You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

038. Сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийн төрөл зүйлийн ангилал

38. Сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийн төрөл зүйлийн ангилал

Томруулж харах

Хөрс-амьд бүлгэмдлийн ангилал зүйн ялгаа

Газарт амьдардаг сээр нуруугүй амьтдын зүйлийн (ангилал зүйн)ялгаа, тэдгээрийн хоорондох системийн ба үйл ажиллагааны холбоос, үүсгэсэн бүлгэмдлүүдийн оройн зайн тархалтыг зурагзүйн үүднээс задлан шинжилж, ялангуяа хөрсөн дотор ба түүний гадарга дээр амьдардаг харьцангуй том сээр нуруугүйтнийгголлон авч үзэв.

Байгаль нуурын сав нутаг дахь тайгын, уулын тайгын, хээрийн геосистемийг төлөөлсөн туршилтын талбайд сээр нуруугүйтний бүлгэмдлүүдийн тооны харьцааг нарийвчлан судалж мэдээ цуглуулснаас гадна, хөрсөн бүрхэвч, ургамалжилт, хөрсний чийг ба дулаан хангамж, зураг зүйн холбогдолтой олон материалыг харьцуулан шинжлэв. Энэхүү ажлыг сэдэж гүйцэтгэхдээ хөрсний зоологийн ба биогеоценологийн судалгааны арга зүй, газарзүйн харьцуулалтын аргыг хэрэглэснээс гадна хөрс-амьд бүлгэмдлийн тархалтын зургийг боловсруулахдаа ландшафтын индикацийн боломж буюу нэг төрлийн тодорхой орон зайн хүрээнд байгалийн бүх бүрдэл хэсгүүд хоорондоо нягт холбогдож харилцан бие биенээ нөхцөлдүүлж бүхэл бүтэн систем үүсгэдэг тухай онолын баримтлалыг үндэслэл болгосон билээ.

Хөрсөнд амьдардаг организмуудын амьдралын хэвийн үйл ажиллагааг хангадаг хөрсний тодорхой нөхцөлд тодорхой бүлгэмдлийн амьтад зохицон оршдог хамаарлыг ландшафт-типологийн хандлагын үүднээс ухварлан тайлж, амьдралын тодорхой орчинд идээшсэн хөрсний сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийг хооронд нь харьцуулах, ижилсүүлэх судалгааг хийв.

Байгаль нуурын бүс нутгийн хэмжээнд хамгийн сайн судлагдсан сээр нуруугүй амьтдын загвар бүлэглэлүүд болох Lumbricidae, Carabidae, Staphylinidae, Elateridae аймгийг төлөөлсөн амьтдын хувьд байгалийн босоо бүсшил, хөрсний чийгшил, температурын горим зэрэг экологийн нөхцөлөөс шалтгаалан зүйлийн бүрэлдэхүүн нь хэрхэн өөрчлөгдөх орон зайн зүй тогтлыг илрүүлжээ.

Нэгдмэл аргачлалаар явуулсан судалгааны үр дүнд газрын сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийг ландшафтын хувьд өндөр уулын, тайгын, ойт хээрийн ба хээрийн, нугын ба усархаг орчны гэсэн үндсэн 4 бүлэгт хуваав. Бүлэг тус бүрийн дотор тухайн бүлгэмдэл дэх ангилалзүйн нэгжийн (таксоны) тоогоор нь бүтцийн ялгаатай доорхи таван шатлалыг ялгав: 1.) маш бага ялгаатай (5-аас цөөн таксонтай), 2.) бага ялгаатай (6-10 таксонтай), 3.) дунд зэргийн ялгаатай (11-15 таксонтай), 4.) их ялгаатай (16-20 таксонтай), 5.) маш их ялгаатай (20-иос олон таксонтай).

Амьдрах орчны ялгаа болон түүнд зохицсон сээр нуруугүй амьтдын иж бүрдлийг бүтэц-динамикийн үүднээс шинжиж үзээд газарзүйн макро түвшинд дараах хоёр үндсэн хэв шинжийн бүтцийг ялгав: 1.) мезотермогигрофильний (дунд зэргийн дулаан чийгсэг)- шавьжийн эзлэх хувь харьцангуй бага, цагираган өтний тоо хэмжээ ихтэй; 2.) ксерорезистентний (хуурайд тэсвэртэй)- шавьжны аймгийн төлөөлөл нэлээд ихтэй. Нэгдүгээр хэв шинжид-тайга, ой, нугын, биогеоценозын амьтдын  хам бүрдэл хамаарагддаг бол хоёрдугаар хэв шинжид-хээрийн ба хээршсэн, хүний нөлөөгөөр эвдэрч өөрчлөгдсөн газрын хам бүрдэл хамрагдах бөгөөд түүний бүрэлдэхүүнд амьдралын харьцангуй богино мөчлөгтэй эсвэл чийг багатай орчинд дасан зохицсон шавьжны төрлийн амьтад зонхилно. Энэ нь байгаль орчны хоёр үндсэн бүстэй, тухайлбал: илүүдэл чийгтэй, гумид уур амьсгалтай тайгын бүс, нөгөө нь чийг дутагдалтай субгумид уур амьсгалтай хээрийн бүстэй тохирч байна.

