II. Байгалийн нөхцөл

2.1 Гадаргын болон газрын доорх ус

Гадаргын ус: Байгаль нуурын сав газрын хойд хэсэг буюу оросын талын хэсэгт Дээд Ангар, Баргажин, Турка зэрэг томоохон голууд байдаг. Сав газрын дунд хэсгийн ОХУ-ын нутаг дэвсгэрт буй Сэлэнгэ мөрөнд Үд, Хилок, Цөх, Жид зэрэг голууд цутгадаг.
Сав газрын өмнөд хэсэг буюу Монгол Улсын нутагт Сэлэнгэ мөрөн, түүнд цутгах Чулуут, Идэр, Дэлгэрмөрөн, Хануй, Эг, Орхон, Туул, Хараа, Ерөө голууд байдаг.

 

2.1.1
Зураг 2.1.1. Голын сүлжээний нягтшил [1]


Байгаль нуурын сав газрын голын сүлжээ¬ний нягшил бүс нутаг болгонд харилцан  адил¬гүй байдаг ба нутаг дэвсгэрийн зүүн өмнөд хэс¬гийн хил орчимд 0.1 км/км2 байхад нутаг дэвсгэрийн хойд хэсгийн нуурын эргийн уулархаг хэсэгт 0.9 км/км2 байдаг [1]. Голын сүлжээний нягшил тайгын бүс, ялангуяа Байгаль нуурын зэргэлдээ орших уулс, хөндийд их байдаг. Ерөнхийдээ сав газрын хойд хэсэгт голын урсгал хамгийн сайн эрэмблэгдсэн байна. Уулын нугачаа, налуугийн эгц гангатай, мөнх цэвдэг тархсан газрууд, тухайлбал, Дээд Ангар, Баргажин уул зэрэгт голын сүлжээ болон үндсэн голдрилд нийлэх урсац тааруухан байдаг. Голын хамгийн их нягтшил Баргажин уулын баруун налуу (0.92 км/км2) болон Хамар давааны нуруу (0.69 км/км2)-нд байдаг. Мөн тэгш тал газар, Баргажингийн хөндий (0.89 км/км2) болон Сэлэнгэ мөрний садраа нь усжилт сайтай (0.68 км/км2) (Зураг 2.1.1).
Сав газрын дунд хэсгийн ой, хээрийн бүсийн зах, дундаж уулсын нугачаанд элсэрхэг, элс шаварлаг хөрс их тархсан байдаг. Эдгээр хүчин зүйлсийн улмаас голын сүлжээний дундаж нягшил 0.35 км/км2-аас Сэлэнгэ мөрний дунд хэсгийн Цөх гол хүртэлх нутагт 0.55 км/км2, Хилго, Жид голын сав газарт 0.61 км/км2 хооронд хэлбэлзэж байна.
Сав газрын баруун өмнөд хэсгийн Хөвсгөл нуур орчмын өндөр уулсын хотгор, нугачаанд голын сүлжээ бага бөгөөд Дэлгэрмөрөн голын сав газарт голын сүлжээний нягшил 0.32 км/км2, Хөвсгөл-Эг голын сав газарт 0.32 км/км2 байна. Сав газрын өмнөд хэсгийн хуурай хээрийн хэсэг буюу Туул, Хараа голын сав газарт голын сүлжээний нягшил маш бага буюу 0.2 км/км2-аас ихгүй байна.
Сав газрын Оросын хэсгийн дийлэнх голуудын дундаж урсац нь 5-10 л/сек·км2 байх бөгөөд уул нурууд, уулс хоорондын хотгорын гадаргуу нь янз бүрийн хэлбэртэй, орох хур тунадасны горим харилцан адилгүй байдгаас хотгор хэсэгтээ заримдаа 2.5 л/сек·км2-ээс бага, бүр огт урсацгүй байх тохиолдол байдаг бол уулын налуу хэсэгтээ 25 л/сек·км2-аас давах тохиолдол байдаг. Ихэнх голын урсацын горим нь Алс Дорнодын төрлийнх байдаг ба голуудын хамгийн их урсац буюу голын үер зуны хоёрдугаар хагасын борооны улиралд тохиодог. ажиглагддаг бөгөөд ихэвчлэн хур борооны усаар тэжээгддэг. Олонх дунд зэргийн голууд өвлийн улиралд хөлддөг тул урсацгүй болж, нуурыг усаар тэжээдэггүй байна.


2.1.2
Зураг 2.1.2 Дээд Ангар голын садраа (ОХУ-ын ШУА-ийн СС-ын БМБХ)

Дээд Ангар гол нь Дэлүүн-Уран уулын өмнөд бэлээс эх авч Байгаль нуурын хойд хэсэгт орших Ангарын сор буланд цутгадаг. Энэхүү гол нь олон тооны гол горхи, нуур, цөөрмүүд бүхий өргөн цэлгэр садраа (delta)-наас бүрддэг (Зураг 2.1.2).
Голын урт нь 438 км, ус хурах талбай 21,400 км2, өндрийн уналт 1,205 м. 2,291 цутгал голуудтай ба тэдгээрийн нийлбэр урт нь 10,363 км (0.45 км/км2). Олон жилийн дундаж урсац (зарцуулга) нь 265 м3/с (8.4 км3/жил) [3,4].
Баргажин гол нь Өмнөд Муйскийн салбар уулсаас эх аван урсаж Байгаль нуурын Баргажины буланд цутгадаг. Голын урт 480 км, ус хурах талбай 21,100 км2, өндрийн уналт 1,344 м (Зураг 2.1.3). Баргажин голын сав газарт 2544 гол горхи байдаг ба тэдгээрийн нийт урт нь 10,747 км (0.51 км/км2). Голын усны түвшин өндөрсөх үед голоор 250 орчим км зайд хөлгөөр аялах боломжтой бөгөөд загасчлахад ч зохимжтой байдаг. Энэ сав газарт голлон хөдөө аж ахуй, тэр дундаа усалгаатай тариалан эрхлэдэг. Олон жилийн дундаж урсац нь 130 м3/с (4.1 км3/жил) [3, 4].


2.1.3
Зураг 2.1.3. Баргажин гол


Турка гол нь Икатскийн уулсын өмнөд салааны 1,430 м-ийн өндрөөс эх аван урсаж Байгаль нуурын зүүн талын дунд хэсэг буюу Сэлэнгэ мөрний садраанаас зүүн хойш 140 км-т цутгадаг. Голын урт 272 км, ус хурах талбай 5,870 км2, өндрийн уналт 975 м. Тус голын сав газрын доод хэсэгт 68.9 км2 бүхий усан толион талбайтай Котокельскийн нуур байдаг. Уг гол нь загас агнуурын асар их нөөцтэй. Голын эхэн хэсэгт алтны шороон ордын судалгааны төв ажилладаг. Олон жилийн дундаж зарцуулга нь 1.6 км3/жил [3, 4].
Сэлэнгэ мөрөн нь Монгол Улсын Дэлгэрмөрөн, Идэр гoлын бэлчрээс эхлэдэг. Сэлэнгэ мөрний сав газрын нийт ус хурах талбай нь 445,272 км2 бөгөөд үүний 67% нь Монгол Улсын газар нутагт хамаардаг. Монголын хэсгийн Сэлэнгийн сав газарт Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын газар нутаг бүхэлдээ буюу 100%, Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 99.8%, Хөвсгөл аймгийн 71.6%, Төв аймгийн 58.5%, Өвөрхангай аймгийн 19.4%, Завхан аймгийн 18.7%, Хэнтий аймгийн 2.0%, Баянхонгор аймгийн 0.8% болон улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн 7 дүүрэг буюу нийслэлийн нутаг дэвсгэрийн 84.8% нь багтаж байна.
Монголын хэсгийн Сэлэнгэ мөрөнг Дэлгэрмөрөн, Идэр гoлын бэлчрээс эхлэн улсын хил хүртэл тусад нь “Сэлэнгэ голын сав газар” гэж бие даасан сав газар болгон хуваасан бөгөөд энэ сав газарт Монгол Улсын Булган (46.3%), Сэлэнгэ (27.6%), Хөвсгөл (25.3%), Архангай (0.7%), Орхон (0.04%) зэрэг 6 аймгийн 31,038.5 км2 талбай хамрагдаж байна [2].
Сэлэнгэ мөрөн нь ОХУ-ын хэсэгт хүчтэй хэрчигдсэн дундаж уулс хоорондуур урсдаг. Голдрилын дундаж хэвгий нь 0.36‰. Голын хөндийн өргөн нь 2-25 км хооронд хэлбэлздэг. Гол нарийхан хэсэгтээ нэг голдрилоор аажим тохойрсон байдаг ба өргөн хэсэгтээ салаалсан байдаг. Үндсэн голдиролын болон салаануудын тохойрсон, огцом мушгирсан хэсгийн эрэг хүчтэй элэгдэлд орж нурсан байдаг (Зураг 2.1.4).

2.1.4

Зураг 2.1.4. Сэлэнгэ мөрөн

 

ага услагтай үед голын өргөн нь 100-150 м, гүн нь цүнхэл хэсэгтээ 4-5 м, гүехэн хэсэгтээ 0.5-1 м, зарим хэсэгтээ 0.5 м-ээс ч гүехэн болдог ба урсгалын хурд нь 1 м/с, салаалаагүй хэсэгтээ 2-2.5 м/с хүртэл хурдасдаг. Голын ёроол нь ихэвчлэн хайрга, эсхүл хайрга, элсний холимог байдаг. Эргийн өндөр 1-2 м.
Сэлэнгэ мөрөн нь 1,120 км2 талбай бүхий садраа (delta)-тай ба энд голын салаа, арал, хагшаас үүссэн байдаг (Зураг 2.1.5).

2.1.5
Зураг 2.1.5. Сэлэнгэ мөрний садраа (delta)


Жил бүр Сэлэнгэ мөрнөөр 2.7 сая.тн хагшаас тээвэрлэгдэн ирж, садрааг өргөжүүлсээр байна [3, 4].
Энэ садрааны зах болон  Байгаль нуурын эр¬эг хоёр нь хоорондоо маш их ойрхон байгаа бөгөөд хоорондын зай нь өнөөгийн байдлаар хамгийн ойрдоо 26 км байна. Байгаль нуурын эргийг Сэлэнгийн хэсэг хамгийн уртаар хүрээлдэг ба Сэлэнгэ мөрний садраа, салаануудаас Байгаль нуурыг Сэлэнгэ мөрний садраанаас зүүн хойш орших Провалын булан, нуурын өмнө, баруун өмнө орших Сор Черкаловын булан тусгаарлаж байна.
Байр зүйн болон сансрын зурагт, мөн газар дээр нь янз бүрийн цаг хугацаанд хийсэн судалгааны материалуудад дүн шинжилгээ хийж үзэхэд Сэлэнгэ мөрний садраа нь асар ихээр өргөжиж байгаа нь нотлогдож байна.
Садрааны хамгийн их тэлэлт нь түүний зүүн хойд зүгт хаяа нийлэн орших Провал булангийн хэсэгт явагддаг бөгөөд тэр дундаа Лобановск голын голдиролын хэсэгт зарим үед жилдээ хэдэн арван метр тэлдэг байна. Сэлэнгэ мөрний садрааны баруун хэсэгт орших Сор Черкаловын булантай залгаа хэсэгт тэлэлтийн хурдац арай бага байдаг. Дунд болон Хойд Уст голын хооронд байдаг садрааны хойд хэсэгт тэлэлт харьцангуй тогтвортой байна [5].
Жид гол нь Хангар уулын өмнөд бэлээс эхтэй. Тус сав газрын эхэн хэсгийн үнэмлэхүй өндөр нь 1,500 м-ээс их. Гол эгц уулсын хоорондуур урсдаг (Зураг 2.1.6).

2.1.6
Зураг 2.1.6. Жид гол

гий хэсэгтээ 200-300% байдаг. Жид гол нь Сэлэнгэ мөрний 4 дэх том цутгал гол (Сэлэнгэ мөрний сав газрын нийт талбайн 12.5 %) бөгөөд Оросын хэсэгт Сэлэнгэ мөрний урсацыг 15-аас илүү хувиар нэмэгдүүлдэг [3, 4]. Тус голын сав газрын Монгол Улсад эзлэх талбай нь 4,920 км2 ба урсацын 25% (0.61 км3) нь эндээс цутган орж ирдэг. Голын урсацын дийлэнхийг хур борооны ус бүрдүүлдэг ба үерлэдэггүй бөгөөд өвлийн улиралд урсацын 6% нь газрын доорх усаар тэжээгддэг. Голын сав газрын эхэн болон баруун хойд хэсэг алаг цоог хөлддөг бол адаг хэсэг жил бүр хөлддөг. Жид голын зарим хэсэгт карст чулуулаг (усанд идэгдсэн шохойн чулуу) байх ба карст чулуулгын нөлөө голын усанд бараг анзаарагддаггүй.
Темник (Тэмнэг) гол нь Хамар давааны хойд бэлээс эх авдаг. Голын сав газар ихэвчлэн уулархаг, сав газрын доод хэсгээр тал хээрийн газар нутгийн тогтоцтой байдаг. Голын дундаж хэвгий 3.6% байдаг. Гол нь борооны усаар тэжээгддэг бөгөөд 5-9 саруудын хооронд үерлэдэг. Тэмнэг гол нь ОХУ-ын нутагт Сэлэнгэ мөрөнд цутгадаг ба түүний урсацын 7%-ийг бүрдүүлдэг. Өвлийн урсац 7%-тай байх ба 5 жилдээ 1 удаа бүрэн, бусад үед алаг цоог хөлддөг.
Цөх гол нь Сэлэнгэ мөрөнд цутгадаг томоохон гол юм. Сэлэнгэ мөрний сав газрын ус хурах талбайн 10%-ийг эзэлдэг ба Оросын талд 31%-ийг эзэлдэг. Монголын талд урсацын 25 орчим хувь (2.14 км3) нь бүрддэг. Голын дундаж хэвгий нь 1.65%, дунд хэсэгтээ 1.2%, адаг 0.58%, уулын налуу нь 200-300%. Голын дундаж урсацын 40% нь Оросын талд бүрдэж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Цөх голын сав газрын эхэн, адаг хэсэгт хоёр талаас том, жижиг янз бүрийн гол, горхиуд цутгаж уг голын урсацыг бүрдүүлдэг. Голын жилийн урсацын дийлэнх нь хур борооны усаар тэжээгддэг ба тэжээгдлийн 20-иос илүүгүй хувийг хаврын хайлсан цасны ус эзэлдэг. Өвлийн урсац 6%-тай байх ба цутгал голуудынх нь урсац 2-3%-тай байдаг. Сав газрын эхэн хэсгийн голууд нь хөлддөггүй, хааяа хөлддөг голуудтай байх ба дунд хэсэгтээ алаг цоог хөлддөг, адаг хэсэгтээ жил бүр хөлддөг голуудтай байдаг. Сэлэнгэ мөрөнд цутгадаг голуудаас урсацаараа Тэмнэг голын дараа хоёрт ордог [3, 4, 6].

 

2.1.7

Зураг 2.1.7. Цөх (Чикой) гол


Хилок (Хилго) гол нь 1,300-1,800 м-ийн үнэмлэхүй өндөртэй цувраа уулс нурууд хооронд дундаж уулсын 500-800 м өндөрт сунасан хотгоруудын ёроолд тогтсон Шакшинск нуураас эхтэй. Сав газрын хөндийн хажуу бэлүүд нь уулын болон тайгын ургамлаар бүрхэгдсэн, хөндийн хэсэг нь бэлчээр, ой бүхий бэлчээрийн талбайтай. Голын дундаж хэвгий нь 0.52%. Энэ голын сав газар нь Сэлэнгэ мөрний сав газрын нутаг дэвсгэрийн 26%-ийг эзэлдэг ба Оросын талд Сэлэнгэ мөрний урсацын 19%-ийг бүрдүүлдэг. Голын жилийн урсацын дийлэнх нь хур борооны усаар тэжээгддэг ба тэжээгдлийн 20-иос илүүгүй хувийг хаврын хайлсан цасны ус эзэлдэг. Өвлийн урсац адаг хэсэгтээ 6%-тай байдаг. Хилго голын эхэн ба дунд хэсгээрээ урсац багатай үедээ хөлддөг. Хилго голын урсац нь Жид голоос 1.5 дахин бага, Жид болон Тэмнэг голын нийлбэр урсацаас 2 дахин бага байдаг байна.
Үд (Уда) гол нь Витимск тавцагийн баруун өмнөд хэсгийн 1,055 м-ийн өндрөөс эх авч, Сэлэнгэ мөрний адгаас 156 км-т Сэлэнгэ мөрөнд баруун талаас цутгадаг (Зураг 2.1.8).

2.1.8
Зураг 2.1.8 Үд гол Сэлэнгэ мөрөнд цутгаж буй нь (Google)

Голын урт 467 км, ус хурах талбай нь 34,800 км2, өндрийн уналт 583 м байдаг. Үд голын сав газрын эхэн хэсгийн дундаж үнэмлэхүй өндөр 900-1,100 м байна. Голын дундаж хэвгий 1.2%, адаг хэсгээрээ 0.7% байдаг. Тус голын сав газар нь Сэлэнгэ мөрний сав газар (Сэлэнгийн ус хурах талбайн 23% нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байдаг)-таа 3 дахь том сав газар бөгөөд цутгал голын хувьд дөрөв (13.4%)-т ордог. Сав газрын талбайд голын сүлжээ сайн тархалттай бөгөөд түүний дундаж нягтрал нь 0.39 км/км2. Голын сав газрын эхэн хэсэгт гадаргын талбай нь 1 км2-аас багагүй, олон тооны жижиг нууруудаас бүрдсэн өргөн уудам талбай бүхий намгархаг газар байдаг [4,7].
Урсацын модуль нь 2.0 л/с.км2, Сэлэнгэ мөрөнд цутгадаг бусад том 5 цутгал голтой харьцуулахад харьцангуй жижиг гол. Жилийн урсац гол төлөв хур борооны усаар тэжээгддэг ба хаврын улиралд хайлсан цасны ус урсацын 30%-ийг бүрдүүлдэг (Зураг 2.1.9). Бага ба дунд зэргийн услагтай жилд үер ажиглагддаггүй. Өвлийн урсац 10-12%. Сав газрын дунд, адаг хэсгийн баруун гар талаас цутгадаг голууд хөлддөггүй. Үд голын эхэн хэсгийн цутгал голууд болон голын дунд ба адаг хэсгийн зүүн гар талаас цутгадаг голууд нь хааяа хөлддөг [2].

2.1.9
Зураг 2.1.9. Улаан-Үд хотын дундуур урсаж буй Үд гол

Ерөө гол нь Xэнтий нурууны oй мoд иxтэй, нэлээд өндөрлөг xэсгээс эx aвдаг гол юм. Бага Хэнтий нуруунаас эх аван урсах Естий голд баруун гараас Чулуут, Итэмийн гол цутгадаг бөгөөд Итэмийн голоос нэлээд уруудан зүүн талаас Хацарт гол цутгаж түүнээс доош Хонгийн гол болон урсана. Хонгийн голд зүүн хойноос нь Шарлан гол нийлэх ба энэ хоёр голын бэлчрээс Ерөө гол эхлэдэг (Зураг 2.1.10) Энэ голын сав газрын нутаг дэвсгэр нь Сэлэнгэ (69.1%), Төв (23.8%), Хэнтий (7.0%), Дархан-Уул (0.1%) зэрэг 4 аймгийн 22,282.5 км2 талбайг хамардаг.

2.1.10
Зураг 2.1.10. Ерөө гол

Xaрaa гoлын эх нь Xэнтий нурууны бaруун урд хажуугийн сaлбaр уулсаас эх авах Бaянгoл болох ба энэ гол Сөгнөгөр голтой нийлж Хараа гол болдог (Зураг 2.1.11). Хараа голын сав газрын нутаг дэвсгэрт Төв (41.5%), Сэлэнгэ (36.6%), Дархан-Уул (17.2%) аймгууд болон нийслэл Улаанбаатар хотын зарим дүүргийн газар нутаг (4.8%) багтдаг ба сав газар нь 17,667.7 км2 талбайтай [8, 9].

2.1.11
Зураг 2.1.11. Хараа гол

Туул гол нь Хaн Xэнтий нурууны салбар уулс болох далайн түвшнээс дээш 2,000 м өндөрт өргөгдсөн Чисaaлaйн сaрьдaг, Шoрooтын дaвaaны өврөөс гaрax Нaмъяa, Нэргүй xэмээх xoёр гoлын уулзвaрaaс эx aвдаг. Энэ голын сав газрын нутаг дэвсгэрт Төв (59.2%), Булган (20.5%), Өвөрхангай (7.3%), Архангай (5.0%), Сэлэнгэ (1.7%) зэрэг 5 аймаг болон нийслэл Улаанбаатар хотын 7 дүүргийн газар нутаг (6.3%)-ийг багтаасан 50,074.0 км2 талбай хамрагдаж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот энэ сав газарт оршдог тул сав газрын дунд хэсэгтээ хүн ам, аж ахуйн ачаалал хамгийн ихтэй (Зураг 2.1.12) [8, 10].

2.1.12
Зураг 2.1.12. Улаанбаатар хотын дундуур урсаж буй

Орхон голд цутгадаг Туул, Хараа, Ерөө голуудын ус хурах талбайг хамруулан авч үзвэл энэ сав газрын ус хурах нийт тaлбaй нь 143,479.3 км2 буюу Сэлэнгийн сaв гaзрын 48.0% бoлнo. Мoнгoлын xaмгийн том Улaaнцутгaлангийн xүрxрээ Орхон гол дээр oршинo (Зураг 2.1.13).
Орхон голын сав газрын нутаг дэвсгэрт Архангай (38.2%), Булган (21.9%), Сэлэнгэ (18.5%), Өвөрхангай (15.9%), Төв (1.9%), Баянхонгор (1.6%), Орхон (1.6%), Дархан-Уул (0.4%) зэрэг 8 аймгийн газар нутгийг хамарсан 53,455.1 км2 талбай хамрагддаг [8, 11].


2.1.13
Зураг 2.1.13. Мoнгoлын xaмгийн том Улaaн-Цутгaлангийн xүрxрээ

Хануй гол нь Хангай нурууны Хан-Өндөр уулаас эх авч, зүүн хойшоо 421 км урсаад Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Энэ голын сав газрын нутаг дэвсгэрт Архангай (77.1%), Булган (22.8%), Хөвсгөл (0.1%) зэрэг 3 аймгийн газар нутгийг хамарсан 15,754.8 км2 талбайтай [8].
Чулуут гол нь Хангай нурууны Гурван-Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч, Даваатын гол нэртэйгээр урсаж байгаад хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж, Идэр голын баруун гар талд цутгана. Энэ голын сав газрын нутаг дэвсгэрт Архангай (95.7%), Хөвсгөл (3.8%), Баянхонгор (0.4%), Завхан (0.2%) зэрэг 4 аймгийн газар нутгийг хамарсан 20,078.0 км2 талбай хамрагддаг [8].
Идэр гол нь Xангaй нурууны бaруун xoйт xaжуу Oтгoнтэнгэр уул (Зураг 1.1.19)-ын aрaaс эx aвч, 465 км урсaxдaa Сумaн, Чулуут зэрэг тoм жижиг гoл, горхийг нийлүүлэн Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Энэ голын сав газрын нутаг дэвсгэр нь Завхан (65.0%), Хөвсгөл (32.1%), Архангай (2.9%)зэрэг 3 аймгийн газар нутгийг багтаасан 23,061.0 км2 талбайг хамардаг [8, 12].
Дэлгэрмөрөн нь Дархадын хотгорын баруун òàëä орших Улаан тайгын өврөөс эх авч, 445 км урсаад Идэр гoлтой нийлэх ба энэ бэлчрээс Сэлэнгэ мөрөн эхэлдэг. Энэ голын сав газрын нутаг дэвсгэрт Хөвсгөл (98.5%), Завхан (1.5%) гэсэн 2 аймгийн 23,324.0 км2 талбай хамрагддаг [8].
Эгийн гoл нь Xөвсгөл нуурaaс эx aвaх боловч Үүр гoлыг Эгийн гoлын эx хэмээн үзэх ба энэ бэлчрээс 200-аад км урсаад Сэлэнгэ мөрөнд цутгана. Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын нутаг дэвсгэрт Хөвсгөл (79.0%), Завхан (21.0%) гэсэн 2 аймгийн 41,871.2 км2 талбай хамрагдана [8].
Нуурууд: Газрын гадаргын онцлог болон уур амьсгал, усны тэжээгдэл зэргээс хамааран Сэлэнгийн сав газарт нуурууд жигд бус тархсан байдаг. Олон тооны байгалийн усан сан бүхий газрууд нь уулс хоорондын хотгоруудад хуримтлагддаг. Сэлэнгэ мөрний сав газарт нийт 616 км2 усан толион талбай бүхий 5,549 нуур байдаг. Сав газрын нуурын нягтшилт 1%-иас бага. Усан толион талбай нь 0.5 км2-аас ихгүй жижиг нуур цөөрмүүд дийлэнх нь байх ба 1-10 км2 талбай бүхий нуур 17, 10 км2-аас их талбай бүхий нуур 4 байдаг.
Хамгийн том, цэнгэг устай Хөвсгөл нуур нь Монгол орны гадаргын цэвэр усны нөөц (380 км3)-ийн бараг 3/4 буюу 74.6%-ийг агуулдаг (Зураг 2.1.14) [9, 13].

 

2.1.14

Зураг 2.1.14. Котокель нуур

 

Хөвсгөл нуурын усны түвшин 1963 оноос хойш аажмаар 1 м-ээр дээшилсэн ба түвшин дээшлэлтийн шалтгаан нь одоогоор тодорхой бус байгаа боловч энэ нь мөнх цэвдэг хайлсан, хур бороо ихссэн, Эгийн голын ёроолын элсний хуримтлалаас үүдэн нуураас гадагш урсах урсац багассан, усны дулааны хэм буурсан, усан гадаргын ууршилт багассан зэрэгтэй холбоотой байж болох юм. Нуурын усны түвшинг 1979 болон 1995-1996 онуудад мэдэгдэхүйц их буурсан гэж тэмдэглэжээ. Үүнийг тухайн онуудад хур тунадас харьцангуй бага байсантай холбон үздэг байна (Хүснэгт 2.1.1).
Сэлэнгэ мөрний сав газрын томоохон нуурт Буриадын нутагт орших Галуут нуур орох ба түүний усан толион талбай нь 163 км2. Мөн томоохон нууруудад Хилго голын эхэнд байх Котокель (Зураг 2.1.15), Шакшинк (52.6 км2) ба Арахлей (58.5 км2) ордог [3, 4].

 

2.1.15
Зураг 2.1.15. Хөвсгөл нуур

 

Байгаль нуурын сав газрын Монгол орны хэсэгт орших нууруудын дүрс зүйн тодорхойлолтыг аймгуудаар хүснэгт 2.1.1-т үзүүлэв [8, 9].

хүснэгт - 2.1.1

с, намгархаг газар Сэлэнгэ мөрний сав газарт харьцангуй хязгаарлагдмал тархалттай байна. Тэдний ихэнх нь нуурын эрэг дагуух усархаг нуга, голын төгсгөлүүдээр байрладаг. Голын хөндий, хөндийн адаг ёроолоор хагд болон хөвд өвс хуурай газрынхаас илүү тархсан байдаг. Хамар даваа (Жид, Тэмнэг голын сав газар) хонхорын зарим хэсэгт цагаан хүлрийн хөвдөн намаг байдаг (Зураг 2.1.16)

 

2.1.16
Зураг 2.1.16. Хамар давааны нуга

 

Томоохон хэмжээний усархаг нуга бүхий намгархаг газрууд бараг бүх сав газруудад тааралдана. Намгархаг газрын нягтшил 1-5%-ийн хооронд хэлбэлздэг. Хилго голын сав газарт ус, намгархаг газар илүү олон (ус хурах нийт талбайн 10 орчим хувь) байдаг [5, 14].
Газрын доорх ус: Сав газар дахь газрын доорх усны химийн найрлага нь харилцан адилгүй байдаг бөгөөд геохимийн бүсээс хамаардаг. Сав газрын газрын доорх ус нь уулс хоорондын хөндий, тунамал чулуулаг завсар, хад чулууны ан цавд бүрэлдэн тогтсон байдаг. Гидрогеологийн массив нь атираат уулын чулуулгаас тогтсон байдаг ба чулуулаг нь гадаргуугаасаа дотогш хагарсан, түүнд ус тогтсон байдалтай байдаг. Ус солилцоо 100-150 м-ээс хэтрэхгүй зузаанд явагддаг. Газрын доорх усны солилцоо нь галт уулын хувирмал чулуулаг, тунамал, хувирмал чулуулгын холбоог үүсгэдэг карст карбонат чулуулаг, түүнчлэн тектоник хагарлын бүсэд идэвхтэй явагддаг. Газрын доорх ус нь газрын гадаргад гарч ирэхдээ халуун, хүйтэн байдлаар гарч ирдэг. Өндөрлөг уулын ан цавын ус нь цэнгэг (эрдэсжилт 0.03-0.05 г/л) байдаг. Байгаль нуурын сав газар (Баргажин, Дээд Ангар)-ын 2,000 м хүртэлх гүн дэх газрын доорх усны эрдэсжилт, түүний дотор гидрокарбонат-натри, кальцит натрийн хэмжээ 0.5-1 г/л-ээс хэтэрдэггүй (Зураг 2.1.17).
Газрын доорх усны гол тэжээл нь хөрсөөр нэвчин орох хур борооны болон хайлсан цасны ус байдаг. Газрын доорх усны нөөц, горимд мөнх цэвдэг ихээхэн нөлөө үзүүлдэг. Жилийн урин дулаан цагт нөөцөө нөхөхдөө оргилоосоо нэвчсэнээр хуримтлуулдаг. Газрын доорх усны нөөц нь дулааны улиралд нөхөн сэргээгддэг ба хүйтний улиралд газрын доорх усны түвшин буурдаг. Гэхдээ жилийн туршид хэлбэлзлийн далайц (амплитуд) нь 1.5-2 м-ээс хэтэрдэггүй.

 


2.1.17
Зураг 2.1.17. Байгаль нуурын сав газрын газрын доорх усны тархац [1]

Газрын доорх ус болон газрын доорх даралтат (артезийн) усны аль аль нь голын усаар тэжээгддэг. Газрын доорх усны урсгал (шилжилт) нь гадаргын ус бүрэлдэхэд чухал нөлөө үзүүлдэг. Газрын гадаргын гүн хагарал, голын сүлжээний нягт болон эгц налуу нь газрын доорх усны шилжилтийг нэмэгдүүлдэг (Хүснэгт 2.1.2).

Хүснэгт 2.1.2. Байгаль нуурын сав газрын Оросын хэсгийн газрын доорх усны нөөц

хүснэгт - 2.1.2

Газрын доорх усыг цар хүрээгээр нь ашиглах боломж сайн, ашиглах боломж дунд зэрэг, ашиглах боломж муу гэсэн гурван бүлэг болгон ангилж үзсэн.
Эхний бүлэгт 3-5 м3/с, түүнээс их, чухамдаа хязгааргүй их нөөцтэй, Байгалийн төрлийн уулс хоорондын газрын доорх усыг, дараагийн бүлэгт 1.0 м3/с нөөцтэй Транс Байгалийн төрлийн даралтат цэнгэг усыг, гурав дахь бүлэгт ашиглалтын баримжаат нөөц нь хязгаарлагдмал (5-10 м3/с) уулсын гүний ан цавын усыг хамруулдаг [3, 4].
Байгаль нуурын сав газрын хойд хэсгийн дунд зэргийн ихэнх голуудад эмчилгээний чанартай эрдэслэг усны бараг бүх төрөл (халуун, хүйтэн нүүрстөрөгчийн исэл, устөрөгчийн хүхэрлэг нэгдэл, радон, төмөрлөг) байдаг. Байгаль нуурын зүүн эрэг дээр орших Горячинск амралтын газарт дулааны азотын цахиурлаг усыг мэдрэлийн систем, арьс, бусад өвчнийг эмчлэхэд ашиглаж байна (Зураг 2.1.18).

 

2.1.18

Зураг 2.1.18. Горячинскийн халуун рашаан сувиллын газар


Баргажины хөндийд Гарга, Алла, Кучигэр зэрэг орон нутгийн түвшний амралт сувиллын газрууд байдаг. Өндөр хэмтэй халуун усыг дулаан, цахилгааны зориулалтаар ашиглах боломжтой. Мөн 40-70өС-тай усыг хүлэмжийн аж ахуй болон халуун усны зориулалтаар ашиглаж болдог. Халуун усны энэхүү шинж чанарыг захын мэдрэлийн систем, үе мөчний болон бусад өвчний эмчилгээнд ашиглахад таатай байдаг [3, 4].
Монгол орны хувьд унд, ахуй болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны гол эх үүсвэр бол газрын доорх ус юм. Хүн амын унд, ахуйн усны хэрэгцээний 95 орчим хувийг газрын доорх усаар хангадаг гэсэн тооцоо байдаг (Зураг 2.1.19).


2.1.19
Зураг 2.1.19. Бэлчээр дэх гар худаг


Баргажины хөндийд Гарга, Алла, Кучигэр зэрэг орон нутгийн түвшний амралт сувиллын газрууд байдаг. Өндөр хэмтэй халуун усыг дулаан, цахилгааны зориулалтаар ашиглах боломжтой. Мөн 40-700С-тай усыг хүлэмжийн аж ахуй болон халуун усны зориулалтаар ашиглаж болдог. Халуун усны энэхүү шинж чанарыг захын мэдрэлийн систем, үе мөчний болон бусад өвчний эмчилгээнд ашиглахад таатай байдаг [3, 4].
Монгол орны хувьд унд, ахуй болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны гол эх үүсвэр бол газрын доорх ус юм. Хүн амын унд, ахуйн усны хэрэгцээний 95 орчим хувийг газрын доорх усаар хангадаг гэсэн тооцоо байдаг (Зураг 2.1.19).
Сэлэнгэ голын сав газарт усалгаатай тариаланд гол төлөв гадаргын усыг ашиглаж байгаа ч сүүлийн жилүүдэд газрын доорх ус ашиглалт нэмэгдэх хандлагатай байна. Мөн уул уурхайн олборлолт (ил болон далд уурхай) явуулахдаа газрын доорх усны шавхалт хийж байна. Хот доторх үйлдвэрүүд нь ихэвчлэн төвлөрсөн ус хангамжийн сүлжээнээс эсвэл өөрсдийн гаргасан хувийн худгаас ус авч ашиглаж байна. Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдийн газрын доорх усны түвшингийн улирлын чанартай бууралт нь газрын доорх усны ашиглалт нь нөхөн сэргээгдэх хэмжээнээс их байдагтай холбоотой юм.
“Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” [8]-нд тусгаснаар Сэлэнгийн сав газарт газрын доорх усны нөхөн сэргээгддэг нөөц 8.1 км3/жил, ашиглалтын баримжаат нөөц 3.6 орчим км3/жил, ашиглалтын буюу ашиглах боломжит нөөцийг 316.7 сая.м3/жил гэж тооцоолсон байна. Гэхдээ энэхүү нөөцийн ерөнхий үнэлгээ нь тийм ч их нарийвчлал сайтай бус бөгөөд тойм маягийн тооцоо болно.
Монголын хэсгийн голуудын сав газар бүрийн газрын доорх усны нөөцийг гидрологийн мэдээ, геологийн тогтоц, нөхөн сэргээгдэх хэмжээ, тухайн бүс нутагт явуулсан хайгуул судалгаа (туршилтын өрөмдлөгийн мэдээг оролцуулан) зэрэгт үндэслэн тооцоол¬сон (Хүснэгт 2.1.2).

Хүснэгт 2.1.2. Байгаль нуурын сав газрын Монголын хэсэгт хамрагдах голын сав газруудын газрын доорх усны нөөц

хүснэгт - 2.1.3

Document Actions

2.2 Хөрс

Байгаль нуурын сав газрын асар уудам орон зай нь өмнөөс зүгээс хойд зүгт өөрчлөгдөх дулааны хүчин зүйлийн өргөрөг болон хөрс, ургамлан бүрхэвчээр тодорхойлогддог. Эдгээр зүй тогтолоос гадна уртраг, уулын бүсчлэл, газрын гадаргуугийн дүрс зүй (exposition)-гээс хамаардаг. Мөн мөнх цэвдэг, хөрсийг бүрдүүлдэг чулуулгын төрөл, антропоген (хүний үйл ажиллагаа) нөлөөлөөс үүссэн өөрчлөлт, ландшафтын цогц хувьслаас хамаардаг. Зүүн Сибирийн уулын тайгын ландшафтийн бүсэд уулархаг гадаргуугийн тархалт давамгайлдаг. Нутаг дэвсгэрийн нэлээд хэсэг нь уулын тайга байдаг ба тал хээрийн нутаг дэвсгэр нь уулс хоорондын хотгорууд дунд хойд зүгт алслан сунаж тогтсон байдаг.
Байгаль нуурын сав газрын хөрс нь уулархаг газрын болон уулс хоорондын хотгорын хөрс гэсэн хоёр төрлөөр тодорхойлогдоно [3, 4]. 
Уулархаг газрын хөрс нь нимгэн элюв болон элюв-делювийн уулын хөрснөөс бүрддэг ба ховор тохиолдолд элюв-делювийн бялхмал, тунамал, хувирмал давхаргаас бүрдэнэ. Уулс хоорондын хотгорын хөрс нь элсэрхэг ба шаварлаг давхарга дээрх янз бүрийн хэмжээтэй сул чулуулгаас бүрддэг (Зураг 2.2.1).


2.2.1

Зураг 2.2.1. Дээд Ангар голын хөндийн хөрсний зүсэлт


Нутаг дэвсгэрийн хойд хэсгийн тайгын бүсийн эхэн хэсэгт төмөр агуулсан уулын мөнх цэвдэг хөрс зонхилох ба зарим газарт оглеени (gleization)-гийн тодорхой төрөл тархсан байдаг. Энэ газар нутагт илүү зузаан (5-8 см) органик давхарга нь хаг б

а хөвдний байнгын чийглэг давхаргатай шахагдаж холилдсон байдлаар хамгийн их илэрдэг. Энэ хэсэгт халзан (нүцгэн) уулын бүсийн шаварлаг хөрс тархсан байдаг. Нүцгэн уулын бүсэд нимгэн хөрс, хад чулуу өргөн тархсан байдаг (Зураг 2.2.2).

2.2.2

Зураг 2.2.2. Чулуулаг болон хадны тогтоц

Дээд Ангарын хотгор болон уулсад цайвар өнгөтэй аллювийн төмөртэй хөрс зонхилдог байхад уулын бэл хэсгээр цэвдэгт тайгын хөрс зонхилдог байна. Хөрс нь бага зузаантай сул чулуулаг болон төмрийн өндөр агууламжаараа бага зэрэг ялгаатай байдаг. Сав газрын хойд хэсгийн хөрсний төрлийн нийтлэг онцлог нь мөнх цэвдэг юм (Зураг 2.2.3).


2.2.3
Зураг 2.2.3. Уулын тайга


Үргэлжилсэн болон тасалданги мөнх цэвдэгтэй газар нь газар нутгийн 90 гаруй хувийг эзэлж байна. Цэвдэг болон гадаргуугийн өндрийн уналтын харилцан уялдаа нь газар нутгийн геокриологийн онцлогоос хамаардаг. 
Хөндий болон хотгорын ёроол хэсгийн хөрс нь бага температуртай байх бөгөөд цэвдэгийн зузаан хамгийн их байдаг. Цэвдэгт нугын хар хөрс нь делювийн шаварлаг хөрстөй тэгш болон хэвгий багатай хөдийнүүд, мөн эртний нуурын элсэрхэг хэсэгт тархсан байдаг. Цэвдэгт тайгын хөрс болон үнсэн саарал хөрс нь 1,000-1,300 м өндөрт түгээмэл байна. Хамгийн үржил шимтэй нь мөнх цэвдэгт нугын хар хөрс бөгөөд энэ хөрснөөс арвин их ур

гац авдаг. Ийм хөрсөнд ялзмаг болон азотын агууламж өндөр, натрийн агууламж дунд зэрэг байдаг. Мөнх цэвдэгтэй хөрс, түүний дотор цэвдэгт саарал ойн хөрснөөс хамгийн бага ургац авдаг нь ажиглагдсан. Цэвдэгт нугийн хөрс ач холбогдолоороо дунд зэрэг юм.
Мөнх цэвдэг (Frost molds) нь ихэвчлэн сул чулуулгийн зузаан давхаргатай уялдсан байдаг. Улирлын чанартай мөнх цэвдэг нь байнга 1, 2 дугаар саруудад үүсэх ба гүн нь 3 м, диаметр нь 20-50 м орчим байдаг.
Термокарст (мөсөрхөг цэвдэгт ул хөрс гэсч, нуур үүсэх үзэгдэл)-ын үйл явц нь Байгаль нуурын баруун эргийн Баргажин голын хөндий ба хөндийн хотгор зарим хэсгээр их явагдаж байна. Термокарст нь термокарст нуурууд, намгархаг нам дор газрууд болон хоолой үүсэх явцад илэрдэг. Термокарст хотгорын хэмжээ нь 10-20 м-ээс 150-200 м-т хэлбэлздэг. 
Өндөр уулын бүсэд чийгшил сайтай байдаг учраас ургамлын нөмрөг, солифлюкци (soilfluction) сайтар хөгжсөн байдаг. 
Солифлюкц нь голдуу уулын чулуулгыг бүхэлд нь заримдаа том модыг бүрхсэн байдаг. Дундаж уулстай газар нутагт энэ үзэгдэл нь голчлон хойд налууд бага зэрэг илэрдэг. Уулын тайгын хэсэгт элювиаль-иллювиалийн хөрс болон ялгах аргагүй хөрс холилдсон байдалтай байдаг (Зураг 2.2.4). 

2.2.4

Зураг 2.2.4. Хуурай хээр

Байгаль нуурын хязгаар болон Северо-Байгалийн өндөрлөг газарт үнсэн саарал, хүлэрт хүрэн хөрстэй холилдсон саарал хүрэн хөрс зонхилдог. Эдгээр нь маш бага зузаантай байх ба үнсэн саарал хөрсний давхарга нь 30 см, Байгаль нуур

орчмын уулан дахь зузаан нь 40 см орчим байна. Хүрэн хөрсний зузаан нь хөрсний тогтоц нь үүсэх шатандаа байна гэж үзэж болох хэмжээнд бага байна.
Байгаль нуурын бүсийн бэлийн хуурай хээрийн хөрс нь Ольхон арал болон түүний ойр орчим, сав газрын өмнөд хэсгээр өргөн тархсан байдаг (Зураг 2.2.5). Хуурай хээрийн ландшафтыг үүсгэх улаан хүрэн хөрс нь уулын хуурай бүстэй холбоотой. Шаварлаг хөрс хур тунадасны ус хөрсөнд нэвчих явдлыг хүндрүүлдэг. Био бүтээмж бага байгаа нь эрс тэс байгаль цаг уурын нөхцөлийн үр дагавар юм.

2.2.5
Зураг 2.2.5. Сэлэнгэ мөрний садрааны намгархаг нуга


Ургамлан бүрхэвч тааруухан байгаа нь агро экосистемийг хямрааж байна. Хамар даваа, Муйск, Дээд Ангар уулын өндөрлөг хэсэг болон Баргажингийн нуруудаар хөрсний гол төрөл нь петрозем (petrozem), хүлэр-литозем (peat-lithozem) байдаг. Хатуу ялзмагт, ялзмагт хар хөрс нь Альпийн дэд нугын доод хэсэгт үүсдэг байна. Хүрэн саарал хөрс нь газрын гадаргуугийн харьцангуй нам дор хэсгийн хойд налуу болон хөрс бүрдүүлэгч элементийн хэсэгт бүрддэг.
Криозем (нягт ялзмаг), хүлэрт криозем нь халзан уулсын бүсэд түгээмэл байдаг ба ой шугуйн дээд хэсгийн харьцангуй нарийхан зурвас газарт

тохиолддог. Тайгын хөрс нь улирлын цэвдэг, криотурбацион (суулт үүсэх)-ы үзэгдэл солифлюкцын цэвдэгтэй хэсэгт илэрдэг. 
Уулархаг тайгын хөрсөн бүрхүүлийн бүтэц нь олон төрөлтэй бөгөөд босоо бүсчлэл, налуугийн байдал болон мөнх цэвдэгтэй холбоотой. Хөрсний гол төрлүүд нь хүрэн хөрс, үнсэн саарал хөрс, ширэгт үнсэн саарал хөрс, ширэгт хүрэн хөрс, саарал ялзмаг, гулин (humic) болон бусад төрлөөс бүрдэнэ. Тайгын бүсийн дээд хэсгээр криозем ба хүрэн хөрс, мөн хүлэрт литозем (lithozem) байдаг. Уулын тайга нь ялзмагт хар хөрстэй “арлын” хэлбэрийн тал хээр нутагтай. Эдгээр нь уулс хоорондын хотгорын өргөн хэсэгтэй тулгарсан өмнөд огцом налуугийн хэсэгт тааралдана.
Тал хээрийн бүсэд саарал метаморф хөрс зонхилдог ба хотгорын энгэр хэсэг болон уулс хоорондын хотгорын доторх толгодын хойд налуу, эсвэл хотгорын тал хээр лүү харсан ой нь устсан налуугийн доод хэсэгт зонхилдог. Газар нутгийн ихэнх нь Сэлэнгийн өндөрлөг газрын өмнөд хэсэгт эдгээр хөрс тархсан байдаг. Шилмүүст ой болон өвсөрхөг ой, хээрийн бүс нь ялзмагт бараан метаморф хөрстэй ба ихэвчлэн уул, толгодын урд энгэр газарт тархсан байх тохиолдол байдаг. Саарал ялзмагтай хөрс нь ургамлан бүрхүүлийн доор карбонатын чулуун дээр бүрддэг. Энэ хөрсний нэгдэл нь тайга, тал нутгийн заагийн хөрсөн бүрхэвчийн гол шинж чанар болж өөр өөр экологийн нөхцөлд уламжлагдан байдаг.
Байгаль нуурын сав газрын тал хээрт гол төлөв ялзмагт хар хөрс зонхилдог. Ийм төрлийн хөрс нь нуга болон тал хээрт өргөн тархсан байдаг. Мөн энэ төрлийн хөрс нь Тугнуй-Сухаринскийн хонхор, Тугнуй нуруу, Заганскийн нурууны өмнөд налуу, Кударинскийн нуруудын хойд налуу, Бага Хамар даваа, Моностой болон Боргойн уул нуруудад элбэг тохиолдоно. Сав газрын хойд хэсэгт ялзмагт хар хөрс Үнэгэтэй уулын баруун хойд налуу, Үд болон Итанца голын хөндийд хэсэгчлэн тархсан байдаг. 
Хуурай хээрийн бүсийн хөрсөн бүрхүүлд улаан хүрэн хөрс зонхилдог байна. Эдгээр нь Удинск, Приселенгинск болон Боргойскойн тал хээрийн өргөн газар нутаг, толгодын умард бэлийн өргөн, хавтгай дэнжид байдаг. Өндөр нуруудын усны хагалбар газрын хөрс нь литозем хөрс юм. Хуурай хээрийн бүсийн элсэн эолов (aeolian)-ын хуримтлал нь Сэлэнгэ, Цөх гол хооронд болон Цөх, Хилго гол хоорондох ялзмагтай псаммозем (psammozem) хөрсөнд бүрэлддэг.

Сав газрын голын хөндийн хөрс нь голдуу аллювийн ялзмагт шаварлаг хөрс, хүлэрт шаварлаг хөрс, бараан ялзмаг, саарал ялзмаг болон ялзмагт хар шавранцар хөрстэй байдаг. Гол мөрний дээд, дунд өнгөрөлтийн хөрсөн бүрхэвчийн бүтэц нь аллювын хурдаст давхарласан хөрснөөс бүрддэг. Хээрийн болон Байгаль нуурын бүс нутгийн хуурай хээрийн бүсийн голын голдиролд давсархаг хөрс ба натрийн хөрс байдаг. Эдгээр нь ихэвчлэн нуурын хотгор, үерийн татам ойролцоох бэл хормойн хэсэгт буюу гадаргын усны урсацаар үүссэн ууссан давстай хагшаас, эсвэл гадаргаас эрдэсждэг газрын доорх устай газарт голдуу илэрдэг байна. Давсжилтийн хамгийн түгээмэл төрөлд сульфат-натри, натрийн сульфат, сульфат, хлорид-сульфат зэрэг багтана.
Томоохон талбайг хамарсан давсжсан хөрс нь Боргойн тал хээр, Верхнее (Дээд) болон Нижнее (Доод) Белое (цагаан) нууруудын хотгорт өргөн тархсан байдаг. Давсжилт нь Иволгинскийн хотгорын хувьд чухал ач холбогдолтой байдаг. Мөн давсжилт Бичурск район болон Тугнуйн тал хээрийн нуурын хотгорт ажиглагддаг байна. Сэлэнгэ мөрний садраа (delta), Баргажин, мөн нутгийн зарим хэсгийн томоохон талбай нь хүлэрт эутроф (eutrophic замаг), хүлэрт эутроф шаварлаг хөрстэй намганд автсан байдаг.
Намгархаг нугын болон нуур, ус намагтай газрын хөрсний цогц нь үерийн татмын өндөрссөн хэсэг болон садраанд, мөн түр зуурын урсацын конус прогрессын явцад бүрддэг байна (Зураг 2.2.6). Аллювийн шаварлаг хөрс нь илүү чийгтэй нөхцөлд бий болдог. Элс, хайргатай уулын голын өндөрлөг хэсэгт аллювийн шаварлаг саарал ялзмагт болон давхраат хөрс зонхилно. 
Аллювийн хүлэрт шаварлаг (хүлэрт эрдэстэй) хөрс нь голын голдиролын харьцангуй нам хэсэг болон газрын гадаргуугийн болон гүний чийг ихтэй үргэлжилсэн газар, мөн ургамал хэт ургасан намгархаг усан орчин бүхий газарт тохиолддог байна. Ялзмагт гидрометаморф хөрс нь голуудын төв хэсгийн хавтгайд бүрддэг. Хотгорын нуурын хэсэг нь ихэнхдээ гидрометаморф мөнх цэвдэгтэй хөрс байдаг.
Сав газрын хөрсөнд хөрсний угаагдал, элэгдэл болон дефляц (салхины элэгдэл) гол хор хөнөөл учруулж байна (Зураг 2.2.6) [3, 4]. Эдгээрээс шалтгаалан жил бүрийн ургац 15-20%-иар алдагдаж байна.

2.2.6

Зураг 2.2.6. Дефляц (Салхины элэгдэл)

Хөрсний агро гидрологи (Agrohydrological)-ийн шинж чанар нь ихэвчлэн механик бүтцээр тодорхойлогддог. Элсэрхэг хөрс (90-105 мм) нь ашигт чийгийг хамгийн сайн шингээж авдаг. Хөрсний өчүүхэн жижиг хэсгийн агууламж ихсэх тусам ашигт чийгийн хэмжээ хөнгөн шаварлаг хөрсөнд 60-190 мм, хүнд шаварлаг нугын хөрсөнд 215 мм хүртэл өсдөг байна. Ус шингээх чадварын коэффициент нь 65-75% байна.
Ажиглалтын мэдээгээр хаврын улиралд хөрсний 1 м-ийн гүнд ашигт чийгийн дундаж 80 мм байсан бол элсэрхэг хөрсөнд 100 мм, шаварлаг хөрсөнд 160 мм байжээ. Зуны улиралд буюу 7, 8 дугаар саруудад энэ нь элсэрхэг хөрсөнд 60 мм, шаварлаг хөрсөнд 100 мм болж багасдаг байна. Хөнгөн механик бүтэцтэй хөрсөнд ашигт чийгийн агууламж бага, тариалалтын үед чийг хангалтгүй байдаг учир усалгаа хийх замаар л тогтвортой ургац авах боломжтой юм. Хөрсний чийгийг барих, ус ба салхины элэгдлээс хамгаалах нь агротехникийн гол арга хэмжээ байдаг (Зураг 2.2.8).

2.2.7

Зураг 2.2.7. Усны элэгдэл

ын эко систем хүний үйл ажиллагааны нөлөөгөөр доройтсоор байна. Сав газрын оросын хэсэгт цөлжилт одоогийн байдлаар илрээгүй байгаа ч Монголд энэ нь асуудал болоод байна [23].

Монгол оронд нийт 34 төрлийн үндсэн хэв шинжийн хөрс байдаг гэж судлаачид тогтоосон байдаг. Хамгийн түгээмэл тархсан хөрс нь хүрэн шороон хөрс бөгөөд нийт газар нутгийн 40.4%-ийг эзлэх ба түүний 22.6% нь уулархаг нутагт, 17.8% нь талархаг газарт тархсан байдаг. Хүрэн шороон хөрсийг гарал үүсэл шинж чанараар нь хар хүрэн, жинхэнэ хүрэн, цайвар хүрэн гэсэн гурван дэд хэв шинжид хуваадаг ба тэдгээрээс хамгийн их дэлгэрсэн нь хар хүрэн хөрс 17.6%, жинхэнэ хүрэн 11.9%, цайвар хүрэн хөрс 10.9% тус тус ордог [15].
Монгол Улсын “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуульд хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлыг “сул”, “дунд”, “хүчтэй” гэсэн зэрэглэлээр ангилж тогтоосон байдаг [16]. 
Хөрсний доройтлын “сул” зэрэглэлд тухайн газар нутгийн хөрсний талбайн 5%-иас бага бохирдсон, эсхүл хөрсний өнгөн хэсэг бага зэрэг элэгдсэн, ялзмагийн нөөцийн багасалт 25%-иас бага газрыг, “дунд” зэрэглэлд тухайн газар нутгийн хөрсний талбайн 5-20% бохирдсон, эсхүл хөрсний өнгөн хэсэг эвдрэлд орсон, ялзмагийн нөөцийн багасалт 25-50%-д хүрсэн газрыг, “хүчтэй” зэрэглэлд тухайн газар нутгийн хөрсний талбайн 20-50% бохирдсон, эсхүл хөрс гүн эвдрэлд орсон, үржил шимт чанараа алдаж ялзмагийн нөөцийн багасалт 50-иас дээш хувьд хүрсэн газрыг хамааруулдаг байна.

Монгол орны нутаг дэвсгэрийн төв хэсгээсээ хойшлох тусам газрын гадаргын уулархаг нөхцөлийг даган хур чийгийн хэмжээ нэмэгдэж, уур амьсгалын эх газрын шинж багасахын хамт ой мод элбэгшиж, хээрийн хөрсний зэрэгцээ, нугат хээр, нуга, намгийн ба улмаар ой, тайгын хөрс илэрнэ. Нутгийн хойд хэсгийн уулархаг бүсэд голын сүлжээний нягшил ихтэй, мөнх цэвдгийн тархалттай, хур тунадасхарьцангуй их байдгаас хөрсний чийг харьцангуй сайн байдаг.
Хуурай хээр, цөлөрхөг хээрийн хөрс нь Хангай, Хэнтий нуруудын хоорондох өргөн уудам хөндий болон Тагнын нуруу хүртэл тархах бөгөөд улмаар хуурай хээрийн хүрэн хөрс Орхон-Сэлэнгийн сав газрын хөндийг дагаж ихээхэн талбайг эзэлдэг. 
Сэлэнгийн сав газарт багтах хүн амын хамгий

н нягтшил ихтэй Орхон болон Туул голын сав газарт өндөр уулын ба уулын тайгын хөрс ба нам уулсын хүрэн хөрс, тал хээрийн хүрэн ба хар хүрэн хөрс, нугын голын хөндийн хөрс давамгайлдаг (Хүснэгт 2.2.1).

Хүснэгт 2.2.1Орхон болон Туул голын сав газарт хөрсний дэд хэв шинжийн эзлэх хувь

хүснэгт - 2.2.1

 

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8% нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн бөгөөд үүнээс 35.3% нь сул, 25.9% нь дунд, 6.7% нь хүчтэй, 9.9% нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна (Зураг 2.2.8) [17]. 

2.2.8

Зураг 2.2.8. Хөрсний доройтол

Геоэкологийн хүрээлэнгээс 2010 онд үйлдсэн Монгол орны цөлжилтийн зургийг 2006 онд үйлдсэн зурагтай харьцуулж үзэхэд цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэл бүхий газруудын тархац нутаг нэлээд өөрчлөгдсөн буюу ялангуяа, нэн хүчтэй зэрэглэл бүхий газрууд шинээр голомтлон үүссэн нь элбэг байна [15]. Тухайлбал, Баянхонгор аймгийн хойд хэсэг, Орхон голын сав дагуу нутагт энэ байдал тод ажиглагдсан байна. Харин Өвөрхангай, Дундговь аймгийн хил залгаа нутагт өмнөх цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэл буурч тархац нутаг нь багассан байна (Хүснэгт 2.2.2). 

Хүснэгт 2.2.2. Сэлэнгийн сав газарт хамрагдах аймаг, нийслэлийн цөлжилтийн төлөв байдал(%)

хүснэгт - 2.2.2

Ой мод огтлол нэмэгдсэн, олон удаагийн ойн түймэр, хөнөөлт хортон шавьжийн ойд үзүүлж байгаа хор хөнөөл, ашигт малтмалын олборлолт, зөвшөөрөлгүй мод бэлтгэл зэргээс экосистемд өөрчлөлт орж, цөлжилт өргөжсөөр байна.
УИХ-аас 2012 онд баталсан Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд тариалангийн газрын хөрсний үржил шимийг анхны үзүүлэлтээс сайжруулсан, эргэн тойронд ойн зурвас байгуулсан, жимс, жимсгэний мод тариалсан, үржүүлсэн, хашаалсан, тухайн орон нутагтаа хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажлын байр нэмэгдүүлсэн, нийтийн эдэлбэр газрын хөрсийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр хийсэн, уул уурхайн үйл ажиллагаанд хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх дэвшилттэй техник, технологи нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй арга технологиор явуулсан, бэлчээрийг улирлын хуваарьтай сэлгэн ашигласан зэрэг хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу урамшуулал олгохоор заасан байгаа нь цөлжилтийг сааруулах томоохон бодлого юм (Зураг 2.2.9).

2.2.9

Зураг 2.2.9. Цөлжилтийн голомт

Document Actions

2.3 Ургамал, ойн нөөц

Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэр нь үндсэндээ ойт хээр болон ойт тайгын бүсэд хамаарна [3, 4]. Гэхдээ нутаг дэвсгэрийн хэрчигдэл, уулс хоорондын хотгор, өндөр уулын бүслүүр нь ургамлан бүрхэвчийн тархалтад ихээхэн нөлөөлдөг. 
Сав газрын нутаг дэвсгэрийг хээрийн, ойт хээрийн, уулын нугын, тархмал ой, хагийн дэвсээ бүхий тагийн бүс мөн тагийн бүс гэж ангилдаг.

Тагийн бүс (нүцгэн): Энэ нь Байгалийн салбар нуруудад маш тодорхой байдаг. Бүсийн өндөрлөг намдаа л гэхэд хойт талаараа 1,100-1,500 м, өмнөд талаараа 1,600-2,000 м болно. Тагийн бүсэд өндөр уулын нүцгэн ландшафт давамгайлна. Өндөр уулын тагийн бүсийн ландшафтыг төрөл бүрийн сийрэг тархалттай, намхан ургамал, хагийн ургамал, бага хэмжээгээр арцны бутлаг ургамал бүрдүүлнэ. Энэхүү бүсийн бас нэг онцлог нь ургамлын бүрхэвчгүй чулуун нуранги өргөн тархсан байдаг (Зураг 2.3.1). Харьцангуй бага талбайд бутлаг хаг ургамал, бутлаг-модлог ургамал бүхий уулын тундрын хэсэг тааралдана. Баргажингийн нурууны хэсэгт уулын суб Альпийн нугын хэсэг тархсан (Тагийн бүсийн доод хэсэг) байдаг. Энэ нь томоохон тархалтыг үүсгэдэггүй боловч чулуулгийн хадархаг хэсэг, хушин сийрэг ой, асга хад, нурангийн ёроол, хөндийн эхэн хэсэгт тархана. Суб Альпийн нугын бүсэд өлөн өвслөг намаг бага хэмжээгээр тархана. Уулын нуга нь өндөр (40-60 см), өтгөн өвс ургамалтай бөгөөд удвал цэцэг, яргуй зэрэг олон төрлийн ургамлууд тархсан байдаг. Суб Альпийн нугад өлөн-цагаан хүлрийн хөвд болон нугын өлөн өвс тааралддаг.

2.3.1

Зураг 2.3.1. Баргажингийн нурууны тагийн бүс

Тагийн ойн бүс, тармаг хушин ой бүхий бүс: Уулын тайгаас дээш хойт хэсэгт 1,000-1,500 м, өмнөд хэсэгт 1,500-2,000 м-т оршино. Тэгшивтэр гадаргуу бүхий нуруу, ойн хилээс дээших тэгш оройд харьцангуй бага талбайг эзлэнэ. Уулын хажуу хэсэгт хушин ой мод 0.5-2 м-ийн өндөр үүсгэн тархсан байдаг бол тэгш гадаргуутай хэсэгт тагийн бүсийн сийрэг ой тархсан байдаг. Энд голдуу шинэс (хар мод), шинэс-хушны холимог болон хус зэрэг мод, бутлаг ургамал тармаг тохиолдоно (Зураг 2.3.2). Хөрсний бүрхэвч хэлбэрээр хаг, заримдаа хөвд давамгайлна (Зураг 2.3.3). Уулын тайгын бүс (сүүдэр тоссон уулын ар хажуу, голын болон нуурын дэнж)-ийн тагийн ой зэрэг зарим газарт агаарын температурын инвэрс (өөрчлөлт) харьцангуй тогтвортой ажиглагдана.

2.3.2

Зураг 2.3.2. Хамар давааны нурууны тагийн ойн бүсийн шинэс-хушин ой бут

 

2.3.3

Зураг 2.3.3. Баргажингийн нуруун дахь хаг

Уулын тайга: Энэ нь сав газрын нутаг дэвсгэрийн ландшафтын хувьд хамгийн тархсан бүс юм [3,4]. Байгаль нуурын сав газрын Оросын хэсгийн нутаг дэвсгэрийн 70%-ийг эзлэх бөгөөд ургамлын бүрхэвчийн дийлэнх нь энд байдаг. Уулын тайгын бүсэд Сибирийн болон Дагуурын шинэс, нарс, хуш зэрэг шилмүүст мод зонхилох ба гацуур, жодоо ховор тохиолдоно. Навчит модноос хус, улиангар нэлээд өргөн тархсан байдаг. Уулын тайгын бүс нь тухайн газрын өргөрөгөөс хамаарч янз бүрийн өндөрт байршина. Дээд Ангарын сав газрын хойт хэсэгт тайга нь 460-600 м-ээс 1,000-1,500 м-т, өмнө хэсэгт 1,000-1,400 м-ээс 1,500-1,800 м-т оршино. Байгаль нуурын эргийн дагуух тайгын доод хил нь нуурын усны зах хүрнэ. Тайгын дээд хил нь уулын хажуу налуугийн харагдах байдлаас хамаарна. Байгаль нууртай зэрэгцээ байдаг Баргажины нурууны баруун хажуугийн ойн дээд хил нь 900-1,400 м-т, арай илүү нар үздэг зүүн хажууд энэхүү хил 1,400-1,800 м болж дээшилнэ.
Уулын тайгын бүс нь өмнөд, дунд, хойт тайга гэсэн 3 өндрийн бүсэд хуваагдана. Өмнөд тайгын бүс нь хойт өргөрөгийн 52°-аас урагш 1,100-1,200 м-ийн өндрөөс хэтрэхгүй. Энд шинэс, нарсны холимог ой болон нарс таруу, мөн хус мод тархсан байдаг. Мөн дагуурын рододендрон (rhododendron), тавилгана (spiraea) зэрэг ургамлын зулзган бут таруухан тархсан байдаг (Зураг 2.3.4). 
Дундад тайгын бүс нь нэлээд өргөн тархалттай байдаг. Эндхийн модлог ургамлын үндсэн төрөл нь шинэс бөгөөд мөн нарс, хуш, хус юм. Байгаль нуур луу харсан нуруудын хажуу бэлээр улиангар, жодоо ургасан байдаг. Мөн зулзган хус (dwarf birch) болон дагуурын рододендрон (dahurian rhododendron) зэрэг ургамал таруу тархсан байна. Аньс, нэрс, алирс зэрэг өтгөн сөөг бутлаг ургамал хөрсийг бүрхэх боловч эдгээр нь хөрсийг тасралтгүй бүрхдэггүй.

 

2.3.4

Зураг 2.3.4. Хамар давааны уулын тайга

Модлог ургамлын бүрдэл болон төгөл нь уулын хажуу хаашаа харж буйгаас ихээхэн хамаарна. Хойшоо харсан хажуунуудад ургаа мод болон яшил, хушин төгөл, мөн аньсны дэвсэг элбэг тааралдана. Урагшаа харсан хажуунуудад голдуу нарсан ой, хөрсийг нь өвслөг болон бутлаг ургамал бүрхсэн байдаг. 
Хойт тайгын хувьд ургаа шинэс, хушны холимог сийрэгдүү байдаг. Ойн төгөлд нь ямагт хуш болон намхан хус, жижиг навчит рододендрон байдаг. Хөрсийг нь тэрэлж, сургар, нэрс, аньс, хаг болон өвслаг ургамал бүрхсэн байдаг. Мөн уулын оройн ус хагалбарын хэсэгт цагаан хүлрийн хөвд болон хаг хөрсийг бүрхсэн байдаг. Уулын тайгын бүсийн ой нь усны зохицуулалтын өндөр ач холбогдолтой бөгөөд цас хайлалтын болон зуны үерийн усны үед хөрсний угаагдлаас сэргийлдэг. Мөн тайга нь хөрсийг салхины элэгдлээс хамгаалахаас гадна цасан бүрхүүл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэхүү тайга нь уулын эгц хажуугийн цасны нурангаас сэргийлдэг.
Ойт хээрийн бүсэд ерөнхийдөө хээрийн ургамал тархсан байдаг (Зураг 2.3.5).

2.3.5

Зураг 2.3.5. Тугнуй голын хөндийн ойт хээр

Забайгальскийн ойт болон хээрийн бүсэд уулын өмнөд хажуу бэл, хээр хослон тогтох ба хойт хажуу нь ойн бүрхүүлгүй байдаг [3, 4]. Ойт хээр нь үргэлжилсэн бүсийг үл үүсгэх ба хоорондоо уулын хээр, уулын тайгын ургамлын бүлгэмдлээр зааглагддаг. Ойт хээрийн ургамлын бүрхэвч нь 900-1,200 м-ийн өндөрт байдаг. Энэхүү бүсийн ой нь ихэвчлэн тармаг бөгөөд нарс, навчит мод, хус тааралдана. Ойн доорх ургамлын бүрхэвч сул хөгжсөн буюу огт ургамлын бүрхүүлгүй ч хэсэг бий. Хээрийн болон ойт хээрийн бүс нь ХАА-д тариалан, хадлан, бэлчээрийн зориулалтаар өргөн ашиглагддаг.
Хээрийн бүс нь үргэлжилсэн нэг цул масс хэлбэртэй байх ба заримдаа тектоникийн хот¬гор, голын хөндийд салангид “арал” хэлбэрээр тохиолддог [3, 4]. Тогтоцын хувьд газрын гадаргуугын овгор товгор, тэгш өргөгдсөн байдлаас нь хамааруулан уулын хээр, уулын бэлийн хээр гэсэн 2 бүлэгт хуваадаг. Тэдгээрийг мөн тус бүрт нь экологи-морфологийнх нь хувьд нугын хээр, хуурай хээр гэсэн 2 томоохон бүлэгт хуваагдаг. Мөн газар зүйн тогтоцоор нь бүсийг цогц бүлэг болгон Өмнөд сибирийн, Хойт монголын, Төв азийн хээр гэж хувааж болно (Зураг 2.3.6).

2.3.6

Зураг 2.3.6. Хойт Монголын тал хээр

Хээрийн бүсийн дээд хил нь 900-1,100 м-ээс дээшгүй. Улаан хүрэн хөрстэй хуурай хээрийн хувьд ургамал нь намхан (дундаж өндөр 10-15 см-ээс 25-35 см) бөгөөд сийрэг (ургамлын нөмрөг нь 60-70%) байдаг. Хар шороо ялзмаг бүхий хөрсөнд шигүү, өндөр төрөл бүрийн ургамал ургасан байдаг. Хээрийн ургамлын үндэс нь харьцангуй гүнзгий бөгөөд 10-70 см гүнд тархана. Ургамлын бүлэг нь туйлын олон янз. Өвслөг ургамлын хувьд хамгийн их тархсан нь хялгана, хазаар өвс, ерхөг, согоовор, мөлхөө хиаг, нугын биелэг үетэн, ширэг өлөн зэрэг олон төрөл ургадаг. Мөн шарилж, ишгүй гичгэнэ, одой сараана, гэсэр цэцэг зэрэг элдэв өвс ургамал ургана [4, 18]. Давслаг хөрсөнд давсанд дуртай ургамлууд ургах ба хужир мараа үүссэн байдаг (Зураг 2.3.7).

2.3.7

Зураг 2.3.7. Монголын тал хээрийн давслаг хөрс

Ойн нөөц. Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсгийн ойн нийт талбай нь 191,982.5 км2, түүнээс 169,118.7 км2 нь Холбооны Засгийн газрын мэдэлд, 22,863.9 км2 нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшилд байдаг (ОХУ-ын ШУА-ийн СС-ын БМБХ-ийн тоон зураг зүйн мэдээ) (Хүснэгт 2.3.1). 


Хүснэгт 2.3.1. Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсгийн ойн талбай, засаг захиргааны нэгжээр, км2

хүснэгт - 2.3.1

 

2013.01.01-ны өдрийн байдлаар Буриадын БНУ-ын нийт газар нутгийн 84.4% буюу 29,638.4 мян.га нь ойгоор бүрхэгдсэн ойн сан бүхий газар болон өөр зориулалтын газар байна (Зураг 2.3.8) [4, 7].

Буриадын БНУ-ын нийт ойн сангийн 91.1% буюу 27,010.3 мян.га ойн сан бүхий газар Буриадын Ойн аж ахуйн агентлагийн эзэмшилд байдаг. Ойн сан бүхий газрыг зориулалтаар нь хамгаалалтын (9,308.1 мян.га), ашиглалтын (9,436.4 мян.га), нөөцийн (8,265.8 мян.га) гэж гурав ангилдаг.

Сав газрын ойн сан бүхий газарт оросын талын ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны эзэмшилд байгаа ТХГН-ийн ой (2,065.1 мян.га буюу ойн сангийн 7%), Буриад улсын ТХГН болон хүн ам суурьшсан суурин газрын ой (29.6 мян.га буюу ойн сангийн 0.1%), бусад тусгай зориулалт (85.1 мян.га буюу ойн сангийн 0.3%) (усан сан, аж үйлдвэрлэл болон нөөц газар)-ын ойн талбай хамаарагдаагүй болно [7].

Монгол орны ой нь Төв Азийн хээр цөл,   зүүн Сибирийн их тайгын зааг дээр дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан байдаг (Зураг 2.3.9) бөгөөд гол, мөрний усны нөөцийг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой, эмзэг тогтоцтой экосистем юм.

Монгол орон дэлхийд ойн нөөцөөр хомс орны тоонд ордог ч ойн санг 140 гаруй зүйлийн мод, сөөг бүрдүүлдэг ба 2013 оны байдлаар 18.3 сая.га талбайг ойн сан бүхий газарт тооцож байгаагийн 12.9 сая.га талбай буюу Монгол орны нутаг дэвсгэрийн 8.2% нь ой модоор бүрхэгдсэн байна (Зураг 2.3.8).

УИХ-аас 2012 онд баталсан Ойн тухай хуульд ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг “ойн сан” гэж тодорхойлсон байдаг [18, 19].

2.3.8

Зураг 2.3.8. Ой бүхий газар [1]

Ойн санг дотор нь хамгаалалтын бүсийн ой, ашиглалтын бүсийн ой гэж хоёр хуваадаг (Зураг 2.3.10). Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, ТХГН-ийн болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут сөөг, 30 хэмээс дээш налуу газрын ой, нуур, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1,000 м доторх ойг хамруулдаг.

Ашиглалтын бүсийн ойд хамгаалалтын бүсийн ойгоос бусад ойг хамруулдаг ба ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт нөөцийг зохих төлбөр, хураамжийг төлсөний үндсэн дээр ашиглах боломжтой байдаг байна.

Хамгаалалтын бүсийн ойн дийлэнх нь ТХГН-т ойд хамаарах ба зарим ойн сан бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг (Зураг 2.3.10). Ойн сан бүхий газарт хүн ам суурьшсан суурин газрын ногоон бүсийн ойгоос гадна улсын хил, төмөр зам болон авто замын дагуух зурвасын ойг хамруулдаг. Орон нутгийн ТХГН-ийн хамгаалалтад авсан ой нь янз бүр байдаг ба үүнд заган ой, баян бүрдний ой, 100 га хүртэлх ой, 30°-аасилүү налуутай уулын налуу дахь ой гэх мэт.

2.3.9

Зураг 2.3.9. Монгол орны шилмүүст ой

2012 оны байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 18,592.4 мян.га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 12,552.9 мян.га талбайг эзэлж байна. Ойн сангийн талбайн 75.4%-ийг шилмүүст болон навчит ой (Зураг 2.3.11), 24.6%-ийг заган ой тус тус эзэлдэг. Нийт ойн сангийн 15.3 сая.га нь хамгаалалтын бүсийн ойд хамаарах ба үүний 10.8 сая га нь шилмүүст болон навчит ой, 4.5 сая.га нь заган ой байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэдээлэлд үндэслэн Үндэсний статистикийн хорооноос улсын хэмжээнд ойн сан бүхий газрын хэмжээг бүс, аймаг, нийслэлээр жил бүр гаргадаг (Хүснэгт 2.3.2) [18, 19].

Монгол орны нутгийн хойд ба төвийн хэсэг болох Сэлэнгийн сав газарт багтах аймаг, нийслэлийн газар нутагт эзлэх ойн сангийн хэмжээг доорх хүснэгтэд үзүүлсэн ба хамгийн их ойтой нь Хөвсгөл аймаг, хамгийн бага ойтой нь Баянхонгор аймаг байна.

2.3.10

Зураг 2.3.10. Орон нутгийн хамгаалалттай ой

 

Хүснэгт 2.3.2. Сэлэнгийн сав газрын ойн сан бүхий газар, аймаг, нийслэлээр (2013 он)

хүснэгт - 2.3.2

 

Монгол орны умард хэсэг буюу Сэлэнгийн сав газар нь нарс, шинэс, хуш зэрэг холимог ой болон олон төрлийн өвслөг ургамлаар бүрхэгдсэн байдаг (Зураг 2.3.11).

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 оны зун 17 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэн ховор, гоц ашигт зарим ургамлын хээрийн судалгааны экспедицийг ойт хээр, хээр, цөлөрхөг хээр зонхилсон гурван бүсэд ажиллуулж, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор ургамал ургадагыг, мөн Төв аймгийн зарим нутгаар, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт 54 зүйл нэн ховор ургамал байгааг тус тус тогтоосны дотор Хангайн тойрогт 23 нэн ховор ургамлыг бүртгэжээ.

 

2.3.11

Зураг 2.3.11. Хөвсгөл нуур орчмын ой

Монгол Улсад бүртгэгдсэн нийт 2,800 гаруй зүйлийн ургамлаас эмчилгээ болон хүнсний зориулалтаар ашиглагддаг 382 зүйл ургамлын жагсаалтыг гаргаж тэдгээрийн 195 зүйлийг хамгаалах шаардлагатай байгаа ажээ (Зураг 2.3.12) [19]. Судлаачид зах зээлд өртөж хомсдож болзошгүй 102 ургамлын жагсаалт гаргаж, хэрэглээний чиглэлийг тодотгож, тэдгээрээс чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин цэцэг, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамал гадаадын зах зээлд хулгайн бизнест орох магадлалтайг нотлож, Монгол орны ховор ургамлын жагсаалтад 8 зүйлийг нэмж оруулахаар санал боловсруулан батлуулж, 37 зүйлийн ургамлыг хил гаалийн үзлэгт хамруулж байна.

Монгол Улсад хөнөөгдөж устах аюулд орсон эмийн ургамлын зүйл 75 байгаагаас 20 зүйл нь устаж байгаа, ийм хандлагатай хүнсний ургамал 11 зүйл байгаагаас 6 зүйл нь устаж байгаа, техникийн ургамал 16 байгаагаас 4 нь, гоёл чимэглэлийн 55 зүйл байгаагаас 5 зүйл тус бүр устаж байгааг судлаачид тодорхойлсон байна [21].

2.3.12

Зураг 2.3.12. Туул голын эхэн хэсгийн сэржмядаг (Hemerocallis minor)

Document Actions

2.4 Амьтны аймаг

Байгаль нуурын сав газар нь амьтны аймгийн төрөл зүйлтэй бөгөөд сээр нуруутны 446 төрөл байдаг. Үүнд:

-    18 багийн 348 зүйлийн шувуу (дэлхийн шувууны нөөцийн 4%),

-    хөхтөн амьтны 7 багийн 85 зүйл (дэлхийн хөхтний 23%),

-    хэвлээр явагчдын 1 багийн 7 зүйл (хэвлээр явагчийн 0.1%),

-    хоёр нутагтны 2 багийн 6 зүйл байдаг.

Монгол орны амьтны аймаг 138 зүйлийн хөхтөн, 75 зүйлийн загас, 22 зүйлийн мөлхөгч, 6 зүйлийн хоёр нутагтан, 472 зүйлийн шувуу, 13,000 гаруй зүйлийн шавьж, 516 зүйлийн зөөлөн биетэн, эгэл биетнээс бүрддэг [21].

Хүрэн баавгай (Ursus arctos): Сав газрын Оросын хэсгийн ихэнхдээ Дорнод Прибайкальск, Хамар даваа зэрэг нутгийн хойт хэсэг, шигүү ойн гүнд амьдардаг (Зураг 2.4.1) [3, 4].

Янз бүрийн ойн орчинд амьдрах боловч хушин ойд илүү дуртай. Өвөл ичих ба ичээг уулын хуурай хажуугийн элсэрхэг болон элс, хайрган хөрсөнд эсвэл хадан дор ухдаг. Ичээнд 10 дугаар сарын сүүлчийн хагаст (ихэвчлэн анхны их цас орохоос өмнө) орж, 4, 5 дугаар сар хүртэл ичдэг.

Ороо нь 6-7 дугаар саруудад орох ба 1-2 дугаар саруудад төллөдөг. Төрөхдөө 1-3 бамбарууш, ихэвчлэн 2 бамбарууш гаргадаг. Ургамал болон амьтнаар хооллодог холимог тэжээлтэн. Жимс, самрын ургац багатай жилүүдэд нойргүйтэж, эргэн тойрондоо ихээхэн хэсүүчилдэг. Баавгай эргэн тойрон 70-400 км2 орчим талбайд хэсүүчилдэг. Баавгайн тоо толгой 2001 онд 2,690 байсан бол 2010 онд 4,878 болж өсчээ.

2.4.1

Зураг 2.4.1. Хүрэн баавгай

Цаа буга (Rangifer tarandus): Сав газрын Оросын нутагт амьдрах ба хойд зүгийн буга буюу латинаар “Rangiter tarandus” гэдэг (Зураг 2.4.2) [3, 4]. Өнөөгийн байдлаар цаа буга нь сав газрын Улаан бургас, Икатск, Баргажин, Северобайкальск, Витим, Муйкск зэрэг уулархаг хэсэгт тархан амьдарч байна. Эдгээр бүсүүдэд зам харилцаа муу хөгжсөн тул одоо байгаа тоо толгойг тогтоохын тулд өвлийн тооллогын маршрутаар явж, ТХГН-ийн мэргэжилтнүүд болон анчдын цуглуулсан судалгааны мэдээ, аман асуулгад үндэслэн тогтоосон байна.

Энэхүү төрлийн тоо толгой сүүлийн 5 жилийн дүнгээр 16-19 мянга байна. 2012 оны өвлийн маршрутын тооллогын дүнгээр цаа бугын тоо толгой 18,417 гэж гарсан нь анчдын болон ойн менежерүүдийн үнэлгээтэй таарч байгаа юм.

2.4.2

Зураг 2.4.2. Цаа буга

Халиун буга (Cervus elaphus xanthopygus): Уулын тагийн бүсээс бэл рүү улирлын чанартай нүүдэллэн цасан бүрхэвч багатай, идэш тэжээл сайтай нутагт тайван орчинд амьдрах дуртай (Зураг 2.4.3) [3, 4].

2.4.3

Зураг 2.4.3. Халиу буга (Cervus elaphus xanthopyus)

Ойн аж ахуйн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ихээхэн цасан бүрхүүл удаан хугацаанд ихээр тогтсон 2010-2012 онуудын өвөл халиун бугыг цас багатай, тааламжтай орчин руу шилжин нүүх шаардлагатай болгожээ (Зураг 2.4.4). Халиун бугын энэхүү зайлшгүй нүүдэл нь 2011-2012 оны өвлийн тооллогын маршрутад дахин дахин тааралдаж, тоо толгойг нь тодорхой гаргахад хүндрэл үүсгэсэн байна.

Зэрлэг гахай (Sus scrofa): Сав газрын Оросын нутаг дэвсгэрт нэлээд тархсан (Зэрлэг 2.4.5) [3, 4]. Зэрлэг гахай тархан суурьших болсон шалтгаан нь ХАА-тай холбоотой. Зарим бүс нутагт үр тариаг хагас дутуу хурааж авах болсон нь зэрлэг гахайн хувьд тогтвортой тэжээлийн бааз болсон ба ингэснээр эртнээс өсөн үржиж байсан газар нутгаасаа дайжих болжээ. Сүүлийн 10 жилийн тооноос үзэхэд зэрлэг гахайн тоо толгой 4-8 мянга болтлоо өссөн байна. Өнөөгийн байдлаар Буриадын БНУ-д зэрлэг гахайн тоо толгой өсөх хандлагтай байгаа ба 2012 оны маршрутын тооллогоор 8,508 толгой болсон нь тогтоогдсон байна.

 

2.4.5

Зураг 2.4.5. Зэрлэг гахай

Сибирийн хүдэр (Moschus moschiferus): 2003 онд Олон улсын Байгаль хамгаалах холбоо (International Union for Conservation of Nature) улаан номдоо “нэн ховордсон амьтан” гэсэн жагсаалтад оруулсон. Олон улсын зах зээлд түүний эд эрхтний хэрэгцээ маш их өссөнтэй уялдан хамгийн “эмзэг” зүйлд хамруулсан (Зураг 2.4.6) [3, 4]. Энэхүү нөхцөл байдлын харгалзан хүдрийн тооллогыг тухайн төрлийн биологийн онцлогт тохирсон байдлаар явуулсан байна. 2012 оны өвлийн маршрутын тооллогоор тоо толгой нь 16.4 мянга болсон нь олон жилийн дунджаас давсан сүүлийн 10 жилийн хамгийн их тоо юм. Эндээс үзэхэд хүний үйл ажиллагаагаар мод огтлох, ойр ойрхон ойн түймэр гарах явдал байсан хэдий ч хүдрийн тоо толгой тогтвортой байна гэж үзэж болох юм.

Хүдэр нь Монгол орны Хэн­тий, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Монгол Алтайн умард хэс­гийн зарим салбар уулсын ойгоор тархмал байдалтай амьдардаг.

2.4.6

Зураг 2.4.6. Хүдэр

 

Сибирийн бор гөрөөс (Capreolus pugargus): Буриадын БНУ-ын том хөхтнүүдээс хамгийн их өргөн тархсан зүйл юм (Зураг 2.4.7). Сав газрын Оросын хэсгийн бараг бүх нутгаар тархсан байдаг. Бор гөрөөс хавар болохоор цас хайлсан хэсгийг даган хөндийгөөс уул, чийглэг өндөрлөг хэсэг рүү нүүдэллэнэ. Энд байршихад хамгийн тохиромжтой, амар тайвнаас гадна тэжээлийн бааз, усны эх үүсвэр сайтай байдаг байна [3, 4]. Ийм байдлаараа нуруудын ус хагалбарын хэсэг нь зөвхөн бор гөрөөс төдийгүй бүх туруутнуудын хувьд хамгийн тааламжтай нутаг болдог. Намар 8 дугаар сарын сүүлчээс бор гөрөөс бага бүлгээрээ ихэвчлэн 2-4-өөрөө өвөлжих газар луугаа нүүдэллэж эхэлдэг. Энэхүү нүүдлийг ихэвчлэн эм гөрөөс янгуудай (гөрөөсний төл, янзага)-н хамт хийх бөгөөд нас гүйцсэн эр гөрөөсүүд арай хожуу нүүдэллэдэг. Намрын нүүдлээ ерөнхийдээ 9-12 дугаар саруудын хооронд хийдэг бол хаврын нүүдлийг 3-5 дугаар саруудад хийдэг байна. 2012 оны тооллогоор тоо толгой нь 42,873 байсан байна.

 

2.4.7

Зураг 2.4.7. Бор гөрөөс

 

2.4.4

Зураг 2.4.4. Ан агнуурын нөөц [1]

 

Зүүн Сибирийн хандгай (Alces alces L.): Сав газрын нутаг дэвсгэр дэх хамгийн том биетэй хөхтөн бөгөөд 4 зүйлийн хандгай бүртгэгдсэн байна (Зураг 2.4.8). Хоол тэжээлийн байдлаас хамааран улирлын чанартай нүүдэллэдэг [3, 4]. Хандгайн амьдрах гол бүс нь залуу шилмүүст мод, нарс, шинэс, улиангар ялангуяа, ойн шатсан хэсэг, намхан хус, бутлаг ургамал бүхий газар болон нуга, голын хөндий зэрэг болно. Зуны улиралд хандгай нь ихэвчлэн нуур, голыг даган амьдарна. Энэхүү амьтны тогтвортой суурьших нөхцөл нь тэжээлийн нөхцөлөөс гадна цасан бүрхүүлийн зузаан, хүний нөлөөллөөс ихээхэн хамаарна. Тооны байдлыг үзвэл сүүлийн 10 жилд 6-8.5 мянган толгой тоологдсон нь дээр дурдсан биологийн болон биологийн бус хүчин зүйлүүдтэй холбоотой байж болох юм. 2012 оны тооллогын дүнгээр Монгол орны хойд хэсэгт 7,851 толгой хандгай байсан байна.

 

2.4.8

Зураг 2.4.8. Хандгай

Хэрэм (Sciurus vulgaris): Сав газрын дагуурын шинэс, хуш, нарс, хуш нарсны холимог бүхий ой бүхий уулархаг газарт амьдардаг (Зураг 2.4.9). Сүүлийн 5 жилийн байдлаар тоо толгой нь 145-170 мянгын хооронд хэлбэлзэж байна [3, 4]. 2012 оны өвлийн маршрутын тооллогоор тоо толгой нь 161.6 мянга гэж тогтоогдсон байна. Хоол тэжээл, нарны идэвжлээс хамааран тоо толгой нь хэлбэлзэх төлөвтэй байна,

2.4.9

Зураг 2.4.9. Хэрэм

 

Чандага:-ны тоо толгойн өсөлт 10 жилийн мөчлөг (цикл)-тэйгээр явагдаж байгаа нь ажиглагдсан (Зураг 2.4.10). Энэхүү зүйлийн нөхөн үржихүйд хавар-зуны улирлын цаг уурын нөхцөл нялх үе буюу төрөлтийн эхний өдрүүдэд ихээхэн нөлөөлж байна. Энэхүү зүйлийн тоо толгой сүүлийн 10 жилд 37-95 мянгын хооронд хэлбэлзэж байна. 2012 оны өвлийн маршрутын тооллогоор тоо толгой нь цөөрөх хандлага ажиглагдсан бөгөөд 43.5 мянган толгой тоологдсон ба энэ нь 2011 оныхоос бага зэрэг өссөн, сүүлийн 5 жилийнхээс буурсан үзүүлэлт юм.

2.4.10

Зураг 2.4.10. Уулын чандага

 

Булга (Martes zibellina): Сав газрын нутаг дэвсгэрт асга чулуу бүхий хушин ой, шинэс-жодоо (гацуур) болон нарс-шинэсний холимог шилмүүст болон навчит мод бүхий ойд амьдардаг (Зураг 2.4.11). Сүүлийн 10 жилийн байдлаар тоо толгой нь жил өөрчлөгдөж байсан байна. 2012 оны өвлийн маршрутын тооллогоор 22.5 мянган толгой тоологдсон бөгөөд өмнөх оныхоос нэг их өөрчлөгдөөгүй гэсэн дүн гарчээ [3, 4]. 2011 оны болон 2012 оны өвөл булганд босоо шилжилт ажиглагдаагүй байна. 2012 оны байдлаар булганы тоо толгойг сүүлийн 10 жилийн дундаж түвшинд байгаа гэж үзэж болохоор байна.

2.4.11

Зураг 2.4.11. Булга

Үен (Mustela erminea):Уулын тайга, ойт хээр, тагийн бүс, нуранги чулуулаг бүхий газарт амьдардаг. Ойг огтлох нь үенгийн хувьд тааламжтай нөхцөлийг бүрдүүлдэг [3, 4]. Үен харанхуй шилмүүст ой, цэвэр хушин ойд маш цөөн тоотой байдаг нь ажиглагдсан байна. Энэ нь чухамдаа булга олноороо нэг газарт байдаггүй гэсэн үг юм. Сүүлийн 10 жилд тоо толгой нь 9-15 мянга байсан нь үслэг ангийн төрөлд ордогтой холбоотой. 2012 оны өвлийн маршрутын тооллогоор тоо толгой нь 10.2 мянга гэж тоологдсон нь сүүлийн 2 жилийнхтэй харьцуулахад арай өндөр юм.

Солонго (Mustela sibirica): Сав газарт өргөн тархсан [3, 4]. Тайга, ойт хээр, уулын бүс болон голын хөндий, сайр, чулуулгын асгаас, шатсан газар, гол, нуурын эрэг зэрэг газарт амьдардаг нь ажиглагдсан. Харанхуй шилмүүст ойн гүн, тайгын холимог ойд ховроор ажиглагдана. Энэ нь булгатай өрсөлддөгтэй холбоотой. Уулын таг, хуурай хээрт байдаггүй. 2012 оны тооллогоор 7,310 толгой тоологдсон нь өмнөх 4 жилийнхээс яльгүй олон болсон байна. Солонгыг агнах тусгай арга хэмжээ зохион байгуулдаггүй бөгөөд бусад ангийн хамт агнадаг.

Үнэг (Vulpes vulpes): Сав газрын бүх нутаг дэвсгэрт жигд бус тархалттай [3, 4]. 2012 оноос өмнөх 10 жилд тоо толгой нь өссөн. Ялангуяа сүүлийн 3 жилд тоо толгой нь өссөн ба 2012 онд 5,290 болсон. Үнэг авлалт сүүлийн 5 жилд жил тутам 100-800 толгойд хүрсэн. Энэ нь үслэг эдлэлийн хэрэгцээ, зах зээлийн үнэтэй холбоотой юм. Сүүлийн 4 жилд зах зээлийн үнийн хэрэгцээ багассан, худалдан авах үнэ доогуур байгаа нь жилд 200-аас хэтрэхгүй үнэг авлахад нөлөөлсөн байна.

Чоно (Canis lupus): Нэлээд өргөн тархалттай бөгөөд сав газрын бүх нутагт буй. Буриадын БНУ-ын засаг захиргааны байгууллагуудаас түүний тоо толгойд зохицуулалт хийхээр олон жил арга хэмжээ авч байна [3, 4]. 1995-2005 онуудын хооронд жилд 300-400 чоно авлаж байсан бол 2006-2007 онуудад авлалт жилд 110-140 болж буурчээ. Чоныг авлах хамгийн түгээмэл арга бол буу болон хавх юм. 2012 оны эхэнд хийсэн тооллогоор тоо толгой нь 2,517 байсан бөгөөд энэ нь зохицуулалтын арга хэмжээ үр дүнтэй байсныг харуулж байгаа юм. Түүнээс гадна чонотой хийх тэмцлийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай бөгөөд Монголоос чонын нүүдэл ихээхэн ирэх болсон ба хөдөө аж ахуй болон ангийн аж ахуйд учруулах хохирлыг багасгах зорилгоор түүний тоог зохимжтой түвшинд байлгах шаардлага буй.

Шилүүс (Felis lunx): Амьдрах орчин нь бүс нутагт хязгаарлагдмал. Шилүүсийн амьдрах хамгийн тааламжтай ландшафт нь уулын нарсан болон шинэст ойт хээр, дан болон холимог ой, уулын бэлийн нам дор газар, мөн мод бэлтгэсэн болон шатсан газар, залуу улиангар, хус ургасан газар байдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд шилүүсийн тоо толгой 630-1,300 хооронд байна. 2012 оны өвлийн маршрутын тооллогоор тоо толгой нь 1,258 байсан нь өмнөх жилийнхээс арай их, сүүлийн 6 жилийн түвшинд байсан байна.

Монголын тарвага (Marmota sibirica): Сав газрын Оросын хэсэгт 32.3 мян.га газарт 20-30 мянга орчим толгой байна [3,4]. Энэхүү төрлийн тоо маш их хэлбэлзэлтэй юм. 2012 оны хаврын тоогоор Буриадын БНУ-ын хээрийн болон ойт хээрийн бүсэд 20,166 тарвага байна гэсэн тоо гарчээ.

Тахь (Equus ferus przewalskii): Монголын говь хээр, тал нутагт амьдардаг зэрлэг адуу юм. Төв аймгийн Алтанбулаг сумын Хустайн нуруунд нутагшуулж байна (Зураг 2.4.12) [23].

Шувуу: Сав газрын Оросын хэсэгт амьтны аймгаас хамгийн элбэг баян төрөл зүйлтэй нь шувуу болно [3, 4]. 348 зүйлээс 260 нь суурин нутаглан үрждэг, 34 нь дамжин нүүдэллэдэг, 7 нь өвөлждөг, 1 нь нүүдлийн, 46 нь тэнүүлч шувуу байдаг.

Хөх ногтруу (Tetrastes bonasia): Ойн хамгийн түгээмэл төрөл бол хөх ногтруу бөгөөд нуугдмал амьдралтайгаас гадна ихэнх цагийг ялангуяа, зунд хуурай газар өнгөрөөдөг. Шувууд гастролит цуглуулах үедээ элсэн хөвөө, зам зэрэг дээр ирдэг бол хөх ногтруу энд маш цөөн тоотой байдаг. 2003-2004 онуудын ойн түймрийн дараа энэ шувууны тоо эрс багассан бөгөөд харин одоо сэргэх хандлагатай байна. 2012 оны өвлийн маршрутын тооллогоор тоо толгой нь 150.5 мянган тоо гарсан. 2012 оны өвөл хөх ногтруунд маш тааламжтай байсан ба түүний тоо нөхөн үржихүйд эерэг нөлөөлсөн байна.

Хар хур (Lyrurus tetrix): Өнгөрсөн оны тооллогоор 311.8 мянган хур шувуу тоологдсон байна [3]. 2012 онд 252.7 мянган хур шувуу тоологдсон нь 2009-2010 оны түвшинд байна. Хур шувууг дангаар нь агнадаггүй бөгөөд бусад антай хамтад нь агнадаг. Энэхүү нөхцөл хурын тоо өсөх тааламжтай нөхцөл болжээ.

Хөmүү (Hazel grouse - Bonasa bonasia): Жинхэнэ ойн шувуу бөгөөд нуугдмал амьдралтай, ихэнх цагаа эх газарт өнгөрөөдөг. 2004, 2006, 2008 онуудын тооллогын дүнгээр энэ шувууны тоо маш цөөн буюу тоо толгой нь 1,000 орчим гарсан. Харин 2009-2012 онуудад явуулсан тооллогоор өссөн дүн гарсан. Чиглэсэн агнуурыг энэ шувуун дээр хийдэггүй бөгөөд бусад антай хамт хийдэг.

 

2.4.13

Зураг 2.4.13. Тахь

Дагуур ятуу (Perdix dauurica): Холгүйхэн нүүдэллэдэг суурьшмал зүйл [3]. Тоо толгой нь 2009 онд олширсон байсан боловч сүүлийн 3 жилд буурсан. 2012 оны хяналтын тооллогын дүнгээр 78.4 мянга гэсэн тоо гарсан. Энэхүү тоо нь сүүлийн 15 жилийн дундаж хэмжээнд байна.

Могойч загалай/Circaetus gallicus/: Хэнтий нурууны баруун-өмнөд хэсгээр үржлийн үедээ тохиолдоно. Сэлэнгэ голын хөндийд үржиж, Орхон, Сэлэнгэ, Туул голын саваар нүүдлийн үедээ тохиолдоно. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Зүүн Хайлаастай, Шүтэгийн Баянгол, Өөшийн говь, Өмнөговь аймгийн Ноён сумын Баг мод, Галбын говь, Батаагийн голд өндөглөн зусна (Зураг 2.4.13) [23].

Бор бүргэд(Aguila clanga): Монгол оронд Хэнтийн уулс болон Сэлэнгэ голын тайга, ойт хээрийн ойд үүрлэнэ. Хангайн нурууны Тарвагатай, Завханы Их-Уул орчим, өмнөд хэсэгтээ Тэрхийн голын сав, хойшоогоо Идэрийн гол, Архангайн Өгий нуур, Булган аймгийн Жаргалант Хорго, Баян-Овоо, Булган аймгийн Хутаг-Өндөр, Айрхан нуурын хоорондох нутаг, Хэнтийн уулс, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянголын хөндий, Зүүнхараагийн Хараа гол, Тэрэлж орчим, Төв аймгийн Атар орчимд нүүдлийн үедээ тэмдэглэгджээ [23].

2.4.15

Зураг 2.4.15. Могойч загалай (The short-toed snake-eagle)

Усны нөмрөг бүргэд (Haliaeetus leucoryphus): Монгол Алтайн Ачит нуур, Их нууруудын хотгорын Хар ус, Хар, Дөргөн, Хяргас, Увс нуурууд, Завхан голын хөндий, Хангайн Орхон, Тамир, Идэр, Хэнтийн уулын бүсийн Хараа, Туул голын хөндий, Хөвсгөл, Дархадын хотгороор тааралдана. Нүүдлийн үедээ Орхон, Туулын хөндий, олон нууруудын хоолойн Бөөнцагаан нуурт тохиолдоно. Хээр, цөлийн загастай, томоохон нуур, ус дагаж амьдарна [23].

 

Ашигласан материал

 

1.    “Байгаль нуурын сав газрын экологийн атлас”, Эрхүү хот, ОШУА СС-ын Газар зүйн хүрээлэн, 2014 он. http://bic.iwlearn.org/ru/atlas/atlas

2.    Е.Ж.Гармаев, А.В.Христофоров “Байгаль нуурын сав газрын усны нөөц, түүний ашиглалт, хамгаалалт”, Новосибирск. “ГЕО” Академийн хэвлэл, 2010 он, 231 х.

3.    “Байгаль нуурын байдал, түүнийг хамгаалах арга хэмжээний тухай” 2012 оны Улсын тайлан, Эрхүү хот, “Росгеолфонд” Сибирийн салбар, 2013 он, 436 х. http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258, (Орос хэлээр)

4.    “Байгаль нуурын байдал, түүнийг хамгаалах арга хэмжээний тухай” 2013 оны Улсын тайлан, Эрхүү хот, “Росгеолфонд” Сибирийн салбар, 2014 он, 462 х. http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258, (Орос хэлээр)

5.    А.К.Тулохонов, А.М.Плюснин, Б.Б.Намсараев ба бусад “Сэлэнгэ мөрний дельта (садраа) нь Байгаль нуурын төлөв байдлыг илэрхийлэх байгалийн индикотар, шүүлтүүр мөн”, Новосибирск, ОШУА СС-ын хэвлэлийн газар, 2008 он. 314 х.

6.    “Буриад улсын хүрээлэн буй орчны төлөв байдал, түүнийг хамгаалах тухай” 2012 оны Улсын тайлан, http://minpriroda-rb.ru/upload/iblock/9cb/frmoytmrq2012.pdf, (Орос хэлээр)

7.    “Буриад улсын хүрээлэн буй орчны төлөв байдал, түүнийг хамгаалах тухай” 2013 оны Улсын тайлан, http://minpriroda-rb.ru/upload/iblock/9cb/frmoytmrq2013.pdf, (Орос хэлээр)

8.    БОНХЯ, “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, “Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл”, I боть, УБ хот, 2012 он. http://bic.iwlearn.org/mn/documents/documents/state-reports/ulsyn-usny-nootsiin-neghdsen-mieniezhmientiin-tolovloghoo-bolovsruulakhad-zoriulsan-sudalghaany-emkhetghel-neghdugheer-devter-monghol-kheleer/view

9.    Монгол орны усны нөөц

http://www.travelnews.mn/index.php?songolt=content&task=content_item&id=833&menu_id=579

10.  БОНХЯ, “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, “Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл”, УБ хот, 2012 он, http://bic.iwlearn.org/mn/documents/documents/state-reports/tuul-gholyn-sav-ghazryn-usny-nootsiin-neghdsen-mieniezhmientiin-tolovloghoo-bolovsruulakhad-zoriulsan-sudalghaany-emkhetghel-monghol-kheleer/view

11.  “Монголын усны форум-Ус хэлц” ТББ, “Идэр голын сав газрын экологи, нийгэм-эдийн засгийн суурь судалгаа”, 2013 он, http://baikal.iwlearn.org/en/project/project-tender-reports-2012/010%20-%20Ider%20sub-basin%20watershed%20management%20plan%20-Mongolia.pdf

12.  “Монголын усны форум-Ус хэлц” ТББ, “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын экологи, нийгэм-эдийн засгийн суурь судалгаа”, 2013 он, http://baikal.iwlearn.org/en/project/project-tender-reports-2012/010-eg-sub-basin-watershed-management-plan-mongolia

13.  “Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай буюу Рамсарын конвенцийн тайлан”, 2012 он, http://www.mne.mn/v3/wp-content/uploads/2012/08/Ramsar-report-FINAL-Mongolian-as-of-May-7-2012.pdf

14.  ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний атлас, 2009 он.

15.  “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” Монгол Улсын хууль, 2012.05.17, http://www.legalinfo.mn/law/details/8664?lawid=8664

16.  БОНХЯ, Байгаль орчны мэдээллийн сан, Цөлжилтийн мэдээллийн сан, http://www.eic.mn/DLDbase/, eic.mn/DLDbase/upload/2013/tadesertcontent/jpg/20131021_8432.jpg

17.  Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хууль, 1995.04.11, http://www.legalinfo.mn/law/details/76?lawid=76

18.  Ургамал, ой хамгаалалт, https://mn.wikipedia.org/wiki/Ургамал_ой_хамгаалал

19.  Монгол Улсын үндэсний статистикийн хороо, “Монгол Улсын стастистикийн эмхэтгэл”, УБ хот 2013 он

20.  БОНХЯ, Монгол Улсын Улаан ном, УБ хот 2014 он

21.  Буриадын БНУ-ын Улаан ном “Нэн ховор, ховордсон амьтан, ургамал, мөөгний зүйлүүд” томсгон найруулсан 3 дахь хэвлэл, Улаан-Үд, ОШУА-ийн СС-ын БНЦ (Буриадын шинжлэх ухааны төв)-ийн хэвлэлийн газар, 2013 он, 687 х.

22.  “Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 277 дугаар тогтоолын Хавсралт, http://www.legalinfo.mn/annex/details/2927?lawid=5500

23.  А.Л.Волошин “Сэлэнгийн дундад уулсын уулс хоорондын хотгоруудын гадаргуу үүсгэх орчин үеийн экзоген процессын геоэкологийн онцлог”, Газар зүйн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон диссертаци, Буриадын Улсын их сургууль, Улаан-Үд хот, 2011 он.

 

Document Actions
Document Actions
IW:LEARN