You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

065. Барилгын бүтээн босголт (Оросын тал)

65. Барилгын бүтээн босголт (Оросын тал)

томруулж харах

Барилга

Байгаль нуурын сав газрын барилгын салбар бол тухайн нутаг дэвсгэрт экологийн сайн сайхан байдал, эдийн засгийн өсөлтийн цэгүүдийн нэг юм. Барилга үйлдвэрлэлийн гол үзүүлэлт нь аж үйлдвэр, иргэний байгууламжийн зориулалтаар ашиглалтанд оруулж буй талбайн багтаамж хэмжээ байх бөгөөд энэ бүс нутгийн зарим нэг нутаг дэвсгэрийн нийгэм–эдийн засгийн статусыг бүхэлдээ тодорхойлно. Барилгын салбар дахь байр, орон сууцны барилгын өнөөгийн байдлыг статистикийн мэдээлэлд үндэслэн зохиосон болно.

Сүүлийн гурван жилд (2010-2012 онд) ашиглалтанд оруулсан орон сууцны зориулалттай барилгын тоо хэмжээ гурав дахин (0,4-1,2 сая/м.кв) өсөн нэмэгджээ. 2012 оны дүнгээр Байгаль нуурын ай савын нутаг дэвсгэр дээр орон сууцны хагасаас дээш хувь нь баригдсан үнэмлэхүй их үзүүлэлтээр Эрхүү муж хамгийн их хотжилт явагдаж буй газрын байдлаар тэргүүлж байна. Хоёрдугаар байранд Буриадын БНУлс (26,2 %), гуравдугаар байранд Забайгалскийн хязгаар (19,3 %) орно.

Энэ зургийн үндсэн агуулга нь орон сууцны барилгын гол үзүүлэлт болох ашиглалтанд өгсөн орон сууцыг (м²/хүн) 2010-2012 оны дунджаар харуулсан.

Орос орон 2007 онд үнэмлэхүй үзүүлэлтээрээ улсын хэмжээнд төдийгүй Байгал нуурын сав газрын нутаг дэвсгэрт орон сууцны барилгын шинэчлэлтийн өмнөх түвшинд хүрсэн хэдий ч ашиглалтанд оруулсан орон сууцны үнэмлэхүй үзүүлэлт 0,5 м²/хүн хэтрэхгүй байна (хөгжилтэй орнуудад нэг хүнд 1м2 багагүй оногдох бөгөөд ашиглалтанд оруулсан орон сууцны өсөлт жил бүр 4,5-5,0 % байна). Энэ үзүүлэлтээр тус ай савын нутаг дэвсгэрийн ялгаа маш их юм. Орон сууцны улсын хөтөлбөрийн үр дүнд өндөр тодорхой үзүүлэлт, тогтвортой өсөлтийн динамик бараг бүх газарт (Тувагийн БНУлсаас бусад) ажиглагдаж байна. Энэ үзүүлэлтээр бараг хоёр дахин их байдлаар Эрхүү муж тэргүүлж байна (0,81м²/хүн, мужийн түвшинд дундаж үзүүлэлт − 0,45м²/хүн).

Бүс нутгийн орон сууцны барилгын салбар дараахи байдлаар ялгаатай байна. Үүнд:

− Бүс нутгийн барилга орон сууцны сектор нь харьцангуй болон суурь үзүүлэлтээр газарзүйн эрс тэс байдлыг харгалздаг.

− өнөөгийн өсөлтийн хандлага нь Эрхүү хот, Иволгийн дүүрэг (Буриадын БНУлс)-т ажиглагдаж байна.

Орон сууцны барилгыг сайжруулах гол арга нь бүс нутгийн болон хотын түвшинд хэрэгжиж буй улсын зорилтот хөтөлбөрүүд бөгөөд энэ нь тус бүс нутагт нийтийн орон сууцны барилгыг хөгжүүлэх иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэхэл чиглэгдэж байна.

Ашигласан хэвлэл

Районы Республики Бурятия. Стат. сб. – Улан-Удэ: Бурятстат, 2013. – 102 с.

Строительство в Забайкальском крае: Стат.сб. – Чита: Забайкалкрайстат, 2013. – 47с.

Строительство в России. Статистический сборник. – 2012. М., 2012. – 220 с.

Строительство и ввод в действие объектов на территории Иркутской области. Стат. бюллетень. – Иркутск: Иркутскстат, 2013. – 36 с.

Федеральная служба государственной статистики. База данных показателей муниципальных образований. Режим доступа: [http://www.gks.ru/dbscripts/munst/munst.htm

Document Actions

066. Хонь, ямааны тоо толгой

66. Хонь, ямааны тоо толгой

томруулж харах

Хөдөө аж ахуйн газар ашиглалт: мал аж ахуй ба газар тариалан

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл Монгол улсын аж ахуйн салбарууд дотор тэргүүлэх байрын нэгийг эзэлдэг бөгөөд ялангуяа бэлчээр эзэмшлийн системд тулгуурласан мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлвэрлэл зонхилдог нь Монгол улсын өвөрмөц онцлог юм. Харин ОХУ-ын Байгаль нуурын бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээг бүх Оросынхтой харьцуулахад 1 % хүрэхгүй бага хэдий ч Зүүн–Сибирийн эдийн засгийн районы хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Эрхүү муж 2-р байрт, Буриад улс 3-рт, Өвөр Байгалийн хязгаар 4-рт ордог. Хөдөө аж ахуйн салбарт  Эрхүү муж нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 8,1%-ийг, Буриад улс 11,5%-ийг, Өвөр Байгалийн хязгаар 12% -ийг тус тус гаргадаг.

Хөдөө аж ахуй хөгжүүлэхэд байгалийн нөхцөл таатай биш, хүйтэн уур амьсгал зонхилдог учраас биологийн идэвхтэй хугацаа богино. Газар тариалангийн бүс дэх биоуур амьсгалын  чадавхи Еропын хэсгийнхээс 2-2,5 дахин бага байна. Иймд энэ бүс нутагт хөдөө аж ахуйн нэгж бүтээгдэхүүн гаргаж авахад илүү эрчим хүч зарцуулагдах нь мэдээж.

Хөдөө аж ахуйн хоёр үндсэн салбар болох мал аж ахуй, ургамлын аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ Эрхүү мужийн хувьд бараг адил байдаг бол Монгол улс, Буриад улс, Өвөр Байгалийн хязгаарт мал аж ахуйн салбар давамгайлж хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг нийлүүлдэг байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйнуудын эзэмшилд байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газрын талбай жилээс жилд багасч хөдөө аж ахуйн эргэлтээс хасагдах явдал ажиглагдсаар байна. Гэсэн ч хүн амын хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хангамж хүрэлцээтэй, нэг хүнд оногодох талбай Эрхүү мужид -1,1 га, Өвөр Байгалийн хязгаарт – 6 га (Орос орны дундаж 1,5 га) байна. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын бүтцийг харахад Эрхүү мужид 69 % нь хагалсал газар, 20% нь бэлчээр, 10% нь нуга, хадлангийн талбай, Өвөр Байгалийн хязгаарт 80% нь бэлчээр, нуга, хадлангийн газар, бусад нь тариалан, Буриад улсад 30% нь тариалан, үлдсэн нь бэлчээр, хадлангийн талбай байна. Нийт тариалангийн ихэнхийг үр тарианы ургамал (75 гаруй хувь), түүнээс 45%-ийг улаанбуудай эзэлнэ. Үр тарианы дундаж ургац их биш (1 га-аас 8-9ц) боловч зарим аж ахуй 1 га-аас 20ц буюу түүнээс ч илүү ургац хураадаг. Төмс, хүнсний ногоо тарьдаг газар нийт тариалангийн талбайн 8%-ийг эзлэх ба түүнээс 1% нь ногооны газарт оногдоно.

Монгол улсад үр тарианы тариалалтын талбай 283,6 мян.га, төмснийх 13,6 мян.га хүрдэг бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлээр Сэлэнгэ, Булган аймаг тэргүүлдэг.

Хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний ихээхэн хэсгийг мал аж ахуйгаас гаргаж авдаг. Ойн бүсэд сүү-махны чиглэлийн үхрийн аж ахуй, ойт-хээр ба хээрийн бүсэд мах-сүүний ба махны чиглэлийн үхрийн аж ахуй, хонь, адуу, ямааны аж ахуй зонхилох бөгөөд мал ажахуйн тэжээлийн нөөцийн 15-85% -ийг байгалийн бэлчээрийн өвс ургамлаар хангадаг. Ихэнх нутагт өвөл цас багатай байдаг тул жилийн дөрвөн улирлын турш мал бэлчээрлүүлэх боломжтой. Нийт мал сүргийн дийлэнх нь хувийн эзэмшилд байдаг бөгөөд монголын малчид цаг агаарын байдал, өвс ургамлын гарцаас шалтгаалан жилдээ хэд хэдэн удаа нүүдэллэж мал аж ахуйгаа эрхэлдэг.

Document Actions

067. Тариалан

67. Тариалан

Navigation
IW:LEARN