Байгаль нуурын Тусгай хамгаалалттай газруудын байгаль орчны байцаагч нарт зориулсан сургалт зохион байгуулах
Бурприрода (ОХУ)
Байгаль орчны байцаагч нарт зориулсан “Байгаль нуурын экологи ба эрх зүй” сургалт-арга зүйн гарын авлага орос хэлээр боловсруулж хэвлүүлсэн. Байгаль нуурын Тусгай Хамгаалалттай Газруудын байгаль орчны байцаагч нарт зориулж практик туршилт ба сургалтын хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулав (сургалт тус бүрт 20-30 хүн хамрагдсан).
Гарын авлага дараах бүлгүүдтэй: байгаль орчны байцаагч нарын зорилго ба үүрэг; Байгаль нуурын ТХГН-т экологийн хяналт шалгалт хийх онцлого; хууль хэрэгжүүлэх практик ажилд дүн шинжилгээ хийх; хог хаягдлыг боловсруулах түүнчлэн энэ салбарын ажлыг сайжруулахад чиглэсэн улсын хяналт; нийтлэг хэрэглэдэг ашигт малтмалыг дутуу ашиглалтад тавих хяналт ба үүнийг боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээ; ус хамгаалах хууль мөрдөх; агнахыг зөвшөөрсөн зэрлэг амьтан ба амьтны амьдрах орчныг амгаалах, хяналт ба ашиглалтыг зохицуулах; зэрлэг амьтны мониторинг, нөхөн сэргээх ба ашиглах арга хэмжээ.