022. Уур амьсгалын тааламжгүй байдал

22. Уур амьсгалын тааламжгүй байдал

Томруулж харах

Уур амьсгалын тааламжгүй байдал

Уур амьсгалын нөхцөл хүний гадаад байдал болон дотоод физиологийн үйл явцад олон талын нөлөө үзүүлнэ. Дулааны тэнцвэртэй байдал хүний бие организмд тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг бол хэт дулаан, эсвэл хэт хүйтэн орчинд хүний физиологийн систем түгшүүртэй байх нь мэдээж. Гадаад орчны голлох үзүүлэлтүүдийн эрчимжилт, үйлчлэх хугацаанаас шалтгаалж хүний амьдрах физиологийн таатай нөхцлийг хангахад шаардагдах зардлын хэмжээ харилцан адилгүй байна.

Байгаль нуурын сав нутаг дахь уур амьсгалын тааламжгүй байдлыг үнэлэхдээ хүн амын оршин амьдрах уур амьсгалын нөхцлийн орон зайн ялгааг бий болгодог дараах зургаан гол үзүүлэлтийг ашиглав. Үүнд:

1.) 8°С –аас дээш хэвийн тэнцүү ашигт температуртай өдрийн тоо нь улирлын дагуу хувцасласан хүмүүст дулаан үеийн аятай байдлын үзүүлэлт болж өгнө. 2.) Агаарын хоногийн дундаж температур -25°С-аас доош байх өдрийн тоо болон 3.) Агаарын хоногийн дундаж температур -32°С-аас доош байх өдрийн тоо нь хүйтний эрчийг тодорхойлох бөгөөд хүн осгож даарах, гадаа орчинд амрах, ажиллах боломжгүй болох, машин техникийн эвдрэл гэмтэл үүсэх гэх мэт таагүй нөхцлийг илэрхийлнэ. 4.)10°С-аас дээш хоногийн дундаж температурын нийлбэр 5.) Хүйтрэлгүй үеийн үргэлжлэх дундаж хугацаа нь үр тариа, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд чухал ач холбогдолтой. 6.) Галлагааны үеийн үргэлжлэх хугацаа нь орон сууц барилга, байшингийн халаалтад шаардагдах зардлыг ялгавартай төлөвлөх боломжийг олгодог.

Сав нутгийн хэмжээнд дээрх үзүүлэлтүүдийн орон зайн ялгаа мэдэгдэхүйц их байна. Өндөр уулст агаарын хоногийн дундаж температур 10°С хүрдэггүй, түүний жилийн нийлбэр өмнөт нутгаар 2400°С байдаг бол хойт хэсгээр 400°С болж буурна. Хэвийн тэнцүү ашигт температурын сарын дундаж Хөвсгөл, Байгаль нуурын эрэг орчмын зарим нутагт 8°С хүрдэггүй бол бусад нутагт 8°С-аас дээш температуртай өдрийн тоо 40-110 хүртэл хэлбэлзэнэ. Хүйтрэлгүй үе сав нутгийн хэмжээнд 0-110 өдөр хүртэл үргэлжилнэ. Галлагааны үеийн үргэлжлэх хугацаа орон зайн хувьд өөрчлөлт багатай (230-305 өдөр) байна. Агаарын хоногийн дундаж температур -25°С-аас бага байх өдрийн тоо хөндий хотгоруудын ёроолд хамгийн олон байх ба салхины нөлөөгөөр уур амьсгал улам хүйтэрч ширүүснэ. Тосонцэнгэл, Хатгал орчимд нэгдүгээр сард агаарын хоногийн дундаж температур -37°С-аас доош болж их хүйтэрнэ.

Сав нутгийн ихэнхэд нь уур амьсгалын тааламжгүй байдлын үзүүлэлт дунд зэргийн түвшинд байдаг бол хойт, баруун хойт, баруун захын нутгаар өндөр түвшинд хүрнэ. Уур амьсгалын таагүй байдлын дээр дурьдсан үндсэн үзүүлэлтүүдийг зурагт дугариг диаграмуудаар дүрслэн үзүүлсэн бөгөөд зургаан тэнхлэг дагуу 1-ээс 5 хүртэл баллын шатлалыг дүрсэлсэн нь байж болох өөрчлөлтийн хязгаарлалыг тусгажээ.

Сав нутгийн хойт ба баруун хэсэгт уур амьсгалын тааламжгүй байдлын түвшин өндөр байгаа нь ихэвчлэн агаарын температур хүйтэн байдагтай холбоотой. Харин Хөвсгөл нуурын эрэг орчим  болон Тариатад зуны улирлын дулаан хангамж бага, нөгөөтэйгүүр салхины үйлчлэл илүүтэйгээс болж тааламжгүй байдлын түвшин өндөр гарчээ. Дундаж уулархаг нутагт 8оС-аас дээш температуртай үеийн үргэлжлэх хугацаа харьцангуй богино (40-70 өдөр) хэдий ч өвлийн улиралд цаг уурын нөхцөл аятай байдаг учраас уул амьсгалын тааламжгүй байдлын түвшин өндөр биш байна.

Сав нутгийн хойт ба баруун хэсэгт уур амьсгалын тааламжгүй байдлын түвшин өндөр байгаа нь ихэвчлэн агаарын температур хүйтэн байдагтай холбоотой. Харин Хөвсгөл нуурын эрэг орчим  болон Тариатад зуны улирлын дулаан хангамж бага, нөгөөтэйгүүр салхины үйлчлэл илүүтэйгээс болж тааламжгүй байдлын түвшин өндөр гарчээ. Дундаж уулархаг нутагт 8оС-аас дээш температуртай үеийн үргэлжлэх хугацаа харьцангуй богино (40-70 өдөр) хэдий ч өвлийн улиралд цаг уурын нөхцөл аятай байдаг учраас уул амьсгалын тааламжгүй байдлын түвшин өндөр биш байна.


Ашигласан хэвлэл

Башалханова Л.Б., Веселова В.Н., Корытный Л.М. Ресурсное измерение социальных условий жизнедеятельности населения Восточной Сибири. – Новосибирск: Академическое изд-во «ГЕО», 2012. – 221 с.

Научно-прикладной справочник по климату СССР. Сер.3. Многолетние данные. Ч.1-6. – Л.: Гидрометеоиздат, 1991. – Вып.22. – 604 с.; 1989. – Вып.23. – 550 с.

Хайруллин К.Ш., Карпенко В.Н. Биоклиматические ресурсы России // Климатические ресурсы и методы их представления для прикладных целей. – СПб.: Гидрометеоиздат, 2005. – С.25-46.

Архив данных ВНИИГМИ-МЦД. – Обнинск, сетевой ресурс: http://www.meteo.ru

Document Actions
Navigation
IW:LEARN