You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас / 020. Жилийн дундаж хур тунадас

020. Жилийн дундаж хур тунадас

020. Жилийн дундаж хур тунадас

 

20. Жилийн дундаж хур тунадас

Томруулж харах

Хур тунадас

Тухайн нутаг дэвсгэрт хур тунадас үүсэх, тархах нь нутаг орны уулархаг байдлаас ихээхэн хамаарна. Гадаргын өндөршил, ялангуяа уул нурууд, тэдгээрийн өндөрлөг газар ялангуяа уул нуруу, түүний байршил нь чийг зөөгч агаарын урсгалд нөлөөлсний улмаас хур тунадас жигд бус хуваарилагддаг байна. Нэг өндөрт орших уул нуруудад ч янз бүрийн хэмжээтэй тунадас унах явдал ажиглагддаг. Байгаль нуурыг баруун хойд ба баруун талаар нь хүрээлэх уул нуруудад хур тунадасны дийлэнх нь буюу 1400 мм хүртэл унах ба харин уул нуруудын салхи ихтэй хажууд болон уулсын дотоодод - 400-700 мм унана. Байгаль нуурын баруун эрэг дэх талархаг хэсэгт болон түүний арлуудад  200-250 мм, уулс хоорондын хотгор болон Үд, Сэлэнгэ мөрний хөндийд 300 мм хүртэл тунадас унадаг.

Жилд унах тунадасны хэмжээ Хэнтийд 1000 м–ээс дээш өндөртэй, Хөвсгөл орчимд  1500 м-ээс дээш өндөртэй, Хангайд  2000 м-ээс дээш өндөртэй уулсад  250-300 мм, түүнээс дээш байна. Хур тунадасны ихэнх нь буюу 60-70 % нь дулааны улиралд орно.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN