4.3 Байгаль орчинд хүний үйл ажиллагаанаас үзүүлж буй бохирдлын голомт /HOTSPOTS/
1974 оноос Байгаль нуурын хойд эрэгт Северобайкальскийн аж үйлдвэрийн цогцолбор (Severobaikalsk industrial hub)-ыг байгуулж эхэлсэн ба үүгээр Байгаль-Амурын төмөр замын гол шугам (БАМ)-ыг дайруулж, түүнээс зүүн тийш томоохон суурингууд болох Шинэ Юүян, Ангоя, Яншукан хотууд бий болсон. Тухайн үед 176 карьерийг ашиглаж байсан бөгөөд тэдгээрийн 30% нь одоог хүртэл үлдсэн байна.
БАМ-ын бүтээн байгуулалт нь тус бүс нутгийн хүн амыг 6.5 мянгаас 80 мянга болтол эрс өсгөсөн. Эдгээр суурин газруудыг байгуулах явцад бохир ус цэвэрлэх байгууламжууд, үйлдвэрийн хог хаягдлыг булах цэгүүд, хуурай хогийн цэг ихээхэн бий болсон. Өнөөгийн байдлаар Нижне ангарск, Душкакан, Холодное, Юуян зэрэг суурингуудад цэвэрлэх байгууламж асуудалтай хэвээр байгаа нь байгаль орчны гол асуудал болж байна.
Северобайкальскд агаарын бохирдуулагч нь асфальт, цемент үйлдвэрлэдэг “Нижне ангарск строй”, “ЛенБАМстрой” үйлдвэрүүд байна. Эдгээрээс хаягдал усны зөвхөн 3%-ийг нь цэвэршүүлэн ашиглаж бусдыг нь байгальд шууд хаяж байна. Эндэхийн дулааны 26 станцаас агаарт жил тутамд 2.5 мян.тн үнс, 0.5 мян.тн хүхрийн давхар исэл, 2.3 мян.тн азотын исэл хаяж байна. Мөн тээврийн хэрэгсэлээс үүдсэн агаарын бохирдол ойролцоогоор 26% байна. Сүүлийн жилүүдэд суурин болон хөдөлгөөнт бохирдуулагч эх үүсвэрийн тоо нэмэгдсээр байна. Эдгээрээс үүдэн Байгаль нуурын агаарын бохирдол санаа зовоох хэмжээнд хүрээд байгаа юм [1].
Нижне ангарск тосгонд сүүлийн жилүүдэд нийт бохирдлын ялгаруулалт тогтвортой байгаа бөгөөд жилд ойролцоогоор 3 мян.тн байна. Өвлийн улиралд нүүрсээр ажилладаг 22 уурын зуух энэ тосгонд ажиллаж байна. Тэдгээрийн нүүрсний хэрэглээ 18 мян.тн бөгөөд эдгээрээс өдөр тутам 5.3 тн үнс, 2.5 тн нүүрсхүчлийн дутуу исэл, 1.3 тн хүхрийн давхар ислийг агаарт хаяж байна. Энэ нь Байгаль нуурын хойд эрэг орчимд агаарын тоосонцорын бохирдлыг бий болгож байна. Байгаль нуурын энэхүү бүсэд Северобайкальск 100 гаруй км2, Нижне ангарск 26 км2 талбайг эзэлдэг.
Доод Сэлэнгийн аж үйлдвэрийн цогцолборнь Буриадын БНУ-ын Кабанск районы баруун хэсэгт Сэлэнгэ мөрний баруун эргээр сунаж оршино. Томоохон үйлдвэрийн төвүүд нь Сэлэнгэ, Каменск, Кабанск тосгонд оршино. Энд гол бохирдуулагч нь Сэлэнгийн картон, цаасны үйлдвэр, Тимлуйскийн цементийн үйлдвэр юм [1].
2013 онд Сэлэнгийн картон, цаасны үйлдвэр 30.6 мян.тн хаягдал гаргасны 23% нь хатуу хаягдал, 77% нь шингэн болон хийн хаягдал байжээ. Энэ үйлдвэрийн гол бохирдуулагч хаягдал нь хий бөгөөд энэ нь хаягдлын 92%-ийг эзэлдэг. Халуун хүхрийн нэгдэл 4.9%, түүний 1.5% нь хүхрийн давхар исэл, азотын исэл 0.6% юм.
