021. Цасан бүрхүүлийн зузаан

21. Цасан бүрхүүлийн зузаан

Томруулж харах

Цасан бүрхүүл

Цасан бүрхүүлийн зургийг  үйлдэхэд газарзүйн бусад хам бүрдлийн нэгэн адил орон зай-цаг хугацааны зүй тогтолд тулгуурласан болно. Цасан бүрхүүлийн тархалтыг зураглахдаа цаг уурын өртөө, харуулуудын ажиглалтын олон жилийн мэдээ материалыг ашигласан. Цасан бүрхүүл нь  ландшафтын бүий л хэлбэрийг бүрхдэг боловч  энэ талаар цаг уурын ажиглалтын мэдээ байдаггүй. Ийм учраас цасан бүрхүүлийн зураг зохиоход анхдагч бэрхшээл бол түүний орон зай-цаг хугацааны өөрчлөлтийг харуулах явдал байсан. Иймд бодит байдлыг  илүү тусгасан нэмэлт мэдээ материал бүрдүүлэх шаардлагатай болсон. Энэ арга нь  газарзүйн үйл явц, сататистик зүй тогтлын ижил төстэй зарчимд хэрэгждэг.Түүнчлэн бусад хэд хэдэн гол асуудлыг шийдвэрлэх шаардлага гарсан. Нэгдэх нь орчин үеийн уур амьсгалын дулаарал юм. Бидэнд дулаарал хүртэлх буюу 1968 он хүртэлх  цасан бүрхүүлийн бүрэн мэдээ  байсан [... Лавлагаа ... 1968)]. Мөн 20-р зууны сүүлч хүртэлх  үеийн цасан бүрхүүлийн зургууд зарим бүтээлүүдэд хэвлэгдсэн байсан[Атлас Иркутской обл.,1962; Предбайкалье и Забайкалье, 1965 г.; Атлас Забайкалья, 1967].  Үүний зэрэгцээ  Байгал-Монгол Улсын бүс нутгийн хэмжээнд явагдсан хээрийн судалгаа болон зарим танил судлаачдын  1951-2010, 1976-2010 онуудын уур амьсгалын мэдээ материалтай танилцах боломж олдсон билээ. Энэ бүгдээс Монгол болон Байгалийн чанадах нутгуудын орчин үеийн цасан бүрхүүлийн өөрчлөлтийн хандлагыг тогтоох оролдлого хийсэн.

Байгаль нуурын сав нутгийн цасан бүрхүүл жигд бус юм. Түүний зузаан нь зүүн-хойноос буюу Лена-Ангарын тэгш өндөрлөгөөс (50-80 см) Байгалийн чанадах болон Монгол улсын өргөн уудам талархаг гадарга хүртэл 5-10 см болтлоо буурдаг. Энэ нь зүүн-хойд зүгийн агаарын хүчтэй урсгал номхон далайн зөөлөн урсгалын харилцан үйлчлэл, мөн өндрөөс унах тунадасны хэмжээ, эдгээрийн дотор хатуу тунадасны эзлэх хувь ихэсч байгаатай холбоотой юм. Ийм ч учраас талархаг гадарга, хөндийд цасан бүрхүүлийн зузаан бага, харин Байгаль нуурын өмнөх болон Становын уулсад цасны зузаан 60-100 см хүртэл нэмэгддэг байна.  Их хэмжээний цасан бүрхүүл Байгаль нуурын сав нутагт нийтлэг тогтох боловч цасан шуурганаас болж хотгор газар болон уулсын салхин талын хажууд тогтох цасны зузаан жигд бус байдаг. Эдгээр хүчин зүйлүүд нь бодит байдалд цасан бүрхүүлийн орон зай-цаг хугацааны байдлыг тодорхойлоход хүндрэл учруулдаг. Байгаль нуурын эрэг дагуу 70 орчим цаг уурын өртөө 460-500 м хэмжээнд байрладаг бол  уулс нуруудын хажууд 5-аас ихгүй өртөө байрлана. Өгөгдсөн хүчин зүйл нь цасан бүрхүүлийн зузааны хэмжилтийн хамаарлыг хүйтэн үеийн хур тунадас, тухайн нутгийн үнэмлэхүй өндөр зэрэг харьцангуй судлагдсан хүчин зүйлүүдийн тусламжтай тодорхойлсон. Үүнд  Байгаль-Монголын бүс нутгийн 900 орчим цаг уурын өртөөний цасан бүрхүүлийн зузааны мэдээнд дүн шинжилгээ хийсэн. Үүний зэрэгцээ  цасан бүрхүүлийн орон зай-цаг хугацааны дүн шинжилгээ хийх газарзүй-функцийн аргыг боловсруулсан. Янз бүрийн ташлан бүхий хажуугийн цасны зузааныг тогтооход гол анхаарлаа хандуулсан юм. Цасны зузаан  1500 м өндөртэй салхин талын хажууд 70 см хүртэл нэмэгдэх бол 2000 м өндөртэй хажууд 125 см болно. Тагийн бүсийн 2000 м өндөртэй салхины доод хажууд цасны зузаан 7-12 см хүртэл багасна. Талархаг гадаргад түүний зузаан дунджаар 30-40 см-ийн хооронд хэлбэлзэнэ. Монголын тэгм өндөрлөгт 2-3-р сард цасны зузаан хэдхэн см хүрнэ. Цас ихтэй зарим жил цасны зузаан 23-35 см-т  хүрч зуд болдог. Тухайлбал, 2010 оны зуднаар монголын 40 сая толгой мал 28 сая болтлоо хорогдсон байна.

Орчин үеийн бүх мэдээ материалууд өнгөрсөн зууны үеийн уур амьсгалын лавлахуудад хэвлэгдсэн бөгөөд түүний дараа дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын дулаарал  эхэлсэн юм. Ийм учраас цасан бүрхүүлийн зургийг 1968 он хүртэл хэмжсэн цасны зузааны олон жилийн мэдээнд тулгуурлан зохиосон. Дараа нь өмнөх зууны үеийн цасан бүрхүүлийн мэдээг  орчин үеийн дулаарлын   үетэй (1976-2010) харьцуулсан болно. Энэ аргын тусламжтай сүүлийн 10 жилийн хугацаанд цасан бүрхүүлд гарсан өөрчлөлтийг үнэлэх боломжтой болсон юм.

1975 оноос 2010 онд Монгол орны өмнөд хэсгийн гандуу бүс нутагт агаарын дундаж температур 20С-аар, Байгалийн чанадах нутагт 10С-аар тус тус нэмэгджээ. Гэхдээ Байгалийн чанадах нутгийн хойд хэсэгт 100С-аас дээших температурын нийлбэр  6000С,  гандуу цөлөрхөг нутагт  нийтдээ -2000 С байна.   Харин  уулын  тайгын ландшафтад унах   хур тунадас ны хэмжээ бараг  хэвээрээ,   гандуу нутагт  багассан  байна.

Уулын тайгын ландшафтад  тогтох цасан  бүрхүүлийн хэмжээ багасч  үүний дүнд   цасны нурангийн  аюул  мөн тэр хэмжээгээр багассан байна.  Үүний зэрэгцээ  Монголын “зуд “ Дагуурт  идэвхжиж  малын  тоо  толгой хорогдох болсон. Ийм маягаар 1968 он хүртэлх мэдээнд тулгуурлан зохиосон цасан бүрхүүлийн зургийг  анхдагч суурь материал  гэж үзэж болох талтай.

Цасан бүрхүүлийн зузаан бүрэлдэн тогтоход бүс нутгийн онцлог голло нөлөөтэйг  тэмдэглэх нь зүйтэй. Юуны өмнө энэ нь уулын хажуугийн гадаргаас агаарын чийглэг масс ирэхтэй холбоотой.

Байгаль  нуурын  сав нутгийн  оросын  хэсэг  их чийглэг ,  ялангуяа өвлийн улиралд цас их унана.  Харин  Монгол   орны хамгийн  чийглэг  нутаг  бол  Хэнтий,  Хөвсгөл орчмын уулс  юм.  Монгол  орны бүх нутагт  дулааны улиралд орох хур тунадас давамгайлж жилийн нийт тунадасны 60-70%-ийг бүрдүүлнэ . Уулын салхин талын  болон  салхины  доод  хажууд  цас  хуримтлагдах газарзүйн ялгааг  гаргах боломжтой.  Агаарын масс гол, нуурын усны  гадарга  дээгүүр өнгөрөхдөө  өөртөө  хангалттай усыг   шингээж  замд  таарах уулын хажууд  унах цасны хэмжээг нэмэгдүүлдэг.  Ийм байдал  Выдрено, Снежная, Танхой, Воронцовк болон бусад цаг уурын өртөөний ойролцоо ажиглагддаг. Уулын салхин талын болон салхины доод хажуугийн нөлөө  уулс дотоодын хотгорын инверс болон агаарын массын хэвийн бус хөдлөлзүйгээс шалтгаална. Цасны зузааныг орон зай-цаг хугацааны шатлалаар тооцож гаргасан.  Үүнд: баруун хойд хажууд 1000 ба 1500 метрийн түвшинд цасны зузаан 58-90, зүүн-өмнөд хажууд 56-86 см байна.

Ашигласан хэвлэл

Атлас Иркутской области. – М. – Иркутск: Главное управл. геодезии и картографии, 1968. – 182 с.

Атлас Забайкалья. – М. – Иркутск: Главное управление геодезии и картографии, 1967. – 176 с.

Атлас Предбайкалье и Забайкалья. – М. – Изд-во «Наука»,1965. – 485 с.

Атлас: Экономический потенциал Республики Тыва. – Кызыл: ТувИКОПР СО РАН, 2005. – 60 с.

Справочники по климату. – Л. – Гидрометеоиздат, 1968, Вып.21-23.

Document Actions
Navigation
IW:LEARN