126. Байгаль нуурын ёроолын гадарга

126. Байгаль нуурын ёроолын гадарга

Томруулж харах

Байгал нуурын гүнийг хэмжсэн түүхээс

Байгал нуурын гүнийг хэмжих ажил 1798 онд эхэлсэн түүхтэй. Тэр үед уулын мастер Е.Копылов, С.Сметанин нар Ангар мөрөн ба Сэлэнгэ мөрний адаг орчмын хооронд  28 гүний хэмжилт хийснээс хамгийн гүнзгий нь 1238м гэсэн тоо гарчээ. Байгал нуурын өмнөт хэсгийн арай нарийвчлалтай зургийг Б.И.Дыбовский, В.А.Годлевский нар 1869-1876 онуудад зохиож 11 зүсэлтийн дагуух гүний хэмжилтийг зориуд мөсөн дээрээс хийжээ. 1902-1908 онуудад Ф.К.Дриженкогийн удирдлагын дор усзүйн олон удаагийн экспедиц явуулж “Байгал нуурын усан зам”, “Байгал нуурын атлас” гэсэн бүтээлүүд туурвижээ.

1925 онд СССР-ийн Шинжлэх Ухааны Академи Байгал нуурын гүнийг судлах урт хугацааны төслийг Г.Ю.Верещагины удирдлагаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ санаачилга нь эцсийн дүнд Нуур судлалын станц, улмаар Нуур судлалын хүрээлэн байгуулах суурийг тавьжээ. Энэ төслийг гүйцэтгэснээр нуурын хамгийн гүн хэсгийг илрүүлж, Байгал нуурын гүний хэмжээсийн 1:300000, 1:500000 масштабтай зургуудыг зохиож 1934 онд Рим хотод хуралдсан Олон Улсын Нуур судлалын конгресст толилуулсан байна. 1962 онд олон жилийн урт хугацааны экспедицийн үр дүнд СССР-ийн ШУА-ийн Сибирийн салбарын Нуур судлалын хүрээлэнгийн эрдэмтэн А.А.Рогозин, Б.Ф.Лут нар Байгал нуурын гүний хэмжээсийн 1:300000 масштабтай шинэ зургийг бүтээжээ.

1979-өөс 1985 оны хооронд Байгал нуурын бүх усны гүнийг дуу хэмжигч багажийн тусламжаар хэмжих шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэн эрэг орчмын гүехэн устай хэсэгт хоорондоо 100-250м зайтай, гүн устай хэсэгт 1км зайтай сүлжээгээр тандалт явуулсан нь найдвартай мэдээ бүрдүүлэх боломжийг хангажээ. Энэ судалгааны үр дүнд Байгал нуурын гүний хэмжээсийн 1:200000 масштабтай зураг зохиож 1992 онд хэвлүүлсэн нь өнөөдрийг хүртлэх хамгийн нарийн зураг байлаа.

Байгал нуурын гүний шинэ зураг

Олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн хэсэг байгуулж Байгал нуурын гүний илүү нарийвчлалтай шинэ зураг зохиох ажлыг хамтын хүчээр гүйцэтгэх шийдвэр 1999 онд гарсан юм. Ажлын гол зорилго 1992 оны зурагт ашигласан хэмжилтийн мэдээнүүдийг дахин илүү нарийн хэмжилтээр тодотгож, нэгдсэн дэс дугаарт оруулж, дууны бодит хурдтай нийцүүлэн залруулж, тэдгээр мэдээг өмнө нь дуун хэмжилтийн аргаар гаргаж авсан мэдээнүүдтэй хамаг боломжийн хэрээр нэгтгэж, хэмжилтийн байгаа бүх мэдээг үндэслэн компьктороор зохиосон Байгал нуурын гүний хэмжээсийн зургийн шинэ хувилбарыг сэргээн буулгахад оршиж байв. Энэ төслийг олон улсын INTAS холбоо санхүүжүүлсэн бөгөөд төслийн эцсийн бүх үр дүн CD ROM-д хадгалаатай бий.

Гүний хэмжилтийн шинэхэн мэдээнүүд нь Байгал нуурын морфометрийн тухай нарийн тодорхой мэдлэгтэй болох боломжийг олгосон бөгөөд тэрхүү мэдээллийг ерөнхийлөн дүгнэсэн байдлаар доорх хүснэгтүүдэд үзүүлэв. Нуурын гадаргуу далайн түвшнээс дээш 455,5м өндөрт (Балтийн системээр) оршдог гэж тооцвол Байгал нуурын хамгийн гүн цэг далайн түвшнээс доош 1186,5 метрт байна.

 

Хүснэгт 1. Байгал нуур ба түүний доторхи хотгоруудын хамгийн их гүн, хамгийн их гүн цэгийн координатууд, эзлэхүүн, усан гадаргын талбай, дундаж гүн.

 

Хотгорууд

Хамгийн их гүн, м

Координатууд ,2002)

 

Эзлэхүүн, км3

Усны гадаргуу,км2

Дундаж гүн, м

 

 

-

-

 

 

 

31772

744.4

Северная

904

903*

54o20’43”

108o42’53”

8192.07

13690

598.4

Центральная

1642

1637*

53o14’59”

108o05’11”

9080.65

10600

856.7

Южная

1461

1446*

51o46’32”

105o22’03”

6342.67

7432

853.4

 

 

Хүснэгт 2. Гүний ижил шугамуудын огтлолын талбай, км2

Гүний ижил шугамууд. м

Байгал нуур бүхэлдээ De Batist et.al., 2002

Өмнөт хотгор

Төв хотгор

Хойт хотгор

Байгал нуур бүхэлдээ

0

31722

7432

10600

13690

31722

50

 

6681

9650

13842

30173

100

27770

6315

9218

12664

28197

150

 

6279

9078

12053

27410

200

26290

6151

8803

11701

26655

250

 

6041

8618

11271

25930

300

24890

5871

8431

10916

25218

350

 

5706

8189

10488

24383

400

23260

5636

8026

9863

23525

450

 

5512

7749

9371

22632

500

21530

5341

7501

8902

21744

550

 

5145

7270

8352

20767

600

19630

4898

7029

7871

19798

650

 

4693

6732

7399

18824

700

17720

4484

6517

6840

17841

750

 

4173

6244

6221

16638

800

15360

4025

6121

5242

15388

850

 

3652

5998

3049

12699

900

9443

3597

5583

68,5

9248,5

950

 

480

5489

 

8969

1000

8478

3382

5104

 

8486

1050

 

3298

4800

 

8098

1100

7703

3121

4588

 

7709

1150

 

2927

4237

 

7164

1200

6614

2889

3731

 

6620

1250

 

2594

3433

 

6027

1300

5428

2364

2879

 

5243

1350

 

1658

2707

 

4365

1400

3562

1021

2461

 

3482

1450

 

15,69

2106

 

2122

1500

31798

 

1799

 

1799

1550

 

 

1482

 

1482

1600

1091

 

1092

 

1092

Бүгд

 

6681

9650

13842

31626

 

Хүснэгт 3. Гүний ижил шугамуудын гадаргуу хоорондын усны эзлэхүүн, км3

Гүний ижил шугамууд . м

Байгал нуур бүхэлдээ De Batist et.al., 2002

Өмнөт хотгор

Төв хотгор

Хойт хотгор

Байгал нуур бүхэлдээ

0-50

 

355

507

683

1545

50-100

2894.950

325

472

663

1460

100-150

 

315

457

618

1390

150-200

2700.160

311

447

594

1352

200-250

 

305

436

574

1315

250-300

2558.930

298

426

555

1279

300-350

 

289

416

535

1240

350-400

2411.740

284

405

509

1198

400-450

 

279

394

481

1154

450-500

2240.230

271

381

457

1109

500-550

 

262

369

431

1062

550-600

2058.090

251

357

406

1014

600-650

 

240

344

382

966

650-700

1868.860

229

331

356

916

700-750

 

216

319

327

862

750-800

1659.940

205

309

287

801

800-850

 

192

303

207

702

850-900

1338.580

181

290

77,9

549

900-950

 

177

277

 

454

950-1000

887.896

172

265

 

437

1000-1050

 

167

248

 

415

1050-1100

811.060

160

235

 

395

1100-1150

 

151

221

 

372

1150-1200

716.666

145

199

 

344

1200-1250

 

137

179

 

316

1250-1300

606.627

124

158

 

282

1300-1350

 

101

140

 

241

1350-1400

452.442

67

129

 

196

1400-1450

 

25,9

114

 

140

1450-1500

243.954

 

97,6

 

97,6

1500-1550

 

 

82,0

 

82

1550-1600

148.175

 

64,4

 

64,4

1600-1640

 

 

27

 

27

Бүгд

18.360

6235

9399

8143

23777

 

Ашигласан хэвлэл

Дриженко Ф. К. Лоция озера Байкал. 1902

Дриженко Ф.К.  Атлас Озера Байкал, 1908.

Дыбовский Б., Годлевский В. Отчет об измерении глубины озера Байкал, совершенном весной 1871 года // Изв. Вост.-Сиб. Отдела ИРГО, 1871, вып. 2, № 5. - С. 6-16.

Дыбовский Б., Годлевский В. Отчет о занятиях в 1876 г. (с приложением профилей озера Байкал) //  Изв. Вост.-Сиб. Отдела ИРГО, 1877, Т. 8. - С. 115-135.

Лут В.Ф. Морфология и морфометрия Байкальской впадины // Путь познания Байкала. -  Новосибирск: Наука, 1987. - С. 34-47.

Северная часть озера Байкал. М. 1:300000. - Ленинград: ГУНиО, 1973.

Южная часть озера Байкал. М. 1:300000. - Ленинград: ГУНиО, 1974.

Озеро Байкал, на четырех листах. М. 1:200000. - Ленинград, СПб: ГУНиО, 1991, 1992.

The INTAS Project 99-1669 M. De Batist, M. Canals, P.P. Sherstyankin, S.P. Alekseev and Teams, October 2002.

Document Actions
Navigation
IW:LEARN