124. Тусгай хамгаалалттай газар нутаг
124. Тусгай хамгаалалттай газар нутаг
Байгал нуурын ай савын тусгай хамгаалалттай газрууд
Байгал нуурын ай сав нь биологийн болон ландшафтын төрөл зүйлээр баян үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Байгал нуурын ай савын экосистемийг хамгаалахад тусгай хамгаалалттай газрууд онцгой үүрэгтэй.
Газар нутгийг дархлан хамгаалах зарчим, ач холбогдлыг тусгай хамгаалалттай газруудын байгуулагдсан түүх гэрчилдэг. Тухайлбал, Монгол улсын түүхийн баримт бичигт тэмдэглэснээр Байгал нуурын ай савд анхны дархан цаазат газар 1778 онд Богдхан ууланд байгуулагдаж байсан бол ОХУ-д анхныхад тооцогддог Баргузины дархан цаазат газар 1916 онд байгуулагдсан байна. Байгал нуурын ай савын тусгай хамгаалалттай газруудын Олон улсын ач холбогдлыг Байгал нуур ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдэж, ай савын хэмжээнд 4 хамгаалалттай газар ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсанаас харж болно. Сүүлийн жилүүдэд байгаль хамгаалах бодлогод тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, биологийн төрөл зүйлийн конвенц, Олон улсын бусад гэрээ конвенциуд, Байгал нуурын экосистем дэлхийн өвд хамрагдсанаар Дэлхийн өвийн конвенциос тавигдаж байгаа шаардлага зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхийн өвийг хамгаалах зорилгоор Холбооны улсын “Байгал нуурыг хамгаалах тухай” хуулийг тусгайлан батлуулсан бөгөөд Байгал нуурын хамгаалалттай газарт хамаарах Байгал нуурын ай савын Оросын хэсгийг төв болон хамгаалалтын гэсэн 2 экологийн бүсэд хуваасан байна. Орос, Монголын тусгай хамгаалалттай газруудын ангилал бүрийн хамгааллын горимыг тогтоосон, агуулгын хувьд төстэй хуулийг батлан гаргасан: Холбооны улсын «Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай» хууль (1995 оны 03 сарын 14 нд батлагдсан), Монгол улсын «Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай» хууль (1994 оны 11 сарын 15 нд батлагдаад 1995 оны 04 сарын 01 нд хэрэгжиж эхэлсэн) [Mongolian, 1996]. Энэхүү бүтээлд хамгаалалттай газруудын олон нэршлүүдийг нэгтгэн «тусгай хамгаалалттай газар» гэж нэрлэв.
Энд нилээд олон хамгаалалттай газрууд ай савын хилээс гарч байгаа боловч энэхүү атласт бүгдийг оруулсныг тэмдэглэж байна.
Ай савын хил дотор буй ТХГ-ууд харилцан адилгүй байрласан байна [Савенкова, 2001, 2002]. Эрхүү мужид хамаарах хэсэг бүхлээрээ дархан цаазат газрын горимд (Прибайкальскийн үндэсний парк, Байкало-Ленскийн дархан цаазат газар, Кочергатскийн нөөц газар) хамгаалагдаж нуурын баруун эрэг хүртэл үргэлжилсэн хамгаалалтын бүстэй байна. Буриад улсын нутаг дэвсгэр дээрх талбайн хэмжээгээр хамгийн том хамгаалалттай газар Байгал нуур луу түрж орсон бол үлдсэн хэсэг нь талбай багатай нөөц газрууд байна. Ай савын Байгалийн чанад дахь хэсэгт бага хэмжээний талбайтай хамгаалалттай газрууд байх боловч ач холбогдлын хувьд өндөр, гол горхины эхийг хамгаалж байдгаараа онцлогтой. Монголын хэсгийн ТХГН ай савын хилээр байрлаж байна. Харин төв хэсэгт цөөн бөгөөд энд бага хэмжээний талбай бүхий Тужийн нарсны БЦГ-ыг нэрлэж болно. Ийнхүү Байгал нуурыг ойрхон хүрээлэх экосистемүүд хангалттай хэмжээгээр хамгаалагдсан бол ай савын бусад хэсэг болон нуурын гадаргуугийн хамгаалалт хангалтгүй байна.
Байгал нуурын ай савын хил дотор 2009 оны байдлаар 9326,525 мян. га талбай бүхий 46 тусгай хамгаалалттай газар (хүснэгт.) байна. Эдгээрээс дархан цаазат газар 10 (үүнээс 4 нь шим мандлын сүлжээнд хамрагдсан), үндэсний парк – 13, нөөц газрууд – 23 байна. Үүнээс гадна, ай савын Оросын хэсэгт орон нутгийн хамгаалалтад байдаг аялал жуулчлалын газар байдаг бол Монголын талд аймаг, сумын мэдэлд байдаг орон нутгийн хамгаалалттай газрууд байдаг [Mongolia's Wild Heritage, 1996; Mongolia's tentative, 1999; Савенкова, Эрдэнэцэцэг, 2000, 2002; Оюунгэрэл, 2009].
Хүснэгт
Байгал нуурын ай савын ТХГН, товч тодорхойлолт
ТХГН |
Харъяалагдах газар |
район, аймаг |
Талбай га |
Байгуулагдсан он |
Дархан цаазат газрууд |
||||
1. Байкало-Ленский |
Эрхүү муж |
Ольхон, Качуг |
659919 |
1986 |
2. Байкальск (биосф.) |
Буриад улс |
Кабанск, Селенгинск, Джидинск |
165724 |
1969 |
3. Баргузин (биосф.) |
Буриад улс |
Северобайкальск |
374346 |
1916 |
4. Богдхан уул (биосф.) |
Монгол улс |
Тов |
41651 |
1778 |
5. Джергинск* |
Буиад улс |
Курумканск |
238594 |
1992 |
6. Сохондинск (биосф.) |
Забайкальскийн хязгаар |
Красночикойск, Кыринск, Улетовск |
210988 |
1973 |
7. Хан Хэнтий |
Монгол улс |
Төв, Хэнтий |
1227074 |
1992 |
8. Хорьдол Сарьдаг |
Монгол улс |
Хөвсгөл |
188634 |
1997 |
3106930 |
|
|||
Байгалийн цогцолборт газар |
||||
1. Ноён Хангай |
Монгол улс |
Архангай |
59088 |
1998 |
2. Забайкальск |
Буриад улс |
Баргузинск |
269002 |
1986 |
3. Прибайкальск |
Эрхүү муж |
Ольхонск, Эрхүү, Слюдянск |
417297 |
1986 |
4. Тарвагатай нуруу |
Монгол улс |
Архангай, Завхан |
525440 |
2000 |
5. Тункинск** |
Буриад улс |
Тункинск |
1183662 |
1991 |
6. Тужийн нарс |
Монгол улс |
Сэлэнгэ |
70119 |
2002 |
7. Тэрэлж |
Монгол улс |
Төв |
293168 |
1993 |
8. Хангайн нуруу |
Монгол улс |
Архангай, Өвөрхангай, Баянхонгор |
888455 |
1996 |
9. Хөвсгөл |
Монгол улс |
Хөвсгөл |
838070 |
1992 |
10. Хөгнө Тарна |
Монгол улс |
Архангай, Өвөрхангай, Булган |
83612 |
1996 |
11. Хорго |
Монгол улс |
Архангай |
77267 |
1965 |
12. Хустайн нуруу |
Монгол улс |
Төв |
50620 |
1998 |
4755800 |
|
|||
Нөөц газрууд |
||||
1. Алтачейск*** |
Буриад улс |
Мухоршибирск |
71627 |
1966 |
2. Ангирск |
Буриад улс |
Заиграевск |
40380 |
1968 |
3. Ацинск |
Забайкальскийн хязгаар |
Красночикойск |
64500 |
1968 |
4. Батхаан уул*** |
Монгол улс |
Өвөрхангай, Төв |
58800 |
1957 |
5. Боргойск |
Буриад улс |
Джидинск |
42180 |
1979 |
6. Буркальск*** |
Забайкальскийн хязгаар |
Красночикойск |
195700 |
1978 |
7. Бутунгарск |
Забайкальскийн хязгаар |
П-Забайкальск |
73500 |
1977 |
8. Верхне-Ангарск |
Буриад улс |
Северо-Байкальск. |
12290 |
1979 |
9. Ивано-Арахлейск |
Забайкальскийн хязгаар |
Читинск |
210000 |
1993 |
10. Кабанск*** |
Буриад улс |
Кабанск |
12100 |
1967 |
11. Кижингинск |
Буриад улс |
Кижингинск |
40070 |
1970 |
12. Кочергатск |
Эрхүү муж |
Эрхүү |
12428 |
1967 |
13. Намнан уул*** |
Монгол улс |
Булган, Хөвсгөл |
29600 |
2003 |
14. Прибайкальск |
Буриад улс |
Прибайкальск |
73170 |
1981 |
15. Снежинск |
Буриад улс |
Закаменск |
230000 |
1976 |
16. Тугнуйск |
Буриад улс |
Мухоршибирск |
30000 |
1977 |
17. Узколугск |
Буриад улс |
Бичурск |
15330 |
1973 |
18. Улюнск |
Буриад улс |
Баргузинск |
18350 |
1984 |
19. Фролихинск*** |
Буриад улс |
Северо-Байкальск |
109200 |
1976 |
20. Ханжаргалант уул*** |
Монгол улс |
Булган |
60000 |
2003 |
21.Худакск |
Буриад улс |
Хоринск |
50000 |
1976 |
22. Энхэлукск |
Буриад улс |
Кабанск |
14570 |
1995 |
1432613 |
|
|||
ИТОГО |
10442171 |
|
Тайлбар:
|
Байгал нуурын хамгаалалттай газрын экологийн төв бүс болон Дэлхий өв «Байгал нуур»-ын бүсэд ордог тусгай хамгаалалттай газрууд |
|
|
|
Байгал нуурын хамгаалалттай газрын экологийн хамгаалалттай бүсэд ордог тусгай хамгаалалттай газрууд
|
* 1/3 нь Байгал нуурын хамгаалалттай газрын экологийн хамгаалалттай бүсийн хилд ордог ;
** 1/10 нь Байгал нуурын хамгаалалттай газрын экологийн төв бүс болон Дэлхий өв «Байгал нуур»-ын бүсэд ордог тусгай хамгаалалттай газрууд;
*** Холбооны улсын статустай (ОХУ) эсвэл Улсын статустай (Монгол улс) ТХГН.
Байгал нуурын ай савын хэмжээнд шинээр янз бүрийн ангиллын 20 ТХГН-ийг байгуулахаар төлөвлөж байна.
Оросын талд – «Селенгинская Дельта» дархан газар (Буриад улс) болон «Их-Тайрисин» (Тува улс), үндэсний паркууд «Чикойский» (Забайкальскийн хязгаар) болон «Онотский» (Эрхүү муж), нөөц газар «Верхнеульканск» (Буриад улс/Эрхүү муж), «Хила» (Буриад улс/Забайкальскийн хязгаар), «Малханский» (Забайкальскийн хязгаар), «Таловские озера» (Эрхүү муж), цаашилбал байгалийн парк «Арей», «Ямаровка» (Забайкальский край), «Утулик-Бабха», «Пик Черского», «Теплые озера» (Эрхүү муж), «Верхняя Ангара», «Куркулинский», «Междуречье», «Посольский Сор», «Слюдянские озера», «Таглей», «Хакусы», «Ярки» (Бурятия) [Калихман, 2007].
Монголын талд 8 газрыг шинээр хамгаалатад авахаар төлөвлөж байна: «Бүрэнгийн нуруу», нөөц газраар «Архан Буурал-Бадарын нуруу», «Бөхлөө-Чагтайн нуруу», «Их Түнэл-Эмгэд Өвгөд», «Төвхөнхаан уул», «Тэрхэн цагаан уул», «Халхан булнай» [Калихман, 2011; Special protected, 2000].
Үүнээс гадна, ай савын хил дамнасан 4 ТХГН-ийг байгуулахаар төлөвлөж байна: «Истоки Амура», «Хэнтэй-Чикойское нагорье», «Сэлэнгэ», «От Хубсугула до Байкала» [Савенкова, 2001; Oyungerel, Savenkova, 2004]. ОХУ болон Монгол Улсын ТХГН-ийн хуулиуд харьцангуй төстэй байдаг нь хил залгаа нутгийн байгаль хамгааллын асуудлыг бүхэлд нь зохицуулах боломжийг олгодог. Үүнийг аль хэдийн батлагдаад үйл ажиллагаа явуулж буй Байгал нуурын ай савын гадна орших 3 улсын хамтарсан хил дамнасан Дагуурын дархан газраас харж болно. 1994 онд ОХУ-ын «Даурский» дархан цаазат газар (Забайкальскийн хязгаар), Монгол улсын «Монгол Дагуур» болон БНХАУ-ын «Далай нуур»-ын дархан газрууд хамтарсан хил дамнасан «Даурия» дархан газар цаазат газрыг байгуулсан бол 2003 онд дэлхийн өв болох 12 кластер бүхий хил дамнасан «Увс нуурын хотгор»-ын дархан газрыг байгуулаад байна. Үүний 5 кластер нь Монгол Улсын “Увс нуур”-ын дархан газарт байгаа бол 7 кластер нь Тува улсын (ОХУ) “Увс нуурын хотгор”-ын дархан газарт байна [Kalikhman, 2012].
Эцэст нь тэмдэглэхэд Байгал нуурын ай савын ТХГН-ийн систем одоогийн байдлаар экосистемийг бүрэн төлөөлж чадахгүй, байрлалын хувьд харилцан адилгүй, зохисгүй байгаа учраас байгаль хамгаалах арга хэмжээний үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд хамгаалалттай газруудын тоо, талбайн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Ашигласан хэвлэл
1. Калихман Т.П. Особо охраняемые природные территории в границах Байкальской природной территории // Изв.РАН. Сер. геогр. – 2007. – № 3 – С. 75-86.
2. Калихман Т.П. Территориальная охрана природы в Байкальском регионе. – Иркутск: Изд-во ИГ СО РАН, 2011. – 322 с.
3. Савенкова Т.П. Охраняемые природные территории бассейна озера Байкал. – Иркутск: Изд-во Института географии СО РАН, 2001. – 186 с.
4. Савенкова Т.П. Охраняемые природные территории бассейна озера Байкал. Атлас. – Иркутск: Оттиск, 2002. – 96 с.
5. Савенкова Т.П., Эрдэнэцэцэг Д. Развитие сети охраняемых природных территорий Монголии в пределах бассейна озера Байкал // География и природные ресурсы, 2000. – № 2. – С. 131-138.
6. Савенкова Т.П., Эрдэнэцэцэг Д. Особо охраняемые природные территории Байкальской природной территории // Газарзуйн асуудлууд, 2002. – № 2. – Хуудасны 45-53.
7. Kalikhman T.P. The Nature Conservation of Baikal Region: Special Natural Protected Areas System in Three Environmental Models. // Perspectives on Nature Conservation - Patterns, Pressures and Prospects (Edited by: John Tiefenbacher). – Rijeka (Croatia): InTech Open Access Publisher, 2012. – PP. 199-222.
8. Mongolian Environmental Laws. – Ulaanbaatar, 1996. – 152 p.
9. Mongolia's tentative list cultural and natural heritage. – UNESCO Beijing office, Ministry of enlightenment Mongolia, 1999. – 54 p.
10. Mongolia's Wild Heritage: Biological diversity, protected areas, and conservation in the land of Chingis Khaan. – Boulder: Avery press, 1996. – 42 p.
11. Оюунгэрэл Б. Тусгай хамгаалалттай газар нутаг. Масштаб 1 : 5 000 000 // Монгол улсын ундэсний атлас. II хэвлэл. – Улаанбаатар, 2009. – Хуудасны 156-157.
12. Special Protected Areas of Mongolia. – Ulaanbaatar, 2000. – 105 p.