"Байгаль нуурын хоггүй цэвэр мөс"
Нуурын эрэг болон мөсийг хог хаягдлаас цэвэрлэх олон нийтийн арга хэмжээ
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/ДДБОС-гийн “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслөөс “Байгаль Нуурын Цэвэр Мөс” уриан дор нуурын эрэг орчим болон мөсийг хог хаягдлаас цэвэрлэх олон нийтийн кампанит ажлыг дэмжиж байна. Арга хэмжээг олон улсын сайн дурын “Байгаль нуурыг хамгаалцгаая” төслөөс зохион байгуулсан ба энэ арга хэмжээ нь хог хаягдал цэвэрлэх Олон Улсын “ Дэлхийгээ цэвэрлэцгээе 2012” болон “Бүх Орос Улсын Цэвэрлэгээ 2012” кампанит ажлын нэг хэсэг нь юм. Уг ажилд ОХУ (Улан-Үд, Москва) Франц, Польш улсын сайн дурын 40 ажилтан оролцсон юм. Энэ ажлын хүрээнд 6 цагийн туршид тус бүр нь 120 литр багтаамж бүхий 90 уут хогийг Байгаль нуурын мөсөн гадаргуу болон эрэг орчмоос цуглуулж цэвэрлэсэн байна.