You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

138. Ёроолын хурдаснаас ялгарах хийн бөмбөлөг

138. Ёроолын хурдаснаас ялгарах хийн бөмбөлөг

Томруулж харах

Байгал нуурын ёроолын хурдаснаас ялгарах хийн бөмбөлгүүд

Байгал нуурын ёроолын хурдаснаас метан хий ялгардгийг эрт үеэс мэддэг байжээ. 17-р зууны үед Байгал нуурт очиж байсан жуулчид хий ялгардаг тухай тэмдэглэж үлдээсэн байна. Нилээд хожуу Оросын Эзэн Хааны Газарзүйн Нийгэмлэгийн Дорнод Сибирийн салбарынхан хий ялгарахыг судалжээ.

Хий ялгарах үзэгдэл далай тэнгис болон цэнгэг усан сангуудад ч байдаг. Тэрхүү хийн ялгарлыг усан авианы (гидроакустикийн) араар судалдаг бөгөөд хөөрөн гарч байгаа хийн бөмбөлгүүдээс буцаж сарнисан хүчтэй дуу авианы тусламжаар өргөн хэмжээний хайлт хийх боломжийг энэ арга олгодог байна.

Усны ёроолын хийн ялгарлыг гүехэн усных, гүн усных гэж ялгадаг. Гүн усны хийн ялгарал (зураг дээр улаан өнгийн гурвалжингаар тэмдэглэсэн) нь хийн уст нэгдэл тогтвортой байх гүнээс (380м) доош илүү гүнзгийд байрлана. Харьцангуй бага гүнд байрлах хийн ялгарлыг (зураг дээр хөх өнгийн гурвалжингаар тэмдэглэсэн) гүехэн усных гэнэ.

Гүехэн усны хийн ялгарлын нилээд их хэсэг нь Сэлэнгэ мөрний адаг садраа орчим, Посольский банк дээр оршдог. Хийн ялгарлын идэвхийг олон жил ажигласан дүнгээс харахад урт хугацааны турш үргэлжилдэг хийн ялгарал, үе үе илэрдэг хийн ялгарал гэж бүлэглэж болно. Хийн бамбарын хамгийн өндөр нь 1000 гаруй метр хүрсэн бөгөөд энэ тохиолдол Маленкий хэмээх шавран галт уулын районд 2011 оны 6-р сарын 23-нд тэмдэглэгджээ. Хийн бөмбөлгүүдийн хөөрөлтийн хурд цуурай хэмжигчийн мэдээгээр 25см/сек хүрэх ба түүнээс ч илүү байна. Бамбаруудын орчимд ёроолын үе байх бөгөөд тэнд температурын градиент (шатлуур) нь адиабатик (үл нэвтрүүлэх)хэмжээтэйгээ тэнцүү байна. Энэ нь хийн ялгарлын үр дүнд үлэмж хэмжээний усан үе бүрмөсөн хутгалдсаныг гэрчилнэ.

Авиан тандалтын тусламжаар ёроолын хурдаснаас ялгарах хийн урсгалын хэмжээг үнэлэх ажлыг гүн усны хэд хэдэн бамбаруудад хийж үзсэн байна. Ингэхэд хурдаснаас ялгарах метан хийн урсгалын хэмжээ бамбар тус бүрд өөр өөр, нэг жилд 14-өөс 216 тн хүрч байв. Байгал нуурын ёроолоос ялгарах хийн урсгалын энэ хэмжээг Норвегийн тэнгис, Агнуурын тэнгисийн ёроолоос гарах хийн урсгалтай жиших бүрэн боломжтой.

Литература

Гранин Н.Г., Гранина Л.З.( N.G. Granin and L.Z. Granina) Газовые гидраты и выходы газов на Байкале(GAS HYDRATES AND GAS VENTING IN LAKE BAIKAL ). // Геология и геофизика; 2002; 43(7):629-637.

Кузьмин М.И., Калмычков Г.В., Гелетий В.Ф. Первая находка газогидратов в осадочной толще озера Байкал. // Докл. РАН; 1998; 362(4):с. 541-543.

Van Rensbergen P, De Batist M, Klerkx J, Hus R, Poort J, Vanneste M, Granin N, Khlystov O, Krinitsky P. (2002) Sublacustrine mud volcanoes and methane seeps caused by dissociation of gas hydrates in Lake Baikal. Geology 30:631-634.

Granin N.G., Makarov M.M., Kucher K.M., Gnatovsky R.Y.  Gas seeps in Lake Baikal-detection, distribution, and implications for water column mixing . // Geo-Marine Letters; 2010; 30(3-4):399-409. (9972)

Granin N.G., Muyakshin, Makarov M.M., Kucher K.m., Aslamov I.A., Granina L.Z., Mizandrontsev I.B. Estimation of Methane fluxesfrom bottom sediments of lake Baikal. // Geo-Marine Letters; 2012; 32(5):427-436. DOI 10.1007/s00367-012-0299-6

You'll need Skype CreditFree via Skype
Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN