Байкальский информационный центр
089. Гадаргын усны чанар
Томруулж харах
Гадаргын усны чанар
Гадаргын усны чанар нь сав газрын байгалийн цогц нөхцөлд ус бохирдуулагч бодисын шинж чанар, хэмжээ, гол, нуурын өөрөө цэвэрших чадавхийн харицлан үйлчлэлийн дүнд бүрэлдэнэ.
Усны чанарыг гидрохими, гидробиологийн үзүүлэлтүүдээр үнэлэх бөгөөд усны чанарын ажиглалт, шинжилгээг тогтсон хөтөлбөр, стандартын дагуу ус судлалын сүлжээнд гүйцэтгэнэ. Түүнчлэн ариун цэвэр, эрүүл ахуйн болон бусад албад усны чанарын холбогдох хяналт-шинжилгээг хийнэ.
Усны чанар бол хүний амьдрал, үйл ажиллагааны үндсэн нөхцөл тул ОХУ, Монгол улс болон бусад улс оронд усны чанар нарийн чанд хяналтад байдаг.
Усыг үйлдвэр, ахуйн төрөл бүрийн зориулалтаар хэрэглэх учраас усанд агуулагдах эрдэс, органик бодисын  агууламжийн зөвшөөрөгдөх хязгаар, нэр төрөл  зэргийг стандарт, дүрэм, журмаар зохицуулна.
Усыг унд-ахуй, соёл-ариун цэврийн зориулалтаар хэрэглэхэд усны чанарт тавих шаардлага маш өндөр байна. Загасны аж ахуйд ашиглагдах гол, нуурын усны чанарын стандарт нь харьцангуй зөөлөн бөгөөд ихэнхдээ байгалийн усны чанарыг үнэлэх, харьцуулах зориулалтай ба Байгал нуурын усны чанарт энэ стандартыг хэрэглэнэ.
Гадаргын усны чанарын шинжилгээ, судалгааны үр дүнд бүс нутгийн түвшинд зохиосон «Гадаргын усны чанар»-ын зураг бий болсон ба энэхүү зургийн масштаб болон зурагт багтсан мэдээллийн нягтрал нуурын сав газрын хэмжээ, хүрээгээр хязгаарлагдсан болно.
Энэхүү зургийг зохиоход Байгал нуурын чиглэлээр Буриад улс болон Эрхүү мужид бэлтгэсэн «Хүрээлэн буй орчны төлөв байдал, хамгаалалт»-ын улсын тайлан, «ОХУ-ын гадаргын усны чанар» оны эмхтгэл, Монголын судлаачдын бэлтгэж өгсөн 2012 оны мэдээг (Улсын.., 2012, 2013; Улсын.., 2013; Оны эмхтгэл., 2012) ашиглав.
Гол, нуурын усны чанарын үнэлгээг гадаргын уñанд түгээмэл тархацтай, (РД 52.24 643-2002)-нд орсон бохирдуулагч бодисын агууламжаар усны чанарын индексээр (УКИЗВ) хийв.
Байгал нуурын сав газрын усны чанарыг дээрх индексийн утгаар таван зайцад хуваан ангилав. Сэлэнгэ мөрний сав газрын Монголын тал дахь усны чанарын ангиллыг ижил аргаар хийв.
Хоёр улсад усны чанарын шинжилгээнд хамруулж буй химийн элементүүдийн (ууссан хүчилтөрөгч, умбуур бодис, хүчиллэг чанар болон бусад.) нэр төрөл, хэрэглэж буй стандартууд хоорондоо ижил төсөөтэй (Гармонизированная.., 2012), бөгөөд Сэлэнгэ мөрний сав газрын Монголын тал дахь гол, нуурын усны чанарын ангиллыг усны бохирдлын индекс (ИЗВ)-д үндэслэн гүйцэтгэж (Гомбын Даваа, http://fofj.org) улмаар ОХУ-ын хэсгийнхтэй уялдуулав.
Усны шинжилгээний цэг бүрд чанарын ангиллыг өнгөөр ялган тэмдэглэж, бохирдуулж буй химийн элементийг зурагт үзүүлэв.
Бүс нутгийн хүрээнд эдийн засгийн хөгжлийн түвшний ялгаанаас шалтгаалан нуурын сав газрын гадаргын усны чанар «маш цэвэр»-ээс «маш бохир» хүртэлх өргөн хүрээнд  хэлбэлзнэ.
Байгал нуурын сав газрын дийлэнх хувийг Сэлэнгэ мөрний сав газар эзлэх ба түүний сав газрын эх болон дунд хэсэг Монгол улсын нутаг дэсвгэрт багтана. Хүн ам багатай, аж ахуйн үйл ажиллагаа харьцангуй бага тул Монголын тал дахь  Сэлэнгэ мөрний сав газрын гол мөрөн төдийлөн бохирдолд өртөөгүй байна.
Дэлгэрмөрөн, Идэр, Орхон, Сэлэнгэ мөрөн зэрэг энэ бүс нутгийн томоохон голууд 1 дүгээр зэрэг буюу цэвэр гэсэн ангилалд хамаарах ба эдгээр голын экосистем тогтвортой байна. Гэхдээ дээрх голуудын зарим цутгал гол, ба хэсэгг хүн ам суурьшин, хот суурин хөгжин, аж ахуй эрхлэх болж тодорхой хэмжээгээр хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж, улмаар усны чанар «бага зэрэг бохирдолтой» гэсэн ангилалд хамаарна.
Монгол улсын нутаг дэвсгэрт усны чанар харьцангуй тааламжтай байх ерөнхий нөхцөл байдлын зэрэгцээ хүний үйл ажиллагаанд үлэмж өртсөн Туул голын сав газрын усны чанарын асуудал анхаарал татаж байна. Ялангуяа Улаанбаатар хотын орчимд Туул голын ус чанар 4 ба 5 дугаар зэргийн бохирдолтой буюу "бохирдолтой" ангилалд, зарим тохиолдолд  бүр «маш бохир»  ангилалд хамаарч байна. Аммони, нитритын азот, фосфор, сульфат хамгийн гол бохирдуулагч элементүүд болно.
Голын усны өөрөө цэвэрших үйл явцад Туул голын ус Орхон руу цутгах хэсэгт усны чанарын 1 дүгээр зэрэг хүртэл цэвэршдэг байна. Түүнчлэн ОХУ-аас Монгол руу хил даван урсах Хиагт голын ус 4 дүгээр ангийн бохир байна.
Хангал (Эрдэнэт хот орчим), Орхон (Сүхбаатар хот орчим) голын сав газрын  хот суурин,  үйлдвэр төвлөрсөн зарим хэсэгт харьцангуй их бохирдолтой байна (2-3 зэргийн бохирдолтой). Сэлэнгэ мөрний усны чанар Монголын нутагт Орхон голын цутгал хүртэл цэвэр, 1 ба 2 дугаар ангилалд багтана. Хоёр улсын хил, Буриад улсын ус судлалын Наушки харуулын чиглэлд Сэлэнгэ мөрний усны чанар 3 зэргийн бохирдолтой буюу "бохирдолтой" ангилалд хамаарна. Наушки орчимд Сэлэнгэ мөрөнг бохирдуулагч гол элементүүд нь зөвшөөрөгдөх дээд хэмжээг давсан хөнгөн цагаан, төмөр, зэсийн нэгдлүүд болно.
ОХУ-ын нутагт одоогоор үйл ажиллагаа нь зогсоод буй «Джидакомбинат»-ын хаягдал болон зайлуулсан усаар бохирдож байдаг Зэд гол (4 зэргийн бохирдолтой Модонкуль гол нийлсний дараа) Сэлэнгэ мөрөн 11 элементээр зөвшөөрөгдөх дээд хэмжээг давсан 4 дүгээр зэргийн бохирдолтой Хиагт голууд тус тус  цутгана.
Сэлэнгэ мөрний адгаар цутгаж буй томоохон цутгал голууд ихэнхдээ 3 дугаар зэргийн бохирдолтой байна.  Ялангуяа усны чанарын хувьд «маш их бохирдолтой» хэмээх ангилалд орсон Куйтунка, Цөх, Хилок болон Үүд голын дагууд байдал хүнд байна. Азотын янз бүрийн нэгдэлүүд, шим бодис болон фенол зэрэг элэментүүд үндсэн бохирдуулагч байна. Сэлэнгэ мөрөн адгаараа 3 дугаар зэргийн бохирдолтой байна.
Байгал нуурын бусад томоохон цутгал голуудын усны чанар мөн л төдийлөн сайнгүй байна. Тухайлбал, Дээд Ангар, Баргажин, Турк зэрэг томоохон голууд 3 дугаар зэргийн бохирдолтой бол Тыя, Холодная, Кика, Снежная, Утулик, Бүгүлдейк болон бусад голууд арай бага буюу 2 дугаар зэргийн бохирдолтой байна. Фенол, нефтийн бүтээгдэхүүн, цайр, зэс болон шим бодисууд дээр дурдсан голуудын  үндсэн бохирдпуулагч элементүүд болно.
Бүс нутагт нууруудын усны чанарын мэдээлэл хомс, ихэнх нуурт усны горимын байнгын ажиглалт хийдэггүй болно. Эдгээрээс 3 дугаар зэргийн борхирдолтой Галуут нуур ялгарна. Энэ нуурын гол бохирдуулагч элементүүд нь фенол, нефтийн бүтээгдэхүүн болон зэс зэрэг болно. Түүнээс гадна Галуут нуурын цахилгаан станцаас дулааны бохирдолт ож ирнэ. Үүнээс гадна Байгал нуурын сав газарт байх Котокель нуур маш их бохирдсон тул энэ нуурын усыг техникийн зориулалтаас бусад бүх хэрэгцээнд ашиглахыг Буриад улсын эрүүл ахуйн ерөнхий эмчийн  2009 оны 6 дугаар сарын 10-ны «Котокель нуур зарим хязгаарлах арга хэмжээ авах тухай» 4 дүгээр тогтоолоор хорьсон байдаг.
Ашигласан номзүй
Государственный доклад «О состоянии озера Байкал и мерах по его охране в 2011 году» - М., 2012 Электронный ресурс:  http://www.mnr.gov.ru
Государственный доклад «О состоянии озера Байкал и мерах по его охране в 2012 году» - М., 2013 Электронный ресурс:  http://www.mnr.gov.ru
Государственный доклад «О состоянии и об охране окружающей среды Иркутской области за 2012 год». – Иркутск: Издательство Института географии им. В.Б. Сочавы СО РАН, 2013. – 337 с.
Ежегодник качества поверхностных вод Российской Федерации за 2012 год. Гидрохимический институт. - http://www.ghi.aaanet.ru
РД 52.24.643-2002 Методические указания. Метод комплексной оценки степени загрязненности поверхностных вод по гидрохимическим показателям. Архивировано из первоисточника 17 августа 2012 - www.OpenGost.ru
Гармонизированная программа мониторинга качества воды в бассейне реки Селенга http://baikal.iwlearn.org/
Gombo Davaa, Dambaravjaa Oyunbaatar and Michiaki Sugita Surface Water of Mongolia -  http://fofj.org/
084. Хур тунадасны өөрчлөлтийн хандлага
Томруулж харах
Уур амьсгалын өөрчлөлт
Тодорхой хугацаанд хувьсах уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн бага квадратын аргаар тодорхойлсон шугаман хандлагатай коэффициентыг ашиглах ба энэ нь мөн уур амьсгалын өөрчлөлтийн хувьсагчуудын дундажийг илэрхийлж байгаа юм.
Одоогийн уур амьсгалын өөрчлөлтийг агаарын доод давхаргын жилийн температур ашиглан тайлбарлах хэрэгтэй. Уур амьсгалын шинж чанарын физик утга цацрагийн урт долгионоор тодорхойлогдох ба энэ нь бараг шугаман хамааралтай болох агаар мандлын дээд хязгаарын агаарын температур доод давхаргын температураас. Энэ хамааралд заасан температурын үнэлгээ нь цацрагийн урт долгионы дунджийг тооцох үнэлгээтэй ижил ба үүгээр газрын гадаргын халах хөрөх хурдыг тодорхойлж болох юм [Будыко, 1991].
1961-2008 хугацаанд тус нутагт олон жилийн үзүүлэлтүүдийн хандлага эерэг ба 10жил тутам 0.24 - 0,52° хооронд хэлбэлзэж, хойд хагас бөмбөрцөгт тооцогдсон дундажтай харьцуулахад илүү өндөр.
Хамгийн их утга тухайн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт ажиглагдсан. Ялангуяа Баргузины байгалийн нөөц газрын нутагт голомт байрладаг байна. Сонирхолтой нь энэ Байгаль нуурын зүүн хойд эрэг дахь газар уур амьсгалын өөрчлөлтийн хандлага бүтэн жилийн турш бусад цаг уурын станцын мэдээнээс жигд өндөр гарсан байдаг. Ихэнх үзүүлэлтүүд нь жилийн явцын коэффициентээр тодорхойлогддог бөгөөд энэ шугаман чиг хандлагын оргил цэг нь хоёрдугаар сард ба зуны саруудад хамгийн бага утгатай байна. Долоодугаар сарын утгын нь чиг хандлага тэгш бус хуваарилалт эзэлж байна. Тэдгээр нь статистик ач холбогдолтой байдаг хэдий ч хамгийн их утга Байгаль нуурын цаад нутаг дэвсгэрт шилжсэн нь тодорхой байна. Тодорхой орон нутгийн хувьд жилийн бүх саруудад хамгийн бага хандлага Хамар-Даваа станц Лена голын дээд хэсэгт байх Качуг станц зэргийг нэрлэж болно.
082. Аялал жуулчлал
Томруулж харах
Аялал жуулчлал
Байгаль нуурын сав газар дэлхий нийтийн жуулчдын анхаарлыг татдаг хосгүй нутаг. Эндхийн байгалийн аялал амралтын нөөцийн гол цөм нь манай гаригийн эртний, хамгийн гүн цэнгэг нуур юм. Аялал жуулчлал хөгжүүлэх дэд бүтэцийн төвүүдийн үүргийг Улаанбаатар, Эрхүү, Улаан-Үд хотууд гүйцэтгэх бөгөөд эдгээр хотуудад олон улсын тээврийн зангилаа байдгаас гадна жуулчдад зориулсон засаг захиргаа, боловсрол соёлын үйлчилгээ, зорчигчдыг хүлээн авч байрлуулах нөөц боломж хангалттай бий. 2012 оны байдлаар нийслэл Улаанбаатар хотод зочид хүлээн авах буудлын газрын нөөц хамгийн их (170 гаруй зочид будалтай) байсан бол Эрхүү хотод 80 орчин, Улан-Үдэд 20 шахам зочид буудал ажилладаг. Нийтэд нь авч үзвэл Байгаль нуурын сав газрын хоёр улсын хил дамнасан нутагт төрөл бүрийн жуулчдыг байрлуулахад зориулагдсан мянга гаруй газар бий.
Зорчигчдыг байрлуулах газрын тоо, тэдгээрийн үйлчилгээний түвшинг жуулчдын урсгалын шинж, чиг замналуудтай нь хамтатган авч үзвэл жуулчлалын салбарт хамгийн ач холбогдолтой нутгийг илрүүлж жуулчид тэнд хир олноороо ирж цаг өнгөрөөдгийг тогтоох боломжтой бөгөөд улмаар аялал амралтын үйл ажиллагааны нутаг дэвсгэрийн бүтцийг ерөнхийд нь төлөөлж болно. Орос ба Монголын засаг захиргааны нэгжүүд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж буйг үнэлэхдээ жуулчдын урсгалын төлөв байдал болон тэднийг байршуулдаг газруудын зонхилох хэв маягийг нэгтгэн харуулсан дэвсгэр үзүүлэлтийг үндэслэл болгов.
