1.4 Уур амьсгалын нөхцөл

1. Өргөн уудам Евроазийн эх газрын төв хэсэгт байрлах Байгаль нуурын сав газар болон түүний уулсын хотгорууд нь уур амьсгалын өвөрмөц нөхцөлтэй байдгийг тодорхойлсон байдаг. Уур амьсгалын онцлог нь тухайн орон нутгийн агаарын массын эргэлтэд хүчтэй нөлөөлөх, уул зүйн (orographic) үндсэн үзүүлэлтүүдэд огцом өөрчлөлт орох болон уур амьсгалын тогтворгүй байдлыг бий болгодог өндөр, нам, өөр өөр чиглэлтэй уул нурууд, уулс хоорондын хотгор, хөндий, уул зүйн бүтцүүдийн улмаас огцом болон ойр ойрхон хэлбэлзэдэг байна.
2. Энэ нутаг дэвсгэр нь агаарын температурын жилийн болон хоногийн хэлбэлзэл ихтэй, улирлын хур тунадас жигд бус тархалттай, эх газрын эрс тэс уур амьсгалтай [3]. Нуурын дагуу нарийн зурвас газар нь ойр орчмын бусад газар нутагтай харьцуулахад далайн уур амьсгалын шинж бүхий сэрүүн зун, зөөлөн өвлийн улиралтай. Эх газрын эрс тэс уур амьсгал нь хүйтэн өвөл, халуун зуны улирлын шинжтэй байдаг. Түүний нэг онцлог нь хүйтэн үе буюу 9-10 дугаар сарын хооронд зүүн хойд зүгээс Сибирийн хүчтэй хуй салхи босдог бол 4-5 дугаар сард энэ нь илэрдэггүй.
3. Хуурай агаараас үүдэн өвлийн улирлын хүйтэн температурт хурдан шилждэг. Ширүүн салхигүй өвлийн дараагаар салхитай, хуурай, хүйтэн шөнийн жавартай хаврын улирал 6 дугаар сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Зуны улиралд агаарын температур халуун байх нь зөвхөн өдрийн цагаар тохиох ба өглөө, оройд нь тааламжтай сэрүүхэн байдаг. Зуны улирал богино бөгөөд эхэн хагастаа хуурай, 2 дугаар хагастаа (6-8 дугаар сар) бороотой байдаг. Намрын улирал дулаавтар бөгөөд энэ нь Байгаль нуурыг цасаар хучигдах хүртэл үргэлжилдэг.
4. Байгаль нуурын сав газрын байгаль цаг уурын нөхцөл нь агаар мандлын эргэлт, цацрагын горим болон газрын гадаргын бүтэц, эргийн бүсийн усны массын нөлөөллийн шинж чанараар тодорхойлогддог (Хүснэгт 1.4.1).

Хүснэгт 1.4.1. Агаарын температур, хур тунадас, салхины хурдны харилцан уялдаа

хүснэгт - 1.4.1

Агаарын даралт: Өвлийн улиралд Монгол Улсын баруун хойд хэсэг нь газрын гадаргуу дээрх агаар мандлын үндсэн үзэгдлийн Ази (Сибирийн)-ийн антициклоны төв болдог ба 1 дүгээр сард хамгийн хүчтэй илэрдэг [3]. Хаврын улиралд антициклон (хуй салхины эсрэг урсгал)-ы хүч буурдаг бөгөөд баруунаас зүүн тийш чиглэлийн салхи двамгайлдаг. Баруунаас зүүн тийш чиглэсэн атмосферийн шилжилтээс гадна хаврын улиралд Төв Азийн шуурга дэгддэг байна. Зуны улиралд салхины чиглэл баруунаас зүүн тийш шилжих байдал сулардаг. Газрын гадарга дээр агаарын даралт буурсан үед салхины хүч сулардаг (Зураг 1.4.1).

1.4.1
Зураг 1.4.1. Монголын тал хээрийн үүлжилт

Якутийн төв бүст дулаан антициклон хаагдах үед Монголоос Байгаль нуурын зүг чиглэсэн өмнөдийн циклон нь баруун эсвэл баруун хойд зүгт шилждэг. Зуны эргэлтийн гол хэлбэр нь өндөр гүвээ болон хотгорын даралтны эрчимтэй хөгжлийн үр дүнд бий болдог. Намрын улирлын эргэлтийн нөхцөл нь баруунаас зүүн тийш шилжих ерөнхий шинжтэй бүрддэг ба хойд зүгийн уртрагын хүйтэн массын нэвтрэлтээр тасалддаг байна.
Намрын улиралд хаврын улиралтай харьцуулахад агаарын даралтын хөдөлгөөн баруунаас зүүн зүгт харьцангуй тайван шилждэг. Шилжилт нь 11 дүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ үед Сибирийн антициклон харьцангуй тогтвортой байдаг.
Агаарын температур: Байгаль нуурын хотгор дахь эргэн тойрны газар нутгийн цаг уур Байгаль нуураас ихээхэн хамааралтай байдаг [3].
Эрхүү муж, Забайгальскийн хязгаар болон Монгол Улсын уур амьсгал эрс тэс байхад Байгаль нуур орчмын уур амьсгал далайн уур амьсгалынх шиг байдаг. Байгаль нуурын эрэг орчмын агаарын температур нь өвлийн улиралд дунджаар 5оС-орчим ба зуны саруудад сэрүүхэн байдаг.  Зуны улиралд нуурын гадаргын агаарын температурын өөрчлөлт нь өгсөх хөдөлгөөнд саад учруулах нь ажиглагддаг. Энэхүү дулаахан байдаг нь нарны гэрэл, агаарын даралт болон байгалийн тогтоцоос ихээхэн хамаардаг.
Байгаль нуурын сав газарт хамгийн дулаан нь 7 дугаар сард, хамгийн хүйтэн нь 1 дүгээр сард тохиодог.
Сав газарт температурын үзүүлэлтийн орон зайн ялгаа нь нэн онцлогтой юм. Өндөрлөг газарт хоногийн дундаж температур 10°С-т хүрдэггүй байхад нийлбэр температур нь сав газрын өмнөд хэсгийн 2400°С-аас нуурын зүүн хойд эрэгт 500°С болтол хэлбэлзэж байна.

Хүснэгт 1.4.2. Агаарын сарын дундаж температур, С (цаг уурын станцудаар)

хүснэгт - 1.4.2


Хур тунадас: Судалгаа явуулсан газар болгонд хур тунадасны хэмжээ жигд бус байгаа бөгөөд уулын өндөрлөг бүсэд хур тунадас арай илүү унаж байна [3]. Газар нутгийн өндөршилт, бүр тодорхойлбол чийглэг агаарын урсгал, уулсын байршлаас үүдэн хур тунадасны хуваарилалт маш жигд бус байна. Ижил өндөртэй уулын хяруудад ч хур тунадасны хэмжээ өөр өөр байх жишээтэй (Зураг 1.4.2).

1.4.2
Зураг 1.4.2. Мандрик уулын бэлийн цас

Хур тунадас уул нуруудын баруун хойд болон баруун хажуугаар хамгийн их унах ба агаарын урсгалын зонхилох чиглэл болон Байгаль нуурын эрэг тойронд 1400 мм хүрдэг бөгөөд дундаж уул нуруудын салхитай тулгарах бэл болон өндөрлөг газрын дотоод бүс нутагт 400-700 мм байна. Байгаль нуурын баруун эрэг дэх бэлчээрийн талбай болон түүний арлуудад 200-250 мм, Үд гол, Сэлэнгэ мөрний хөндий, уулс хоорондын хотгорт 300 мм хур тунадас унадаг байна (Хүснэгт 1.4.3).

Хүснэгт 1.4.3. Сар, жилийн хур тунадас, мм (Цаг уурын станцаар)

хүснэгт - 1.4.3

Цасан бүрхүүл: Цасан бүрхүүл нь алаг цоог үүснэ [3]. Цасны зузаан Лена-Ангарын тэгш өндөрлөгийн зүүн хойно 50-80 см байдаг бол Транс Байгалийн болон Монголын өргөн уудам талд 5-10 см болж нимгэрдэг байна.
Зүүн хойд зүгийн хүчтэй агаарын урсгал Номхон далайн агаарын зөөлөн урсгалаар саармагжсанаас цасны унах хэмжээ нэмэгддэг. Тиймээс хөндийд цас зузаан биш байдаг ба Байгаль нуур орчмын уулс болон Становой уул нуруудад 60-100 см болж зузаардаг байна.
Цасан шуурганы улмаас Байгаль нуурын сав газарт нэлэнхүйдээ цасан бүрхүүл тогтдог боловч салхины эсрэг чиглэсэн уулын ар, уулын нөмөр, хонхор хотгорт хунгарлах зэргээр алаг цоог байдаг. Салхины эсрэг чиглэсэн уулын налууд цасан бүрхүүлийн зузаан нь 1,500 м-ийн өндөрт 70 см байдаг бол 2,000 м-ийн өндөрт 125 см-т хүрдэг. Нүцгэн уулын нөмөр газрын 2,000 м-ийн өндөрт цасан бүрхүүл 7-12 см-ээр нимгэн байдаг. Байгаль нуурын хөвөө болон тал газарт цасны дундаж зузаан нь 30-40 см-ийн хооронд хэлбэлздэг

Монголын тал газрын цасан бүрхүүлийн зузаан нь 2-3 дугаар саруудад хэдхэн см-ээс хэтэрдэггүй онцлогтой. Цасан бүрхүүл тогтох нь бүс нутгийн онцлог биш юм. Энэ нь уулын бэлийн гадаргуу дээрх чийглэг агаарын массын нөлөөгөөр тодорхойлогддог. Усны гадаргын ууршилтаас агаарын масс нь чийгээр ханаж налуугийн цасны хэмжээг ихэсгэдэг.
Нарын гэрлийн горим: Нарны өөрчлөлтийн уртрагын байршил өвлийн улиралд хойд зүгийн 3ө-аас өмнө зүгийн 17ө, зуны улиралд 50-64ө байх ба нарны гэрэлтүүлгийн хугацаа нь хойд хэсэгт 4 цаг, өмнөд хэсэгт 8 цагийн хооронд хэлбэлзэж, өмнөд хэсэгт (өндөр өргөрөгт орших өдрийн хугацаанаас хамаарна) 21-16.5 цаг байна [3]. ТУХН-ийн орнууд болон Байгаль нуур, нуурын эрэг дээр өмнөд хэсгийн нарны гэрэлтүүлгийн хугацаа жилд 1,500 цаг ба хойд хэсэгт 2,600 цаг, Транс Байгаль орчимд 1,770-3,000 цаг байдаг.
Хотгоруудын хормойн хэсэг болон уул нуруудаар хүрээлэгдсэн хэсэг нь ихээхэн манантай байдаг учраас нарны гэрэлтүүлгийн хугацаа 300-500 цаг байдаг. Үүнд Транс Байгалийн орчмын газар нутаг, энэ өргөрөгт багтах бүхий л бүс нутагт болон хүмүүсийн сайн мэдэх Кавказ (Кисловодскт 2,000 цаг) орчим нутаг хамаарна. Нарны гэрэлтүүлгийн хугацаа нь 11-12 дугаар саруудад хамгийн богино (22-100 цаг) байдаг бол үүлний өтгөрөл багатай үе болох 5-6 дугаар саруудад хамгийн урт (240-280 цаг) байдаг. Ажигласан нарны гэрэлтүүлгийг боломжит гэрэлтүүлэгт харьцуулсан харьцаа 2-3 дугаар саруудад 60-80%, 7-8 дугаар саруудад 50-55%, 11-12 дугаар саруудад 25-30% байсан байна. Үүнээс үзэхэд хамгийн нарлаг үе нь өвөл хаврын сүүлийн хагас, хамгийн бага нартай өдрүүд нь намрын сүүлч өвлийн эхэн үед тохиодог байна.
Газар нутгийн хойд хэсэгт 2-10 дугаар саруудад нарны байрлал 25-30ө-ийг давсан тохиолдолд хэт ягаан туяаны цацраг хүнд биологийн нөлөөлөл үзүүлж болзошгүй юм. Нарын байрлал 45%-аар давсан тохиолдолд хэт ягаан туяаны эрчимтэй үе эхлэх (хойд хэсэгт 75 өдөр, өмнөд хэсэгт 165 өдөр) ба хүний организм нарны хэт халалтад өртөж, наранд түлэгддэг байна.
Өмнөд хэсэгт нарны цацрагийн нийлбэр хэмжээ 100-110 kk/см2·жил байдаг. Нарны цацрагийн хамгийн их эрчимтэй үе нь 6 дугаар сар (14-16 kk/см2·сар), хамгийн бага нь 12 дугаар сард тохиодог. Будико нарын дурдсанаар энэ өргөрөгийн нарны цацрагийн онолын утга нь 6 дугаар сард 22-23 кк/см2 буюу тэнгэр цэлмэг үед их байдаг. Үүлний өтгөрөл нь нарны цацрагийг 60-65%-иар сарниулдаг. Хойноос урагшаа чиглэсэн нарны цацрагийн байгалийн эрчимжилт нэмэгддэг ба зуны улирлын сүүлийн хагаст Транс Байгаль орчмын үүл ихэсдэгээс баруунаас зүүнийг чиглэсэн цацрагийн эрчимжилт буурдаг байна.
Монгол орны хувьд хоногийн болон улирлын температурын хэлбэлзэл маш ихтэй, цаг уурын өвөрмөц онцлогтой [7]. Өвлийн улирал нь урт бөгөөд хүйтэн, зуны улирал нь дулаахан, богино байдаг.


1.4.3
Зураг 1.4.4. Хөвсгөл нуурын толион дээрх нарны тусгал

Монгол орны хойд болон төвийн хэсэг буюу Сибирийн их тайгад хамаарах Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөр уулсаар хүрээлэгдсэн бүс нутаг нь далайн түвшнээс дээш дунджаар 1,580 м өндөрт өргөгдсөн байдаг. Жилийн ихэнх өдөр тэнгэр цэлмэг байдаг (Зураг 1.4.4).
2012 оны байдлаар агаарын хамгийн их температур Идэрийн гол, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 38.1-31.4°C, дулаан байв. Харин агаарын хамгийн бага температур Орхон, Сэлэнгийн сав нутгаар 38.1-43.9°C, Идэр голын сав нутаг, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор орчмын нутгаар 45.1-50.0°C, бусад нутгаар 32.5-41.5°C хүйтэн байжээ.
Сэлэнгийн сав газарт байрших зарим цаг уурын станцуудын агаарын олон жилийн хэмжилтийн үр дүнд гаргасан агаарын дундаж температурыг Хүснэгт 1.4.4-т үзүүллээ.

Хүснэгт 1.4.4. Сарын агаарын дундаж температур, °С (цаг уурын станцуудаар)

хүснэгт - 1.4.4

Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт жилд дунджаар 200-350 мм, Орхон, Сэлэнгийн сав газарт жилд дунджаар 250-300 мм хур тунадас орно (Зураг 1.4.5) [8].

1.4.4
Зураг 1.4.5. Орхон голын сав газрын бороошилт

Сэлэнгэ голын сав газарт байрших зарим цаг уурын станцуудын хур тунадасны олон жилийн хэмжилтийн үр дүнд гаргасан сар, жилийн нийлбэр хур тунадасыг доорх хүснэгт 1.4.5-д үзүүлэв.
2012 оны байдлаар Хөвсгөл, Булганы нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар жилд 339.5-559.5 мм тунадас орсон байна. Монголын нийт нутагт ууршилт ихтэй, ялангуяа ойт хээрийн бүсэд усны гадаргаас уурших ууршилт 300-400 мм-т хүрдэг байна.
2011 оны жилийн дундаж харьцангуй чийг Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт 64-79% байжээ. Салхины жилийн дундаж хурдыг авч үзэхэд Булганы Тэшигт 0.8-0.9 м/с, бусад нутгаар 1.2-3.8 м/с байсан ба салхины хамгийн их хурд Хөвсгөлийн Жаргалант, Төв аймгийн Алтанбулагт 14 м/с, бусад нутгаар 15-34 м/с хүрч хүчтэй салхилсан байна [8].

Хүснэгт 1.4.5. Сар, жилийн хур тунадасны хэмжээ, мм (цаг уурын станцуудаар)

хүснэгт - 1.4.5

Сэлэнгийн сав газарт хаврын улиралд салхины ноёлол хойд, баруун хойноос 27%, зуны улиралд зүүн, хойд, баруун хойноос 17-25%, намрын улиралд зүүн, баруун хойд, мөн өмнөөс 16-20% тус тус давамгайлж бусад чиглэлээс салхи бага буюу бараг давтагддаггүй байна. Өвөл, хавар болон намрын улирлуудад үе үе нөөлөг салхитай, салхины дундаж хурд чиглэлээс хамааран 3.0-6.9 м/с хүрдэг бол чиглэлээс үл хамаарсан салхины жилийн дундаж хурд 2.7 м/с байдаг.
Уур амьсгалын өөрчлөлт: Сав газрын ОХУ-ын нутаг дэвсгэрийн агаарын температур Улаан-Үд хотын ус цаг уурын 103 жил (1900-2003 он)-ийн мэдээллээр 2.5°С-аар нэмэгдсэн дүн гарсан байна. Үүнээс агаарын дундаж температур Шинэ сэлэнгэд 1.8°С, Хиагтад 1.6°С-аар нэмэгджээ [15].
Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь улирлуудын үргэлжлэх хугацаа уртасч байгаагаар хэлбэрээр илэрч байна. Хавар, зун, намрын улирлуудын үргэлжлэх хугацаа уртассан бол өвлийн улирал богиноссон байна. 1970-аад оны эхээр нэмэх, хасах температуртай улирлын үргэлжлэх хугацаа 180-185 өдөр байдаг байсан бол 2000 оноос хойш 0°С-аас дээш хэмтэй өдрийн тоо 200-аас давсан байна [15].
ОШУА-ийн СС-ын Нуур судлалын хүрээлэнгийн мэдээллээр Байгаль нуурын жилийн агаарын температур (сүүлийн 100 жилд 1.2°C-аар нэмэгдсэн) дэлхийн дундаж (0.6оС)-аас 2 дахин их байгаа нь багаас дунд руу, дундаас их рүү шилжиж байгаа дулаарал юм. Үүнээс үзэхэд Байгаль нуурын жилийн агаарын температур 2025 онд 2оС, 2100 онд 4°С-аар өсөх төлөвтэй байна [17].
Забайгальскийн баруун хэсэгт агаарын хур тунадасны жилийн дундаж хэмжээ 220 мм (Шинэ сэлэнгэ)-ээс 346 мм (Хиагт) хооронд хэлбэлзэх бөгөөд хур тунадасны жилийн дундаж хэмжээ сүүлийн 80-аад жилд нэг их өөрчлөгдөөгүй байна. Хур тунадасны урт хугацааны цикл нь 35 жил орчим байдаг бөгөөд энэ нь 30-50 жил байх брикнерийн давтамжид багтаж байгаа болно [15].
Өнгөрсөн зууны дундаас цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо Транс Байгалийн хэмжээнд ойролцоогоор 5 хоногоор цөөрсөн байна. Энэ нь агаарын температур нэмэгдэж, дулааны улирлын хугацаа уртассантай холбоотой. Цаашдаа ч ажиглалтаар Байгаль нуурын сав газарт цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо буурахаар байна. Эсрэгээрээ энэ нь сав газрын баруун хэсэгт өсч магадгүй байна. Энд хүйтний улиралд хур тунадас илүү орж, цасан бүрхүүлийн зузааныг нэмэгдүүлж болзошгүй байна. 1960-аад оны дундаас цасан бүрхүүлийн дундаж зузаан 2-4 см байсан бол энэ нь удаан хугацааны ажиглалтад үндэслэн авч үзвэл цаашид нэмэгдэх хандлагатай байна [13].
Уур амьсгалын өөрчлөлт нь   Байгаль   нуур¬ын мөс¬ний горимд нөлөөлж байна. Энэ нь хөлдөлт оройтож, мөс хайлалт эрт явагдаж байгаагаар илэрч байна. 1896-2000 онуудын хоорондох хугацааны мэдээнээс авч үзвэл хөлдөлтийн хугацаа (100 жилийн хугацаанд 11 хоног) нь мөс хайлах хугацаа (100 жилийн хугацаанд 7 хоног)-наас олон хоног байдаг байсан бол энэ хугацаа нь хаврын улирлын сүүлчийн хагас (4-5 дугаар саруудад 0.9°С-аар нэмэгдсэн), намрын сүүлч, өвлийн эхэнд дулаарал идэвхтэй явагдаж (11-12 дугаар саруудад 1.6°С-аар нэмэгдсэн) байгаатай холбоотойгоор өөрчлөгджээ. Мөсгүй байх үеийн үргэлжлэх хугацаа нэмэгдсэн ба мөстэй байх хоногийн тоо 18 хоногоор цөөрсөн байна. 1949-2000 онуудад хийсэн ажиглалтаар мөсний зузаан 10 жилд дунджаар 2.4 см багассан байна [16]. 1950-2007 онуудад Байгаль нуурын мөсний зузаан энд тэндээ 15-24 см-ээр нимгэрсэн байна. Мөсөн бүрхүүлтэй байх хугацаа Байгаль нуурын янз бүрийн хэсгүүдэд 15-25 хоног хүртэл богиноссон бөгөөд мөсгүй байх хугацаа нь 15-25 хоногоор нэмэгджээ [12].
Урьдчилсан таамгаар Байгаль нуурын мөсний зузаан 2050 онд ойролцоогоор 50 см, 2100 онд 31 см болж нимгэрэхээр байна. Мөстэй байх хугацаа нь 1-2 сараар багасахаар байгаа бөгөөд энэ зууны эцэст Байгаль нуурын мөстэй байх хугацаа нь өмнөд болон дунд хэсэгтээ 56-60, хойд хэсэгтээ 76 хоног байхаар байна. Тэгэхлээр нуурын мөстөлтийн жилийн дундаж хэлбэлзэл 10% байна гэвэл нуурын өмнөд болон дунд хэсэгт энэ зууны эцэст 40-50 хоног буюу богино хугацаанд тогтвортой бус мөстэй байхаар байна [16].
Сүүлийн дөчөөд жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, ган, зудын давтагдал ихсэх, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч, улмаар улс орны эдийн засаг, ард түмний амьдралын түвшинд таагүй нөлөө үзүүлэх хэмжээнд нэгэнт хүрээд байна.
Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940 оноос хойш буюу сүүлийн 70 гаруй жилд 2.14°С-аар дулаарсан нь дэлхийн агаарын дундаж температур 1906-2005 онд 0.6оС-аар нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад Монгол оронд дулааралт илүү эрчимтэйгээр явагдаж байгааг харуулж байна.
Гэхдээ 1990-2006 онуудад агаарын дундаж температур (0.12°С/жил) яльгүй буурсан дүн гарсан байна [18]. 1940-2004 онуудад агаарын дундаж температур 1.9°С, өвөлд 3.6°С, хаварт 1.4°С, зунд 0.6°С ба намарт 1.9°С-аар тус тус нэмэгдсэн байна. Цаг уурын хэтийн төлөвөөс харахад дулааны улирлын дундаж температур 2010-2039 онуудад 1.2-2.3°С, 2040-2069 онуудад 3.3-3.6°С, 2070-2099 онуудад 4.0-7.0°С-аар тус тус нэмэгдэхээр байгаа юм. Ингэхдээ өндөр уул, хээрийн бүсэд дулаарал илүү явагдахаар байна [19].
Сүүлийн үед Монгол Улсын байгалийн бүх бүс, бүслүүрүүдэд газрын гадаргаас уурших ууршилт аажмаар нэмэгдсээр байна. Тухайлбал: ууршилт цөл хээр, хээрийн бүсэд 3.2-10%, өндөр уулын болон тайгын бүсэд 10-15%-иар өсчээ. Сүүлийн 65 жилд хур тунадасны нийт хэмжээ 8.7-12.5%-иар буурсан байна. Үүний зэрэгцээгээр жилийн хур тунадасны хуваарилалт улирал бүрт өөр болжээ. Хүйтний улирлын хур тунадасны хэмжээ нэмэгдсэн бол дулааны улирлын хур тунадас буурсан байна. Намрын улирлын хур тунадас 5.2%, өвлийн улирлынх 10.7%-иар өссөн бол зуны улирлын хур тунадас 3.0%, хаврынх 9.1%-иар буурчээ. Чийгшилтийн энэхүү өөрчлөлт, агаарын жилийн дундаж температурын өсөлт нь цаг уурын дулаарал, хуурайшилтыг авчирч байна [18]. Урьдчилсан таамгаар хур тунадасны хэмжээ 2010-2039 онуудад ± 4% буюу 6-17 мм, 2040-2069 онуудад 7-8% (27-33 мм) болж өсөх хандлагатай байна [19].
Сүүлийн жилүүдийн судалгаа, мэдээний үр дүнгээс авч үзвэл гол, нууруудын мөстөх хугацаа ихээхэн өөрчлөгдсөн байгаа ба тэдгээрийн мөсөн бүрхүүлтэй байх хоногийн тоо, мөсний зузаан багасах төлөвтэй байна.

Document Actions
IW:LEARN