4.1 Агаарын бохирдол

Байгаль нуурын сав газрын Оросын хэсгийн агаар мандлын бохирдол нь бүс нутгийн хэмжээнд антропогены нөлөөллийн эх үүсвэрээс ялгарсан бохирдол зөөгдөж, дахин сарних маягаар илэрдэг [1, 2]. Эрхүү-Черемховагийн үйлдвэр, тээврийн цогцолбор нь Байгаль нуурын сав газрын Эрхүүгийн хэсгийн гол бохирдуулагч болж байна (Зураг 4.1.1).

Бүс нутгийн цаг уур, газар зүйн онцлог, эх газрын байршил, агаарын температур нам, өвлийн улиралд хур тунадас бага, салхины антициклон давтамж зэрэг нь агаар мандлын өөрөө цэвэрших чадварыг ихээхэн багасгаж байгаа юм (Зураг 4.1.2).

4.1.1

Зураг 4.1.1. Агаар мандлын агаарын байдал [3]

Энэхүү үзүүлэлт нь бохирдлын задрах хурдыг харуулах хэмжигдэхүүн бөгөөд энэ нь ОХУ-ын Европын хэсгийн үзүүлэлтээс 2-3 дахин бага юм. Инверсийн температур өндөр, салхины хүч бага зэрэг нь хавсарч жилийн тэн хагас нь хасах температуртай, агаарын эргэлтийн давтамж доогуур зэрэг сөрөг үзүүлэлтүүд нь хот болон үйлдвэрийн төвүүдэд агаарын бохирдлын түвшин өндөр байх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдал нь бүс нутгийн хэмжээнд бохирдлын ялгарлын эх үүсвэрээр дамжин агаар бохирдож байна (80-100 км түүнээс хол зайд).

Агаарын бохирдлын үнэлгээний түвшин, тэдгээрийн хандлагыг Холбооны агентлагийн “Эрхүүгийн ус, цаг уур, байгаль орчны хяналтын төв”-ийн, мөн “Буриадын ус цаг уур, байгаль орчны хяналтын төв”-ийн байнгын ажиглалтаар хийж байна. Агаарын бохирдлын үзүүлэлт нь агаарын бохирдлын давтамж, голлох бодис, бензопирин, нүүрсхүчлийн дан исэл, азотын давхар исэл, хүхрийн хоёрдогч исэл, формалдегид, мөн онцгой бохирдуулагч азотын сульфид, метил меркаптан, хүхэрт ус төрөгч, хлорин зэрэг ордог (Зураг 4.1.3 ба 4.1.4).

2013 онд Байгаль нуурын байгалийн хамгаалалтын бүс нутагт агаарын чанарын өөрчлөлт 2012 онтой харьцуулахад онцын өөрчлөлт гараагүй байна [2]. Агааарын бохирдлын түвшин Байгаль нуурын экологийн төвийн бүсийн болон байгалийн нутаг дэвсгэрийн суурин газрууд болох Байкальск, Слюдянка, Култук, Листвянка зэрэгт бага хэвээр ажиглагдлаа. Харин Экологийн буфер бүсийн нутаг дэвсгэрт орших Улаан-Үд хот, Сэлэнгэ тосгон зэрэгт өндөр зэрэгтэй гарсан байна ( 2012 онд Сэлэнгэ тосгонд “маш өндөр”, Улаан-Үд хотод “өндөр” гарсан байна).

4.1.2

Зураг 4.1.2 Агаар мандлын өөрөө цэвэрших нөхцөл [3]

4.1.3

Зураг 4.1.3. 2007-2013 онуудад ОХУ-ын субъектуудын агаар мандал дахь бохирдуулагч бодисын хаягдлын үзүүлэлт

4.1.4

Зураг 4.1.4. 2013 оны ОХУ-ын субъектуудын агаар мандал дахь бохирдуулагч бодисын харьцаа

Байгаль нуурын сав газрын Эрхүүгийн хэсэгт агаарын бохирдлын хяналтыг Байкальск-Слюдянка-Култук-Лист­винка гэсэн маршрутын дагуух 4 сүлжээгээр гүйцэтгэж байна. 2012 онд Байкальскийн агаарын бохирдлын түвшин доогуур байсан ба өмнөх жилийн түвшинд байсан байна (API=1). Бензопириний жилийн дундаж түвшин зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДА)-ийн дээд түвшнээс 1.6 дахин их байв (2011 онд дээд агууламжаас 1.6 дахин их байсан). Бензопириний сарын дундаж агууламж (ДА) 3.0 байсан (2010 онд 3.0-ийг давж байсан байна).

Хүхрийн устөрөгчийн агууламж 1 удаа өндөр гарсан бөгөөд ДА 1.3 (2011 онд ДА 1.1) байв. Мөн нүүрстөрөгчийн давхар исэл 1 удаа ДА 3.0 гарсан ба (2011 онд ДА 3.0 байв). Мөн метил меркаптан 1 удаа өндөр тэмдэглэгдсэн бөгөөд ЗДА-аас өндөр гараагүй байна.

Слюдянка, Листвинка, Кулдук зэрэг районуудад агаарын бохирдол доогуур бөгөөд өмнөх жилүүдийхтэй ижил түвшинд байв. Үндсэн бохирдуулагчдын жилийн ДА Слюдянкад 1.2 дахин, Кулдукт 1.3 дахин, бүхэлдээ азотын давхар ислийн жилийн ДА нь ЗДА-аас 1.2 дахин их байв.

Култук, Слюдянкад агаарын үндсэн бохирдуулагч 1 удаа өндөр тэмдэглэгдсэн бөгөөд ЗДА-аас 2.8 ба 3.4 дахин их байв. Листвинкэд азотын давхар ислийн агуулга 1 удаа өндөр тэмдэглэгдсэн бөгөөд ЗДА-аас 3.8 дахин их гарсан байна. Эдийн засгийн төв бүсэд нүүрстөрөгчийн дутуу исэл нэг удаа өндөр тэмдэглэгдсэн ба гэхдээ ЗДА-аас даваагүй байна. Листвинкэд 2011, 2012 онуудад азотын давхар ислийн агуулга өндөр гарсан бөгөөд ДА нь 1.3, 3.8 байв.

Буриадын БНУ-ын хувьд сав газрын зүүн хойт хэсэгт Улаан-Үд, Галуут нуур, Хиагт, Сэлэнгэ гэсэн 4 сүлжээгээр, 7 байнгын ажиглалтын цэгт агаарын бохирдлын хяналтыг хийж байна. Энэхүү ажиглалтын дүнгээс харахад агаарын бохирдолт Сэлэнгэд “маш өндөр”, Улаан-Үдэд “өндөр”, Хиагт, Галуут нуурт “бага” гэсэн дүн гарсан байна.

Улаан-Үд, Галуут нуур, Хиагтад үндсэн бохирдуулагч нь ЗДА-аас их байв. Сэлэнгэд бензопирин, формалдегид, фенолын агуулга ЗДА-аас өндөр байна. Бүхэлдээ Улаан-Үдэд бензопирин, формалдегид, азотын давхар исэл ЗДА-аас байнгын их байна. Хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл, азотын исэл пдк-гаас аль чхэсэгт бага байна. Бүх ажиглалтын цэгүүдэд үндсэн 3 түүнээс дээш бохирдуулагч ЗДА-аас их байна.

4.1.5

Зураг 4.1.5. Улаан-Үд хотын азотын давхар исэл 12 дугаар сард ЗДА-аас давсан давтамж [3]

Сэлэнгэд бензопириний жилийн дундаж агууламж нь 4 байх ёстой байтал нэгэн удаа хамгийн өндөр буюу ДА нь 10 гарсан. Улаан-Үдэд энэхүү үзүүлэлт буюу ДА нь 2.8, 8.2 байв. Агаарын бохирдол өндөр байгаа нь үйлдвэр, дулааны цахилгаан станц, автомашин зэргээс ялгарч буй хий, байгалийн тоосонцор зэргээс үүдэлтэй юм. Энэ хоёр газрын цаг уурын болон байр зүйн нөхцөл нь агаарт туйлын тохиромжгүй бөгөөд бохирдуулагч бодис агаар мандлын доод хэсэгт нягтарч, хуримтлагдах нөхцөлийг бий болгодог.

2008-2012 онуудын хоорондох 5 жилд бензопирин, формалдегид, ялангуяа Сэлэнгийн районд мөн хатуу хөвөгч, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл Хиагтад, бохирдуулагч бодис, азотын давхар исэл Галуут нуурт бохирдуулагчийн агуулга нэмэгдсэн байна.

ОХУ-ын Байгаль орчны төлөв байдлын жилийн тайланд 2010 он хүртэл Улаан-Үд хотыг Оросын агаарын бохирдол өндөр хотуудын жагсаалтад оруулж байв. 2010 оноос хойш Улаан-Үд хотыг энэ жагсаалтаас хассан. Улаан-Үд хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь үйлдвэр, дулааны цахилгаан станц болох “Буриадын генератор”, “ДЦС-14”, төв халаалтын CHP-1 ба CHP-2 үйлдвэр (Зураг 4.1.6), Улаан-Үд хотын зүтгүүрийн засварын үйлдвэр, Улаан-Үд хотын онгоцны үйлдвэр, мөн төмөр зам болон авто зам юм.

4.1.6

Зураг 4.1.6. Улаан-Үд хотын ДЦС-ын утаа

Сэлэнгийн агаарын бохирдлын эх үүсвэрийн хувьд СЦКҮ (Зураг 4.1.7), мөн төмөр зам юм. Галуут нуурын үндсэн бохирдуулагч нь Галуут нуурын дулааны цахилгаан станц, дулааны станц, төмөр зам болон автозам юм. Хиагтын гол бохидуулагч нь хуаран, түүний дэд бүтэц мөн дулааны зуухнууд, зам, төмөр зам юм.

Забайкальскийн хязгаарын хувьд агаарын бохирдлын хяналтыг Петровск-Забайкальскт хийж байна. 2012 онд агаарын бохирдлын үзүүлэлт өндөр гарсан. Бензопириний агууламж мэдэгдэхүйц өндөр бөгөөд жилийн дундаж агууламж ЗДА-аас 3.3 дахин их, сарын хамгийн өндөр агууламж ЗДА-аас 6 дахин их байна. Бусад бохирдуулагчийн хувьд өндөр биш. Нүүрстөрөгчийн дан исэл голлох бохирдуулагч бодис нэг удаа өндөр гарсан бөгөөд ЗДА-аас 2.8, 2.2-аар тус тус их байв.

.4.1.7

Зураг 4.1.7. Сэлэнгийн целлюлоз, картоны үйлдвэр (СЦКҮ

Эдгээрээс үзэхэд 2012 онд Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсэгт агаарын бохирдол 2011 онтой харьцуулахад онцын өөрчлөлтгүй байна.

Агаар бохирдуулах бодисуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон эрсдэл бүхий аймгийн төвүүдэд хэмжихийн тулд 2011 оноос эхлэн агаарын чанарыг байнга шинжлэн судлах хяналтын 36 харуул ажиллуулж байна (Хүснэгт 4.1.1) [2].

Монгол Улсын хүн амын 65.4% нь Сэлэнгийн сав газарт оршин суудаг. Агаарын бохирдлын түвшин сав газарт байрлах томоохон суурин газруудад тухайлбал, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Цэцэрлэг, Булган, Сүхбаатар хотуудад өндөр байна (Зураг 4.1.8).

4.1.8

Зураг 4.1.8. Улаанбаатар хотын агаарын тоосжилт

Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын 130 гаруй мянган өрх болон байшин, гэр “холимог” хорооллын 180 гаруй мянган өрхийн ердийн галлагаатай нүүрс шатаадаг зуух болж байна (Зураг 4.1.9). Тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсч байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх эх үүсвэр болж байна. 2013 оны байдлаар 257,498 авто машин үзлэг, тооллогод хамрагдсаны 173,799 нь буюу 70 шахам хувь нь 10-аас дээш ашигласан машин байна. Мөн Улаанбаатар хотын хувьд 150 шахам уурын зуух, дулааны гурван том цахилгаан станц бас томоохон агаар бохирдуулагч болж байгаагаас гадна нь хогийн цэг, газрын эвдрэл, шороон зам, баригдаж буй барилга байгууламж, тоосго, барилгын материалын зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн шороо тоос агаар бохирдуулагч эх үүсвэр болж байна.

4.1.9

Зураг 4.1.9. Улаанбаатар хотын гэр хороолол

Агаарын чанарыг тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх, холбогдох мэдээ, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн албадыг аймаг, нийслэл (аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний алба)-д ажиллуулах асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэнтөрийн захиргааны төв байгууллага буюу БОНХЯ хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд тэдгээр албад нь өдөр тутмын агаарын чанарын мэдээллийг гарган, ЦУОШГ-ын Агаарын чанарын мэргэжлийн алба мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн мэдээлж байна.