Байгаль нуурын сав нутгийн аялал амралтын системийн гол онцлог нь улсын хил дамнасан байрлал бөгөөд улсын хилээр шалган нэвтрүүлэх цэгүүд бүхий хоёр улсын хил дагуу залган орших Оросын нутгийн захиргааны районууд ба Монголын аймгуудын хоорондох харилцаа чухал ач холбогдолтой.
Байгаль, соёлын хосгүй үнэт зүйлс бүхий Орос, Монгол хоёр орны хил дамнасан аялал жуулчлалын хөгжил нь олон улсын аялал жуулчлалын хөгжлийн салшгүй хэсгийг бүрдүүлж бусад улс орны жуулчдын сонирхлыг ихээр татах болсон тул жуулчдын ирэх урсгалыг харилцан нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Орос-Монголын хилийн шугамыг дамнан орших гурван шалган нэвтрүүлэх товчоо байдаг бөгөөд  түүгээр дотоод, гадаадын жуулчдын бүлгүүд харилцан нэвтрэхээс гадна худалдаачид цааш наашаа ирж очин хил орчмын худалдаа хөгжих нөхцөл бүрджээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд хилийн шалган нэвтрүүлэх товчоогоор өнгөрсөн зорчигчдын урсгалын хэмжээ хоёр гаруй дахин өсч, 2002 онд 229 мян.хүн байсан бол 2012 онд 502,5 мян.хүн болжээ.
Хил дамнасан аялал жуулчлалыг улам хөгжүүлж жуулчлалын томоохон бүтээгдэхүүнийг улсын түвшинд хүргэх талаар хамтарсан шийдвэр гаргах хэрэгтэй  байна. Одоогоор Ази тивийн хоёр том нуурыг холбосон “Байгаль-Хөвсгөл”төсөл мөн “Цайны зам” төсөл нийтийн хүртээл болоод байна. Хил дамнасан тусгай хамгаалалттай газрууд байгуулж экологийн аялал жуулчлалын салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх их боломж бий. Хил дамнасан тусгай хамгаалалтай газар нь зөвхөн байгаль хамгааллын нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой зохион байгуулалтын өвөрмөц нөөц төдийгүй хил дамнасан аялал жуулчлалын төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулахад ч бас багагүй үүрэгтэй.
Зураг 1.  Байгаль ай савын хил дамнасан рекреацийн бүсэд орших объектуудын байршил
Зураг 2.  Монгол-Орос улсын хилээр нэвтрэх жуулчдын урсгалын хэмжээ
Ашигласан хэвлэл
Деловое Приангарье. Туристско-гостиничный бизнес. – Иркутск: Иркутскстат, 2012. – С. 35-62.
Деятельность туристских фирм и коллективных средств размещения в Республике Бурятия в 2011 году (Статистический бюллетень №05-04-02). – Улан-Удэ: Бурятстат, 2011. – С. 7-12.
Культура, туризм и отдых в Приангарье. Статистический сборник. – Иркутск: Иркутскстат, 2012. – с. 45-52.
Отдых в солнечной Бурятии: Статсборник. – Улан-Удэ: Бурятстат, 2011. – 59 с.
Соёл, спорт, аялалжуулчлалынсалбарынлавлах. – Улаанбаатар хот: Соёл, спорт, аялалжуулчлалыняам; АялалжуулчлалынYндэснийтƟв, 2013 он. – 285 хууд.
Mongolian statistical yearbook 2012.  – Ulaanbaatar: National Statistical Office of Mongolia, 2013. – Р. 297-299.
Mongolian statistical yearbook 2006.  – Ulaanbaatar: National Statistical Office of Mongolia, 2017.  Р. 265-269.
081. Шашин шүтлэг
Томруулж харах
Шашин шүтлэг
Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр уламжлалт шашин шүтлэг нь Бөөгийн шашин, лам хуврага хэлбэрийн буддын шашин, үнэн алдартны шашин юм. Шашин шүтлэгийн орчин үеийн нөхцөл байдал Монгол ба Орос оронд XX зууны 1990-ээд онд явагдсан улс төрийн шинэчлэлтээр ихээхэн хэмжээгээр тодорхойлогдоно. Өнөөдөр олон тооны конфисси наманчлал, шашин шүтлэг үйлчилж байна.
Шашны байгууллагууд улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой хэдий ч бүртгэгдээгүй бүлэг ч мөн адил үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр бүлгийн тоо тогтмол өсөн нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн дотор протестант шашны номлол,  евангелийн шашны сургааль конфессид хамаардаг бүлэг нэгдлийн тооны өсөлт хурдацтай явагдаж байна.
Хүн ам шашин шүтлэгийн үл тохирлын асуудалд тэвчээртэй ханддаг. Өөр хоорондоо зөрчилтэй, холимог шашны төсөөллийн баримт факт тогтмол гарах явдал ч их байна.
Буддын шашин дорнодын шашин шүтлэгт ордог. XVII зуунаас Байгал нуурын сав газарт Махаяна Буддын сургаалийн гэлүгпа (шарын шашин)-ы хойд салбар өргөн тархсан. Өнөөдөр уламжлалт бус, түүний дотор үндэстэн дамнасан сургааль томоохон байр суурийг эзлэх боллоо. Төвдийн элч төлөөлөгчдийн оролцоотой «Дхарма-төвүүд» олноор үүсгэн байгуулагдаж, урьд өмнө олон нийтэд хаалттай байсан буддын Ваджраяны сургаалийн тарнийн хэлбэрийг олон түмэнд идэвхитэй сурталчлах болсон.
Буддын шашны гол ёсзүйн зарчимд аливаа юманд тэвчээртэй хандах, хүчирхийллээс татгалзах, оршин байгаа хамаг амьтныг хохироох, гай зовлонгоос ангижруулах, хүн, амьтанд хайр халамж, сайхан сэтгэлээр хандах явдал орно.
«Ертөнц»-ийг үзэх үзэл буддын шашинд натуралист байгаль судлалын шинжтэй байна. Уг сургаальд «ертөнц»-ийг бүтээгээгүй, үүнд эхлэл, төгсгөл гэж байхгүй болохыг баталдаг. Цаг зуурын зүйлийн мөн чанар (сансара) мөнхийн зүйлээс (нирвана) салшгүй байна. Хүн төрөлхтөн ба байгаль дэлхий нэг нь нөгөөгөөсөө харилцан холбоотой систем юм. Хамаг амьд бүхэн нэг л хуульд захирагдаж, зовж шаналахгүйн төлөө тэмүүлдэг. Хүн төрөлхтөний энэ асуудлыг шийдэх түлхүүр нь хүний төгс байдалд оршино.
Буддын шашин байгалийг тахин шүтэх, өвөг дээдсийн сүнсийг шүтэх зан үйлээр тодорхойлно. Үүний дагуу сургаалийн мөн чанарт нүдэнд ил харагдах зүйлийн хажуугаар нүднээс далд (сүнс-уул ус, орон байр, газар нутагт оршино) зүйлс орно.
Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр оршин байгаа буддын шашинд (төсөөлөл, ёс жаяг, зан үйл, домог туйлс, сүнсний тамын орон) үүсэн бий болохоос өмнө байсан шашны зан үйл тодорхой нөлөө үзүүлсэн.
Нийгмийн амьдралд, түүний дотор экологид, чухал байр суурийг буддын сүм хийд эзэлнэ. Эдгээр нь шинжлэх ухаан, боловсролтой харилцан яриа үүсгэх ажлыг зохион байгуулдаг. Ном уншихын тулд зөвхөн буддын лам хуврагыг төдийгүй шашингүй шинжээчдыг татан оролцуулдаг. Дацан, сүм хийдийн төвүүдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь хэвлэн нийтлэх ажил юм. Энд хүн амын соёлын дурсгалыг бий болгож, хадгалан үлдэх асуудалд томоохон анхаарал хандуулж, сургаалийг орчин цагийн нөхцөл байдалд дасан зохицуулах, хөгжүүлэх, түүний дотор орос хэлээр ярьдаг хүн амын дунд түгээн дэлгэрүүлэхэд гол анхаарал хандуулж байна.
Христитгэл. Байгал нуурын сав газрын Оросын нутагт голдуу үнэн алдартны шашин хэлбэрээр таниулдаг бол Монголын нутагт – протестант, евангелийн чиглэлээр тодорхойлно (протестантууд, үндсэндээ евангелийн христэд итгэгчид –баптистууд – 90%, мормончууд – 9 %, католик болон үнэн алдартны шашинтан нийт христэд итгэгчидын - 1% эзэлдэг). Улаанбаатар хотод Библийн Нийгэмлэгийг 1990 онд албан ёсоор нээсэн.
Христитгэл экологийн асуудлыг шийдвэрлэх асуултыг пастыр, номлолын үйлчлэлийн бүрэлдэхүүн хэсэг гэж авч үздэг. Библийн сургаальд зааснаар дэлхий дээрхи бүх зүйл Бурханы бүтээл гэж үздэг. Байгаль эх дэлхийг хүний эрэлт хэрэгцээнд зориулж бүтээсэн боловч хувиа хичээсэн, хариуцлагагүй үрэн таран хийхэд зориулсан эх үүсвэрийг багтаах биш харин хүн Бурханд үйлчлэх сүм хийд болно гэж бүтээжээ. Хүн өөрийн бодол санаа, үйл хэрэгт хариуцлага хүлээж, байгаль дэлхийд хайр гамтай хандаж, түүнийг хамгаалах ёстой. Амьдрал олон төрлийн илрэлд ариун гэгээн шинжийг агуулсан байх бөгөөд түүнийг устган үгүй хийх эсвэл нураан сүйтгэх нь Бурханыг хилэгнүүлэх өдөөлт болно.
Христитгэлийн дагуу экологийн асуудал бол хувиа хичээсэн, хэрэглээний шалтгааны үр дагавар тул хэрэв христитгэлийн сургаальд зааснаар хүмүүс амьдрахгүй бол экологийн үйл ажиллагаа хүсэж буй үр дүнд хүрэхгүй.
Лалын шашин (үндсэндээ суннит урсгал) угсаатанзүйн шинжийг агуулдаг. Оросын нутаг дэвсгэр дээр татарын бүрэлдэхүүн хэсэг давамгай байна. Монголд энэ сургаалийг цөөн тооны үндэстэн ястан, тухайлбал казак, узбек, уйгар, татар, лалын шашинг дээдлэн шүтдэг бусад үндэстэн даган мөрддөг
Коран сургаальд заасны дагуу хүн ба байгаль нь Аллах бурханы агуу ариун бүтээл юм. Хүмүүст байгалийн ариун цэвэр байдлыг хадгалан үлдэх хариуцлагыг оногдуулсан. Дэлхий дээр оршин байдаг амьд бүхэн хүнтэй адил байна. Тэднийг тарчлаан зовоох нь үнэхээр хориотой зүйл. Амьтанд хийсэн сайн санааны үйлийг хүнд гаргасан сайхан сэтгэлтэй адилтгаж үзнэ. Байгаль дэлхийд сайн сайхныг бүтээхийн төлөө хийдэг хүний хичээл зүтгэлийг ариун журам гэж үзэх бөгөөд энэ нь адислалыг авч, ирээдүйн амьдралд диваажинд очиход тусална.
Хүний нүгэл байгаль орчины хувьд олон янз байхыг шариатад тусгасан, энэ нь лалын шашны эрхзүй, ёсзүй, гоо зүйн болон шашны хэм хэмжээний нийтлэг зарчим байх бөгөөд лалын шашинтан нэг бүрийн амьдралын томоохон хэсгийг эзэлнэ.
Ислам байгаль дэлхийн байдлыг хүний гараар сайжруулахад онцгой анхаарал хандуулдаг. Энэ нь шинжлэх ухаан, шашин шүтлэгийн холбоог байгаль хамгаалах асуудлын шийдэлд авч үзэх асуултыг тавьж байна.
Бөөгийн шашин –Төв Ази ба Сибирь нутгийн эртний шашин юм. Бөөгийн шашин үүсэн бий болсон эх орон нь (Байгал нуурын) Ольхон арал гэж үздэг. Бөөгийн шашны төсөөллөөр гурван ертөнц байдаг. Үүнд: дээд (тэнгэрийн), дунд (эх газрын) ба доод (газар доорхи). Өнөөдөр бөөгийн шашинд тенгриантын дагалдагчид орж байна. Энэ нь гүн ухаан, метафизик үзлийн монотейзм буюу ганц бурхан гэсэн чиглэлийн дэлхийн хаант гүрний шашин шүтлэг юм. Энэ номлол сургаалийг анх Монголын нутаг дэвсгэр дээр нүүдэлчин малчин ард даган мөрдөж байсан.
Байгалийг арвилан гамнах нь соёл-шашны уламжлалд үндсэлсэн. Орон нутгийн байгалийн объект орчлон ертөнцийн тухай ойлголтонд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Урьд өмнө бөөгийн шашин нийтийн ерөнхий цар хүрээнд «үйлчилж» байсан бол отог нэг бүр, саахалт айл тус бүр өөрийн гэсэн ариун газартай байсан бөгөөд тэр газраа зан үйлийг хийхэд ашигладаг байлаа. Ийм газарт овоо босгож, модны мөчирт хадаг уядаг байсан. Үүний сэргэлт неошаманизм буюу шинэ бөөгийн шашин хэлбэрээр илэрнэ – Нийт Буриадын Бөөгийн шашны байгууллага, нийгэмлэгийг үүсгэн байгуулж шүтэн бишрэх, хэвлэн гаргах, гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах болсон.
Бөөгийн шашны итгэл, сүсэг бишрэл бусад шашинг шүтдэг хүмүүст онцгой нөлөө үзүүлж байна, холимог шашны үзэл бодлыг тодорхойлохдоо хүрээлэн буй орчны сэхэн амьдрах байдлыг авч үзнэ. Энэ нь бөөгийн ариун газрыг буддын шашин, христэд итгэгч болон бусад шашны төлөөлөгчид мөргөлийн ёслол хийх, сүсэглэн бишрэх байдлаар тодорхойлох нь ховор бус тохиолдол.
Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэрт байдаг бусад шашин шүтлэгийн экологи, байгаль орчны асуудал мөн л адил байгаль дэлхийг хамгаалахад чиглэдэг.
Бүх шашны баталж байгаагаар экологийн асуудлыг шийдвэрлэх ажлыг хүний сүнслэг-ёс суртахууны төгс байдлаас эхлэх ёстой.
080. Боловсрол
Томруулж харах
Боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд
Боловсролын салбарыг нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал хүчин зүйл гэж авч үздэг. Хүний эзэмшсэн мэдлэг боловсрол, дадлага, туршлага, хэвшсэн бус /стандарт бус/ шийдвэр гаргах чадвар хурдацтай хувиран өөрчлөгдөж байгаа эдийн засгийн өнөөгийн нөхцөлд аливаа нийгмийн гол үнэт зүйл болсон. Боловсролын үйлчилгээний салбар гагцхүү эдийн засгийг чанартай шинэ хөгжилд хүргэх түлхэц болж чадна.
Сургуулийн өмнөх боловсрол – 2-8 насны хүүхдийн оюуны болон биеийн хөгжил, хувь хүн болон төвөвших нөхцлийг хангана. Эрхзүй, уламжлалт ёс, соёлын чиг хандлагаас хамаарч сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын асуудалд янз бүрийн үндсэн болон тодорхой зорилтуудыг тавьдаг. Энэ нь олон нийтээр зайлшгүй эзэмших ёстой эсвэл эзэмших албагүй боловсрол байх бөгөөд төрөл бүрийн чиглэлийн уламжлалт сургуулиар дамжин олгогдоно. Судалж буй нутаг дэвсгэр дээр сургуулийн өмнөх боловсролын 1436 байгууллагад 237, 6 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна.
Ерөнхий боловсрол нь боловсролын анхны түвшин юм. Өнөөдөр ерөнхий боловсролд дараахи боловсролыг хамааруулж байна. Үүнд: анхан шатны, үндсэн ерөнхий, бүрэн дунд боловсрол болон нэмэлт боловсрол орно. Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр ерөнхий боловсролын 1412 байгууллага ажиллаж байгаа бөгөөд 637, 5 мянга орчим хүүхэд боловсрол эзэмшиж байна.
Эрхүү хотын нутаг дэвсгэр дээр 206 хүүхдийн цэцэрлэгт 35268 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд 182 ерөнхий боловсролын сургуульд 86982 хүүхэд суралцаж байна.  Бүгд Найрамдах Буриад улсын 394 хүүхдийн цэцэрлэгт 45007 хүүхэд хүмүүжиж, ерөнхий боловсролын 517 сургуульд 123362 хүүхэд суралцаж байна. Забайкальск мужийн 150 хүүхдийн цэцэрлэгт 24119 хүүхэд, 187 ерөнхий боловсролын сургуульд 57210 хүүхэд суралцдаг. Монгол улсын нутаг дэвсгэр дээр нийт 685 хүүхдийн цэцэрлэгт 133239 хүүхэд хүмүүжиж, 523 ерөнхий боловсролын сургуульд 369900 хүүхэд суралцаж байна.
Мэргэжлийн дунд боловсролын сургалт (СПО-Среднее профессиональное образование)–мэргэжлийн боловсролын энэ түвшинд практик-мэргэжлийн чиг баримжаа олгох, эдийн засгийн бүх салбарт дунд түвшний ажилтан бэлтгэхэд чиглэн ажилладаг. Боловсрол олгох ажлыг үндсэн ерөнхий боловсрол (9 дүгээр ангиас), бүрэн дунд боловсрол (11 дүгээр ангиас) эсвэл мэргэжил эзэмших анхан шатны боловсрол олгох материаллаг баазад үндэслэн явуулдаг.
Байгаль нуурын сав газрын Оросын хэсэгт өнөөдрийн байдлаар мэргэжлийн дунд боловсролын сургалтын 100 орчим байгууллага байна. Монгол улсад мэргэжлийн боловсрол, сургалтын 35 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэргэжил эзэмшүүлэх дээд боловсрол (ВПО-Высшее профессиональное образование) – эзэмшсэн бүрэн дунд боловсрол болон мэргэжил эзэмшүүлэх дунд боловсролын үндсэн дээр шинжлэх ухааны аль ч салбарт ажиллах чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн мэргэжлийн боловсролын түвшин юм.
Байгаль нуурын сав газрын Оросын хэсэгт боловсролын 40 байгууллагад (улсын болон хувийн, тэдгээрийн салбар сургуульд) мэргэжлийн дээд боловсролыг олгож байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр төрийн өмчийн 15, төрийн өмчийн бус 90 гаруй их, дээд сургууль байдгаас ихэнхи нь нийслэл хотод байрладаг.
Тус сав газрын Оросын хэсэгт Эрхүү хотод ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын 9 хүрээлэн, Хөдөө аж ахуйн ШУА-ийн эрдэм шинжилгээ судалгааны 3 байгууллага, 30 гаруй эрдэм шинжилгээ судалгаа болон төсөл хэрэгжүүлэгч хавсарга хүрээлэнгүүдтэй.  Буриадын Бүгд Найрамдах Улсын шинжлэх ухааны академийн системд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын шинжлэх ухааны төв (БНЦ СО РАН), Буриадын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ–судалгааны хүрээлэн (БурНИИСХ СО РАСХН) ажиллаж байна.
Забайкальск мужийн нутаг дэвсгэр дээр боловсролын болон эрдэм шинжилгээ– судалгааны 5 байгууллага, тэдгээрийн салбарууд ажиллаж байна. рдын засгийн газрын
1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгуулага бий болсон түүхтэй бөгөөд хожим нь Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр 1961 онд Шинжлэх ухааны Академи болон зохион байгуулагдсан юм. Өнөөдрийн байдлаар ШУА-ийн шууд харьяалалд 21 эрдэм шинжилгээний хүрээлэн төв, 2 салбарын төрөлжсөн академи, 1 номын сан  үйл ажиллагаагаа явуулж байна.
Ашигласан хэвлэл
Материалы Федеральной службы государственной статистики (http://www.gks.ru),
Статистические сборники по Монголии: Соёл, спорт, аялал, жуулчлалын салбарын лавлах / Улаанбаатар хот, 2013 он, с. 285 и Монгол улсын статистикийн Эмхэтгэл, 2012
079. Соёлжилт
Томруулж харах
Соёл. Боловсрол
Боловсрол, соёл бол тодорхой нутаг дэвсгэрийн хүн амын амьдралын үйл ажиллагааны чухал хэмжигдэхүүн бөгөөд тодорхой түвшинд амьдралын чанарыг тодорхойлно. Газрын зураг зохиоход авч ашигласан мэдээллийн үндсэн эх үүсвэр нь 2012 оны (зарим тохиолдолд 2011 оны) албан ёсны статистикийн материалууд юм. Энэ зурагт ОХУ-ын Статистикийн улсын албаны материал болон Монгол улсын Статистикийн Хорооны эмхэтгэлийг ашигласан болно.
Соёлын байгууллагууд
Соёлын байгууллагууд бол ард түмний түүхэн болон соёлын дурсгалыг хадгалан хамгаалагч, өв залгамжлагч төдийгүй дараагийн удам, үр саддаа шилжүүлэн өгдөг байгууллага юм. Соёлын байгууллагын сүлжээнд номын сан, музей, театр, клуб, соёлын ордон, кинотеатр, амралт, соёлын цогцолборууд ордог.
Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр 1770 орчим соёлын байгууллага ажиллаж байна. Судалж буй бүс нутагт нийт 875 соёл-амралтын газар, 720 номын сан, 106 музей, 30 театр, 36 кинотеатр, 4 цирк үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нутаг дэвсгэрийн Оросын хэсэгт хүүхдэд зориулсан хөгжим, уран зураг, бүжиг, урлагын нийт 247 сургуулиудтай. Засаг захиргааны дүүрэг тус бүрт соёл-амралтын байгууллага (клуб), номын сантай бөгөөд  ихэнхи дүүрэгт музей байдаг.
Соёлын амьдрал Улаанбаатар, Эрхүү, Чита, Улаан-Үд зэрэг томоохон хотуудад илүү тод өрнөнө. Энд олон түмний мэддэг болсон нэрд гарсан театр, музей, цирк, томоохон номын сан, кинотеатрууд байдаг.
Музей бол ой санамжийг амьдралд хэрэгжүүлэх үндсэн арга бөгөөд гол чиглэл нь орон нутгийн болон угсаатанзүйн чиглэл байдаг. Музейгээр дамжин мөн жуулчдад мэдээлэл өгдөг бөгөөд тухайн газар нутгийн онцлог шинж, өвөрмөц байдлыг тухайн газрын байгаль, түүх, соёлоор дамжуулан тодорхойлно. Бүс нутгийн төв (Улаанбаатар, Эрхүү, Улаан-Үд, Чита) хотуудад байдаг музейн төрөл маш олон янз. Эрхүү мужийн музей дотроос судлагдаж буй нутаг дэвсгэрийн онцгой үнэт цуглуулганд эртний судар, шашдир зэргийг Эрхүү мужийн В.П.Сукачевын нэрэмжит уран зургийн музей, Эрхүү хотын орон нутгийн музей, "Тальцы" уран барилга – угсаатны зүйн музей, декабристуудын гэгээн дурсгалд зориулсан түүхэн дурсгалын музей, Листвянка тосгонд байрлах Байкальский музей зэргүүд орно. Буриадын Бүгд Найрамдах Улсын томоохон музей нь Улаан-Үд хотын Сампиловын нэрэмжит Дүрслэх урлагын музей, Улаан-Үд хотын Буриадын байгалийн болон түүхийн музей, Хиагт хотын орон нутгийн музей, Забайкалскийн угсаатны зүйн музей орно. Забайкальск мужид тус мужийн нутаг дэвсгэрт хамаарах газар нутгийг эзэмшсэн баялаг түүх, декабристууд болон цөллөгдсөн бусад хүмүүсийн энд амьдарч байсан үеийг харуулсан түүх-орон нутгийн музей голдуу байдаг.
Монгол улсын түүх, соёл, байгаль орчныг ард олонд үзүүлэх таниулах зорилгоор 1924 онд монголын үндэсний музейн эх үүсвэр тавигджээ. 1950 оноос улсын төв музей, 1991 оноос Монголын Үндэсний түүхийн музей, 2008 оноос Монголын Үндэсний музей болгон өөрчилжээ. Уг музей нь монголын нутагт хүн аж төрснөөс эхлэх бөгөөд өнөө үеийг хүртэлх түүхийг өгүүлэх олдвор, баримтыг агуулсан 3 давхар бүхий 10 танхим 50000 гаруй үзмэртэй үндэсний хэмжээний тэргүүлэх музейн нэг юм. Тус ай савын монголын нутаг дэвсгэр дээр улсын 11, аймаг орон нутгийн 11 музей ажиллаж байна. Улаанбаатар хотод Дүрслэх урлаг, Театр, Монгол цэрэг, Улсын хил, Марк, Үндэсний хувцас, Оюун ухааны олон улсын музей гээд арав гаруй музей ажилладаг.
Театр. Томоохон театруудаас дурьдвал Эрхүү хотын Н.П. Охлопковын нэрэмжит Академик Театр, Загурскийн нэрэмжит Хөгжмийн театр, хүүхэд багачуудад зориулсан «Аистенок» хүүхэлдэйн театр, А. Вампиловын нэрэмжит Залуу үзэгчдийн театр, цирк зэргийг зүй ёсоор нэрлэж болно. Буриадын БНУлсад Буриадын Дуурь Бүжгийн Улсын Академик театр, БНУлсын хамгийн ахмад театрын хамт олон болсон Хоца Намсараевын нэрэмжит Буриадын Драмын Улсын Академик театр, Николай Бестужевын нэрэмжит Орос улсын Драмын театрууд баялаг өв уламжлалтай билээ. Мөн Бүгд Найрадмах Улсад авангард чиглэлийн театр болох Улаан-Үд хотын Димитровын гудамжинд байдаг Залуучуудын студи-театр болон «АзАрт» нэртэй орчин үеийн уран хөдөлгөөн, үггүй жүжгийн пантомим театр байдаг. Түүнчлэн Буриад Улсын Филармони, Дуу Бүжгийн «Байкал» хамтлаг, ардын бүжгийн «Бадма-Сэсэг» улсын театр, Буриадын «Улигер» хүүхэлдэйн театрууд байдаг. Чита хотод Забайкальскийн Драмын орон нутгийн театр, «Тридевятое царство» хүүхэлдэйн театр ажилладаг.
Монгол улсын нэрд гарсан театрын тоонд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Д. Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн театр зүй ёсоор орно. Энэхүү 2 том театр нь дэлхийн болон Европын орнуудын сонгодог болон үндэсний дуурь, бүжиг, драмын жүжгийн тоглолтуудаар ард иргэдэд үйлчилж байна.
Түүнчлэн 60 гаруй жилийн түүхтэй Монгол улсын цирктэй бөгөөд циркийн дэргэд циркийн сургууль ажилладаг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна.
Номын нь сан ном зохиол, бусад төрлийн хэвлэлийг цуглуулах ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэдгээрийн тусгай боловсруулалт хийх, сурталчлан таниулах, уншигч олны дунд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах ажил явуулдаг. Соёлын яам, их, дээд сургуулиуд болон  яамдын газарт мөн өөр өөрийн номын сантай. Эрхүү хотод И.И.Молчанов-Сибирскийн нэрэмжит Эрхүү мужийн улсын төрөлжсөн шинжлэх ухааны номын сан байх бх энэхүү номын сан нь 1861 оноос эхлэн Ангарск орчмын нутгийн уншигчдад үйлчилж байна. Улаан-Үд хотод орчин үеийн мэдээллийн дүр төрхийг харуулсан байгууллага болох Буриадын Үндэсний Номын Сан байдаг. Номын сангийн материаллаг баазад тулгуурлан Эрхзүйн мэдээллийн төв, Соёлын аялал жуулчлалын мэдээллийн төв, Байкальск мэдээллийн төв, Байкальск уншлагын төв, Мэдээллийн газар тариалангийн төв, Интернет-төв, Медиа-төв, Майкрософт сургалтын төв зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Чита хотод Забайкальскийн орон нутгийн А.С. Пушкины нэрэмжит нэгдсэн номын сан бий. Улаанбаатар хотод улсын хамгийн том номын сан Монголын Үндэсний номын сан бий. Номын сангийн одоо байгаа гурван сая гаруй ном бүтээлээс нэг сая нь үнэт болон ховор нандин ном судар, гар бичмэл түүний дотор дэлхийд цорын ганц хувь “Есөн эрдэнийн Ганжуур”, 18-р зууны үед цэвэр мөнгөн хуудсан дээр алтаар бичигдсэн “Сандуйн жүд”, Энэтхэгийн гүн ухаантан Нагаржунайн хэрэглэж байсан дал модны навчин дээр бүтээгдсэн “Жадамба” зэрэг үнэт, ховор бүтээлтэй улсын хамгийн том номын сан юм.
Кинотеатр хүн амд зориулж кино үзмэрийн үйлчилгээ явуулж байна. Орчин үеийн кино театр амралт зугаа цэнгэлд зориулсан төрөл бүрийн нэмэлт үйлчилгээ үзүүлдэг. Эрхүү хотод 15 кинотеатр, Улаанбаатар хотод – 6, Улан-Удэ хотод – 5, Чита хотод – 4 кинотеатр ажиллаж байна.
078-2. Орон сууцны тохижилтын түвшин (Монголын тал)
Томруулж харах
Орон сууцны фондын тохижилт
Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэрийн тохижилтын хамгийн гол хүчин зүйл нь орон сууцны тохижилтын түвшин байдаг. Оросын статистик мэдээллээр дараахи хэсгүүдээр авч үзсэн. Үүнд: усны хоолой, сантехникийн тоноглогдсон байдал (тоног төхөрөөмж), ус зайлуулах хоолой, төвийн халаалт, халуун усны хангамж, ванн (усны шүршүүр), хийн хангамж зэрэг үзүүлэлтээр авч үзсэн.  Орчин цагийн статистикт орон сууцны санг дулаан авах эх үүсвэрээс хамааралгүй байдаг тоноглогдсон төвийн халаалт гэж үздэг (Дулаан эрчим хүчний станц, аж үйлдвэрийн эсвэл орон нутгийн халаалтын зуух, үйлдвэрийн хувийн хэрэгцээний зуух). Дүрэм ёсоор тохижилтын байдлын тодорхойлолтыг харьцангуй үзүүлэлтээр тусгадаг – орон сууцны нийт талбайн эзлэх хувийн жин, инженерийн тоноглогдсон хэсэг дурьдсан байршлаар (%-аар).
Монгол, Орос улс хоёрын  орон сууцны тохижилтын статистик үзүүлэлтүүд их ялгаатай байдаг.  Орон сууцны тохижилтын тодорхойлолтыг Оросын дүүрэг болон Монголын аймгаар харьцуулах ажил нэмэлт судалгааг хийхийг шаарддаг тул энэ шатанд Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэрийн Оросын хэсэгт хамаарах орон сууцны тохижилтын тодорхойлолтоор хязгаарлахад хүрэв.
Орон сууцны тав тухтай байдлыг заасан төрлүүдийн орон зайн ялгаа бүс нутгийн хэмжээнд чухал байдаг. Тохижилтын харьцангуй өндөр түвшин ОХУ-ын Эрхүү, Чита, Улаан-Үд, түүнчлэн Северобайкальскийн орон сууцанд хамаарна.  Гэвч Тува улсын Терехо-Хольск, Еравненск зэрэг Буриадын Бүгд Найрамдах Улсын дүүрэгт инженерийн шугам сүлжээ байхгүй (хийн болон цахилгаан буцалгагчаас гадна) бөгөөд  Эрхүү мужийн Ольхонск дүүрэгт зөвхөн ус дамжуулах хоолой, халаалт, хий болон цахилгаан плитка зэрэг үзүүлэлтээр 20%-иас хэтрэхгүй байна.
Засаг захиргааны дүүргүүдийн зургаа дүүрэг  тутамд инженерийн шугам хоолойн тохижилтын стандарт үзүүлэлт 50%-иас  дээш байна. Тэргүүлэгч засаг захиргааны дүүрэг – Муйск (Буриадын БНУлс, БАМ барилгажилтын үед шинээр сүндэрлэн боссон орон сууц) мөн түүнчлэн Шелеховск ба Слюдянск дүүрэг аж үйлдвэрийн томоохон төв болсон Эрхүү хотын тойрогт (Эрхүү муж) байна. Түүнчлэн хойд Байкальск, Буриадын БНУлс-ын Кабанск, Эрхүү мужийн  Эрхүү хот гэсэн 3 дүүрэгт орон сууцны 50 орчим хувь нь ус дамжуулах хоолой, ус зайлуулах хоолой, төвийн халаалтаар тоноглогдсон.
Тохижилтын хамгийн доод үзүүлэлтээр бүс нутгийн хөдөө тосгоны дүүргүүд ялгарна.  Картограмаар засаг захиргааны дүүргийн хүрээнд хөдөө тосгоны инженерийн шугам сүлжээг 4 бүлэгт хуваасан тусгасан.  Хөдөө тосгоны орон сууцны тохижилт ус дамжуулах, ус зайлуулах хоолой, төвийн халаалт, мөн ваннаар тоноглогдсон байдлаар тодорхойлох бөгөөд засаг захиргааны хоёр дүүрэг  тутамд энэ үзүүлэлт 10%-аас бага байна (4 дэх бүлэг).  Таван дүүрэг бүс нутгийн «хөдөө тосгоны хэмжигдэхүүнээр» харьцангуй дундаж түвшинд хамаарна.  Харин Буриадын БНУлсын Заиграевский, Иволгинский, Кабанский ба Кижингинский дүүрэг, Читинск дүүрэг–Забайкальск мужид 10-25% нь дундаж үзүүлэлтээс доогуур байна. (3 дахь бүлэг). Тохижилтын түвшинд Буриадын БНУлсын Прибайкальск дүүрэг (1 дэх бүлэг: 45-65%,) нь хамгийн өндөр түвшинд байна.
Ийнхүү орон сууцны инженерийн шугам сүлжээний үзүүлэлтэнд хийсэн дүн шинжилгээгээр (2012 оны статистик) Байгаль нуурын сав газрын Оросын хэсгийн засаг захиргааны дүүргийн орон сууцны тохижилтын түвшин тийм ч өндөр биш байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.  Хот ба хөдөөгийн тосгон суурин газруудад газарзүйн эсрэг тэсрэг байдал хэт их, мөн түүнчлэн хөдөө орон нутгийн нутаг дэвсгэрийн тохижилт хэт доод түвшинд байна.
Ашигласан хэвлэл
Жилищно-коммунальное хозяйство Забайкальского края: Стат. сб. – Чита: Забайкалкрайстат, 2013. – 112 с.
Жилищно-коммунальное хозяйство Иркутской области в 2012 г. Стат. сб. – Иркутск: Иркутскстат, 2013. – 76 с.
Жилищное хозяйство Республики Бурятия. Стат. сб. – Улан-Удэ: Бурятстат, 2013. – 35 с.
078-1. Орон сууцны тохижилтын түвшин (Оросын тал 2012он)
077. Орон сууцны хангамж (Оросын тал 2012 он)
Томруулж харах
Орон сууцны нөхцөл
Орчин үед хүний амьдралын чанарыг харуулах чухал үзүүлэлт бол түүний ахуй, орон байрны нөхцлийн тодорхойлолт («толгой хорогдох байртай байх») байдаг.  Зургийг зохиоход шаардлагатай тоон мэдээллийн эх үүсвэрт Эрхүү мужийн Статистикийн улсын албаны нутаг дэвсгэрийн удирдах газрын мэдээ, Буриадын БНУлсын болон Тува, Забайкальск муж, мөн түүнчлэн интернет эх сурвалжууд, Забайкальск мужийн орон сууц – ахуйн үйлчилгээний газар, 2013, Эрхүү мужийн орон сууц-ахуйн үйлчилгээний газар, 2013, Орон сууцны аж ахуй, 2013, Монгол улсын Үндэсний Статистикийн Хорооны   мэдээ зэрэгт үндэслэн зохиосон. Бүс нутгийн орон сууцны нөхцлийн орон зайн ялгааг засаг захиргааны доод түвшний дүүрэг (дүүргийн хотжилтын боловсрол) ба хот суурин газрын (хотын дүүрэг) хэмжээнд дараахи байдлаар танилцуулсан. Үүнд: а.нийт үзүүлэлтүүдийн нэгтгэсэн байдлаар б. нэг хүнд оногдох нэгж талбай (м3/хүн).
ОХУ-ын тодорхойлолтоор орон сууцны асуудалд бүх төрлийн орон сууцны нэгдлийг өмчийн хэлбэрээс үл хамааран авч үздэг. Түүний дотор орон сууцны барилга, тусгай зориулалтаар баригдсан барилга (оюутны нийтийн байр, халамжийн газар, ганц бие өндөр настанг асрах байр, хүүхдийн асрамжийн газар, тахир дутуу хүмүүс, ахмад дайчдад зориулсан интернет, интернет-сургууль, сургуулийн дэргэд дэх интернет дотуур байр), орон сууц, албаны орон сууц, мөн түүнчлэн хүн амьдарч болохуйц өөр төрлийн барилга байгууламж орно. Гэвч орон сууцны санд зуслан-нөхөн сэргээх амралтын зориулалтаар барьсан барилгын цогцолбор, өөрөөр хэлбэл хувийн зуслангийн байр, спорт-аялал жуулчлалын бааз, амралтын газар хамаарахгүй. Орон сууцны нийт талбайд нийтийн эзэмшлийн талбай (орон сууцны давхар, шат, лифт-цахилгаан шат, заал, орц, хонгил г.м.) орохгүй болохыг тэмдэглэх хэрэгтэй. Үүнээс гадна ямар нэг байгууллагын эзэмшиж буй хүн амьдардаггүй өрөө үүнд орохгүй. Газрын зургын дэвсгэр өнгийг засаг захиргааны дүүрэг ба хотын орон сууцны хангамжийг үндсэн үзүүлэлт болгож авсан. Картограмаар дүүргийн болон хотын хэмжээнд хүн ам орон сууцаар хангагдсан хувийн жинг тусгасан. Орон сууцны нөхцлийн үзүүлэлтээр бүс нутагт орон зайн ялгаа эсрэг тэсрэг байна (хамгийн дээд ба хамгийн доод утгын хооронд дахь ялгаа хоёр дахин их Тува улсын Тере-Хольский дүүрэг ба Буриадын БНУлсын Заиграевск дүүрэгт тус бүр – 14,1 ба 29,9 м2/хүн байна). Хот суурин газрын хүн амыг орон сууцаар хангасан байдлын үзүүлэлтээр Петровск-Забайкальский – 23,4 м2/хүн байгаа нь 2012 оны байдлаар нийт Оросын дундаж үзүүлэлттэй нийцэж байна.  Хүн амыг орон сууцаар хангах үзүүлэлтээр бүх хот суурин газар болон дүүргүүд дөрвөн бүлэгт хуваагдана. СФО дундаж үзүүлэлт (22,1 м2/хүн) байна. Өндөр статустай хотын ангилалд (1-р бүлэг, 22,1 м2/хүн) нийт хүн амын 20 гаруй хувь л хамаарагдана. Иймээс хотын байгууламжийн бараг 4/5 хэсэг дүүргийн болон хотын түвшинд орон сууцны хангамжаар СФО дундаж үзүүлэлтээс харьцангуй доогуур байдаг. Бүс нутгийн орон сууцны хангамж 2012 онд 46,8 сая м2 байна. Үүний 2/5 дээш хувь нь Буриадын Бүгд Найрамдах Улсад (41,3%), 2/5 орчим хэсэг нь Эрхүү мужид (37,5%), 1/5 гаруй хэсэг нь – Забайкальск мужид (21,5%), Тыва – хэдхэн хувь (0,1%) оногдож байна. Ерөнхийдөө бүс нутгийн байдлаар хот суурин газар илт давуу – ¾ гаруй (75,8%) байна. Эрхүү мужийн бүс нутагт хот суурингийн газрын орон сууцны эзлэх хувийн жин илүү 9/10 (90.7%) байгаа бол хөрш зэргэлдээ Буриад улсад 2/3(59.8%) байгаа нь Байгал нуурын сав газрын газрын нутаг дэвсгэрт эсрэг тэсрэг байдалтай байгааг харуулж байна. Хуучирч муудсан болон аваарийн байдалд орсон орон байрны өрөө, талбайн эзлэх хувь орон сууцны чанарын үзүүлэлтэнд сөрөг заалт болно.  Энэ үзүүлэлт 1990 оноос хойш хэд дахин өссөн бөгөөд нийт дүн нь 5% байна. Орон сууцны сангийн тоон үзүүлэлтийн динамик өөрчлөлт ерөнхийдөө нэг хүнд оногдох талбайн хэмжээ (м2/хүн), түүний бүтэц (өмчийн хэлбэрээр, өрөөний тоогоор), мөн түүнчлэн хуучирч муудсан болон аваарийн байдалд орсон орон байрны хувийн жинд гарах нутаг дэвсгэрийн ялгаагаар болон хэд хэдэн үзүүлэлтээр диаграм ба графикийг (2010-2012 он) тус зурагт нэмэлт тусгаж үзүүлсэн.
Ашигласан хэвлэл
Жилищно-коммунальное хозяйство Забайкальского края: Стат. сб. – Чита: Забайкалкрайстат, 2013. – 112 с.
Жилищно-коммунальное хозяйство Иркутской области в 2012 г. Стат. сб. – Иркутск: Иркутскстат, 2013. – 76 с.
Жилищное хозяйство Республики Бурятия. Стат. сб. – Улан-Удэ: Бурятстат, 2013. – 35 с.
Районы Республики Бурятия. Стат. сб. – Улан-Удэ: Бурятстат, 2013. – 102 с.
Федеральная служба государственной статистики. База данных показателей муниципальных образований. Режим доступа: [http://www.gks.ru/dbscripts/munst/munst.htm]
076. Хүн амын шилжилт хөдөлгөөн
Томруулж харах
Хүн ам
Хүн амын зургуулыг боловсруулахдаа Байгаль нуурын сав нутаг дах хүн ам зүйн байдал, хүн амын нутагшил, суурьшлын орчин үеийн онцлогийг нийгэм эдийн засаг, экологийн хүчин зүйлүүдтэй нь холбож тэдгээрийн харилцан нөлөөллийг нэгтгэн харуулахыг голчилж анхаарав. Хүн амын зургуудыг Оросын Холбооны Улсын статистикийн алба, Монгол улсын Үндэсний Статистикийн Хорооны тоо мэдээлэлд тулгуурлан зохиосноос гадна Орос ба Монгол улсын хүн амын тооллогын дүнг ашигласан.
Байгаль нуурын сав нутагт хүн ам суурьшсан газруудын байршил маш жигд биш, хүн амын бөөгнөрөл бүхий дөрвөн бүс нутаг ялгарна. Нэгдэх нь болох Эрхүү мужид хүн амын байршлын үндсэн зурвас нутаг мужийн баруун хилээс Байгаль нуур хүртэлх Транссибирийн төмөр замын шугам дагуух зурвас газрыг хамарна. Энд хөдөө аж ахуйн олон суурингуудаас гадна боловсруулах аж үйлдвэр зонхилсон засаг захиргаа-аж ахуйн томоохон төвүүд байрладаг. Суурин газруудыг олон үүрэг бүхий том төв-Эрхүү хот тэргүүлэх бөгөөд Байгал нуурын ай савд тус хотын Ольхоны ба Слюдянскийн район, мөн Эрхүүгийн районы зарим хэсэг хамаарагдана. Эрхүү ба Шелехов хотууд Байгал нуурын дэргэд ойрхон орших боловч байрлалын хувьд Ангар мөрний ай савд багтдаг. Хоёр дахь нь Буриад улсад Улаан-Үд хот болон түүнээс урагших нутагт хүн амын томоохон суурьшлын төв бүрэлджээ. Гэхдээ суурингуудын төрөлжилт газарзүйн хувьд тод ялгарах бөгөөд тухайлбал; Транссибирийн төмөр замын гол шугам дагуу аж-үйлдвэр-тээврийн үүрэг зориулалт бүхий суурингууд зонхилдог бол Буриадын өмнөт хэсэгт голчлон хөдөө аж ахуйн суурингууд байрладаг. Гуравдугаарт Өвөрбайгалийн хязгаарт төмөр зам дагуу аж үйлдвэр-тээврийн суурингууд, ашигт малтмалын орд газруудын орчимд уул уурхайн аж үйлдвэрийн суурингууд, Чита хотоос урагших ойт хээр, хээрийн бүсэд хөдөө аж ахуйн суурингууд тус тус зонхилно. Дөрөвдүгээрт, Монгол улсад нийслэл Улаанбаатар хот болон түүнээс хойшоо Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот хүртэл Дархан, Эрдэнэт хотуудыг хамарсан төвийн бүсэд хүн амын суурьшил үндсэндээ бөөгнөрч улсын нийт хүн амын талаас илүү хувь нь энэ нутагт амьдардаг. Байгаль нуурын сав газарт багтах Монголын бусад нутагт нутагт хүн ам таруу суурьшсан байна.
Хүн амын байршил, орон нутагт таран суурьшсан байдлыг “Хүн амын нягтшил, 2013.01.01”, “Хөдөөгийн хүн амын нягтшил ба хотын оршин суугчид, 1989.01.01, 2013.01.01” зургуудаар харуулав.
Байгаль нуурын сав нутаг бүхэлдээ хүн ам багатай, жигд биш суурьшилтай бүсэд хамаарах бөгөөд хүн амын нягтшил нь дэлхийн дундаж (53 хүн/км2)-аас 17 дахин бага юм. Хүн амын таран суурьшихад нөлөөлдөг орон зайн хэдэн шалтгаан байдгийн нэг нь томоохон хот, засаг захиргааны төвүүдээс гадагш алслагдах дутам хүн амын нягтшил багасдаг. Мөн Байгаль нуурын ай сав дах ОХУ-ын нутагт өмнөөс хойшоо, баруунаас зүүн тийш хүн амын нягтшил сийрэгшдэг. Монгол-Оросын хилийн бүс нь Сэлэнгэ мөрний хөндийн хэсгээс бусад газарт хүн амын нутагшлын орон зайг салгаж тусгаарладаг   бол харин Сэлэнгийн хөндий дагуу Улаан-Үдээс Улаанбаатар хот хүртэл хүн амын нягтшил илүүтэй зурвас нутаг үүссэн байна. Хүн амын хамгийн их бөөгнөрөл Эрхүү, Улаан-Үд, Чита зэрэг томоохон хотуудын орчин тойронд ажиглагддаг бол бараг хүнгүй шахам зэлүүд нутаг хэдэн арван мянган км2 талбайг эзлэх нь бий. Хөдөөгийн хүн амын нутагшил хотуудынхыг бодвол эрс тэс ялгарал багатай. Хөдөөгийн хүн амын голлох хэсэг нь ойт хээр ба хээрийн бүсэд нутаглах бөгөөд хүн амын нягтшил нь 10-20 хүн/км2 орчим байна.
Оросын нутаг дахь хотуудын олонхи нь, тухайлбал 13 хотоос 11 нь төмөр замын дагуу байрладаг бөгөөд зөвхөн Закаменск, Хиагт хот хоёр л төмөр замаас зайдуу оршдог. Харин Монголын нутагт төмөр зөм дагуу байрлалтай хот цөөн, 15 хотоос 5 нь л төмөр замын өртөөнүүд дээр төвлөрчээ. Хэдхэн тооны томоохон хотод хүмүүс олноор бөөгнөрснөөс болоод хөдөөгийн цэлгэр уудам нутагт оршин суугчид цөөрч хүн амын тоон хэлбэлзэл ихэссэнийг “Хүн амын тооны өөрчлөлт, 1989-2013 онуудад” зургаас харж болно.
Байгаль нуурын сав нутгийн Оросын талын 1989-2013 оны хоорондох хүн амын тооны динамик өөрчлөлтөөс харахад доорхи зүй тогтол ажиглагдана. Үүнд: Баруун өмнөөс зүүн хойт нутаг руу хүн амын тоо буурах хандлага ажиглагдаж байгаа бол бүс нутгийн төвүүд (Эрхүү, Улаан-Үд, Чита) болон тэдгээрийн орчин тойронд хүн амын тоо өсөх харьцангуй таатай нөхцөл бүрджээ. Тухайлбал, Эрхүү мужийн Эрхүү, Шелехов, Ольхоны районд, Буриад улсын Иволгийн районд, Өвөр байгалийн хязгаарын Читийн районд хүн амын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, ялангуяа Иволгийн ба Эрхүүгийн районы хүн ам 160%-иар өсч дээд үзүүлэлт тогтоов. Гэтэл алс умар зүгийн нутгуудад хүн амын тоо хамгийн ихээр буурч Буриад улсын Муйск ба Умарт байгалийн районы хүн амын хагасаас илүү хувь нь хорогджээ.
Байгаль нуурын сав нутгийн Монголын тал хүн амын өсөлтөөр бас жигд биш, нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын хүн ам илүү хурдтай өсч, ялангуяа Улаанбаатар хотын оршин суугчдын тоо 1989 оныхтой харьцуулахад 244%-иар нэмэгджээ. Мөн Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн хүн амын тоо нэлээд өсөлттэй байгаа боловч Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгуудын хүн ам ойролцоох хот, аймаг руу нүүж шилжсэнээс болоод тоо нь буурсан байна.
Ийнхүү Байгаль нуурын сав нутгийн Оросын хэсэгт оршин суугчдын дунд гадагшаа нүүж шилжих урсгал хүн амын ердийн хорогдлоос олон дахин их байдаг бол Монголын хэсэгт хүн амын ердийн өсөлт шилжих хөдөлгөөнөөр нүүж ирэгсэдээс илүү байдаг хүн амын өвөрмөц динамик өөрчлөлтийг ажиглаж болно.
Хүн амзүйн хөгжлийн нутаг дэвсгэрийн онцлогийг “Хүн амын ердийн өсөлт” зургаар харуулав. Байгаль нуурын сав нутгийн хэмжээнд хүн амзүйн үйл явцуудыг илэрхийлэх өргөн хэлбэлзэлтэй тоон үзүүлэлт бүхий хүн амын нөхөн үржихүйн өөр өөр горим зэрэгцэн орших бөгөөд ерөнхийд нь зарчмын ялгаатай нөхөн үржихүйн хоёр хэвшинжийг тодорхойлж болно. Тухайлбал, нийт Монгол, Тува болон Буриадын зарим нутагт төрөлтийн түвшин өндөртэй, дунд зэргийн нас баралттай, ердийн өсөлт ихтэй хүн амын нөхөн үржихүйн өргөжмөл хэвшинж зонхилдог бол Эрхүү мужийн Байгаль нуур орчмын хэсэг, Өвөрбайгалийн хязгаар болон Буриадын ихэнх нутагт төрөлтийн түвшин багатай, нас баралт ихтэй, ердийн өсөлт багатай буюу ердийн хорогдолтой хүн амын нөхөн үржихүйн хязгаарлагдмал хэвшинж давамгайлдаг аж. Монголын аймаг, хотуудад хүн амын ердийн өсөлт жил дутам 17-19% байна. Гэтэл Байгаль нуурын сав нутгийн Оросын хэсэгт хүн амын ердийн хөдлөлзүй жигд биш, нутгийн захиргааны 23 нэгжийн хувьд хүн ам ердийн өсөлттэй байсан бол 10 нэгжийн хэмжээнд хүн амын ердийн бууралт ажиглагджээ. Ерөнхийдөө хүн амын ердийн өсөлт дунджаар 1,4% байгаа хэдий ч хэлбэлзэл ихтэй байдгийг дараах жишээнээс харж болно. Үүнд:Өвөрбайгалийн Петровск болон Эрхүү, Ольхоны районуудад хүн амын хорогдол -5-аас -6% байхад Жид, Кижингин, Тер-Холийн районд хүн амын ердийн өсөлт 10,4-16,0% хүрчээ. Хүн амын ердийн өсөлт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 17,2% байхад  Улаан-Үд хотод 4,3%, Чита хотод 3,4% байна. Харин Эрхүү хотын хүн амын тоо (-27%) буурсан байна.
“Хотжилт”  зурагт Оросын засаг захиргааны районууд болон Монголын аймгуудын нийт хүн амд хотын оршин суугчдын эзлэх хувийг харуулав. Хотын хүн ам дунджаар нийт хүн амын 74% -ийг эзэлдэг боловч энэ нь хотуудын тоо цөөн байдагтай холбоотой. Хүн амын хотжилтйн түвшин (74%) ийнхүү дэлхийн дунджаас (51%) бараг 1,5 дахин их байгаа хэдий ч нутаг дэвсгэрийн хотжилтийн түвшин доогуур байна. Хотын нутаг дэвсгэрт гол төлөв төмөр зам дагуух хүн амын бөөгөнөрөл ихтэй нутгийн захиргааны төвүүд хамрагддаг. Байгаль нуурын сав нутгийн Монголын хэсэгт нийслэл Улаанбаатар болон Орхон, Дархан-Уул аймаг хамгийн өндөр хотжилтойд тооцогдох бөгөөд бусад аймгуудад хотын хүн ам харьцангуй бага (17,5-аас 34,9% хүртэл) хувийг эзэлнэ. Монгол улсад аймгуудын төвийн оршин суугчдыг хотын хүн амд тооцдог бол ОХУ-ын хуулиар нутгийн захиргааны районууд заавал хотын хүн амтай байх албагүй. Иймээс 2013 оны байдлаар Байгаль нуурын сав нутаг дах Оросын 14 районд хотын хүн ам огт байхгүй бөгөөд 2000-аад оны засаг захиргааны шинэчлэлтийн үр дүнд Баргузин, Иволгин, Кырен, Хорин гэх мэт тосгонууд хотын статусгүй болсон байна. Байгаль нуурын сав нутаг дах Монголын хотуудын хүн ам 1989-2013 оны хооронд бараг 2 дахин өсч, түүний дотор Улаанбаатар хотын хүн ам 540,6 мянга байснаа 1318,1 мянга болж эрс нэмэгджээ. Харин Оросын хотуудын хүн ам төдий л өссөнгүй. Эрхүү хотынх 572,4 мянгаас 606,1 мянга хүртэл, Улаан-Үд хотынх 352,5 мянгаас 416,1 мянга хүртэл өөрчлөгджээ.
“Хүн амын шилжих хөдөлгөөний өсөлт” зурагт 2010-2012 оны оны хоорондох шилжих үйл явцын гол үр дүнг тусгажээ. Байгалийн бүс нутгийн хүрээнд сүүлийн 20 жилд хүн амын шилжих хөдөлгөөний идэвх мэдэгдэхүйц буурсан авч харин тус бүс нутгаас гадагшаа шилжих хүмүүсийн урсгал өндөр түвшинд байсаар байна. XX зууны 90-ээд оны дунд үеэс өнөөг хүртэл хүмүүсийн гадагшаа нүүж шилжих хөдөлгөөн бараг жил бүхэн давтагдсаар иржээ. Хүн амын шилжих хөдөлгөөн гол төлөв Байгалийн бүс нутгийн дотоодод өрнөж нийт шилжин нүүгсэдийн 2/3 орчим нь бүс нутгийн дотоод дахь шилжих хөдөлгөөний эргэлтэнд хамрагджээ. Харин Орос орны дотоод дахь бүс нутаг хоорондын хүн амын шилжих хөдөлгөөнд оролцогсод гадагшаа нүүж алдагдалд хүргэдэг байна. Тус бүс нутагт жил бүр хэдэн арван мянган хүн шилжих хөдөлгөөнд оролцдог бөгөөд 2010-2012 онд шилжин ирэгсэдийн тоо дунджаар 66,5 мянга, харин шилжин явагсадын тоо дунджаар 58,6 мянга хүрч Байгалийн бүс нутгийн хүн амын тоо жилд дунджаар 7,9 мянган шилжин ирсэн хүмүүсээр нэмэгджээ. Гэхдээ шилжин ирэгсэд нь Эрхүү (+9,3 мян.хүн), Улаан-үд(+3,4 мян.хүн), Чита (+2,9 мян.хүн) хотуудад суурьшиж тэдгээр хотуудын хүн ам нийлбэр дүнгээр 15,6 мянган хүнээр өсчээ. Харин тус бүс нутгийн бусад газруудаас 7,7 мян.хүн гадагшаа шилжин явжээ. Хүн амын шилжих хөдөлгөөний хуваарилалтын үр дүнд гол төлөв томоохон төв, суурин газруудын оршин суугчдын тоо өсдөг бөгөөд тухайлбал нутгийн захиргааны 10 нэгжийн хүн ам шилжин ирэгсэдийн нөлөөгөөр өссөн байхад үлдэж буй 24 нэгжийн хүн амын тоо шилжин явагсадаас болж буурсан байна.
Бүхэлд нь авч үзвэл нутаг дэвсгэрийн ихэнхи хэсэгт хүн амын гадагшаа чиглэсэн урсгал хөдөлгөөн улам лавширч шилжин явагсадын бүрэлдэхүүнд залуучууд болон боловсролтой хүмүүс байдаг нь таагүй байдлыг гүнзгийрүүлэхэд хүргэж байна. Шилжих хөдөлгөөний үр дүн төв ба зах хязгаар нутгийн хоорондох харьцаанд тодорхой илэрч Оросын хэсэгт шилжих хөдөлгөөний улмаас Эрхүү, Улаан-үд, Чита хотын орчин тойрон хүн ам нь өссөн бол Монголын хэсэгт Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хүн амын өсөлт ихтэй байна.
Байгаль нуурын сав нутгийн хүн амзүйн байдалд эх газрын төв дундах байрлал, байгалийн хатуу ширүүн нөхцөл, Евразийн хүн ам шигүү суурьшсан нутгаас хэт алслагдмал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг нь ойлгомжтой. Байгаль нуурын сав нутаг дахь Оросын ба Монголын хэсгийг хооронд нь харьцуулахад хүн амын нутагшил, нийгэм-хүн амзүйн бүтэц, хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарын хувьд нутаг дэвсгэрийн эрс тэс ялгаа тодорхой ажиглагдана.
Ашигласан хэвлэл
База данных показателей муниципальных образований / Федеральная служба государственной статистики (Росстат) - URL: http://www.gks.ru/dbscripts/munst/munst.htm
Федеральная служба государственной статистики (Росстат) - URL: http://www.gks.ru/
Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2012 года/ Росстат. М., 2012. 527 с.
Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года/ Росстат. М., 2013. 525 с.
Всесоюзная перепись населения 1989 года. Том I - численность и  размещение  населения,  группировки  районов  и сельских Советов по численности населения, группировки городских   и сельских пунктов по типам и численности населения. М., 1991
Итоги Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения. - URL:  http://www.gks.ru/free_doc/new_site/perepis2010/croc/perepis_itogi1612.htm
MONGOLIAN  STATISTICAL YEARBOOK. 2010. National Statistical Office of Mongolia. - Ulaanbaatar. 2011. 463 p.
National Statistical Office of Mongolia. -  URL:  http://www.nso.mn/
075. Хотжилт
Байгаль нуурын сав нутагт хүн ам суурьшсан газруудын байршил маш жигд биш, хүн амын бөөгнөрөл бүхий дөрвөн бүс нутаг ялгарна. Нэгдэх нь болох Эрхүү мужид хүн амын байршлын үндсэн зурвас нутаг мужийн баруун хилээс Байгаль нуур хүртэлх Транссибирийн төмөр замын шугам дагуух зурвас газрыг хамарна. Энд хөдөө аж ахуйн олон суурингуудаас гадна боловсруулах аж үйлдвэр зонхилсон засаг захиргаа-аж ахуйн томоохон төвүүд байрладаг. Суурин газруудыг олон үүрэг бүхий том төв-Эрхүү хот тэргүүлэх бөгөөд Байгаль нуурын ай савд тус хотын Ольхоны ба Слюдянскийн район, мөн Эрхүүгийн районы зарим хэсэг хамаарагдана. Эрхүү ба Шелехов хотууд Байгаль нуурын дэргэд ойрхон орших боловч байрлалын хувьд Ангар мөрний ай савд багтдаг. Хоёр дахь нь Буриад улсад Улаан-Үд хот болон түүнээс урагших нутагт хүн амын томоохон суурьшлын төв бүрэлджээ. Гэхдээ суурингуудын төрөлжилт газарзүйн хувьд тод ялгарах бөгөөд тухайлбал; Транссибирийн төмөр замын гол шугам дагуу аж-үйлдвэр-тээврийн үүрэг зориулалт бүхий суурингууд зонхилдог бол Буриадын өмнөт хэсэгт голчлон хөдөө аж ахуйн суурингууд байрладаг. Гуравдугаарт Өвөрбайгалийн хязгаарт төмөр зам дагуу аж үйлдвэр-тээврийн суурингууд, ашигт малтмалын орд газруудын орчимд уул уурхайн аж үйлдвэрийн суурингууд, Чита хотоос урагших ойт хээр, хээрийн бүсэд хөдөө аж ахуйн суурингууд тус тус зонхилно. Дөрөвдүгээрт, Монгол улсад нийслэл Улаанбаатар хот болон түүнээс хойшоо Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот хүртэл Дархан, Эрдэнэт хотуудыг хамарсан төвийн бүсэд хүн амын суурьшил үндсэндээ бөөгнөрч улсын нийт хүн амын талаас илүү хувь нь энэ нутагт амьдардаг. Байгал нуурын сав газарт багтах Монголын бусад нутагт нутагт хүн ам таруу суурьшсан байна.
Байгаль нуурын сав нутаг бүхэлдээ хүн ам багатай, жигд биш суурьшилтай бүсэд хамаарах бөгөөд хүн амын нягтшил нь дэлхийн дундаж (53 хүн/км2)-аас 17 дахин бага юм. Хүн амын таран суурьшихад нөлөөлдөг орон зайн хэдэн шалтгаан байдгийн нэг нь томоохон хот, засаг захиргааны төвүүдээс гадагш алслагдах дутам хүн амын нягтшил багасдаг. Мөн Байгаль нуурын ай сав дах ОХУ-ын нутагт өмнөөс хойшоо, баруунаас зүүн тийш хүн амын нягтшил сийрэгшдэг. Монгол-Оросын хилийн бүс нь Сэлэнгэ мөрний хөндийн хэсгээс бусад газарт хүн амын нутагшлын орон зайг салгаж тусгаарладаг   бол харин Сэлэнгийн хөндий дагуу Улаан-Үдээс Улаанбаатар хот хүртэл хүн амын нягтшил илүүтэй зурвас нутаг үүссэн байна. Хүн амын хамгийн их бөөгнөрөл Эрхүү, Улаан-Үд, Чита зэрэг томоохон хотуудын орчин тойронд ажиглагддаг бол бараг хүнгүй шахам зэлүүд нутаг хэдэн арван мянган км2талбайг эзлэх нь бий. Хөдөөгийн хүн амын нутагшил хотуудынхыг бодвол эрс тэс ялгарал багатай. Хөдөөгийн хүн амын голлох хэсэг нь ойт хээр ба хээрийн бүсэд нутаглах бөгөөд хүн амын нягтшил нь 10-20 хүн/км2 орчим байна.
Оросын нутаг дахь хотуудын олонхи нь, тухайлбал 13 хотоос 11 нь төмөр замын дагуу байрладаг бөгөөд зөвхөн Закаменск, Хиагт хот хоёр л төмөр замаас зайдуу оршдог. Харин Монголын нутагт төмөр зөм дагуу байрлалтай хот цөөн, 15 хотоос 5 нь л төмөр замын өртөөнүүд дээр төвлөрчээ. Хэдхэн тооны томоохон хотод хүмүүс олноор бөөгнөрснөөс болоод хөдөөгийн цэлгэр уудам нутагт оршин суугчид цөөрч хүн амын тоон хэлбэлзэл ихэссэнийг “Хүн амын тооны өөрчлөлт, 1989-2013 онуудад” зургаас харж болно.
Байгаль нуурын сав нутгийн Оросын талын 1989-2013 оны хоорондох хүн амын тооны динамик өөрчлөлтөөс харахад доорхи зүй тогтол ажиглагдана. Үүнд: Баруун өмнөөс зүүн хойт нутаг руу хүн амын тоо буурах хандлага ажиглагдаж байгаа бол бүс нутгийн төвүүд (Эрхүү, Улаан-Үд, Чита) болон тэдгээрийн орчин тойронд хүн амын тоо өсөх харьцангуй таатай нөхцөл бүрджээ. Тухайлбал, Эрхүү мужийн Эрхүү, Шелехов, Ольхоны районд, Буриад улсын Иволгийн районд, Өвөр байгалийн хязгаарын Читийн районд хүн амын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, ялангуяа Иволгийн ба Эрхүүгийн районы хүн ам 160%-иар өсч дээд үзүүлэлт тогтоов. Гэтэл алс умар зүгийн нутгуудад хүн амын тоо хамгийн ихээр буурч Буриад улсын Муйск ба Умарт байгалийн районы хүн амын хагасаас илүү хувь нь хорогджээ.
Байгаль нуурын сав нутгийн Монголын тал хүн амын өсөлтөөр бас жигд биш, нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын хүн ам илүү хурдтай өсч, ялангуяа Улаанбаатар хотын оршин суугчдын тоо 1989 оныхтой харьцуулахад 244%-иар нэмэгджээ. Мөн Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн хүн амын тоо нэлээд өсөлттэй байгаа боловч Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгуудын хүн ам ойролцоох хот, аймаг руу нүүж шилжсэнээс болоод тоо нь буурсан байна.
Ийнхүү Байгаль нуурын сав нутгийн Оросын хэсэгт оршин суугчдын дунд гадагшаа нүүж шилжих урсгал хүн амын ердийн хорогдлоос олон дахин их байдаг бол Монголын хэсэгт хүн амын ердийн өсөлт шилжих хөдөлгөөнөөр нүүж ирэгсэдээс илүү байдаг хүн амын өвөрмөц динамик өөрчлөлтийг ажиглаж болно.
Хүн амзүйн хөгжлийн нутаг дэвсгэрийн онцлогийг “Хүн амын ердийн өсөлт” зургаар харуулав. Байгаль нуурын сав нутгийн хэмжээнд хүн амзүйн үйл явцуудыг илэрхийлэх өргөн хэлбэлзэлтэй тоон үзүүлэлт бүхий хүн амын нөхөн үржихүйн өөр өөр горим зэрэгцэн орших бөгөөд ерөнхийд нь зарчмын ялгаатай нөхөн үржихүйн хоёр хэвшинжийг тодорхойлж болно. Тухайлбал, нийт Монгол, Тува болон Буриадын зарим нутагт төрөлтийн түвшин өндөртэй, дунд зэргийн нас баралттай, ердийн өсөлт ихтэй хүн амын нөхөн үржихүйн өргөжмөл хэвшинж зонхилдог бол Эрхүү мужийн Байгаль нуур орчмын хэсэг, Өвөрбайгалийн хязгаар болон Буриадын ихэнх нутагт төрөлтийн түвшин багатай, нас баралт ихтэй, ердийн өсөлт багатай буюу ердийн хорогдолтой хүн амын нөхөн үржихүйн хязгаарлагдмал хэвшинж давамгайлдаг аж. Монголын аймаг, хотуудад хүн амын ердийн өсөлт жил дутам 17-19% байна. Гэтэл Байгаль нуурын сав нутгийн Оросын хэсэгт хүн амын ердийн хөдлөлзүй жигд биш, нутгийн захиргааны 23 нэгжийн хувьд хүн ам ердийн өсөлттэй байсан бол 10 нэгжийн хэмжээнд хүн амын ердийн бууралт ажиглагджээ. Ерөнхийдөө хүн амын ердийн өсөлт дунджаар 1,4% байгаа хэдий ч хэлбэлзэл ихтэй байдгийг дараах жишээнээс харж болно. Үүнд:Өвөрбайгалийн Петровск болон Эрхүү, Ольхоны районуудад хүн амын хорогдол -5-аас -6% байхад Жид, Кижингин, Тер-Холийн районд хүн амын ердийн өсөлт 10,4-16,0% хүрчээ. Хүн амын ердийн өсөлт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 17,2% байхад  Улаан-Үд хотод 4,3%, Чита хотод 3,4% байна. Харин Эрхүү хотын хүн амын тоо (-27%) буурсан байна.
“Хотжилт”  зурагт Оросын засаг захиргааны районууд болон Монголын аймгуудын нийт хүн амд хотын оршин суугчдын эзлэх хувийг харуулав. Хотын хүн ам дунджаар нийт хүн амын 74% -ийг эзэлдэг боловч энэ нь хотуудын тоо цөөн байдагтай холбоотой. Хүн амын хотжилтйн түвшин (74%) ийнхүү дэлхийн дунджаас (51%) бараг 1,5 дахин их байгаа хэдий ч нутаг дэвсгэрийн хотжилтийн түвшин доогуур байна. Хотын нутаг дэвсгэрт гол төлөв төмөр зам дагуух хүн амын бөөгөнөрөл ихтэй нутгийн захиргааны төвүүд хамрагддаг. Байгаль нуурын сав нутгийн Монголын хэсэгт нийслэл Улаанбаатар болон Орхон, Дархан-Уул аймаг хамгийн өндөр хотжилтойд тооцогдох бөгөөд бусад аймгуудад хотын хүн ам харьцангуй бага (17,5-аас 34,9% хүртэл) хувийг эзэлнэ. Монгол улсад аймгуудын төвийн оршин суугчдыг хотын хүн амд тооцдог бол ОХУ-ын хуулиар нутгийн захиргааны районууд заавал хотын хүн амтай байх албагүй. Иймээс 2013 оны байдлаар Байгаль нуурын сав нутаг дах Оросын 14 районд хотын хүн ам огт байхгүй бөгөөд 2000-аад оны засаг захиргааны шинэчлэлтийн үр дүнд Баргузин, Иволгин, Кырен, Хорин гэх мэт тосгонууд хотын статусгүй болсон байна. Байгаль нуурын сав нутаг дах Монголын хотуудын хүн ам 1989-2013 оны хооронд бараг 2 дахин өсч, түүний дотор Улаанбаатар хотын хүн ам 540,6 мянга байснаа 1318,1 мянга болж эрс нэмэгджээ. Харин Оросын хотуудын хүн ам төдий л өссөнгүй. Эрхүү хотынх 572,4 мянгаас 606,1 мянга хүртэл, Улаан-Үд хотынх 352,5 мянгаас 416,1 мянга хүртэл өөрчлөгджээ.
“Хүн амын шилжих хөдөлгөөний өсөлт” зурагт 2010-2012 оны оны хоорондох шилжих үйл явцын гол үр дүнг тусгажээ. Байгалийн бүс нутгийн хүрээнд сүүлийн 20 жилд хүн амын шилжих хөдөлгөөний идэвх мэдэгдэхүйц буурсан авч харин тус бүс нутгаас гадагшаа шилжих хүмүүсийн урсгал өндөр түвшинд байсаар байна. XX зууны 90-ээд оны дунд үеэс өнөөг хүртэл хүмүүсийн гадагшаа нүүж шилжих хөдөлгөөн бараг жил бүхэн давтагдсаар иржээ. Хүн амын шилжих хөдөлгөөн гол төлөв Байгалийн бүс нутгийн дотоодод өрнөж нийт шилжин нүүгсэдийн 2/3 орчим нь бүс нутгийн дотоод дахь шилжих хөдөлгөөний эргэлтэнд хамрагджээ. Харин Орос орны дотоод дахь бүс нутаг хоорондын хүн амын шилжих хөдөлгөөнд оролцогсод гадагшаа нүүж алдагдалд хүргэдэг байна. Тус бүс нутагт жил бүр хэдэн арван мянган хүн шилжих хөдөлгөөнд оролцдог бөгөөд 2010-2012 онд шилжин ирэгсэдийн тоо дунджаар 66,5 мянга, харин шилжин явагсадын тоо дунджаар 58,6 мянга хүрч Байгалийн бүс нутгийн хүн амын тоо жилд дунджаар 7,9 мянган шилжин ирсэн хүмүүсээр нэмэгджээ. Гэхдээ шилжин ирэгсэд нь Эрхүү (+9,3 мян.хүн), Улаан-үд(+3,4 мян.хүн), Чита (+2,9 мян.хүн) хотуудад суурьшиж тэдгээр хотуудын хүн ам нийлбэр дүнгээр 15,6 мянган хүнээр өсчээ. Харин тус бүс нутгийн бусад газруудаас 7,7 мян.хүн гадагшаа шилжин явжээ. Хүн амын шилжих хөдөлгөөний хуваарилалтын үр дүнд гол төлөв томоохон төв, суурин газруудын оршин суугчдын тоо өсдөг бөгөөд тухайлбал нутгийн захиргааны 10 нэгжийн хүн ам шилжин ирэгсэдийн нөлөөгөөр өссөн байхад үлдэж буй 24 нэгжийн хүн амын тоо шилжин явагсадаас болж буурсан байна.
Бүхэлд нь авч үзвэл нутаг дэвсгэрийн ихэнхи хэсэгт хүн амын гадагшаа чиглэсэн урсгал хөдөлгөөн улам лавширч шилжин явагсадын бүрэлдэхүүнд залуучууд болон боловсролтой хүмүүс байдаг нь таагүй байдлыг гүнзгийрүүлэхэд хүргэж байна. Шилжих хөдөлгөөний үр дүн төв ба зах хязгаар нутгийн хоорондох харьцаанд тодорхой илэрч Оросын хэсэгт шилжих хөдөлгөөний улмаас Эрхүү, Улаан-үд, Чита хотын орчин тойрон хүн ам нь өссөн бол Монголын хэсэгт Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хүн амын өсөлт ихтэй байна.
Байгаль нуурын сав нутгийн хүн амзүйн байдалд эх газрын төв дундах байрлал, байгалийн хатуу ширүүн нөхцөл, Евразийн хүн ам шигүү суурьшсан нутгаас хэт алслагдмал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг нь ойлгомжтой. Байгаль нуурын сав нутаг дахь Оросын ба Монголын хэсгийг хооронд нь харьцуулахад хүн амын нутагшил, нийгэм-хүн амзүйн бүтэц, хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарын хувьд нутаг дэвсгэрийн эрс тэс ялгаа тодорхой ажиглагдана.
Ашигласан хэвлэл
База данных показателей муниципальных образований / Федеральная служба государственной статистики (Росстат) - URL: http://www.gks.ru/dbscripts/munst/munst.htm
Федеральная служба государственной статистики (Росстат) - URL: http://www.gks.ru/
Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2012 года/ Росстат. М., 2012. 527 с.
Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года/ Росстат. М., 2013. 525 с.
Всесоюзная перепись населения 1989 года. Том I - численность и  размещение  населения,  группировки  районов  и сельских Советов по численности населения, группировки городских   и сельских пунктов по типам и численности населения. М., 1991
Итоги Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения. - URL:  http://www.gks.ru/free_doc/new_site/perepis2010/croc/perepis_itogi1612.htm
MONGOLIAN  STATISTICAL YEARBOOK. 2010. National Statistical Office of Mongolia. - Ulaanbaatar. 2011. 463 p.
National Statistical Office of Mongolia. -  URL:  http://www.nso.mn/
074. Хүн амын ердийн өсөлт
073. Хүн амын шилжилт, хөдөлгөөн
Томруулж харах
Хүн ам
Хүн амын зургуулыг боловсруулахдаа Байгаль нуурын сав нутаг дах хүн ам зүйн байдал, хүн амын нутагшил, суурьшлын орчин үеийн онцлогийг нийгэм эдийн засаг, экологийн хүчин зүйлүүдтэй нь холбож тэдгээрийн харилцан нөлөөллийг нэгтгэн харуулахыг голчилж анхаарав. Хүн амын зургуудыг Оросын Холбооны Улсын статистикийн алба, Монгол улсын Үндэсний Статистикийн Хорооны тоо мэдээлэлд тулгуурлан зохиосноос гадна Орос ба Монгол улсын хүн амын тооллогын дүнг ашигласан.
Байгаль нуурын сав нутагт хүн ам суурьшсан газруудын байршил маш жигд биш, хүн амын бөөгнөрөл бүхий дөрвөн бүс нутаг ялгарна. Нэгдэх нь болох Эрхүү мужид хүн амын байршлын үндсэн зурвас нутаг мужийн баруун хилээс Байгаль нуур хүртэлх Транссибирийн төмөр замын шугам дагуух зурвас газрыг хамарна. Энд хөдөө аж ахуйн олон суурингуудаас гадна боловсруулах аж үйлдвэр зонхилсон засаг захиргаа-аж ахуйн томоохон төвүүд байрладаг. Суурин газруудыг олон үүрэг бүхий том төв-Эрхүү хот тэргүүлэх бөгөөд Байгал нуурын ай савд тус хотын Ольхоны ба Слюдянскийн район, мөн Эрхүүгийн районы зарим хэсэг хамаарагдана. Эрхүү ба Шелехов хотууд Байгал нуурын дэргэд ойрхон орших боловч байрлалын хувьд Ангар мөрний ай савд багтдаг. Хоёр дахь нь Буриад улсад Улаан-Үд хот болон түүнээс урагших нутагт хүн амын томоохон суурьшлын төв бүрэлджээ. Гэхдээ суурингуудын төрөлжилт газарзүйн хувьд тод ялгарах бөгөөд тухайлбал; Транссибирийн төмөр замын гол шугам дагуу аж-үйлдвэр-тээврийн үүрэг зориулалт бүхий суурингууд зонхилдог бол Буриадын өмнөт хэсэгт голчлон хөдөө аж ахуйн суурингууд байрладаг. Гуравдугаарт Өвөрбайгалийн хязгаарт төмөр зам дагуу аж үйлдвэр-тээврийн суурингууд, ашигт малтмалын орд газруудын орчимд уул уурхайн аж үйлдвэрийн суурингууд, Чита хотоос урагших ойт хээр, хээрийн бүсэд хөдөө аж ахуйн суурингууд тус тус зонхилно. Дөрөвдүгээрт, Монгол улсад нийслэл Улаанбаатар хот болон түүнээс хойшоо Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот хүртэл Дархан, Эрдэнэт хотуудыг хамарсан төвийн бүсэд хүн амын суурьшил үндсэндээ бөөгнөрч улсын нийт хүн амын талаас илүү хувь нь энэ нутагт амьдардаг. Байгаль нуурын сав газарт багтах Монголын бусад нутагт нутагт хүн ам таруу суурьшсан байна.
