IY. Хүрээлэн буй орчин ба хүний ажиллагаанаас үүдсэн өөрчлөлт
4.1 Агаарын бохирдол
Байгаль нуурын сав газрын Оросын хэсгийн агаар мандлын бохирдол нь бүс нутгийн хэмжээнд антропогены нөлөөллийн эх үүсвэрээс ялгарсан бохирдол зөөгдөж, дахин сарних маягаар илэрдэг [1, 2]. Эрхүү-Черемховагийн үйлдвэр, тээврийн цогцолбор нь Байгаль нуурын сав газрын Эрхүүгийн хэсгийн гол бохирдуулагч болж байна (Зураг 4.1.1).
Бүс нутгийн цаг уур, газар зүйн онцлог, эх газрын байршил, агаарын температур нам, өвлийн улиралд хур тунадас бага, салхины антициклон давтамж зэрэг нь агаар мандлын өөрөө цэвэрших чадварыг ихээхэн багасгаж байгаа юм (Зураг 4.1.2).
Энэхүү үзүүлэлт нь бохирдлын задрах хурдыг харуулах хэмжигдэхүүн бөгөөд энэ нь ОХУ-ын Европын хэсгийн үзүүлэлтээс 2-3 дахин бага юм. Инверсийн температур өндөр, салхины хүч бага зэрэг нь хавсарч жилийн тэн хагас нь хасах температуртай, агаарын эргэлтийн давтамж доогуур зэрэг сөрөг үзүүлэлтүүд нь хот болон үйлдвэрийн төвүүдэд агаарын бохирдлын түвшин өндөр байх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдал нь бүс нутгийн хэмжээнд бохирдлын ялгарлын эх үүсвэрээр дамжин агаар бохирдож байна (80-100 км түүнээс хол зайд).
Агаарын бохирдлын үнэлгээний түвшин, тэдгээрийн хандлагыг Холбооны агентлагийн “Эрхүүгийн ус, цаг уур, байгаль орчны хяналтын төв”-ийн, мөн “Буриадын ус цаг уур, байгаль орчны хяналтын төв”-ийн байнгын ажиглалтаар хийж байна. Агаарын бохирдлын үзүүлэлт нь агаарын бохирдлын давтамж, голлох бодис, бензопирин, нүүрсхүчлийн дан исэл, азотын давхар исэл, хүхрийн хоёрдогч исэл, формалдегид, мөн онцгой бохирдуулагч азотын сульфид, метил меркаптан, хүхэрт ус төрөгч, хлорин зэрэг ордог (Зураг 4.1.3 ба 4.1.4).
2013 онд Байгаль нуурын байгалийн хамгаалалтын бүс нутагт агаарын чанарын өөрчлөлт 2012 онтой харьцуулахад онцын өөрчлөлт гараагүй байна [2]. Агааарын бохирдлын түвшин Байгаль нуурын экологийн төвийн бүсийн болон байгалийн нутаг дэвсгэрийн суурин газрууд болох Байкальск, Слюдянка, Култук, Листвянка зэрэгт бага хэвээр ажиглагдлаа. Харин Экологийн буфер бүсийн нутаг дэвсгэрт орших Улаан-Үд хот, Сэлэнгэ тосгон зэрэгт өндөр зэрэгтэй гарсан байна ( 2012 онд Сэлэнгэ тосгонд “маш өндөр”, Улаан-Үд хотод “өндөр” гарсан байна).
Байгаль нуурын сав газрын Эрхүүгийн хэсэгт агаарын бохирдлын хяналтыг Байкальск-Слюдянка-Култук-Листвинка гэсэн маршрутын дагуух 4 сүлжээгээр гүйцэтгэж байна. 2012 онд Байкальскийн агаарын бохирдлын түвшин доогуур байсан ба өмнөх жилийн түвшинд байсан байна (API=1). Бензопириний жилийн дундаж түвшин зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДА)-ийн дээд түвшнээс 1.6 дахин их байв (2011 онд дээд агууламжаас 1.6 дахин их байсан). Бензопириний сарын дундаж агууламж (ДА) 3.0 байсан (2010 онд 3.0-ийг давж байсан байна).
Хүхрийн устөрөгчийн агууламж 1 удаа өндөр гарсан бөгөөд ДА 1.3 (2011 онд ДА 1.1) байв. Мөн нүүрстөрөгчийн давхар исэл 1 удаа ДА 3.0 гарсан ба (2011 онд ДА 3.0 байв). Мөн метил меркаптан 1 удаа өндөр тэмдэглэгдсэн бөгөөд ЗДА-аас өндөр гараагүй байна.
Слюдянка, Листвинка, Кулдук зэрэг районуудад агаарын бохирдол доогуур бөгөөд өмнөх жилүүдийхтэй ижил түвшинд байв. Үндсэн бохирдуулагчдын жилийн ДА Слюдянкад 1.2 дахин, Кулдукт 1.3 дахин, бүхэлдээ азотын давхар ислийн жилийн ДА нь ЗДА-аас 1.2 дахин их байв.
Култук, Слюдянкад агаарын үндсэн бохирдуулагч 1 удаа өндөр тэмдэглэгдсэн бөгөөд ЗДА-аас 2.8 ба 3.4 дахин их байв. Листвинкэд азотын давхар ислийн агуулга 1 удаа өндөр тэмдэглэгдсэн бөгөөд ЗДА-аас 3.8 дахин их гарсан байна. Эдийн засгийн төв бүсэд нүүрстөрөгчийн дутуу исэл нэг удаа өндөр тэмдэглэгдсэн ба гэхдээ ЗДА-аас даваагүй байна. Листвинкэд 2011, 2012 онуудад азотын давхар ислийн агуулга өндөр гарсан бөгөөд ДА нь 1.3, 3.8 байв.
Буриадын БНУ-ын хувьд сав газрын зүүн хойт хэсэгт Улаан-Үд, Галуут нуур, Хиагт, Сэлэнгэ гэсэн 4 сүлжээгээр, 7 байнгын ажиглалтын цэгт агаарын бохирдлын хяналтыг хийж байна. Энэхүү ажиглалтын дүнгээс харахад агаарын бохирдолт Сэлэнгэд “маш өндөр”, Улаан-Үдэд “өндөр”, Хиагт, Галуут нуурт “бага” гэсэн дүн гарсан байна.
Улаан-Үд, Галуут нуур, Хиагтад үндсэн бохирдуулагч нь ЗДА-аас их байв. Сэлэнгэд бензопирин, формалдегид, фенолын агуулга ЗДА-аас өндөр байна. Бүхэлдээ Улаан-Үдэд бензопирин, формалдегид, азотын давхар исэл ЗДА-аас байнгын их байна. Хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл, азотын исэл пдк-гаас аль чхэсэгт бага байна. Бүх ажиглалтын цэгүүдэд үндсэн 3 түүнээс дээш бохирдуулагч ЗДА-аас их байна.
Сэлэнгэд бензопириний жилийн дундаж агууламж нь 4 байх ёстой байтал нэгэн удаа хамгийн өндөр буюу ДА нь 10 гарсан. Улаан-Үдэд энэхүү үзүүлэлт буюу ДА нь 2.8, 8.2 байв. Агаарын бохирдол өндөр байгаа нь үйлдвэр, дулааны цахилгаан станц, автомашин зэргээс ялгарч буй хий, байгалийн тоосонцор зэргээс үүдэлтэй юм. Энэ хоёр газрын цаг уурын болон байр зүйн нөхцөл нь агаарт туйлын тохиромжгүй бөгөөд бохирдуулагч бодис агаар мандлын доод хэсэгт нягтарч, хуримтлагдах нөхцөлийг бий болгодог.
2008-2012 онуудын хоорондох 5 жилд бензопирин, формалдегид, ялангуяа Сэлэнгийн районд мөн хатуу хөвөгч, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл Хиагтад, бохирдуулагч бодис, азотын давхар исэл Галуут нуурт бохирдуулагчийн агуулга нэмэгдсэн байна.
ОХУ-ын Байгаль орчны төлөв байдлын жилийн тайланд 2010 он хүртэл Улаан-Үд хотыг Оросын агаарын бохирдол өндөр хотуудын жагсаалтад оруулж байв. 2010 оноос хойш Улаан-Үд хотыг энэ жагсаалтаас хассан. Улаан-Үд хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь үйлдвэр, дулааны цахилгаан станц болох “Буриадын генератор”, “ДЦС-14”, төв халаалтын CHP-1 ба CHP-2 үйлдвэр (Зураг 4.1.6), Улаан-Үд хотын зүтгүүрийн засварын үйлдвэр, Улаан-Үд хотын онгоцны үйлдвэр, мөн төмөр зам болон авто зам юм.
Сэлэнгийн агаарын бохирдлын эх үүсвэрийн хувьд СЦКҮ (Зураг 4.1.7), мөн төмөр зам юм. Галуут нуурын үндсэн бохирдуулагч нь Галуут нуурын дулааны цахилгаан станц, дулааны станц, төмөр зам болон автозам юм. Хиагтын гол бохидуулагч нь хуаран, түүний дэд бүтэц мөн дулааны зуухнууд, зам, төмөр зам юм.
Забайкальскийн хязгаарын хувьд агаарын бохирдлын хяналтыг Петровск-Забайкальскт хийж байна. 2012 онд агаарын бохирдлын үзүүлэлт өндөр гарсан. Бензопириний агууламж мэдэгдэхүйц өндөр бөгөөд жилийн дундаж агууламж ЗДА-аас 3.3 дахин их, сарын хамгийн өндөр агууламж ЗДА-аас 6 дахин их байна. Бусад бохирдуулагчийн хувьд өндөр биш. Нүүрстөрөгчийн дан исэл голлох бохирдуулагч бодис нэг удаа өндөр гарсан бөгөөд ЗДА-аас 2.8, 2.2-аар тус тус их байв.
.
Эдгээрээс үзэхэд 2012 онд Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсэгт агаарын бохирдол 2011 онтой харьцуулахад онцын өөрчлөлтгүй байна.
Агаар бохирдуулах бодисуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон эрсдэл бүхий аймгийн төвүүдэд хэмжихийн тулд 2011 оноос эхлэн агаарын чанарыг байнга шинжлэн судлах хяналтын 36 харуул ажиллуулж байна (Хүснэгт 4.1.1) [2].
Монгол Улсын хүн амын 65.4% нь Сэлэнгийн сав газарт оршин суудаг. Агаарын бохирдлын түвшин сав газарт байрлах томоохон суурин газруудад тухайлбал, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Цэцэрлэг, Булган, Сүхбаатар хотуудад өндөр байна (Зураг 4.1.8).
Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын 130 гаруй мянган өрх болон байшин, гэр “холимог” хорооллын 180 гаруй мянган өрхийн ердийн галлагаатай нүүрс шатаадаг зуух болж байна (Зураг 4.1.9). Тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсч байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх эх үүсвэр болж байна. 2013 оны байдлаар 257,498 авто машин үзлэг, тооллогод хамрагдсаны 173,799 нь буюу 70 шахам хувь нь 10-аас дээш ашигласан машин байна. Мөн Улаанбаатар хотын хувьд 150 шахам уурын зуух, дулааны гурван том цахилгаан станц бас томоохон агаар бохирдуулагч болж байгаагаас гадна нь хогийн цэг, газрын эвдрэл, шороон зам, баригдаж буй барилга байгууламж, тоосго, барилгын материалын зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн шороо тоос агаар бохирдуулагч эх үүсвэр болж байна.
Агаарын чанарыг тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх, холбогдох мэдээ, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн албадыг аймаг, нийслэл (аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний алба)-д ажиллуулах асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэнтөрийн захиргааны төв байгууллага буюу БОНХЯ хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд тэдгээр албад нь өдөр тутмын агаарын чанарын мэдээллийг гарган, ЦУОШГ-ын Агаарын чанарын мэргэжлийн алба мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн мэдээлж байна.
Хүснэгт 4.1.1. Агаар бохирдуулах бодисуудыг хэмжих агаарын чанарын хяналтын харуулууд
№ |
Бохирдуулах бодис |
Хэмжилт хийж буй хяналтын харуул |
1 |
Хүхэрлэг хий (SO2) |
Агаарын чанарыг хэмжих бүх харуулд |
2 |
Азотын давхар исэл (NO2) |
Агаарын чанарыг хэмжих бүх харуулд |
3 |
Том ширхэглэгт тоосонцор (PM10) |
УБ-2, УБ-4, УБ-5, УБ-7, УБ-8, Мөрөн, Дархан, Ховд, Улиастай, Өлгий, Баянхонгор, Сүхбаатар хотод |
4 |
Нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) |
УБ-2, Арвайхээр, Эрдэнэт хотод |
5 |
Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) |
УБ-2, УБ-4, УБ-5, УБ-7, УБ-8, Сүхбаатар, Мөрөн, Эрдэнэт, Арвайхээр, Дархан, Улаангом, Ховд хотод |
6 |
Озон (O3) |
УБ-4, УБ-5, УБ-8 харуулд |
7 |
Мөнгөн ус (Hg) |
Байгаль орчны хяналтын төв лаборатори, Арвайхээр, Цэцэрлэг, Баянхонгор, Мөрөн, Сүхбаатар хотод |
8 |
Хүнд металл (Pb, Cu, Co г.м) |
Байгаль орчны хяналтын төв лабораторид |
Агаарын чанарын индексийг агаар дахь түгээмэл тархалттай хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэгт тоосонцор (PM10) болон Нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (O3) гэсэн 5 үндсэн бохирдуулах бодисоор хэмжин тооцон гаргадаг ажээ (Хүснэгт 4.1.2). Эдгээрээс хүний эрүүл мэндэд хамгийн их хохирол үзүүлж буй нь агаарын тоосонцор болж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин ялангуяа өвлийн улиралд маш их бөгөөд энэ нь халаалтанд ердийн нүүрс, түлээ ашигладагтай холбоотой. Мөн түүнээс гадна хотын байр зүй асуудлыг хүндрүүлж байна.
Нийслэл Улаанбаатар хот нь 4 уул (өмнөд талд Богдхан уул, баруун талд Сонгинохайрхан уул, хойд талд Чингэлтэй хайрхан уул, зүүн талд Баянзүрх уул оршдог)-аар хүрээлэгдсэн тул өвлийн улиралд салхины хурд бага байдгаас хотын төвийн агаарт утаа тортог, элдэв хорт хийн хольцууд эрс нэмэгддэг нь агаарын бохирдлын сарнилд муугаар нөлөөлдөг. Түүнээс гадна температурын ялгаа маш их ажиглагддаг бөгөөд хүйтэн агаарын үе түүний дээр орших халуун агаарын үеэр хаагдаж, энэ нь хэдэн өдрөөр ч ажиглагдах ба ингэснээс бохирдуулагч бодис газрын хөрсөнд ойрхон агаарт удаан хадгалагддаг [2].
Улаанбаатар хотын агаарын жижиг ширхэгт тоосонцорын дундаж агууламж (PM2.5 тоосонцорын голч 2.5 микрон (2.5 µm)-оос ихгүй байх) дэлхийд хамгийн өндөр байна [4]. Улаанбаатар хотын PM2.5 өвлийн улиралд ихэвчлэн 300 мкг/м3-аас давж байна. Агаарын том ширхэгт тоосонцор болох PM10 (PM10 тоосонцорын голч 10 микрон (10 µm)-оос ихгүй байх)-ны бохирдлоор Улаанбаатар хот дэлхийн 91 орны 1099 хотуудаас 2-т тэмдэглэгдсэн байна. Агаарын тоосонцор нь уушгинд хялбар нэвтрэх бөгөөд янз бүрийн өвчин түүний дотор амьсгалын зам, мэдрэлийн системийн өвчнийг үүсгэдэг байна.
БОНХЯ-ны мэдээлэлд үндэслэн жил бүр Үндэсний стастистикийн хорооноос нийслэл болон аймгийн төвүүдийн агаар дахь хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2)-ийн стастистик мэдээллийг гаргадаг бөгөөд 2013 оны байдлаар Сэлэнгийн сав газарт хамаарах нийслэл болон аймгийн төвийн агаарыг бохирдуулагч бодисын жилийн дундаж агууламжийг доорх хүснэгтэд үзүүллээ (Хүснэгт 4.1.2).
Хүснэгт 4.1.2. Сэлэнгийн сав газарт хамаарах нийслэл болон аймгийн төвийн агаарыг бохирдуулагч бодисын жилийн дундаж агууламж
№ |
Аймгийн төв болон нийслэлийн нэр |
Бохирдуулах бодис, мг/м3 |
|
Хүхэрлэг хий, SO2 |
Азотын давхар исэл, NO2 |
||
1 |
Цэцэрлэг |
0.010 |
0.021 |
2 |
Булган |
0.005 |
0.015 |
3 |
Дархан |
0.008 |
0.030 |
4 |
Эрдэнэт |
0.008 |
0.058 |
5 |
Арвайхээр |
0.013 |
0.027 |
6 |
Сүхбаатар |
0.005 |
0.016 |
7 |
Зуунмод |
0.004 |
0.011 |
8 |
Мөрөн |
0.008 |
0.050 |
9 |
Улаанбаатар |
0.019 |
0.069 |
MNS 4585:2007* |
0.010 |
0.030 |
*Эх сурвалж: Үндэсний стандартын хороо
2010 онд УИХ-аас Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулан “Цэвэр агаарын сан”-тай байхаар тогтоосон ба Засгийн газраас байгуулсан уг сан нь 2011 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын төлөө айл өрхүүдэд сайн чанарын түлш, түлш хэмнэх зуух нийлүүлэх, Туул, Сэлбэ, Улиастай зэрэг голуудад ногоон бүс байгуулах, хотын цэцэрлэгт хүрээлэнг өргөтгөх, хоол хүнс бэлтгэхэд шатдаг хийг ашиглахыг дэмжих, тээврийн хэрэгслийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төлбөр хураамж авах, агаарын бохирдлыг бууруулахын ач холбогдлыг нийгэмд мэдрүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.
Document Actions
4.2 Усны бохирдол
Байгаль нуурын сав газрын Оросын хэсэгт нуур болон 24 гол дээр 34 ажиглалтын постод 41 үзүүлэлтээр бохирдлын хяналт тавьж байна. Гидрохимийн хяналтын сүлжээ нь Байгаль нуур, түүний цутгал гол болох Сэлэнгэ, Дээд ангар, Баргажин, Турк, мөн жижиг голууд болох Тыя, Максимих, Кика, Давша, Большая речка зэргийг хамруулж байна (Зураг 4.2.1).
2013 онд Байгаль нуурын усны чанар дахь бохирдуулагч бодис дараах хугацаанд стандарт хэмжээнээс давж байсан нь тогтоогдсон байна. Үүнд:
- хлоридын ион ЗДХ-нээс 3 ба 12 дугаар саруудад 1.2 дахин их,
- умбуур бодис ЗДХ-нээс 1 дүгээр сард 1.1 дахин их,
- дэгдэмтхий фенол 1-9 сар хүртэлх хугацаанд сар бүр ЗДХ-нээс 2 дахин их байсан байна.
2013 оноос эхлэн Байгаль нуурын усанд 100 м-ийн бүсэд сульфатын бус хүхэр яльгүй буурсан бөгөөд 2012 онд хамгийн их агуулга 1 дүгээр сард 0.23 мг/л тэмдэглэгдсэн бөгөөд 2012 онд сульфатын бус хүхэр 0.53 мг/л буюу хамгийн их тэмдэглэгдсэн нь 2 дугаар сард байв.
2013 оны бохирдуулагч бодисын хэмжээг 2012 онтой харьцуулахад бохирдуулагч бодисын хэмжээ ЗДХ-нээс 5 дахин их байсан ч ерөнхийдөө буурсан ба Байгаль нуурын ус бохирдуулагч бодисын хэмжээ ЗДХ-ээс даваагүй байна. Үүнээс авч үзвэл 2013 онд Байгаль нуурын усны чанарт тавих хянал өмнөх онуудынхаас сайжирсан байна.
2013 онд 2012 онтой харьцуулахад томоохон голуудын урсац яльгүй багагч, хялбар болон хүнд исэлдэх органик бодис, давирхай, асфальтенийн хэмжээ буурсан байна. Байгаль нуурт шууд орох ууршимтгай фенол, СПАВ, зэс багассан. Ууссан эрдэс болон умбуур бодис 2012-2013 онуудад 12%, 24% болж нэмэгдсэн бол нефть бүтээгдэхүүний бохирдол 31%-иар өссөн байна.
ОХУ-ын ШУА-ийн Зүүн сибирийн Нуур судлалын хүрээлэн 2013 онд Северобайкальск хотын орчмын нуурын хойт хотгорт судалгаа хийхдээ Байгаль нуурт төдийлөн өмнө нь байгаагүй спирогира (Spirogyra) төрлийн замаг ихээр үржсэн болохыг тогтоосон [5]. Нуурын эргээс 100-аад м-т усны долгионоор хаягдсан хар ногоон өнгийн ихээхэн хэмжээний мөхсөн замаг, түүний муухай үнэр тархсан нь судалгаагаар тогтоогдсон байна (Зураг 4.2.2).
2014 оны 9 дүгээр сард зохион байгуулагдан судалгаа хийсэн Экспедици Байгаль нуурын ус ногоон өнгөтэй болсоныг илрүүлсэн бөгөөд нуурын зарим хэсэгт ногоон замаг 100 кг/м2 хүртэл тархсан байна гэдгийг тогтоосон. Замаг хуримтлагдсан хэсэгт моллюскийн дунгийн сөнөсөн бөөгнөрөл ажиглагдсан байна (Зураг 4.2.3).
Эрт дээр үеэс Байгаль нуурт байгалийн ховор зүйл болох зөөлөн бетнүүдийн ийм мөхөл олноор явагдаж байсан бөгөөд эдгээр нь сайн чанарын амьд бактер болдог байна.
Энэхүү үхмэл замгийн үзэгдэл Байгаль нуурын эргийн бүхий л хэсэгт ажиглагдах болсон ба энэ нь формидиум (Formidium) төрлийн цианы бактерийг үүсгэж, аливаа доройдсон амьд организмуудыг хордуулан устгадаг байна.
Эрдэмтэд Байгаль нуурын замгийн мөхөл нь урт удаан хугацааны туршид нуурт азот, фосфорын нэгдэл хуримтлагдсантай холбоотой гэж үздэг ч Зөвлөлт Холбоот Улсын үед нуурын эрэгт олигтой цэвэрлэх байгууламж байхгүй суурин газруудыг олноор байгуулсан, мөн нуурт олон тооны усан онгоц явуулсантай холбоотой гэж үздэг [5].
2013 оны байдлаар Байгаль нуурын сав газрын усны чанарт хийсэн хяналт-шинжилгээний дүн дараах байдалтай байв. Үүнд:
Байгаль-Амурын төмөр зам (БАМ)-ыг огтолж буй голуудын хувьд 2012 онд рН = 7.52-7.79-ийн хооронд хэлбэлзэж, хүчилтөрөгчийн хангамж хамгийн багадаа 75%-тай байв. Жилийн туршид голуудын ус бага зэрэг давслаг байсан ба зуны уларилд давслаг хүчилтөрөгчийн агуулгын ханамж маш бага, сул хүчиллэг рН-тай байв.
Тыяа болон Дээд ангарын голын ус нь өндөр давслагтай ионы тоо 42.7-142 мг/дм3 ба энэ нь улирлаас хамааралтайгаас гадна Гууджикит голд давслаг бага (10.2-24.6 мг/дм3).
Пестицидийн органик хлор тэмдэглэгдээгүй. Нийлэг болон нефть-хийн агуулга бий боловч хүлцэх агууламжаас илүүгүй. Азотын агууламж бага. Зэс, цайр, төмөр, фенол ХА-гаас өндөр гарсан байна. Гэхдээ хэт өндөр агууламж тэмдэглэгдээгүй байна. Северобайкальск хот болон Уоян тосгоны бохир усыг Тыя, Дээд Ангар голуудад хаяж байна [1].
Өмнөх 5 жилтэй харьцуулахад 2012-2013 онуудад Хойт байгаль (Северобайкальск) хотоос доош 1 км-т байрладаг Тыя гол (нуурт цутгадаг жижиг гол)-ын усны харуулын мэдээгээр азаот, фосфорын нэгдэл нэмэгдэх хандлагатай байна.
Нийт фосфорын нэгдэл жилдээ дунджаар 0.022 мян.тн орж ирдэг байсан бол 2013 онд 0.05 мян.тн болтлоо өсчээ. Мөн эрдэс азотын нэгдэл (жилдээ дунджаар 0.12 мян.тн байсан) 0.26 мян.тн болж нэмэгджээ. 2103 оны байдлаар Северобайкальск хотоос доош орших Тыя голд азот, фосфорын нэгдэл нэмэгдэж байгаа нь эко системд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна [1].
Дээд Ангар голын хяналтыг Уоян ба Дээд займка тосгон хооронд хийж байна. Голуудын ус нь жилийн туршид 45.9-125.0 мг/дм3 хэмжээний давслагтай байна. Дээд займкад давсны хамгийн өндөр агуулга тэмдэглэгдсэн. Энд 5 бохирдуулагч эх үүсвэр ЗДА-аас давж байна. ЗДА-аас давж буй бохирдуулагч эх үүсвэрийн хувьд төмөр, зэс, цайрын үйлдвэр, мөн органик болон фенол гаргагч нь байнгын бохирдуулагч болж байна. Дээд займкагийн орчимд хэд хэдэн бохирдуулагч байгаа бөгөөд төмрийн агуулга нь ЗДА-аас 4.6 (23/Y), зэсийн агуулга 6.0 (26/X), органик исэлдсэн нэгдэл ЗДА-аас 1.2 (26/X)-оор давж байв.
Баргажин гол дээр Могойт болон Усть-Баргажин тосгоны дэргэд, голын адагт гэсэн 3 цэгт хяналтыг хийж байна.
Ажиглалтын бүх үеүүдэд голуудын усанд ууссан хүчилтөрөгч хангалттай байв. рН-ийн хэмжээ дунджаас яльгүй хүчиллэгийн хооронд хэлбэлзэнэ. Усны давсжилт ус зүйн горимын бүх үеүүдэд багаас дундын хооронд хэлбэлзэнэ.
ЗДА-аас давж буй бохирдуулагчид нийт төмөр, зэс, цайр, исэлдсэн органик үлдэгдэл, фенол, петрохимийн бүтээгдэхүүн дээжүүдэд 100%, 90.0%, 59.1%, 36.4%, 18.2%, 13.6% тус тус байв. Бохирдлын нийлбэр үзүүлэлтээр нийт төмөр, зэс, цайр, тодорхойлох шинж чанартай бөгөөд органик исэлдсэн үлдэгдлийн агуулга “байнгын”, фенол, петрохимийн агуулга “тогтворгүй” тэмдэглэгдсэн байна.
Хамгийн өндөр агуулга нийт төмрийн агуулга бөгөөд (ДА 10.5), төмөр (ДА 4.6) байгаа нь 5 сарын 31-нд Могойтод хаврын шар усны үеэр тэмдэглэгдсэн байна. Дээжлэлтийг Усть-Баргажингийн ойролцоо авсан бөгөөд ЗДА-аас давсан агуулга петрохимийн бүтээгдэхүүн (ДА 1.4), фенол (ДА 3) and исэлдсэн органик бодис (ДА 2.3). Голын аль ч хэсэгт бохир усыг хаяхгүй байна.
Байгаль нуурт цутгадаг Турк, Максимика, Кика голуудын аль ч хэсэгт хүчилтөрөгчийн агууламж хангалттай байгаа бөгөөд давсжаагүй байна. Жилийн туршид рН дунджаас яльгүй хүчиллэг байв.
Максимика голын хувьд өндөр эрдэсжилттэй. Судалгаа явуулсан хэсэгт 5-13 бохирдуулагч тэмдэглэгдсэн. Нийлмэл бохирдуулагчийн үзүүлэлтээр нийт төмөр, зэс, цайр, исэлдсэн органик үлдэгдэл бодис, “үзүүлэлтийн”түвшинд, фенолын агуулга “Тогтворгүй” байна. ЗДА-аас давж байгаа бохирдуулагч цайр (ДА 1.5), нийт төмөр (ДА 8.1), фенол (ДА 2), зэс (ДА 6.7), исэлдсэн органик бодис (ДА 3).
Турк голын хувьд 6 бохирдуулагч тэмдэглэгдсэн байна (2011 онд 7 бохирдуулагч). ЗДА-аас давсан агуулгын хувьд төмөр, зэс, фенол, цайр, исэлдсэн органик бодис 100%, 66.7%, 44.4%, 33.3%, 11% тус тус дээжүүдэд илэрсэн байна. ЗДА-аас их хамгийн өндөр агуулга исэлдсэн органик бодис бөгөөд нийт төмөр ДА 5.7, зэс ДА 7.0, цайр ДА 1.4, фенол ДА 3 тус тус байв.
Зураг 4.2.5. Турк голын адаг
Кика голын усны дээжүүдэд нийт төмөр, зэс, фенол, амархан исэлдэх органик бодис, органик бодисын исэлдсэн үлдэгдэл зэргийн агуулга ЗДА-аас давж байна. ЗДА-аас давсан 13 бохирдуулагчаас 5 бохирдуулагч тэмдэглэгдсэн байна. Хамгийн өндөр агуулга бүхий дараах бохирдуулагчид байна. Үүнд: исэлдсэн органик бодисын үлдэгдэл ДА 1.4, зэс ДА 3.8, амархан исэлдэх органик бодис ДА 2 тус тус байв.
Сэлэнгэ гол. Байгаль нуурын үндсэн цутгал болох Сэлэнгэ мөрний усны чанарын хяналтыг Монгол Улсын хил дээрх Наушки тосгон, голын делтийн хэсэгт орших Мурзина тосгон хооронд орших 9 хяналтын станцаар хийж байна. Хяналтын хугацаанд голын бүх хэсэгт исэлдлийн горим хангалттай байв. Хүчилтөрөгчийн хангамж янз бүр бөгөөд 45-106% болно. Хүчилтөрөгчийн хамгийн бага хэсэг Кабанскийн хяналтын станцад тэмдэглэгдсэн бөгөөд (Кабанск тосгоноос урсгалын дор 0.5 км) усны рН үзүүлэлт дунджаас шүлтлэг тал руу жилийн туршид ажиглагдсан.
Наушкид нийт 17 бохирдуулагчаас 9 бохирдуулагч ЗДА-аас давсан байна. Үүнээс гадна фтор, хөнгөн цагаан, манганий, никель зэрэг элементүүд илэрсэн байна. Цуглуулсан бүх дээжинд манганий ЗДА-аас давж илэрсэн ба зэс, нийт төмөр, цайр ЗДА-аас 77.8%, 71.4% ба 55.6% тус тус нийт дээжээс илэрсэн байна. Усны бохирдол “хэвийн” түвшинд үнэлэгдэж байна.
Исэлдсэн органик бодисын үлдэгдэл тогтвортой тэмдэглэгдсэн бөгөөд бүх дээжүүдэд никель, хөнгөн цагаан, фенол, нефть химийн бодисын агуулга тогтвортой байна. Хамгийн их агуулга дараах байдлаар тэмдэглэгдсэн байна. Үүнд: ЗДА-аас нийт төмөр 21.38, зэс 4.0, цайр 1.3, никель 1.5, манганий 9.1, исэлдсэн органик үлдэгдэл 1.7, фенол 2.0, нефть химийн бүтээгдэхүүн 1.2-оор их байсан байна. өмнөх онтой харьцуулахад нийт төмөр, цайр, никель зэргийг агуулга өндөр байна. Харин исэлдсэн органик бодис, зэс, хөнгөн цагаан, манганий, нефть химийн бодисын агуулга буурсан байна.
Ново Сэлэнгэ тосгоны ойролцоох станцад 13 бохирдуулагчид хяналт таьвсанаас 6 нь ЗДА-аас давсан байна. ЗДА-аас давсан бохирдуулагчид нийт төмөр, зэс “үзүүлэлтийн хэмжээнд” байсан байна. Харин цайр, амар исэлдэх органик бодисын үлдэгдэл “хэвийн” хэмжээнд тэмдэглэгдсэн байна. Хамгийн их агуулга дараах бохирдуулагчид тэмдэглэгдэж байна. Үүнд: цайр 1.5 ХА (6/XII), нийт төмөр 23.5 ХА (27/YI), фенол 2 ХА (26/IY, 22/Y), зэс 7.0 ХА (25/YII), исэлдсэн органик бодис 1.9 ХА (25/YII), хялбар исэлдэх органик бодис 1.3 ХА (22/Y)-тай байв [1].
Улаан-Үд хотын орчимд Сэлэнгэ мөрний усны чанарын хяналтыг 1) хотоос урсгалын дээр 2 км-т, 2) хотоос урсгалын дор 1 км-т, 3) Мостовая төмөр замын станцын ойролцоо гэсэн 3 станцад хяналтыг хийж байна..
Улаан-Үд хотын “Водоканал” цэвэрлэх байгууламж нь голын эргийн хоёр талд байрлах бөгөөд хотын бүх ашигласан усыг цэвэрлэж голд хаядаг байна. Цэвэрлэсэн усны түвшин “хангалтгүй” гэсэн үнэлгээ авдаг.
Энэхүү цэвэрлэх байгууламжийн нөлөөллөөр Сэлэнгэ мөрний усны чанар умбуур бодис, сульфат, нитрит, зарим металлын бохирдол ажиглагдана. Хяналт хийсэн 17 бохирдуулагчаас 8 бохирдуулагч нийт усанд, Мостовая хяналтын станцын орчимд 9 бохирдуулагч ЗДА-аас давж байна. Энд ус нийт төмөр, зэс, цайр, манганез, “үзүүлэлтийн” түвшинд бол бүхэлдээ хөнгөн цагаан, фенол, исэлдсэн үлдэгдэл, амар исэлдэх органик бодис зэрэг нь “тогтвортой бус” бохирдуулагчид юм.
Хялбар исэлдэх органик бодисын хамгийн их агуулга хотын урсгалын дээд хэсэг дэх станцуудад тэмдэглэгдсэн байна. Улаан-Үд хотын дор хамгийн их агуулга азотын нитрит (ДА 2.2), манганий (ДА 10), зэс (ДА 5.6), хөнгөн цагаан (ДА 1.7), нефть химийн бүтээгдэхүүн (ДА 1.6) тус тус тэмдэглэгдсэн байна. Мостовая төмөр замын станцийн орчимд хамгийн их агуулга нийт төмөр (ДА 9.5) исэлдсэн оргнаик үлдэгдэл (ДА 2.2) зэрэг 5 сарын 22-ны хаврын шар усны үерээр тэмдэглэгдсэн байна.
Кабанкс тосгоны орчимд 1) тосгоноос урсгалын дээр 23.5 км-т, 2) тосгоноос урсгалын дээр 19.7 км-т, 3) тосгоноос урсгалын дор 0.5 км-т гэсэн хяналтын 3 станцаар усны чанарын хяналтыг хийж байна. Орон нутгийн нийтийн ашигласан бохир усыг шууд голд хаядаг. Хяналт тавьсан 13 бохирдуулагчаас 6 бохирдуулагч нийт усанд, 7 бохирдуулагч хяналтын станцын орчимд 9 бохирдуулагч хяналтын станцын ойролцоо голын өргөссөн хэсгээр ЗДА-аас давж тэмдэглэгдсэн. ЗДА-аас давсан давтамжид үндэслэвэл исэлдсэн органик бодис, нийт төмөр, цайр, зэс, мангани, зэрэг бохирдуулагчид “үзүүлэлтийн” түвшинд, амархан исэлдэх органик бодис, “тогтвортой” түвшинд, никель, хөнгөн цагаан, фенол “тогтворгүй” түвшинд тэмдэглэгдэж байна.
Сэлэнгэ мөрний делтийн хэсэгт Мурзино тосгоны орчимд исэлдсэн органик бодисын үлдэгдэл, нийт төмөр, зэс, цайр, фенол “үзүүлэлтийн” түвшинд, бүхэлдээ амархан исэлдэх органик бодис “тогтвортой илэрсэн байна.
Жид гол: Камней, Жид гэсэн 2 тосгоны орчимд судлагдсан бөгөөд усны хатуулаг зөөлөнөөс дунд зэргийн, усны эрдэсжилт багаас дунд зэргийн гэж гарсан. Хамгийн их эрдэсжилт Камней тосгоны ойролцоо тэмдэглэгдсэн бөгөөд рН сулавтар шүлтлэг, исэлдийн горим хааяагүй хангалттай гарсан байна. ЗДА-ийн давтамжтай харьцуулан үзэхэд зэс “үзүүлэлтийн” төмөр, цайр “тогтвортой”, амархан исэлдэх органик бодис, петрохимийн үзүүлэлтүүд “тогтворгүй”-д хамаарч байна. Жид тосгоны орчимд хамгийн их агуулга 1.2 ХА, амар исэлдэх органик бодис 1.1 ХА, нийт төмөр 1.9 ХА, цайр 1.3 ХА, петрохимийн бодис 2.6 ХА-тай байгаа нь тус тус тэмдэглэгдсэн.
Цөх гол: Буриадын БНУ-ын нутагт Цөх, Поворот гэсэн 2 тосгоны ойролцоо судлагдсан байна. Голын усны исэлдэх горим хангалттай бөгөөд бага эрдэсжилттэй. Цөх голын хамгийн их эрдэсжилт хавар илэрдэг.
Судалгаа хийсэн хэсэгт хяналт тавьсан 13 бохирдуулагчаас 6 бохирдуулагч нь ЗДА-аас илүү гарсан. ЗДА-аас давсан нийт төмөр, цайр, зэс, фенол, амар исэлдэх органик бодис, нефть химийн бодисууд, исэлдсэн органик бодисууд юм. ЗДА-тай харьцуулахад төмөр, зэс, исэлдсэн органик бодис “үзүүлэлтийн” түвшинд, цайр, фенол “тогтвортой” исэлдсэн органик бодис “тогтворгүй” түвшинд тэмдэглэгдсэн байна. Чикой тосгоны ойролцоо хамгийн өндөр агуулга цайр (1.6 ХА) нефть химийн бодис (1.4 ХА) тус тус тэмдэглэгдсэн. Поворот тосгоны орчимд хамгийн өндөр агуулгаисэлдсэн органик бодис (2.6 ХА), нийт төмөр (15.4 ХА), амар исэлдэх органик бодисын үлдэгдэл (1.4 ХА), зэс (7.4 ХА), фенол (3 ХА) тус тус тэмдэглэгдсэн.
.
Хилок гол: Буриадын БНУ-ын хэмжээнд Хайлааст тосгоны ойролцоо голын адаг хэсэгт хяналтыг хийж байна. Голын ус эрдэсжилт багатай. 7 бохирдуулагчаас 6 бохирдуулагч ЗДА-аас давж гарсан. Төмөр, исэлдсэн органик бодис, зэс, фенол “үзүүлэлтийн” түвшинд байна.
Түүнээс гадна дээжүүдэд бүгдэд нь төмөр ЗДА-аас давж тэмдэглэгдсэн. Исэлдсэн органик бодисын үлдэгдэл, цайр “тогтвортой” гэж тэмдэглэгдсэн. Хамгийн өндөр агуулга дараах бохирдуулагчид: исэлдсэн органик бодисын үлдэгдэл 3, амархан исэлдэх органик бодис 1.5, нийт төмөр 16.6, зэс 4.9, цайр 1.5, фенол 2 ХА-тай байв [1].
Үд гол: Улаан-Үд хот орчмын усны чанарын үзүүлэлтийг хотоос дээш 1 км-т нийт голын түвшинд, мөн урсгалын дээд хэсгийн 1.5 км (гол хяналтын цэг)-т гэсэн 2 газарт хянаж байна. Энэхүү голд хотын цэвэрлэх байгууламж, дулааны станцын цэвэрлэсэн усыг хаядаг. Гол нь хааяагүй хангалттай исэлдлийн горимтой. рН дунджаас сул шүлтлэг. Ус зүйн горимын бүх үед усны эрдэсжилт дунджийн хэмжээнд байгаа бөгөөд хамгийн их эрдэсжилт хаврын улиралд тэмдэглэгдсэн байна.
Их буюу хамгийн их онцгой бохирдол тэмдэглэгдсэн нь бий. ЗДА-аас давсан 11 бохирдуулагч тэмдэглэгдсэн байна (2011 онд 7 бохирдуулагч).
Усны чанар ерөнхийдөө сайн бөгөөд ялангуяа, урсгалын дээд хэсэгт доод хэсгийг бодвол голын усны чанар сайн. Өмнөх жилийн ижил бүх дээжүүдэд төмөр, манганий 100% тэмдэглэгдсэн. Нийт төмөр, манганий, зэс, цайр “үзүүлэлтийн” түвшинд. Хамгийн их агуулга нийт төмөр 6.6, зэс 4.1, цайр 2.3, исэлдсэн органик бодис 2.4, никель 1.5, хөнгөн цагаан 1.3, манганий 8.7, нефть химийн бүтээгдэхүүн 1.2 ХА-тай байв.
Хотоос урсгалын доод хэсэгт зэс, цайр, төмөр, манганий “үзүүлэлтийн” түвшинд, фенол “тогтвортой” түвшинд, исэлдсэн органик бодисын үлдэгдэл, никель, хөнгөн цагаан, фтор “тогтворгүй” түвшинд байна. Хамгийн их агуулга төмөр 5.8, зэс 4.1, цайр 2.3, органик бодисын исэлдсэн үлдэгдэл 2.5, никель 1 4, хөнгөн цагаан 1.1, манганий 7.7, нефть химийн бүтээгдэхүүн 1.8, фтор 1.3 ХА-тай байв..
Галуут нуур: Хяналтыг Галуут нуурын төмөр замын станцын ойролцоо тавьсан. Нуурын ус жилийн туршид давслаг бөгөөд хамгийн их эрдэсжилт хаварт ажиглагддаг. Нийт хатуулаг зөөлөнөөс дунд зэргийн. Судалгааны туршид нуурын усны исэлдлийн горим хангалттай байсан бөгөөд рН сулавтар шүлтлэг, төмөр болон амар исэлдэх органик бодисоор ЗДА-ыг давна. Усны бохирдуулагч бодисын хувьд “үзүүлэлтийн” түвшинд. Хамгийн их өндөр агуулга нь: органик бодисын исэлдсэн үлдэгдэл 2.1 (19/III), хялбар исэлдэх органик бодис 1.5 (14/YI), нийт төмөр 1.6 (14/YI), зэс 4.0 (20/XII), цайр 1.3 (10/X), фенол 2.0 (14/YI, 10/X), нефть химийн бүтээгдэхүүн 3.2 ХА (19/III)-тай байлаа.
2013 онд 2012 онтой харьцуулахад Байгаль нуурын сав газрын газрын доорх усны түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байна [1]. 2013 онд Сэлэнгэ мөрний хөндийд Иволгин-Удины сав газарт нефть бүтээгдэхүүний агуулга ихэссэн байна. Хамгийн аюултай бохирдуулагчийн эх үүсвэр нь Улаан-Үдийн үйлдвэрийн цогцолбор бөгөөд хотын бүсэд зүтгүүрийн воган-засварын үйлдвэрийн усан сан (Зураг 4.2.10), үйлдвэрийн дүүргүүдэд Стеклозавод тосгоны нефтийн бааз, нисэх онгоцны үйлдвэрийн объектууд хүндрэл учруулсаар байна. 2013 онд “2012-2020 онуудад Байгаль нуурыг хамгаалах, Байгалийн нутаг дэвсгэрийг хөгжүүлэх тухай” Холбооны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаан-Үд хотын шилний үйлдвэрийн районт хөрсөн дэх нефть бүтээгдэхүүнийг зайлуулах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, гадаргын болон газрын доорх усыг хамгаалах арга хэмжээ явагдаж байна.
Эрхүү мужийн нутаг дэвсгэрт газрын доорх ус үндсэндээ байгалиараа байна. Байгаль нуурын эрэг орчмоор шугам хоолойд холбогдоогүй хөдөөгийн суурьшлын бүсүүдэд азотын нэгдлийн бохирдол нөлөөлж байж болох юм. Культукийн нефть баазын хөнгөн нефть бүтээгдэхүүний агуулахаас доош дөрөвдөгчийн ус агуулагч цогцолборын газрын доорх ус бохирдсон нь тэмдэглэгдсэн байна. 2013 онд эдгээрийн агуулга ажиглалтын бүх хугацаанд бага байсан бөгөөд 0.08 мг/л-аас хэтрээгүй байна (2012 онд хамгийн дээд нь 0.15 мг/л хүрсэн). Экологийн хувьд хамгийн аюултай нь Байгаль нуурын целлюлоз, картоны үйлдвэрийн газрын доорх усанд дулааны болон химийн бохирдол байсаар байна (үйлдвэрийн талбай, үйлдвэрийн цехүүд, лигнин хадгалах талбай, нийтийн шугам г.м).
Забайкалийн хязгаарт Сэлэнгэ голын баруун цутгал Хилок голын сав газарт Петровск-Забайзальск хотуудын ус авах олон цооногуудад нитратын бохирдол ЗДА-аас давсан хэвээр байгаа нь эрсдэл үүсгэсээр байна.
Байгаль нуурын сав газрын Монголын хэсэгт монгол орны хойд хэсэг бүхэлдээ, төвийн хэсгийн дийлэнх нь хамрагддаг. Энэ сав газарт Монгол Улсын хүн амын 70 орчим хувь, аж үйлдвэрийн 80%, ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 60% нь төвлөрдөг [2]. Мал сүргийн 34% (11 сая толгой) нь энэ сав газарт бэлчээрлэж байна.
Байгаль нуурын сав газрын буюу Монголын хэсгийн Сэлэнгийн сав газарт гадаргын усыг бохирдуулагч нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн томоохон гурван хотод байршиж буй олон тооны үйлдвэрүүдийн хаягдал ус юм(Зураг 4.2.11 ба Зураг 4.2.12).
Сүүлийн жилүүдэд уул уурхай (Зураг 4.2.12) болон малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн хаягдал усны хэмжээ нэмэгдэж байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон Эрдэнэт, Дархан хотын цэвэрлэх байгууламжуудаас цэвэрлэсэн бохир хаягдал усаа Сэлэнгэ мөрний цутгал гол болох Туул, Орхон, Хараа голд голд нийлүүлж байна. Сүүлийн 10-аад жилд зарим бохирдуулагч бодисын агууламж усны чанарын стандарт (MNS 4586:1998)-аас давах болжээ [6].
ЦУОШГ-аас гадаргын усны ажиглалт судалгаа хийж, жил бүрийн байгаль орчны төлөв байдлын тайланд үр дүнг нь оруулж байна [2]. Усны бохирдлыг ууссан хүчилтөрөгч, амар исэлдэх органик бодис, эрдсийн азот, фосфор, хром, зэсийн агууламж зэрэг үзүүлэлтээр тодорхойлж байна. 2012 онд усны бохирдлын индекс 85 гол, 13 нуурт 120 усны ажиглалтын үр дүнгээр гаргасан байна (Хүснэгт 4.2.1 ба 4.2.2).
Улсын хэмжээнд 2012 онд гадаргын усны чанарын хяналт-шинжилгээний 85 гол мөрөн, 13 нуурт 120 харуулаар ажиглалт судалгаа хийж байсан бол 2013 онд ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний сүлжээний хүрээнд ус судлалын 150, үүнээс гол мөрний 132, нуурын 18 харуулд ажиглалт судалгаа хийжээ (Хүснэгт 4.2.1 ба 4.2.2) .
Улсын хэмжээнд 120 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж ашиглагдаж байгаа боловч ихэнх нь тоног төхөөрөмж хуучирсан, өргөтгөл, шинэчлэлтийн ажлын өртөг зардал өндөр зэрэг хүндрэлээс шалтгаалан цэвэршүүлэлтийн түвшин шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна (Зураг 4.2.13). Монгол Улсад ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтээс гарсан, хүрээлэн буй орчинд нийлүүлж болох цэвэршүүлсэн бохир усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламж, бусад үзүүлэлтийн хязгаарыг тогтоох зорилгоор “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2011” стандартыг мөрдүүлж байна.
Усны бохирдлыг бууруулах зорилгоор улсын хэмжээнд хавар, намрын улиралд их цэвэрлэгээг уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн бөгөөд 2011 онд нийслэл, 21 аймгийн хэмжээнд 1,409 гол горхи, булаг шанд, уст цэгийн хог хаягдлыг, 2012 онд 1,107 гаруй гол горхи, булаг шанд, уст цэгийн хог хаягдлыг, 2013 онд 10 аймгийн хэмжээнд 988 уст цэг (323 гол, горхи, 31 нуур, цөөрөм, 388 булаг, шанд, 13 рашаан, 233 худаг)-ийн хог хаягдлыг тус тус цэвэрлэсэн ба 2011-2013 онд нийт 3,504 уст цэгийн хог хаягдлыг цэвэрлэжээ.
Хүснэгт 4.2.1.Сэлэнгийн сав газрын гадаргын усны чанар, химийн найрлага
№ |
Голын нэр |
Цэврийн зэрэг |
Эрдэсжилт, мг/л |
рН |
Са2+ мг/л |
Mg2+ мг/л |
Na++K+ мг/л |
HCO3- мг/л |
SO42- мг/л |
Cl- мг/л |
1 |
Сэлэнгэ |
II |
253.7 |
7.8 |
34.9 |
10.3 |
15.6 |
157.8 |
18.6 |
5.9 |
2 |
Туул |
IҮ |
216.4 |
|
24.6 |
4.8 |
37.3 |
76.6 |
30.6 |
42.5 |
3 |
Орхон |
II |
226.1 |
7.6 |
26.6 |
8.9 |
25.7 |
142.7 |
18.5 |
10.8 |
4 |
Хараа |
II |
262.7-275.6 |
7.9-8.22 |
38.1 |
10.9 |
18.9 |
176.9 |
20 |
10.7 |
5 |
Ерөө |
II |
128.9 |
7.7 |
14.5 |
4.8 |
10.5 |
75.7 |
10.8 |
4.4 |
6 |
Идэр |
II |
162.2 |
7.5 |
25.2 |
6.8 |
14.0 |
104.6 |
14.1 |
7.9 |
7 |
Дэлгэрмөрөн |
II |
254.5 |
7.7 |
39.3 |
9.2 |
10.0 |
170.0 |
17.9 |
3.6 |
8 |
Эг |
II |
234.6 |
7.7 |
33.2 |
11.4 |
9.8 |
160.0 |
12.9 |
3.9 |
MNS4586:98 |
|
|
6.5-8.5 |
|
|
|
|
|
|
Хүснэгт 4.2.2. Сэлэнгийн сав газрын гадаргын усны химийн бохирдуулагчийн хэмжээ
№ |
Голын нэр |
Цэгийн нэр |
NH4 |
NO3 |
PO4 |
Si |
MnO42- |
BOD |
O2 |
Хатуулаг Са2++ Mg2+ |
мг/л |
||||||||||
1 |
Сэлэнгэ |
|
0.190 |
0.265 |
0.037 |
5.9 |
3.2 |
2.1 |
9.6 |
2.4 |
2 |
Туул§ |
Уубулан |
- |
0.28 |
0.002 |
|
|
1.8 |
|
|
Сонгино |
30.83 |
15.48 |
1.808 |
|
|
159.0 |
|
|
||
Алтанбулаг |
6.74 |
0.13 |
0.347 |
|
|
15.8 |
|
|
||
3 |
Орхон |
|
0.247 |
0.357 |
0.040 |
5.8 |
3.5 |
2.7 |
10.4 |
2.1 |
4 |
Хараа |
|
0.200 |
0.200 |
- |
- |
5.3 |
- |
- |
2.8 |
5 |
Ерөө |
|
0.224 |
0.311 |
0.030 |
6.7 |
4.0 |
1.5 |
11.1 |
2.6 |
6 |
Идэр |
|
0.170 |
0.280 |
0.015 |
4.1 |
3.2 |
1.5 |
- |
1.9 |
7 |
Дэлгэрмөрөн |
|
0.110 |
0.150 |
0.021 |
2.6 |
2.7 |
2.2 |
8.7 |
2.8 |
8 |
Эг |
|
0.107 |
0.190 |
0.024 |
2.9 |
3.2 |
1.9 |
- |
2.4 |
MNS4586:98 |
|
|
9.0 |
0.1 |
|
|
3.0 |
|
|
Document Actions
4.3 Байгаль орчинд хүний үйл ажиллагаанаас үзүүлж буй бохирдлын голомт /HOTSPOTS/
1974 оноос Байгаль нуурын хойд эрэгт Северобайкальскийн аж үйлдвэрийн цогцолбор (Severobaikalsk industrial hub)-ыг байгуулж эхэлсэн ба үүгээр Байгаль-Амурын төмөр замын гол шугам (БАМ)-ыг дайруулж, түүнээс зүүн тийш томоохон суурингууд болох Шинэ Юүян, Ангоя, Яншукан хотууд бий болсон. Тухайн үед 176 карьерийг ашиглаж байсан бөгөөд тэдгээрийн 30% нь одоог хүртэл үлдсэн байна.
БАМ-ын бүтээн байгуулалт нь тус бүс нутгийн хүн амыг 6.5 мянгаас 80 мянга болтол эрс өсгөсөн. Эдгээр суурин газруудыг байгуулах явцад бохир ус цэвэрлэх байгууламжууд, үйлдвэрийн хог хаягдлыг булах цэгүүд, хуурай хогийн цэг ихээхэн бий болсон. Өнөөгийн байдлаар Нижне ангарск, Душкакан, Холодное, Юуян зэрэг суурингуудад цэвэрлэх байгууламж асуудалтай хэвээр байгаа нь байгаль орчны гол асуудал болж байна.
Северобайкальскд агаарын бохирдуулагч нь асфальт, цемент үйлдвэрлэдэг “Нижне ангарск строй”, “ЛенБАМстрой” үйлдвэрүүд байна. Эдгээрээс хаягдал усны зөвхөн 3%-ийг нь цэвэршүүлэн ашиглаж бусдыг нь байгальд шууд хаяж байна. Эндэхийн дулааны 26 станцаас агаарт жил тутамд 2.5 мян.тн үнс, 0.5 мян.тн хүхрийн давхар исэл, 2.3 мян.тн азотын исэл хаяж байна. Мөн тээврийн хэрэгсэлээс үүдсэн агаарын бохирдол ойролцоогоор 26% байна. Сүүлийн жилүүдэд суурин болон хөдөлгөөнт бохирдуулагч эх үүсвэрийн тоо нэмэгдсээр байна. Эдгээрээс үүдэн Байгаль нуурын агаарын бохирдол санаа зовоох хэмжээнд хүрээд байгаа юм [1].
Нижне ангарск тосгонд сүүлийн жилүүдэд нийт бохирдлын ялгаруулалт тогтвортой байгаа бөгөөд жилд ойролцоогоор 3 мян.тн байна. Өвлийн улиралд нүүрсээр ажилладаг 22 уурын зуух энэ тосгонд ажиллаж байна. Тэдгээрийн нүүрсний хэрэглээ 18 мян.тн бөгөөд эдгээрээс өдөр тутам 5.3 тн үнс, 2.5 тн нүүрсхүчлийн дутуу исэл, 1.3 тн хүхрийн давхар ислийг агаарт хаяж байна. Энэ нь Байгаль нуурын хойд эрэг орчимд агаарын тоосонцорын бохирдлыг бий болгож байна. Байгаль нуурын энэхүү бүсэд Северобайкальск 100 гаруй км2, Нижне ангарск 26 км2 талбайг эзэлдэг.
Доод Сэлэнгийн аж үйлдвэрийн цогцолборнь Буриадын БНУ-ын Кабанск районы баруун хэсэгт Сэлэнгэ мөрний баруун эргээр сунаж оршино. Томоохон үйлдвэрийн төвүүд нь Сэлэнгэ, Каменск, Кабанск тосгонд оршино. Энд гол бохирдуулагч нь Сэлэнгийн картон, цаасны үйлдвэр, Тимлуйскийн цементийн үйлдвэр юм [1].
2013 онд Сэлэнгийн картон, цаасны үйлдвэр 30.6 мян.тн хаягдал гаргасны 23% нь хатуу хаягдал, 77% нь шингэн болон хийн хаягдал байжээ. Энэ үйлдвэрийн гол бохирдуулагч хаягдал нь хий бөгөөд энэ нь хаягдлын 92%-ийг эзэлдэг. Халуун хүхрийн нэгдэл 4.9%, түүний 1.5% нь хүхрийн давхар исэл, азотын исэл 0.6% юм.
Каменск тосгонд Тимлюйскийн цементийн үйлдвэрээс гадна асбест, цементийн үйлдвэр, “Байгалийн цахилгаан сүлжээ” цахилгаан түгээх компани, хөдөлгүүрийн үйдвэр зэрэг хэд хэдэн үйлдвэр бий.
Хамгийн их бохирдлыг Тимлуйскийн цементийн үйлдвэр ялгаруулдаг. Энэ үйлдвэрээс хаяж буй бохидуулагч бодисын 77.7% нь тоосонцор байна (энэ нь 7,189 тн). Үндсэн бохирдуулагч нь бензопирин (ДА 4.5), хоёрхүхэрт нүүрстөрөгч, формалдегид (ДА 2.0), тоосонцор (ДА 1.3) байна.
Цементийн үйлдвэрт Каменск тосгоны ойролцоох Таракановскийн шохойн чулууны орд, Тимлюйскийн шаврын ордыг ашиглаж байна. Уул уурхайн үйл ажиллагааны агаарын чанарт үзүүлэх нөлөөлөлд үнэлгээ хийгээгүй байна. Карьерын нөөц 190 мян.м3 болно. Уул уурхай нь 925 га газрыг эзэлж байгаа бөгөөд үүнээс дөнгөж 12 га-д нөхөн сэргээлт хийсэн байна (Зураг 4.3.4).
Байгаль нуурын сав газарт орших Улаан-Үд хотын аж үйлдвэрийн цогцолбор байгаль орчиндихээхэн нөлөө үзүүлдэг. Улаан-Үд хотод 67 үйлдвэр, 36 авто моторын үйлдвэр, 162 дулааны станц (байгаагийн 112 нь үйлдвэрийн, 50 нь бага оврын уурын зуух) байдаг. Энд агаар бохирдуулах 6,043 эх үүсвэр байгаа бөгөөд түүнээс зөвхөн 1,787 (61%)-д нь утааны шүүлтүүр ба утаа хураах төхөөрөмж суурилуулсан байна [1].
Ихэнх бохирдлын ялгарал нь дулааны төв станц (41.9%) болон нисэх онгоцны үйлдвэр (12.2%), автомашины дугуйн үйлдвэрээс гарч байна. Дулааны төв станц жилдээ 54 тн гаруй хорт бодис, түүний дотор 30 тн хөө тортог гаргаж байна. Буриадын Ус, цаг уурын төв энэ станцын тоосонцор, фенол, формалдегидийн ДА 2, азотын давхар ислийн ДА 1.5, бензопириний ДА 12 байгааг тогтоожээ.
Бохирдлын тогтмол эх үүсвэрээс гарч буй ялгарал 47.36 мян.тн, автомашин зэрэг хөдөлгөөнт эх үүсвэрээс гарч байгаа ялгарал 40.88 тн бөгөөд үүний 46.3% нь хотод төвлөрч байна.
Тогтмол эх үүсвэрээс гарч буй бохирдол нь тоосонцор (23.56 мян.тн), хүхрийн давхар исэл (12.62 мян.тн), нүүрсхүчлийн дутуу исэл (7.30 мян.тн) байна. Голлох бохирдуулагч нь бензопирин (ДА 6.8), формалдегид (ДА 2.3), фенол (ДА 2.0) азотын давхар исэл (ДА 1.5) тус тус байна.
Өмнөх жилтэй харьцуулахад бензопитин, формалдегид, хүхрийн давхар исэл багассан байна. Бусад бохирдуулагчийн хувьд нэг их өөрчлөлт гараагүй байна.
Улаан-Үд хотын эргэн тойронд олон тооны зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй уул уурхайн карьерууд, хог хаягдлын цэг, тээврийн болон боловсруулах үйлдвэрүүд байдаг. Барилгын материалын болон металл бус хог хаягдал их бий. Өөр нэг нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудал бол дуу чимээ, чичиргээ, цахилгаан соронзон орон бөгөөд эдгээр нь хорт нөлөө үзүүлж байна.
Буриадын БНУ-ын Сэлэнгийн районы төв хэсэгт Галуут нуур (Гусиноозерск) хотын эргэн тойронг эзлэн Галуут нуурын аж үйлдвэрийн цогцолбор байршдаг (Зураг 4.3.5). Галуут нуур хот нь районы төв болохоос гадна аж үйлдвэрийн төв юм. Гол үйлдвэр нь нүүрсний уурхай, дулааны цахилгаан станц болно. Байгаль орчны байдал энд сүйрлийн байдалд байна. Томоохон үйлдвэрүүд болох Галуут нуурын нүүрсний үйлдвэр, Холбольджинскийн нүүрсний ил уурхай, Галуут нуурын ДЦС бохирдлын гол эх үүсвэр болж байна.
Галуут нуурын уурхай нь хатуу хог хаягдал ихтэй бөгөөд 72 мян.м3 хатуу хог хаягдал хуримтлагджээ. Энэхүү уурхай нь 350 га газрыг эзэмших бөгөөд үүнээс 100 га-д нөхөн сэргээлт хийсэн. Холбольджинскийн ил уурхай нь улсын хэмжээнд томоохон уурхай бөгөөд 220 сая.м3 хаягдал чулууг уул мэт овоолжээ. Уурхайн эзэмшил газар нь 900 га бөгөөд үүнээс 45 га-г нөхөн сэргээж, 650 га нь уурхайн овоолго газар байна (Зураг 4.3.6).
Аж үйлдвэрийн төвд орших Галуут нуур нь хотын хүн амын унд, ахуйн болон үйлдвэрийн ус хангамжийн цорын ганц эх үүсвэр болоод зогсохгүй ойр орчмын газруудыг ч усаар хангаж байна. Энэхүү нуурыг гол бохирдуулагч нь Галуут нуурын ДЦС бөгөөд нуурыг байгалийн хөргөгч хэлбэрээр ашигладаг. Өвлийн улиралд нуурын эргэн тойрон 2 км2 талбайд задгай ус тогтдог. Нуурын дулааны үйлчилгээ үзүүлж буй бүсэд усны температур 13-14°С байгаа нь хэвийн хэмээс даруй 1.5-2 дахин их байгаа юм. Нуурын усны дулаан нь нуурын экосистемийг өөрчлөхөөс гадна замаг ургах нөхцөлийг бүрдүүлж байна. Өдөр бүр 15-16 мян.м3 зохих түвшинд цэвэрлээгүй бохир усыг хотоос болон ДЦС-аас, мөн 2 мян.м3 усыг үйлдвэрийн усан сангаас, мөн 2 сая.м3 усыг турбин хөргөсний дараа нуурт нийлүүлж байна.
Тогтмол эх үүсвэрээс гарч буй бохирдлын ялгарал 29.01 мян.тн, хөдөлгөөнт эх үүсвэрээс гарч буй ялгарал 2.49 мян.тн байна. Тогтмол эх үүсвэрээс гарч буй бохирдуулагчийн тоосонцор 10.37 мян.тн, хүхрийн давхар исэл 13.48 мян.тн байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолд хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, буурах хандлагатай байгаа бөгөөд азотын давхар исэл яльгүй өсөх хандлагатай байна.
Хиагтын аж үйлдвэрийн цогцолборнь Монгол Улсын хилийн дагуу сунан орших ба Хиагт, Наушк, Хоронхой гэсэн 3 суурин газраас бүрдэнэ. Томоохон бохирдуулагч нь Хиагтын районд Хоронхой тосгоны ойролцоох хайлуур жоншны орд бөгөөд мөн Улаан-Үд - Улаанбаатар төмөр замын станцууд юм [1].
Хоронхойн хайлуур жоншны ордоос жилд 46 га-гаас 165 мян.тн жонш олборлож, 60 га-д хаягдлаа хаяж байна. Овоолго нь 1,900 мян.тн бөгөөд уурхайн хаягдалд хайлуур жонш (12.8%), цахиур (55-60%), кальций (1.5%) шавар (7-10%) байна.
Хиагт хот нь Буриадын БНУ-ын хамгийн их бохирдолттой хот юм (Зураг 4.3.7). Гадаргын усны эх үүсвэр буюу Хиагт гол нь дутуу цэвэрлэгдсэн нийтийн бохир ус, ээрмэл-сүлжмэлийн үйлдвэр, зохион байгуулалтгүй дулааны станцуудын нүүрс болон түүний хаягдал, хатуу хог хаягдлын муу менежмент зэргээс бохирдож байна.
Тогтмол эх үүсвэрээс агаарт 4.76 мян.тн, хөдөлгөөнт эх үүсвэрээс 1.76 мян.тн бохирдол гарч байна. Тогтмол эх үүсвэрээс гол нь тоосонцор 2.38 мян.тн, нүүрсхүчлийн исэл 1.53 мян.тн, хүхрийн давхар исэл 0.67 мян.тн ялгаруулж байна. Бусад бохирдуулагч нь ЗДА-аас хэтрээгүй байна.
Жид голын эргийн дагуу Закаменск районы төв хэсэгт Закаменскийн аж үйлдвэрийн цогцолбор оршиж байна. Закаменск районы төв Закаменск хот нь уурхайн ашиглалтаас бий болсон хот юм. Томоохон үйлдвэр нь Жидийн гянтболд-молибденийн үйлдвэр ба Инкурын болон Холтосонскийн цогцолбор ордуудоос бүрддэг. Жидийн гянтболд-молибденийн ордыг 60 гаруй жил ашиглан 1996 онд хаасан. Үйлдвэрийн хаалтын ажиллагааг байгаль орчны журмын дагуу уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй, гадаргын усны менежмент хийгдээгүй байна (Зураг 4.3.8).
Үйлдвэрийн хаалтыг байгаль орчныг хамгаалах хэмжээнд хийгээгүй нь цаашид ч байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлэх хандлагатай байна [7].
Олон жилийн туршид энэхүү уурхай нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээ ОХУ-ын “2002-2010 онуудын экологи ба байгалийн нөөцийн хөтөлбөр”-т тусгагдсан боловч нөхөн сэргээлт хийгдэлгүй үлдсэн байна.
Зөвхөн 2011 онд нөхөн сэргээлтийн ажлыг 600 га-д хийж, уулын цулаар дүүргэсэн байна. Энэхүү ажлыг уурхайг эзэмшигч “Закаменск” үйлдвэрийн зардлаар “Асропол” групп гүйцэтгэсэн. Энэхүү ажлын хүрээнд Модонкул голын хөндийгөөс уурхайн эзэмшилд байгаа гидравлик овоолгоос 3.2 сая.тн элсийг шилжүүлэн нөхөн сэргээлт хийсэн. Энэхүү ажилд мөн Холбооны төсвөөс 500 сая рублийг зарцуулсан байна.
Энэ районд уурхайн дэд бүтэц, уул уурхайн үйлдвэрийг хөгжүүлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар шохойн чулууны олборлох болон боловсруулах үйлдвэр, галт уулын үнс, шавар, элс, хайрга олборлож байна. Бага оврын цемент, тоосог, шохойн үйлдвэр ажиллаж байна. Сангиногийн нүүрсний ил уурхайд Баянголын ДЦС-аас цахилгаанаар хангаж байна. Сангионогийн нүүрсний ил уурхай 194 мян.м3 уурхайн хаягдал агуулагч чулуулгийн овоолго хийсэн байна. Уурхайн үйл ажилагаанд 1,135 га газар хамрагдсан бөгөөд үүнээс 70 га нь хаягдлын овоолго эзлэж байна.
Бүхэлдээ Закаменскийн аж үйлдвэрийн төвийн байгаль орчны төлөв байдал сүйрлийн ирмэгт байгаа бөгөөд нийтийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болохоор байна.
Өмнөт Байгалийн аж үйлдвэрийн цогцолбор нь Транс сибирийн төмөр замын дагуу Байгаль нуурын баруун урд эргийг хөвөөлөн оршино. Энд ерөнхийдөө тээврийн болон үйлдвэрийн хэсэг оршино. Энд Байкальск, Слюдянка хоёр тосгон орших бөгөөд төмөр замын станцын жижиг суурингууд оршино. Байкальскийн картон, цаасны үйлдвэр нь энэхүү районы томоохон бохирдуулагч юм. 2013 оны 12 сард үйл ажиллагаа нь зогсоосон. Идэвхтэй үйл ажилагаа явуулж байсан жилүүдэд Байкальскийн картон цаасны үйлдвэрийн ялгаруулалт Байгаль нуурын эргийн дагуу зүүн хойт чиглэлд 160 км үргэлжилдэг байсан бөгөөд Байгалийн ТХГН-т 40-50 км орж, Слюдянка, Култук тосгон руу баруун тийшээ орсон байна. Бохирдол ялгаруулдаг гол эх үүсвэрүүд нь хатуу түлш хэрэглэдэг дулааны станцууд юм. Замын болон хөдөлгөөнт бохирдуулагчид, зарим үйлдвэрийн хаягдал 50% бөгөөд хүнсний үйлдвэр, тээврийн хаягдлууд боловсруулалтгүй хаягдаж байна.
Слюдянка тосгон нь Байгаль нуурын баруун урд эрэгт оршдог. Төмөр замын томоохон станц, дулааны олон жижиг станцууд, хувийн орон сууцны модон галлагаатай пийшингүүд тосгоны агаарын бохирдлын суурин эх үүсвэрүүд болдог. Хамгийн их бохирдуулагч нь тоосонцор байсан бөгөөд азотын исэл, хөө тортог ХА-ийг 1.8-2, 2.5-4.0, 3.5-5.0-аар тус тус давсан байна.
дрино тосгоны хоорондох зам байгаль орчны бохирдуулагч болж байна. Тос, метанол, форалдегид, нийт органик хлор, ХА-гаас 2-4 дахин их байна. Төмөр замын бохирдол байгаль нуур руу агаарын болон гадаргын усаар угаагдаж байна.
Байкальск хотын районд хяналт тавьж буй полигоны хүрээнд цасан бүрхүүлийн бохирдол тогтвортой хэвээр байна. 2012-2013 онуудын хүйтний улиралд 270 км2-аас багагүй байв (2011-2012 онуудын хүйтний улиралд 350 км2).
2013 онд 2012 онтой харьцуулахад Байкальск, Хамар даваа болон Хужир зэрэг станцуудад хурдсын бохирдлын түвшин нийлмэл бохирдлын хэмжээгээр 25%, 33% ба 11% тус тус болж буурч байгаа нь ажиглагдсан
2013 оны цасан бүрхүүлийн бохирдлын хяналтын үр дүнгээр нуурын гадаргуу дээр Байгаль нуурын зүүн хотгорын эргийн зурваст унах умбуур бодисын хэмжээ багассан байна [1]. Гэвч Слюдянка хотын Култук тосгон, Кабанск-Байкальскийн хэсэгт хром, хар тугалга, цайр, никель, зэс, төмрийн нэгдэл ихсэх хандлага байна.
Өвөр Байгалийн үйлдвэр, аж ахуйн газрууд болон Хойт Байгалийн үйлдвэрийн зангилааны суурин эх үүсвэрээс 2013 онд 10.2 мян.тн бохирдуулагч бодис агаарт дэгдсэн ба (2012 онд 10.0 мян.тн), хаягдал усны нийт хэмжээ 21.7 мян.м3 (2012 онд 40.2 мян.м3), үйлдвэрийн болон хэрэглээний хаягдал 829.4 мян.тн (2012 онд 974.1 мян.тн) тус тус байв.
Петровск-Забайкальскийн аж үйлдвэрийн цогцолборын хувьд агаарын гол бохирдуулагч нь Петровск-Забайкальск тосгон, Тугнуйскийн нүүрсний уурхай, төмөр замын цогцолбор юм. Петровск-Забайкальскт орших металл хайлуулах үйлдвэр тоос тортог, хүхрийн давхар исэл, нүүрсхүчлийн дан исэл, азотын исэл, нүүрсустөрөгчийн 90%-ийг ялгаруулж байна. Бүхэлдээ нүүрс устөрөгч, бензопириний ялгаралт ЗДА-аас 10 дахин их байна.
ХАА нь байгаль орчны бохирдолд тодорхой нөлөө үзүүлж байна. Малын ферм, зуны ферм зэрэг усны объектын ойролцоо байгаа тохиолдолд анхаарал татаж байна. Услалтын системийн усалгааны ус, борооны усаар угаагдсан талбайн ус, химийн бордооны давсан агуулга зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Хотод хатуу хог хаягдлын үйлдвэр байхгүй, байгаа үйлдвэр нь ажиллахгүй буюу маш доогуур түвшинд ажиллаж байна.
Монгол Улсын хувьд байгаль орчныг ихээхэн бохирдуулагч нь Улаанбаатар, Дархан (Зураг 4.3.12), Эрдэнэт (Зураг 4.3.13) хотуудын цэвэрлэх байгууламжууд ба уул уурхайн үйлдвэр болон хөнгөн үйлдвэр (ялангуяа, арьс, шир, ноос боловсруулах үйлдвэрүүд )-үүд юм. [2, 8].
“Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хүрээнд “Монголын усны форум-Ус хэлц” ТББ-аас Сэлэнгэ голын сав газрын бохирдлын голомтын эх үүсвэрийн талаар тойм судалгааг хийсэн байна [9].
Хог хаягдал ба тэдгээрийн зайлуулалт. 2013 онд Байгаль нуурын сав газрын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдал 31.9%-иар өссөн (2012 онд 83.5 сая.тн байсан бол 2013 онд –110,0 сая.тн) нь Буриад улсад хөрс хуулгын хэмжээ ихэссэнтэй холбоотой юм (Зураг 4.3.14) [1, 11].
Бүхэлдээ Буриад улсад 2013 онд 59.1 сая.тн үйлдвэрийн хаягдал гарсан бөгөөд энэ нь өмөнх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм (Хүснэгт 4.3.1) [12].
Хүснэгт 4.3.1.2012-2013 онуудын Буриад улсын үйлдвэрийн хаягдлын хэмжээ, эдийн засгийн салбаруудаар (сая.тн)
Эдийн засгийн салбарууд |
2010 он |
2011 он |
2012 он |
2013 он |
2012 он, % |
2012 он, % |
Үүнээс: |
16.73 |
26.20 |
29.01 |
59.06 |
100.0 |
100.0 |
Ашигт малтмалын олборлолт |
14.62 |
24.61 |
26.95 |
56.21 |
92.9 |
95.17 |
Боловсруулах үйлдвэр |
0.44 |
0.31 |
0.99 |
1.69 |
3.44 |
2.87 |
Эрчим хүч, хий, ус үйлдвэрлэл ба түгээлт |
0.77 |
0.67 |
0.62 |
0.72 |
2.13 |
1.22 |
2012-2013 онуудад үйлдвэрийн хаягдлын хэмжээний өсөлт нь Мухар-шивэрийн дүүргийн нүүрс олборлолттой холбоотой бөгөөд “Тугнуйн ил уурхай” ХХК нь 2013 онд 17.96 сая.тн хаягдал гаргасан байна (2012 онд 0.006 сая.тн), Сэлэнгийн районд “Баян зүрх” нүүрсний компани 2013 онд 24.3 сая.тн хаягдал гаргасан байна (2012 онд 7.0 сая.тн).
Үйлдвэрийн хаягдалд үндсэн хэсгийн 5 дугаар зэрэглэлийн аюултай хог хаягдал давамгайлдаг. Хаягдлыг хадгалах объектууд нь (зөвшөөрсөн хаягдлын цэг, үйлдвэрийн хаягдлын талбай) зэрэгт 0.49 сая.тн хаягдал байгаа бол үйлдвэрийн өөрийн хаягдлын цэг дээр 2.06 сая.тн хаягдал төвлөрч байна. Улсын хэмжээнд 304 хаягдал байршуулах объектууд тэмдэглэгдсэн бөгөөд үүнээс 7 нь ахуйн хатуу хог хаягдлын цэг, 1 нь ойн хаягдлыг цэг, 1 нь үйлдвэрийн хаягдлыг түр зуур хадгалах төмөр бетон агуулах байна. 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Буриад улсын хэмжээнд 69 га-д 147 зөвшөөрөлгүй хог хаясан цэг байсан байна. Нийтдээ 2013 онд 1,191 газар зөвшөөрөлгүй хог хаягдал хаясан бөгөөд 1,282 хог хаягдлын цэгийг устгасан байна.
Document Actions
4.4 Байгалийн аюулт үзэгдэл ба тэдгээрийн явц
Газар хөдлөлт: Байгаль нуур нь Монгол-Байгалийн чичирхийллийн бүсийн идэвхтэй бүсэд оршдог. Энэхүү нутаг дэвсгэрийг 2-3 баллын газар хөдлөлийн “Их давтамжтай”, 6-7 баллын газар хөдлөлийн “Дундаж давтамжтай”, 9-10 баллын газар хөдлөлийн “Ховор давтамжтай” бүс гэж тодорхойлдог.
Чичирхийллийн бүсийн хувьд сав газрын бүс нь Транс байкалийн бүсийн Байгалийн рифтийн бүсэд хамаардаг. Чичирхийллийн идэвхжлийн 8-9 балл нь хамгийн их бөгөөд бүхэлдээ түүнээс Байгаль нуураар дамжин Монголын хойт хэсэгт 8 балл хүрдэг. Улмаар статистик үзүүлэлтээс харвал газар хөдлөлтийн идэвхжил нь экзоген процесс бөгөөд энэ нь газрын гулсалт, чулуулгийн нуралт, мөсөн хурдсын шилжилт, шаврын хурдас, цасны нуранги зэрэг үзэгдэл дагалддаг байна.
Газар хөдлөлтийн эпицентр нь ихэнхдээ Байгаль нуур болон Сэлэнгийн делтэд оршдог. Газар хөдлөлтийн аюултай үзэгдлүүд болох 9-10 баллын газар хөдлөлт архивын дарааллын тэмдэглэлд үлдсэн бий. 6-7 баллын газар хөдлөлт Буриадын хойт хэсэгт болсон бөгөөд 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт 1905 оны 7 дугаар сарын 7, 23-нд Монголд болсон. Үүнд Кабанскийн хагарал эпицентрийн төвөөс 500 км-ийн зайд төмөр замын тунельд чулуулгийн массын шилжит болсон ба зарим газар хөдлөлтийг дор сийрүүлэв.
Монголын хойд хэсэгт Жидийн нурууны газар хөдлөлт (1957.02.06) 9 балл, Монголын хойд хэсгийн Могодын газар хөдлөлт (1967.01.05) 10 балл, Монголын хойд хэсэг, Закаменскийн ойролцоо (1984.01.17) 7-8 балл, Буриадын Оронгой (1980.10.02) 7 балл, Сэлэнгийн Зэлтэр голын цутгалын хэсэг (1989.05.13) 7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Цагааны газар хөдлөлт (1862.01.12/)-ийг онц аюултай газар хөдлөлтөд тооцдог. Энэхүү газар хөдлөлтөөр Харазын суваг, Энхбулагийн гол хоорондын талд тектоник хагарал үүсч, 260 км2 талбай бүхий газар 7-8 м доош суусан байна. 203 км2 газар усаар дүүргэгдэн нуур болж, Провалын булан үүссэн. Энэхүү газар хөдлөлт нь 10 баллын газар хөдлөлт байв. 8 баллын газар хөдлөлт нь эпицентрээс 170-180 км-ийн урттай бүс үүсгэдэг. Газар хөдлөлтийн бүсийн нийт талбай 2 сая.км2 бөгөөд эпицентрийн ойролцоо томоохон чулуулгийн гулсалтыг үүсгэдэг ба 400 км2 талбайг эзэлнэ.
Байгаль нуур болон Монголын эпицентртэй газар хөдлөлийн идэвхжил нь 6-7 балл заримдаа 8 балл хүрэх бөгөөд газар хөдлөлтийн давтамж нь 0.028-0.049. Монголын эпицентртэй Жид-Витимийн бүс дэх томоохон хагарал нь Буриадын БНУ-ын Закаменск, Жидинск, Хиагтын районуудад аюултай юм. Байгаль нуурт эпиценттертэй газар хөдлөлт нь Кабанск, Прибайкальскьск, Иволгин,Тарвагатай, Заиграевын районууд Улаан-Үд хотын хүн амд эрсдэлтэй юм.
Үер: Архив, утга зохиол, түүхийн баримт бичгүүдэд сав газрын доторх аюултай үерийн тухай тэмдэглэн үлдсэн байна [10]. Өнөөгийн байгаа статистик мэдээллийг үзвэл 1936-2012 онуудын хооронд Сэлэнгэ мөрний усны түвшин 400 см-ээс дээш гарсан томоохон үерүүд 1936.11.06, 1940.05.08, 1971.05.08 болон 1973.07.29-нд тохиожээ. Түүнээс гадна бага хэмжээний үерүүд (300 см-ээс дээш) 1938, 1942 ба 1990 онуудад болсон байна.Үерийн гол хүчин зүйл нь зуны улирлын ихээхэн устай аадар бороо, өвлийн улиралд уулын хярд унасан томоохон цасан хуримтлал, орон нутгийн уул хөндийн ландшафтын онцлогоос шалтгаалж байна (Зураг 4.4.2).
Сав газрын дотор 61-90% нь хур борооны ус болон цасны хайлалтын уснаас, зөвхөн 10% нь голын усны үерээс шалтгаалдаг. Үд голын хувьд үерийн 31% нь уулын гол болох Курба Она голуудын усны түвшингээс хамаарч байна.
Гэнэтийн үерүүд ихээхэн хор уршигтай бөгөөд усны түвшин 400 см-ээс дээш болсон үед илэрдэг. Ус хагалбарын уулсын рельеф, голын сайн хэрчигдэл зэрэг нь голын усны хуримтлалыг эрс нэмэгдүүлдэг.
Жид голд сүүлийн 70 жилд болсон томоохон үерийн үед буюу 1971 оны үерээр усны түвшин 4.57 м нэмэгдсэн ба (Камнейн хяналтын станц) 2.79 м болсон (Жидийн усны харуул). 1973 онд Цөх голд болсон үерийн үед усны түвшин Поворотын усны харуулд 1.88 м/хоног болсон бол Черемховагийн усны харуулд 1.19 м/хоног болжээ. Мөн 1991 онд Үд голд болсон үерийн үед голын усны түвшин 1.1 м дээшилсэн байна. Түвшин бууралт аажмаар явагддаг бөгөөд 0.3-0.5м/хоног байв. Уулын цутгалуудын голын усны түвшин эрс нэмэгддэг бөгөөд (Камней, Курба, Она зэрэг голууд) энэ нь тэдгээрийн байршил, мөстлөгийн бүс, хөрсний нэвчилт бага зэргээс хамаардаг.
Үерийн үргэлжлэх хугацаа Жид, Цөх, Хилок голуудад 10-15 хоног бөгөөд Сэлэнгэ мөрний хувьд 20-25 хоног, Үд голын хувьд 38 хоног байдаг (Улаан-Үд, 1936 он).
Ойн түймэр: Ихэвчлэн хавар, зуны улиралд нарс модонд давамгайлан ойн түймэр үүсдэг бөгөөд яагаад гэвэл нарс бусад модыг бодвол илүү шатамхай байдаг ба түймрийн тааламжтай орчин болдог байна. Гэхдээ түймрийн ихэнх нь хүний үйл ажиллагаатай холбоотой [10].
Сүүлийн 10 жилд дунджаар нэг жилд 431-1,224 удаагийн түймэр тэмдэглэгдсэн байна. Эдгээр түймэр нь 6,617-100,000 хүртэл га талбайг хамарсан бөгөөд маш их хохирол учруулсан байна. Түүнээс гадна түймрийн үед ялгардаг утаа нь хүний эрүүл мэндэд эрсдэлтэйгээс гадна зэрлэг ан амьтны байгалийн тархалтад сөргөөр нөлөөлдөг. Хот суурин газрын орчимд үүссэн түймэр нь маш их аюул дагуулдаг. Статистик мэдээллээр 140 түймэр Улаан-Үд хотын орчимд гарсан ба тэнд оршин суугчдад аюул дагуулж байв.
Өнөөгийн байдлаар түймрийн хор хөнөөл маш их байна. Жишээлбэл: 1,533 түймэр 89,630 га-г хамарч байгаа бөгөөд 2011 онд 731 байсан нь 2010 оныхоос илүү байжээ.
2011 онд түймэрт өртсөн газар нутаг 53,708.99 га болж өссөн нь 2010 оныхоос даруй их байсан.
Түймэр унтраалтын тайланд тэмдэглэсэнээр Прибайкальскьскт 148 удаагийн түймэрт 16,408.54 га, Закаменскд 68 удаагийн түймэрт 11,671.4 га, Хижинскийд 101 удаагийн түймэрт 7,356.75 га-д, Заиграевскт 208 удаагийн түймэрт 4,750.35 га, Тавагатайд 131 удаагийн түймэрт 7,175.20 га, Хоринскт 120 удаагийн түймэрт 7,557.82 га, Улаан-Үд хотын орчимд 134 удаагийн түймэрт 406.78 га-г хамарсан байна (Буриад улсын Онцой Байдлын яамны мэдээ).
Экспертүүдийн үнэлгээгээр ойн түймрийн 52.8% нь ХАА-н зорилгоор асаасан гал хяналттай, хяналтгүй байдлаас үүдсэн түймэр, 45.7% нь хүний үйл ажиллагаа санаатай галдах мөн осол аваар зэргээс, 0.8% нь байгалийн шалтгаанаар аянга цахилгаан, өөрөө шаталт зэргээс гарч байна.
Шавар гулсалт (Хөрсний гулсалт): Байгалийн рифтийн тектоник идэвхжил, гүний хагарлууд болон чулуулгийн ан цав, хэмхдэс өгөршлийн үр дүнд уулын хажуу хэсэгт чулуулгийн хэмхдэсийг бий болгон улмаар налуугийн дагуу аажмаар урсан доошилдог.
Удаан хугацаанд бороо үргэлжлэн орох, богино хугацааны усархаг борооны дараа борооны ус их хэмжээний гадаргын хөрс, чулуулгийн хэмхдэсийг авч зөөдөг. Энэхүү хольц уулын голуудад орж хурд массын нийлбэр болон хувирдаг. Шаврын зөөгдөл нь ихээхэн хэмжээний шавар, чулуулгийн үйрмэг, ус, ургамлын материалын зөөвөрлөдөг. Хангар уулын, Жидийн, Хамар давааны, Улаан бургасын голууд болон тэдгээрийн татамд маш их шаврын хурдас хагшаас тогтсон байна. Жид голын дунд болон дээд хэсэгт шаврын маш их хурдас (хагшаас) тэмдэглэгдсэн байна. Мөн тэрчлэн Модон хул, Камней, Зүүн наран, Цахирх, Улятуй, Боргой зэрэг уулын голуудад шаврын зөөгдөл үүссэн байна.
Өмнөд Байгалийн бүсэд (Хамар даваа нурууны хажуу) шаврын зөөгдөл янз бүрийн идэвхжлээр илэрсэн ба энэ нь 1963, 1889, 1903, 1910, 1915, 1921, 1927, 1932, 1934, 1938, 1952, 1960, 1962, 1965 болон 1971онуудад тус тус тэмдэглэгдсэн байна.
Шаврын зөөгдөл Сэлэнгийн дунд хэсэгт жишээлбэл, Кутанка, Тарвагатай голуудад 1914, 1950 болон 1961 онуудад тэмдэглэгдсэн.
Боргой (1965 он), Грязнуха (1968 он) голуудын шаврын зөөгдөл ихээхэн хохирол учруулсан байна.
Тэхлээр ус хагалбарын жижиг голууд Кутянка, Тарвагатай, Сакура, Сава Хиагт голуудад шаврын хурдас хуримтлал бий болсон байна. Тарвагатай, Мухар шивэр, Бичурск, Хиагт голуудын уулын хажуу нь шаварлаг элс, элсэрхэг хэмхдэс, мөн их хэмжээний элэгдэлд орсон байдаг тул шаврын хурдас үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Шаврын хурдас үүссэн талбайн хэмжээ 0.08-0.2.
Элэгдэл-хуримтлалын процесс: Жалга болон голын элэгдлээр элэгдлийн бүтээгдэхүүн гол руу зөөгддөг ба улмаар дунд болон жижиг голуудын шаварлаг болон гүехэн хурдас хуримтлалыг бий болгохоос гадна голын голдирлыг өөрчилдөг.
Усан хагалбарын доторх байгалийн байдал нь өндөрлөг хэсэгт эрозийн процесс бий болдог (гуу жалга дефлаци бий болно).
Түүнээс гадна идэвхтэй газар ашиглалт нь нүх болон хажууг өргөнөөр бий болгодог. Эолоны процесс нь салхины үйл ажиллагааны үр дүнд бий болдог хурдас хуримтлал юм. Хүчтэй салхи нь хөрсийг дахин зөөгдөх хүчин зүйл болдог бөгөөд хөрс болон жижиг гадаргууг өөрчилдөг. Энэхүү процесс шаварлаг элс ихээхэн тархсан газар илэрдэг бөгөөд хөрс болон ургамлын бүрхэвчийг дахин зөөдөг. Энэхүү процесс нь Заганск, Худунск, Цагаан давааны нуруудын өмнө хажууд маш ихээр тархсан бөгөөд энэ нь Сэлэнгэ болон Цөх голуудын бэлчрийн хэсэг юм.
Сэлэнгэ, Үд, Жид, Хилок, Цөх голуудын судлагдсан хөндийнүүд, тэдгээрийн усан хагалбарын хэсэгт эрозийн (элэгдлийн) процесс их байна. Цагаан даваа, Малханск, Заганскийн нуруудад мөн хээрийн бүсэд энэхүү процессын идэвхжил их байна.
Шугаман элэгдэл нь зарим газраа 12 км2 хүрнэ. Одоогийн байдлаар 400 м-ээс урттай 12 мянган гуу жалга тэмдэглэгдсэн байна. Жалгуудын нийт урт 1.9 км болно. Элэгдэлд өртсөн газрын нийт хэмжээ 1-13/100 км/км2 болох ба дунджаар 5/100 км/км2, жалгын нягтшил 0.03-0.19 км/км2 (0.08 км/км2). Энд шаварлаг хурдсын урт 5-7 км, гүн нь 40 м болно. Боргой, Галуут нуур, Тугнуй, Үд голуудын хөндийд элэгдэл (0.3-1 км/км2). Малханск, Заганск, Кудунск, Курбинскийн нуруудад шугаман элэгдэл ойгүй газар ажиглагддаг. Энд жалгын өсөлтийн хэмжээ 0.5-26 м/жил.
Монгол Улсад байгалийн аюулт үзэгдлийн давтамж сүүлийн 10 жилд нэмэгдэх болсон. Энэхүү давтамжийн үзэгдлийг цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлах болсон. Монголд цасан шуурга, их хэмжээний цас унах, шороон шуурга, зуд (хахир өвөл), үер, хөрсний гулсалт, түймэр, хуурайшил, цөлжилт зэрэг байгалийн аюулт үзэгдэл ихээхэн ажиглагдаж байна.
Улсын хэмжээнд ус цаг уурын аюултай болон гамшигт үзэгдлийн улмаас 2008 онд 82 хүн амь насаа алдан, 414,918 толгой мал хорогдож, 3.5 тэрбум.төг-ийн хохирол, 2009 онд 47 хүн амь насаа алдан, 446,402 толгой мал хорогдож, 12.4 тэрбум.төг-ийн хохирол, 2010 онд 8 хүн амь насаа алдаж, 9.7 сая гаруй мал хорогдож, 52.7 тэрбум.төг-ийн хохирол, 2011 онд 13 хүн амь насаа алдан, 1,100 толгой мал хорогдож, 2.8 тэрбум.төг-ийн хохирол хохирол тус тус учирсан байна.
2012 онд фронтын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүд болох хүчтэй салхи шуурга 13 удаа, их бороо 2 удаа, их халуун 2 удаа, их хүйтэн 2 удаа, цочир хүйтрэл 7 удаа, хүйтэн бороо 2 удаа ажиглагдаж, үүний улмаас нийт 1 хүн амь насаа алдаж, 6,555 мал хорогдож, 36 байшингийн дээвэр салхинд хууларч, 17 гэр нурж, эрчим хүчний 58 шон унажээ.
Зуд гэдэг нь Монгол нэр томъёо бөгөөд хахир хүйтэн өвлийг хэлэх бөгөөд мал ус, тэжээлийн хомсдол, хүйтнээс харангадаж ихээр хорогдохыг хэлж байгаа юм. Зудыг цагаан, хар, шуурганы, хүйтний, хавсарсан, туурайн зуд гэж ангилдаг. Зундаа ган гачигтай байснаас өвс тэжээл хангалттай базаах боломж олгоогүй, улмаар өвөлдөө цас их орж, салхилан, агаар хэм хэвийн хэмжээнээс доогуур болж хүйтний эрч эрс чангарч, бэлчээрийг үлэмж их цас дарсанаас бэлчээрийн хомсдолд орж, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутрах зэрэг өвлийн улирлын нөхцөл байдлыг цагаан зуд боллоо гэдэг.
Зудын үед мал бэлчээрлэж чадахгүй болж, төв суурин газарт үйлдвэрлэл аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрдэг.
Монгол орны нөхцөлд цагаан зудын үед ихээхэн хохирол амсдаг. Тухайлбал: Хамгийн сүүлд 2009-2010 оны өвөл 18 аймгийн 175 сумыг хамарсан зуд болж 9.7 сая мал хорогдож, нийтдээ 526.8 тэрбум.төг-ийн хохирол учирсан байна.
Өвөл, хаврын улиралд малын ундны хэрэгцээг хангах цас байхгүйгээс мал харангатаж харын зуд бий болдог.
Хуурайшил: Монгол орны хуурай болон хагас хуурай нөхцөлд хуурайшил ихээр ажиглагддаг. Ихэнх нутгаар хуурайшил ажиглагддаг болсон. Хуурайшил ойт хээр, хээрийн бүсэд 10 жилд 1 удаа ажиглагдах ба цөлийн бүсэд хуурайшилт 2 жилд удаа ажиглагдах болжээ.
Oн
|
Аюултай болон гамшигт үзэгдлийн тоо |
Нас барсан хүний тоо
|
Хорогдсон малын тоо толгой
|
Хохирол, сая.төг
|
2010
|
57
|
8
|
9,700,000 |
52,739.6
|
2011
|
70
|
13
|
1,100
|
2,807.2
|
2012
|
140
|
19
|
8,444
|
17,132.4
|
Ашигласан материал
1. “Байгаль нуурын төлөв байдал, хамгаалалтын тухай” 2013 оны улсын тайлан, Эрхүү хот. http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258
2. БОНХЯ, “Байгаль орчны төлөв байдлын тайлан 2011-2012 он”, 2013 он. http://bic.iwlearn.org/mn/documents/documents/state-reports/State%20of%20the%20Environment%20Report%20MONGOLIA-%202011-2012%20-MGL.pdf/view
3. “Байгаль нуурын экологийн атлас”, ОШУА СС-ын Газар зүйн хүрээлэн, масштаб 1:5000,000, 2014 он. http://bic.iwlearn.org/ru/atlas/atlas
4. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурь мэдээлэл. http://www.who.int/collaboratingcentres/database/ru/
5. О.А.Тимошкин, В.В.Мальник, М.В.Сакирко, К.Боедекер “Байгаль нуурын экологийн хямрал”, Эрдэмтэд онош тавьж байна. Шинжлэх ухаан тэргүүн эхээс. № 5 (59), 2014 он. http://estandard.mn/filebase/files/4943-2011.pdf.
6. Г.Г.Хамнаева, А.И.Куликов, Б.З.Цыдыпов “Закаменск хот, түүний хил залгаа нутгуудын хүрээлэн буй орчны өнөөгийн экологийн байдал”, /Вестник БГСХА, 2013 он, №3. 79-85 х.-наас.
7. Монгол Улс, “Хараа голын сав газрын усны чанар, бохирдлын халуун цэгийн үнэлгээний тухай тайлан”, 2013 он.
8. БОНХЯ, “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, “Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл”, I боть, УБ хот, 2012 он. http://bic.iwlearn.org/mn/documents/documents/state-reports/ulsyn-usny-nootsiin-neghdsen-mieniezhmientiin-tolovloghoo-bolovsruulakhad-zoriulsan-sudalghaany-emkhetghel-neghdugheer-devter-monghol-kheleer/view
9. Т.А.Борисова “Байгаль нуурын сав газрын байгаль-антропогены эрсдлүүд”, Новосибирск. “ГЕО” Академийн хэвлэл, 2013 он, 126 х.
10. “Байгаль нуурын байдал, түүнийг хамгаалах тухай” 2012 оны тайлан, Эрхүү хот, “Росгеолфонд” Сибирийн салбар, 2013 он, 436 х. http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258
11. “Буриад улсын 2013 оны хүрээлэн буй орчны байдал түүнийг хамгаалах тухай” Улсын тайлан. http://minpriroda-rb.ru/upload/iblock/26b/gocdoclad_2013.pdf