1.1 Физик газарзүйн байрлал
Байгаль нуурын хил дамнасан сав газар нь Хойд болон Төв азийн хойноос урд руу чиглэсэн 46°28′-56°42′ ба баруунаас зүүнд чиглэсэн 96°52′ - 113°50′-ын солбилцолд байрладаг. Сав газрын нийт талбай 571,794 км2, үүнээс 297,805 км2 нь Монгол Улсад хамаарах ба үлдсэн газар нутаг нь ОХУ-д хамаарна.
Баруун өмнөөс зүүн хойд зүгийг чиглэсэн сав газрын хамгийн урт хэсэг нь 1,470 км, баруунаас зүүн хүртэл 962 км, ба хамгийн богино уртраг нь баруунаас зүүн зүгт 193 км юм.
Тус сав газар нь хойд хэсгээрээ Лена голын сав газартай хиллэдэг ба Сунгур, Дээд Ангар болон Дэлүүн-Уранын нуруудаар хүрээлэгдсэн байдаг. Зүүн хэсгээрээ Витимийн өндөрлөг газартай хиллэдэг ба энэ нь Якутын нуруудаар хязгаарлагддаг. Зүүн өмнөд хэсэг нь Амур мөрний сав газартай хиллэдэг ба энд дэлхийн усны хагалбартай давхцан орших Хэнтий нуруу болон Яблоновын сунасан нуруудаар ус хуваагдаж, Хойд мөсөн далай болон Номхон далайн гадаргын усыг хуваадаг (энд дэлхийн усны хагалбар байдаг).
Өмнөд хэсэг нь Монгол Улсын хойд хэсгийн гадагш урсацгүй газар нутгаар зааглагдаж баруун урд хил нь Хангайн нуруугаар хязгаарлагддаг (энд мөн дэлхийн усны хагалбар байдаг).
Баруун хэсгээрээ Енисей болон Лена голын дээд урсгалтай хиллэдэг. Энэ хэсэгт усны хагалбарын хил нь улсын хил болон Хангарын нуруутай давхцах бөгөөд Хамар давааг өнгөрч Байгаль нуурын эрэг дагуу Ангар мөрний урсацад хүрч, Примор болон Байгаль нуруудыг даган сунасан байдаг (Зураг 1.1.1).
Зураг 1.1.1. Байгаль нуурын физик газарзүйн байрлал
Байгаль нуурын орчмын газар нутаг нь далайн түвшнээс дээш нэлээд өндөрт орших ба уулархаг шинж чанартай. Байгаль нуурын газар нутгийн хамгийн бага өндөршилт нь 456 м (өндрийн Балтийн систем) ба хамгийн өндөр цэг нь Мөнх Сарьдаг (3,491 м) болно. Тус нутгийн газрын гадарга нь эртний атираашилттай томоохон уул нурууд, өргөн уудам болн гүн гүнзгий хотгорууд, зарим тохиолдолд уулс хоорондын хөндийнүүдээс бүрдэнэ. Эдгээр нь зарим хэсэгтээ (ихэнх нь тектоникийн хагарлын хотгор) Мезозой болон Кайнозойкийн үлдэгдлээс бүрдсэн харьцангуй жижиг (0.5-2 км хүртэлх) давхраагаар хучигдсан эртний талстат чулуулгаас тогтоно. Бүс нутгийн тектоник бүтцийн өөрчлөлт нь гадаргын болон газрын доорх усны горимд ихээхэн нөлөө үзүүлдэг. Сав газрын үндсэн элемент болох хотгор газар ба хойт, төв, өмнөд хөндий нь усаар дүүргэгдэн Байгаль нуурын хөндийг бий болгодог (Зураг 1.1.2). Энэ нь уул, нуруудаар хүрээлэгдсэн ба баруун өмнөөс зүүн хойд зүгийг чиглэн хавирган сар хэлбэртэй сунаж тогтсон байдаг. Нуурын урт нь 636 км, өргөн нь 25-80 км-т хэлбэлздэг. Байгаль нуурын усны дундаж гүн нь 758 м, хамгийн гүнзгий хэсэгтээ 1,637 м байдаг.
Зураг 1.1.2. Байгаль нуурын хөндийн байдал
Сав газрын нутаг дэвсгэрийн тэгш гадаргуу нь уулс дотоодын (Байгаль нуурын хотгорын төрлийн) болон уулс хоорондын (Транс Байгалийн хотгорын төрлийн) гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагдах ба эдгээр нь тектоник хагарлын хотгорт болон томоохон голын хөндийнүүдэд илэрдэг [1]. Байгаль нуурын хотгорын төрөл нь (Байгаль, Дээд Ангар, Баргажин, Хөвсгөл) дэлхийн газрын гадаргын муруй хэлбэрийн деформацийн үед бий болсон ба харьцангуй гүнзгий, том хэмжээтэй байдаг. Нуурын хойд болон баруун хойд талын уулсын бэл нь голдуу эгц байдаг. Нууруудын хөндий нь Кайнозойн үлдэгдэл давхаргаас бүрдсэн байдаг. Тиймээс Байгаль нуурын сав газрын гол, мөрний сүлжээ нь хэлбэр сайтай, үерийн татам нь өргөн байдаг. Тэдгээрээс Байгаль нуурт хамгийн ач холбогдолтой нь Дээд Ангар болон Баргажингийн хотгор болно.
Транс Байгалийн хотгорууд нь гол төлөв тектоник хагарал болон элэгдлийн тунамалаас гаралтай бөгөөд (Галуут нуур, Зүүн сэлэнгэ, Тугнуй-Сухаринск, Иволгин-Үд зэрэг) 50 гаруй төрлийн хотгор байдаг. Эдгээр нь өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн ба уулсын доод бэл хэсгээрээ пролювын давхарга бүхий хөндийнүүд, намхан дов толгодтой. Хөндийн эргэн тойрны салбар уулс нь конус хэлбэрийн толгод, жижиг уулсаас бүрддэг. Сэлэнгийн сав газрын зарим хэсэгт салхины нөлөө (дипляци)-гөөр элэгдсэн элсэрхэг толгод, гуу жалга элбэг байдаг (Зураг 1.1.3).
Зураг 1.1.3. Иволгин-Үдийн салхины элэгдлээс үүдсэн гуу жалга бүхий газрууд
Транс Байгалийн хотгорт өндөрлөг газар байдаггүй ба нам дор газар нь цутгал голуудаар хуваагдан, хайрга, элсэрхэг хөрстэй, уулсын бэл нь элс, элсэрхэг хөрстэй байдаг.
Транс Байгалийн хотгорт цэнгэг устай, том нуур болох Галуут нуур оршдог. Галуут нуур нь Байгаль нуурын сав газар дахь 3 дахь томоохон нуур юм (Зураг 1.1.4).
Зураг 1.1.4. Галуут нуур (Гусиноозерск)
Онцгой ач холбогдол бүхий Зүүн сэлэнгийн хотгор нь Байгаль нуурын хотгорын зүүн өмнөд эрэг рүү түрсэн тектоник хагарлын хэсэгт байрладаг (Зураг 1.1.5). Энэ нь идэвхтэй неотектоник процессын шинж чанартай. Хотгор нь их хэмжээний сул чулуулагаар дүүргэгдсэн байх ба газрын доорх ус нь 200-250 м хүртэл гүнтэй, Байгаль нуурын устай гидравлик холбоотой байдаг.
