5.5 Экологийн боловсрол

Байгаль нуурыг хамгаалах асуудал нь ерөнхийдөө нийгмийн боловсролын түвшингээс хамаарах ба нийтэд экологийн боловсрол олгох, экологийн талаар мэдээлэл түгээж, ойлголт өгөхөөс сав газрын биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн нөөцийн менежментийг тогтвортой хийх асуудал шийдвэрлэгдэнэ [3].

Экологийн боловсролыг олон нийтэд дараах арга замуудаар олгох хэрэгтэй. Үүнд:

-      экологийн боловсролын сургалтыг хөтөлбөрийг шинэчлэх, экологийн боловсролын сурах бичгийг шинэчлэн боловсруулж хэвлүүлэх,

-      хүүхдүүдийн хичээлээс гадуур харилцан мэдээлэл, санал солилцох, зуны сургалт, онол-практикийн бага хурал зохион байгуулах,

-      экологийн мэдээллийг олон нийтэд таниулах мэргэжлийн сэтгүүл хэвлүүлэх,

-      экологийн боловсрол олгох, мэдээлэл хүргэх үйл ажиллагааг олон улсын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан түгээх (Тухайлбал, Дэлхийн Байгаль хамгаалах өдөр, Дэлхийн усны нөөцийг хамгаалах өдөр, Олон улсын шувууны өдөр, Байгаль нуурын өдөр г.м),

-      бүс нутгийн болон тухайн хот, суурин, байгаль орчны талаар сайн мэлдэгтэй мэргэжилтэн, багш нараар хичээл заалгах, заавар зөвлөмж өгүүлэх.

Тэргүүн зорилтыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл нь”Усны нөөцийн сүлжээ” олон улсын төсөл юм. ”Усны нөөцийн сүлжээ” төсөл нь ЮНЕСКО-ийн тусламжтайгаар Савойгийн Их Сургуультай хамтран Эрхүүгийн Их сургууль дээр бий болсон бөгөөд үүнд Монголын Үндэсний Их Сургууль, Газар дундын тэнгисийн усны нөөцийн тэнхмийн сүлжээ, (Франц), ОШУА СС-ын Геохимийн Институт, Буриадын Улсын Их Сургууль оролцож байна. 2009 онд ЮНЕСКО болон ”Усны нөөцийн сүлжээ”-ний хооронд хамтран ажиллах гэрээнд UNITWIN/UNESCO хөтөлбөрийн хүрээнд гарын үсэг зурсан байна.

Байгаль нуурын бүсийг хариуцсан ЮНЕСКО-гийн 2 удирдах ажилтан (“Их сургуулийн ихрүүд” гэдэг) байдаг. Усны нөөцийн асуудал хариуцсан захирал нь 2001.03.30-ны өдөр “НҮБ (ЮНЕСКО) болон Эрхүүгийн улсын их сургууль хооронд хамтран ажиллах гэрээ”-ний дагуу ажиллаж байгаа. Энэ хүн зөвхөн ОХУ-ын усны нөөцийн асуудлыг хариуцдаг. ”Усны нөөцийн сүлжээ” олон улсын төсөлд Францын Савойгийн их сургууль (Savoy University of France) гадаад түнш хэлбэрээр ажиллаж байгаа бөгөөд үүнд Эрхүүгийн улсын их сургуулийн факультетээс гадна Буриадын улсын их сургууль, ОШУА СС-ын Ертөнц (Earth Crust)-ийн хүрээлэн, мөн тус салбарын Виноградовын геохимийн хүрээлэн, Байгалийн менежментийн Байгаль нуурын хүрээлэн (үүнийг профессор А.И.Смирнов удирдаж байгаа) оролцож байна.

Энэхүү судалгааны үйл ажиллагаа эрхэлсэн захирал нь дараах чиглэлээр ажиллаж байна. Үүнд:

-      Судалгаа хийж буй газар нутгийн байгаль дахь усны нөөц, түүний чанар найрлагыг судлах,

-      усны нөөцийг зүй зохистой ашиглах, нэгдсэн менежмент хийх онолын болон практик аргачлалыг боловсруулах, гадаргын болон газрын доорх усны харилцан уялдаа холбоог судлах,

-      Савогийн их сургуулийн шинжээчийн хувьд усны нөөцийн геополитикийг өргөн хүрээнд авч үзэх,

-      судалгаа явуулсан нутаг дэвсгэрийн усны нөөцийн мэдээллийг нийтэд нээлттэй болгох ажлыг хийх юм.

Тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл нь ”Усны нөөцийн сүлжээ” олон улсын төсөл юм. ”Усны нөөцийн сүлжээ” төслийг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Эрхүүгийн улсын их сургууль Савойгийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд Монголын Улсын их сургууль, Газар дундын тэнгисийн усны нөөцийн тэнхим (Франц), ОШУА СС-ын Геохимийн хүрээлэн, Буриадын улсын их сургууль оролцож байна. 2009 онд “UNITWIN/UNESCO” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО болон ”Усны нөөцийн сүлжээ” төслийн хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

2013 онд Шамбери хот (Франц)-д ”Усны нөөцийн сүлжээ”-г цаашид орон зайн болон үйл ажиллагааны хувьд өргөтгөн хөгжүүлэх талаар хэлэлцсэн.

2013 оны 8 дугаар сард Байгаль нуурын ойролцоох “Большие Коты” тосгон дахь Эрхүүгийн их сургуулийн Биологийн станц дээр зуны сургалт явагдсан бөгөөд энэхүү сургалтын явцад цаашид сүлжээг өргөжүүлэхтэй холбогдсон хэлэлцүүлэг явагдсан. Мөн “Байгаль судлал” хоёр бүтээл эмхэтгэл бүтээл хэвлэгдсэн бөгөөд энэхүү ном нь бүх Оросын байгалийн шинжлэх ухаан, техник, анагаах ухааны “2012 оны шилдэг ном” уралдааны 4 дүгээр байрын шилдэг номонд орсон.

ЮНЕСКО-гийн экологийн асуудал хариуцсан захирал нь 2006 оны 4 дүгээр сард ЮНЕСКО-гийн ерөнхий чуулганыг Улаан-Үд хотын Зүүн Сибирийн технологи, менежментийн улсын их сургууль (ВСГУТУ) (чуулганыг тус их сургуулийн ерөнхийлөгч В.Е.Сактоев удирдсан) дээр хийх ажлыг зохион байгуулсан.

Өнөө удирдаж буй захирал дараах үр дүнтэй ажлуудыг хийсэн байна. Үүнд:

-      НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Байгаль нуурын сав газрын тогтвортой хөгжлийн загвар” төслийн концепц (үзэл баримтлал),

-      Буриадын БНУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжлийн стратегийн концепц,

-      Байгаль нуурын экологийн ёс зүйн тунхаглал,

-      Байгаль нуурын бүс нутгийг хамгаалах эдийн засгийн тогтвортой хөгжлийн ёс зүйн концепц,

-      Байгаль нуурын бүс нутагт аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх үзэл баримтлалын үндэслэл зэргийг боловсруулсан байна.

Судалгааны үр дүнд экологийн боловсрол олгох талаар дараах чиглэлийг гаргасан. Үүнд:

- Зааж зөвлөсний дагуу тогтвортой хөгжил болон экологийн ёс зүйн талаар мастер-төлөвлөгөө боловсруулах, сургалтын явцад бие даасан байдлаар өөрийн чадавхийг илэрхийлэх,

- Зүүн сибирийн Технологи, менежментийн улсын их сургуульд залуу эрдэмтэн доктор, магистрын хөтөлбөрийн оюутнуудад “Мэдээллийн эрин үеийн тогтвортой хөгжлийн гүн ухаан ба шинжлэх ухааны ёс зүй” сэдэвт цуврал лекцийн хөтөлбөрийг боловсруулах,

- Ерөнхий боловсролын 1-9 дүгээр ангийн сурагчдын “Эрин зуун” (Millennium) клубын үр дүнтэй үйл ажиллагааг бүс нутгийн түвшинд дэлгэрүүлэх.

Эрхүү муж: ОШУА СС-ын Байгаль нуурын музей Листвинка хотод байдаг бөгөөд энэ музейг сурагч, оюутан, багш нар, ОХУ-ын болон гадаадын компанийхан, холбооны улсын Засгийн газар гишүүд, олон улсын болон бүс нутгийн хурал, зөвлөгөөнд оролцогч нар зэрэг жилдээ 90 мянга орчим хүмүүс үзэн сонирхож байна (Зураг 5.5.1).

5.5.1

Зураг 5.5.1. Байгаль нуурын музейг үзэж буй нь

Музейн судалгаа болон сургалт 8 үзүүлэндр тулгуурладаг бөгөөд мужийн хэмжээнд Байгаль нуурын судалгааны талаарх зуны сургалт, “Байгаль нуурыг мэдэгч” нэртэй мэдлэгийн тэмцээн, Байгаль нуурын судалгааны талаар олон улсын тэмцээн зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол явуулдаг. 2012 онд энэхүү музейд 6 сэдэвчилсэн үзэсгэлэн гаргасан.

Музейн экологи-сургалтын төв нь компьютерийн өрөө, “микроскоп”компьютер”-ийн системээр тоноглогдсон бөгөөд энэ нь 21 хүний багтаамжтайгаас гадна дунд болон дээд сургуулийн сурагч, оюутнуудад Байгаль нуурын экологийн талаар харилцан санал солилцох, музейд байгаа мэдээллийг түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлдэг.

2013 онд ОХУ-ын ШУА-ийн Байгаль судлалын Байгалийн музей нэмэлт сургалтын материал болгон “Байкал-Эко Network” нийгэмлэгтэй хамтран 5-6 дугаар ангийн сурагчдад зориулан Байгаль нуурын усны хүрээний зургийн хэвлэн гаргасан байна.

Эрхүү мужийн дунд сургуулиудад экологийн сургалт нь “Экологи” ба “Байгаль нуурын судалгаа” гэсэн хичээлүүдээр хийгдэх бөгөөд энэ нь ерөнхий эрдмийн сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болохоос гадна тусгай нэмэлт ангийг бас зохион байгуулдаг. Тусгайлсан экологийн нэмэлт анги нь сонгон сургалт хэлбэрээр албан бус явуулдаг бөгөөд хүүхдийн экологийн нийгэмлэг, экологийн хөгжилд чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна сургуулийн сурагчдыг экологийн зуны лагерь зохион байгуулдаг.

2013 онд Экологийн болон Байгаль судлалын мэргэшсэн сургалт, тусгай курсуудад Эрхүү мужийн 23 мянган сурагчид хамрагдсан байна. Хотын ерөнхий боловсролын сургуулиудад экологи-биологийн чиглэлийн 448 бүлгэм ажилладаг бөгөөд үүнд 7500 сурагчид хамрагддаг байна. Эрхүү мужийн нэмэлт сургалтын байгууллагуудад экологийн болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр 1055 нэгдэл ажилладаг ба 14500 өсвөр насныхан оролцдог байна. Эрхүү мужид экологи-биологийн чиглэлийн нэмэлт боловсролын 7 байгууллага ажилладаг бөгөөд үүнд 10 мянган хүүхэд өсвөр насныхан хамрагдаж байна.

2012 онд мужийн болон хотын байгаль суд­лалын чиглэлээр сурах бичгийг төрөлжүүлэх, сургалтын процеёёыг ойртуулах чиглэлээр “Байгаль судлал” сурах бичиг шинээр хэвлэн гаргасан байна (“Байгалийн амьд ертөнц”, “Хүн ба Байгаль” -6(7) дугаар ангиуд)

Хамгийн чухал арга хэмжээнүүд:

- Мужийн хэмжээнд “Байгалийн клай­доскоп” хүүхдийн экологийн фестиваль зохион байгуулав (2012 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүд).

- Сурагчдын ойн мужийн чуулган (2012 оны 6 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд)

- Байгаль судлалын олон улсын анхдугаар олимпиад (2012 оны 6 дугаар сарын 5-8 ны өдрүүдэд). Эрхүү муж, Буриад улс, Байгалийн хязгаар, Монгол Улсын боловсролын байгууллагын 24 баг оролцсон. Олимпиадыг ОХУ-ын ШУА-ийн Байгалийн музейн Эрхүүгийн салбарт зохион байгуулсан байна. Уралдааны үр дүнгээр ажлын явцад “Байгаль нуур-Хөвсгөл” бүтээлч ажлын хэсэг зохион байгуулсныг мэдээлсэн байна.

-“Байгалийг хамгаалъя”сэдэвт Байгаль судлалын олон улсын II олимпиад (2013 оны 6 дугаар сарын 5-8 ны өдрүүдэд) ОХУ-ын ШУА-ийн Байгалийн музейн Эрхүүгийн салбарт зохион байгуулсан. Энэхүү олимпиадад Эрхүү муж, Байгалийн хязгаар, Буриад улсын 100 гаруй сурагчид оролцсон. Мөн энэхүү олимпиадад БНСУ, БНХАУ-ын сурагчид анх удаа оролцсон байна (Зураг 5.6.2) [4, 6].

Буриадын БНУ-ын Байгалийн нөөцийн яам экологийн боловсрол, экологийн соёлын формацийн стратеги (Буриадын БНУ-ын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 682 дугаар тогтоолоор батлагдсан)-ийг 2012-2016 онуудад Буриадын БНУ-ын нутаг дэвсгэр дээр боловсруулсан байна. Энэхүү стратегийг Буриадын БНУ-ын Засгийн газрын орлогчоор ахлуулсан Нийтийн экологийн зөвлөл хэрэгжүүлж байна.

5.5.2

Зураг 5,5.2. “Байгалийг хамгаалъя” сэдэвт Байгаль судлалын олон улсын II олимпиадын ялагчид

Байгаль нуурын байгаль орчны менежментийн хүрээлэнгийн Олон улсын экологи-сургалтын төв Истомино (Буриадын БНУ-ын Истомино тосгон) нь Сибиртээ хамгийн том нь бөгөөд Сэлэнгэ мөрний цутгал дээр оршдог (Зураг 5.5.3).

5.5.3

Зураг 5.5.3. Олон улсын экологийн боловсролын төв “Истомино”

- Байгаль нуурын болон Сэлэнгэ мөрний делтийн экосистемийн эрдэм шинжилгээ, материал-технологийн болон суурь судалгаанд дэмжлэг үзүүлэх ба эдгээр нь Байгаль нуурын сав газрын антропоген нөлөөлөл, биологийн төрөл зүйлийн өөрчлөлтийн индикатор болдог.

- Шинжлэх ухааны судалгааны экспеди­цүүдийг явуулах

- Байгаль нуурын бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, уулзалт, онол-практикийн бага хурал зохион байгуулах

- экологи, хими, физик, математикийн чиг­лэлээр хүүхдийн дунд сэдэвчилсэн практикийн курс, сургалт зохион байгуулах

- экологийн аялал жуучлалыг хөгжүүлэх: гэр бүлийн экологийн хөдөө аж ахуйн системийг харуулах, органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах:

5.5.4

Зураг 5.5.4. “Дельтүүд: гарал үүсэл, хөгжил, загварчлал ба тогтвортой хөгжил” олон улсын бага хурлын оролцогчид

Үйл ажиллагаа:

- 2012 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баруун Забайгальск (Буриадын БНУ-ын)-т Олон улсын денлроэкологийн экспедици зохион байгуулж, үүнд Сибирийн Холбооны Их Сургууль (Красноярск), Аризоны Их Сургууль (АНУ) судлаачдыг оролцуулсан (Зураг 5.5.6).

5.5.5

Зураг 5.5.5. Дендрохронологийн дээжлэлт-

- 2012 оны 7 дугаар сарын 27-ноос 8 сарын 01-ний өдөр хүртэл “Өнөөгийн цөлжилтийн процессын нөхцөлд Төв Азийн хойт хэсгийн ландшафт, байгалийн нөөцийн цогцолборын олон улсын орон зай, цаг хугацааны зохицуулалт” сэдэвт олон улсын семинарт Монголын мэргэжил нэгт нөхөд оролцсон.

5.5.6.

Зураг 5.5.6. Семинарт оролцогчид

- 2013 оны 4 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Буриадын БНУ-ын Байгалийн нөөцийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “2012-2020 онуудад Байгаль нуурыг хамгаалах, түүний байгалийн нутаг дэвсгэр дэх нийгэм-эдийн засгийн хөгжил” Холбооны зорилтот хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд Прибайкальскийн төрийн мужууд болон ТХГН-ийн удирдлагуудын оролцсон семинар.

5.5.7

Зураг 5.5.7. Экспедицид оролцогчид

5.5.8

Зураг 5.5.8. Дельталёт агаарт

- 2013 оны 6 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудлууд” сэдэвт Оросын залуу үеийн YII семинар зохион байгуулсан.

-2013 оны 6 дугаар сарын 25-наас 8 сарын 08-Франц, Швейцарийн залуучууд оролцсон “Транс-Евроазийн Леман-Байгалийн плит” төслийн хүрээнд зохион байгуулсан олон улсын экспедици зохион байгуулсан.

2013 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Буриадын БНУ-ын Байгаль хамгаалал, иргэний мэргэжлийн цагдаа, Буриадын БНУ-ын Ойн Агентлаг, Буриадприроднадзор зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон “Байгаль нуурын хүрээлэн буй орчны асуудал, ногоон эдийн засгийн үүрэг тунхаглал” сэдэвт семинар зохион байгуулсан.

