртэй хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох  боломжийг  олгох юм.
Атлас нь шинжлэх ухааны төрөл бүрийн   мэргэжилтэй Орос, Монголын олон эрдэмтэн судлаачдын хамтын бүтээл бөгөөд   атласыг зохиоход ОХУ-ын Эрхүү муж, Буриад улс, Өвөр байгалийн хязгаар   болон Монгол улсын төр захиргааны байгууллагууд статистикийн тоо   мэдээгээр хангаж тусалсанд Атласыг зохиогчдын өмнөөс гүн талархал   дэвшүүлж байна.
006. Геологийн зураг
Томруулж харах
Томруулж харах
Геологи
Байгаль нуурын сав нутгийн геологийн тогтоцын ихэнх онцлогууд нь Зүүн Сибирийн чулуун мандлын гол хавтангууд болох эртний Сибирийн тавцан ба түүнээс залуу Төв Азийн хөдөлгөөнт бүс хоёрын хил зааг дээр оршдогтой холбоотой. Тус сав газрын Оросын ба Монголын нутаг дээрх геологийн бүтцүүдийн тогтворжилт кембрийн өмнөх үеийн анхнаас эхэлжээ. Иймээс зураг дээр үзүүлсэн геологийн бүтцүүд нь кембрийн өмнөх ба фанерозойн эрин галвуудад болж өнгөрсөн тектоник үүслийн ул  мөрүүдийг хадгалсан байдаг.
Кембрийн өмнөх үед бүрэлдсэн тогтоц Байгаль нуурын хотгорыг хүрээлсэн уулс болон түүнээс урагш, баруун урагш, мөн Монголын баруун хойт хэсэгт илэрчээ. Байгаль нуурыг хүрээлсэн уулс дахь барагцаалбал архейн настай тунамал-хувирмал чулуун бүрдлийг чулуулгийн төрөл, хувирлын хэмжээ, хайлмалын илэрцийн хэв маяг болон атриат бүтцийн шинжээр нь Шарыжалгын, Хамар-Давааны, Ольхоны гэсэн гурван цувралд ялгадаг. Шарыжалгын цувралын чулуулаг Байгаль нуурын урд шугамаар зааглагдан тархах бөгөөд түүний бүрэлдэхүүнд хоёр төрлийн чулуулаг: биотитот, биотит-анарт ба биотит-гиперстент гнейс, мөн амфиболит, пироксент талстат занар зонхилохоос гадна боржингийн төрлийн чулуулгууд тохиолдоно. Хамар-Давааны тунамал-хувирмал чулуулгийн цуврал Байгаль нуурын өмнөт эрэг ба Хамар-Давааны нуруунд элбэг тархах ба түүний бүрэлдэхүүнд эх газрын гаралт карбонатлаг хурдсын зузаан давхарга  болон шаварлаг занар, гнейс бүхий зөв зузаалаг хурдас зонхилно. Ольхон орчмын цувралын бүрэлдэхүүнд гантиг, пироксен-плагиоклазийн талстат занар, амфибо-биотитын гнейс, мигматит чулуулаг голлоно.
Кембрийн өмнөх офиолитын бүрдэл Монголын баруун хойт атриат бүсийн заадсаар ажиглагдана.
Эрт протерозойн кварцит, занар, хувирмал бялхмал чулуулгаас бүрдсэн хурдас нуурын эрэг дагуу Приморскийн нурууны дээд биеэр ил гарсан байна. Хожуу протерозойн (усны хад, цохион) хурдас Байгалийн уулт мужийн хойт хэсэгт патомын цуврал (дотроо хэд хэдэн дэд цуврал ба давхаргадастай), Байгалийн баруун талын уулст байгалийн цуврал (дотроо гурван давхаргадастай), өмнөт хэсгийн Ольхон-Голоустиний өндөрлөгт мотын цувралын ушаковын давхаргадас байдлаар тус тус тархжээ.
Конгломерат, элсэн чулуун зэрэг маш нарийн ширхэгтэй карбонатын зүйлс хүртлэх олон янзын чулуулгаас бүрдсэн кембрийн хүрдас Дунд-Витимийн, Анар-Бургузиний, Хамар-Давааны уулархаг нутаг болон Хөвсгөл нуурын эргэн тойрны уулс, Үд голын сав нутагт өргөн тархжээ. Доод девоны карбонатын хурдас, дээд девоны эх газрын ба галт уул-эх газрын гаралтай хурдас бүхий девон галавын хурдас нилээд өргөн тархалттай байдаг бол чулуун нүүүрсний галавын эх газрын тэнгисийн хурдас (элсэн чулуу, зануунцар, гравелит, конгломерат, занар) зонхилсон хуримтлал энд тэндгүй салангид байдалтай тархсан байна. Пермийн хурдас бас ихээхэн салангид байдалтай тархах бөгөөд бүрэлдэхүүнд нь эх газрын гаралтай хурдас давамгайлж, тэнгис-тив газрын үүсэлтэй карбонатын чулуулаг маш ховор тохиолдоно.
Триасын галавт хамаарах галт уулын гаралтай чулуулаг өргөн тархалттай Зэд-Хялгын цувралыг үүсгэнэ. Түүний эрт үеийн чернояровскийн давхаргадас суурьлаг бялхмал, бөсөлт конгломерат, бөсөлт элсэн чулуунаас тогтсон бол хожуу үеийн тамирын дархаргадас хүчиллэг бялхмал болон түүний бөсөн, зануунцараас бүрднэ. Тунамал ба тунамал-галт уулын гаралт тариасын хурдас Монголын баруун хэсэгт ихээхэн талбайг эзлэх бөгөөд зарим газарт нь юрийн хурдас толботон тогтсон байна.
Доод юрийн хурдас Өвөрбайгалийн зүүн хэсэгт голчлон тохиолддог бол доод дунд юрийн тэнгисийн хурдас зөвхөн Зүүн Өвөрбайгалийн төв хэсгээр үзэгддэг. Түүнээс баруун хойш ба зүүн өмнө тийш тэнгисийн хурдас эх газрын хурдсаар солигддог. Юрийн галавын дунд үеэс эхлээд Өвөрбайгалийн хойт ба баруун хэсгээр конгломератын, элсэн чулууны, зануунцарын, аргиллитын зузаалаг чулуун нүүрсний үеүүдтэй холилдон тогтжээ. Юрийн дээд үед хүчиллэг бялхмалийн бүрхүүл үүсч, түүнтэй төстэй бялхмал-тунамал чулуулаг Витимийн тэгш өндөрлөгт хүртэл үргэлжилнэ. Ихэнхдээ зүүн хойшоо хандсан хотон атрианы гол хэсгээр цэрдийн галавын цэнгэг уст-эх газрын хурдас тархсан байна. Эдгээр хурдасын доод хэсэг нь Юрийн галавт, дээд хэсэг нь цэрдийн галавт хамаарагддаг. Доод цэрд конгломерат, элсэн чулуу зануунцар, хүрэн нүүрсний үеүүдээс тогтдог бол цэрдийн дээд хэсэг бул чулуу, хайрга, элс, шавраас бүрднэ. Монголын төв хэсэг дэх цэрдийн хурдас орон зайн хувьд гүний хагаралуудтай холбогдож, үл нийцэх байдлаар девоны ба кембрийн хурдсууд дээр байралдаг. Палеогений хурдас хэсэг хэсэг тасалданги байдалтай тархсан байх ба улаан, цоохор-улаан өнгийн шаварлаг бүрхүүл, элс-хайрга, нуурын шавар зэргээс бүрднэ. Миоцений хурдас Байгаль нуурын зүүн хойт эрэг дагуу элбэг тархахаас гадна Усть-Сэлэнгийн хотгор, Баргузины хотгор, Хойт Прибайкалск орчмын уулс хоорондын хотгорт хийсэн өрөмдлөгөөр янз бүрийн гүнээс олдсон байна. Мөн Зэд ба Хамар-Давааны уулархаг нутгийн дээд биеэр миоцений үед хамаарах хүрэн чулуун бүрхүүл тогтжээ. Дээд плиоцен ба эоплейстоцены настай хурдас чулуулаг их төлөв нэгдмэл байдлаар Байгалийн өмнөт хэсэг болон Байгаль нуурын хотгорын зүүн, баруун, өмнөт хүрээг дагаж алан цоог тархсан байна.
Дөрөвдөгчийн хурдас чулуулгийн үүсэл, төрхдөсийн хэвшинжээр янз бүр бөгөөд геоморфологийн өөр өөр нөхцөлд түгэн тархжээ. Дөрөвдөгчийн доод үед гол төлөв нийлмэл шинжтэй зузаан элсэн дархраа зонхилдог бол плейстоцений дээд хэсэг ба голоцений галчинд хэмхдэс чулуурхаг хурдас, түүний дотор морены хурдас давамгайлна.
Евразийн хавтангийн Сибирийн блок болон түүн лүгээ хашиж тогтсон Саян-Байгалийн атриат бүс геологийн үйл явдлын янз бүрийн хувирлыг туулж өнөөгийн шинж байдлыг олжээ.
Кембрийн өмнөх үеийн эхэнд өнөөгийн Сибирь хэмээх нэг блокод нэгдэж нийлсэн цахиур-хөнгөнцагааны масс эх газрын царцдас бүхий архейн эриний хэд хэдэн цулдам тарамцагийг бий болгож байсан бөгөөд тэдгээр нь анхны далайн усан сангаар тусгаарлагдаж байжээ. Түрүү протерозойн сүүлчээр тэрхүү анхны эх газрын хэсгүүд нийлж эх газрын гүйцэд биежсэн царцдас бүхий томоохон массив Сибирийн тавцангийн суурийг бий болгожээ. Түрүү протерозойн уул үүслийн үр дүнд эх газрын захаар уулархаг гадарга үүссэн боловч рифейн эхэн үед устжээ. Рифейн дунд үеээс Сибирийн тавцангийн тунамал чулуун бүрхүүл хуримтлагдаж эхэлсэн байна. Рифей-вендийн эрины сүүлчээр эртний эх газрын нилээд их хэсэг тэнгисийн усаар дүүрч, мөн энэ үед уул үүсэх хөдөлгөөний үр дүнд Баргузины ба Хөвсгөлийн бичил тивүүд өргөгдөн тогтож цувраа гинжин уулсыг үүсгэснээр эртний тив Сибирийг эртний азийн далайгаас тусгаарлаж байжээ. Вендийн сүүлч-Кембрийн эхэн үед уулс ерөнхийдөө намсаж нилээд тэгширч ирсэн байна. Кембрийн эхэн ба ордовик-силурийн эринд бичил тивүүдийн зүүн ба урд талын зах хаяа газрууд усан доогуур шургаж далайн усан сангийн хажуу эх газрын дээд хэсэг нь болжээ. Түрүү палеозойн хоёрдугаар хагас ба хожуу палеозойн эхэн үед Баргузины, Хөвсгөлийн болон бусад бичил тивүүд эртний Сибирь тивийн захын хэсэгтэй тулж мөргөлдсөнөөр эртний азийн далай эртний Сибирь тивийн өмнүүр залгаж иржээ. Герцений үед Монгол-Охотын бүсийн тектоникийн идэвхитэй үйл явц Саяан-Байгалийн муж болон Сибирийн тавцангийн өмнөт хэсэг дэх тектоник-бялхмалын идэвхжлийг сэргээжээ. Мезозойн эхэн үед тектоникийн босоо хөдөлгөөний эрч суларсны улмаас тэгшрэлийн үе эхэлж өгөршлийн зузаан хучаас бүрэлдэн тогтжээ. Мезозойн эриний тектоникийн идэвхижил Саяан-Байгалийн мужийн уулархаг нутгийг тэлж сэргээснээс гадна гүний шургамал хайлмагшил (магматизм)-ыг идэвхжүүлжээ.
Цэрд-палеогений сүүлчээр тэгшрэлийн ба царцдас үүсэх үйл явц удаан хугацаагаар үргэлжилсэний эцэст кайнозойн эриний рифт үүслийн (усан дотор хад цохио үүсэх) үйл явц өрнөж Байгаль нуурын рифтийн бүсийн морфоструктурын (хэлбэр бүтцийн) төлөв бүрэлдэн бий болжээ.
Тектоникийн үе шатуудыг ялгасан нь Монголын нутаг дахь тектоникийн гурван бүс нутагт маш тод тогтоогдсон байна. Тухайлбал: баруун хэсэгт каледоны, төв хэсэгт талстат суурь чулуулгийн олон тооны хадан мөргөцөг ба түүн дээрх герциний болон мезозойн бүтцүүд бүхий түрүү каледоны, өмнөт хэсэгт герцины атриашил ялгарна.
Монголын нутаг дээрх  орчин үеийн бүрхүүл-атриашлын бүтцийг ажиглахад орон зай, цаг хугацааны тодорхой зүй тогтол харагдах бөгөөд хойт ба баруун нутгаар илүү эртний бүтэц, өмнөд нутгаар арай залуу бүтцүүд байрлажээ.
Байгаль нуурын сав нутаг боржингийн төрлийн чулуулгийн тархацаар хосгүй содон бөгөөд нутгийн нийт талбайн 70 гаруй хувийг олон янзын боржинлог чулуу эзэлнэ. Хүчиллэг магм бүрэлдэх үйл явц архейн эринээс түрүү цэрдийн галав хүртэл үргэлжлэхдээ Монгол-Охотын хөдөлгөөнт бүсэд болж өнгөрчээ. Энд магматизмын (бялхмалын) дараах үе шатуудыг ялгадаг. Үүнд:
1.  Архейн эртний уул үүслийн-мигматит ба гнейс боржин, боржингийн мэшил маягийн биетүүд үүссэн. Архейн хожуу уул үүслийн-ягаан, улаан өнгийн лейкократын шургамал биетүүд, калийн боржин ба аляскит үүссэн.
