You are here: Home / Мэдээ / Байгаль нуурын төвтэй холбоотой мэдээлэл / Хиймэл дагуулын судалгаа шинжилгээ ба малын сэг зэм устгах хаягдсан хуучин газруудыг илрүүлэх

Хиймэл дагуулын судалгаа шинжилгээ ба малын сэг зэм устгах хаягдсан хуучин газруудыг илрүүлэх

by Serchmaa last modified Jan 09, 2015

ОХУ-ын ШУА-ийн СС-ын ерөнхий ба туршилтын биологийн хүрээлэн, Буриадын Роспотребнадзор болон Эрхүүгийн тахалтай тэмцэх шинжлэх ухааны судалгааны хүрээлэн (ОХУ)

Ажил гүйцэтгэх явцад дараах асуудлуудыг шийдсэн. Үүнд:

  • Гүйцэтгэгч байгууллагуудын архивын материалд болон шаардлагатай ном зохиол ба зураг зүйн эх үүсвэр зэрэгт  дүн шинжилгээ хийж мөн оршин суугчдын дунд асуулга явуулсан;
  • Баргуужин ба Курумкан дүүргүүдэд зайнаас хийсэн тандан судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн;
  • зайнаас хийсэн тандан судалгааны мэдээллийг харгалзан сонгон авсан газруудаас микробиологийн шинжилгээ хийх, хөрсний дээж авахад Буриад улсын мал эмнэлгийн удирдах газарт дэмжлэг үзүүлсэн;
  • Сибирийн яр ба өөр бусад гоц аюултай халдварт өвчний бактерийг илрүүлэхээр хөрсний дээжийн микробиологийн шинжилгээг албан ёсоор баталгаажсан улсын лабораторид хийлгэсэн.

Тодорхой гарсан үр дүн:

Зайнаас тандан судлах ба шинжилгээний дүнд халдвар тархахаас урьдчилан сэргийлж тусгайлсан арга хэмжээ авах шаардлагатай, сибирийн яр өвчний халдвартай малын сэг зэм устгаж байсан хоёр газрыг олж тогтоосон.

IW:LEARN