053. Ойг бүрдүүлэгч гол модлог ургамал, түүний нөөц

53. Ойг бүрдүүлэгч гол модлог ургамал, түүний нөөц

томруулж харах

Ойн нөөц, түүний ашиглалт

Байгаль нуурын сав газар – “ногоон алт”-аар баялаг гайхамшигтай агуулахын үүрэг гүйцэтгэдэг юутай ч зүйрлэшгүй нутаг билээ. Ойн нийт талбай 2011.01.01 өдрийн байдлаар (Байгаль нуурын сав газрын Оросын хэсэгт) – 32103.6 мян га газар байна. Ой модны нийт нөөц – 2795,8 сая м3 тэгэхдээ шилмүүст мод 2443 сая м3 (87,4%) эзэлж байна.

Ойн ургамлаар хучигдсан нэг га газарт мод бэлтгэх газрын дундаж нөөц Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр – 132,5 м3 (дэлхийд дунджаар – 100 м3/га), гэхдээ 79-82 м3/га хооронд хэлбэлзэнэ – ихэнхи тохиолдолд Забайкальск муж, Буриадын Бүгд Найрамдах улсын (Заиграевский, Читинский дүүрэг) тал хээрийн дүүрэгт 160-170 м3/га хүртэл, дундаж болон хойд тайгын дүүрэгт (Забайкальск мужийн Улетовский дүүрэг, Бурядын Кабаньский ба Северобайкальск дүүрэг, Эрхүү мужийн Эрхүүгийн болон Слюдянск дүүрэг)-т үүнээс их хэлбэлтэй байна. Ойгоор хучигдсан нэгж талбайн мод бэлтгэх дундаж нөөц – нутаг дэвсгэр дээрхи ойн бүтээмжийг тодорхойлдог үзүүлэлтийн нэг, энэ нь сайн үүлдрийн бүтцээс мод ургах нөхцлөөс хамаарна.

Ойг нийтэд нь зорилтод хэрэглээнээс хамаарч хамгаалах, ашиглах, нөөцийн гэж ангилан хуваадаг. Хамгаалах ойд орчинг үүсгэх, ус хамгаалах, ариун цэвэр - эрүүл ахуйн, эүүлжүүлэх болон бусад ашиг тустай хамааран хувьсах хэмжигдэхүүн, нэгэн зэрэг тэдгээрийн нийцэл ойн зорилтод хэрэглээтэй хэрхэн уялдах байдлаас хамаарч хадгалан үлдэх зорилгоор эзэмших газар ордог. Байгаль нуурын сав газар хамгаалах ойн хэмжээ их байдаг, үүнийг юуны өмнө орчинг үүсгэх, хамгаалах, ус хамгаалах асуудалтай холбон тайлбарлаж болно. Мөн түүнчлэн уулархаг газрын ойн чухал ач холбогдолтой экологийн үүргээр тайлбарлана. Ашиглах зориулалтын ойд хамгийн өндөр үр ашигтай, тогтвортой, өндөр чанартай мод, ойн бусад нөөц, тэдгээрийг боловсруулах бүтээгдэхүүнийг гарган авах зорилгоор эзэмших ой хамаарна, ингэхдээ ойн ашигт үүргийг хадгалан үлдэх нөхцлийг хангах хэрэгтэй. Нөөцийн ойд хорин жилийн хугацаанд мод бэлтгэлийн ажил явуулахгүй байхаар төлөвлөсөн газар ордог. Эдгээр ой бүс нутгийн хойд хэсэгт, мөнх цэвдэгтэй газарт, зам харгуй байргүй, эзэмших хэтийн төлөвгүй нутагт голдуу байна.

Ойн ашиглалтыг байгалийн дахин давтагдашгүй чанарыг ашиглахгүйгээр, ойн ландшафтын онцлог шинжийг харгалзахгүйгээр, үндсэндээ түүхий эд (ой мод), ойн дагавар нөөц болон газрын санг бүрдүүлдэг тодорхой хэсэг болдог ойгоор хучигдсан газар нутаг, олон тооны ашигт малтмалын “агуулах” болсон орон зайн үндэс болсон газрыг хөгжүүлэх үйл ажиллагааны төрлөөр тодорхойлно. Байгал нуурын сав газрын нутгийн Оросын хэсгийн хувьд ойн ашиглалтын олон төрлийн дотор хамгийн их хөгжсөн газар бол ойн мод бэлтгэлийн хэсэг юм, энэ нь ойн мод бэлтгэлийн тооцооны хэм хэмжээгээр зохицуулагдана. Ойн мод бэлтгэлийн гол тооцоо (хувь хэмжээгээр тодорхойлогдох) – бодитоор гүйцэтгэсэн мод бэлтгэлийн хэмжээний харьцааг ойт газрын хүрээнд ойн мод бэлтгэх хэмжээний нормд тусгасан хэмжээ байна. Нөхөн сэргээх зорилгоор, ан хийх үйл ажиллагаанд ойг идэвхитэй ашигладаг.

Ойн ашиглалтанд сүүлийн жилүүдэд хийсэн дүн шинжилгээгээр шилмүүст ойн, гол төлөв нарс модны гүйцэд боловсорсон суулгац давамгайлах талбай багасаж байгааг илрүүлж тогтоосон. Шилмүүст ойг навчит төрлөөр орлуулах, ойн модыг хууль бусаар огтлох өргөн тархсан явдлыг зогсоох, ойгоор хучигдсан талбай гал түймрийн үр дүнд багасах, шавьж хорхойд идэгдэж ой сүйрэх, мод огтлох, ойг дахин сэргээх зэрэг нөцөл байдлаас шалтгаалж ойн талбай хэмжээ багасаж байна.

Document Actions
Navigation
IW:LEARN