113. Байгаль нуурын сав газрын ландшавф

113. Байгаль нуурын сав газрын ландшавф

Томруулж харах

Байгаль ашиглалтын горим

Энэ зураг дээр байгаль ашиглах янз бүрийн горимыг зөвлөмж болгохдоо ландшафт тус бүрийн экологийн үүрэгтэй харьцуулж үзүүлэв.

Орчин бүрдүүлэгч экологийн үүрэг бүхий өндөр уулын ян сарьдаг-тундр-тармаг ойн ландшафтын хувьд байгаль ашиглалтын талаар чанга хамгаалалтын дэглэмийг сахих ёстойг зөвлөж байна. Энд хүний үйл ажиллагааны ачааллыг даахдаа маш мэдрэмтгий эмзэг шинжтэйгээс гадна байгалийн аюултай үзгэдэл үүсэх боломжтой.

Хээрийн ба хуурай хээрийн ландшафт нь хүний нөлөөллийг даахдаа багагүй мэдрэмтгий, чийг багатай, экологийн чадавхиар харьцангуй доор, хүн ам шигүү суурьшсан тул байгаль ашилалтын хувьд ашиглах-хамгаалах горимыгзөвлөмж болгов. Энэ нутаг аж ахуйн эзэмшилд их өртсөн тул байгаль орчны байдалд тогтмол хяналт тавьж нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх нь чухал.

Хуш бүхий бараан шилмүүст ойд самар түүх, агнуур хийхээс өөр үйл ажиллагааг хориглож байгаль ашиглалтын хувьд хамгаалах горимыг санал болгосон байна.

Орчин тогтворжуулагч экологийн үүрэгтэй хөвдөт тайгын ландшафтын хувьд ашиглах-хамгаалах горимыг зөвлөмж болгожээ. Энд ой мод ихээр огтолж ашигласнаас болоод уулын хажуу дээрх хөрс хуурайших, нам дор газрын хөрс намагжих аюултай. Иймээс орчны байдалд байнга хяналт тавьж, ой огтолж ашиглах дүрэм журмыг чанд сахиж байвал зохино.

Орчин хамгаалах экологийн үүрэгтэй өвслөг тайга, доод тайгын ландшафттай нутагт байгаль ашиглалтын хамгаалах-ашиглах горимыг зөвлөмж болгожээ. Энэ нутаг экологийн чадавхын хувьд харьцангуй өндөр, чийг хангамжийн талаар заримдаа доголдох боловч байгаль ашиглалтын нөхцөлөөр сайн юм. Үйлдвэрлэл-экологийн зохистой тэнцвэрийг хангаж байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байвал зохино.

Document Actions
Navigation
IW:LEARN