Зураг 1.1.5. Зүүн сэлэнгэ (Ust-Selenginsk)-ийн хотгор
ОШУА СС-ын Газар зүйн хүрээлэн (Зүүн Сибирийн өмнөх хэсгийн ландшафт, 1977)-гийн газарзүйн бүсчлэлийн схемээр авч үзвэл Байгаль нуурын сав газрын хойд хэсэг нь Зөгзөр уулын тайгын бүс, дунд хэсэг нь зүүн Сибирийн уулархаг газар, өмнөд хэсэг нь Монголын цөлөрхөг болон тал хээрийн бүсэд тус тус хамаарч байна
2]. Сав газрын нутаг дэвсгэр нь дараах геоморфологийн тогтоцоос бүрддэг:
1. Байгаль-Становойгийн өндөрлөг газар,
2. Сэлэнгийн дундаж уулс,
3. Орхон-Сэлэнгийн дундаж уулс,
4. Хэнтий-Цөх (Чикой)-ийн өндөрлөг газар,
5. Хөвсгөл нуурын өндөрлөг газар,
6. Хангайн өндөрлөг газар.
Байгаль-Становойгийн өндөрлөг газар нь неотектоник шилжилтийн үр дүнд ихээхэн ялгарсан нэлээд өндөрт орших Сибирийн хавтгайн хэсэгтэй нэгддэг. Хөндийн доод хэсгийн өндөршилтийн түвшин нь 456-600 м байхад зарим уул нуруудын өндөр нь 2,000-2,500 м байдаг. Өндөрлөг газрууд нь мөстлөгийн уулын хөндий, цэвдэг болон олон тооны нууруудтай (Зураг 1.1.6).
Зураг 1.1.6. Байгаль-Становойгийн өндөрлөг газар (Ландсатын сансрын зураг)
Байгаль нуурын хөндийн баруун хэсгээр Приморийн уул нурууд (өндөр нь 1,100-1,700 м-ын хооронд хэлбэлзэнэ) хүрээлэх ба энд усны хагалбар байхгүй бөгөөд харин мохоо хэлбэрийн эсвэл нүцгэн дов толгод, элэгдсэн хөндийнүүд бай¬даг. Зүүн хойд хэсэгт Байгаль нуу¬рын нурууд нь 2,000-2,500 м-ийн өндөрт нэлээд хэсэгчлэгдсэн байдалтай оршдог. Хойд хэсэгтээ өргөн нь 80-100 км хүрдэг ба Унгдарын өндөрлөг газарт улам өргөсдөг байна. Энэ өндөрлөг газраас эхлэн Дээд Ангарийн уул нурууд зүүн хойд чиглэл рүү сунаж тогтсон байдаг (2,000 м-ээс дээш) (Зураг 1.1.7) [3].
Зураг 1.1.7. Дээд Ангарын нурууд
Байгаль нуурын зүүн хэсэгт хотгорын хойд хэсэгтэй параллелиар Баргажин болон Якутын уул нурууд үргэлжлэх ба энэ хоёрын хооронд Баргажингийн хөндий оршдог. Баргажингийн нуруу нь тус бүс нутгийн өндөрлөг газруудаас хамгийн өндөр нь юм (Зарим уулсын оргилын өндөр нь 2,500-2,840 м хүрнэ). Өвөрмөц онцлог нь тэгш бус хэмтэйгээр хурц илэрсэн бөгөөд зүүн өмнөд хэсэг нь Баргажин хотгорт хүрч огцом төгсөж, баруун хойд хэсэг нь Байгаль нуурын зүгт аажмаар ууссан байдаг (Зураг 1.1.8).
Зураг 1.1.8. Баргажингийн нуруу
Баргажингийн хөндий нь 200 орчим км урттай, хамгийн ихдээ 25-35 км-ийн өргөнтэй. Хотгорын ёроол хэсэг нь тал газрын шинжтэй (470-600 м-ийн өндөршилттэй) ба нуруудын бэлд товцог дэнж байдаг.
Газар нутгийн бүх хэсэг нь мөнх цэвдгийн нутаг дэвс¬гэрт хамаарна. Хотгорын өмнөд хэсэг нь тусгаарлагдмал мөнх цэвдэг бүсэд хамаарахын зэрэгцээ хойд хэсэг (ялангуяа уул хоорондын сав газарт)-гийн өндөрлөг газар нь тектоник үйл явцийн ихсэлт болон идэвхтэй газар хөдлөлтөөр тодорхойлогддог ба мөстлөгийн өргөн нь 120 м юм.
Сэлэнгийн дундаж уул нурууд нь Хамар даваа, Улаан бургас болон Хэнтий-Цөх нуруудын хоорондох асар том газар нутгийг хамрах ба Сэлэнгийн сав газрын усны хагалбараар хүрээлэгдсэн (Зураг 1.1.9) [1].
Зураг 1.1.9. Сэлэнгийн дундаж өндөртөй уулс (Ландсатын сансрын зураглал)
Хамар даваа нь далайн түвшнээс дээш 1500 м-ын өндөрт баруун өмнөөс зүүн хойд руу чиглэсэн харьцангуй тэгш өндөрлөг газар юм. Илүү чухал элемент нь далайн түвшнээс 2,700 м-ээс дээш өндөрт орших их хэмжээний дугуй хэлбэртэй орой нь юм. Өмнөд хэсэгт 1,700-1,800 м-ээс доош өндөртэй дундаж уулын Бага Хамар даваа оршдог ба Жид голын олон цутгал голуудаар хуваагдсан байдаг. Жидийн нурууд нь хамгийн ихдээ далайн түвшнээс дээш 1612 м-ийн өндөртэй дундаж зэргийн уулсаас бүрддэг ба хамгийн холдоо Сэлэнгэ голын мөрний хөндий хүртэл сунаж тогтсон.
Нутаг дэвсгэрийн хүрээнд Транс Байгалийн төрлийн нээлттэй, алслагдсан болон хагас алслагдсан хотгоруудын хэмжээг нэгтгэх ба өргөн уудам тэгш оройтой уул нурууд өндөрийн их ялгаагүй 1300-1800 м-ийн хооронд хэлбэлзэнэ.
Транс Байгалийн төрлийн уулс хоорондын хөндий нь харьцангуй нам бөгөөд уул нуруудтай адил чиглэлд сунаж тогтсон байдаг. Хөндийн доод хэсэг нь 550-700 м орчим, баруун ба төв хэсэг болон зүүн хэсэг нь 700-850 м байна. Нуруудын өндрийн хэлбэлзэл нь 500-900 м байдаг. Хотгорууд нь хэмжээний хувьд харьцангуй бага боловч нийт талбай нь том юм (Зураг 1.1.10).
Зураг 1.1.10. Тугнуй-Сухаринскийн хотгор
Уулс хоорондын хотгор нь баруун хэсгээрээ Хамар даваагаар, зүүн хэсгээрээ Хэнтий-Цөхийн нуруудаар хүрээлэгдсэн бол өмнө хэсэг нь нээлттэй байдаг бөгөөд хур тунадас бага унадаг, цасны зузаан нь ч маш нимгэн байдгаас байнга хуурай байдаг бүс юм.
Урсацын хэмжээ бага, ихэвчлэн мараалаг урсгалгүй хэсэг, карбонатлаг нуур ажиглагддаг. Зарим газраа урсгал усгүй байх нь талбайн усалгаа, мал сүргийг услахад бэрхшээлтэй байдаг. Уулын хажуугийн делювий-пролювийн хурдас, голын туугдсын хошуу зэрэг нь хотгорын ёроолын хэсгийг дүүргэх бөгөөд энд баруун хэсэгт нь дундад уулс, хээрийн болон хагас хээрийн төрхтэй байдаг бол зүүн хэсэгт ойи хээрийн төлөв давамгайлдаг.
Хуурай ихэвчлэн бага дарагдмал хүрэн хөрсөн дээр үүссэн хээр тал, арай багаар залаа болон янз бүрийн хээрийн залаалаг өвс бүхий исэлдсэн хар шороон хөрстэй хээр багаар ажиглагдана. Хотгор хоорондын уулст ихэвчлэн нам уулын хяр, хаяа нийлсэн уулс болон салбарласан атираанууд нэгдсэн байдаг ба энэ нь босоо бүсчлэлд тохирсон мэт харагдана.
Уулс хоорондын намхан хэсэгт өндөр биш уулс үргэлжлэх бөгөөд тэдгээрийн өргөгдсөн хэсэг, нуруудаар босоо бүсчлэл ажиглагдана. Хээрийн бүс 900-1,000 м, ойт хээрийн бүс 900-аас 1,000 м хүртэл, заримдаа 1,200 м хүрнэ. Босоо бүсчлэлийн доод хэсэг нь Сэлэнгийн цутгалын ойт хээр юм.
Хотгорын ёроол болон бэл хэсгээр хуурай нарсан ойтой. Хэмжээгээр нь авч үзвэл голын нугын хөндий, дэнжүүд болон давсархаг шинж чанартай нуга намгийн хөндий зохилсон байдаг. Уулс хоорондын хотгорын хажуу бэл нь ихэвчлэн Транс Байгалийн уулын нарс, шинэсэн ой, тал хээрийн өргөн бүстэй байдаг.
Нуруудын урд буюу өвөр бэл нь голчлон нугын хээр талыг багтаасан нарс, нарс-шинэснээс бүрдсэн өмнөд тайгын ойгоор бүрхэгдсэн байдаг. Хойд энгэрт нь шинэсэн тайга үрждэг ба дээд хэсгээр нь (1,400-1,600 м өндөрт өргөгдсөн) шинэс, хуш, хушин тайга зонхилсон байдаг. Эдгээр ойн хөрс нь өндөр шигүү ургасан өвсөөр бүрхэгдсэн байдаг. Энд эртний мөстлөгийн ямар ч шинж тэмдэг байхгүй. Нүцгэн уулс нь хэсэгхэн газарт л байдаг. Сэлэнгийн дундаж уулс нь Байгаль нуурын сав газрын эдийн засгийн хамгийн ач холбогдолтой бүс юм.
Орхон-Сэлэнгийн дундаж уулс (Орхон-Сэлэнгэ мөрний элэгдэл уул) нь Хангай, Хэнтий-Цөхийн уулсын хооронд байрлах хотгорын шилжилтийн хэсэгт байдаг [4]. Газар нутгийн хувьд энэ хотгор нь Сэлэнгэ, Орхон голын сав газрын ихээхэн ялгарсан хэсэгт оршдог. Баруунаас зүүн тийш, Орхон-Сэлэнгийн уулсын нийт урт нь 1,000 км, өргөн нь 300-350 км байдаг. Энэ өргөн уудам газар нутгийн ихэнх хэсэгчлэгдсэн бөгөөд тэгш бус өндөртэй нам уулс зонхилдог. Энэ газар нутагт уулс хоорондын өргөн хотгор болон голын хөндийгөөр тусгаарлагдсан намхан нарийн, хэт хавтгай гүвээ, толгод зонхилж байна (Зураг 1.1.11).
Зураг 1.1.11. Орхон-Сэлэнгийн дундаж уулс (Ландсат сансрын зураг)
Орхон-Сэлэнгийн уулсын дундаж өндөр нь 1500-2000 м бөгөөд тэдний хамгийн их өндөр нь 2,132 м (Хангай нуруу) ба хотгорын нам хэсэг болон хөндийн өндөршилт нь 800-1,200 м-т хүрдэг. 1,600-2,000 м хүртэл өндөрт бага ба их хэмжээгээр өртсөн уулархаг газар нутаг Хантай, Булган хан, Бүрэн нуруу болон Бүрээлийн нуруудад давамгайлж байна. Тэдгээрт Орхон-Сэлэнгийн уул нуруудын зүүн хойд хэсэг болон мөн ижил зүүн хойд зүгт зэргэлдээ орших Хэнтийн нурууд хамаардаг. Орхон-Сэлэнгийн уулсын бусад хэсэг Хангай нуруу хүртэл харьцангуй бага өндөршилттэй бөгөөд намхан дов толгод, гүвээ, уулсаас бүрддэг (Зураг 1.1.12).
Зураг 1.1.12. Орхон голын эх Суварга хайрхан уул
Хэнтий-Цөхийн өндөрлөг газар нь Монгол-Оросын хил дээр орших ба Монгол орны зүүн хойд хэсгийн ихэнх газар нутгийг эзэлсэн нурууд болон хотгорууд нь төдийлөн урт бус байдаг байна [4]. Хэнтий-Цөхийн өндөрлөг газарт намхан ба хүнхэр хэлбэртэй уулс оршдог ба гулдан хөндийн оройн хэсэг нь үржил шимгүй байдаг байна (Зураг 1.1.13).
Зураг 1.1.13 Хэнтий-Чикойн өндөрлөг газар (Ландсат сансрын зураг)
Энд уул зүйн нэгдсэн бүтэц тодорхой илрэх¬гүй бөгөөд үүний оронд хавцгайн бүлэглэл нь уул зүйн зангилааны үүрэг гүйцэтгэнэ.
Хамгийн өндөрлөг төвийн хэсэг нь Онон, Туул, Ерөө, Хэрлэн болон Меньзя голын урсац бүрэлдэх эх нь болдог. Нүцгэн уулсын атираа нь ихэвчлэн асар өргөн хүрээтэй байдаг бөгөөд дугуй хэлбэртэй, хавтгай оройтой, хажуу хэсэг нь дугуй хэлбэртэй, тэгш бус, чулуугаар бүрхэгдсэн байдаг (Зураг 1.1.14).
Зураг 1.1.14. Хэнтийн уул нурууд
Өндөрлөг газрын голын сүлжээ нь онцгой анхаарал татдаг. Уулнаас эхтэй голууд нь өөр өөр чиглэлд урсдаг боловч аль нь ч хүрээнээсээ гарч өмнө зүгт урсдаггүй ба өмнөд хэсэг нь Төв Азийн гадагш урсгалгүй сав газар юм. Бүх голууд нь Хойт мөсөн далай, эсвэл Номхон далайн ай савд цутгадаг. Үүнээс гадна гадагш урсгалгүй сав газрын хил орчмын зарим голууд нь огцом эсвэл битүү гогцоо хэлбэрийн өвөрмөц шинж чанартай (Туул, Хэрлэн гол). Хэнтий нуруун дахь дэлхийн усны хагалбарын хэсэг нь хамгийн их өндөршилтэйд тооцогдохгүй ба бүс нутгийн ус хагалбарын дараа орох нугачаа бүхий шугамыг үүсгэдэг.
Энэ газар нутагт уулын тайга зонхилдог. Толгодын доод хэсэгт Цээнийн ягаан цэцэг (Rhododendron dauricum)-ийн бут бүхий шинэсэн ойтой. 1,200-1,300 м-ээс дээших өндөрт шинэсэн ой нь хуш болон навчит ойгоор бүрхэгдсэн байна. Цэвэр хушин ой ховор байдаг ба дийлэнх нь уулархаг тайга болон чийглэг газар байдаг. 1,700-1,800 м өндөрт сийрэг ой, үржил шимгүй уулс харагддаг. Цөх голын эхэн хэсэгт хэсэг хэсэг мөсөн голууд байдаг. Хамгийн өндөрлөг газраа мөнх цастай байдаг. Энэ газарт тасалданги цэвдгүүд байдаг.
Хөвсгөл нуурын өндөрлөг газар нь Байгаль нуурын системд баруун өмнөд хэсгийн гол зангилааг бий болгодог ба төгсгөлийг нь нүдээр харах боломжгүй юм [4]. Энэ нь Тува болон Зүүн Саяны уулархаг систем рүү гүн нэвтрэн орох ба нарийн төвөгтэй бүтэц болон уул зүйн (orographic) зангилааг бий болгож эдгээрийн замыг Хангайн салаатай холбодог (Зураг 1.1.15).
Зураг 1.1.15. Хөвсгөл нуурын өндөрлөг газар (Ландсатын сансрын зураг)
Хөвсгөлийн өндөрлөг нь Үүр голын хөндий, Хөвсгөл нуурын хотгор болон Дархадын хотгорыг эзэлсэн уул нурууд болон уул хоорондын хотгоруудаас бүрддэг. Хотгоруудын байршил нь Хангай нурууны уулс бий болох уртраг, өргөрөгийн нөхцөлөөр нягт зохицуулагдсан. Энэ газар нутгийн уул зүйн төв нь Хөвсгөл нуур юм (Зураг 1.1.16).
Зураг 1.1.16. Хөвсгөл нуур
Нуурын хойд хэсэг нь Мөнх Сарьдагийн нуруудын хэсгээр үргэлжлэх ба Мөнх Сарьдагийн орой нь байнгын мөнх цас, мөсөн голоор хучигдсан байдаг. Нуурын баруун эрэг дагуух Баян-Уул (3,002 м) болон Хорьдол Сарьдаг (3,189 м) нь асар том бөгөөд нэвтрэхэд хүндрэлтэй ба энд сав газрын хил оршдог гэж үздэг. Ихэнх хэсэгтээ 2,000 м-ийн өндөртэй байдаг ба харьцангуй өндөр нь 500 м хүртэл байдаг. Хөвсгөл нуурын зүүн хэсэг нь галт уулын хавтгайгаар эзлэгдсэн мөн адил 2,000 м-ын өндөртэй. Хөвсгөл нуур, түүний эргэн тойрны уулс нуруудыг Монголын Альпийн нуруу гэж хэлэх тохиолдол байдаг (Зураг 1.1.17).
Зураг 1.1.17. Мөнх Сарьдагийн оргил
Хангай өндөрлөг газар нь сав газрын өмнөд хэсэгт байрлах ба Монголын эх газрын өвөрмөц уулсыг бүрдүүлдэг. Баруун хэсэгтээ налуу нь Их нууруудын хотгорт хүрч зогсох ба өмнөд болон зүүн өмнөд хэсгээрээ Нууруудын хөндий болон Төв Говийн хэсэг хүрнэ (Зураг 1.1.18)
Зураг 1.1.18. Хангайн уулс (Ландсатын сансрын зураг)
[4]. Уулархаг газрын хил нь Завхан, Баянхонгорын гүн хагарлаар тодорхой ялгарсан байдаг. Хөндийн шилжилт нь ямар нэг тавцангаар тодорхойлогдсон байдаг ба нам уулын бэл болон элсэн манхан нь тэдгээрийн хүрээнд гүнзгий нэвтэрсэн байдаг.
Уул зүйн гол тулгуур нь усан хагалбарыг үүсгэдэг нурууд бөгөөд эдгээр нь баруун хойш чиглэлтэй 700 м үргэлжлэх ба Дэлхийн усны хагалбартай давхцдаг.
Баруун талд нь хамгийн их өндөрт, эртний цэвдэгийн маш сайн хадгалж үлдсэн хамгийн хүчирхэг уулсын сүлжээ оршдог. Тэдний хамгийн том нь Отгон хайрхан нуруудын салбар бүлэг уулс юм. Хангай нурууны хамгийн өндөр ноён оргил нь мөнх цаст Отгон тэнгэр уул (4,008 м) юм (Зураг 1.1.19).
Хангайн нурууны хойт хажуу нь шигүү сайтар хэрчигдсэн голын сүлжээ бүхий томоохон талбайг үүсгэдэг. Үндсэн нурууд нь угаагдаж, элэгдэлд орсон байдаг бөгөөд энд олон тооны хоорондоо тусгаарлагдсан нууруудын хотгор өргөн дэлгэр тархах ба тэдгээр нь ихэвчлэн бага устай буюу ховроор томоохон устай байх нь нуурын тэгш өндөрлөг буюу нуурын элдэгдлийн хавтгайн дүр зургийг үүсгэсэн байдаг. Өргөрөгийн чиглэлд тэгш бус хэмтэй Тарвагатай болон Булнайн нурууд сүүлийн залуу өргөгдөлд өртсөн байна.
Зураг 1.1.19. Идэр голын эх Отгон тэнгэр уул