You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас / 023. Агаар мандлын өөрөө цэвэрших уур амьсгалын чадавхи

023. Агаар мандлын өөрөө цэвэрших уур амьсгалын чадавхи

023. Агаар мандлын өөрөө цэвэрших уур амьсгалын чадавхи

23. Агаар мандлын өөрөө цэвэрших уур амьсгалын чадавхи

Томруулж харах

Агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадвар

Ази тивийн эх газрын хэсэгт агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадвар нь ихэвчлэн түүний ерөнхий орчил урсгал болон газрын гадаргатай харилцан үйлчлэлийн хослолоор илэрдэг. Уул зүйн системийн бүс нутгийн онцлогийн нөлөөн дор олон тооны хотгор, өндөр уул нурууд болон нарийн хөндийнүүд ээлжлэн байрлах бөгөөд энд улирлын орон нутгийн даралтын төвүүд үүснэ. Өвлийн улиралд хөндийнүүд дэх даралтын өсөлтийн болоод уул хоорондын бууралтыг бүсүүдийн Монголын хойд хэсэгт төвтэй Азийн эсрэг циклонд нэгтгэгдсэн бүс байх ба зуны улиралд сулавтар даралтын бүсийн фон дээр температурын битүү тархалтын бүс ажиглагддаг. Усаар дүүргэгдсэн хотгорт (жишээлбэл, Байгал орчмын) усны нөлөөгөөр зуны улиралд орон нутгийн шинжтэй даралтын өсөлт харин өвлийн улиралд бууралтын бүс ажиглагддаг. Орон нутгийн даралтын төвүүдийн хүчин чадал нь тодорхой газар нутгуудтай энерги-агаарын масс солилцооны процессыг тодорхойлно.

Эсрэг циклон тогтсон нөхцөлд агаарын температурын өндөр дэх стандарт бууралт (вертикаль өөрчлөлт  0,65 0С/100 м) хазайж, түүний өсөлтөөр солигддог. Өвлийн үргэлжилсэн инверсийн давхрагын дундаж зузаан ойролцоогоор эсрэг циклоны өндөртэй давхцах ба 1 дүгээр сард хамгийн их эрчимшил талархаг газарт  (4-5 0С) болон уулархаг хотгорт (14-15 0С) хүчтэй ялгагддаг [Севастьянов, 1998].

Байгаль нуурын нарийн хөндийд (Красный Чикой) тогтвортой инверсийн давхрага 11 дүгээр сарт ажиглагддаг ба зарим жилүүдэд 10 дугаар сараас 3 дугаар сар хүртэл ажиглагддаг байна. 1 дүгээр сард инверсийн эрчимшил хамгийн их байх ба станцын түвшин дэх болон 850 мб өндөр дэх температурын зөрүү 10-11 0С хүрдэг. Рельефийн олон янз байдал нэмэгдэхэд газар орчмын инверсийн зузаан болон давтагдах өдрийн тоо нэмэгддэг [Жадамбаа, 1972; Береснева, 2006]. Инверсийн дундаж болон хамгийн их зузаан Улаанбаатарт болоод Баруун Монголын хотгорт 1,5-2 дахин ялгаатай байдаг. Инверсийн хамгийн их давтагдал (ойролцоогоор 50%) эхний тохиолдолд 500-1000м зузаанд харин бусдад 1500-2500м зузаад ажиглагддаг байна. Сүүлийн тохиолдолд түүний дээд болон доод хязгаарын температурын зөрүү 15-20 0С хүрч болно. Энэ үед хамгийн гүнзгий инверс давтагдах ба газар орчмын давхрагад хамгийн хүйтэн температур ажиглагддаг. Судалгааны мужид инверс үүссэнтэй холбогдон жилийн тогтвортой хүйтэн улиралд агаар мандлын газар орчмын давхрагад агаарын чөлөөт урсгал эвдэрдэг. Ийм тохиолдолд газар орчмын давхрагын агаар мандлын агаарын чанар нь штиль буюу салхины хурд бага байх давтагдал, хур тунадасны нийлбэр болон ирж буй хольцын хэмжээ зэрэг орон нутгийн нөхцөлөөс тодорхой хэмжээгээр хамаарна.

Агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадварын (АМӨЦЧ) үнэлгээг В.В.Крючковагийн [1979] аргаар хийх ба үүнд олон жилийн дундаж салхины хурд болон штилийн давтамжаар тогтвортой үзэгдлүүд тодорхойлогдох ба хамгийн бага хур тунадастай үед агаар мандлын өөрөө цэвэршилт бараг явагдахгүй (хүснэгт хар). Агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадвар нь салхины хурдны нэмэгдэлт, штилийн давтамж багасал болон хур тунадасны нэмэгдэлтийн үед үүснэ.

