You are here: Home / Мониторинг / Монгол Улсын хяналт шинжилгээний сүлжээ

Монгол Улсын хяналт шинжилгээний сүлжээ

Усны хяналт шинжилгээний чанартай мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах, үер, усны болзошгүй аюул, усан орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэргийлэх, усны нөөц баялгийг бүрэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 2008 оны байдлаар 80 гол, 15 нуурт ус судлалын 132 харуул ажиллаж байгаа бөгөөд энэ нь 1942 оныхтой харьцуулбал 16, 1960 оныхтой харьцуулбал 5.5 дахин өсчээ. Газрын доорх усны түвшин, температурын ажиглалтыг 15 цооногт хийж, усны планктон, бентос амьтан, ургамлын сорьцыг 74 харуулд, усны химийн найрлага, чанарын шинжилгээний сорьцыг 142 цэгт авч шинжлэн, усны нөөц, горимын хэмжилт хийж байна. Энэхүү байнгын ажиглалтын үр дүн нь Монгол орны гол мөрөн, нуурын сав газрын экосистемийн төлөв байдлын хяналт шинжилгээний тулгуур мэдээ болдог.

Document Actions
IW:LEARN