You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас / 083. Агаарын температурын өөрчлөлтийн хандлага

083. Агаарын температурын өөрчлөлтийн хандлага

083. Агаарын темпратурын өөрчлөлтийн хандлага

83. Агаарын температурын өөрчлөлтийн хандлага

Томруулж харах

Уур амьсгалын өөрчлөлт

Тодорхой хугацаанд хувьсах уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн бага квадратын аргаар тодорхойлсон шугаман хандлагатай коэффициентыг ашиглах ба энэ нь мөн уур амьсгалын өөрчлөлтийн хувьсагчуудын дундажийг илэрхийлж байгаа юм.

Одоогийн уур амьсгалын өөрчлөлтийг агаарын доод давхаргын жилийн температур ашиглан тайлбарлах хэрэгтэй. Уур амьсгалын шинж чанарын физик утга цацрагийн урт долгионоор тодорхойлогдох ба энэ нь бараг шугаман хамааралтай болох агаар мандлын дээд хязгаарын агаарын температур доод давхаргын температураас. Энэ хамааралд заасан температурын үнэлгээ нь цацрагийн урт долгионы дунджийг тооцох үнэлгээтэй ижил ба үүгээр газрын гадаргын халах хөрөх хурдыг тодорхойлж болох юм [Будыко, 1991].

1961-2008 хугацаанд тус нутагт олон жилийн үзүүлэлтүүдийн хандлага эерэг ба 10жил тутам 0.24 - 0,52° хооронд хэлбэлзэж, хойд хагас бөмбөрцөгт тооцогдсон дундажтай харьцуулахад илүү өндөр.

Хамгийн их утга тухайн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт ажиглагдсан. Ялангуяа Баргузины байгалийн нөөц газрын нутагт голомт байрладаг байна. Сонирхолтой нь энэ Байгаль нуурын зүүн хойд эрэг дахь газар уур амьсгалын өөрчлөлтийн хандлага бүтэн жилийн турш бусад цаг уурын станцын мэдээнээс жигд өндөр гарсан байдаг. Ихэнх үзүүлэлтүүд нь жилийн явцын коэффициентээр тодорхойлогддог бөгөөд энэ шугаман чиг хандлагын оргил цэг нь хоёрдугаар сард ба зуны саруудад хамгийн бага утгатай байна. Долоодугаар сарын утгын нь чиг хандлага тэгш бус хуваарилалт эзэлж байна. Тэдгээр нь статистик ач холбогдолтой байдаг хэдий ч хамгийн их утга Байгаль нуурын цаад нутаг дэвсгэрт шилжсэн нь тодорхой байна. Тодорхой орон нутгийн хувьд жилийн бүх саруудад хамгийн бага хандлага Хамар-Даваа станц Лена голын дээд хэсэгт байх Качуг станц зэргийг нэрлэж болно.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN