You are here: Home

Байгаль нуурын интернэт мэдээллийн төвд тавтай зочилно уу!

Байгаль нуурын интернэт мэдээллийн төв (БНИМТ)-ийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ, UNDP) болон Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (ДДБХС, GEF)-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент төсөл"-ийн хүрээнд үүсгэн байгуулав.

Мэдээллийн төв нь дараах үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх зорилготой:

  1. Байгаль нуурын сав газрын зорилтот болон тулгамдсан асуудлыг олон нийтэд мэдээллэх,
  2. "Байгаль нуурын сав газрын байгаль орчны төлөв байдал"-ын тайланг 2 жил тутамд бэлтгэн хэвлэх,
  3. Байгаль нуурын сав газрын гол мөрний усны чанар (гидрохими)-ын ажиглалт хэмжилт (мониторинг)-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах,
  4. Байгаль нуурын сав газрын экологийн атлас (газрын зураг) зохиох болон улам төгөлдөржүүлэх,
  5. Байгаль нуурын сав газрын усны баланс (тэнцэл)-ыг тооцоолох,
  6. Байгаль нуурын сав газрын усан дахь бохирдуулагч бодисын нөлөөлөл, шилжилт, өөрчлөлтийг загварчлах болон урсгалын доод хэсэгт оршин суугч, ус хэрэглэгч, ашиглагч нарт тохиож болзошгүй аюул, эрсдэлийн талаар урьдчлан мэдээлэх,
  7. "Байгаль нуурын сав газрын анд нөхөд" байгаль орчны Төрийн бус байгууллагууд (ТТБ)-ын сүлжээг дэмжин ажиллах.

Томруулж харах

Document Actions
IW:LEARN