Байгаль нуурын хөвөөнд болсон Хэвлэлийн бага хурал
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн хэрэгжилтийн явцын талаар төслийн менежер Сергей Куделя танилцуулав.
Байгаль нуурын эрэг дэх Максимиха(Буриад улсын Баргузински дүүрэг) тосгонд төвийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзалт зохион байгуулав. Төслийн менежер Сергей Куделя НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав. Кока-Кола компанийн (Бон Акуа, НҮБХХ) хэрэгжүүлж буй “Дусал бүр ач холбогдолтой” төслийн үр дүнгийн талаар мөн танилцуулсан болно. Кока-Колагийн төлөөлөгч Канукова Мария Михайловна, НҮБХХ/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн Улаан-Үүд хот дахь менежер Сергей Куделя, Байгаль нуур мэдээллийн төвийн эрхлэгч Елена Перелыгина, Буриадын “Байкал биг трэйл” –ийн Зөвлөлийн дарга Андрей Сукнёв нар сурвалжлагчдын асуултанд хариуллаа. Төлөөлөгчид Чивыркуйски тохойн хэсэг газрыг үзэж танилцан түүнчлэн МОО "Турка" төсөлтэй танилцав.
http://pda.utro.ru/articles/2012/08/28/1068001.shtml
http://ulanude.bezformata.ru/listnews/zhurnalisti-tcentralnih-smi-proveli/6215293/
http://www.moy-ulan-ude.ru/