Хүснэгт. Агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх чадварын үзүүлэлтүүд

 

Үзүүлэлтүүд

АМӨЦЧ

Хамгийн бага

(1 балл)

Дундаж

(2 балл)

Хамгийн өндөр

(3 балл)

Штилийн давтамж, %

75-50

30-50

< 30

Салхины хурд, м/с

< 3

3-5

> 5

Хур тунадасны хэмжээ, мм

< 300

300-450

> 450

Бодит байдалд эдгээр үзүүлэлтүүд хосолсон хэлбэрээр элбэг тохиолддог. Баллын үнэлгээний хандлагад АМӨЦЧ-ын янз бүрийн хослолуудыг тооцоолон үзүүлэлтүүдийн баллуудыг нэмэж гаргана. Үүнд: 3-4 балл – хамгийн бага, 5 – бага, 6-7 – дунд, 8 – сайн, 9 – өндөр [Башалханова бусад, 2012]. Уулархаг газар нутгийн гэрэлтүүлгийн хувьд агаарын массын үндсэн зөөгдөлд харьцангуй уул зүйн системийн байршлаас хамааран уур амьсгалын үзүүлэлтийн өөрчлөлтийн  илэрхий хуулийг тооцсон байдаг. Бид 6-аас 200 налуу харгуйн болон 1500-2000 м-ийн байрлалд агаар мандлын өөрийгөө цэвэршүүлэх дундаж нөхцөл байдал үүсдэг гэж үздэг. Уулын налуу ихэсч 200-аас их болон 2000м-ээс өндөр болоход АМӨЦЧ-ын сайжирч давтамж нь нэмэгддэг.

Судалгааны нутагт АМӨЦЧ-ыг 4 түвшинд хувааж үзсэн.  Сайн АМӨЦЧ нь илүү нээлттэй өндөр уулын оройн гадаргуу хэсэгт тохиолдоно. Дундаж АМӨЦЧ нь өндөрлөг байрлалд, налуугийн гадаргуу болон Байгаль, Хөвсгөл нуурын эрэг орчимд байна. Байгал нуурын эргээр хуурай газар болон нуурын хоорондын температурын их зөрүүгээс орон нутгийн чанартай орчил урсгалын нэгэн зэрэг хөгжих чадварыг нэмэгдүүлэх ба тэдгээрийн хамгийн их үйлчлэл нь уул нуруудаар хүрээлэгдсэн нам дор газар тохиолддог. Иймээс салхины хангалттай үйлчлэлээр (дундаж АМӨЦЧ) бохирдсон бодисуудыг зөөх явц хотгорын хязгаар орчимд удаашрах болно.

Бага АМӨЦЧ нь горхи хоорондын тэгшивтэр нурууд, хөндий, уулын налуугийн доод хэсэгт ялгагдахаар тохиолддог. Хамгийн бага АМӨЦЧ нь хязгаарлагдмал уул хоорондын нам дор газар, сав газрын баруун өмнөд хэсгийн голын хөндий, эсрэг циклоны төвийн ойролцоо, харин түүний захаар агаарын массын үндсэн урсгалд перпендикуляр байх голын хөндийд үүсдэг.

Мезо уур амьсгалын ялгаа нь АМӨЦЧ-ын ялгавартай үнэлгээ гаргах боломжийг бүрдүүлдгийг тэмдэглэх хэрэгтэй. Мезо уур амьсгалын шинжүүдийн үндсэн байдлаас хазайх хазайлт салхины хурд, температур болон хур тунадасны горимд илүү тод илэрдэг. Хотгор гүдгэрийн янз бүрийн нөхцөлд салхины хурдны өөрчлөлтийн коэффициент нээлттэй, тэгш газарт 0,6-2,0 хүрч болно [Романова, 1977; Линевич, Сорокина, 1992], харин бага утгууд нь налуугийн доод хэсэгт, их утгууд нь налуугийн салхин талын дээд болон оройн хэсэгт ажиглагддаг. Меко уур амьсгалын чийгшлийн нөхцөлийн ялгаа нь газар орчмын гадаргууг тодорхойлох агаарын массын үндсэн зөөгдөлт, тэдгээрийн эргэлтэд харгалзах налуугийн байдалтай шууд холбоотой. Өндөр дэх хур тунадасны хэмжээ нэмэгдэхэд налуугийн салхин тал болон салхины доод талд эрс ялгаатай болдог.

Үүнээс гадна судалгааны нутагт АМӨЦЧ-ын улирлын ялгаа гь агаар мандлын орчил урсгалын шинж чанараас ихээхэн хамаарна. Иймээс нэг ижил цэг дээр үйлдвэрлэх байгууламжийн байршлыг төлөвлөхөд АМӨЦЧ-ын агаар мандлын мезо уур амьсгалын чадамжийг үнэлэх хэрэгтэй.

 

Ашигласан хэвлэл

Атлас оз. Байкал

Башалханова Л.Б., Веселова В.Н., Корытный Л.М. Ресурсное измерение социальных условий жизнедеятельности населения Восточной Сибири. – Новосибирск: Академическое изд-во «ГЕО», 2012. – 221 с.

Береснева  И.А. Климаты аридной зоны Азии. – М.: Наука, 2006. – 286 с.

Жадамбаа Ш. Роль инверсии температуры воздуха в процессах усиления зимнего антициклона над Азией // Труды ГМЦ СССР. – 1972. Вып. 109. – С.89-94.

Севастьянов В.В. Климат высокогорных районов Алтая и Саян. – Томск: Изд-во ТГУ, 1998. – 202 с.

Романова Е.Н. Микроклиматическая изменчивость основных элементов климата. – Л.: Гидрометеоиздат, 1977. – 279 с.

Крючков В.В. Север: природа и человек. – М.: Наука, 1979. – 127 с.

Линевич Н.Л., Сорокина Л.П. Климатический потенциал самоочищения атмосферы: опыт разномасштабной оценки // География и природные ресурсы. – 1992. № 4. – С.160-165.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN