You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

016. Агаарын даралт (10-р сар)

16. Агаарын даралт (10-р сар)

Томруулж харах

Уур амьсгал

Уур амьсгалын зурагны эх үүсвэрийн анхны мэдээлэл нь голдуу 1961-2008 онуудад хийгдэж байсан цаг уурын станц дээрхи агаарын температур, хур тунадасны жилийн хугацааны ажиглалтын мэдээ юм. Дүн шинжилгээнд сарын болон жилийн дундаж утгыг авч үздэг байна.

Агаарын даралт

Уур амьсгал бүрэлдэн тогтоход агаарын орчил хөдөлгөөн гол үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл уур амьсгалын үндсэн хүчин зүйлийн нэг юм. Агаарын орчил хөдөлгөөнийг улирлуудын дундах сарын зургуудаар харуулсан. Агаарын даралтын зургийг далайн түвшин рүү (reanalysis NCEP/NCAR) хөрвүүлсэн агаарын даралтын сарын дундаж үзүүлэлтүүдэд тулгуурлан зохиосон болно. Өвлийн улиралд газрын гадарга дээрх гол даралтын систем нь нэгдүгээр сард хамгийн их утгад хүрдэг Монголын баруун хойд хэсэгт төвтэй Азийн (Сибирийн) эсрэг циклон юм. Хавар Азийн их хүйтний эрч суларч эхэлдэг. Эх газрын болон далайн эрс тэс ялгаа буурч, улмаар гадаргын бүсчлэлийн орчил хөдөлгөөн давамгайлан тэдгээр нь баруунаас - зүүн рүү шилжих урсгалаар тодорхойлогдоно. Баруунаас зүүн тийш шилжих даралтын тогтоцын хамт Дундад Ази буюу Казахстанаас ирэх циклонууд хавар мөн ажиглагддаг байна. Зуны улиралд баруунаас зүүн тийшхи шилжилт суларна. Газрын гадаргуу дээр бага даралтын орон давамгайлна. Баруунаас зүүн тийш шилжих шилжилт суларснаар агаарын орчил хөдөлгөөний үйл явц тодорхойлогдоно. Газрын гадарга дээр багавтар салхитай бага даралтын орон давамгайлдаг байна. Якутын төв нутгаар дулаан эсрэг циклон тогтох үед Монголоос Байгал нуурын бүс нутгийг чиглэсэн өмнөд циклон нь аажим аажмаар баруун тийш эсвэл баруун хойш шилжиж эхэлнэ. Зуны  орчил хөдөлгөөний гол хэлбэр нь бүсчилсэн урсгалыг хааж, сэрүүн өргөрөгт өндөр фронтын бүсийг (PVFZ) 2 салгана. Намрын улиралд ерөнхийдөө баруунаас зүүнд шилжих урсгалаар тодорхойлогдох ба тэдгээр нь уртрагийн дагуу умард зүгээс үе үе ирэх хүйтэн агаарын массаар тасалдаж байдаг. Сибирийн эсрэг циклон үүсэх шатандаа явж байна. Намар цагт хавартай харьцуулахад даралтын орны баруунаас зүүн зүгт чиглэсэн хөдөлгөөн удаашралтай байдаг. Өвлийн нөхцөлд  бүрэн шилжих 11-р сарын дунд үе гэхэд Сибирийн эсрэг циклүн  хангалттай тогтвортой байдалд шилжинэ.

Document Actions

017. Сарын дундаж агаарын температур (1-р сар)

17. Сарын дундаж агаарын температур (1-р сар)

Томруулж харах

Агаарын температур

Байгаль нуурын сав орчмын нутгийн уур амьсгалд нуурын нөлөө илэрдэг. Эрхүү мужийн районууд,  Буриад Улсын нутаг дэвсгэр, Байгалийн чанадах нутгууд болон Монголын уур амьсгалыг эх газрын эрс тэс уур амьсгалтай гэдэг бол Байгаль нуурын эрэг орчмын нутаг нь далайн эргийн зөөлөн уур амьсгалтай байдаг байна. Өвлийн саруудад Байгаль нуурын өмнөд эргүүдээр дунджаар 5 ° С –аас дээш дулаан байдаг бол зуны саруудад төв хэсгийн нутгуудтай ижил хэмжээгээр сэрүүн байна. Зун цагт нуурын усны хүйтэн гадарга дээр температурын урвуу үзэгдэл ажиглагдаж дээшээ чиглэсэн хөдөлгөөнд саад болж байдаг. Цацрагийн болон агаарын урсгалын хүчин зүйлүүд ба орон нутгийн нөхцөл байдал температурын горимын онцлогийг тодорхойлж байдаг.

Өвлийн улиралд ихэвчлэн эсрэг циклон давамгайлж байдгийн улмаас агаарын температур үндсэндээ цацрагийн нөхцлөөс хамааран гадарга дээрх агаар хүчтэй хөрдөг. Зун цагт ч цацрагийн хүчин зүйл температурын горимд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Олон жилийн дундаж температур бараг бүх нутгаар нь сөрөг. Байгаль нуурын эрэг орчмоор байрлах цаг уурын өртөөн дэх температур нь нэг өргөрөгт байрлах нуураас алслагдмал хуурай газар байрлах өртөөний температураас дулаан байдаг. Хамгийн хүйтэн сар  – нэгдүгээр сар ба хамгийн дулаан сар нь - долоодугаар сар болно .

Document Actions

018. Сарын дундаж агаарын температур (7-р сар)

 

18. Сарын дундаж агаарын температур (7-р сар)

Томруулж харах

Агаарын температур

Байгаль нуурын сав орчмын нутгийн уур амьсгалд нуурын нөлөө илэрдэг. Эрхүү мужийн районууд,  Буриад Улсын нутаг дэвсгэр, Байгалийн чанадах нутгууд болон Монголын уур амьсгалыг эх газрын эрс тэс уур амьсгалтай гэдэг бол Байгаль нуурын эрэг орчмын нутаг нь далайн эргийн зөөлөн уур амьсгалтай байдаг байна. Өвлийн саруудад Байгаль нуурын өмнөд эргүүдээр дунджаар 5°С –аас дээш дулаан байдаг бол зуны саруудад төв хэсгийн нутгуудтай ижил хэмжээгээр сэрүүн байна. Зун цагт нуурын усны хүйтэн гадарга дээр температурын урвуу үзэгдэл ажиглагдаж дээшээ чиглэсэн хөдөлгөөнд саад болж байдаг. Цацрагийн болон агаарын урсгалын хүчин зүйлүүд ба орон нутгийн нөхцөл байдал температурын горимын онцлогийг тодорхойлж байдаг.

Өвлийн улиралд ихэвчлэн эсрэг циклон давамгайлж байдгийн улмаас агаарын температур үндсэндээ цацрагийн нөхцлөөс хамааран гадарга дээрх агаар хүчтэй хөрдөг. Зун цагт ч цацрагийн хүчин зүйл температурын горимд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Олон жилийн дундаж температур бараг бүх нутгаар нь сөрөг. Байгаль нуурын эрэг орчмоор байрлах цаг уурын өртөөн дэх температур нь нэг өргөрөгт байрлах нуураас алслагдмал хуурай газар байрлах өртөөний температураас дулаан байдаг. Хамгийн хүйтэн сар  – нэгдүгээр сар ба хамгийн дулаан сар нь - долоодугаар сар болно .

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN