128. Байгаль нуурын хажуугын зүг зовхис
128. Байгаль нуурын хажуугын зүг зовхис
Байгал нуурын гүнийг хэмжсэн түүхээс
Байгал нуурын гүнийг хэмжих ажил 1798 онд эхэлсэн түүхтэй. Тэр үед уулын мастер Е.Копылов, С.Сметанин нар Ангар мөрөн ба Сэлэнгэ мөрний адаг орчмын хооронд 28 гүний хэмжилт хийснээс хамгийн гүнзгий нь 1238м гэсэн тоо гарчээ. Байгал нуурын өмнөт хэсгийн арай нарийвчлалтай зургийг Б.И.Дыбовский, В.А.Годлевский нар 1869-1876 онуудад зохиож 11 зүсэлтийн дагуух гүний хэмжилтийг зориуд мөсөн дээрээс хийжээ. 1902-1908 онуудад Ф.К.Дриженкогийн удирдлагын дор усзүйн олон удаагийн экспедиц явуулж “Байгал нуурын усан зам”, “Байгал нуурын атлас” гэсэн бүтээлүүд туурвижээ.
1925 онд СССР-ийн Шинжлэх Ухааны Академи Байгал нуурын гүнийг судлах урт хугацааны төслийг Г.Ю.Верещагины удирдлагаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ санаачилга нь эцсийн дүнд Нуур судлалын станц, улмаар Нуур судлалын хүрээлэн байгуулах суурийг тавьжээ. Энэ төслийг гүйцэтгэснээр нуурын хамгийн гүн хэсгийг илрүүлж, Байгал нуурын гүний хэмжээсийн 1:300000, 1:500000 масштабтай зургуудыг зохиож 1934 онд Рим хотод хуралдсан Олон Улсын Нуур судлалын конгресст толилуулсан байна. 1962 онд олон жилийн урт хугацааны экспедицийн үр дүнд СССР-ийн ШУА-ийн Сибирийн салбарын Нуур судлалын хүрээлэнгийн эрдэмтэн А.А.Рогозин, Б.Ф.Лут нар Байгал нуурын гүний хэмжээсийн 1:300000 масштабтай шинэ зургийг бүтээжээ.
1979-өөс 1985 оны хооронд Байгал нуурын бүх усны гүнийг дуу хэмжигч багажийн тусламжаар хэмжих шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэн эрэг орчмын гүехэн устай хэсэгт хоорондоо 100-250м зайтай, гүн устай хэсэгт 1км зайтай сүлжээгээр тандалт явуулсан нь найдвартай мэдээ бүрдүүлэх боломжийг хангажээ. Энэ судалгааны үр дүнд Байгал нуурын гүний хэмжээсийн 1:200000 масштабтай зураг зохиож 1992 онд хэвлүүлсэн нь өнөөдрийг хүртлэх хамгийн нарийн зураг байлаа.
Байгал нуурын гүний шинэ зураг
Олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн хэсэг байгуулж Байгал нуурын гүний илүү нарийвчлалтай шинэ зураг зохиох ажлыг хамтын хүчээр гүйцэтгэх шийдвэр 1999 онд гарсан юм. Ажлын гол зорилго 1992 оны зурагт ашигласан хэмжилтийн мэдээнүүдийг дахин илүү нарийн хэмжилтээр тодотгож, нэгдсэн дэс дугаарт оруулж, дууны бодит хурдтай нийцүүлэн залруулж, тэдгээр мэдээг өмнө нь дуун хэмжилтийн аргаар гаргаж авсан мэдээнүүдтэй хамаг боломжийн хэрээр нэгтгэж, хэмжилтийн байгаа бүх мэдээг үндэслэн компьктороор зохиосон Байгал нуурын гүний хэмжээсийн зургийн шинэ хувилбарыг сэргээн буулгахад оршиж байв. Энэ төслийг олон улсын INTAS холбоо санхүүжүүлсэн бөгөөд төслийн эцсийн бүх үр дүн CD ROM-д хадгалаатай бий.
Гүний хэмжилтийн шинэхэн мэдээнүүд нь Байгал нуурын морфометрийн тухай нарийн тодорхой мэдлэгтэй болох боломжийг олгосон бөгөөд тэрхүү мэдээллийг ерөнхийлөн дүгнэсэн байдлаар доорх хүснэгтүүдэд үзүүлэв. Нуурын гадаргуу далайн түвшнээс дээш 455,5м өндөрт (Балтийн системээр) оршдог гэж тооцвол Байгал нуурын хамгийн гүн цэг далайн түвшнээс доош 1186,5 метрт байна.
Хүснэгт 1. Байгал нуур ба түүний доторхи хотгоруудын хамгийн их гүн, хамгийн их гүн цэгийн координатууд, эзлэхүүн, усан гадаргын талбай, дундаж гүн.
Хотгорууд |
Хамгийн их гүн, м |
Координатууд ,2002) |
Эзлэхүүн, км3 |
Усны гадаргуу,км2 |
Дундаж гүн, м |
|
||
|
- |
- |
|
|
|
31772 |
744.4 |
|
Северная |
904 |
903* |
54o20’43” |
108o42’53” |
8192.07 |
13690 |
598.4 |
|
Центральная |
1642 |
1637* |
53o14’59” |
108o05’11” |
9080.65 |
10600 |
856.7 |
|
Южная |
1461 |
1446* |
51o46’32” |
105o22’03” |
6342.67 |
7432 |
853.4 |
Хүснэгт 2. Гүний ижил шугамуудын огтлолын талбай, км2
Гүний ижил шугамууд. м |
Байгал нуур бүхэлдээ De Batist et.al., 2002 |
Өмнөт хотгор |
Төв хотгор |
Хойт хотгор |
Байгал нуур бүхэлдээ |
0 |
31722 |
7432 |
10600 |
13690 |
31722 |
50 |
|
6681 |
9650 |
13842 |
30173 |
100 |
27770 |
6315 |
9218 |
12664 |
28197 |
150 |
|
6279 |
9078 |
12053 |
27410 |
200 |
26290 |
6151 |
8803 |
11701 |
26655 |
250 |
|
6041 |
8618 |
11271 |
25930 |
300 |
24890 |
5871 |
8431 |
10916 |
25218 |
350 |
|
5706 |
8189 |
10488 |
24383 |
400 |
23260 |
5636 |
8026 |
9863 |
23525 |
450 |
|
5512 |
7749 |
9371 |
22632 |
500 |
21530 |
5341 |
7501 |
8902 |
21744 |
550 |
|
5145 |
7270 |
8352 |
20767 |
600 |
19630 |
4898 |
7029 |
7871 |
19798 |
650 |
|
4693 |
6732 |
7399 |
18824 |
700 |
17720 |
4484 |
6517 |
6840 |
17841 |
750 |
|
4173 |
6244 |
6221 |
16638 |
800 |
15360 |
4025 |
6121 |
5242 |
15388 |
850 |
|
3652 |
5998 |
3049 |
12699 |
900 |
9443 |
3597 |
5583 |
68,5 |
9248,5 |
950 |
|
480 |
5489 |
|
8969 |
1000 |
8478 |
3382 |
5104 |
|
8486 |
1050 |
|
3298 |
4800 |
|
8098 |
1100 |
7703 |
3121 |
4588 |
|
7709 |
1150 |
|
2927 |
4237 |
|
7164 |
1200 |
6614 |
2889 |
3731 |
|
6620 |
1250 |
|
2594 |
3433 |
|
6027 |
1300 |
5428 |
2364 |
2879 |
|
5243 |
1350 |
|
1658 |
2707 |
|
4365 |
1400 |
3562 |
1021 |
2461 |
|
3482 |
1450 |
|
15,69 |
2106 |
|
2122 |
1500 |
31798 |
|
1799 |
|
1799 |
1550 |
|
|
1482 |
|
1482 |
1600 |
1091 |
|
1092 |
|
1092 |
Бүгд |
|
6681 |
9650 |
13842 |
31626 |
Хүснэгт 3. Гүний ижил шугамуудын гадаргуу хоорондын усны эзлэхүүн, км3
Гүний ижил шугамууд . м |
Байгал нуур бүхэлдээ De Batist et.al., 2002 |
Өмнөт хотгор |
Төв хотгор |
Хойт хотгор |
Байгал нуур бүхэлдээ |
0-50 |
|
355 |
507 |
683 |
1545 |
50-100 |
2894.950 |
325 |
472 |
663 |
1460 |
100-150 |
|
315 |
457 |
618 |
1390 |
150-200 |
2700.160 |
311 |
447 |
594 |
1352 |
200-250 |
|
305 |
436 |
574 |
1315 |
250-300 |
2558.930 |
298 |
426 |
555 |
1279 |
300-350 |
|
289 |
416 |
535 |
1240 |
350-400 |
2411.740 |
284 |
405 |
509 |
1198 |
400-450 |
|
279 |
394 |
481 |
1154 |
450-500 |
2240.230 |
271 |
381 |
457 |
1109 |
500-550 |
|
262 |
369 |
431 |
1062 |
550-600 |
2058.090 |
251 |
357 |
406 |
1014 |
600-650 |
|
240 |
344 |
382 |
966 |
650-700 |
1868.860 |
229 |
331 |
356 |
916 |
700-750 |
|
216 |
319 |
327 |
862 |
750-800 |
1659.940 |
205 |
309 |
287 |
801 |
800-850 |
|
192 |
303 |
207 |
702 |
850-900 |
1338.580 |
181 |
290 |
77,9 |
549 |
900-950 |
|
177 |
277 |
|
454 |
950-1000 |
887.896 |
172 |
265 |
|
437 |
1000-1050 |
|
167 |
248 |
|
415 |
1050-1100 |
811.060 |
160 |
235 |
|
395 |
1100-1150 |
|
151 |
221 |
|
372 |
1150-1200 |
716.666 |
145 |
199 |
|
344 |
1200-1250 |
|
137 |
179 |
|
316 |
1250-1300 |
606.627 |
124 |
158 |
|
282 |
1300-1350 |
|
101 |
140 |
|
241 |
1350-1400 |
452.442 |
67 |
129 |
|
196 |
1400-1450 |
|
25,9 |
114 |
|
140 |
1450-1500 |
243.954 |
|
97,6 |
|
97,6 |
1500-1550 |
|
|
82,0 |
|
82 |
1550-1600 |
148.175 |
|
64,4 |
|
64,4 |
1600-1640 |
|
|
27 |
|
27 |
Бүгд |
18.360 |
6235 |
9399 |
8143 |
23777 |
Ашигласан хэвлэл
Дриженко Ф. К. Лоция озера Байкал. 1902
Дриженко Ф.К. Атлас Озера Байкал, 1908.
Дыбовский Б., Годлевский В. Отчет об измерении глубины озера Байкал, совершенном весной 1871 года // Изв. Вост.-Сиб. Отдела ИРГО, 1871, вып. 2, № 5. - С. 6-16.
Дыбовский Б., Годлевский В. Отчет о занятиях в 1876 г. (с приложением профилей озера Байкал) // Изв. Вост.-Сиб. Отдела ИРГО, 1877, Т. 8. - С. 115-135.
Лут В.Ф. Морфология и морфометрия Байкальской впадины // Путь познания Байкала. - Новосибирск: Наука, 1987. - С. 34-47.
Северная часть озера Байкал. М. 1:300000. - Ленинград: ГУНиО, 1973.
Южная часть озера Байкал. М. 1:300000. - Ленинград: ГУНиО, 1974.
Озеро Байкал, на четырех листах. М. 1:200000. - Ленинград, СПб: ГУНиО, 1991, 1992.
The INTAS Project 99-1669 M. De Batist, M. Canals, P.P. Sherstyankin, S.P. Alekseev and Teams, October 2002.