Буриад улсын БШУЯ-ны улсын экологи-биологийн төвд суралцагчдын дунд 2012-2013 онуудад ард түмний уламжлалт байгаль хамгаалал, экологийн суртал ухуулга, байгал­ийг бүрэн байлгахад чиглэсэн “Ойг хойч үедээ хадгалъя” этноэкологийн уламжлал  “Цагаалга”, “шувуудын үүрийг хайраар угтацгаая” экологийн сар, “Юннат” экологийн зуслан зэрэг хүмүүжлийн ажил хийгдсэн байна.

Уламжлалт хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн “Эх дэлхий амьд байг”-т улсын 500 гаруй авяаслаг сурагчид уран бүтээлээ гаргах боломжийг бий болгосон байна. “Эх дэлхий-бидний гэр онол-практикийн бага хуралд авъяаслаг хүүхдүүд өөрийн боломжийг илрүүлж, цаашид өсөн дэвжихэд тус дөхөм болж байна. Экологийн соёлыг бий болгох, хүрээлэн буй орчныг танин мэдэх сонирхлыг дээшлүүлэхийн тулд Төвд экскурс зохион бай­гуул­сан байна. Нийт 22 сэдэвчилсэн семинар зохион байгуулсан байна. 2012 онд дараахи арга хэмжээнүүдэд оролцсон байна. Үүнд:

- Хүүхдийн нэмэлт боловсролын хүрээнд Бүх Оросын Экологи-биологийн эрдэм шинжилгээний маргаан, “Ногоон гариг” Бүх Оросын олон улсын хүүхдийн экологийн форум,

- В.И.Вернадсийн уралдаан,

- Бүх Оросын өсвөр насны хүүхдүүдийн “Үр удам” ойн уралдаан,

- Бүх Оросын ахлах ангийн сурагчдын усны төслүүд маргаан,

- Бүх Оросын “Миний бяцхан эх орон, байгаль, соёл, угсаа” сэдэвт маргаан

- Бүх Оросын салбар дундын экологийн болон судалгааны хүрээн дахь төсөл хөтөлбөрүүд маргаан.

Өсвөр үеийн хүмүүжлийн ажилд Буриад улсын спортын чиглэлийн холбоо ихээхэн ажил хийж байна (Дарга Е.Ю.Осипов, www.fso.sdep.ru). Энэхүү холбоо 600 гаруй сурагчдыг оролцуулсан олон нийтийн спортын арга хэмжээг Улаан-Үд хот, Галуут нуур, Саган нур зэрэгт зохион байгуулсан (Зураг 5.5.10).

Ойн жилийн ажлын хүрээнд “Ойг түймрээс хамгаалъя” сэдэвт ажлыг оюутнуудын дунд зохион байгуулав. 5 дугаар сарын 12-нд Үндэсний мод тарих өдрөөр төвийн оюутнууд, Холбооны Ойн агентлаг, Буриадын БНУ-ын Гүйцэтгэх болон хууль эрх зүйн байгууллагын төлөөлөгчидтэй хамтран Заиграевск районы Тодохт тосгоноос холгүй 960 нарс мод тарьсан байна. Түүнээс гадна олон улсын ойн жилийн хүрээнд “Буриадын БНУ-ын сурагчдын ойн нийгэмлэгийг дэмжих нь” сэдэвт аялал зохион байгуулсан байна. Экологийн шагнал урамшуулалыг дээшлүүлэх, байгаль хамгаалах сонирхлыг урамшуулахын тулд Төвд экскурс зохион байгуулсан байна. Жилийн туршид 1500 оюутан сурагчид сэдэвчилсэн болон зааварчилсан экскурс зохион байгуулсан байна. Нийт 22 экскурсыг зохион байгуулсан.

5.5.9

Зураг 5.5.9. “Оросын азимут” спортын чиглэлийн Бүх Оросын тэмцээн

2013 оны 9 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаан-Үд хотноо Байгаль судлалын бүс хоорондын IX Олимпиад болсон бөгөөд энэхүү олимпиадад Буриад улсын 11 дүүргийн 20 баг оролцсон байна. Олимпиад “Байгалийн флор”, “Байгалийн фаун”, “Нуур судлал”, “Хүрээлэн буй орчны экологи мониторинг” гэсэн 4 номинацаар явагдсан байна (Зураг 5.5.9). Эцсийн тэмцээний ялагч нь 2013 оны 11 сарын 2-6-ны хооронд Калужск мужийн соёл-боловсролын “Этномир” төвд болсон Оросын Газар зүйн нийгэмлэгийн Бүх Оросын залуучуудын нэгдүгээр чуулганд оролцсон бөгөөд энд Буриад улсын төлөөлөл нэгдүгээр байрыг эзэлсэн байна.

2013 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Улаан-Үд хотноо Буриад улсын Байгалийн нөөцийн яамны дэмжлэгээр Хүрээлэн буй орчны жил, аялал жуулчлалын жилд зориулан экологийн хөдөлгөөний тэргүүлэгчдийн Байгалийн V боловсролын форум болсон байна. Энэхүү форумын оролцогчид нь 8-11 дүгээр ангийн сурагчид, Улаан-Үд хотын нэмэлт боловсролын сургууль, байгууллагын сурган хүмүүжүүлэгчид байв. Мөн тэрчлэн “Хогийн эсрэг”, Миний Байгаль”, “Газар дээрхи экологийн ул мөр” зэрэг оюуны Интернет-марафон, фото зургийн уралдаан болсон байна.

5.5.10

Зураг 5.5.10. Байгаль судлалын олимпиадын оролцогчид

2004 оноос эхлэн Буриадын БНУ-ын Байгалийн нөөцийн яам, ОХУ-ын ШУА-ийн Байгалийн менежментийн хүрээлэнгийн ивээл дор “Байгаль нуурын ертөнц” сэтгүүл хэвлэгдэн гарч байна. 2013 оны төгсгөл дээр энэхүү сэтгүүл дээр 40 орчим өгүүлэл хэвлэгдэн гарсан байна (Зураг 5.5.11).

5.5.11

Зураг 5.5.11. Арга хэмжээнд оролцогчид

Забайгальскийн хязгаар: -ын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 673 тоот тогтоолоор “Забайгальскийн хязгаарын нутаг дэвсгэрт 2020 он хүртэл экологийн боловсрол, экологийн соёлын, экологийн боловсролын төлөвшлийн стратегийг хэрэгжүүлэх бүс нутгийн төлөвлөгөөг баталсан байна. Санхүүжилт нь хотын захиргаанаас гаргахаар төлөвлөгдсөн бөгөөд экологийн боловсрол, экологийн хүмүүжлийг төлөвшүүлэх үйл ажиллагаанд зориулагдах юм. Энэ хугацаанд Забайгальскийн хязгаарт тусгайлан кампанит ажил, уралдаан тэмцээн, уулзалт, экологийн экспедицүүд зохион байгуулагдсан байна.

5.5.12

Зураг 5.5.12. “Мир Байкала” сэтгүүл

БШУЯ Забайгальскийн хязгаарын залуу улс төрчдийн 6 дугаар сарын 21-ний өдрийн 509 тоот захиалгыг хэрэгжүүлэх зорилгоор Экологийн боловсролын зааварлагчдын чанарын үнэлгээний үзүүлэлтийн сургалт явуулсан байна. Энэхүү үзүүлэлт нь засаг захиргааны сургалтын үр ашгийг тодорхой­лоход ашиглагддаг.

Забайгальскийн хязгаарын Улсын Их Сургуулийн экологийн боловсролын лаборатори экологийн боловсролын систем, Забайгальскийн хязгаар болон ОХУ-ын бусад бүс нутгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын мэргэжилтэнгүүдэд хамтын ажиллагааны туслалцаа дэмжлэг үзүүлж, тусгайлсан сургалтын материал, электрон мэдээллийн тоног төхөөрөмж, улсын шинэ стандартад нийцсэн багш нарын гарын авлага бэлтгэж байна. Эдгээр нь ажлын сургалтын ном “Миний цэвэр Забайгальск”-д хэвлэгдсэн байна. “Би асуулт тавьж сурч байна” (зохиогч нь Е.А.Игумнова, И.В.Барахоева), “Бүс нутгийн экологи” оюутнуудын бие даалт болон зохион байгуулалтын гарын авлага (зохиогч нь Е.А.Игумнова, О.В.Корсун), “Забайгальскийн байгалийн экологийн экскурс” (зохиогч нь О.В.Корсун) алдартай хэвлэл “Забайгальскийн Амур голын сав газар” (хянан тохиолдуулсан Н.В.Помазкова) зэрэг.

Н.Г.Чернышевскийн нэрэмжит Забайгальскийн улсын их сургууль, ОШУА СС-ын эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Забайгальскийн улсын Их сургуулийн экологийн болон экологийн боловсролын тэнхим үйл ажиллагаагаа явуулж байна. Жил бүр Забайкальскийн хязгаарын экологиор бакалавр, магистрийн зэргийг хамгаалж байна.

Жил бүр 4 дүгээр сарын 22-нд боловсролын болон байгаль орчны хүрээлэнгүүд “Байгаль хамгаална гэдэг нь эх орноо хайрлаж байна гэсэн үг” сэдэвт экологийн компанит ажлыг зохион байгуулж, 140 байгууллагын мэдээл­лийг хүлээн авсан байна.

Энэ нь “Забайгальскийн байгаль” нэртэй вэбсайттай бөгөөд мэдээлэл-боловсролын эх үүсвэрийг Орос, Англи хэл дээр гаргаж байна (http://www.nature.chita.ru).

Хязгаарын түвшинд “Байгаль орчноо хамгаалъя” экологийн сонинг хэвлэн гаргаж байгаа бөгөөд 999 өгүүлэл хэвлэн гаргасан байна.

Байгаль судлалын олон улсын I олимпиа­дад  Новая Кука хотын “Залуу экскурсчид эчнээ сургуулийн суралцагчид, “Забайкальскийн хүүхэд-залуучуудын төв”-ийн хүүхдүүд оролцсон байна. Мөн Забайкальск хязгаарын “Озеро Котокель – Гаффская болезнь – оз. Байкал – оз. Кенон” төслийн баг оролцож I байр эзэлсэн байна.

2013 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд “Байгаль миний зүрхэнд” Байгаль судлалын чиглэлээр сурагчдын III бүс нутгийн олимпиад болсон байна. Энэхз олимпиадад Забайгальскийн хязгаарын 16 дүүргийн 83 сургуулийн сурагчид, Буриад улсын Улаан-Үд хотын экологи-биологийн төвийн багууд оролцсон байна.

2013 оны 5 дугаар сарын 23-нд Ивано-Арахлейгийн улсын байгалийн ландшафтын цогцолбор газарт олон улсын биологийн олон янз байдалд зориулсан хог цэвэрлэгээний ажил хийгдсэн байна. Энэхүү экологийн десантад Чита хотын ЕБС-ийн 33 дугаар сургууль, “Экология” ХХК, Ивано-Арахлейгийн улсын байгалийн ландшафтын цогцолбор газрын ажиллагсад оролцсон байна.

2012-2014 онуудад Монгол Улсад байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролын түвшинг дээшлүүлэх, экологийн чиглэлийн мэдээллийг түгээх зорилгоор хэд хэдэн сургалтыг зохион байгуулсан [10]. Багш нарын мэргэжил дээшлүүлэх Институт, Монголын боловсролын төв 2013 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд “Тогтвортой хөгжил-Экосургууль” сургалтыг явуулсан бөгөөд энэхү арга хэмжээг Швейцарийн хөгжлийн Агентлаг ивээн тэтгэсэн байна. Энэхүү сургалтад 20 багш сурган хүмүүжүүдэгчид оролцсон бөгөөд экологийн боловсролоор төрөл бүрийн хичээл заах арга зүйг эзэмшсэн байна. Түүнээс гадна 2014 оны 1 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд “Нийгмийн оролцоо ба Эко-сургалт” сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэхзз сургалт нь хичээл тус бүрт тогтвортой хөгжлийн үзэл агуулгыг хэрхэн суулгах талаар анхаарал хандуулсан байна.

Багш нарын мэргэжил дээшлүүлэх Институт 1 жилээс бага хугацаагаар хичээл зааж байгаа химийн багш нарт мэргэжлийн сургалт явуулсан бөгөөд 5-6 жил биологийн хичээлийн сургалт явуулж байгаа биологийн багш нарт биологийн хичээлийн сургалт явуулсан байна. Энэхүү сургалтад 115 багш, сурган хүмүүжүүлэгчид оролцсон бөгөөд сургалтын Усны нөөцийн Агентлаг, БОНХЯ ивээн тэтгэж, сургалтыг гадаа ил байгальд явуулсан байна. Тэдгээр нь лекц сонссноос гадна хүрээлэн буй орчны бохирдол, усны нөөцийн ашиглалттай холбоотой баримтат кино, музейн үзмэрийг үзсэн байна. Энэхүү сургалтын үр дүнд багш нар тогтвортой хөгжлийн концепци, экологийн боловсролтой танилцснаас гадна сурагчдын насны ангилалд зохицсон, багшлах шинэ арга барилд сурсан байна. 2013-2014 онуудад Институт 21 сургалтыг зохион байгуулсан бөгөөд 1270 багш, сурган хүмүүжүүлэгчид хамрагдсан байна.

2012 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий     Ансамбль 2013 оныг усны хамтын ажиллагааны жил болгон зарласан байна. Үүнтэй холбогдуулан БОНХЯ ус хангамж, усыг түгээх, усны өсөн нэиэгдэж буй хэрэгцээг хангах асуудалд онцгой анхаарал тавьж ажилласан байна. БОНХЯ ус ашиглалтын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбар хоорондын болон олон улсын хамьын ажилагааг өргөжүүлэх талаар үүнд олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн байна. 2013 оны 1 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, хилийн усны хамтын ажиллагааг хөгжүүлэх, НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан үндэсний болон олон улсын хууль эрх зүйг тодорхойлох зорилгоор “Ус ашиглалтын салбар дахь нэгдсэн арга зүйн бодлого” семинарыг зохион байгуулсан байна. Энэхүү семинарт төрийн болон ТББ-ын 95 төлөөлөл оролцсон байна.

2013 оны 3 дугаар сарын 29-нд зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, байгалийн нөөцийн үр ашигтай, хариуцлагатай ашиглалтыг хангах, хүрээлэн буй орчны хамгаалалтын ерөнхий агуулгыг дээшлүүлэх зорилгоор “Хүрээлэн буй орчны салбарын асуудалд олон нийтийн оролцоог хөгжүүлэх, хамтарсан шийдвэр гаргахад хамтын ажиллагааг дэмжих асуудлаар сонирхсон талуудын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулав. Энэхүү семинарт 10 гаруй хүн оролцсон байна.

2012 онд УИХ-аар батлагдсан хүрээлэн буй орчны салбар дахь багц хуулийн хүрээнд усны нөөцийн асуудлыг цогцолбороор шийдвэрлэх эрх зүйн баазыг бий болгосон байна. Манай оронд одоогийн байдлаар 29 сав газрын захиргаа байгуулагдсан. Иймээс 2013 оны 4 сарын 25-нд “Голын сав газарт усны нөөцийг цогцолбороор хэрэгжүүлэх хандлагын эрх зүйн хэм хэмжээ” сургалтыг Дархан уул аймагт зохион байгуулав. Энэхүү сургалтын зорилго нь хуулийн зарим заалтуудыг төрийн албаны орон нутгийн түшмэд, ус ашиглагчид, хуулийн байгууллагын ажилтнуудад хууль эрх зүйн мэдээлэл өгөхөд чиглэгдсэн болно. Бүхэлдээ Ор­хон, Сэлэнгэ, Төв, Булган аймгуудын БОАЖ-ын мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн Ерөө, Сэлэнгэ голуудын сав газрын захиргааны 72 ажилтнууд оролцсон байна.

2012 оны 10 дугаар сарын 04-нд “Экосистемийн дасан зохицох хөгжлийг дэмжих зорилгоор Байгалийн нөөцийн салбар дахь экологи-эдийн засгийн үнэлгээ” сэдэвт семинарыг 2012 оны 10 дугаар сарын 04-нд зохион байгуулсан байна. Энэхүү семинарт төрөл бүрийн байгууллага түүний дотор үндэсний зөвлөлдөх бүлэг, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, шинжлэх ухааны байгууллага, ТББ, их сургуулиуд, төсөл хэрэгжиж буй аймгуудын төлөөлөл 64 хүн оролцсон байна. Семинарын зорилго нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой эдийн засгийн үнэлгээний талаархи олон улсын санал, санаачлагыг дэмжих, энэхүү асуудлаар мэдээлэл солилцох, үндэсний зөвлөх группд туслалцаа үзүүлэх, эдийн засгийн үнэлгээний загварчлалын хөгжил дэх тэргүүний туршлагын талаар мэдээлэл цуглуулах, эдийн засгийн үнэлгээ явуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

2012 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд “Хүрээлэн буй орчын багц хуулийг батласны дараах эрх зүйн акт, дүрэм, журмын өөрчлөлтийн тухай” семинарыг зохион байгуулсан бөгөөд энэхүү семинарт 100 гаруй оролцогчдыг хамруулсан байна. Энэхүү семинарын зорилго нь батласан багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн актуудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн байна.

Document Actions
IW:LEARN