You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

062. Ландшафтын экологийн чадавхи

62. Ландшафтын экологийн чадавхи

томруулж харах

Ландшафтын экологийн чадавхи

Энэ зурагт хүн амьдрах орон нутгийн өвөрмөц орчныг бүрдүүлэх ландшафтын чадавхыг тодорхойлов. Тэгэхдээ ландшафтуудын төрх байдлыг экологийн үүднээс шинжиж Байгаль нуурын сав нутгийг хүний амьдрал үйл ажиллагаанд тааламжтай нөхцөлөөр ялган бүсчлэв.

Ландшафтуудын экологийн тааламжтай байдлыг тогтоохдоо тухайн нутаг орны чийг-дулаан хангамжийн харьцуулсан үнэлгээ (чийг дутагдалтай, чийг илүүдэлтэй гэх мэт) болон ургамлан бүрхэвчийн бүтээмжийн үзүүлэлтийг (бага, дунд зэрэг, их, маш их) голлож ашиглав. Ландшафтын экологийн чадавхыг харьцангуй үнэлгээний шатлалаар (маш бага, бага, дунд зэрэг, өндөр, маш өндөр гэж) ялган үзүүлэв. Зургийн таних тэмдэгт тэрхүү шатлалын тодорхойлолтыг өгөв.

Document Actions

063. Ландшафт экологид үүрэг гүйцэтгэх нь

63. Ландшафт экологид үүрэг гүйцэтгэх нь

томруулж харах

Ландшафтын экологийн үүрэг

Энэ зураг дээр байгаль хамгаалах буюу экологийн үүргээрээ ижил төстэй ландшафтуудыг бүлэглэн үзүүлэв. Тухайн сав нутгийн бүх ландшафтыг дараах бүлгүүдэд хуваав: геосферийн ба бүс нутгийн ач холбогдолтой орчин бүрэлдүүлэгч, орчин зохицуулагч, орчин тогтворжуулагч, орчин хамгаалагч, орчин бүрдүүлэгч “ус бүтээгч” үндсэн үүргийг өндөр уулын ян сарьдаг-тундрын тармаг ойн ландшафт гүйцэтгэх бөгөөд тэнд ус, цас хуралдаж байдаг нь онцгой чухал. Эдгээр ланшафт нь ус хувирах, хөрсөн дотуурх урсац үүсэх боломжийг хангаж гидрологийн ихээхэн ачааллыг үүрдэг. Цэвэр ус нөхөн үйлдвэрлэх нь орчин үед экологийн хамгийн чухал үүрэг. Байгаль нуур, Хөвсгөл нуурын усны цэвэр цэнгэг, бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалахад өндөр уулын ландшафт чухал ач холбогдолтой.

Орчин тогтворжуулагч үүргийг хөвд, сөөг, сөөгөнцөр бүхий бараан шилмүүст ба шинэсэн ойт уулын тайга, уулс хоорондын хөндий дэх торлогон ойн ландшафт гүйцэтгэдэг. Эх газрын уур амьсгалтай нөхцөлд хөвсгөр хөвдөн хучаас нь экологийн нөхцөлийг тогтворжуулахад чухал үүрэгтэй. Уулын тайгын ба сарьдагт дээд тайгын ландшафт нь харилцан үйлчлэлийн олон талт механизмуудаар холбогдож дотно, гаднын өвөрмөц бүтцүүдийг үүсгэж хамгийн тогтвортой оршихын зэрэгцээ гадны нөлөөллийг дааж харьцангуй түргэн нөхөн сэргэдэг.

Өмнөт Сибирийн ба Төв Азийн (дагуур Монголын) хээрийн ландшафт нь орчин зохицуулагчийн үүрэгтэй бүлэгт хамаарагдана. Ерөнхийдөө чийг дутагдалтай учраас урсац зохицуулах үүрэг харьцангуй бага, харин чийгийн ууршилт ихтэй нөхцөлд маш чухал зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр ландшафтын ургамлан бүрхэвч байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж, чийгийн горим хэвийн байх боломжоор хангана. Энэ нь ялангуяа хүний үйл ажиллагааны ачаалал ихтэй нөхцөлд илүү илэрч, хээрийн ландшафтын хөрс хамгаалах ач холбогдол ихэснэ. Үүний зэрэгцээ энд техникийн гаралтай хориг саад элбэг байдаг.

Орчин хамгаалагч үүргийг өвсөн бүрхэвчтэй ландшафт гүйцэтгэнэ. Тухайлбал, хэвийн хөгжилтэй уулын тайгын шинэсэн ой, уулын бэл, уулс хоорондын хөндий дэх хэвийн хөгжилтэй шинэсэн ой, доод тайгын шинэсэн ой,  нарсан ой нь чийгээр хангалттай биш учраас ургамал бүрхэвч нь өөрчлөгдөхөд усны горим нь хуурайших хандлагатай болно. Иймээс эдгээр ландшафтын ус хамгаалах, хөрс хамгаалах үүрэг маш чухал. Эдгээр ландшафтын хувьд хүний аж ахуйн үйл ажиллагааны нөлөө их, техникийн гаралтай хориг саад энд тэндгүй тохиолдоно.

Литература

Атлас Иркутская область: экологические условия развития. – М. – Иркутск, 2004 . –  90 с.

Геосистемы контакта тайги и степи: юг Центральной Сибири / Отв. ред. А.А. Крауклис. – Новосибирск: Наука, 1991. – 214 с.

Исаченко А.Г. Интенсивность функционирования и продуктивность геосистем // Изв. АН СССР. Сер. геогр.– 1990. – № 5. – С. 5 –17.

Корреляционная эколого-фитоценотическая  карта м-ба 1:7 500 000 / Букс И.И., Байбородин В.Н., Тимирбаева Л.С. // Эколого-фитоценотические комплексы Азиатской России (опыт картографирования). – Иркутск, 1977

Ландшафты юга Восточной Сибири: карта м-ба 1:1 500 000 / Михеев В. С., Ряшин В. А. – М.: ГУГК, 1977. – 4 л.

Михеев В.С. Ландшафтно-географическое обеспечение комплексных проблем Сибири. – Новосибирск: Наука. Сиб. отд-ние, 1987. – 205 с.

Михеев В.С. Материалы к территориальной комплексной схеме охраны природы (ТерКСОП). – Иркутск, 1988. – 63 с.

Национальный атлас Монгольской Народной Республики. – Улан-Батор–Москва.– 1990.– 144 с.

Поликарпов Н.П., Н.М. Чебакова, Д.И. Назимова Климат и горные леса Южной Сибири.– Новосибирск: Наука, 1980. –  225 с.

Сочава В.Б. Теоретическая и прикладная география. Избранные труды  / В. Б. Сочава. – Новосибирск: Наука, 2005. – 288 с.

Эколого-географическая карта Российской Федерации: Карта м-ба 1:4 000 000. – М.: Фед. служба геодезии и картографии России, 1996. –  4 л.

Document Actions

064. Аж үйлдвэрийн орчинд үзүүлэх нөлөөлөл

томруулж харах

Аж үйлдвэрийн орчинд үзүүлэх нөлөөлөл

Орчин үед хүрээлэн буй орчны төлөв байдалд аж ахуйн үйл ажиллагаа, ялангуяа аж үйлдвэр их нөлөө үзүүлдэг болжээ. Аж үйлдвэрийн газруудын төвлөрөл хэдий чинээ их байх тутам байгаль орчны өөрчлөлт төдий хэмжээний том газар нутгийг хамардаг байдал Байгал нуурын сав нутгийн жишээн дээр тод харагдаж байна. Байгаль орчны аль нэг бүрхэвчийн өөрчлөлт бусаддаа нөлөөлдөг жамтай. Жишээ нь: хурдас чулуулгийн бүрхэвч эвдэгдсэнээс болж гадаргын ба гүний усны горим өөрчлөгдөж тоос шороо дэгдсэнээс агаарын бохирдол үүсч болно.

Байгаль орчинд аж үйлдвэрийн газруудын үзүүлэх нөлөөллийг судалсан үр дүнг “Аж үйлдвэр ба түүний байгаль орчинд үзүүлэх нөлөө” гэсэн зургаар харуулав. Аж үйлдвэрийн төвүүдийг тэмдгийн аргаар  үзүүлсэн. Аж үйлдвэрийн зураглалд үйлдвэрийн төвийн хэмжээг нийт хүн амаар нь авч, аж үйлдвэрийн салбаруудын бүтцийг сектороор хувааж  харуулав. Байгаль орчны төрөл бүрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх үндсэн дээр байгаль орчинд үзүүлж буй хамгийн их нөлөө чиглэлийг онцлон тэмдэглэв. Мөн уулын олборлох аж үйлдвэрийн үйл ажиллагаагаар эвдэгдсэн газрууд (ухсан нүх, ил уурхай, далан, овоолго гэх мэт) болон (томоохон хот суурингуудын) агаарт цацагддаг хаягдлыг тусгайд нь ялган үзүүлэв. Байгалийн янз бүрийн орчинд аж үйлдвэрийн үзүүлэх нөлөөллийг шинжиж үзсэний дүнд хүрээлэн буй орчин нь хамгийн ихээр өртөгдсөн газруудыг тусгайлан ялгав.

Байгаль орчин нь аж үйлдвэрийн нөлөөнд хамгийн ихээр өртсөн газар Буриад улсын нутагт, тухайлбал Закаменск, Хиагт, Галуут нуур, Доод Сэлэнгэ болон Улаан-Үд хотуудын аж үйлдвэрийн зангилаануудын эргэн тойронд тэмдэглэгджээ. Эдгээр газруудын байгаль орчин бүхэлдээ аж үйлдвэрийн хамгийн их сөрөг нөлөөлөлд автжээ. Байгальд сөрөг нөлөө үзүүлдэг аж үйлдвэрийн үндсэн салбарууд гэвэл дулааны эрчим хүчний цогцолбор, уулын олборлох үйлдвэр, цаас-целлюлозын үйлдвэр, хөнгөн болон хүнсний үйлдвэрүүд юм. Мөн онгоцны үйлдвэр, шилний үйлдвэрийг дурьдах хэрэгтэй. Өвөрбайгалийн хязгаар нутагт байгаль орчинд нөлөөлдөг аж үйлдвэрийн салбаруудаас цахилгаан эрчим хүч, ашигт малтмалын олборлолт болон хүнсний үйлдвэрүүдийг нэрлэж болно. Тэндхийн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг томоохон төв нь Читийн аж үйлдвэрийн зангилаа бөгөөд бохирдуулагч гол эх үүсвэр нь түлш-эрчим хүчний цогцолбор, машин ба металл боловсруулах үйлдвэр, түүнчлэн тээврийн хэрэгсэл юм.

Эрхүү мужийн Байгал нуурын ай савд багтах хэсэгт Байкальск, Сдюдянка хотуудаас бусад газарт аж үйлдвэр төдий л хөгжөөгүй. Энэ хоёр хотод байгаль бохирдуулагч үндсэн эх үүсвэр нь уулын олборлох (гантиг олборлох) үйлдвэр, түлш-эрчим хүчний цогцолбор болон тээврийн хэрэгслүүд юм.  Байкальск хотод  бохирдлын гол эх үүсвэр нь Байкальскийн  цаас-целлюлозын комбинат бөгөөд одоогоор энэ үйлдвэр ажиллахаа больсон ч гэсэн Байгал нуурын эрэг орчмын усыг бохирдуулж байсны ул мөр үлдэж, асар их хэмжээний хур хатуу хог хаягдал хадгалагдсаар байна. Ольхоны районы нутагт орчин бохирдуулагч гол эх үүсвэр нь амралт зугаалгын үйл ажиллагаанаас үүдэлтэй ахуйн хатуу хог хаягдлын хуримтлал болжээ.

Монголын нутагт хүн амын бөөгнөрөл ихтэй аж үйлдвэрийн томоохон төвүүд (Улаанбаатар, Дархан,Эрдэнэт) болон ашигт малтмалын олборлолт явуулдаг орон нутгийн тодорхой газрууд, мөн арьс шир, ноос боловсруулдаг хөнгөн үйлдвэрийн салбарууд хүрээлэн буй орчиндоо нөлөөлж байгалийн унаган төрхийг эвдэж доройтуулах, ус, хөрс, агаарыг бохирдуулах үйлчлэл үзүүлдэг байна. Ялангуяа уулын олборлолтын уршгаар жижиг гол нуурууд ширгэж усны нөөц хомсдох асуудал нилээд хурцадмал шинжтэй болжээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд таван мянган гол горхиноос уул уурхайн олборлолтоос үүдэлтэй 852 гол, 1131 нуур ширгэсэн байна. [... Сергей Basayev] Иймээс Монгол улсад усны нөөцийг үйлдвэрлэлд ашиглах асуудал хурцаар тавигдаж байна.

Түүнчлэн аж үйлдвэрийн томоохон төвүүдийн эргэн тойронд усны бохирдол эрчимтэй явагдаж, усны чанарын үзүүлэлт бохирдлын 3-4 зэрэглэлд хүрчээ. Ус бохирдуулагч гол элемент нь фенол, газрын тосны бүтээгдэхүүнүүд байна. Нутаг дэвсгэрийн тогтвортой бус эдийн засгийн хөгжил нь байгаль орчинд нилээд нөлөөлж байна.  Томоохон аж үйлдвэрийн их хэмжээний бохир усны хаягдал нь агаар мандалыг ихээр бохирдуулж байгаа нь хамгийн эмзэг асуудал болж байна.

Улаанбаатар хотод, ялангуяа хүйтний улиралд хүрэн нүүрсний утаанаас болж агаар маш их хэмжээгээр бохирддог.

Байгал нуурын сав нутаг бүхэлдээ аж ахуйн хөгжил, аж үйлдвэржилтийн хувьд жигд биш учраас байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь бас харилцан адилгүй байна. Тус бүс нутгийн байгалийн нөөц баялгийн хүртэмж ашигт малтмал олборлох уулын аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлэхэд нэн тохиромжтой бөгөөд үйлдвэрлэлийн энэ салбар нь газрыг эвдэж доройтуулах, хөрс, усыг хорт бодисоор бохирдуулах аюул авчирдгийг онцгой анхаарах хэрэгтэй.

Ашигласан хэвлэл

Эдийн засгийн үйл ажиллагааны хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл

http://www.baikal-center.ru/books/element.php?ID=1387#_Влияние_хозяйственной_деятельности

Сергей Басаев, Монгол дахь “Алтны төлөө тэмцэл” Байгаль нуурт нөлөөлөх нь

http://buryatia.asia/zolotodobyvayushhaya-promyshlennost-mongolii-udarila-po-ekologii-ozera-bajkal/

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN