You are here: Home / Тайлан / БАРИМТ МАТЕРИАЛ / БАЙГАЛЬ ХАМГААЛАХТАЙ ХОЛБОГДСОН (комплекс) ТАЙЛАН МАТЕРИАЛУУД / 2013 / Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент.

Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент.

Энэхүү тайлан нь Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилтээр, НҮБХХ-өөс хэрэгжүүлж буй “Байгаль нуурын сав газрын хил даманасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн нэг үр дүн болно. Тайланг дээрх төслийн үндсэн гүйцэтгэгчийн нэг болох НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын Олон улсын Ус судлалын хөтөлбөр (НҮББШУСБ–ОУУСХ) дараах хүрээлэн, байгууллагагуудтай хамтран гүйцэтгэсэн болно. Үүнд: ОХУ-ын Эрхүү хотын Улсын техникийн их сургуулийн дэргэдэх НҮББШУСБ-ын усны нөөцийн асуудал хариуцсан нэгж, Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын харьяа Геологийн хүрээлэн, Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын харьяа Байгалийн нөөцийн менежментийн хүрээлэн, НҮББШУСБ-ын газар доорх усны тогтвортой менежментийн асуудал хариуцсан нэгж, Монгол улсын Шинжлэх ухааны академийн харьяа Геоэкологийн хүрээлэн, ЦУОШГ-ын харьяа Ус, цаг уур, орчны хүрээлэн, Монгол улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Япон улсын Цукубагийн их сургууль болон бусад үндэсний ба олон улсын байгууллагууд оролцсон болно.

Энэхүү тайланд Байгаль нуурын сав газрын хил дамнасан нутаг дэвсгэрийн газар доорх усны үнэлгээ ба түүний гадаргын усны уялдаа холбоо, харилцан үйлчлэлийн асуудлыг хөндсөн төслийн Үр дүн 1.3-д тусгасан үйл ажиллагаануудыг нэгтгэн дүгнэсэн болно. Юуны өмнө энэхүү тайланд Байгаль нуурын сав газрын онцгой экосистемийг тэжээн, тэтгэгч үндсэн хүчин зүйлийн нэг болох газар доорх усны үүрэг функцийг тодруулсан болно. Тухайлбал энэхүү экосистемд тоо (газар доорх усны түвшний доошлолт) болон чанарын (бохирдол) хувьд учирч болзошгүй аюул дарамтыг үнэлэн, тодорхойлсон болно. Гадаргын ба газар доорх усны гидрологи, гидравлик болон гидрохимийн харилцан үйлчлэл, ялангуяа аллювийн болон флювийн хурдсан дахь газар доорх усны хувьд эдгээрийг нарийвчлан судалж тогтоох асуудлыг эн тэргүүнд тавьсан болно. Түүнчлэн энэхүү харилцан үйлчлэл нь зэргэлдээх голын сав газар болон нууртай хэрхэн харилцан уялдаатай болохыг судалсан байна.

Төслийн багийн үндсэн зорилго бол сав газрын эхэн дэх газар доорх усны доройтол, усны бохирдлын хил дамжсан зөөгдөл, уст давхаргын усны нөөцийн хэт ашиглалтаас шалтгаалсан газар доорх усны хомсдол болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлтэй холбоотой газар доорх усны нөөцийн ирээдүйн төлөв байдлын тодорхой бус байдал зэрэг асуудлыг судалж, дүн шинжилгээ хийх явдал байлаа. Үүний зэрэгцээ газар доорх усны менежментийн чиглэлийн арга туршлага, хил дамнасан усны менежментийн асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин ба бүтэц зохион байгуулалтын үнэлгээ, био-физикийн чиглэлийн судалгаа зэрэг асуудлыг авч үзсэн болно.

Download file

 

Document Actions
Navigation
IW:LEARN