Байгаль нуурын сав газрын усны бохирдлын зөөгдөл ба усны балансын загварчлал
Москвагийн Их Сургуулийн Газар Зүйн факультет (ОХУ)
Сэлэнгэ мөрний сав газрын усан дахь бохирдуулагч бодисын зөөгдлийн загварыг боловсруулах мэдээллийн сан байгуулсан ба түүний үндсэн дээр Байгаль нуурын сав газар дахь бохирдуулагч бодисын зөөгдлийн болон усны балансын загварын тохиргоо хийсэн. Голын системийн дагуу бохирдуулагч бодисын зөөгдлийг загварчлахад тусгай загварын программ боловсруулж тавьсан зорилтыг биелүүлэх программ ба арга зүйг сонгон авсан. Энэ зорилтыг биелүүлснээр аюул ихтэй бохирдуулагч бодис зөөгдөх тохиолдолд урьдчилан сэргийлэх ба хамгаалах шаардлагатай арга хэмжээ авахын тулд голын урсгалын доор байгаа ашиглагчдад цаг алдахгүй мэдээллэх боломжийг олгож байгаа юм.
Энэ ажлын хүрээнд дараах зорилтуудад хүрсэн:
- HEC-RAS, WEAP загварууд болон ArcGIS дээр ажиллах зарчим ба шаардлагатай арга барилд суралцах сургалтыг Байгаль ашиглах Байгаль нуурын хүрээлэн ба МУ-ын ШУА-ын гидрологи ба метеорологийн хүрээлэн дээр зохион байгуулав.
- Голын системийн сонгон авсан түлхүүр хэсгүүдэд нэг хэмжээст гидродинамик загварыг (HEC-RAS) тохируулсан.
- WEAP-ийг Байгаль нуурын сав газарт зориулан тохируулсан.
- Сэлэнгэ мөрний дагуух химийн бодисийн зөөгдлийн эксперт-аналитик системийг боловсруулсан.
- Монгол ба Орос дахь Байгаль нуурын мэдээллийн төвийн компьютерүүдэд HEC-RAS, WEAP иж бүрэн программ хангамж болон боловсруулсан загваруудыг суулгасан
- Байгаль нуурын мэдээллийн төвийн вэб хуудсанд голын систем ба усны балансын хариу реакцийн урьдчилсан дүнг зураглан харуулсан