2.  Түрүү протерозойн хожуу уул үүслийн хагарлын шургамал-приморскийн боржингийн бүрдэл
3.  Хожуу байгалийн-түрүү каледоны (венд-түрүү кембр)-үндсэн галтуулшил, хэт суурьлаг шургамал
4.  Хожуу каледоны  (кембр-силур) –боржин их хэмжэээгээр үүссэн
5.  Түрүү герцений (девон)-орон нутгийн шинжтэй хүчиллэг ба холимог галт уулшлын хөгжил, шүлтлэг шороон сиенит, боржин, аляскитын боржингийн шургамал
6.  Хожуу герциний (карбон-перм) габбро-монцонит-сиенитийн, шүлтлэг сиенитийн ба шүлтлэг боржингийн найрлагатай шургамалын цуврал
7.  Триас-цэрдийн-галт уул-тектоникийн бүтцүүдтэй тектоник-бялхмалын идэвхжлийн цуврал. Ердийн ба шүлтлэг шороон гранодиорит-лейкоборжингийн шургамал, хүрмэн чулууны бялхмал үүссэн.
8.   Дөрөвдөгчийн үе-усан дахь хад, цохионы (рифт) үүсэл, шүлтлэг хүрмэн чулууны бялхмал
005. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн зохион байгуулалт
Томруулж харах
Байгаль орчны экологийн байдал дэлхий  дээрх хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Энэ асуудал Байгаль  нуурын сав газарт түүний улсын хил дамнасан газарзүйн байрлалын  онцлогоос хамаараад нэлээд өвөрмөц шинжтэй аж. Байгаль нуурын сав газар  Ази тивийн төв хэсэгт Орос, Монгол хоёр улсын нутагт 576,5 мян.км2 талбайг эзлэн орших бөгөөд үүнээс Байгаль нуурын усан гадаргын талбай 31,5 мян.км2 юм  (Эх сурвалж). Нийт ус хурах талбайн 45% гаруй нь ОХУ-ын нутагт, 55%  орчим нь Монгол Улсын нутагт орших ба цутгал голуудын усны 53% нь Буриад  улсын нутагт, 27% нь Монголд, 16% нь Өвөр байгалийн хязгаарт, 4% нь  Эрхүү мужид байдаг.
Байгаль нуурын сав газар нь  ландшафт-экологийн нэгдмэл чанар, аж  ахуй-соёлын нийтлэг төрхийг бүрэн  хадгална. Тухайн бүс нутагт Хойт Мөсөн далайн (Енисей, Лена мөрний),  Номхон далайн (Амур мөрний) ба Төв Азийн гадагш урсгалгүй мужийн ай  савуудыг холбосон дэлхийн нэг томоохон усны хагалбар оршдог. Чухамхүү  уулзүйн энэ томоохон зангилаа нь баруунаас Атлантын далайгаас, зүүнээс  Номхон далайгаас, хойноос Арктикийн бүсээс болон өмнөдөөс ирэх агаарын  урсгалуудыг саатуулж сулруулдаг байна.
Байгаль нуурын экосистем нь дэлхийн  байгаль орчны гайхамшигуудын нэг гэж үнэлэгдэхүйц хосгүй олон  онцлогуудтай. Байгаль нуур нь ёроолдоо хүртэл амьдрал тээсэн цорын ганц  цэнгэг уст гүнзгий нуур бөгөөд энд маш олон төрөл зүйлийн ургамал,  амьтан амьдардгаас ихэнх нь энэ нуурын уугуул нутагтан байдаг нь гойд  сонин. Одоогоор олдоод байгаа 2700 гаруй зүйлийн ургамал, амьтдын  гуравны хоёроос (2/3) илүү нь эндхийн унаган гаралтай байдгаас үзэхэд  Байгаль нуур нь биологийн зүйл үүсдэг дэлхийн нэг төв, байгалийн  хувьсалын лаборатори, амьдралын өвөрмөц нэгэн дархан газар юм. Геологийн  цаг хугацааны хэмнэлээр авч үзвэл Байгаль нуурын гүн тасралтгүй  доошилсоор байгаа бөгөөд ёроолын экологийн тэрхүү шинээр үүссэн орчинд  амьдралын шинэ зүйлүүд байнга бий болж биологийн төрөл зүйл олшрох  экологийн суурь нөхцөл бүрддэг байна.
Байгаль нуурын эргэн тойрон болон нийт  сав газар, Байгаль нуурын бүс нутгийн хэмжээнд геологийн тогтоц, агаарын  орчил хөдөлгөөн, газарзүйн байрлал, биогазарзүйн онцлог, тэдгээрийн  харилцан үйлчлэлийн үр дүнд тундрын,тайгын ба хээрийн ландшафт бүхий  өвөрмөц төрхтэй байгаль орчин бүрэлдэн тогтож, өндрийн түвшний  хэлбэлзэл, хотгорын ба уулын хажуугийн нөлөөнөөс хамаарч байгалийн эрс  тэс нөхцөл, олон янзын элемент хосолжээ.
Байгаль нуурын сав газар нь бүхэлдээ  газарзүйн болон геополитикийн байрлал, байгалийн нөөц баялаг, эдийн  засгийн болон угсаатан-соёлын чадавхийн хувьд Оросын зүүн, Монголын хойт  хэсгийн стратегийн гол бүс нутаг, хоёр улсын нийгэм-эдийн засгийн  хөгжлийн чухал тулгуур юм. Гэхдээ эндхийн хөгжил Байгаль нуурын сав  газрын байгаль ашиглалтын онцгой горимоос шалтгаалж өөрийн өвөрмөц  шинжтэй. Байгаль нуур болон түүний орчин тойрныг Дэлхийн байгалийн өвд  бүртгэж зарласан явдал бүх дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж,  байгалийн хосгүй гайхамшигт үзэгдэл болох энэ агуу нуурын үүрэг ролийг  онцгойлон үзэж, улмаар энд дэлхий дахины ач холбогдолтой амралтын бүс  байгуулах, ирээдүйд зөвхөн экологийн баримжаатай газар ашиглалт,  бизнесийн эх нутаг болгох санааг агуулжээ. Алсдаа дэлхий дээр цэнгэг  усны хомсдол улам хүндрэх нөхцөлд Байгаль нуурын ус стратегийн онцгой  чухал нөөц болж усны хүчин зүйл хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх цаг  ирнэ. Усыг нөхөн сэргээх, нөхөн үйлдвэрлэх үйл ажиллагаа Байгаль нуурын  нийт ай савыг хамрах тул тэндхийн байгаль орчныг хамгаалахад онцгой  анхаарч хүрээлэн буй орчны өөрчлөлтийг хязгаарлах, Байгаль нуурын усыг  хүн төрөлхтөнд хадгалж үлдээхийн тулд үйлдвэрлэлийн олон салбарыг хорьж  зогсоох асуудал ч тулгарч болно.
Өнөө үед Байгаль нуурын сав газар дахь  байгалийн нөөц баялгийг эрчимтэй ашиглаж байгаагаас болж уг нутгийн  ландшафтын болон биологийн давтагдашгүй төрөл зүйлүүдийг хадгалж  хамгаалах явдал зайлшгүй шаардлагатай байна. Тус сав нутгийн янз бүрийн  хэсэгт байгалийн нөөцтэй харьцаж буй хүний үйл ажиллагааны төрөл,  хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал харилцан өөр өөр байх нь мэдээж.  Гагцхүү аж ахуйн аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа Байгаль  нуурын сав нутгийн экологи-нөөц баялгийн онцгой үүрэг роль, стратегийн  учир холбогдлыг сайтар анхаарч тухайн нөхцөлд тохирсон иж бүрэн аргыг  зориудаар ашиглаж гэмээ нь энэхүү бүс нутгийг XXI зууны эхний гуч гаруй  жилийн дараа эдийн засгийн, геополитикийн, гео-хүн амзүйн хувьд бүрэн  үнэ цэнэтэй, дэлхий дахинд ач холбогдолтой хэвээр нь авч үлдэх болно.  Энэ үйл хэрэгт Байгаль нуурын ай савын экологийн атлас багагүй тус  хүргэх нь лавтай.
Энэхүү атласыг ДДБОС-ийн санхүүгийн  тусламж, НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр НҮБ-ийн Төслийн Үйлчилгээний Алба  гүйцэтгэж байгаа “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн  байгалийн нөөцийн менежмент” төслийн захиалгаар зохиож Байгаль нуурын  сав газар дахь экологийн байдал бүрэлдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлс  болон байгаль орчны өнөөгийн шинж төлвийн талаарх бүх мэдээ, мэдээллийг  нэгтгэн тус бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн эдийн засаг, экологийн  асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохуйц хэлбэрээр үзүүлэхийг хичээв.
Атласыг зохиохдоо сэдэвчилсэн атласын  зураглалын орчин үеийн ололт туршлага, Газарзүйн Мэдээллийн системийн  технологи, зайнаас тандан судлах арга болон Оросын ШУА-ийн Сибирийн  салбарын В.Б.Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн  Сибирийн салбарын Нуур судлалын хүрээлэн, Эрхүүгийн их сургууль (Эрхүү  хот), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль ашиглалтын Байгаль-нуурын  хүрээлэн (Улаан-Үд хот), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн  нөөц, экологи, цэвдэг судлалын хүрээлэн (Чита хот), Монголын ШУА-ийн  Ш.Цэгмидийн нэрэмжит Газарзүйн хүрээлэн (Улаанбаатар хот) зэрэг эрдэм  шинжилгээний байгууллагуудын шинэхэн судалгааны мэдээ материалыг  ашиглав.
Энэ атлас Байгаль нуурын бүс нутгийн  тогтвортой хөгжлийн зурагзүйн мэдээллийн системийн (ЗМС) анхдагч хэсэг  нь бөгөөд энэхүү систем нь нутаг дэвсгэрийн янз бүрийн мэдээллийг  шуурхай цуглуулах, хадгалах, боловсруулах, эцсийн хэрэглэгчдэд  зураглалын болон бусад тохиромжтой хэлбэрээр хүргэх автомат хураагуурын  хэрэгсэл бүхий шинжлэх ухаан-техникийн аргуудын бүрдэл юм. Зурагзүйн  мэдээллийн системийн гол онцлог нь компьюторын шинэ зургуудыг бүтээхдээ  системчилсэн хандлагатай, тодорхой зорилгод чиглэсэн, маш шуурхай, олон  хувилбартай байхаас гадна нарийвчлан шалгасан шинжлэх ухааны баттай  мэдлэгийг шингээсэн зураг зүйн суурь бүтээлийн шинжийг өөртөө хадгалсан  байдаг. Ийм учраас ГМС нь олон дахин, олон зорилгоор ашиглахад  зориулагдсан байна.
Атласт Байгаль нуурын сав газрыг бүс  нутаг хоорондын хил дамнасан хөгжлийн онцгой систем, мөн нийт ОХУ ба  Монгол улсын нутаг дэвсгэрийн системийн бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаар  авч үзэв. Иймд Атласыг зохиох явцад экологийн байдал болон тулгамдаж буй  асуудлыг нэг талаар нутаг дэвсгэрийн хувьд, нөгөө талаар агуулгын хувьд  нэгтгэж судлах шаардлага тавигдсан юм. Атласын мэдээллийн сангийн  бүтэц, хангамжийн түвшин нь нутаг дэвсгэрийн хувьд засаг захиргааны  хоёрдугаар зэрэглэлийн нэгжүүдийг, тухайлбал ОХУ-ын нутагт хотуудын  дүүрэг ба нутгийн захиргааны районуудыг, Монгол улсын нутагт аймгуудыг  зураглан үзүүлэх бүрэн боломжийг олгож байна. Агуулгын хувьд гэвэл  электрон зураглалын иж бүрэн хөтөлбөрийг тодорхой зорилготой  боловсруулсны ачаар экологийн өнөөгийн төрх байдал бий болоход нөлөөлсөн  эдийн засгийн, нийгмийн, хүн амзүйн, байгалийн нөөцийн ба биологийн  хүчин зүйлсийг нэгтгэн үзэх боломж бүрдсэн бөгөөд тэрхүү хөтөлбөрт  экологийн нэгдсэн зураглалд тавигдах зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах  нутаг дэвсгэрийн обьектуудын талаарх ашиглаж болох бүх бодит мэдээллийг  бэлдэж цэгцлэх жаяг журам тусгагдсан байлаа.
Ажлын явцад Атлас зохиох үндсэн үе  шатлалын дагуу: зургийн сууриудыг бэлтгэх; сэдэвчилсэн зургуудын  агуулгыг боловсруулахад шаардагдах мэдээллүүдийг цуглуулах; хөтөлбөрт  тодорхойлогдсон сэдэвчилсэн зургийн давхарлагуудыг тоон мэдээлэлд  оруулах; сэдэвчилсэн мэдээллийн баазыг бүрдүүлэх; Газарзүйн мэдээллийн  системийн (ГМС) орчинд төсөл зургуудыг боловсруулах; газрын зураг,  хавсарга зураг, бүдүүвч, хүснэгт зэргийг эвлүүлж бүрдүүлэх ажлуудыг  гүйцэтгэв.
Байгаль нуурын сав нутгийн электрон  атласын зураглалыг хоёр үндсэн масштабаар, тухайлбал: байгалийн хүчин  зүйлийн зургуудыг 1:5000000, экологийн төлөв байдалд нөлөөлөх  нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийн зургуудыг 1:6000000 масштабаар  боловсруулав. Мэдээллийн бааз, түүний сэдвүүдийн хамрах хүрээ нь тухайн  нутгийн нийгэм-эдийн засгийн нөхцөл, зураглаж буй үзэгдэл, үйл явцын  шинж төрх, байгаль ашиглалтын холбогдолтой эдийн засгийн, нийгмийн, хүн  амзүйн болон экологийн асуудлаас шууд хамаарах боловч мэдээллийн эх  сурвалж хэр олдоцтой эсэхээс багагүй зүйл шалтгаална. Байгаль нуурын сав  нутгийн зарим районы хувьд, мөн зарим салбарын сэдэвчилсэн зураглалын  хувьд мэдээллийн хангамж жигд биш, судалгаанд хамрагдсан түвшин адилгүй  байсан явдал Атласын зарим зургийн утга санаа, бүтэц бүрэлдэхүүнд  нөлөөлсөн тал бий.
Цуврал зургуудын мэдээллийн сэдэвчилсэн  баазыг бүрдүүлэхдээ тоон мэдээнүүд нь нэг цаг хугацаанд хамаарсан байх;  хангалттай дэлгэрэнгүй байх; байрлалын хувьд яг нарийн байх; бусад  мэдээтэй маш нийцтэй байх; үзэгдлийн мөн чанарыг тов тодорхой  илэрхийлсэн байх; хэрэглэгчдэд ойлгомжтой байх зэрэг шаардлагуудыг  тавьсан билээ. Мөн электрон зураглалд шаардагдах газарзүйн сууриудыг  бэлдэх болон анхдагч тоон мэдээнүүдийг эмхлэх ажлыг тусгайлан гүйцэтгэв.
Атлас нь бүтцийн хувьд удиртгал хэсэг  болон сэдэвчилсэн зургаан хэсэг, бүгд 7 бүлгээс бүрдэнэ. Үүнд: 1)  Экологийн төлөв байдал бүрэлдэх байгалийн нөхцөл, 2) Экологийн төлөв  байдал бүрэлдэх нөөц баялгийн хүчин зүйл, 3) Экологийн төлөв байдал  бүрэлдэх нийгэм-эдийн засгийн хүчин зүйл, 4) Хүрээлэн буй орчны хувьсал  өөрчлөлт, 5) Эмнэлэг-экологийн төлөв байдал, 6) Хүрээлэн буй орчны  хамгаалал, 7) Байгаль нуурын усан орчны экологийн байдал.
Газрын зургуудын агуулгыг  боловсруулахдаа нэгдсэн том тодорхойлолт төдийгүй энгийн жижиг сэдвийн  хувьд ч зураглаж буй үзэгдэл, үйл явцын бодит байдлыг зүгээр нэг  харуулах биш, хөгжлийнх нь зүй тогтолыг тодотгож, динамик шинжийг нь  боломжийн хэрээр тусгаж гаргахыг зорьсон юм. Үүний тулд зураг зохиосон  аргазүй, ашигласан мэдээллийн эх сурвалжийн тухай товч бичвэрийг  зургуудад хавсаргав.
Атлас нь зөвхөн энд үзүүлсэн газрын  зургуудын цуглуулга төдий зүйл биш, нэгдмэл үзэл санаанд тулгуурлан бий  болгосон хоорондоо уялдаа холбоо бүхий мэдээллийн баазын цогц хуримтлал  учраас Даян дэлхийн байгаль орчны сангаас хийж байгаа Байгаль нуурын бүс  нутгийн геопорталын нэг чухал электрон (цахим) нөөц болгохоор  зориулагджээ.
Энэхүү атлас нь Байгаль нуурын ай савын  ус хурах нийт талбайн болон Байгаль нуурын усан орчны экологийн төлөв  байдал бүрэлдсэн орон зайн зүй тогтлыг анх удаа тусган харуулснаараа  ирээдүйд Орос, Монгол хоёр улсын хил залгаа нутаг дэвсгэрийн тогтвортой  бөгөөд экологийн тэнцвэртэй хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох боломжийг  олгох юм.
Атлас нь шинжлэх ухааны төрөл бүрийн  мэргэжилтэй Орос, Монголын олон эрдэмтэн судлаачдын хамтын бүтээл бөгөөд  атласыг зохиоход ОХУ-ын Эрхүү муж, Буриад улс, Өвөр байгалийн хязгаар  болон Монгол улсын төр захиргааны байгууллагууд статистикийн тоо  мэдээгээр хангаж тусалсанд Атласыг зохиогчдын өмнөөс гүн талархал  дэвшүүлж байна.
009. Гадаргын хэвгий
Томруулж харах
Геоморфологи
Байгаль нуурын сав нутаг Евроази тивийн  төвд байрладаг явдал байгалийн үндсэн шинж, өвөрмөц байдлыг  тодорхойлдог. Эртний газарзүй, геологийн тогтоцын онцлог нь газрын  гадаргын төлөв байдлыг нөхцөлдүүлэх бөгөөд хожуу мезозой ба кайнозойн  эриний турш үргэлжилсэн тектоникийн босоо хөдөлгөөнүүд уул, хотгор  хосолсон гадаргын төрхийг үндсэнд нь бүрдүүлдэг. Байгал нуурын сав  газрын уулзүйн тогтоц тун нарийн. Эндэхийн хотгор гүдгэр бүхэлдээ  плиоцен-дөрөвдөгчийн нэгдмэл үүсэлтэй бөгөөд энэ цаг хугацаанд ерөнхий  өндөрлөгийн дэвсгэр дээр зарим блокууд доошоо нилээд суулт өгсөнөөс  болоод хоёр хэв шинжийн хотгор–ховдолууд үүсэхэд хүрчээ. Нэгдэх  (Байгалийн) хэвшинж нь эх газрын дотоод дахь байгалийн рифтийн (хадан  цохионы) бүс дэх техтоник үйл ажиллагааны идэвхжилтэй холбоотой. Энд  шинэхэн техтоникийн босоо хөдөлгөөний агууриг болон сэвсгэр хурдасны  зузаан хамгийн их хэмжээтэй байна. Энэ районд дэлхийн царцдасын хөдлөл  одоо хүртэл нилээд ажиглагдаж газар чичирхийллийн өндөр идэвхжилтэй тул  газар хөдлөлт (байн, байн заримдаа хүчтэй) болдог. Хоёр дахь (Өвөр  байгалийн) хэв шинж нь Сэлэнгэ мөрний сав газарт өргөн тархсан уулс  хоорондын уудам хөндийнүүд бөгөөд тэдгээрийн үүсэл мезозойн эриний  сэргээгдсэн хотгорууд дээрх гүний тектоникийн залуу эвдрэлүүдтэй  холбоотой.
Уулс хоорондын хотгорууд нь өндөршилт  ба геологийн тогтоцоор ялгаатай уул нуруудаар тусгаарлагддаг бөгөөд  гадаад хүчний эвдрэлийн үйл явцад өртөж нэлээд хэмжээгээр хэрчигдсэн  байна. Дөрөвдөгчийн үед хамгийн өндөр уулс (Байкальск, Дээд Ангар,  Баргузины нуруу, Хамар-Даваа, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс) ялангуяа  баруун хойт, хойт талын хажуунууд нь мөсдлийн үйл явцад автаж, түүний ул  мөр болох мөсдлийн хунх, цасан нурагийн ховил, тэвшин хөндий, морены  хурдас элбэг тохиолдоно.
Сэлэнгэ мөрний ай савын уул нуруу,  хөндийнүүд ерөнхийдөө зүүн хойшоо чиглэлтэй бөгөөд хойшлох тусам өндөр  нь багасдаг. Байгал нуурын хотгор болон Баргузин, Дээд Ангар, Хөвсгөлийн  хотгоруудыг хүрээлсэн уул нурууд харьцах өндөр ихтэй, голын гүн  хөндийнүүдээр зүсэгдсэн уулын хотгор гүдгэрийн янз бүрийн элемент  хөгжсөнөөс гадна уулс хоорондын уудам хотгоруудад тал газрын хотгор  гүдгэр тогтжээ.
Геоморфологийн мужлалтаар Байгал нуурын  сав нутгийг Хангайн ба Хэнтий – Дагуурын уулт өндөрлөг, Хөвсгөл орчмын  уулс, Орхон-Сэлэнгийн ба түүний үргэлжлэл Сэлэнгийн дундаж өндөр уулс,  Зэдийн уулархаг район, Хамар-Даваа, Улаан-Бургас, Икат, Баргузин, Дээд  Ангар, Хойт Муйск, Байкальск, Приморскийн нуруу болон Витимскийн тэгш  өндөрлөгийн баруун хэсэг гэж тус тус хуваадаг. Газар нутгийн өндөршил  хамгийн нам (далайн түвшнээс дээш 460 м) Байгаль нуурын хөвөөнөөс  хамгийн өндөр (далайн түвшнээс дээш 3539 м) Хангайн нуруу хүртэл өргөн  хэлбэлзэлтэй байна.
Хамгийн өндөр Хангайн нурууны  уулс үндсэндээ мөлгөрдүү хэлбэр төрхтэй, харьцах өндөр багатай боловч  төв хэсэгт нь альпийн хэвшинжийн мөсдлийн гаралтай хотгор гүдгэр эрс тэс  ялгарч харагдана. Хангайн нурууны гол салбарууд болох Тарвагатай,  Булнай зэрэг (үнэмлэхүй өндөр нь 2500-2800 м) уул нурууд зүүн ба зүүн  хойшоо сунаж тогтсон байна.
Хэнтийн уулт өндөрлөгийн голлох  оргилууд далайн түвшнээс дээш 2300-2600 м өндөрт орших ба салбар уул  нурууд нь баруун, зүүн тийшээ үргэлжилж нам уулсуудад шилжинэ. Хойшоо  салаалсан уулс нь Өвөр байгалийн уулсуудтай нийлнэ. Уулсын хажуунууд нь  ерөнхийдөө налуувтар, эртний мөсдлийн ул мөр цөөнгүй үзэгдэнэ.
Орхон-Сэлэнгийн дундаж өндөр  уулс Байгал нуурын ай савын төв хэсэгт баруун хойшоо Зэд, Эг голын ай  савын уулс, баруун ба баруун урд талаараа Хангайн нурууны уулс, зүүн  талаараа Хэнтийн уулсаар хүрээлүүлэн орших ба эндхийн уулсын үнэмлэхүй  өндөр 1600-1800 м-ээс бараг хэтрэхгүй, хотгор гүдгэрийн хувьд налуу  хажуу, өргөн хөндийнүүд зонхилно. Сэлэнгийн дундаж өндөр уулс бараг өргөрөгийн дагуу байрлалтай, мөлгөрдүү оройтой, уул нуруудын  үнэмлэхүй өндөр 1200-1400 м-ээс дээш байх нь цөөн, голын дэнж, өргөн  хөндий, уулсын бэл хормойгоор янз бүрийн настай аллювийн болон пролювийн  хурдас тархжээ.
Хөвсгөл орчмын уулс нэлээд содон  шинжтэй. Нуурын баруун талаар шохойн чулуунаас голчлон тогтсон Хорьдол  Сарьдаг, Баяны нуруу зэрэг эгц цавчим хажуу, гүн хавцлаар огтлогдсон,  шовх шовх оргил, хадан хяр сэрвэнгүүдтэй, ян сарьдагийн үнэмлэхүй өндөр  нь 3000–аад метр байна. Нуурын зүүн талын уулс харьцангуй нам (дундаж  1800-2200 м), бөөрөнхийдүү оройтой, тэнд хожуу кайнозойн галт уулын  бялхмал элбэг тархжээ. Зэд-Хамар Давааны зангилаа уулс баруун өмнөөс  зүүн хойшоодуу чиглэлтэй, хэсэг хэсэг ян сарьдагтай боловч ерөнхийдөө  хавтгайдуу оройтой, хойт талаархи альпийн хэв шинжийн дундаж уулс Байгал  нуур руу огцом шахаж орсон байна. Байгал нуурын усан гадаргын хойт  хэсэг ба Дээд Ангарын хотгорыг эмжээрлэн тогтсон Байгал, Дээд Ангар,  Хойт Муйск болон Баргузины нурууны уулс альпийн шинж төрхийг гоц  хадгалснаас гадна өндөр нь харьцангуй их биш ч гэсэн тэнд эртний  мөсдлийн ул мөр элбэг тархжээ. Зарим ууланд багаахан талбайтай, одоо  хэмжээ нь хорогдсоор байгаа жижиг мөсөн голууд (Черскийн мөсөн гол -0,4  км2) бий. Дээд Ангарын хотгорын хувьд Дээд Ангар голын  аллювийн хурдас болон эртний усан сангуудын аллюви-пролювийн хурдсаар  дүүрсэн ёроолын гадарга нь өндрийн хэлбэлзэл багатай, уулуудын бэл  хормойгоор пролювийн ба мөсдлийн хурдас хучаас элбэг байдаг онцлогтой.  Баргузины хотгорт намгархаг тал газар нилээд ихтэй, харьцангуй өргөгдсөн  эртний нуур-голын элсэн хурдаст дэнжүүдтэй, элсэн хуримтлал бүхий  томоохон талбайнууд нь салхины идэвхтэй үйл ажиллагаа явагдах нөхцөлийг  бүрдүүлнэ. Баргузины хотгорыг урдуур нь хүрээлэн тогтсон Икатын нуруу  болон түүнээс урагш орших Улаан-Бургас, Курбиний нурууд харьцангуй  налуу, хавтгайдуу хэлбэртэй, уулын шаталсан дэнжүүдтэй, модлог  ургамалгүй байдгаараа онцлог.
Ашигласан хэвлэл
Нагорья Прибайкалья и Забайкалья / Логачев Н.А., Антощенко-Оленев И.В., Базаров Д.Б. и др.. - М.: Наука, 1974. - 360 с.
Экосистемы бассейна Селенги  (Биологические ресурсы и природные условия Монголии: Труды совместной  Российско-Монгольской комплексной биологической экспедиции; т. 44) /  отв. ред. Е.А. Востокова, П.Д. Гунин. – М.: Наука, 2005. – 359 с.
Геоморфология МНР
Байгаль нуурын сав газрын хил дамнасан оношлогоо дүн шинжилгээ
012. Хотгор гүдгэрийг өөрчлөгч орчин үеийн гадаад хүчин зүйлс
томруулж харах
Хотгор гүдгэрийг өөрчлөгч орчин үеийн гадаад хүчин зүйлс
Хотгор гүдгэр үүсгэгч гадаад хүчний үйл явцуудаас тэргүүлэх үүрэгтэйгий нь ялгаж зураглахын тулд тухайн масштабт тохирох геоморфологийн ангиллын нэгжүүд болох хотгор гүдгэрийн хэв шинж, дэд хэв шинж, хам бүрдлүүдийг үндэслэн тэдгээрт холбогдолтой анги, бүлгийн үйл явцуудыг авч үзэв. Зургийн таних тэмдэгт нэг нэг тэргүүлэх үйл явцыг сонгож үзүүлсэн боловч зарим онцгой тохиолдолд тухайн хэсэг газрын орчин үеийн хотгор гүдгэр бүрэлдэх явц тэргүүлэгч хоёр бүлэг хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн бол зураг дээр тэр янзаар нь тусгав. Нутаг орны тэргүүлэх үйл явцуудыг ялгахдаа дараах гурван үзүүлэлтийг үндэслэв. Үүнд: 1) тархалтын талбай, 2) тасралтгүй үргэлжлэх хугацаа, 3) үйлдлийн эрчим.
Үйл явцыг ялгахдаа хотгор гүдгэр, хурдас хуримтлал, ландшафтын бүрдэл, ургамалжилт болон байгалийн бусад үзэгдлийн нөлөөллийг харгалзсаны дотор хотгор гүдгэрийн морфологи шинж, гарал үүсэл, нас хугацаа, хурдас хуримтлалын хэв шинжүүдийг нэгдүгээр зэрэгт анхаарч үзэв. Хотгор гүдгэрийн хэлбэр маяг, түүн лүгээ хамааралтай хурдас хуримтлалыг нэгтгэн судлахдаа суурин ажиглалтын үр дүнг ашигласан явдал тэргүүлэх шинжтэй үйл явцуудыг ялгаж зураглах боломжийг олгосон юм. Жижиг ба дунд масштабын зургуудыг зохиоход 1:1000000 масштабтай сансрын зураг, мэдээллийг өргөн ашигласан нь Сибирь, Монголын бага судлагдсан нутгийг зураглахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Дээрх аргуудаар боловсруулсан орчин үеийн хотгор гүдгэр үүсгэгч гадаад хүчний тэргүүлэх үүрэгтэй үйл явцыг харуулсан зураг нь гадаад хүчний нөлөөгөөр үүссэн хотгор гүдгэрийн бүтэц, үйл ажиллагааг нарийвчлан судлах, тэдгээр үйл явцыг мужлах үндэслэл болж өгнө.
Энэхүү зураг нь тухайн сав нутгийн хэмжээнд байгаль ашиглалтын зохистой хувилбарууд зохиох, хотгор гүдгэрийн гадаад хүчний үйл явцуудыг үнэлэх, газрын гадаргыг геоморфологийн тааламжгүй болон аюултай үзэгдлээс хамгаалах арга ажиллагааг боловсруулахад шаардлагатай мэдээллийг агуулна.
010. Геоморфологи
томруулж харах
Геоморфологи
Байгал нуурын сав нутаг Евроази тивийн төвд байрладаг явдал байгалийн үндсэн шинж, өвөрмөц байдлыг тодорхойлдог. Эртний газарзүй, геологийн тогтоцын онцлог нь газрын гадаргын төлөв байдлыг нөхцөлдүүлэх бөгөөд хожуу мезозой ба кайнозойн эриний турш үргэлжилсэн тектоникийн босоо хөдөлгөөнүүд уул, хотгор хосолсон гадаргын төрхийг үндсэнд нь бүрдүүлдэг. Байгал нуурын сав газрын уулзүйн тогтоц тун нарийн. Эндэхийн хотгор гүдгэр бүхэлдээ плиоцен-дөрөвдөгчийн нэгдмэл үүсэлтэй бөгөөд энэ цаг хугацаанд ерөнхий өндөрлөгийн дэвсгэр дээр зарим блокууд доошоо нилээд суулт өгсөнөөс болоод хоёр хэвшинжийн хотгор–ховдолууд үүсэхэд хүрчээ. Нэгдэх (Байгалийн) хэвшинж нь эх газрын дотоод дахь байгалийн рифтийн (хадан цохионы) бүс дэх техтоник үйл ажиллагааны идэвхжилтэй холбоотой. Энд шинэхэн техтоникийн босоо хөдөлгөөний агууриг болон сэвсгэр хурдасны зузаан хамгийн их хэмжээтэй байна. Энэ районд дэлхийн царцдасын хөдлөл одоо хүртэл нилээд ажиглагдаж газар чичирхийллийн өндөр идэвхжилтэй тул газар хөдлөлт (байн, байн заримдаа хүчтэй) болдог. Хоёр дахь (Өвөр байгалийн) хэвшинж нь Сэлэнгэ мөрний сав газарт өргөн тархсан уулс хоорондын уудам хөндийнүүд бөгөөд тэдгээрийн үүсэл мезозойн эриний сэргээгдсэн хотгорууд дээрх гүний тектоникийн залуу эвдрэлүүдтэй холбоотой.
Уулс хоорондын хотгорууд нь өндөршилт ба геологийн тогтоцоор ялгаатай уул нуруудаар тусгаарлагддаг бөгөөд гадаад хүчний эвдрэлийн үйл явцад өртөж нэлээд хэмжээгээр хэрчигдсэн байна. Дөрөвдөгчийн үед хамгийн өндөр уулс (Байкальск, Дээд Ангар, Баргузины нуруу, Хамар-Даваа, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс) ялангуяа баруун хойт, хойт талын хажуунууд нь мөсдлийн үйл явцад автаж, түүний ул мөр болох мөсдлийн хунх, цасан нурагийн ховил, тэвшин хөндий, морены хурдас элбэг тохиолдоно.
Сэлэнгэ мөрний ай савын уул нуруу, хөндийнүүд ерөнхийдөө зүүн хойшоо чиглэлтэй бөгөөд хойшлох тусам өндөр нь багасдаг. Байгал нуурын хотгор болон Баргузин, Дээд Ангар, Хөвсгөлийн хотгоруудыг хүрээлсэн уул нурууд харьцах өндөр ихтэй, голын гүн хөндийнүүдээр зүсэгдсэн уулын хотгор гүдгэрийн янз бүрийн элемент хөгжсөнөөс гадна уулс хоорондын уудам хотгоруудад тал газрын хотгор гүдгэр тогтжээ.
Геоморфологийн мужлалтаар Байгал нуурын сав нутгийг Хангайн ба Хэнтий – Дагуурын уулт өндөрлөг, Хөвсгөл орчмын уулс, Орхон-Сэлэнгийн ба түүний үргэлжлэл Сэлэнгийн дундаж өндөр уулс, Зэдийн уулархаг район, Хамар-Даваа, Улаан-Бургас, Икат, Баргузин, Дээд Ангар, Хойт Муйск, Байкальск, Приморскийн нуруу болон Витимскийн тэгш өндөрлөгийн баруун хэсэг гэж тус тус хуваадаг. Газар нутгийн өндөршил хамгийн нам (далайн түвшнээс дээш 460 м) Байгал нуурын хөвөөнөөс хамгийн өндөр (далайн түвшнээс дээш 3539 м) Хангайн нуруу  хүртэл өргөн хэлбэлзэлтэй байна.
Хамгийн өндөр Хангайн нурууны уулс үндсэндээ мөлгөрдүү хэлбэр төрхтэй, харьцах өндөр багатай боловч төв хэсэгт нь альпийн хэвшинжийн мөсдлийн гаралтай хотгор гүдгэр эрс тэс ялгарч харагдана. Хангайн нурууны гол салбарууд болох Тарвагатай, Булнай зэрэг (үнэмлэхүй өндөр нь 2500-2800 м) уул нурууд зүүн ба зүүн хойшоо сунаж тогтсон байна. Хэнтийн уулт өндөрлөгийн голлох оргилууд далайн түвшнээс дээш 2300-2600 м өндөрт орших ба салбар уул нурууд нь баруун, зүүн тийшээ үргэлжилж нам уулсуудад шилжинэ. Хойшоо салаалсан уулс нь Өвөр байгалийн уулсуудтай нийлнэ. Уулсын хажуунууд нь ерөнхийдөө налуувтар, эртний мөсдлийн ул мөр цөөнгүй үзэгдэнэ. Орхон-Сэлэнгийн дундаж өндөр уулс Байгал нуурын ай савын төв хэсэгт баруун хойшоо Зэд, Эг голын ай савын уулс, баруун ба баруун урд талаараа Хангайн нурууны уулс, зүүн талаараа Хэнтийн уулсаар хүрээлүүлэн орших ба эндхийн уулсын үнэмлэхүй өндөр 1600-1800 м-ээс бараг хэтрэхгүй, хотгор гүдгэрийн хувьд налуу хажуу, өргөн хөндийнүүд зонхилно. Сэлэнгийн дундаж өндөр уулс бараг өргөрөгийн дагуу байрлалтай, мөлгөрдүү оройтой, уул нуруудын үнэмлэхүй өндөр 1200-1400 м-ээс дээш байх нь цөөн, голын дэнж, өргөн хөндий, уулсын бэл хормойгоор янз бүрийн настай аллювийн болон пролювийн хурдас тархжээ.
Хөвсгөл орчмын уулс нэлээд содон шинжтэй. Нуурын баруун талаар шохойн чулуунаас голчлон тогтсон Хорьдол Сарьдаг, Баяны нуруу зэрэг эгц цавчим хажуу, гүн хавцлаар огтлогдсон, шовх шовх оргил, хадан хяр сэрвэнгүүдтэй, ян сарьдагийн үнэмлэхүй өндөр нь 3000–аад метр байна. Нуурын зүүн талын уулс харьцангуй нам (дундаж 1800-2200 м), бөөрөнхийдүү оройтой, тэнд хожуу кайнозойн галт уулын бялхмал элбэг тархжээ. Зэд-Хамар Давааны зангилаа уулс баруун өмнөөс зүүн хойшоодуу чиглэлтэй, хэсэг хэсэг ян сарьдагтай боловч ерөнхийдөө хавтгайдуу оройтой, хойт талаархи альпийн хэв шинжийн дундаж уулс Байгал нуур руу огцом шахаж орсон байна. Байгал нуурын усан гадаргын хойт хэсэг ба Дээд Ангарын хотгорыг эмжээрлэн тогтсон Байгал, Дээд Ангар, Хойт Муйск болон Баргузины нурууны уулс альпийн шинж төрхийг гоц хадгалснаас гадна өндөр нь харьцангуй их биш ч гэсэн тэнд эртний мөсдлийн ул мөр элбэг тархжээ. Зарим ууланд багаахан талбайтай, одоо хэмжээ нь хорогдсоор байгаа жижиг мөсөн голууд (Черскийн мөсөн гол -0,4 км2) бий. Дээд Ангарын хотгорын хувьд Дээд Ангар голын аллювийн хурдас болон эртний усан сангуудын аллюви-пролювийн хурдсаар дүүрсэн ёроолын гадарга нь өндрийн хэлбэлзэл багатай, уулуудын бэл хормойгоор пролювийн ба мөсдлийн хурдас хучаас элбэг байдаг онцлогтой. Баргузины хотгорт намгархаг тал газар нилээд ихтэй, харьцангуй өргөгдсөн эртний нуур-голын элсэн хурдаст дэнжүүдтэй, элсэн хуримтлал бүхий томоохон талбайнууд нь салхины идэвхтэй үйл ажиллагаа явагдах нөхцөлийг бүрдүүлнэ. Баргузины хотгорыг урдуур нь хүрээлэн тогтсон Икатын нуруу болон түүнээс урагш орших Улаан-Бургас, Курбиний нурууд харьцангуй налуу, хавтгайдуу хэлбэртэй, уулын шаталсан дэнжүүдтэй, модлог ургамалгүй байдгаараа онцлог.
Ашигласан хэвлэл
Нагорья Прибайкалья и Забайкалья / Логачев Н.А., Антощенко-Оленев И.В., Базаров Д.Б. и др.. - М.: Наука, 1974. - 360 с.
Экосистемы бассейна Селенги (Биологические ресурсы и природные условия Монголии: Труды совместной Российско-Монгольской комплексной биологической экспедиции; т. 44) / отв. ред. Е.А. Востокова, П.Д. Гунин. – М.: Наука, 2005. – 359 с. Геоморфология МНР
014. Агаарын даралт (4-р сар)
Томруулж харах
Уур амьсгал
Уур амьсгалын зурагны эх үүсвэрийн  анхны мэдээлэл нь голдуу 1961-2008 онуудад хийгдэж байсан цаг уурын  станц дээрхи агаарын температур, хур тунадасны жилийн хугацааны  ажиглалтын мэдээ юм. Дүн шинжилгээнд сарын болон жилийн дундаж утгыг авч  үздэг байна.
Агаарын даралт
Уур амьсгал бүрэлдэн тогтоход агаарын  орчил хөдөлгөөн гол үүрэг гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл уур амьсгалын  үндсэн хүчин зүйлийн нэг юм. Агаарын орчил хөдөлгөөнийг улирлуудын  дундах сарын зургуудаар харуулсан. Агаарын даралтын зургийг далайн  түвшин рүү (reanalysis NCEP/NCAR) хөрвүүлсэн агаарын даралтын сарын  дундаж үзүүлэлтүүдэд тулгуурлан зохиосон болно. Өвлийн улиралд газрын  гадарга дээрх гол даралтын систем нь нэгдүгээр сард хамгийн их утгад  хүрдэг Монголын баруун хойд хэсэгт төвтэй Азийн (Сибирийн) эсрэг циклон  юм. Хавар Азийн их хүйтний эрч суларч эхэлдэг. Эх газрын болон далайн  эрс тэс ялгаа буурч, улмаар гадаргын бүсчлэлийн орчил хөдөлгөөн  давамгайлан тэдгээр нь баруунаас - зүүн рүү шилжих урсгалаар  тодорхойлогдоно. Баруунаас зүүн тийш шилжих даралтын тогтоцын хамт  Дундад Ази буюу Казахстанаас ирэх циклонууд хавар мөн ажиглагддаг байна.  Зуны улиралд баруунаас зүүн тийшхи шилжилт суларна. Газрын гадаргуу  дээр бага даралтын орон давамгайлна. Баруунаас зүүн тийш шилжих шилжилт  суларснаар агаарын орчил хөдөлгөөний үйл явц тодорхойлогдоно. Газрын  гадарга дээр багавтар салхитай бага даралтын орон давамгайлдаг байна.  Якутын төв нутгаар дулаан эсрэг циклон тогтох үед Монголоос Байгал  нуурын бүс нутгийг чиглэсэн өмнөд циклон нь аажим аажмаар баруун тийш  эсвэл баруун хойш шилжиж эхэлнэ. Зуны  орчил хөдөлгөөний гол хэлбэр нь  бүсчилсэн урсгалыг хааж, сэрүүн өргөрөгт өндөр фронтын бүсийг (PVFZ) 2  салгана. Намрын улиралд ерөнхийдөө баруунаас зүүнд шилжих урсгалаар  тодорхойлогдох ба тэдгээр нь уртрагийн дагуу умард зүгээс үе үе ирэх  хүйтэн агаарын массаар тасалдаж байдаг. Сибирийн эсрэг циклон үүсэх  шатандаа явж байна. Намар цагт хавартай харьцуулахад даралтын орны  баруунаас зүүн зүгт чиглэсэн хөдөлгөөн удаашралтай байдаг. Өвлийн  нөхцөлд  бүрэн шилжих 11-р сарын дунд үе гэхэд Сибирийн эсрэг циклoн   хангалттай тогтвортой байдалд шилжинэ.