Каменск тосгонд Тимлюйскийн цементийн үйлдвэрээс гадна асбест, цементийн үйлдвэр, “Байгалийн цахилгаан сүлжээ” цахилгаан түгээх компани, хөдөлгүүрийн үйдвэр зэрэг хэд хэдэн үйлдвэр бий.
Хамгийн их бохирдлыг Тимлуйскийн цементийн үйлдвэр ялгаруулдаг. Энэ үйлдвэрээс хаяж буй бохидуулагч бодисын 77.7% нь тоосонцор байна (энэ нь 7,189 тн). Үндсэн бохирдуулагч нь бензопирин (ДА 4.5), хоёрхүхэрт нүүрстөрөгч, формалдегид (ДА 2.0), тоосонцор (ДА 1.3) байна.
Цементийн үйлдвэрт Каменск тосгоны ойролцоох Таракановскийн шохойн чулууны орд, Тимлюйскийн шаврын ордыг ашиглаж байна. Уул уурхайн үйл ажиллагааны агаарын чанарт үзүүлэх нөлөөлөлд үнэлгээ хийгээгүй байна. Карьерын нөөц 190 мян.м3 болно. Уул уурхай нь 925 га газрыг эзэлж байгаа бөгөөд үүнээс дөнгөж 12 га-д нөхөн сэргээлт хийсэн байна (Зураг 4.3.4).
Байгаль нуурын сав газарт орших Улаан-Үд хотын аж үйлдвэрийн цогцолбор байгаль орчиндихээхэн нөлөө үзүүлдэг. Улаан-Үд хотод 67 үйлдвэр, 36 авто моторын үйлдвэр, 162 дулааны станц (байгаагийн 112 нь үйлдвэрийн, 50 нь бага оврын уурын зуух) байдаг. Энд агаар бохирдуулах 6,043 эх үүсвэр байгаа бөгөөд түүнээс зөвхөн 1,787 (61%)-д нь утааны шүүлтүүр ба утаа хураах төхөөрөмж суурилуулсан байна [1].
Ихэнх бохирдлын ялгарал нь дулааны төв станц (41.9%) болон нисэх онгоцны үйлдвэр (12.2%), автомашины дугуйн үйлдвэрээс гарч байна. Дулааны төв станц жилдээ 54 тн гаруй хорт бодис, түүний дотор 30 тн хөө тортог гаргаж байна. Буриадын Ус, цаг уурын төв энэ станцын тоосонцор, фенол, формалдегидийн ДА 2, азотын давхар ислийн ДА 1.5, бензопириний ДА 12 байгааг тогтоожээ.
Бохирдлын тогтмол эх үүсвэрээс гарч буй ялгарал 47.36 мян.тн, автомашин зэрэг хөдөлгөөнт эх үүсвэрээс гарч байгаа ялгарал 40.88 тн бөгөөд үүний 46.3% нь хотод төвлөрч байна.
Тогтмол эх үүсвэрээс гарч буй бохирдол нь тоосонцор (23.56 мян.тн), хүхрийн давхар исэл (12.62 мян.тн), нүүрсхүчлийн дутуу исэл (7.30 мян.тн) байна. Голлох бохирдуулагч нь бензопирин (ДА 6.8), формалдегид (ДА 2.3), фенол (ДА 2.0) азотын давхар исэл (ДА 1.5) тус тус байна.
Өмнөх жилтэй харьцуулахад бензопитин, формалдегид, хүхрийн давхар исэл багассан байна. Бусад бохирдуулагчийн хувьд нэг их өөрчлөлт гараагүй байна.
Улаан-Үд хотын эргэн тойронд олон тооны зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй уул уурхайн карьерууд, хог хаягдлын цэг, тээврийн болон боловсруулах үйлдвэрүүд байдаг. Барилгын материалын болон металл бус хог хаягдал их бий. Өөр нэг нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудал бол дуу чимээ, чичиргээ, цахилгаан соронзон орон бөгөөд эдгээр нь хорт нөлөө үзүүлж байна.
Буриадын БНУ-ын Сэлэнгийн районы төв хэсэгт Галуут нуур (Гусиноозерск) хотын эргэн тойронг эзлэн Галуут нуурын аж үйлдвэрийн цогцолбор байршдаг (Зураг 4.3.5). Галуут нуур хот нь районы төв болохоос гадна аж үйлдвэрийн төв юм. Гол үйлдвэр нь нүүрсний уурхай, дулааны цахилгаан станц болно. Байгаль орчны байдал энд сүйрлийн байдалд байна. Томоохон үйлдвэрүүд болох Галуут нуурын нүүрсний үйлдвэр, Холбольджинскийн нүүрсний ил уурхай, Галуут нуурын ДЦС бохирдлын гол эх үүсвэр болж байна.
Галуут нуурын уурхай нь хатуу хог хаягдал ихтэй бөгөөд 72 мян.м3 хатуу хог хаягдал хуримтлагджээ. Энэхүү уурхай нь 350 га газрыг эзэмших бөгөөд үүнээс 100 га-д нөхөн сэргээлт хийсэн. Холбольджинскийн ил уурхай нь улсын хэмжээнд томоохон уурхай бөгөөд 220 сая.м3 хаягдал чулууг уул мэт овоолжээ. Уурхайн эзэмшил газар нь 900 га бөгөөд үүнээс 45 га-г нөхөн сэргээж, 650 га нь уурхайн овоолго газар байна (Зураг 4.3.6).
Аж үйлдвэрийн төвд орших Галуут нуур нь хотын хүн амын унд, ахуйн болон үйлдвэрийн ус хангамжийн цорын ганц эх үүсвэр болоод зогсохгүй ойр орчмын газруудыг ч усаар хангаж байна. Энэхүү нуурыг гол бохирдуулагч нь Галуут нуурын ДЦС бөгөөд нуурыг байгалийн хөргөгч хэлбэрээр ашигладаг. Өвлийн улиралд нуурын эргэн тойрон 2 км2 талбайд задгай ус тогтдог. Нуурын дулааны үйлчилгээ үзүүлж буй бүсэд усны температур 13-14°С байгаа нь хэвийн хэмээс даруй 1.5-2 дахин их байгаа юм. Нуурын усны дулаан нь нуурын экосистемийг өөрчлөхөөс гадна замаг ургах нөхцөлийг бүрдүүлж байна. Өдөр бүр 15-16 мян.м3 зохих түвшинд цэвэрлээгүй бохир усыг хотоос болон ДЦС-аас, мөн 2 мян.м3 усыг үйлдвэрийн усан сангаас, мөн 2 сая.м3 усыг турбин хөргөсний дараа нуурт нийлүүлж байна.
Тогтмол эх үүсвэрээс гарч буй бохирдлын ялгарал 29.01 мян.тн, хөдөлгөөнт эх үүсвэрээс гарч буй ялгарал 2.49 мян.тн байна. Тогтмол эх үүсвэрээс гарч буй бохирдуулагчийн тоосонцор 10.37 мян.тн, хүхрийн давхар исэл 13.48 мян.тн байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолд хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, буурах хандлагатай байгаа бөгөөд азотын давхар исэл яльгүй өсөх хандлагатай байна.
Хиагтын аж үйлдвэрийн цогцолборнь Монгол Улсын хилийн дагуу сунан орших ба Хиагт, Наушк, Хоронхой гэсэн 3 суурин газраас бүрдэнэ. Томоохон бохирдуулагч нь Хиагтын районд Хоронхой тосгоны ойролцоох хайлуур жоншны орд бөгөөд мөн Улаан-Үд - Улаанбаатар төмөр замын станцууд юм [1].
Хоронхойн хайлуур жоншны ордоос жилд 46 га-гаас 165 мян.тн жонш олборлож, 60 га-д хаягдлаа хаяж байна. Овоолго нь 1,900 мян.тн бөгөөд уурхайн хаягдалд хайлуур жонш (12.8%), цахиур (55-60%), кальций (1.5%) шавар (7-10%) байна.