Document Actions

040. Ландшафт (Геосистемүүд)

40. Ландшафт (Геосистемүүд)

Томруулж харах

Байгалийн мужлалт ба ландшафтын хэв шинжийн бүтэц

Энэ зураг нь орос-монголын  судлаачдын  хамтран зохиосон, өөр хоорондоо харилцан холбоотой, нэг нь нөгөөгийнхөө агуулгыг баяжуулсан байгалийн цогцолбор зураг болон байгаль хамгааллын  зургаас бүрдэнэ. Ландшафтын ба байгалийн мужлалтын зураг нь тус атласын байгалийн хэсэгт орсон олон зургийг ерөнхийд нь холбож уялдуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ландшафтын  зураг  бол бүхэл бүтэн геосистемийг дүрслэн харуулдаг билээ. Хэлбэр тектоникийн гол шинж төрх болон ландшафтын бүтцийг илэрхийлэгч бүс, бүслүүрийн бүрдлийг үндэслэн талын, уулын, хотгорын гэсэн гурван ангийн ландшафтыг ялгалаа. Хотгорын ландшафтыг ангиллын эрэмбээр хамгийн том нэгжийн нэг болгож ялгасны учир бол хотгорууд их түгээмэл тархсан төдийгүй  тэдгээрийн  дотор  байгалийн  онцгой  бүсшил  илэрдэгтэй  холбоотой юм. Ландшафтыг шим-уур  амьсгалын  шинжээр нь  мөнх цасныхаас  авахуулаад  хэт  гандуу  цөлийнх  хүртэл  бүсийн  хэвшинж, дэд хэвшинжүүдэд хуваав. Бүс дундын ландшафт ч энд бас элбэг юм.

Ангилал шатлалын  арай  доод төвшинд ландшафтыг усны эвдлэх үйлчлэлээр хэр зэрэг шигүү, гүн хэрчигдсэнийг нь харгалзан бүлэг төрлүүд болгон ялгасан байна. Бүлэг төрлүүдийн дотор ландшафтыг бодисын шилжих хөдөлгөөний чиглэлээр нь эвдрэл-элэгдлийн, элэгдлийн, элэгдэл-хуримтлалын, хуримтлалын төрөлд тус тус хуваав. Ангиллын эрэмбээр хамгийн доод шатны нэгж бол ландшафтын зүйл юм.

Байгалийн  мужлалтын зургийг ландшафтын зургийн үндсэн дээр зохиолоо. Уг зурагт бие биедээ захирагдан багтах таван шатлалтай бүс нутгийн систем болох байгалийн их муж, муж, дэд муж, район, дэд районыг ялган харуулав.

Байгалийн их мужийг ялган тогтоохдоо түүний байгалийн нөхцөл, хил зааг бүрэлдэн буй болоход хэлбэр тектоник шинж зонхилох рольтой гэсэн төсөөллийг үндэс болгосон билээ. Байгалийн их муж бол ерөнхий хэлбэр бүтцийн хувьд нэгдмэл шинжтэйгээс гадна шим-уур амьсгалын бүс, бүслүүрийн бүрдэл хийгээд ландшафтын бүтэц бүрэлдэн тогтох явдлыг тодорхойлогч чийглэг агаарын ноёлох урсгал, хэлбэр бүтэц хоёрын харилцан үйлчлэлийн хувьд мөн нийтлэг нэгдмэл шинжтэй юм. Байгалийн муж бол нэгдүгээр зэргийн хэлбэр бүтэц болон шим-уур амьсгалын олон янзын бүс, бүслүүрийн бүрдлийн нийтлэг нэгдмэл шинжтэй байдаг. Байгалийн дэд муж бол хоёрдугаар зэргийн хэлбэр бүтэц, шим-уур амьсгалын арай цөөн янзын бүс, бүслүүрийннэгдмэл байдлаар тодорхойлогдоно. Мужлалтын доод нэгжүүд болох байгалийн район, дэд район нь гурав, дөрөвдүгээр зэргийн хэлбэр бүтэцтэй тохирч, ландшафт тус бүрийн дотоод бүтцийг тусган илэрхийлнэ.

Ландшафт ба байгалийн мужлалтын зураг нь Байгаль нуурын ай савын бүх нутаг дэвсгэрийн ландшафтын бүтцийг илтгэн харуулна. Эндэхийн гадарга уул-тал-хотгор хосолсон эрс тэс байдалтай, чийг-дулааны нь горим онцлог шинжтэй учир Азийн энээхэн бүс нутагт нарийн бүтэц бүрдэл бүхий өвөрмөц маягийн ландшафтууд бүрэлдэн бий болдог ажээ. Ландшафтууд орон зайд ялгаран тогтоход нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг бол газрын гадарга бөгөөд тэр нь уур амьсгалын өргөргийн бүсүүд жигд илрэхэд садаа учруулж, түүний улмаас тус улсын нутаг дэвсгэрийн ихээхэн хэсэг байгалийн ямар бүсэд хамаарах тухай асуудал одоо хүртэл маргаантай хэвээр байна. Монгол орны зөвхөн төв ба зуун өмнөд хэсгийн талархаг нутагт өргөргийн бүсүүд тод илэрч ландшафтын бүрэлдэхүүнд шим-уур амьсгалын хүчин зүйл голлож байгаа нь тодорхой харагддаг.

Уулархаг нутгийн босоо бүслүүрийн бүтэц уул нуруудын үнэмлэхүй өндөр, газарзүйн өргөрөг, чийглэг агаарын урсгалын чиглэлд уулс хэрхэн байрласан байдал, хажуугийн зүг эовхис зэргээс хамаарна. Босоо бүслүүрийн тоо, тэдгээрийн ландшафтын бүрдэл өөр өөр уулт тогтолцоонд харилцан адилгүй байдаг. Хотгор газраар хотгорын нөлөөлөл тод илэрнэ. Энэ нөлөөлөл хэр тод, хэр хүчтэй байх нь хотгорын хэмжээ, хэлбэр дүрс, гүнээс голлон хамаардаг бөгөөд эдгээр нь хотгор дахь агаарын зүйлсийн шилжил хөдөлгөөний онцлогийг тодорхойлдог байна. Хотгоруудад эргэн тойрных нь нутгийг бодвол нэлээд урдуур өргөргийн ландшафт бүхий босоо бүслүүр бүрэлдэн тогтдог ажээ.

Ашигласан хэвлэл

Сочава В.Б. Введение в учение о геосистемах.-Новосибирск: Наука. Сиб. отд., 1978.-320 с.

Сочава В.Б., Тимофеев Д.А. Физико-географические области Северной Азии // Доклады Института географии Сибири и ДВ.- 1968.- Вып. 19.- С. 3-19.

Преображенский В.С., Фадеева Н.В., Мухина Л.И., Томилов Г.М. Типы местности и природное районирование Бурятской АССР.- М: Изд-во АНСССР, 1959.-219 с..

Ландшафты юга Восточной Сибири. Карта М 1:1500000; Физико-географическое районирование. Карта М 1:8 000000 / Михеев В.С., Ряшин В.А. при участии Богоявленской Н.Г., Ветровой С.Д., Дмитриенко Л.С., Житлухиной Т.И., Космаковой О.П., Кротовой В.М., Смирновой Д.А. /  Общ. ред. В.Б. Сочавы.- М. ГУГК, 1977.

Михеев В.С. Физико-географическое районирование // Природопользование и охрана среды в бассейне Байкала.- Новосибирск: Наука. Сиб. отд-ние, 1990.- С. 21-29.

Михеев В.С., Ряшин В.А. Ландшафты; Физико-географическое районирование // Атлас Забайкалья.- М.-Иркутск: ГУГК,1967.- С.70-71, С. 76, текст с. 172-173.

Батжаргал Б., Михеев В.С., Эрдэнэчимэг Ж.. Ландшафты (карта 39, текст с.103).

Физико-географическое районирование (карта 45, текст с.104) //   Атлас озера Хубсугул.- М: ГУГК, 1989.

Фадеева Н.В., Смирнова Е.В., Тулгаа Х. Ландшафты и природное районирование в атласе МНР // Национальный атлас  Монгольской Народной Республики (проблематика и научное содержание).- Новосибирск: Наука. Сиб. отд-ние, 1989.- С.109-125.

Даш Д., Смирнова Е.Л., Тулгаа Х., Фадеева Н.В. Ландшафты и природное районирование. Карты 145, 146 (М 1:3000000), текст с. 83 // Национальный атлас МНР.- ГУГК СССР, ГУГК МНР,1990.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN