You are here: Home / Мониторинг / Сэлэнгэ мөрний сав газрын гол мөрний усны чанарын ажиглалт хэмжилтийн нэгдсэн хөтөлбөр

Сэлэнгэ мөрний сав газрын гол мөрний усны чанарын ажиглалт хэмжилтийн нэгдсэн хөтөлбөр

 

Байгаль нуур бол өмнө хүний үйл ажиллагаанд харьцангуй бага өртсөн байгалийн онцгой ач холбогдол бүхий экосистем болно. Сэлэнгэ мөрний сав газрын экосистемийн (Байгаль нуурын сав газрын экосистемийн хамтаар) байгалийн нөхцөлийг хадгалж, хамгаалах асуудал бол зөвхөн Оросын Холбооны улс хийгээд Монгол улсын ашиг сонирхол төдийгүй бүхэлдээ даян дэлхийн хамтын нийгэмлэгийн асуудал болно.
ОХУ ба Монгол улсын нутаг дэсвгэр дээрх гадаргын усны төлөв байдал, бохирдлын хяналт, ажиглалт хэмжилт нь юуны өмнө хоёр улсын хилийн харилцаа холбоо хамтын ажиллагааг бэхжүүлэх, сав газрын байгаль орчны бусад мэдээллийн хамтаар усны чанарын талаарх харьцуулан нэгтгэх боломж бүхий нэгдсэн мэдээлэл цуглуулж, солилцоход чиглэсэн байвал зохино. Энэ бүхний үндсэн дээр Байгаль болон Хөвсгөл нуурын сав газрын байгалийн баялаг, нөөцийг зүй зохистой, цогц хэлбэрээр хамгаалж, ашиглахад чиглэсэн үнэн зөв, бодит шийдвэр гаргах боломжтой болж улмаар хоёр нуурын хосгүй экосистемийг хамгаалах түүний тогтвортой оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлэх юм.
Сэлэнгэ мөрний сав газрын усны чанарын нэгдсэн хяналт, ажиглалт хэмжилтийн нэгдсэн хөтөлбөр нь ОХУ ба Монгол улсын мониторингийн системийг ойртуулан нягтруулж, хяналт тавих, ажиглалт хэмжилт зохион байгуулах, гүйцэтгэх явцад гарч болзошгүй зөрчил, маргаан, үл нийцэх байдлыг зохицуулан шийдвэрлэж, арилгахад чиглэсэн болно.

 

 

Document Actions
IW:LEARN