Atlas
088-4. Улаанбаатар хотын нисэх онгоцны буудал орчимд агаарын тоосжилт хоногийн дундаж агууламжаас давсан байдал
Document Actions
088-5. Улаанбаатар хотын агаарын тоосжилт хоногийн дундаж агууламжаас давсан байдал (4-р сард)
Document Actions
089. Гадаргын усны чанар
Гадаргын усны чанар
Гадаргын усны чанар нь сав газрын байгалийн цогц нөхцөлд ус бохирдуулагч бодисын шинж чанар, хэмжээ, гол, нуурын өөрөө цэвэрших чадавхийн харицлан үйлчлэлийн дүнд бүрэлдэнэ.
Усны чанарыг гидрохими, гидробиологийн үзүүлэлтүүдээр үнэлэх бөгөөд усны чанарын ажиглалт, шинжилгээг тогтсон хөтөлбөр, стандартын дагуу ус судлалын сүлжээнд гүйцэтгэнэ. Түүнчлэн ариун цэвэр, эрүүл ахуйн болон бусад албад усны чанарын холбогдох хяналт-шинжилгээг хийнэ.
Усны чанар бол хүний амьдрал, үйл ажиллагааны үндсэн нөхцөл тул ОХУ, Монгол улс болон бусад улс оронд усны чанар нарийн чанд хяналтад байдаг.
Усыг үйлдвэр, ахуйн төрөл бүрийн зориулалтаар хэрэглэх учраас усанд агуулагдах эрдэс, органик бодисын агууламжийн зөвшөөрөгдөх хязгаар, нэр төрөл зэргийг стандарт, дүрэм, журмаар зохицуулна.
Усыг унд-ахуй, соёл-ариун цэврийн зориулалтаар хэрэглэхэд усны чанарт тавих шаардлага маш өндөр байна. Загасны аж ахуйд ашиглагдах гол, нуурын усны чанарын стандарт нь харьцангуй зөөлөн бөгөөд ихэнхдээ байгалийн усны чанарыг үнэлэх, харьцуулах зориулалтай ба Байгал нуурын усны чанарт энэ стандартыг хэрэглэнэ.
Гадаргын усны чанарын шинжилгээ, судалгааны үр дүнд бүс нутгийн түвшинд зохиосон «Гадаргын усны чанар»-ын зураг бий болсон ба энэхүү зургийн масштаб болон зурагт багтсан мэдээллийн нягтрал нуурын сав газрын хэмжээ, хүрээгээр хязгаарлагдсан болно.
Энэхүү зургийг зохиоход Байгал нуурын чиглэлээр Буриад улс болон Эрхүү мужид бэлтгэсэн «Хүрээлэн буй орчны төлөв байдал, хамгаалалт»-ын улсын тайлан, «ОХУ-ын гадаргын усны чанар» оны эмхтгэл, Монголын судлаачдын бэлтгэж өгсөн 2012 оны мэдээг (Улсын.., 2012, 2013; Улсын.., 2013; Оны эмхтгэл., 2012) ашиглав.
Гол, нуурын усны чанарын үнэлгээг гадаргын уñанд түгээмэл тархацтай, (РД 52.24 643-2002)-нд орсон бохирдуулагч бодисын агууламжаар усны чанарын индексээр (УКИЗВ) хийв.
Байгал нуурын сав газрын усны чанарыг дээрх индексийн утгаар таван зайцад хуваан ангилав. Сэлэнгэ мөрний сав газрын Монголын тал дахь усны чанарын ангиллыг ижил аргаар хийв.