 

Хүснэгт 4.1.1. Агаар бохирдуулах бодисуудыг хэмжих агаарын чанарын хяналтын харуулууд

Агаарын чанарын индексийг агаар дахь түгээмэл тархалттай хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэгт тоосонцор (PM10) болон Нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (O3) гэсэн 5 үндсэн бохирдуулах бодисоор хэмжин тооцон гаргадаг ажээ (Хүснэгт 4.1.2). Эдгээрээс хүний эрүүл мэндэд хамгийн их хохирол үзүүлж буй нь агаарын тоосонцор болж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин ялангуяа өвлийн улиралд маш их бөгөөд энэ нь халаалтанд ердийн нүүрс, түлээ ашигладагтай холбоотой. Мөн түүнээс гадна хотын байр зүй асуудлыг хүндрүүлж байна.

Нийслэл Улаанбаатар хот нь 4 уул (өмнөд талд Богдхан уул, баруун талд Сонгинохайрхан уул, хойд талд Чингэлтэй хайрхан уул, зүүн талд Баянзүрх уул оршдог)-аар хүрээлэгдсэн тул өвлийн улиралд салхины хурд бага байдгаас хотын төвийн агаарт утаа тортог, элдэв хорт хийн хольцууд эрс нэмэгддэг нь агаарын бохирдлын сарнилд муугаар нөлөөлдөг. Түүнээс гадна температурын ялгаа маш их ажиглагддаг бөгөөд хүйтэн агаарын үе түүний дээр орших халуун агаарын үеэр хаагдаж, энэ нь хэдэн өдрөөр ч ажиглагдах ба ингэснээс бохирдуулагч бодис газрын хөрсөнд ойрхон агаарт удаан хадгалагддаг [2].

Улаанбаатар хотын агаарын жижиг ширхэгт тоосонцорын дундаж агууламж (PM2.5 тоосонцорын голч 2.5 микрон (2.5 µm)-оос ихгүй байх) дэлхийд хамгийн өндөр байна [4]. Улаанбаатар хотын PM2.5 өвлийн улиралд ихэвчлэн 300 мкг/м3-аас давж байна. Агаарын том ширхэгт тоосонцор болох PM10 (PM10 тоосонцорын голч 10 микрон (10 µm)-оос ихгүй байх)-ны бохирдлоор Улаанбаатар хот дэлхийн 91 орны 1099 хотуудаас 2-т тэмдэглэгдсэн байна. Агаарын тоосонцор нь уушгинд хялбар нэвтрэх бөгөөд янз бүрийн өвчин түүний дотор амьсгалын зам, мэдрэлийн системийн өвчнийг үүсгэдэг байна.

БОНХЯ-ны мэдээлэлд үндэслэн жил бүр Үндэсний стастистикийн хорооноос нийслэл болон аймгийн төвүүдийн агаар дахь хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2)-ийн стастистик мэдээллийг гаргадаг бөгөөд 2013 оны байдлаар Сэлэнгийн сав газарт хамаарах нийслэл болон аймгийн төвийн агаарыг бохирдуулагч бодисын жилийн дундаж агууламжийг доорх хүснэгтэд үзүүллээ (Хүснэгт 4.1.2).

Хүснэгт 4.1.2. Сэлэнгийн сав газарт хамаарах нийслэл болон аймгийн төвийн агаарыг бохирдуулагч бодисын жилийн дундаж агууламж

*Эх сурвалж: Үндэсний стандартын хороо

2010 онд УИХ-аас Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулан “Цэвэр агаарын сан”-тай байхаар тогтоосон ба Засгийн газраас байгуулсан уг сан нь 2011 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын төлөө айл өрхүүдэд сайн чанарын түлш, түлш хэмнэх зуух нийлүүлэх, Туул, Сэлбэ, Улиастай зэрэг голуудад ногоон бүс байгуулах, хотын цэцэрлэгт хүрээлэнг өргөтгөх, хоол хүнс бэлтгэхэд шатдаг хийг ашиглахыг дэмжих, тээврийн хэрэгслийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төлбөр хураамж авах, агаарын бохирдлыг бууруулахын ач холбогдлыг нийгэмд мэдрүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.

Document Actions
IW:LEARN