Хиагт хот нь Буриадын БНУ-ын хамгийн их бохирдолттой хот юм (Зураг 4.3.7). Гадаргын усны эх үүсвэр буюу Хиагт гол нь дутуу цэвэрлэгдсэн нийтийн бохир ус, ээрмэл-сүлжмэлийн үйлдвэр, зохион байгуулалтгүй дулааны станцуудын нүүрс болон түүний хаягдал, хатуу хог хаягдлын муу менежмент зэргээс бохирдож байна.
Тогтмол эх үүсвэрээс агаарт 4.76 мян.тн, хөдөлгөөнт эх үүсвэрээс 1.76 мян.тн бохирдол гарч байна. Тогтмол эх үүсвэрээс гол нь тоосонцор 2.38 мян.тн, нүүрсхүчлийн исэл 1.53 мян.тн, хүхрийн давхар исэл 0.67 мян.тн ялгаруулж байна. Бусад бохирдуулагч нь ЗДА-аас хэтрээгүй байна.
Жид голын эргийн дагуу Закаменск районы төв хэсэгт Закаменскийн аж үйлдвэрийн цогцолбор оршиж байна. Закаменск районы төв Закаменск хот нь уурхайн ашиглалтаас бий болсон хот юм. Томоохон үйлдвэр нь Жидийн гянтболд-молибденийн үйлдвэр ба Инкурын болон Холтосонскийн цогцолбор ордуудоос бүрддэг. Жидийн гянтболд-молибденийн ордыг 60 гаруй жил ашиглан 1996 онд хаасан. Үйлдвэрийн хаалтын ажиллагааг байгаль орчны журмын дагуу уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй, гадаргын усны менежмент хийгдээгүй байна (Зураг 4.3.8).
Үйлдвэрийн хаалтыг байгаль орчныг хамгаалах хэмжээнд хийгээгүй нь цаашид ч байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлэх хандлагатай байна [7].
Олон жилийн туршид энэхүү уурхай нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээ ОХУ-ын “2002-2010 онуудын экологи ба байгалийн нөөцийн хөтөлбөр”-т тусгагдсан боловч нөхөн сэргээлт хийгдэлгүй үлдсэн байна.
Зөвхөн 2011 онд нөхөн сэргээлтийн ажлыг 600 га-д хийж, уулын цулаар дүүргэсэн байна. Энэхүү ажлыг уурхайг эзэмшигч “Закаменск” үйлдвэрийн зардлаар “Асропол” групп гүйцэтгэсэн. Энэхүү ажлын хүрээнд Модонкул голын хөндийгөөс уурхайн эзэмшилд байгаа гидравлик овоолгоос 3.2 сая.тн элсийг шилжүүлэн нөхөн сэргээлт хийсэн. Энэхүү ажилд мөн Холбооны төсвөөс 500 сая рублийг зарцуулсан байна.
Энэ районд уурхайн дэд бүтэц, уул уурхайн үйлдвэрийг хөгжүүлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар шохойн чулууны олборлох болон боловсруулах үйлдвэр, галт уулын үнс, шавар, элс, хайрга олборлож байна. Бага оврын цемент, тоосог, шохойн үйлдвэр ажиллаж байна. Сангиногийн нүүрсний ил уурхайд Баянголын ДЦС-аас цахилгаанаар хангаж байна. Сангионогийн нүүрсний ил уурхай 194 мян.м3 уурхайн хаягдал агуулагч чулуулгийн овоолго хийсэн байна. Уурхайн үйл ажилагаанд 1,135 га газар хамрагдсан бөгөөд үүнээс 70 га нь хаягдлын овоолго эзлэж байна.
Бүхэлдээ Закаменскийн аж үйлдвэрийн төвийн байгаль орчны төлөв байдал сүйрлийн ирмэгт байгаа бөгөөд нийтийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болохоор байна.
Өмнөт Байгалийн аж үйлдвэрийн цогцолбор нь Транс сибирийн төмөр замын дагуу Байгаль нуурын баруун урд эргийг хөвөөлөн оршино. Энд ерөнхийдөө тээврийн болон үйлдвэрийн хэсэг оршино. Энд Байкальск, Слюдянка хоёр тосгон орших бөгөөд төмөр замын станцын жижиг суурингууд оршино. Байкальскийн картон, цаасны үйлдвэр нь энэхүү районы томоохон бохирдуулагч юм. 2013 оны 12 сард үйл ажиллагаа нь зогсоосон. Идэвхтэй үйл ажилагаа явуулж байсан жилүүдэд Байкальскийн картон цаасны үйлдвэрийн ялгаруулалт Байгаль нуурын эргийн дагуу зүүн хойт чиглэлд 160 км үргэлжилдэг байсан бөгөөд Байгалийн ТХГН-т 40-50 км орж, Слюдянка, Култук тосгон руу баруун тийшээ орсон байна. Бохирдол ялгаруулдаг гол эх үүсвэрүүд нь хатуу түлш хэрэглэдэг дулааны станцууд юм. Замын болон хөдөлгөөнт бохирдуулагчид, зарим үйлдвэрийн хаягдал 50% бөгөөд хүнсний үйлдвэр, тээврийн хаягдлууд боловсруулалтгүй хаягдаж байна.
Слюдянка тосгон нь Байгаль нуурын баруун урд эрэгт оршдог. Төмөр замын томоохон станц, дулааны олон жижиг станцууд, хувийн орон сууцны модон галлагаатай пийшингүүд тосгоны агаарын бохирдлын суурин эх үүсвэрүүд болдог. Хамгийн их бохирдуулагч нь тоосонцор байсан бөгөөд азотын исэл, хөө тортог ХА-ийг 1.8-2, 2.5-4.0, 3.5-5.0-аар тус тус давсан байна.
дрино тосгоны хоорондох зам байгаль орчны бохирдуулагч болж байна. Тос, метанол, форалдегид, нийт органик хлор, ХА-гаас 2-4 дахин их байна. Төмөр замын бохирдол байгаль нуур руу агаарын болон гадаргын усаар угаагдаж байна.
Байкальск хотын районд хяналт тавьж буй полигоны хүрээнд цасан бүрхүүлийн бохирдол тогтвортой хэвээр байна. 2012-2013 онуудын хүйтний улиралд 270 км2-аас багагүй байв (2011-2012 онуудын хүйтний улиралд 350 км2).
2013 онд 2012 онтой харьцуулахад Байкальск, Хамар даваа болон Хужир зэрэг станцуудад хурдсын бохирдлын түвшин нийлмэл бохирдлын хэмжээгээр 25%, 33% ба 11% тус тус болж буурч байгаа нь ажиглагдсан
2013 оны цасан бүрхүүлийн бохирдлын хяналтын үр дүнгээр нуурын гадаргуу дээр Байгаль нуурын зүүн хотгорын эргийн зурваст унах умбуур бодисын хэмжээ багассан байна [1]. Гэвч Слюдянка хотын Култук тосгон, Кабанск-Байкальскийн хэсэгт хром, хар тугалга, цайр, никель, зэс, төмрийн нэгдэл ихсэх хандлага байна.
Өвөр Байгалийн үйлдвэр, аж ахуйн газрууд болон Хойт Байгалийн үйлдвэрийн зангилааны суурин эх үүсвэрээс 2013 онд 10.2 мян.тн бохирдуулагч бодис агаарт дэгдсэн ба (2012 онд 10.0 мян.тн), хаягдал усны нийт хэмжээ 21.7 мян.м3 (2012 онд 40.2 мян.м3), үйлдвэрийн болон хэрэглээний хаягдал 829.4 мян.тн (2012 онд 974.1 мян.тн) тус тус байв.
Петровск-Забайкальскийн аж үйлдвэрийн цогцолборын хувьд агаарын гол бохирдуулагч нь Петровск-Забайкальск тосгон, Тугнуйскийн нүүрсний уурхай, төмөр замын цогцолбор юм. Петровск-Забайкальскт орших металл хайлуулах үйлдвэр тоос тортог, хүхрийн давхар исэл, нүүрсхүчлийн дан исэл, азотын исэл, нүүрсустөрөгчийн 90%-ийг ялгаруулж байна. Бүхэлдээ нүүрс устөрөгч, бензопириний ялгаралт ЗДА-аас 10 дахин их байна.
ХАА нь байгаль орчны бохирдолд тодорхой нөлөө үзүүлж байна. Малын ферм, зуны ферм зэрэг усны объектын ойролцоо байгаа тохиолдолд анхаарал татаж байна. Услалтын системийн усалгааны ус, борооны усаар угаагдсан талбайн ус, химийн бордооны давсан агуулга зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Хотод хатуу хог хаягдлын үйлдвэр байхгүй, байгаа үйлдвэр нь ажиллахгүй буюу маш доогуур түвшинд ажиллаж байна.
Монгол Улсын хувьд байгаль орчныг ихээхэн бохирдуулагч нь Улаанбаатар, Дархан (Зураг 4.3.12), Эрдэнэт (Зураг 4.3.13) хотуудын цэвэрлэх байгууламжууд ба уул уурхайн үйлдвэр болон хөнгөн үйлдвэр (ялангуяа, арьс, шир, ноос боловсруулах үйлдвэрүүд )-үүд юм. [2, 8].
“Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хүрээнд “Монголын усны форум-Ус хэлц” ТББ-аас Сэлэнгэ голын сав газрын бохирдлын голомтын эх үүсвэрийн талаар тойм судалгааг хийсэн байна [9].
Хог хаягдал ба тэдгээрийн зайлуулалт. 2013 онд Байгаль нуурын сав газрын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдал 31.9%-иар өссөн (2012 онд 83.5 сая.тн байсан бол 2013 онд –110,0 сая.тн) нь Буриад улсад хөрс хуулгын хэмжээ ихэссэнтэй холбоотой юм (Зураг 4.3.14) [1, 11].
Бүхэлдээ Буриад улсад 2013 онд 59.1 сая.тн үйлдвэрийн хаягдал гарсан бөгөөд энэ нь өмөнх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм (Хүснэгт 4.3.1) [12].
Хүснэгт 4.3.1.2012-2013 онуудын Буриад улсын үйлдвэрийн хаягдлын хэмжээ, эдийн засгийн салбаруудаар (сая.тн)
Эдийн засгийн салбарууд |
2010 он |
2011 он |
2012 он |
2013 он |
2012 он, % |
2012 он, % |
Үүнээс: |
16.73 |
26.20 |
29.01 |
59.06 |
100.0 |
100.0 |
Ашигт малтмалын олборлолт |
14.62 |
24.61 |
26.95 |
56.21 |
92.9 |
95.17 |
Боловсруулах үйлдвэр |
0.44 |
0.31 |
0.99 |
1.69 |
3.44 |
2.87 |
Эрчим хүч, хий, ус үйлдвэрлэл ба түгээлт |
0.77 |
0.67 |
0.62 |
0.72 |
2.13 |
1.22 |
2012-2013 онуудад үйлдвэрийн хаягдлын хэмжээний өсөлт нь Мухар-шивэрийн дүүргийн нүүрс олборлолттой холбоотой бөгөөд “Тугнуйн ил уурхай” ХХК нь 2013 онд 17.96 сая.тн хаягдал гаргасан байна (2012 онд 0.006 сая.тн), Сэлэнгийн районд “Баян зүрх” нүүрсний компани 2013 онд 24.3 сая.тн хаягдал гаргасан байна (2012 онд 7.0 сая.тн).
Үйлдвэрийн хаягдалд үндсэн хэсгийн 5 дугаар зэрэглэлийн аюултай хог хаягдал давамгайлдаг. Хаягдлыг хадгалах объектууд нь (зөвшөөрсөн хаягдлын цэг, үйлдвэрийн хаягдлын талбай) зэрэгт 0.49 сая.тн хаягдал байгаа бол үйлдвэрийн өөрийн хаягдлын цэг дээр 2.06 сая.тн хаягдал төвлөрч байна. Улсын хэмжээнд 304 хаягдал байршуулах объектууд тэмдэглэгдсэн бөгөөд үүнээс 7 нь ахуйн хатуу хог хаягдлын цэг, 1 нь ойн хаягдлыг цэг, 1 нь үйлдвэрийн хаягдлыг түр зуур хадгалах төмөр бетон агуулах байна. 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Буриад улсын хэмжээнд 69 га-д 147 зөвшөөрөлгүй хог хаясан цэг байсан байна. Нийтдээ 2013 онд 1,191 газар зөвшөөрөлгүй хог хаягдал хаясан бөгөөд 1,282 хог хаягдлын цэгийг устгасан байна.