069. Суурин газрууд, тэдгээрийн хүн ам, аж ахуй эрхлэлт
Суурин газруудын үүргийн хэвшинж
Суурин газрын үйл ажиллагааны болон үүргийн ялгаа, хүн амын нутагшлын онцлогийг «Суурин газруудын үүргийн хэвшинж» гэсэн зурагт тусган үзүүлэв. Зургийн гол агуулга болох хот болон хөдөөгийн суурин газруудыг хүн амын тоогоор нь 9 шатлалд хувааж, эдийн засгийн төрөл бүрийн салбар дахь ажил эрхлэлтийн бүтцийг өнгөөр ялган үзүүлэв. Байгаль нуурын сав газарт олон үүрэгт үйлдвэрлэл-тээвэр, засаг захиргааны соёл, шинжлэх ухааны төвүүд (Улаанбаатар) болон бүс нутгийн ач холбогдол бүхий томоохон хотууд (Эрхүү, Улаан-Уд, Чита) голлож байна. Аж үйлдвэрийн ба тээврийн чиг үүрэг бүхий төрөлжсөн төвүүд бараг бүгдээрээ төмөр замын шугам дагуу байрлажээ. Орон нутгийн аж ахуй-зохион байгуулалтын үүрэг бүхий төвүүд үйлчлүүлэгчдийнхээ байршлыг дагаж нутаг дэвсгэрийн ихэнхи хэсэгт таруу байрласан байна. Ийм таруу суурьшил ялангуяа Монголын нутагт тод илэрч аймаг бүхэнд аймгийн төв, түүнээс алслагдмал зайд сум аж ахуйн төвүүд тарж байрласан байх бөгөөд хөдөө аж ахуйн үүрэг бүхий хөдөөгийн жижиг суурингууд Монголд нэн түгээмэл юм. Амралт сувиллын чиг үүрэг зонхилсон жижиг суурингууд цөөн бөгөөд ихэвчлэн Байгал нуурын эрэг орчим (Листвянка, Утулик, Хужир), Хөвсгөл нуурын эрэг орчим (Хатгал), Түнхэний хөндийд (Аршаан) цөөн тоотой байна. Оруулга зургаар том масштабын "Эрхүү", "Улаан-Үүд", "Чита" хотуудын хот орчмын газруудын суурин газрын үйл ажиллагаа болон үүргийн ялгаа, хүн амын нутагшлын онцлогийг тусган үзүүлэв.