You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

010. Геоморфологи

10. Геоморфологи

томруулж харах

Геоморфологи

Байгал нуурын сав нутаг Евроази тивийн төвд байрладаг явдал байгалийн үндсэн шинж, өвөрмөц байдлыг тодорхойлдог. Эртний газарзүй, геологийн тогтоцын онцлог нь газрын гадаргын төлөв байдлыг нөхцөлдүүлэх бөгөөд хожуу мезозой ба кайнозойн эриний турш үргэлжилсэн тектоникийн босоо хөдөлгөөнүүд уул, хотгор хосолсон гадаргын төрхийг үндсэнд нь бүрдүүлдэг. Байгал нуурын сав газрын уулзүйн тогтоц тун нарийн. Эндэхийн хотгор гүдгэр бүхэлдээ плиоцен-дөрөвдөгчийн нэгдмэл үүсэлтэй бөгөөд энэ цаг хугацаанд ерөнхий өндөрлөгийн дэвсгэр дээр зарим блокууд доошоо нилээд суулт өгсөнөөс болоод хоёр хэвшинжийн хотгор–ховдолууд үүсэхэд хүрчээ. Нэгдэх (Байгалийн) хэвшинж нь эх газрын дотоод дахь байгалийн рифтийн (хадан цохионы) бүс дэх техтоник үйл ажиллагааны идэвхжилтэй холбоотой. Энд шинэхэн техтоникийн босоо хөдөлгөөний агууриг болон сэвсгэр хурдасны зузаан хамгийн их хэмжээтэй байна. Энэ районд дэлхийн царцдасын хөдлөл одоо хүртэл нилээд ажиглагдаж газар чичирхийллийн өндөр идэвхжилтэй тул газар хөдлөлт (байн, байн заримдаа хүчтэй) болдог. Хоёр дахь (Өвөр байгалийн) хэвшинж нь Сэлэнгэ мөрний сав газарт өргөн тархсан уулс хоорондын уудам хөндийнүүд бөгөөд тэдгээрийн үүсэл мезозойн эриний сэргээгдсэн хотгорууд дээрх гүний тектоникийн залуу эвдрэлүүдтэй холбоотой.

Уулс хоорондын хотгорууд нь өндөршилт ба геологийн тогтоцоор ялгаатай уул нуруудаар тусгаарлагддаг бөгөөд гадаад хүчний эвдрэлийн үйл явцад өртөж нэлээд хэмжээгээр хэрчигдсэн байна. Дөрөвдөгчийн үед хамгийн өндөр уулс (Байкальск, Дээд Ангар, Баргузины нуруу, Хамар-Даваа, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс) ялангуяа баруун хойт, хойт талын хажуунууд нь мөсдлийн үйл явцад автаж, түүний ул мөр болох мөсдлийн хунх, цасан нурагийн ховил, тэвшин хөндий, морены хурдас элбэг тохиолдоно.

Сэлэнгэ мөрний ай савын уул нуруу, хөндийнүүд ерөнхийдөө зүүн хойшоо чиглэлтэй бөгөөд хойшлох тусам өндөр нь багасдаг. Байгал нуурын хотгор болон Баргузин, Дээд Ангар, Хөвсгөлийн хотгоруудыг хүрээлсэн уул нурууд харьцах өндөр ихтэй, голын гүн хөндийнүүдээр зүсэгдсэн уулын хотгор гүдгэрийн янз бүрийн элемент хөгжсөнөөс гадна уулс хоорондын уудам хотгоруудад тал газрын хотгор гүдгэр тогтжээ.

Геоморфологийн мужлалтаар Байгал нуурын сав нутгийг Хангайн ба Хэнтий – Дагуурын уулт өндөрлөг, Хөвсгөл орчмын уулс, Орхон-Сэлэнгийн ба түүний үргэлжлэл Сэлэнгийн дундаж өндөр уулс, Зэдийн уулархаг район, Хамар-Даваа, Улаан-Бургас, Икат, Баргузин, Дээд Ангар, Хойт Муйск, Байкальск, Приморскийн нуруу болон Витимскийн тэгш өндөрлөгийн баруун хэсэг гэж тус тус хуваадаг. Газар нутгийн өндөршил хамгийн нам (далайн түвшнээс дээш 460 м) Байгал нуурын хөвөөнөөс хамгийн өндөр (далайн түвшнээс дээш 3539 м) Хангайн нуруу  хүртэл өргөн хэлбэлзэлтэй байна.

Хамгийн өндөр Хангайн нурууны уулс үндсэндээ мөлгөрдүү хэлбэр төрхтэй, харьцах өндөр багатай боловч төв хэсэгт нь альпийн хэвшинжийн мөсдлийн гаралтай хотгор гүдгэр эрс тэс ялгарч харагдана. Хангайн нурууны гол салбарууд болох Тарвагатай, Булнай зэрэг (үнэмлэхүй өндөр нь 2500-2800 м) уул нурууд зүүн ба зүүн хойшоо сунаж тогтсон байна. Хэнтийн уулт өндөрлөгийн голлох оргилууд далайн түвшнээс дээш 2300-2600 м өндөрт орших ба салбар уул нурууд нь баруун, зүүн тийшээ үргэлжилж нам уулсуудад шилжинэ. Хойшоо салаалсан уулс нь Өвөр байгалийн уулсуудтай нийлнэ. Уулсын хажуунууд нь ерөнхийдөө налуувтар, эртний мөсдлийн ул мөр цөөнгүй үзэгдэнэ. Орхон-Сэлэнгийн дундаж өндөр уулс Байгал нуурын ай савын төв хэсэгт баруун хойшоо Зэд, Эг голын ай савын уулс, баруун ба баруун урд талаараа Хангайн нурууны уулс, зүүн талаараа Хэнтийн уулсаар хүрээлүүлэн орших ба эндхийн уулсын үнэмлэхүй өндөр 1600-1800 м-ээс бараг хэтрэхгүй, хотгор гүдгэрийн хувьд налуу хажуу, өргөн хөндийнүүд зонхилно. Сэлэнгийн дундаж өндөр уулс бараг өргөрөгийн дагуу байрлалтай, мөлгөрдүү оройтой, уул нуруудын үнэмлэхүй өндөр 1200-1400 м-ээс дээш байх нь цөөн, голын дэнж, өргөн хөндий, уулсын бэл хормойгоор янз бүрийн настай аллювийн болон пролювийн хурдас тархжээ.

Хөвсгөл орчмын уулс нэлээд содон шинжтэй. Нуурын баруун талаар шохойн чулуунаас голчлон тогтсон Хорьдол Сарьдаг, Баяны нуруу зэрэг эгц цавчим хажуу, гүн хавцлаар огтлогдсон, шовх шовх оргил, хадан хяр сэрвэнгүүдтэй, ян сарьдагийн үнэмлэхүй өндөр нь 3000–аад метр байна. Нуурын зүүн талын уулс харьцангуй нам (дундаж 1800-2200 м), бөөрөнхийдүү оройтой, тэнд хожуу кайнозойн галт уулын бялхмал элбэг тархжээ. Зэд-Хамар Давааны зангилаа уулс баруун өмнөөс зүүн хойшоодуу чиглэлтэй, хэсэг хэсэг ян сарьдагтай боловч ерөнхийдөө хавтгайдуу оройтой, хойт талаархи альпийн хэв шинжийн дундаж уулс Байгал нуур руу огцом шахаж орсон байна. Байгал нуурын усан гадаргын хойт хэсэг ба Дээд Ангарын хотгорыг эмжээрлэн тогтсон Байгал, Дээд Ангар, Хойт Муйск болон Баргузины нурууны уулс альпийн шинж төрхийг гоц хадгалснаас гадна өндөр нь харьцангуй их биш ч гэсэн тэнд эртний мөсдлийн ул мөр элбэг тархжээ. Зарим ууланд багаахан талбайтай, одоо хэмжээ нь хорогдсоор байгаа жижиг мөсөн голууд (Черскийн мөсөн гол -0,4 км2) бий. Дээд Ангарын хотгорын хувьд Дээд Ангар голын аллювийн хурдас болон эртний усан сангуудын аллюви-пролювийн хурдсаар дүүрсэн ёроолын гадарга нь өндрийн хэлбэлзэл багатай, уулуудын бэл хормойгоор пролювийн ба мөсдлийн хурдас хучаас элбэг байдаг онцлогтой. Баргузины хотгорт намгархаг тал газар нилээд ихтэй, харьцангуй өргөгдсөн эртний нуур-голын элсэн хурдаст дэнжүүдтэй, элсэн хуримтлал бүхий томоохон талбайнууд нь салхины идэвхтэй үйл ажиллагаа явагдах нөхцөлийг бүрдүүлнэ. Баргузины хотгорыг урдуур нь хүрээлэн тогтсон Икатын нуруу болон түүнээс урагш орших Улаан-Бургас, Курбиний нурууд харьцангуй налуу, хавтгайдуу хэлбэртэй, уулын шаталсан дэнжүүдтэй, модлог ургамалгүй байдгаараа онцлог.

Ашигласан хэвлэл

Нагорья Прибайкалья и Забайкалья / Логачев Н.А., Антощенко-Оленев И.В., Базаров Д.Б. и др.. - М.: Наука, 1974. - 360 с.

Экосистемы бассейна Селенги (Биологические ресурсы и природные условия Монголии: Труды совместной Российско-Монгольской комплексной биологической экспедиции; т. 44) / отв. ред. Е.А. Востокова, П.Д. Гунин. – М.: Наука, 2005. – 359 с. Геоморфология МНР

Document Actions

011. Уул зүйн зураг

11. Уулзүйн зураг

Экосистемы бассейна Селенги (Биологические ресурсы и природные условия Монголии: Труды совместной Российско-Монгольской комплексной биологической экспедиции; т. 44) / отв. ред. Е.А. Востокова, П.Д. Гунин. – М.: Наука, 2005. – 359 с.

Геоморфология МНР

Document Actions

012. Хотгор гүдгэрийг өөрчлөгч орчин үеийн гадаад хүчин зүйлс

12. Хотгор гүдгэрийг өөрчлөгч орчин үеийн гадаад хүчин зүйл

томруулж харах

Хотгор гүдгэрийг өөрчлөгч орчин үеийн гадаад хүчин зүйлс

Хотгор гүдгэр үүсгэгч гадаад хүчний үйл явцуудаас тэргүүлэх үүрэгтэйгий нь ялгаж зураглахын тулд тухайн масштабт тохирох геоморфологийн ангиллын нэгжүүд болох хотгор гүдгэрийн хэв шинж, дэд хэв шинж, хам бүрдлүүдийг үндэслэн тэдгээрт холбогдолтой анги, бүлгийн үйл явцуудыг авч үзэв. Зургийн таних тэмдэгт нэг нэг тэргүүлэх үйл явцыг сонгож үзүүлсэн боловч зарим онцгой тохиолдолд тухайн хэсэг газрын орчин үеийн хотгор гүдгэр бүрэлдэх явц тэргүүлэгч хоёр бүлэг хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн бол зураг дээр тэр янзаар нь тусгав. Нутаг орны тэргүүлэх үйл явцуудыг ялгахдаа дараах гурван үзүүлэлтийг үндэслэв. Үүнд: 1) тархалтын талбай, 2) тасралтгүй үргэлжлэх хугацаа, 3) үйлдлийн эрчим.

Үйл явцыг ялгахдаа хотгор гүдгэр, хурдас хуримтлал, ландшафтын бүрдэл, ургамалжилт болон байгалийн бусад үзэгдлийн нөлөөллийг харгалзсаны дотор хотгор гүдгэрийн морфологи шинж, гарал үүсэл, нас хугацаа, хурдас хуримтлалын хэв шинжүүдийг нэгдүгээр зэрэгт анхаарч үзэв. Хотгор гүдгэрийн хэлбэр маяг, түүн лүгээ хамааралтай хурдас хуримтлалыг нэгтгэн судлахдаа суурин ажиглалтын үр дүнг ашигласан явдал тэргүүлэх шинжтэй үйл явцуудыг ялгаж зураглах боломжийг олгосон юм. Жижиг ба дунд масштабын зургуудыг зохиоход 1:1000000 масштабтай сансрын зураг, мэдээллийг өргөн ашигласан нь Сибирь, Монголын бага судлагдсан нутгийг зураглахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Дээрх аргуудаар боловсруулсан орчин үеийн хотгор гүдгэр үүсгэгч гадаад хүчний тэргүүлэх үүрэгтэй үйл явцыг харуулсан зураг нь гадаад хүчний нөлөөгөөр үүссэн хотгор гүдгэрийн бүтэц, үйл ажиллагааг нарийвчлан судлах, тэдгээр үйл явцыг мужлах үндэслэл болж өгнө.

Энэхүү зураг нь тухайн сав нутгийн хэмжээнд байгаль ашиглалтын зохистой хувилбарууд зохиох, хотгор гүдгэрийн гадаад хүчний үйл явцуудыг үнэлэх, газрын гадаргыг геоморфологийн тааламжгүй болон аюултай үзэгдлээс хамгаалах арга ажиллагааг боловсруулахад шаардлагатай мэдээллийг агуулна.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN