5.4 Экологийн улсын хянан магадлагаа /Экспертиз/

Экологийн улсын хянан магадлагааг Холбооны “Экологийн хянан магадлагааны тухай” 1995.11.23-ны өдрийн № 174-ФЗ хуулиар зохицуулдаг. ТХГН-т барилга байгууламж барих төслийн бичиг баримтад Холбооны түвшний экологийн улсын хянан магадлагаа хийх талаар тус хуулийн 11 дүгээр зүйлд, бүсийн түвшний экологийн хянан магадлагаа хийх талаар уг хуулийн 12 дугаар зүйлд тус тус заасан байдаг.

Байгаль нуурын нутаг дэвсгэр дээр Хол­бооны улсын Байгаль нуурын менежментийн бүсийн хяналтын агентлаг (“Росприроднадзор”)-ын салбар Эрхүү муж болон Буриадын БНУ, Забайгальскийн хязгаарын засаг захиргааны байгууллагуудтай хамтран газар дээр нь экологийн хянан магадлагаа хийх чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлж байна [4, 6].

2012 онд Росприроднадзорын төв аппарат нь Байгаль нуурын менежментийн бүс (BNT) дотор байрлах дараах объектуудад экологийн улсын хянан магадлагааг хийж, материалуудыг боловсруулан гаргасан байна. Үүнд:

- 2013 онд Байгаль нуурын томоохон цутгал болох Баргажин, Сэлэнгэ, Дээд Ангар голуудын усны биологийн нөөцөөс ашиглаж, олборлож болох зөвшөөрөгдөх хэмжээний талаарх баримт бичиг (Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хамт). Захиалагч нь ВНИРО (Бүх оросын загасны аж ахуй болон далай судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн)-гийн ФГУП (Холбооны улсын нэгдсэн үйлдвэр)-ийн “Росрыболовство” (Загасны аж ахуйн) холбооны агентлаг (2012 он),

- Усоль-Сибирск хотын мөнгөн усны электролизийн цехийн үйл ажиллагааг зогсоох төслийн баримт бичиг (демеркуризация-мөнгөн усгүйжүүлэх). Захиалагч нь Эрхүү мужийн Байгалийн нөөц, экологийн яам (2013 он),

- 2014 онд Байгаль нуурын томоохон цутгал болох Баргажин, Сэлэнгэ, Дээд Ангар голуудын усны биологийн нөөцөөс ашиглаж, олборлож болох зөвшөөрөгдөх хэмжээний талаарх баримт бичиг (Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хамт). Захиалагч нь “Росрыболовство” холбооны агентлаг (2013 он),

Эрхүү муж: 2012 онд Росприроднадзорын Эрхүү муж дахь салбар нь Байгаль нуурын нутаг дэвсгэрт байрлах 2 обьект дээр экологийн хянан магадлагааг хийсэн:

- 2013 онд Эрхүү мужийн цэнгэг усны биологийн нөөц баялаг ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг баталсан материал,

- “Эрхүү мужийн Ольхон районы Оль­хон арлын Сахюрт тосгоны гаталга онгоцны боомтын байгууламжийг сэргээн засварлах” төслийн баримт бичиг.

Эдгээр обьектууд дээр экологийн улсын хянан магадлагааны эерэг зөвшөөрөл авсан. “Марков тосгоны ахуйн хатуу хог хаягдлын цэг барих зураг төсөлд өөрчлөлт оруулах” төслийн баримт бичигт экологийн улсын хянан магадлагааны сөрөг үнэлгээ хийх ажлыг 2011 онд зохион байгуулсан.

2013 онд холбооны түвшингийн улсын экологийн хянан магадлагааг 1 объектод зохион байгуулсан. Үүнд:

- 2014-2018 онуудад Эрхүү мужийн цэвэр уснаас ашиглаж болох био нөөцийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон нөөцийн үнэлгээний материалд магадлагаа хийж, эерэг үнэлгээ өгсөн байна.

Эрхүү мужийн Байгалийн нөөц, экологийн яамнаас Байгаль нуурын менежментийн бүс (BNT) дотор байрлах дараах 2 объектэд экологийн хянан магадлагааг явуулсан. Үүнд:

- 2012-2013 онуудад зэрлэг туурайтан болон баавгай, үслэг ан агнуурын хязгаарыг тогтоосон материал,

- Улсын ТХГН “Окунайск” (Хунт нуур) бүсийн хэмжээний ТХГН-ийн эрх зүйн статусыг тогтоох, газар нутгийн бүрэн хэмжээний экологийн магадлан шинжилгээний материал. Эдгээрт хийсэн экологийн улсын хянан магадлагаагаар эерэг үнэлгээ авсан байна.

2013 онд бүсийн түвшинд дараах баримт бичгүүдэд экологийн магадлагааг хийсэн байна. Үүнд:

- Эрхүү мужийн нутаг дэвсгэрт 2013 оны 8 дугаар сараас 2014 оны 8 дугаар сар хүртэл агнах ангийн хязгаар (квот)-ыг тогтоосон баримт бичиг,

- Эрхүү мужийн Захирагчийн 2013 оны 7 сарын 31-ний өдрийн 264 дүгээр захирамжаар батлагдсан Эрхүү мужийн нутаг дэвсгэрт 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл агнах ангийн хязгаар (квот)-т өөрчлөлт оруулах танилцуулгын материал,

- Эрхүү мужийн Аларск районы “Өлзийтийн шугуй” (Батаровын шугуй)-д ТХГН-ийн эрх зүйн статус олгох тухай материал,

-Эрхүү мужийн Качуг районд бүс нутгийн ач холбогдол бүхий уламжлалт байгаль ашиглалтын нутаг дэвсгэр байгуулах тухай материал. Эдгээр бүх объектуудад эерэг дүгнэлт гарсан байна.

Буриадын БНУ:2012 онд Росприроднадзорын Буриадын БНУ дахь салбар Байгаль нуурын менежментийн бүсэд байрлах 4 обьект дээр экологийн улсын хянан магадлагааг зохион байгуулснаас 2 нь холбооны түвшний байгалийн ТХГН (“Тункинскийн үндэсний парк”)-т байрладаг байна. Үүнд:

- “Тункинск районы Толтой хотхоны хот хоорондын ахуйн хатуу хог хаягдлын (ХХХ) цэгийн барилгын ажил” төслийн баримт бичиг,

- Буриадын БНУ-ын цэнгэг усны биологийн нөөц баялгийн нийт зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон 2012 оны материал,

- “Тункинскийн үндэсний парк”-ын нутаг дэвсгэрт 2012-2013 онд агнуурын улиралд хийх ан агнуур хэмжээг тогтоосон материал,

- “Буриадын БНУ-ын Северобайкальск хотын ахуйн хатуу хог хаягдлын цэгийн барилгын ажил” төслийн баримт бичиг. Эдгээр обьектууд нь бүгд эерэг үнэлгээ авсан.

2013 онд Росприроднадзорын Буриадын БНУ дахь салбар Байгаль нуурын менежмен­тийн бүсэд байрлах 3 объектод улсын экологийн экспертиз хийсэн байна. Үүнд:

- 2014 онд Буриад улсын усны объектуудын усны биологийн нөөцийг зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох тухай материал,

- 2013-2014 онуудын агнуурын улирлын үед Тункинскийн үндэсний паркт спортын болон сонирхлын агнуур хийхийг зөвшөөрсөн, хязгаар (квот) тогтоосон баримт бичиг,

- “Забайгальскийн үндэсний паркийн нутаг дэвсгэрт хоёрдугаар зэргийн түймэртэй тэмцэх химийн станц байгуулах тухай” төслийн зураг төслийн баримт бичиг. Эдгээр нь бүгд эерэг дүгнэлттэй гарсан байна.

Буриад улсын Байгалийн нөөцийн яам бүс нутгийн түвшний 3 объектод экологийн хянан магадлагааг хийсэн байна. Үүнд:

- “Максимиха тосгоны “Ровесник” амралтын газар (camp)-ын ¼-ийг сэргээн засварлах” төслийн баримт бичиг,

- 2013-2014 онуудын агнуурын улиралд Буриад улсын агнуурын нутаг дэвсгэрт агнуурын хязгаар (квот) тогтоох тухай баримт бичиг,

- Буриад улсын Кабанск районы “Шинэ-Энхбулаг” тосгон болон Шергино – Оймур – Заречье-ийг холбосон авто замыг сэргээн засварлах” төслийн баримт бичиг. Эдгээрт бүгдэд эерэг үнэлгээ өгсөн байна.

