4.4 Байгалийн аюулт үзэгдэл ба тэдгээрийн явц

Газар хөдлөлт: Байгаль нуур нь Монгол-Байгалийн чичирхийллийн бүсийн идэвхтэй бүсэд оршдог. Энэхүү нутаг дэвсгэрийг 2-3 баллын газар хөдлөлийн “Их давтамжтай”, 6-7 баллын газар хөдлөлийн “Дундаж давтамжтай”, 9-10 баллын газар хөдлөлийн “Ховор давтамжтай” бүс гэж тодорхойлдог.

Чичирхийллийн бүсийн хувьд сав газрын бүс нь Транс байкалийн бүсийн Байгалийн рифтийн бүсэд хамаардаг. Чичирхийллийн идэвхжлийн 8-9 балл нь хамгийн их бөгөөд бүхэлдээ түүнээс Байгаль нуураар дамжин Монголын хойт хэсэгт 8 балл хүрдэг. Улмаар статистик үзүүлэлтээс харвал газар хөдлөлтийн идэвхжил нь экзоген процесс бөгөөд энэ нь газрын гулсалт, чулуулгийн нуралт, мөсөн хурдсын шилжилт, шаврын хурдас, цасны нуранги зэрэг үзэгдэл дагалддаг байна.

Газар хөдлөлтийн эпицентр нь ихэнхдээ Байгаль нуур болон Сэлэнгийн делтэд оршдог. Газар хөдлөлтийн аюултай үзэгдлүүд болох 9-10 баллын газар хөдлөлт архивын дарааллын тэмдэглэлд үлдсэн бий. 6-7 баллын газар хөдлөлт Буриадын хойт хэсэгт болсон бөгөөд 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт 1905 оны 7 дугаар сарын 7, 23-нд Монголд болсон. Үүнд Кабанскийн хагарал эпицентрийн төвөөс 500 км-ийн зайд төмөр замын тунельд чулуулгийн массын шилжит болсон ба зарим газар хөдлөлтийг дор сийрүүлэв.

Монголын хойд хэсэгт Жидийн нурууны газар хөдлөлт (1957.02.06) 9 балл, Монголын хойд хэсгийн Могодын газар хөдлөлт (1967.01.05) 10 балл, Монголын хойд хэсэг, Закаменскийн ойролцоо (1984.01.17) 7-8 балл, Буриадын Оронгой (1980.10.02) 7 балл, Сэлэнгийн Зэлтэр голын цутгалын хэсэг (1989.05.13) 7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Цагааны газар хөдлөлт (1862.01.12/)-ийг онц аюултай газар хөдлөлтөд тооцдог. Энэхүү газар хөдлөлтөөр Харазын суваг, Энхбулагийн гол хоорондын талд тектоник хагарал үүсч, 260 км2 талбай бүхий газар 7-8 м доош суусан байна. 203 км2 газар усаар дүүргэгдэн нуур болж, Провалын булан үүссэн. Энэхүү газар хөдлөлт нь 10 баллын газар хөдлөлт байв. 8 баллын газар хөдлөлт нь эпицентрээс 170-180 км-ийн урттай бүс үүсгэдэг. Газар хөдлөлтийн бүсийн нийт талбай 2 сая.км2 бөгөөд эпицентрийн ойролцоо томоохон чулуулгийн гулсалтыг үүсгэдэг ба 400 км2 талбайг эзэлнэ.

Байгаль нуур болон Монголын эпицентртэй газар хөдлөлийн идэвхжил нь 6-7 балл заримдаа 8 балл хүрэх бөгөөд газар хөдлөлтийн давтамж нь 0.028-0.049. Монголын эпицентртэй Жид-Витим­ийн бүс дэх томоохон хагарал нь Буриадын БНУ-ын Закаменск, Жидинск, Хиагтын районуудад аюултай юм. Байгаль нуурт эпиценттертэй газар хөдлөлт нь Кабанск, Прибайкальскьск, Иволгин,Тарвагатай, Заиграевын районууд Улаан-Үд хотын хүн амд эрсдэлтэй юм.

Үер: Архив, утга зохиол, түүхийн баримт бичгүүдэд сав газрын доторх аюултай үерийн тухай тэмдэглэн үлдсэн байна [10]. Өнөөгийн байгаа статистик мэдээллийг үзвэл 1936-2012 онуудын хооронд Сэлэнгэ мөрний усны түвшин 400 см-ээс дээш гарсан томоохон үерүүд 1936.11.06, 1940.05.08, 1971.05.08 болон 1973.07.29-нд тохиожээ. Түүнээс гадна бага хэмжээний үерүүд (300 см-ээс дээш) 1938, 1942 ба 1990 онуудад болсон байна.Үерийн гол хүчин зүйл нь зуны улирлын ихээхэн устай аадар бороо, өвлийн улиралд уулын хярд унасан томоохон цасан хуримтлал, орон нутгийн уул хөндийн ландшафтын онцлогоос шалтгаалж байна (Зураг 4.4.2).

Сав газрын дотор 61-90% нь хур борооны ус болон цасны хайлалтын уснаас, зөвхөн 10% нь голын усны үерээс шалтгаалдаг. Үд голын хувьд үерийн 31% нь уулын гол болох Курба Она голуудын усны түвшингээс хамаарч байна.

Гэнэтийн үерүүд ихээхэн хор уршигтай бөгөөд усны түвшин 400 см-ээс дээш болсон үед илэрдэг. Ус хагалбарын уулсын рельеф, голын сайн хэрчигдэл зэрэг нь голын усны хуримтлалыг эрс нэмэгдүүлдэг.

Жид голд сүүлийн 70 жилд болсон томоохон үерийн үед буюу 1971 оны үерээр усны түвшин 4.57 м нэмэгдсэн ба (Камнейн хяналтын станц) 2.79 м болсон (Жидийн усны харуул). 1973 онд Цөх голд болсон үерийн үед усны түвшин Поворотын усны харуулд 1.88 м/хоног болсон бол Черемховагийн усны харуулд 1.19 м/хоног болжээ. Мөн 1991 онд Үд голд болсон үерийн үед голын усны түвшин 1.1 м дээшилсэн байна. Түвшин бууралт аажмаар явагддаг бөгөөд 0.3-0.5м/хоног байв. Уулын цутгалуудын голын усны түвшин эрс нэмэгддэг бөгөөд (Камней, Курба, Она зэрэг голууд) энэ нь тэдгээрийн байршил, мөстлөгийн бүс, хөрсний нэвчилт бага зэргээс хамаардаг.

Үерийн үргэлжлэх хугацаа Жид, Цөх, Хилок голуудад 10-15 хоног бөгөөд Сэлэнгэ мөрний хувьд 20-25 хоног, Үд голын хувьд 38 хоног байдаг (Улаан-Үд, 1936 он).

Ойн түймэр: Ихэвчлэн хавар, зуны улиралд нарс модонд давамгайлан ойн түймэр үүсдэг бөгөөд яагаад гэвэл нарс бусад модыг бодвол илүү шатамхай байдаг ба түймрийн тааламжтай орчин болдог байна. Гэхдээ түймрийн ихэнх нь хүний үйл ажиллагаатай холбоотой [10].

Сүүлийн 10 жилд дунджаар нэг жилд 431-1,224 удаагийн түймэр тэмдэглэгдсэн байна. Эдгээр түймэр нь 6,617-100,000 хүртэл га талбайг хамарсан бөгөөд маш их хохирол учруулсан байна. Түүнээс гадна түймрийн үед ялгардаг утаа нь хүний эрүүл мэндэд эрсдэлтэйгээс гадна зэрлэг ан амьтны байгалийн тархалтад сөргөөр нөлөөлдөг. Хот суурин газрын орчимд үүссэн түймэр нь маш их аюул дагуулдаг. Статистик мэдээллээр 140 түймэр Улаан-Үд хотын орчимд гарсан ба тэнд оршин суугчдад аюул дагуулж байв.

Өнөөгийн байдлаар түймрийн хор хөнөөл маш их байна. Жишээлбэл: 1,533 түймэр 89,630 га-г хамарч байгаа бөгөөд 2011 онд 731 байсан нь 2010 оныхоос илүү байжээ.

2011 онд түймэрт өртсөн газар нутаг 53,708.99 га болж өссөн нь 2010 оныхоос даруй их байсан.

Түймэр унтраалтын тайланд тэмдэглэ­сэнээр Прибайкальскьскт 148 удаагийн түймэрт 16,408.54 га, Закаменскд 68 удаагийн түймэрт 11,671.4 га, Хижинскийд 101 удаагийн түймэрт 7,356.75 га-д, Заиграевскт 208 удаагийн түймэрт 4,750.35 га, Тавагатайд 131 удаагийн түймэрт 7,175.20 га, Хоринскт 120 удаагийн түймэрт 7,557.82 га, Улаан-Үд хотын орчимд 134 удаагийн түймэрт 406.78 га-г хамарсан байна (Буриад улсын Онцой Байдлын яамны мэдээ).

Экспертүүдийн үнэлгээгээр ойн түймрийн 52.8% нь ХАА-н зорилгоор асаасан гал хяналттай, хяналтгүй байдлаас үүдсэн түймэр, 45.7% нь хүний үйл ажиллагаа санаатай галдах мөн осол аваар зэргээс, 0.8% нь байгалийн шалтгаанаар аянга цахилгаан, өөрөө шаталт зэргээс гарч байна.

Шавар гулсалт (Хөрсний гулсалт): Байгалийн рифтийн тектоник идэвхжил, гүний хагарлууд болон чулуулгийн ан цав, хэмхдэс өгөршлийн үр дүнд уулын хажуу хэсэгт чулуулгийн хэмхдэсийг бий болгон улмаар налуугийн дагуу аажмаар урсан доошилдог.

Удаан хугацаанд бороо үргэлжлэн орох, богино хугацааны усархаг борооны дараа борооны ус их хэмжээний гадаргын хөрс, чулуулгийн хэмхдэсийг авч зөөдөг. Энэхүү хольц уулын голуудад орж хурд массын нийлбэр болон хувирдаг. Шаврын зөөгдөл нь ихээхэн хэмжээний шавар, чулуулгийн үйрмэг, ус, ургамлын материалын зөөвөрлөдөг. Хангар уулын, Жидийн, Хамар давааны, Улаан бургасын голууд болон тэдгээрийн татамд маш их шаврын хурдас хагшаас тогтсон байна. Жид голын дунд болон дээд хэсэгт шаврын маш их хурдас (хагшаас) тэмдэглэгдсэн байна. Мөн тэрчлэн Модон хул, Камней, Зүүн наран, Цахирх, Улятуй, Боргой зэрэг уулын голуудад шаврын зөөгдөл үүссэн байна.

Өмнөд Байгалийн бүсэд (Хамар даваа нурууны хажуу) шаврын зөөгдөл янз бүрийн идэвхжлээр илэрсэн ба энэ нь 1963, 1889, 1903, 1910, 1915, 1921, 1927, 1932, 1934, 1938, 1952, 1960, 1962, 1965 болон 1971онуудад тус тус тэмдэглэгдсэн байна.

Шаврын зөөгдөл Сэлэнгийн дунд хэсэгт жишээлбэл, Кутанка, Тарвагатай голуудад 1914, 1950 болон 1961 онуудад тэмдэглэгдсэн.

4.4.1

Зураг 4.4.1. Чичирхийллийн эрсдэлтэй бүсүүд [3]

Боргой (1965 он), Грязнуха (1968 он) голуудын шаврын зөөгдөл ихээхэн хохирол учруулсан байна.

Тэхлээр ус хагалбарын жижиг голууд Кутянка, Тарвагатай, Сакура, Сава Хиагт голуудад шаврын хурдас хуримтлал бий болсон байна. Тарвагатай, Мухар шивэр, Бичурск, Хиагт голуудын уулын хажуу нь шаварлаг элс, элсэрхэг хэмхдэс, мөн их хэмжээний элэгдэлд орсон байдаг тул шаврын хурдас үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Шаврын хурдас үүссэн талбайн хэмжээ 0.08-0.2.

Элэгдэл-хуримтлалын процесс: Жалга болон голын элэгдлээр элэгдлийн бүтээг­дэхүүн гол руу зөөгддөг ба улмаар дунд болон жижиг голуудын шаварлаг болон гүехэн хурдас хуримт­лалыг бий болгохоос гадна голын голдирлыг өөрчилдөг.

Усан хагалбарын доторх байгалийн байдал нь өндөрлөг хэсэгт эрозийн процесс бий болдог (гуу жалга дефлаци бий болно).

Түүнээс гадна идэвхтэй газар ашиглалт нь нүх болон хажууг өргөнөөр бий болгодог. Эолоны процесс нь салхины үйл ажиллагааны үр дүнд бий болдог хурдас хуримтлал юм. Хүчтэй салхи нь хөрсийг дахин зөөгдөх хүчин зүйл болдог бөгөөд хөрс болон жижиг гадаргууг өөрчилдөг. Энэхүү процесс шаварлаг элс ихээхэн тархсан газар илэрдэг бөгөөд хөрс болон ургамлын бүрхэвчийг дахин зөөдөг. Энэхүү процесс нь Заганск, Худунск, Цагаан давааны нуруудын өмнө хажууд маш ихээр тархсан бөгөөд энэ нь Сэлэнгэ болон Цөх голуудын бэлчрийн хэсэг юм.

Сэлэнгэ, Үд, Жид, Хилок, Цөх голуудын судлагдсан хөндийнүүд, тэдгээрийн усан хагалбарын хэсэгт эрозийн (элэгдлийн) процесс их байна. Цагаан даваа, Малханск, Заганскийн нуруудад мөн хээрийн бүсэд энэхүү процессын идэвхжил их байна.

Шугаман элэгдэл нь зарим газраа 12 км2 хүрнэ. Одоогийн байдлаар 400 м-ээс урттай 12 мянган гуу жалга тэмдэглэгдсэн байна. Жалгуудын нийт урт 1.9 км болно. Элэгдэлд өртсөн газрын нийт хэмжээ 1-13/100 км/км2 болох ба дунджаар 5/100 км/км2, жалгын нягтшил 0.03-0.19 км/км2 (0.08 км/км2). Энд шаварлаг хурдсын урт 5-7 км, гүн нь 40 м болно. Боргой, Галуут нуур, Тугнуй, Үд голуудын хөндийд элэгдэл (0.3-1 км/км2). Малханск, Заганск, Кудунск, Курбинскийн нуруудад шугаман элэгдэл ойгүй газар ажиглагддаг. Энд жалгын өсөлтийн хэмжээ 0.5-26 м/жил.

4.4.2

Зураг 4.4.2. Үер [3]

Монгол Улсад байгалийн аюулт үзэгдлийн давтамж сүүлийн 10 жилд нэмэгдэх болсон. Энэхүү давтамжийн үзэгдлийг цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлах болсон. Монголд цасан шуурга, их хэмжээний цас унах, шороон шуурга, зуд (хахир өвөл), үер, хөрсний гулсалт, түймэр, хуурайшил, цөлжилт зэрэг байгалийн аюулт үзэгдэл ихээхэн ажиглагдаж байна.

4.4.3

Зураг 4.4.3. Улаан-Үд хот орчмын ойн түймэр

Улсын хэмжээнд ус цаг уурын аюултай болон гамшигт үзэгдлийн улмаас 2008 онд 82 хүн амь насаа алдан, 414,918 толгой мал хорогдож, 3.5 тэрбум.төг-ийн хохирол, 2009 онд 47 хүн амь насаа алдан, 446,402 толгой мал хорогдож, 12.4 тэрбум.төг-ийн хохирол, 2010 онд 8 хүн амь насаа алдаж, 9.7 сая гаруй мал хорогдож, 52.7 тэрбум.төг-ийн хохирол, 2011 онд 13 хүн амь насаа алдан, 1,100 толгой мал хорогдож, 2.8 тэрбум.төг-ийн хохирол хохирол тус тус учирсан байна.

2012 онд фронтын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүд болох хүчтэй салхи шуурга 13 удаа, их бороо 2 удаа, их халуун 2 удаа, их хүйтэн 2 удаа, цочир хүйтрэл 7 удаа, хүйтэн бороо 2 удаа ажиглагдаж, үүний улмаас нийт 1 хүн амь насаа алдаж, 6,555 мал хорогдож, 36 байшингийн дээвэр салхинд хууларч, 17 гэр нурж, эрчим хүчний 58 шон унажээ.

Зуд гэдэг нь Монгол нэр томъёо бөгөөд хахир хүйтэн өвлийг хэлэх бөгөөд мал ус, тэжээлийн хомсдол, хүйтнээс харангадаж ихээр хорогдохыг хэлж байгаа юм. Зудыг цагаан, хар, шуурганы, хүйтний, хавсарсан, туурайн зуд гэж ангилдаг. Зундаа ган гачигтай байснаас өвс тэжээл хангалттай базаах боломж олгоогүй, улмаар өвөлдөө цас их орж, салхилан, агаар хэм хэвийн хэмжээнээс доогуур болж хүйтний эрч эрс чангарч, бэлчээрийг үлэмж их цас дарсанаас бэлчээрийн хомсдолд орж, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутрах зэрэг өвлийн улирлын нөхцөл байдлыг цагаан зуд боллоо гэдэг.

Зудын үед мал бэлчээрлэж чадахгүй болж, төв суурин газарт үйлдвэрлэл аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрдэг.

Монгол орны нөхцөлд цагаан зудын үед ихээхэн хохирол амсдаг. Тухайлбал: Хамгийн сүүлд 2009-2010 оны өвөл 18 аймгийн 175 сумыг хамарсан зуд болж 9.7 сая мал хорогдож, нийтдээ 526.8 тэрбум.төг-ийн хохирол учирсан байна.

Өвөл, хаврын улиралд малын ундны хэрэгцээг хангах цас байхгүйгээс мал харангатаж харын зуд бий болдог.

Хуурайшил: Монгол орны хуурай болон хагас хуурай нөхцөлд хуурайшил ихээр ажиглагддаг. Ихэнх нутгаар хуурайшил ажиглагддаг болсон. Хуурайшил ойт хээр, хээрийн бүсэд 10 жилд 1 удаа ажиглагдах ба цөлийн бүсэд хуурайшилт 2 жилд удаа ажиглагдах болжээ.

 

Хүснэгт 4.4.1. 2010-2012 онд ажиглагдсан ус цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирол

 

Аюултай болон гамшигт үзэгдлийн тоо

Нас барсан хүний тоо

 

Хорогдсон малын тоо толгой

 

Хохирол, сая.төг

 

2010

 

57

 

8

 

9,700,000

52,739.6

 

2011

 

70

 

13

 

1,100

 

2,807.2

 

2012

 

140

 

19

 

8,444

 

17,132.4

 

4.4.4

Зураг 4.4.4. Мөнх цэвдгийн дүүрэгчлэл [3]

4.4.5

Зураг 4.4.5. Гадаргуун үүслийн экзоген процессууд

 

 

Ашигласан материал

 

1.    “Байгаль нуурын төлөв байдал, хамгаалалтын тухай” 2013 оны улсын тайлан, Эрхүү хот. http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258

2.    БОНХЯ, “Байгаль орчны төлөв байдлын тайлан 2011-2012 он”, 2013 он. http://bic.iwlearn.org/mn/documents/documents/state-reports/State%20of%20the%20Environment%20Report%20MONGOLIA-%202011-2012%20-MGL.pdf/view

3.    “Байгаль нуурын экологийн атлас”, ОШУА СС-ын Газар зүйн хүрээлэн, масштаб 1:5000,000, 2014 он. http://bic.iwlearn.org/ru/atlas/atlas

4.    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурь мэдээлэл. http://www.who.int/collaboratingcentres/database/ru/

5.    О.А.Тимошкин, В.В.Мальник, М.В.Сакирко, К.Боедекер “Байгаль нуурын экологийн хямрал”, Эрдэмтэд онош тавьж байна. Шинжлэх ухаан тэргүүн эхээс. № 5 (59), 2014 он. http://estandard.mn/filebase/files/4943-2011.pdf.

6.    Г.Г.Хамнаева, А.И.Куликов, Б.З.Цыдыпов “Закаменск хот, түүний хил залгаа нутгуудын хүрээлэн буй орчны өнөөгийн экологийн байдал”, /Вестник БГСХА, 2013 он, №3. 79-85 х.-наас.

7.    Монгол Улс, “Хараа голын сав газрын усны чанар, бохирдлын халуун цэгийн үнэлгээний тухай тайлан”, 2013 он.

8.    БОНХЯ, “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, “Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл”, I боть, УБ хот, 2012 он. http://bic.iwlearn.org/mn/documents/documents/state-reports/ulsyn-usny-nootsiin-neghdsen-mieniezhmientiin-tolovloghoo-bolovsruulakhad-zoriulsan-sudalghaany-emkhetghel-neghdugheer-devter-monghol-kheleer/view

9.    Т.А.Борисова “Байгаль нуурын сав газрын байгаль-антропогены эрсдлүүд”, Новосибирск. “ГЕО” Академийн хэвлэл, 2013 он, 126 х.

10.  “Байгаль нуурын байдал, түүнийг хамгаалах тухай” 2012 оны тайлан, Эрхүү хот, “Росгеолфонд” Сибирийн салбар, 2013 он, 436 х. http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258

11.  “Буриад улсын 2013 оны хүрээлэн буй орчны байдал түүнийг хамгаалах тухай” Улсын тайлан. http://minpriroda-rb.ru/upload/iblock/26b/gocdoclad_2013.pdf

Document Actions
IW:LEARN