Буриад ба Монгол улсын нутаг дэвсгэр дэх хилийн усны объектуудад ариун цэвэр-тахлын олон улсын мониторинг хийх
Монгол улсын мэргэжлийн хяналтын газар (МУМХГ, Монгол), Буриад улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ба хүний сайн сайхны төлөөх Холбооны хяналтын газар (ОХУ), “Буриад улс дах ариун цэвэр ба тахлын төв” Холбооны төсөвт байгууллага (ОХУ), ОХУ-ын Эрүүл мэндийн шинлэх ухааны академийн Хүний Экологийн Дорнод Сибирийн Шинжлэх Ухааны төв, Холбооны улсын төсөвт байгууллага (ОХУ)
Монгол улсын мэргэжлийн хяналтын газар (МУМХГ, Монгол), Буриад улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ба хүний сайн сайхны төлөөх Холбооны хяналтын газар (ОХУ), “Буриад улс дах ариун цэвэр ба тахлын төв” Холбооны төсөвт байгууллага (ОХУ), ОХУ-ын Эрүүл мэндийн шинлэх ухааны академийн Хүний Экологийн Дорнод Сибирийн Шинжлэх Ухааны төв, Холбооны улсын төсөвт байгууллагыг(ОХУ) оролцуулан 2014 оны 6-р сарын 15-21өдрүүдэд Буриад ба Монгол улсын нутаг дэвсгэр дэх хилийн усны объектуудад ариун цэвэр-тахлын олон улсын мониторингийн судалгааны ажил хийв. Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Орос, Монголын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол ба Оросын ЗГ-ын Бүрэн Эрхт төлөөлөгчдийн VI-р хуралдааны үеэр баталсан “ОХУ-ын Буриад улс ба Монгол улсын газар нутаг дах хилийн усны бохирдлоос үүдэн оршин суугчдын эрүүл мэндэд учрах тахлын эрсдэлийг үнэлж дүгнэх” ЗГ хоорондын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү ажлыг хийсэн.
Хэрэгжүүлсэн гол ажлуудаас дурдвал:
- Ариун цэвэр-тахлын үзүүлэлтээр лабораторид хийх усны чанарын шалгалтын арга аргачлалыг уялдуулсан;
- Хил дамнасан голууд, сонгосон цэгүүд болон усны дээж авах давтамж зэрэгт хийх ариун цэвэр-тахлын мониторингийн өнөөгийн хөтөлбөрийг засаж сайжруулсан;
- микробиологи, вирус ба шимэгч судлах үзүүлэлтээр үр дүнг харьцуулах боломжтой байх үүднээс Хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцдаг хоёр орны байгууллагуудын ажилтнууд хил дамнасан голуудаас (Сэлэнг, Орхон, Туул,Хиагт голууд ба.Байкал нуур) хамтран дээж авсан.
- Дээж авах ба хэмжих аргачлалын арга зүйн асуудлаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцдаг хоёр орны байгууллагуудын ажилтнууд ба шинжлэх ухааны экспертүүдийн хамтарсан зөвөлгөөнийг Монгол улсын Улаанбаатар хотод зохион байгуулсан.
Буриад улс ба Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Сэлэнгэ мөрний хил дамнасан усны бохирдлоос оршин суугчдын эрүүл мэндэд учирч болзошгүй тахлын эрсдэлийг үнэлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан гаргасан.
...