You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас / 027. Зуны хамгийн бага урсац

027. Зуны хамгийн бага урсац

027. Зуны хамгийн бага урсац

27. Зуны хамгийн бага урсац

Томруулж харах

Урсац

«Байгаль нуурын сав газрын олон жилийн дундаж урсац»-ын зураг нь бүс нутгийн нийт чийгжицийг гол мөрний урсац болгон хувиргах сав газрын байгалийн цогц нөхцөлөөр тодорхойлогдох усны горимын зүй тогтлыг илэрхийлнэ.

Гол, мөрний урсац бол тухайн сав газрын ус өгөмжийн чадавхи болно. Сав газар дахь төрөл бүрийн ландшафт тус бүрээс үүсэх урсацын нийлбэрийг урсацын модулийн зургаар тодорхойлж, түүнийг голын дагууд ажиглалтын мэдээтэй харьцуулан зөрүүг олж, урсацын модулийн зурагт дахин өөрчлөлт оруулах зэрэг урвуу холбооны аргаар урсацын тархацыг тогтоов. Урсацыг дараах тэгшитгэлээр тооцно. Qj =∑qi fij, Үүнд:  - голын сав газрын индекс; j – сав газарт бүрдэх урсац, л/с; i – i дугаартай ландшафтаас бүрдэх урсацын модуль, л/c км2; ij– i  дугаартай ландшафт бүхий j- дугаартай ус хурах талбай, км2. Урсацын зургийг зохиоход Байгаль нуурын сав газрын бага ба дунд зэргийн голуудын олон жилийн дундаж урсацын мэдээг тооцоонд ашиглав. Ландшафт тус бүрийн шинж чанар, тодорхойлолтыг байгалийн бүс, бүслүүр, ландшафтын хэвшинжид үндэслэн гаргасан. Урсацын тархацыг зурагт 1-10 л/с км2 хүртэл таван зайцаар хувааж үзүүлэв.

Байгаль нуурын сав газар олон төрлийн ландшафтын бүс ба өндрийн бүслүүрийг хамрах учир урсацын орон зайн хуваарилалтын ялгаа ихтэй. Уулт тайга, ян сарьдаг, тагийн бүслүүрт урсац ахиу бүрдэнэ. Харин ойт хээр, хээрийн бүсэд урсац бага болно.

Сэлэнгэ мөрний сав газрын хамгийн бага ба их урсацын зургийг ландшафтын төрөл, ангиллын зурагт үндэслэн зохиов. Усзүйн мэдээлэл илүү агуулах мэдээ (дүрсзүйн үзүүлэлтүүд, ургамал бүрхэвчийн онцлог, өндрийн бүслүүр болон бусад шинж чанар)-гээр ландшафтыг төрөлжүүлэн, 200 гаруй ландшафтыг байгалийн 16 цогц нэгдэл болгон нэгтгэж тус бүрд нь урсацын хэмжээг тодорхойлов. Хаврын шар усны их урсац ба зуны хамгийн бага урсацын модулийг дээр дурдсан аргаар тооцов. Тармаг ой, таг, сарьдаг, уулт тайгын ландшафт бүхий уул, нуруудаар хаврын шар усны үерийн хамгийн их урсац ажиглагдана.

Нуурын зүүн-хойгуур үргэлжлэх Байгалийн нуруу, сав газрын зүүн өмнө дэх Баргузин, баруун өмнө дэх Хамар даваа зэрэг уулсаас усжих голын савд их үерийн хэмжээ, давтамж ахиу байна. Зурагт хамгийн их урсацыг 25-аас бага, 25-70, 100-аас л/с км2 их гэсэн гурван зайцаар тархацыг ялган үзүүлэв. Зуны хамгийн бага урсац бүрдэх нөхцөл нь чийгийн горим ба уулзүйн нөлөөгөөр тодорхойлогдоно.

Өндөр уулын тайгын ландшафтын бүсэд гачиг үед харьцангуй ахиу устай байх ба Сэлэнгэ мөрний сав газрын дунд хэсгийн цайвар ногоон шилмүүст ойн ландшафт бүхий Ольхон орчим, хээрийн бүсэд зуны бага урсацын хэмжээ хамгийн бага байна. Зурагт зуны хамгийн бага урсацын тархацыг 1.5-аас бага, 3.0-5.0, 5-аас их л/с км2 гэсэн гурван зайцаар ялган үзүүлэв.

Ийнхүү ландшафт-усзүйн зураглал хийснээр сав газрын усны горим, урсацын зүй тогтлыг илүү бодитой илэрхийлж байна.

Ашигласан хэвлэл

Кузнецова Т. И. Карта "Природные ландшафты Байкальского региона и их использование": назначение, структура, содержание / Т. И. Кузнецова, А. Р. Батуев, А. В. Бардаш // Геодезия и картография. - 2009. - N 9. - С. 18-28

Ландшафты юга Восточной Сибири [Карты]: [физическая карта] / сост. и подгот. к печати фабрика №4 ГУГК в 1976 г.; авторы В.С. Михеев, В.А. Ряшин; - 1 : 1500 000. – М.: ГУГК,  1977. – 1 к. (4 л.): цв.

Многолетние данные о режиме и ресурсах поверхностных вод суши. Бассейн Байкала – Т. 1: вып. 14. - Л.: Гидрометеоиздат, 1986. – 361 с.

Ландшафты [Карты]: [физическая карта] / Национальный Атлас Монгольской Народной Республики. / сост. и подгот. к печати ГУГК в 1989 г., авторы Б.М. Ишмуратов, К.Н. Мисевич, И.Л. Савельева и др.

Лысанова Г.И., Семёнов Ю.М., Шеховцов А.И., Сороковой А.А. Геосистемы Республики Тыва // География и природные ресурсы. -  2013. - № 3. – С. 181 – 185.

A Regional, Electronic, Hydrographic Data Network For the Arctic Region – электронный ресурс http://www.r-arcticnet.sr.unh.edu

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN