1.2 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь
Байгаль нуурын хил дамнасан сав газар нь Монгол Улсын болон ОХУ-ын нутаг дэвсгэрт байрладаг (Зураг 1.2.1).
Засаг захиргааны хувьд Байгаль нуурын сав газрын зүүн өмнөд хэсэг нь Забайкальскийн хяз¬гаарт, төв болон хойд хэ¬сэг нь Буриадын БНУ-д, бар¬уун хэсэг нь Эрхүү¬гийн мужид тус тус хамаарна.
Эрхүү мужийн хэсэгт Байгаль нуурын хамгийн том арал болох Ольхон район болон Эрхүү (Ангар мөрний хойд хэсэг), Слюдянск районууд багтана. Байгаль нуурын сав газрын зүүн хойд хэсэгт Буриадын БНУ-ын нутаг дэвсгэрийн СевероБайкальск, Баргажин, Курумканск район, мөн Муйск болон Прибайкальск районуудын баруун хэсэг хамаардаг. Нутаг дэвсгэрийн үлэмж хэсэг нь Байгаль нуурын сав газрын экологийн төв бүс (ЭТБ)-д хамрагддаг.
Байгаль нуурын сав газрын төв хэсэгт Буриадын БНУ-ын нутаг дэвсгэрийн 15 засаг захиргааны нэгж багтдаг. Үүнд: Улаан-Үд хот, Бичурск, Жид, Заиграевск, Иволгинск, Кабанск, Кижингинск, Хиагт, Мухар шивэрт, Сэлэнгэ, Тарвагатай, Хоринск, Закаменск дүүргүүд болон Еравнинск, Тункинск дүүргүүдийн зарим хэсэг хамрагддаг.
Байгаль нуурын сав газрын баруун хэсэгт Забайкальскийн хязгаарт хамаарах Красночикойск, Петровск-Забайкальск, Хилок¬скийн дүүргүүд болон Хилок ба Цөх цутгал голуудын дагуу байрлах Чит болон Улётовск районуудын зарим хэсэг багтдаг (Хүснэгт 1.2.1).
Зураг 1.2.1. Байгаль нуурын сав газрын засаг захиргааны хуваарь
Хүснэгт 1.2.1. Байгаль нуурын сав газрын засаг захиргааны нэгж
Байгаль нуурын сав газрын ОХУ-ын нутаг дэвсгэр дэх газар нутгийг экологийн гурван бүсэд хуваагддаг [5, 6]. ЭТБ-д усны талбай, нуурын эрэг хамаардаг. Орчны экологийн бүс ба нуурын сав газрын ОХУ-ын хэсэг нь давхцаж байгаа юм. Агаар мандлын нөлөөллийн бүс нь Эрхүү мужийн зүүн хэсэг болон сав газрын баруун хилээр хязгаарлагддаг (Зураг 1.2.2).
Зураг 1.2.2. Байгаль нуурын сав газар дахь томоохон голуудын сав газар