Забайкальскийн хязгаар: 2012-2013 онуудад Росприроднадзорын Забайкальскийн хязгаар дахь салбар экологийн улсын хянан магадлагаа хийх баримт бичгийг хүлээн аваагүй байна.

Экологийн хяналт-шинжилгээ (монито­ринг): 2012-2013 онуудад Буриадын БНУ, Эрхүү муж, Забайкальскийн хязгаар зэрэг холбооны 3 субъектын эрх бүхий байгууллагууд болон “Росгидромета”, “Рос­природнадзора”, “Росводресурсов”, “Роснедр”, “Росрыболовства”, “Росреестра” зэрэг хол­бооны агентлагууд экологийн хяналт-шин­жилгээг хийсэн байна. Үүнээс гадна “Роспот­ребнадзора”, “Ространснадзора”, “Рос­стата”, “Ростехнадзорт” монторинг хийх зорилгоор ОХУ-ын Онцгой байдлын яам зэрэг байгууллагуудын хяналт-шинжилгээний мэдээ, материалуудыг ашигласан болно [4, 6].

2013 онд ОХУ-ын Засгийн газар 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 681 дүгээр тогтоолоороо “Улсын экологийн мониторинг (Хүрээлэн буй орчны улсын хяналт-шинжилгээ) хийх, мониторингийн мэдээлэл хүлээн авах дүрэм”-ийг баталсан. Энэхүү дүрмийг Холбооны 2002.01.10-ны өдөр баталсан №7-ФЗ “Байгаль орчныг хамгаалах тухай” хууль (Холбооны 2011.11.12-ны өдрийн №331-ФЗ хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн 63.1 ба 63.2 дахь хэсгүүдийн шаардлагад нийцүүлэн баталсан байна.

Байгаль нуурын экологийн хяналтын улсын болон дэд сүлжээг нэгдсэн байдлаар ОХУ-ын хуулийн бүрэн эрхийн хүрээнд Ус, цаг уур, хүрээлэн буй орчны хяналтын холбооны агентлаг ОХУ-ын гүйцэтгэх засаглалын холбооны байгууллагуудын оролцоотойгоор улсын экологийн мониторингийг хийж байна.

Дүрмийн 6 дугаар зүйлд “Улсын мэдээллийн сан нь мэдээллийг цуглуулан боловсруулсан, мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн холбооны мэдээллийн систем байна” гэж заасан ба энэ нь:

5.4.1

Зураг 5.4.1. “Акватор-Байкаль” хөлөг дээр суурилуулсан хэмжилтийн төхөөрөмж

а) мониторингийн нэгдсэн систем нь дэд мэдээллийн систем,

б) үйлдвэрлэлийн мониторинг, улсын экологийн хянан шалгалтын мэдээлэл,

в) хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа объектуудын улсын бүртгэлийн мэдээллээс бүрдэнэ.

Экологийн мониторингийн мэдээллийн улсын сан нь Дүрмийн хавсралтад заасан улсын экологийн мониторинг хийх жагсаалтын дагуу хийсэн экологийн мониторингийн мэдээллээс бүрдэнэ.

Жагсаалтад багтсан мэдээллийг агуулсан Байгаль нуурын экологийн хяналт-шинжилгээний улсын нэгдсэн мэдээлэл нь экологийн хяналт-шинжилгээний 15 дэд мэдээллийг нэгтгэсэн тогтолцоо юм.

ОХУ-ын Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 477 дугаар тогтоолоор “Хүрээлэн буй орчны бохирдол, улсын мониторингийн дүрэм” батлагдсан. Энэхүү баримт бичиг нь хүрээлэн буй орчны бохирдол, улсын мониторингийн дэг журам, мөн тэрчлэн хүрээлэн буй орчны төлөв байдлын улсын ажиглалтын системийг байгуулах үйл ажиллагааг зохицуулж өгсөн. Энэхүү дүрмээр агаар, хөрс, гадаргын ус, озоны давхарга, (үүний дотор гидробиологийн үзүүлэлт орно), агаар мандлын, ионосфер (стратосферийндээроршижрадиодолгионыг тусгаж байдаг агаар мандлын ионжсон бүс), дэлхийн ойролцоох сансрын орон зайд үйл ажиллагаа явуулж буй объектуудад экологийн хяналт-шинжилгээ асуудлыг зохицуулдаг.

Улсын хяналт-шинжилгээний ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх асуудлыг Ус цаг уур, орчны шинжилгээний холбооны агентлаг байгаль орчны чиг үүргийг хэрэгжүүлж буй ОХУ-ын болон бүс нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран хийж байна.

2012-2013 онуудад Байгаль нуурын усны гидро-хими болон гидро-физик, химийн үзүүлэлтүүдийн тусгай хяналт-шинжилгээг “Росводресурс”-ын “Востсибрегионводхозов”-ын “Исток” судалгаа шинжилгээний “Акватор-Байкаль” хөлөгт суурилуулан явуулсан (Зураг 5.4.1).

2012-2013 онуудын хувьд өмнөх жилүүдэд явуулсан хяналт-шинжилгээний мэдээтэй харьцуулан үзвэл Байгаль нуурын өмнөд хэсгийн усны чанар нэг их алдагдаагүй байна. Энэхүү дүгнэлтийг “Востсибрегионводхоз”-ын 2012, 2013 онуудад хийсэн “Сав газрын усан орчинд хийсэн дүн шинжилгээний тайлан”-д үндэслэн гаргаж байна. “Востсибрегионводхоз” хяналт-шинжилгээний үр дүнгээ www.vodhoz38.ru. вебсайтад байршуулсан байгаа.

Байгаль нуурыг хамгаалах зорилгоор “Акватория-Байкал 2” хөлөгт суурилуулсан төхөөрөмжөөр 15 газар (1. Байгалийн КЦҮ, 2. Слюдянка, Култук, 3.Сэлэнгэ голын садраа-дельт, 4. Чивыркуйскийн булан, 5. Ярки арал, Доод-Ангарск, 6. Северобайкальск, 7. Зама, 8. Жижиг далай, 9. Мухар болон Ольхоны хаалга, 10. Анга, 11. Бугульдейка, 12. Песчаная, 13. Голоустное, 14. Листвянка, Байгаль боомт, 15. Эрхүүгийн усан сан)-т хэмжилтийг 2003-2007 онуудад хийсэн бөгөөд энэхүү мэдээллийг ОХУ-ын Байгалийн нөөц­ийн яамны “Байгаль нуурыг хамгаалах” гэсэн (www.geol.irk.ru/baikal) албан ёсны вебсайтад байршуулсан.

2012-2013 онуудад Байгаль нуурын байгалийн нутаг дэвсгэрийн сансрын ажиглалтыг “Росгеолфонд” (ОХУ-ын геологийн фонд)-ын байгалийн нөөцийн зориулалт бүхий сансрын мэдээлэл хүлээн авах аппаратын тусламжтайгаар үргэлжлүүлэн хийсэн болно. 2002 оноос хойш хийгдсэн энэхүү ажиглалтын үр дүнг ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны “Байгаль нуурыг хамгаалах” (www.geol.irk.ru/baikal) вебсайтын Байгаль нуурын нутаг дэвсгэрийн Сансрын мониторинг хэсэгт байршуулсан болно. 2013 онд Байгаль нуурын нутаг дэвсгэр дээрх 11,984 мониторингийн мэдээлэл бэлтгэн бүтээгдэхүүн гаргасан ( 2012 онд 11,659). Үүнээс 6,172-ийг нь ГМС (GIS)-д оруулсан байна.

2013 оноос “Росгеолфонд” Байгаль нуурын гадаргын усны температурын мэдээллийг шинээр оруулж эхэлсэн [7]. Мэдээлэл нь “TERRA” болон “AQUA” хиймэл дагуулаас ирдэг бөгөөд мэдээллийг “IMAPP” (International MODIS/AIRS Processing Package) программын хангамжаар боловсруулалт хийж байна.

Байгаль нуурын нутаг дэвсгэрийн байгалийн нөөцийн динамик өөрчлөлтийг сансраас судлаж байгаа нь шинжлэх ухааны болон салбарын зорилтуудыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой мониторингийн хамгийн гол үр дүн юм.

Document Actions
IW:LEARN