124. Тусгай хамгаалалттай газар нутаг

124. Тусгай хамгаалалттай газар нутаг

Томруулж харах

Байгал нуурын ай савын тусгай хамгаалалттай газрууд

Байгал нуурын ай сав нь биологийн  болон ландшафтын төрөл зүйлээр баян үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Байгал нуурын ай савын экосистемийг хамгаалахад тусгай хамгаалалттай газрууд онцгой үүрэгтэй.

Газар нутгийг дархлан хамгаалах зарчим, ач холбогдлыг тусгай хамгаалалттай газруудын байгуулагдсан түүх гэрчилдэг.  Тухайлбал, Монгол улсын түүхийн баримт бичигт тэмдэглэснээр Байгал нуурын ай савд анхны дархан цаазат газар 1778 онд Богдхан ууланд байгуулагдаж байсан бол ОХУ-д анхныхад тооцогддог Баргузины дархан цаазат газар 1916 онд байгуулагдсан байна. Байгал нуурын ай савын тусгай хамгаалалттай газруудын Олон улсын ач холбогдлыг Байгал нуур ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдэж, ай савын хэмжээнд 4 хамгаалалттай газар ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсанаас харж болно. Сүүлийн жилүүдэд байгаль хамгаалах бодлогод тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, биологийн төрөл зүйлийн конвенц,  Олон улсын бусад гэрээ конвенциуд, Байгал нуурын экосистем дэлхийн өвд хамрагдсанаар Дэлхийн өвийн конвенциос тавигдаж байгаа шаардлага зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэж байна.

Дэлхийн өвийг хамгаалах зорилгоор Холбооны улсын “Байгал нуурыг хамгаалах тухай” хуулийг тусгайлан батлуулсан бөгөөд Байгал нуурын хамгаалалттай газарт хамаарах Байгал нуурын ай савын Оросын хэсгийг төв болон хамгаалалтын гэсэн 2 экологийн бүсэд  хуваасан байна. Орос, Монголын тусгай хамгаалалттай газруудын ангилал бүрийн хамгааллын горимыг тогтоосон, агуулгын хувьд төстэй хуулийг батлан гаргасан: Холбооны улсын «Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай» хууль (1995 оны 03 сарын 14 нд батлагдсан), Монгол улсын «Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай» хууль (1994 оны 11 сарын 15 нд батлагдаад 1995 оны 04 сарын 01 нд хэрэгжиж эхэлсэн) [Mongolian, 1996]. Энэхүү бүтээлд хамгаалалттай газруудын олон нэршлүүдийг нэгтгэн «тусгай хамгаалалттай газар» гэж нэрлэв.

Энд нилээд олон хамгаалалттай газрууд ай савын хилээс гарч байгаа боловч энэхүү атласт бүгдийг оруулсныг тэмдэглэж байна.

Ай савын хил дотор буй ТХГ-ууд харилцан адилгүй байрласан байна [Савенкова, 2001, 2002]. Эрхүү мужид хамаарах хэсэг бүхлээрээ дархан цаазат газрын горимд (Прибайкальскийн үндэсний парк, Байкало-Ленскийн дархан цаазат газар, Кочергатскийн нөөц газар) хамгаалагдаж нуурын баруун эрэг хүртэл үргэлжилсэн хамгаалалтын бүстэй байна.  Буриад улсын нутаг дэвсгэр дээрх талбайн хэмжээгээр хамгийн том хамгаалалттай газар Байгал нуур луу түрж орсон бол үлдсэн хэсэг нь талбай багатай нөөц газрууд байна. Ай савын Байгалийн чанад дахь хэсэгт бага хэмжээний талбайтай хамгаалалттай газрууд байх боловч ач холбогдлын хувьд өндөр, гол горхины эхийг хамгаалж байдгаараа онцлогтой.   Монголын  хэсгийн ТХГН ай савын хилээр байрлаж байна. Харин төв хэсэгт цөөн бөгөөд энд бага хэмжээний талбай бүхий Тужийн нарсны БЦГ-ыг нэрлэж болно. Ийнхүү  Байгал нуурыг ойрхон хүрээлэх экосистемүүд хангалттай хэмжээгээр хамгаалагдсан бол ай савын бусад хэсэг болон нуурын гадаргуугийн хамгаалалт хангалтгүй байна.

Байгал нуурын ай савын хил дотор 2009 оны байдлаар  9326,525 мян. га талбай бүхий 46 тусгай хамгаалалттай газар (хүснэгт.) байна. Эдгээрээс дархан цаазат газар 10 (үүнээс 4 нь шим мандлын сүлжээнд хамрагдсан), үндэсний парк  – 13, нөөц газрууд – 23 байна. Үүнээс гадна,  ай савын Оросын хэсэгт орон нутгийн хамгаалалтад байдаг аялал жуулчлалын газар байдаг бол Монголын талд аймаг, сумын мэдэлд байдаг орон нутгийн хамгаалалттай газрууд байдаг  [Mongolia's Wild Heritage, 1996; Mongolia's tentative, 1999; Савенкова, Эрдэнэцэцэг, 2000, 2002; Оюунгэрэл, 2009].

Хүснэгт

Байгал нуурын ай савын ТХГН, товч тодорхойлолт

 

ТХГН

Харъяалагдах газар

район, аймаг

Талбай га

Байгуулагдсан он

Дархан цаазат газрууд

1. Байкало-Ленский

Эрхүү муж

Ольхон, Качуг

659919

1986

2. Байкальск (биосф.)

Буриад улс

Кабанск, Селенгинск, Джидинск

165724

1969

3. Баргузин (биосф.)

Буриад улс

Северобайкальск

374346

1916

4. Богдхан уул (биосф.)

Монгол улс

Тов

41651

1778

5. Джергинск*

Буиад улс

Курумканск

238594

1992

6. Сохондинск (биосф.)

Забайкальскийн хязгаар

Красночикойск, Кыринск, Улетовск

210988

1973

7. Хан Хэнтий

Монгол улс

Төв, Хэнтий

1227074

1992

8. Хорьдол Сарьдаг

Монгол улс

Хөвсгөл

188634

1997

3106930

 

Байгалийн цогцолборт газар

1. Ноён Хангай

Монгол улс

Архангай

59088

1998

2. Забайкальск

Буриад улс

Баргузинск

269002

1986

3. Прибайкальск

Эрхүү муж

Ольхонск, Эрхүү, Слюдянск

417297

1986

4. Тарвагатай нуруу

Монгол улс

Архангай, Завхан

525440

2000

5. Тункинск**

Буриад улс

Тункинск

1183662

1991

6. Тужийн нарс

Монгол улс

Сэлэнгэ

70119

2002

7. Тэрэлж

Монгол улс

Төв

293168

1993

8. Хангайн нуруу

Монгол улс

Архангай, Өвөрхангай, Баянхонгор

888455

1996

9. Хөвсгөл

Монгол улс

Хөвсгөл

838070

1992

10. Хөгнө Тарна

Монгол улс

Архангай, Өвөрхангай, Булган

83612

1996

11. Хорго

Монгол улс

Архангай

77267

1965

12. Хустайн нуруу

Монгол улс

Төв

50620

1998

4755800

 

Нөөц газрууд

1. Алтачейск***

Буриад улс

Мухоршибирск

71627

1966

2. Ангирск

Буриад улс

Заиграевск

40380

1968

3. Ацинск

Забайкальскийн хязгаар

Красночикойск

64500

1968

4. Батхаан уул***

Монгол улс

Өвөрхангай, Төв

58800

1957

5. Боргойск

Буриад улс

Джидинск

42180

1979

6. Буркальск***

Забайкальскийн хязгаар

Красночикойск

195700

1978

7. Бутунгарск

Забайкальскийн хязгаар

П-Забайкальск

73500

1977

8. Верхне-Ангарск

Буриад улс

Северо-Байкальск.

12290

1979

9. Ивано-Арахлейск

Забайкальскийн хязгаар

Читинск

210000

1993

10. Кабанск***

Буриад улс

Кабанск

12100

1967

11. Кижингинск

Буриад улс

Кижингинск

40070

1970

12. Кочергатск

Эрхүү муж

Эрхүү

12428

1967

13. Намнан уул***

Монгол улс

Булган, Хөвсгөл

29600

2003

14. Прибайкальск

Буриад улс

Прибайкальск

73170

1981

15. Снежинск

Буриад улс

Закаменск

230000

1976

16. Тугнуйск

Буриад улс

Мухоршибирск

30000

1977

17. Узколугск

Буриад улс

Бичурск

15330

1973

18. Улюнск

Буриад улс

Баргузинск

18350

1984

19. Фролихинск***

Буриад улс

Северо-Байкальск

109200

1976

20. Ханжаргалант уул***

Монгол улс

Булган

60000

2003

21.Худакск

Буриад улс

Хоринск

50000

1976

22. Энхэлукск

Буриад улс

Кабанск

14570

1995

1432613

 

ИТОГО

10442171

 

Тайлбар:

 

Байгал нуурын хамгаалалттай газрын экологийн төв бүс болон Дэлхий өв «Байгал нуур»-ын бүсэд ордог тусгай хамгаалалттай газрууд

 

 

 

Байгал нуурын хамгаалалттай газрын экологийн хамгаалалттай бүсэд ордог тусгай хамгаалалттай газрууд

 

*              1/3 нь Байгал нуурын хамгаалалттай газрын экологийн хамгаалалттай бүсийн хилд ордог  ;

**            1/10 нь Байгал нуурын хамгаалалттай газрын экологийн төв бүс болон Дэлхий өв «Байгал нуур»-ын бүсэд ордог тусгай хамгаалалттай газрууд;

***          Холбооны улсын статустай (ОХУ) эсвэл Улсын статустай (Монгол улс) ТХГН.

Байгал нуурын ай савын хэмжээнд шинээр янз бүрийн ангиллын 20 ТХГН-ийг байгуулахаар төлөвлөж байна.

Оросын талд – «Селенгинская Дельта» дархан газар (Буриад улс) болон «Их-Тайрисин» (Тува улс), үндэсний паркууд «Чикойский» (Забайкальскийн хязгаар) болон «Онотский» (Эрхүү муж), нөөц газар «Верхнеульканск» (Буриад улс/Эрхүү муж), «Хила» (Буриад улс/Забайкальскийн хязгаар), «Малханский» (Забайкальскийн хязгаар), «Таловские озера» (Эрхүү муж), цаашилбал байгалийн парк «Арей», «Ямаровка» (Забайкальский край), «Утулик-Бабха», «Пик Черского», «Теплые озера» (Эрхүү муж), «Верхняя Ангара», «Куркулинский», «Междуречье», «Посольский Сор», «Слюдянские озера», «Таглей», «Хакусы», «Ярки» (Бурятия) [Калихман, 2007].

Монголын талд 8 газрыг шинээр хамгаалатад авахаар төлөвлөж байна: «Бүрэнгийн нуруу», нөөц газраар «Архан Буурал-Бадарын нуруу», «Бөхлөө-Чагтайн нуруу», «Их Түнэл-Эмгэд Өвгөд», «Төвхөнхаан уул», «Тэрхэн цагаан уул», «Халхан булнай» [Калихман, 2011; Special protected, 2000].

Үүнээс гадна, ай савын хил дамнасан 4 ТХГН-ийг байгуулахаар төлөвлөж байна: «Истоки Амура», «Хэнтэй-Чикойское нагорье», «Сэлэнгэ», «От Хубсугула до Байкала» [Савенкова, 2001; Oyungerel, Savenkova, 2004]. ОХУ болон Монгол Улсын ТХГН-ийн хуулиуд харьцангуй төстэй байдаг нь хил залгаа нутгийн байгаль хамгааллын асуудлыг бүхэлд нь зохицуулах боломжийг олгодог. Үүнийг аль хэдийн батлагдаад үйл ажиллагаа явуулж буй Байгал нуурын ай савын гадна орших 3 улсын хамтарсан хил дамнасан Дагуурын дархан газраас харж болно. 1994 онд ОХУ-ын «Даурский» дархан цаазат газар (Забайкальскийн хязгаар), Монгол улсын «Монгол Дагуур» болон БНХАУ-ын «Далай нуур»-ын дархан газрууд хамтарсан хил дамнасан «Даурия» дархан газар цаазат  газрыг байгуулсан бол 2003 онд дэлхийн өв болох 12 кластер бүхий хил дамнасан «Увс нуурын хотгор»-ын дархан газрыг байгуулаад байна. Үүний 5 кластер нь Монгол Улсын “Увс нуур”-ын дархан газарт байгаа бол 7 кластер нь Тува улсын (ОХУ) “Увс нуурын хотгор”-ын дархан газарт байна [Kalikhman, 2012].

Эцэст нь тэмдэглэхэд Байгал нуурын ай савын ТХГН-ийн систем одоогийн байдлаар экосистемийг бүрэн төлөөлж чадахгүй, байрлалын хувьд харилцан адилгүй, зохисгүй байгаа учраас байгаль хамгаалах арга хэмжээний үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд хамгаалалттай газруудын тоо, талбайн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Ашигласан хэвлэл

1. Калихман Т.П. Особо охраняемые природные территории в границах Байкальской природной территории // Изв.РАН. Сер. геогр. – 2007. – № 3 – С. 75-86.

2. Калихман Т.П. Территориальная охрана природы в Байкальском регионе. – Иркутск: Изд-во ИГ СО РАН, 2011. – 322 с.

3. Савенкова Т.П. Охраняемые природные территории бассейна озера Байкал. – Иркутск: Изд-во Института географии СО РАН, 2001. – 186 с.

4. Савенкова Т.П. Охраняемые природные территории бассейна озера Байкал. Атлас. – Иркутск: Оттиск, 2002. – 96 с.

5. Савенкова Т.П., Эрдэнэцэцэг Д. Развитие сети охраняемых природных территорий Монголии в пределах бассейна озера Байкал // География и природные ресурсы, 2000. – № 2. – С. 131-138.

6. Савенкова Т.П., Эрдэнэцэцэг Д. Особо охраняемые природные территории Байкальской природной территории // Газарзуйн асуудлууд, 2002. – № 2. – Хуудасны 45-53.

7. Kalikhman T.P. The Nature Conservation of Baikal Region: Special Natural Protected Areas System in Three Environmental Models. // Perspectives on Nature Conservation - Patterns, Pressures and Prospects (Edited by: John Tiefenbacher). – Rijeka (Croatia): InTech Open Access Publisher, 2012. – PP. 199-222.

8. Mongolian Environmental Laws. – Ulaanbaatar, 1996. – 152 p.

9. Mongolia's tentative list cultural and natural heritage. – UNESCO Beijing office, Ministry of enlightenment Mongolia, 1999. – 54 p.

10. Mongolia's Wild Heritage: Biological diversity, protected areas, and conservation in the land of Chingis Khaan. – Boulder: Avery press, 1996. – 42 p.

11. Оюунгэрэл Б. Тусгай хамгаалалттай газар нутаг. Масштаб 1 : 5 000 000 // Монгол улсын ундэсний атлас. II хэвлэл. – Улаанбаатар, 2009. – Хуудасны 156-157.

12. Special Protected Areas of Mongolia. – Ulaanbaatar, 2000. – 105 p.

Document Actions
Navigation
IW:LEARN