You are here: Home / Мэдээ / Байгаль нуурын төвтэй холбоотой мэдээлэл / 2014 оны товч дүгнэлт

2014 оны товч дүгнэлт

by Serchmaa last modified Jan 09, 2015

“Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хэрэгжилт 2014 онд.

НҮБХХ/ДДБОС “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн Удирдах Зөвлөлийн 3 дугаар хуралдаан 2014 оны 7-р сарын 24-ний өдөр Гремячинск тосгонд ( Буриад улс, ОХУ) болов(хурлаар – төслийн  2013 оны ажлын үр дүн, 2014-2015 оны ажлын төлөвлөгөө болон төсөв хэлэлцэв. Байгаль нуурын сав газрын СҮАХ-ийг танилцуулж Орос ба Монгол орны хооронд хилийн усны нөөцийг ашиглах, хамгаалах салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.

Удирдах зөвлөлөөс баталсан 2014 оны ажлын төлөвлөгөөний дагуу төслийн хүрээнд төрөл бүрийн байгууллагуудаар 28 ажил гүйцэтгүүлсэн байна. Төсөл өөрийн зорилго ба үүргийн дагуу хамаарал бүхий төрөл бүрийн арга хэмжээнд оролцохын сацуу холбогдох байгууллагуудыг дэмжин ажиллаж ирлээ. 2014 онд төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд нийт 34 уулзалт, арга хэжмээнд оролцсон байна.  Мэдээллийн 83 гаруй эх үүсвэрүүдээр дамжуулан төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл түгээсэн. 2014 онд оролцсон арга хэмжээнийн жагсаалтыг хавсаргав.Төслийн вэб худсыг орос, монгол, англи хэлээр ажиллуулж мэдээллийг байнга баяжуулан тавьж байна.

Төслийн гурав дахь жилийн батлагдсан төсөв 1 009 215 ам. доллар. (2014 он – төсөл хэрэгжүүлсэн гурав дах жил).  2014 оны эцэс  гэхэд  968 845.52  ам. доллар зарцуулсан ба  2014 оны жилийн төсвийн гүйцэтгэл 96%-тай байна.Төслийн бүх тайлан ба үр дүнг төслийн вэб хуудаснаас: http://baikal.iwlearn.org/. үзэх боломжтой.

IW:LEARN