Хүн амын байршил, орон нутагт таран суурьшсан байдлыг “Хүн амын нягтшил, 2013.01.01”, “Хөдөөгийн хүн амын нягтшил ба хотын оршин суугчид, 1989.01.01, 2013.01.01” зургуудаар харуулав.
Байгаль нуурын сав нутаг бүхэлдээ хүн ам багатай, жигд биш суурьшилтай бүсэд хамаарах бөгөөд хүн амын нягтшил нь дэлхийн дундаж (53 хүн/км2)-аас 17 дахин бага юм. Хүн амын таран суурьшихад нөлөөлдөг орон зайн хэдэн шалтгаан байдгийн нэг нь томоохон хот, засаг захиргааны төвүүдээс гадагш алслагдах дутам хүн амын нягтшил багасдаг. Мөн Байгаль нуурын ай сав дах ОХУ-ын нутагт өмнөөс хойшоо, баруунаас зүүн тийш хүн амын нягтшил сийрэгшдэг. Монгол-Оросын хилийн бүс нь Сэлэнгэ мөрний хөндийн хэсгээс бусад газарт хүн амын нутагшлын орон зайг салгаж тусгаарладаг   бол харин Сэлэнгийн хөндий дагуу Улаан-Үдээс Улаанбаатар хот хүртэл хүн амын нягтшил илүүтэй зурвас нутаг үүссэн байна. Хүн амын хамгийн их бөөгнөрөл Эрхүү, Улаан-Үд, Чита зэрэг томоохон хотуудын орчин тойронд ажиглагддаг бол бараг хүнгүй шахам зэлүүд нутаг хэдэн арван мянган км2 талбайг эзлэх нь бий. Хөдөөгийн хүн амын нутагшил хотуудынхыг бодвол эрс тэс ялгарал багатай. Хөдөөгийн хүн амын голлох хэсэг нь ойт хээр ба хээрийн бүсэд нутаглах бөгөөд хүн амын нягтшил нь 10-20 хүн/км2 орчим байна.
Оросын нутаг дахь хотуудын олонхи нь, тухайлбал 13 хотоос 11 нь төмөр замын дагуу байрладаг бөгөөд зөвхөн Закаменск, Хиагт хот хоёр л төмөр замаас зайдуу оршдог. Харин Монголын нутагт төмөр зөм дагуу байрлалтай хот цөөн, 15 хотоос 5 нь л төмөр замын өртөөнүүд дээр төвлөрчээ. Хэдхэн тооны томоохон хотод хүмүүс олноор бөөгнөрснөөс болоод хөдөөгийн цэлгэр уудам нутагт оршин суугчид цөөрч хүн амын тоон хэлбэлзэл ихэссэнийг “Хүн амын тооны өөрчлөлт, 1989-2013 онуудад” зургаас харж болно.
Байгаль нуурын сав нутгийн Оросын талын 1989-2013 оны хоорондох хүн амын тооны динамик өөрчлөлтөөс харахад доорхи зүй тогтол ажиглагдана. Үүнд: Баруун өмнөөс зүүн хойт нутаг руу хүн амын тоо буурах хандлага ажиглагдаж байгаа бол бүс нутгийн төвүүд (Эрхүү, Улаан-Үд, Чита) болон тэдгээрийн орчин тойронд хүн амын тоо өсөх харьцангуй таатай нөхцөл бүрджээ. Тухайлбал, Эрхүү мужийн Эрхүү, Шелехов, Ольхоны районд, Буриад улсын Иволгийн районд, Өвөр байгалийн хязгаарын Читийн районд хүн амын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, ялангуяа Иволгийн ба Эрхүүгийн районы хүн ам 160%-иар өсч дээд үзүүлэлт тогтоов. Гэтэл алс умар зүгийн нутгуудад хүн амын тоо хамгийн ихээр буурч Буриад улсын Муйск ба Умарт байгалийн районы хүн амын хагасаас илүү хувь нь хорогджээ.
Байгаль нуурын сав нутгийн Монголын тал хүн амын өсөлтөөр бас жигд биш, нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын хүн ам илүү хурдтай өсч, ялангуяа Улаанбаатар хотын оршин суугчдын тоо 1989 оныхтой харьцуулахад 244%-иар нэмэгджээ. Мөн Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн хүн амын тоо нэлээд өсөлттэй байгаа боловч Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгуудын хүн ам ойролцоох хот, аймаг руу нүүж шилжсэнээс болоод тоо нь буурсан байна.
Ийнхүү Байгаль нуурын сав нутгийн Оросын хэсэгт оршин суугчдын дунд гадагшаа нүүж шилжих урсгал хүн амын ердийн хорогдлоос олон дахин их байдаг бол Монголын хэсэгт хүн амын ердийн өсөлт шилжих хөдөлгөөнөөр нүүж ирэгсэдээс илүү байдаг хүн амын өвөрмөц динамик өөрчлөлтийг ажиглаж болно.
Хүн амзүйн хөгжлийн нутаг дэвсгэрийн онцлогийг “Хүн амын ердийн өсөлт” зургаар харуулав. Байгаль нуурын сав нутгийн хэмжээнд хүн амзүйн үйл явцуудыг илэрхийлэх өргөн хэлбэлзэлтэй тоон үзүүлэлт бүхий хүн амын нөхөн үржихүйн өөр өөр горим зэрэгцэн орших бөгөөд ерөнхийд нь зарчмын ялгаатай нөхөн үржихүйн хоёр хэвшинжийг тодорхойлж болно. Тухайлбал, нийт Монгол, Тува болон Буриадын зарим нутагт төрөлтийн түвшин өндөртэй, дунд зэргийн нас баралттай, ердийн өсөлт ихтэй хүн амын нөхөн үржихүйн өргөжмөл хэвшинж зонхилдог бол Эрхүү мужийн Байгаль нуур орчмын хэсэг, Өвөрбайгалийн хязгаар болон Буриадын ихэнх нутагт төрөлтийн түвшин багатай, нас баралт ихтэй, ердийн өсөлт багатай буюу ердийн хорогдолтой хүн амын нөхөн үржихүйн хязгаарлагдмал хэвшинж давамгайлдаг аж. Монголын аймаг, хотуудад хүн амын ердийн өсөлт жил дутам 17-19% байна. Гэтэл Байгаль нуурын сав нутгийн Оросын хэсэгт хүн амын ердийн хөдлөлзүй жигд биш, нутгийн захиргааны 23 нэгжийн хувьд хүн ам ердийн өсөлттэй байсан бол 10 нэгжийн хэмжээнд хүн амын ердийн бууралт ажиглагджээ. Ерөнхийдөө хүн амын ердийн өсөлт дунджаар 1,4% байгаа хэдий ч хэлбэлзэл ихтэй байдгийг дараах жишээнээс харж болно. Үүнд:Өвөрбайгалийн Петровск болон Эрхүү, Ольхоны районуудад хүн амын хорогдол -5-аас -6% байхад Жид, Кижингин, Тер-Холийн районд хүн амын ердийн өсөлт 10,4-16,0% хүрчээ. Хүн амын ердийн өсөлт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 17,2% байхад  Улаан-Үд хотод 4,3%, Чита хотод 3,4% байна. Харин Эрхүү хотын хүн амын тоо (-27%) буурсан байна.
“Хотжилт”  зурагт Оросын засаг захиргааны районууд болон Монголын аймгуудын нийт хүн амд хотын оршин суугчдын эзлэх хувийг харуулав. Хотын хүн ам дунджаар нийт хүн амын 74% -ийг эзэлдэг боловч энэ нь хотуудын тоо цөөн байдагтай холбоотой. Хүн амын хотжилтйн түвшин (74%) ийнхүү дэлхийн дунджаас (51%) бараг 1,5 дахин их байгаа хэдий ч нутаг дэвсгэрийн хотжилтийн түвшин доогуур байна. Хотын нутаг дэвсгэрт гол төлөв төмөр зам дагуух хүн амын бөөгөнөрөл ихтэй нутгийн захиргааны төвүүд хамрагддаг. Байгаль нуурын сав нутгийн Монголын хэсэгт нийслэл Улаанбаатар болон Орхон, Дархан-Уул аймаг хамгийн өндөр хотжилтойд тооцогдох бөгөөд бусад аймгуудад хотын хүн ам харьцангуй бага (17,5-аас 34,9% хүртэл) хувийг эзэлнэ. Монгол улсад аймгуудын төвийн оршин суугчдыг хотын хүн амд тооцдог бол ОХУ-ын хуулиар нутгийн захиргааны районууд заавал хотын хүн амтай байх албагүй. Иймээс 2013 оны байдлаар Байгаль нуурын сав нутаг дах Оросын 14 районд хотын хүн ам огт байхгүй бөгөөд 2000-аад оны засаг захиргааны шинэчлэлтийн үр дүнд Баргузин, Иволгин, Кырен, Хорин гэх мэт тосгонууд хотын статусгүй болсон байна. Байгаль нуурын сав нутаг дах Монголын хотуудын хүн ам 1989-2013 оны хооронд бараг 2 дахин өсч, түүний дотор Улаанбаатар хотын хүн ам 540,6 мянга байснаа 1318,1 мянга болж эрс нэмэгджээ. Харин Оросын хотуудын хүн ам төдий л өссөнгүй. Эрхүү хотынх 572,4 мянгаас 606,1 мянга хүртэл, Улаан-Үд хотынх 352,5 мянгаас 416,1 мянга хүртэл өөрчлөгджээ.
“Хүн амын шилжих хөдөлгөөний өсөлт” зурагт 2010-2012 оны оны хоорондох шилжих үйл явцын гол үр дүнг тусгажээ. Байгалийн бүс нутгийн хүрээнд сүүлийн 20 жилд хүн амын шилжих хөдөлгөөний идэвх мэдэгдэхүйц буурсан авч харин тус бүс нутгаас гадагшаа шилжих хүмүүсийн урсгал өндөр түвшинд байсаар байна. XX зууны 90-ээд оны дунд үеэс өнөөг хүртэл хүмүүсийн гадагшаа нүүж шилжих хөдөлгөөн бараг жил бүхэн давтагдсаар иржээ. Хүн амын шилжих хөдөлгөөн гол төлөв Байгалийн бүс нутгийн дотоодод өрнөж нийт шилжин нүүгсэдийн 2/3 орчим нь бүс нутгийн дотоод дахь шилжих хөдөлгөөний эргэлтэнд хамрагджээ. Харин Орос орны дотоод дахь бүс нутаг хоорондын хүн амын шилжих хөдөлгөөнд оролцогсод гадагшаа нүүж алдагдалд хүргэдэг байна. Тус бүс нутагт жил бүр хэдэн арван мянган хүн шилжих хөдөлгөөнд оролцдог бөгөөд 2010-2012 онд шилжин ирэгсэдийн тоо дунджаар 66,5 мянга, харин шилжин явагсадын тоо дунджаар 58,6 мянга хүрч Байгалийн бүс нутгийн хүн амын тоо жилд дунджаар 7,9 мянган шилжин ирсэн хүмүүсээр нэмэгджээ. Гэхдээ шилжин ирэгсэд нь Эрхүү (+9,3 мян.хүн), Улаан-үд(+3,4 мян.хүн), Чита (+2,9 мян.хүн) хотуудад суурьшиж тэдгээр хотуудын хүн ам нийлбэр дүнгээр 15,6 мянган хүнээр өсчээ. Харин тус бүс нутгийн бусад газруудаас 7,7 мян.хүн гадагшаа шилжин явжээ. Хүн амын шилжих хөдөлгөөний хуваарилалтын үр дүнд гол төлөв томоохон төв, суурин газруудын оршин суугчдын тоо өсдөг бөгөөд тухайлбал нутгийн захиргааны 10 нэгжийн хүн ам шилжин ирэгсэдийн нөлөөгөөр өссөн байхад үлдэж буй 24 нэгжийн хүн амын тоо шилжин явагсадаас болж буурсан байна.
Бүхэлд нь авч үзвэл нутаг дэвсгэрийн ихэнхи хэсэгт хүн амын гадагшаа чиглэсэн урсгал хөдөлгөөн улам лавширч шилжин явагсадын бүрэлдэхүүнд залуучууд болон боловсролтой хүмүүс байдаг нь таагүй байдлыг гүнзгийрүүлэхэд хүргэж байна. Шилжих хөдөлгөөний үр дүн төв ба зах хязгаар нутгийн хоорондох харьцаанд тодорхой илэрч Оросын хэсэгт шилжих хөдөлгөөний улмаас Эрхүү, Улаан-үд, Чита хотын орчин тойрон хүн ам нь өссөн бол Монголын хэсэгт Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хүн амын өсөлт ихтэй байна.
Байгаль нуурын сав нутгийн хүн амзүйн байдалд эх газрын төв дундах байрлал, байгалийн хатуу ширүүн нөхцөл, Евразийн хүн ам шигүү суурьшсан нутгаас хэт алслагдмал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг нь ойлгомжтой. Байгаль нуурын сав нутаг дахь Оросын ба Монголын хэсгийг хооронд нь харьцуулахад хүн амын нутагшил, нийгэм-хүн амзүйн бүтэц, хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарын хувьд нутаг дэвсгэрийн эрс тэс ялгаа тодорхой ажиглагдана.
Ашигласан хэвлэл
База данных показателей муниципальных образований / Федеральная служба государственной статистики (Росстат) - URL: http://www.gks.ru/dbscripts/munst/munst.htm
Федеральная служба государственной статистики (Росстат) - URL: http://www.gks.ru/
Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2012 года/ Росстат. М., 2012. 527 с.
Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года/ Росстат. М., 2013. 525 с.
Всесоюзная перепись населения 1989 года. Том I - численность и  размещение  населения,  группировки  районов  и сельских Советов по численности населения, группировки городских   и сельских пунктов по типам и численности населения. М., 1991
Итоги Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения. - URL:  http://www.gks.ru/free_doc/new_site/perepis2010/croc/perepis_itogi1612.htm
MONGOLIAN  STATISTICAL YEARBOOK. 2010. National Statistical Office of Mongolia. - Ulaanbaatar. 2011. 463 p.
National Statistical Office of Mongolia. -  URL:  http://www.nso.mn/
072. Хөдөөгийн хүн амын нягтшил ба хотын оршин суугчдын тоо (2013)
Томруулж харах
Хүн ам
Хүн амын зургуулыг боловсруулахдаа Байгал нуурын сав нутаг дах хүн ам зүйн байдал, хүн амын нутагшил, суурьшлын орчин үеийн онцлогийг нийгэм эдийн засаг, экологийн хүчин зүйлүүдтэй нь холбож тэдгээрийн харилцан нөлөөллийг нэгтгэн харуулахыг голчилж анхаарав. Хүн амын зургуудыг Оросын Холбооны Улсын статистикийн алба, Монгол улсын Үндэсний Статистикийн Хорооны тоо мэдээлэлд тулгуурлан зохиосноос гадна Орос ба Монгол улсын хүн амын тооллогын дүнг ашигласан.
Байгал нуурын сав нутагт хүн ам суурьшсан газруудын байршил маш жигд биш, хүн амын бөөгнөрөл бүхий дөрвөн бүс нутаг ялгарна. Нэгдэх нь болох Эрхүү мужид хүн амын байршлын үндсэн зурвас нутаг мужийн баруун хилээс Байгал нуур хүртэлх Транссибирийн төмөр замын шугам дагуух зурвас газрыг хамарна. Энд хөдөө аж ахуйн олон суурингуудаас гадна боловсруулах аж үйлдвэр зонхилсон засаг захиргаа-аж ахуйн томоохон төвүүд байрладаг. Суурин газруудыг олон үүрэг бүхий том төв-Эрхүү хот тэргүүлэх бөгөөд Байгал нуурын ай савд тус хотын Ольхоны ба Слюдянскийн район, мөн Эрхүүгийн районы зарим хэсэг хамаарагдана. Эрхүү ба Шелехов хотууд Байгал нуурын дэргэд ойрхон орших боловч байрлалын хувьд Ангар мөрний ай савд багтдаг. Хоёр дахь нь Буриад улсад Улаан-Үд хот болон түүнээс урагших нутагт хүн амын томоохон суурьшлын төв бүрэлджээ. Гэхдээ суурингуудын төрөлжилт газарзүйн хувьд тод ялгарах бөгөөд тухайлбал; Транссибирийн төмөр замын гол шугам дагуу аж-үйлдвэр-тээврийн үүрэг зориулалт бүхий суурингууд зонхилдог бол Буриадын өмнөт хэсэгт голчлон хөдөө аж ахуйн суурингууд байрладаг. Гуравдугаарт Өвөрбайгалийн хязгаарт төмөр зам дагуу аж үйлдвэр-тээврийн суурингууд, ашигт малтмалын орд газруудын орчимд уул уурхайн аж үйлдвэрийн суурингууд, Чита хотоос урагших ойт хээр, хээрийн бүсэд хөдөө аж ахуйн суурингууд тус тус зонхилно. Дөрөвдүгээрт, Монгол улсад нийслэл Улаанбаатар хот болон түүнээс хойшоо Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот хүртэл Дархан, Эрдэнэт хотуудыг хамарсан төвийн бүсэд хүн амын суурьшил үндсэндээ бөөгнөрч улсын нийт хүн амын талаас илүү хувь нь энэ нутагт амьдардаг. Байгал нуурын сав газарт багтах Монголын бусад нутагт нутагт хүн ам таруу суурьшсан байна.
Хүн амын байршил, орон нутагт таран суурьшсан байдлыг “Хүн амын нягтшил, 2013.01.01”, “Хөдөөгийн хүн амын нягтшил ба хотын оршин суугчид, 1989.01.01, 2013.01.01” зургуудаар харуулав.
Байгал нуурын сав нутаг бүхэлдээ хүн ам багатай, жигд биш суурьшилтай бүсэд хамаарах бөгөөд хүн амын нягтшил нь дэлхийн дундаж (53 хүн/км2)-аас 17 дахин бага юм. Хүн амын таран суурьшихад нөлөөлдөг орон зайн хэдэн шалтгаан байдгийн нэг нь томоохон хот, засаг захиргааны төвүүдээс гадагш алслагдах дутам хүн амын нягтшил багасдаг. Мөн Байгал нуурын ай сав дах ОХУ-ын нутагт өмнөөс хойшоо, баруунаас зүүн тийш хүн амын нягтшил сийрэгшдэг. Монгол-Оросын хилийн бүс нь Сэлэнгэ мөрний хөндийн хэсгээс бусад газарт хүн амын нутагшлын орон зайг салгаж тусгаарладаг   бол харин Сэлэнгийн хөндий дагуу Улаан-Үдээс Улаанбаатар хот хүртэл хүн амын нягтшил илүүтэй зурвас нутаг үүссэн байна. Хүн амын хамгийн их бөөгнөрөл Эрхүү, Улаан-Үд, Чита зэрэг томоохон хотуудын орчин тойронд ажиглагддаг бол бараг хүнгүй шахам зэлүүд нутаг хэдэн арван мянган км2 талбайг эзлэх нь бий. Хөдөөгийн хүн амын нутагшил хотуудынхыг бодвол эрс тэс ялгарал багатай. Хөдөөгийн хүн амын голлох хэсэг нь ойт хээр ба хээрийн бүсэд нутаглах бөгөөд хүн амын нягтшил нь 10-20 хүн/км2 орчим байна.
Оросын нутаг дахь хотуудын олонхи нь, тухайлбал 13 хотоос 11 нь төмөр замын дагуу байрладаг бөгөөд зөвхөн Закаменск, Хиагт хот хоёр л төмөр замаас зайдуу оршдог. Харин Монголын нутагт төмөр зөм дагуу байрлалтай хот цөөн, 15 хотоос 5 нь л төмөр замын өртөөнүүд дээр төвлөрчээ. Хэдхэн тооны томоохон хотод хүмүүс олноор бөөгнөрснөөс болоод хөдөөгийн цэлгэр уудам нутагт оршин суугчид цөөрч хүн амын тоон хэлбэлзэл ихэссэнийг “Хүн амын тооны өөрчлөлт, 1989-2013 онуудад” зургаас харж болно.
Байгал нуурын сав нутгийн Оросын талын 1989-2013 оны хоорондох хүн амын тооны динамик өөрчлөлтөөс харахад доорхи зүй тогтол ажиглагдана. Үүнд: Баруун өмнөөс зүүн хойт нутаг руу хүн амын тоо буурах хандлага ажиглагдаж байгаа бол бүс нутгийн төвүүд (Эрхүү, Улаан-Үд, Чита) болон тэдгээрийн орчин тойронд хүн амын тоо өсөх харьцангуй таатай нөхцөл бүрджээ. Тухайлбал, Эрхүү мужийн Эрхүү, Шелехов, Ольхоны районд, Буриад улсын Иволгийн районд, Өвөр байгалийн хязгаарын Читийн районд хүн амын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, ялангуяа Иволгийн ба Эрхүүгийн районы хүн ам 160%-иар өсч дээд үзүүлэлт тогтоов. Гэтэл алс умар зүгийн нутгуудад хүн амын тоо хамгийн ихээр буурч Буриад улсын Муйск ба Умарт байгалийн районы хүн амын хагасаас илүү хувь нь хорогджээ.
Байгал нуурын сав нутгийн Монголын тал хүн амын өсөлтөөр бас жигд биш, нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын хүн ам илүү хурдтай өсч, ялангуяа Улаанбаатар хотын оршин суугчдын тоо 1989 оныхтой харьцуулахад 244%-иар нэмэгджээ. Мөн Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн хүн амын тоо нэлээд өсөлттэй байгаа боловч Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгуудын хүн ам ойролцоох хот, аймаг руу нүүж шилжсэнээс болоод тоо нь буурсан байна.
Ийнхүү Байгал нуурын сав нутгийн Оросын хэсэгт оршин суугчдын дунд гадагшаа нүүж шилжих урсгал хүн амын ердийн хорогдлоос олон дахин их байдаг бол Монголын хэсэгт хүн амын ердийн өсөлт шилжих хөдөлгөөнөөр нүүж ирэгсэдээс илүү байдаг хүн амын өвөрмөц динамик өөрчлөлтийг ажиглаж болно.
Хүн амзүйн хөгжлийн нутаг дэвсгэрийн онцлогийг “Хүн амын ердийн өсөлт” зургаар харуулав. Байгал нуурын сав нутгийн хэмжээнд хүн амзүйн үйл явцуудыг илэрхийлэх өргөн хэлбэлзэлтэй тоон үзүүлэлт бүхий хүн амын нөхөн үржихүйн өөр өөр горим зэрэгцэн орших бөгөөд ерөнхийд нь зарчмын ялгаатай нөхөн үржихүйн хоёр хэвшинжийг тодорхойлж болно. Тухайлбал, нийт Монгол, Тува болон Буриадын зарим нутагт төрөлтийн түвшин өндөртэй, дунд зэргийн нас баралттай, ердийн өсөлт ихтэй хүн амын нөхөн үржихүйн өргөжмөл хэвшинж зонхилдог бол Эрхүү мужийн Байгал нуур орчмын хэсэг, Өвөрбайгалийн хязгаар болон Буриадын ихэнх нутагт төрөлтийн түвшин багатай, нас баралт ихтэй, ердийн өсөлт багатай буюу ердийн хорогдолтой хүн амын нөхөн үржихүйн хязгаарлагдмал хэвшинж давамгайлдаг аж. Монголын аймаг, хотуудад хүн амын ердийн өсөлт жил дутам 17-19% байна. Гэтэл Байгал нуурын сав нутгийн Оросын хэсэгт хүн амын ердийн хөдлөлзүй жигд биш, нутгийн захиргааны 23 нэгжийн хувьд хүн ам ердийн өсөлттэй байсан бол 10 нэгжийн хэмжээнд хүн амын ердийн бууралт ажиглагджээ. Ерөнхийдөө хүн амын ердийн өсөлт дунджаар 1,4% байгаа хэдий ч хэлбэлзэл ихтэй байдгийг дараах жишээнээс харж болно. Үүнд:Өвөрбайгалийн Петровск болон Эрхүү, Ольхоны районуудад хүн амын хорогдол -5-аас -6% байхад Жид, Кижингин, Тер-Холийн районд хүн амын ердийн өсөлт 10,4-16,0% хүрчээ. Хүн амын ердийн өсөлт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 17,2% байхад  Улаан-Үд хотод 4,3%, Чита хотод 3,4% байна. Харин Эрхүү хотын хүн амын тоо (-27%) буурсан байна.
“Хотжилт”  зурагт Оросын засаг захиргааны районууд болон Монголын аймгуудын нийт хүн амд хотын оршин суугчдын эзлэх хувийг харуулав. Хотын хүн ам дунджаар нийт хүн амын 74% -ийг эзэлдэг боловч энэ нь хотуудын тоо цөөн байдагтай холбоотой. Хүн амын хотжилтйн түвшин (74%) ийнхүү дэлхийн дунджаас (51%) бараг 1,5 дахин их байгаа хэдий ч нутаг дэвсгэрийн хотжилтийн түвшин доогуур байна. Хотын нутаг дэвсгэрт гол төлөв төмөр зам дагуух хүн амын бөөгөнөрөл ихтэй нутгийн захиргааны төвүүд хамрагддаг. Байгал нуурын сав нутгийн Монголын хэсэгт нийслэл Улаанбаатар болон Орхон, Дархан-Уул аймаг хамгийн өндөр хотжилтойд тооцогдох бөгөөд бусад аймгуудад хотын хүн ам харьцангуй бага (17,5-аас 34,9% хүртэл) хувийг эзэлнэ. Монгол улсад аймгуудын төвийн оршин суугчдыг хотын хүн амд тооцдог бол ОХУ-ын хуулиар нутгийн захиргааны районууд заавал хотын хүн амтай байх албагүй. Иймээс 2013 оны байдлаар Байгал нуурын сав нутаг дах Оросын 14 районд хотын хүн ам огт байхгүй бөгөөд 2000-аад оны засаг захиргааны шинэчлэлтийн үр дүнд Баргузин, Иволгин, Кырен, Хорин гэх мэт тосгонууд хотын статусгүй болсон байна. Байгал нуурын сав нутаг дах Монголын хотуудын хүн ам 1989-2013 оны хооронд бараг 2 дахин өсч, түүний дотор Улаанбаатар хотын хүн ам 540,6 мянга байснаа 1318,1 мянга болж эрс нэмэгджээ. Харин Оросын хотуудын хүн ам төдий л өссөнгүй. Эрхүү хотынх 572,4 мянгаас 606,1 мянга хүртэл, Улаан-Үд хотынх 352,5 мянгаас 416,1 мянга хүртэл өөрчлөгджээ.
“Хүн амын шилжих хөдөлгөөний өсөлт” зурагт 2010-2012 оны оны хоорондох шилжих үйл явцын гол үр дүнг тусгажээ. Байгалийн бүс нутгийн хүрээнд сүүлийн 20 жилд хүн амын шилжих хөдөлгөөний идэвх мэдэгдэхүйц буурсан авч харин тус бүс нутгаас гадагшаа шилжих хүмүүсийн урсгал өндөр түвшинд байсаар байна. XX зууны 90-ээд оны дунд үеэс өнөөг хүртэл хүмүүсийн гадагшаа нүүж шилжих хөдөлгөөн бараг жил бүхэн давтагдсаар иржээ. Хүн амын шилжих хөдөлгөөн гол төлөв Байгалийн бүс нутгийн дотоодод өрнөж нийт шилжин нүүгсэдийн 2/3 орчим нь бүс нутгийн дотоод дахь шилжих хөдөлгөөний эргэлтэнд хамрагджээ. Харин Орос орны дотоод дахь бүс нутаг хоорондын хүн амын шилжих хөдөлгөөнд оролцогсод гадагшаа нүүж алдагдалд хүргэдэг байна. Тус бүс нутагт жил бүр хэдэн арван мянган хүн шилжих хөдөлгөөнд оролцдог бөгөөд 2010-2012 онд шилжин ирэгсэдийн тоо дунджаар 66,5 мянга, харин шилжин явагсадын тоо дунджаар 58,6 мянга хүрч Байгалийн бүс нутгийн хүн амын тоо жилд дунджаар 7,9 мянган шилжин ирсэн хүмүүсээр нэмэгджээ. Гэхдээ шилжин ирэгсэд нь Эрхүү (+9,3 мян.хүн), Улаан-үд(+3,4 мян.хүн), Чита (+2,9 мян.хүн) хотуудад суурьшиж тэдгээр хотуудын хүн ам нийлбэр дүнгээр 15,6 мянган хүнээр өсчээ. Харин тус бүс нутгийн бусад газруудаас 7,7 мян.хүн гадагшаа шилжин явжээ. Хүн амын шилжих хөдөлгөөний хуваарилалтын үр дүнд гол төлөв томоохон төв, суурин газруудын оршин суугчдын тоо өсдөг бөгөөд тухайлбал нутгийн захиргааны 10 нэгжийн хүн ам шилжин ирэгсэдийн нөлөөгөөр өссөн байхад үлдэж буй 24 нэгжийн хүн амын тоо шилжин явагсадаас болж буурсан байна.
Бүхэлд нь авч үзвэл нутаг дэвсгэрийн ихэнхи хэсэгт хүн амын гадагшаа чиглэсэн урсгал хөдөлгөөн улам лавширч шилжин явагсадын бүрэлдэхүүнд залуучууд болон боловсролтой хүмүүс байдаг нь таагүй байдлыг гүнзгийрүүлэхэд хүргэж байна. Шилжих хөдөлгөөний үр дүн төв ба зах хязгаар нутгийн хоорондох харьцаанд тодорхой илэрч Оросын хэсэгт шилжих хөдөлгөөний улмаас Эрхүү, Улаан-үд, Чита хотын орчин тойрон хүн ам нь өссөн бол Монголын хэсэгт Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хүн амын өсөлт ихтэй байна.
Байгал нуурын сав нутгийн хүн амзүйн байдалд эх газрын төв дундах байрлал, байгалийн хатуу ширүүн нөхцөл, Евразийн хүн ам шигүү суурьшсан нутгаас хэт алслагдмал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг нь ойлгомжтой. Байгал нуурын сав нутаг дахь Оросын ба Монголын хэсгийг хооронд нь харьцуулахад хүн амын нутагшил, нийгэм-хүн амзүйн бүтэц, хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарын хувьд нутаг дэвсгэрийн эрс тэс ялгаа тодорхой ажиглагдана.
071. Хөдөөгийн хүн амын нягтшил ба хотын оршин суугчдын тоо (1989)