5.3 Байгаль орчны улсын хяналтын систем

2011 онд “Улсын болон орон нутгийн хяналт, шалгалыг хэрэгжүүлэх асуудлаар ОХУ-ын хууль эрх зүйн баримт бичигт зарим хэсэгт өөрчлөлт оруулах тухай” 2011.07.18 №242-Ф3 хуулиар Холбооны улсын 2002.01.10 №7-Ф3 “Байгаль орчны улсын хяналт”, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 65 дугаар заалтад өөрчлөлт оруулсан [6].

Шинэчилсэн найруулгын дагуу экологийн хяналтын бодлого нь ОХУ-ын хууль эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон хяналт хэрэгжүүлж, зохион байгуулах, илэрсэн зөрчил эвдрэлийн үр дагаврыг арилгах, устган зайлуулах, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагын хэрэгжилтийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн явц, хэтийн төлөв байдлыг үнэлж дүгнэх арга хэмжээнүүдэд чиглэгдэнэ.

Байгаль орчны улсын хяналт нь дараах зүйлүүдийг хамаарна:

- геологийн судалгаанд улсын хяналт хэрэгжүүлэх, газрын хэвлийн хамгаалалт болон оновчтой ашиглах,

- газрын төлөв байдалд улсын хяналт хэрэгжүүлэх,

- хаягдлын эргэлтийн салбарт улсын хяналт хэрэгжүүлэх,

- агаар мандал, агаарын бохирдолд улсын хяналт хэрэгжүүлэх,

- ус, усан орчны хамгаалалт, ашиглалтын байдалд улсын хяналт хэрэгжүүлэх,

- ОХУ-ын эх газрын дэвсгэрт экологийн улсын хяналт хэрэгжүүлэх,

- ОХУ-ын нутаг дэвсгэрт хамаарах далай тэнгис болон дотоодын далай тэнгис, нуур цөөрмийн усны төлөв байдалд экологийн улсын хяналт хэрэгжүүлэх,

- ОХУ-ын эдийн засгийн онцгой бүсэд экологийн улсын хяналт хэрэгжүүлэх,

- Байгаль нуурыг хамгаалах салбарт экологийн улсын хяналт хэрэгжүүлэх,

- Улсын, холбооны улсын ойн төлөв байдалд хяналт хэрэгжүүлэх,

- ан амьтаны хамгаалал арчилгаа болон тэдгээрийн амьдрах орчныг сайжруулах, нөхөн сэргээх холбооны улсын хяналт хэрэгжүүлэх,

- загас агнуур болон усны бионөөцийг хадгалах салбарт холбооны улсын хяналт хэрэгжүүлэх,

- ан агнуурт холбооны улсын хяналт хэрэгжүүлэх,

- байгалийн онцгой хамгаалалттай нутаг дэвсгэрийг ашиглах болон хамгаалах салбарт улсын хяналт хэрэгжүүлэх.

“Байгаль нуурын хамгаалалтын салбарт байгаль орчны улсын хяналт явуулах” хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу 1999.05.01-ний өдрийн № 94-Ф3 “Байгаль нуурын хамгаалалтын тухай” холбооны улсын хууль нь Байгаль нуурын салбар дахь экологийн улсын хяналтыг холбооны улсын эрх бүхий гүйцэтгэх засаглалын байгууллага болон Буриадын БНУ-ын гүйцэтгэх захиргаа, Забайкальскийн хязгаар, Эрхүү муж хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү хэрэгжүүлэхдээ холбооны улсын экологийн хяналт ба бүс нутгийн байгаль орчны улсын хяналт, дэг журам, ОХУ-ын хууль эрх зүйн тогтоомж болон ОХУ-ын хуулийн этгээдийн тогтоомжийг мөрдлөг болгоно. [4, 6].

2013 онд холбооны байгаль орчны улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудын тоо бага зэрэг буурсан байна. 2013 онд Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хил хязгаарын хүрээнд 551 (2012 онд 623) байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдгээрээс төвийн бүсэд 171 (2012 онд 195) байгууллага, агаар мандлын нөлөөллийн бүсэд 101 (2012 онд 112) байгууллага, экологийн орчны (буфер) бүсэд 279 (2012 онд 316) байгууллага байна. Байгаль нуурын сав газарт 511 байгууллага харъяалагдаж байна. Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хүрээнд нийтдээ 2,847 экологийн хяналтын нэгж бүртгэгдсэн бөгөөд түүний дотор Буриадын БНУ-д 1,459, Эрхүү мужид 767, Забайкальскийн хязгаарт 621 нэгж байна.

2012-2013 онуудад Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хүрээнд холбооны улсын дүнгээр байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд 727 удаа (2012 онд 416 удаа) экологийн хяналт шалгалт явуулсны дотор:

- геологийн судалгаа, газрын хэвлийн хамгаалалт болон түүнийг үр ашигтайгаар ашиглах улсын хяналт – 116 (2012 онд 62),

- газар ашиглалтын улсын хяналт – 124 (2012 онд 71),

- хог хаягдлын улсын хяналт – 184 (2012 онд 109),

- агаарын бохирдлын улсын хяналт – 132 (2012 онд 74),

- ус, усан орчныг хамгаалах болон ашиглах улсын хяналт – 126 (2012 онд 68),

- ТХГН дахь ойн төлөв байдалд холбооны улсын хяналт – 126 (2012 онд 68),

- ТХГН-ийн ашиглалт болон хамгаалалтын улсын хяналт – 19 (2012 онд 21) удаа хийсэн байна.

Хяналт шалгалтын үр дүнгээр 2013 оны 619 (2012 онд 385) зөрчил илрүүлсэн ба зөрчил 61%-иар өссөн байна. Эдгээрийн 496 зөрчилд 12,002.8 мян.рубль (2012 онд 6,931 мян.рубль)-ийн захиргааны торгуулийн арга хэмжээ авсан бол 237 (2012 онд 186) хүнд захиргааны хариуцлага тооцсон байна.

2013 онд Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд бүс нутгийн байгаль орчны улсын хяналт 20%-иар буурсан ба 639 удаа (2012 онд 794 удаа)-гийн хяналт шалгалт явуулсан байна.

Шалгалтын үр дүнгээр 2013 онд 599 зөрчил илрүүлсэн нь өмнөх он (2012 онд 1,144 зөрчил)-ыхоос 48%-иар буурсан байна. Эдгээрээс 401 зөрчилд 10,214.0 мян.рубль (2012 онд 9,075.4 мян.рубль)-ийн захиргааны торгуулийн арга хэмжээ ноогдуулж, төлүүлсэн байна. Захиргааны хариуцлагын арга хэмжээг 485 (2012 онд 765) хүнд ногдуулсан байна.

2012-2013 онуудад Байгаль нуурын дотоодын усан тээврийн улсын хяналтыг Оросын тээврийн хяналтын Баруун Сибирь дэх гол усны хяналтын улсын удирдах газар гүйцэтгэсэн болно. Навигацийн ажиглалтаар 2012-2013 онд Байгаль нуур дээр ашиглагдаж буй өмчийн олон хэлбэрийн 169 (2012 онд 161) хөлөг онгоцонд хяналт явуулахад, хөлөг онгоцны ашиглалтын аюулгүй байдлын норм зөрчсөн 642 (2012 онд 430) зөрчил илэрч, илэрсэн зөрчлийг арилгах 95 (2012 онд 68) сануулга олгож, илэрсэн зөрчлийг арилгах хүртэл ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг 27 хөлөг онгоцонд хориглож, 20 (2012 онд 108) албан тушаалтанд захиргааны хариуцлага тооцож нийт дүнгээр 1,054,800.0 рубль (2012 онд 175,200 рубль)-ийн торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.

Document Actions
IW:LEARN