Хоёр улсад усны чанарын шинжилгээнд хамруулж буй химийн элементүүдийн (ууссан хүчилтөрөгч, умбуур бодис, хүчиллэг чанар болон бусад.) нэр төрөл, хэрэглэж буй стандартууд хоорондоо ижил төсөөтэй (Гармонизированная.., 2012), бөгөөд Сэлэнгэ мөрний сав газрын Монголын тал дахь гол, нуурын усны чанарын ангиллыг усны бохирдлын индекс (ИЗВ)-д үндэслэн гүйцэтгэж (Гомбын Даваа, http://fofj.org) улмаар ОХУ-ын хэсгийнхтэй уялдуулав.
Усны шинжилгээний цэг бүрд чанарын ангиллыг өнгөөр ялган тэмдэглэж, бохирдуулж буй химийн элементийг зурагт үзүүлэв.
Бүс нутгийн хүрээнд эдийн засгийн хөгжлийн түвшний ялгаанаас шалтгаалан нуурын сав газрын гадаргын усны чанар «маш цэвэр»-ээс «маш бохир» хүртэлх өргөн хүрээнд хэлбэлзнэ.
Байгал нуурын сав газрын дийлэнх хувийг Сэлэнгэ мөрний сав газар эзлэх ба түүний сав газрын эх болон дунд хэсэг Монгол улсын нутаг дэсвгэрт багтана. Хүн ам багатай, аж ахуйн үйл ажиллагаа харьцангуй бага тул Монголын тал дахь Сэлэнгэ мөрний сав газрын гол мөрөн төдийлөн бохирдолд өртөөгүй байна.
Дэлгэрмөрөн, Идэр, Орхон, Сэлэнгэ мөрөн зэрэг энэ бүс нутгийн томоохон голууд 1 дүгээр зэрэг буюу цэвэр гэсэн ангилалд хамаарах ба эдгээр голын экосистем тогтвортой байна. Гэхдээ дээрх голуудын зарим цутгал гол, ба хэсэгг хүн ам суурьшин, хот суурин хөгжин, аж ахуй эрхлэх болж тодорхой хэмжээгээр хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж, улмаар усны чанар «бага зэрэг бохирдолтой» гэсэн ангилалд хамаарна.
Монгол улсын нутаг дэвсгэрт усны чанар харьцангуй тааламжтай байх ерөнхий нөхцөл байдлын зэрэгцээ хүний үйл ажиллагаанд үлэмж өртсөн Туул голын сав газрын усны чанарын асуудал анхаарал татаж байна. Ялангуяа Улаанбаатар хотын орчимд Туул голын ус чанар 4 ба 5 дугаар зэргийн бохирдолтой буюу "бохирдолтой" ангилалд, зарим тохиолдолд бүр «маш бохир» ангилалд хамаарч байна. Аммони, нитритын азот, фосфор, сульфат хамгийн гол бохирдуулагч элементүүд болно.
Голын усны өөрөө цэвэрших үйл явцад Туул голын ус Орхон руу цутгах хэсэгт усны чанарын 1 дүгээр зэрэг хүртэл цэвэршдэг байна. Түүнчлэн ОХУ-аас Монгол руу хил даван урсах Хиагт голын ус 4 дүгээр ангийн бохир байна.
Хангал (Эрдэнэт хот орчим), Орхон (Сүхбаатар хот орчим) голын сав газрын хот суурин, үйлдвэр төвлөрсөн зарим хэсэгт харьцангуй их бохирдолтой байна (2-3 зэргийн бохирдолтой). Сэлэнгэ мөрний усны чанар Монголын нутагт Орхон голын цутгал хүртэл цэвэр, 1 ба 2 дугаар ангилалд багтана. Хоёр улсын хил, Буриад улсын ус судлалын Наушки харуулын чиглэлд Сэлэнгэ мөрний усны чанар 3 зэргийн бохирдолтой буюу "бохирдолтой" ангилалд хамаарна. Наушки орчимд Сэлэнгэ мөрөнг бохирдуулагч гол элементүүд нь зөвшөөрөгдөх дээд хэмжээг давсан хөнгөн цагаан, төмөр, зэсийн нэгдлүүд болно.
ОХУ-ын нутагт одоогоор үйл ажиллагаа нь зогсоод буй «Джидакомбинат»-ын хаягдал болон зайлуулсан усаар бохирдож байдаг Зэд гол (4 зэргийн бохирдолтой Модонкуль гол нийлсний дараа) Сэлэнгэ мөрөн 11 элементээр зөвшөөрөгдөх дээд хэмжээг давсан 4 дүгээр зэргийн бохирдолтой Хиагт голууд тус тус цутгана.
Сэлэнгэ мөрний адгаар цутгаж буй томоохон цутгал голууд ихэнхдээ 3 дугаар зэргийн бохирдолтой байна. Ялангуяа усны чанарын хувьд «маш их бохирдолтой» хэмээх ангилалд орсон Куйтунка, Цөх, Хилок болон Үүд голын дагууд байдал хүнд байна. Азотын янз бүрийн нэгдэлүүд, шим бодис болон фенол зэрэг элэментүүд үндсэн бохирдуулагч байна. Сэлэнгэ мөрөн адгаараа 3 дугаар зэргийн бохирдолтой байна.
Байгал нуурын бусад томоохон цутгал голуудын усны чанар мөн л төдийлөн сайнгүй байна. Тухайлбал, Дээд Ангар, Баргажин, Турк зэрэг томоохон голууд 3 дугаар зэргийн бохирдолтой бол Тыя, Холодная, Кика, Снежная, Утулик, Бүгүлдейк болон бусад голууд арай бага буюу 2 дугаар зэргийн бохирдолтой байна. Фенол, нефтийн бүтээгдэхүүн, цайр, зэс болон шим бодисууд дээр дурдсан голуудын үндсэн бохирдпуулагч элементүүд болно.
Бүс нутагт нууруудын усны чанарын мэдээлэл хомс, ихэнх нуурт усны горимын байнгын ажиглалт хийдэггүй болно. Эдгээрээс 3 дугаар зэргийн борхирдолтой Галуут нуур ялгарна. Энэ нуурын гол бохирдуулагч элементүүд нь фенол, нефтийн бүтээгдэхүүн болон зэс зэрэг болно. Түүнээс гадна Галуут нуурын цахилгаан станцаас дулааны бохирдолт ож ирнэ. Үүнээс гадна Байгал нуурын сав газарт байх Котокель нуур маш их бохирдсон тул энэ нуурын усыг техникийн зориулалтаас бусад бүх хэрэгцээнд ашиглахыг Буриад улсын эрүүл ахуйн ерөнхий эмчийн 2009 оны 6 дугаар сарын 10-ны «Котокель нуур зарим хязгаарлах арга хэмжээ авах тухай» 4 дүгээр тогтоолоор хорьсон байдаг.
Ашигласан номзүй
Государственный доклад «О состоянии озера Байкал и мерах по его охране в 2011 году» - М., 2012 Электронный ресурс: http://www.mnr.gov.ru
Государственный доклад «О состоянии озера Байкал и мерах по его охране в 2012 году» - М., 2013 Электронный ресурс: http://www.mnr.gov.ru
Государственный доклад «О состоянии и об охране окружающей среды Иркутской области за 2012 год». – Иркутск: Издательство Института географии им. В.Б. Сочавы СО РАН, 2013. – 337 с.
Ежегодник качества поверхностных вод Российской Федерации за 2012 год. Гидрохимический институт. - http://www.ghi.aaanet.ru
РД 52.24.643-2002 Методические указания. Метод комплексной оценки степени загрязненности поверхностных вод по гидрохимическим показателям. Архивировано из первоисточника 17 августа 2012 - www.OpenGost.ru
Гармонизированная программа мониторинга качества воды в бассейне реки Селенга http://baikal.iwlearn.org/
Gombo Davaa, Dambaravjaa Oyunbaatar and Michiaki Sugita Surface Water of Mongolia - http://fofj.org/