You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

066. Хонь, ямааны тоо толгой

66. Хонь, ямааны тоо толгой

томруулж харах

Хөдөө аж ахуйн газар ашиглалт: мал аж ахуй ба газар тариалан

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл Монгол улсын аж ахуйн салбарууд дотор тэргүүлэх байрын нэгийг эзэлдэг бөгөөд ялангуяа бэлчээр эзэмшлийн системд тулгуурласан мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлвэрлэл зонхилдог нь Монгол улсын өвөрмөц онцлог юм. Харин ОХУ-ын Байгаль нуурын бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээг бүх Оросынхтой харьцуулахад 1 % хүрэхгүй бага хэдий ч Зүүн–Сибирийн эдийн засгийн районы хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Эрхүү муж 2-р байрт, Буриад улс 3-рт, Өвөр Байгалийн хязгаар 4-рт ордог. Хөдөө аж ахуйн салбарт  Эрхүү муж нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 8,1%-ийг, Буриад улс 11,5%-ийг, Өвөр Байгалийн хязгаар 12% -ийг тус тус гаргадаг.

Хөдөө аж ахуй хөгжүүлэхэд байгалийн нөхцөл таатай биш, хүйтэн уур амьсгал зонхилдог учраас биологийн идэвхтэй хугацаа богино. Газар тариалангийн бүс дэх биоуур амьсгалын  чадавхи Еропын хэсгийнхээс 2-2,5 дахин бага байна. Иймд энэ бүс нутагт хөдөө аж ахуйн нэгж бүтээгдэхүүн гаргаж авахад илүү эрчим хүч зарцуулагдах нь мэдээж.

Хөдөө аж ахуйн хоёр үндсэн салбар болох мал аж ахуй, ургамлын аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ Эрхүү мужийн хувьд бараг адил байдаг бол Монгол улс, Буриад улс, Өвөр Байгалийн хязгаарт мал аж ахуйн салбар давамгайлж хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг нийлүүлдэг байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйнуудын эзэмшилд байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газрын талбай жилээс жилд багасч хөдөө аж ахуйн эргэлтээс хасагдах явдал ажиглагдсаар байна. Гэсэн ч хүн амын хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хангамж хүрэлцээтэй, нэг хүнд оногодох талбай Эрхүү мужид -1,1 га, Өвөр Байгалийн хязгаарт – 6 га (Орос орны дундаж 1,5 га) байна. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын бүтцийг харахад Эрхүү мужид 69 % нь хагалсал газар, 20% нь бэлчээр, 10% нь нуга, хадлангийн талбай, Өвөр Байгалийн хязгаарт 80% нь бэлчээр, нуга, хадлангийн газар, бусад нь тариалан, Буриад улсад 30% нь тариалан, үлдсэн нь бэлчээр, хадлангийн талбай байна. Нийт тариалангийн ихэнхийг үр тарианы ургамал (75 гаруй хувь), түүнээс 45%-ийг улаанбуудай эзэлнэ. Үр тарианы дундаж ургац их биш (1 га-аас 8-9ц) боловч зарим аж ахуй 1 га-аас 20ц буюу түүнээс ч илүү ургац хураадаг. Төмс, хүнсний ногоо тарьдаг газар нийт тариалангийн талбайн 8%-ийг эзлэх ба түүнээс 1% нь ногооны газарт оногдоно.

Монгол улсад үр тарианы тариалалтын талбай 283,6 мян.га, төмснийх 13,6 мян.га хүрдэг бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлээр Сэлэнгэ, Булган аймаг тэргүүлдэг.

Хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний ихээхэн хэсгийг мал аж ахуйгаас гаргаж авдаг. Ойн бүсэд сүү-махны чиглэлийн үхрийн аж ахуй, ойт-хээр ба хээрийн бүсэд мах-сүүний ба махны чиглэлийн үхрийн аж ахуй, хонь, адуу, ямааны аж ахуй зонхилох бөгөөд мал ажахуйн тэжээлийн нөөцийн 15-85% -ийг байгалийн бэлчээрийн өвс ургамлаар хангадаг. Ихэнх нутагт өвөл цас багатай байдаг тул жилийн дөрвөн улирлын турш мал бэлчээрлүүлэх боломжтой. Нийт мал сүргийн дийлэнх нь хувийн эзэмшилд байдаг бөгөөд монголын малчид цаг агаарын байдал, өвс ургамлын гарцаас шалтгаалан жилдээ хэд хэдэн удаа нүүдэллэж мал аж ахуйгаа эрхэлдэг.

Document Actions

067. Тариалан

67. Тариалан

068. Зам, тээвэр

68. Зам, тээвэр

Томруулж харах

Зам, Тээвэр

Байгаль нуурын сав газрын тээврийн дэд бүтэц нь Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улс, Забайгальск, Монгол улсын тээврийн системийн нэг хэсэг юм. Энэ  нутаг дэвсгэрт тээврийн бараг бүх л төрөл болох төмөр зам, авто зам, усан зам, агаарын тээвэр байдаг.

Байгал нуурын хойд эрэг дагуу, улмаар дээд Ангар мөрний хөндийгөөр Байгал-Амарын төмөр замын шугам дайрч өнгөрнө. Байгал нуурын өмнөд эрэг дагуу болон тэндээс зүүн тийш Транссибирийн төмөр замын шугам үргэлжилж уг шугмаас хоёр төмөр зам салаасны нэг нь Байгалийн тойруугийн 84 км зам, нөгөө нь Улаан-Үдээс Наушкийн 253 км урт зам үргэлжилнэ. Наушкаас урагш Монголын нутгаар Улаанбаатар хотыг дайран өмнөд хил хүртэл үргэлжилж Бээжин хотыг зорино. Наушкаас Улаанбаатар хот хүртэлх энэ төмөр замаас  Эрдэнэт, Шарын гол, Багануурын төмөр замын салбар шугам салбарладаг.

Авто замаас улсын чанартай Эрхүү-Улаан-Үд-Читын хурдны зам нь чухал ач холбогдолтой юм.  Энэхүү замаас гадна Култук–Монд, Эрхүү–Листвянкийн зам,    мөн Северобайкальск–Уоян–Таксимо, Баяндай–Еланцы–Хужир, Улаан-Үд–Турунтаево– Курумкан, Улаан-Үд–Хиагт-Закаменск, Улаан-Үд–Бичур, Улаан-Үд–Сосоново-Озерск –Багдарин, Чита-Багдарин, Чита–Агинск чиглэлийн төв зам зэргийг дурьдаж болно.  Монгол улсын нутагт Оростой хил залгаа Алтанбулаг-Сүхбаатараас Дархан-Улаанбаатар хүртэл, Дарханаас баруун тийш Эрдэнэт-Булганы чиглэлийн, Улаанбаатараас зүүн тийш Өндөрхаан хүртэл, Улаанбаатараас баруун тийш Цэцэрлэг, Арвайхээр хүртэл хатуу хучиллтай замтай ба бусад төв суурингуудтай шороон замаар холбогдоно.

Байгал нуур, Хөвсгөл нуур, Ангар болон Сэлэнгэ мөрөнд усан замын тээвэр хөгжсөн. Байгал нуурын флот ачаа тээврийн, зорчигч тээврийн, экспедицийн, эрдэм шинжилгээний хөлөг онгоцуудтай бөгөөд зорчигч тээврийн усан онгоц Эрхүү хотоос Ольхон, Северобайкальск, Доод Ангарск хүртэл мөн  Эрхүү хотоос Усть Баргузин, Больших Котов, Бухты Песчаной хүртлэх чиглэлүүдээр зорчдог. Мөн Сэлэнгэ (274 км), Баргузин (138 км), Дээд Ангар (254 км) голоор усан онгоц явах тохиромжтой газрууд бий. Монгол орны хувьд Хөвсгөл нуурт зорчигч-ачаа тээврийн хөлөг онгоц Хатгал-Ханх боомтын хооронд үйлчилдэг. Сэлэнгэ мөрөн, Орхон голын урсгалын адаг орчмоор ачаа тээврийн жижиг усан онгоцууд 1930-аад дунд үеэс эхлэн явдаг байсан боловч удалгүй үйл ажиллагаа нь хаагджээ.

Агаарын тээврийн гол үйлчилгээ Улаанбаатар, Эрхүү, Улаан-Үд, Чита хотуудын нисэх онгоцны буудал дээр төвлөрч дотоодын ба улс хоорондын нислэгүүд тасралтгүй явагддаг. 2012 онд Оросын нутаг дахь онгоцны буудлаар 1.1 сая хүн, Монгол улсын онгоцны буудлаар 770 мянган хүн үйлчлүүлсэн байна. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны “Чингис Хаан” буудлаас Москва, Берлин, Франкфурт, Париж, Дубай, Эрхүү, Бээжин, Хөх хот, Сөүл, Токио, Нагоя, Хонгонг хүртэл шууд нислэг үйлддэг.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN