080. Боловсрол

80. Боловсрол

Томруулж харах

Боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд

Боловсролын салбарыг нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал хүчин зүйл гэж авч үздэг. Хүний эзэмшсэн мэдлэг боловсрол, дадлага, туршлага, хэвшсэн бус /стандарт бус/ шийдвэр гаргах чадвар хурдацтай хувиран өөрчлөгдөж байгаа эдийн засгийн өнөөгийн нөхцөлд аливаа нийгмийн гол үнэт зүйл болсон. Боловсролын үйлчилгээний салбар гагцхүү эдийн засгийг чанартай шинэ хөгжилд хүргэх түлхэц болж чадна.

Сургуулийн өмнөх боловсрол – 2-8 насны хүүхдийн оюуны болон биеийн хөгжил, хувь хүн болон төвөвших нөхцлийг хангана. Эрхзүй, уламжлалт ёс, соёлын чиг хандлагаас хамаарч сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын асуудалд янз бүрийн үндсэн болон тодорхой зорилтуудыг тавьдаг. Энэ нь олон нийтээр зайлшгүй эзэмших ёстой эсвэл эзэмших албагүй боловсрол байх бөгөөд төрөл бүрийн чиглэлийн уламжлалт сургуулиар дамжин олгогдоно. Судалж буй нутаг дэвсгэр дээр сургуулийн өмнөх боловсролын 1436 байгууллагад 237, 6 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна.

Ерөнхий боловсрол нь боловсролын анхны түвшин юм. Өнөөдөр ерөнхий боловсролд дараахи боловсролыг хамааруулж байна. Үүнд: анхан шатны, үндсэн ерөнхий, бүрэн дунд боловсрол болон нэмэлт боловсрол орно. Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр ерөнхий боловсролын 1412 байгууллага ажиллаж байгаа бөгөөд 637, 5 мянга орчим хүүхэд боловсрол эзэмшиж байна.

Эрхүү хотын нутаг дэвсгэр дээр 206 хүүхдийн цэцэрлэгт 35268 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд 182 ерөнхий боловсролын сургуульд 86982 хүүхэд суралцаж байна.  Бүгд Найрамдах Буриад улсын 394 хүүхдийн цэцэрлэгт 45007 хүүхэд хүмүүжиж, ерөнхий боловсролын 517 сургуульд 123362 хүүхэд суралцаж байна. Забайкальск мужийн 150 хүүхдийн цэцэрлэгт 24119 хүүхэд, 187 ерөнхий боловсролын сургуульд 57210 хүүхэд суралцдаг. Монгол улсын нутаг дэвсгэр дээр нийт 685 хүүхдийн цэцэрлэгт 133239 хүүхэд хүмүүжиж, 523 ерөнхий боловсролын сургуульд 369900 хүүхэд суралцаж байна.

Мэргэжлийн дунд боловсролын сургалт (СПО-Среднее профессиональное образование)–мэргэжлийн боловсролын энэ түвшинд практик-мэргэжлийн чиг баримжаа олгох, эдийн засгийн бүх салбарт дунд түвшний ажилтан бэлтгэхэд чиглэн ажилладаг. Боловсрол олгох ажлыг үндсэн ерөнхий боловсрол (9 дүгээр ангиас), бүрэн дунд боловсрол (11 дүгээр ангиас) эсвэл мэргэжил эзэмших анхан шатны боловсрол олгох материаллаг баазад үндэслэн явуулдаг.

Байгаль нуурын сав газрын Оросын хэсэгт өнөөдрийн байдлаар мэргэжлийн дунд боловсролын сургалтын 100 орчим байгууллага байна. Монгол улсад мэргэжлийн боловсрол, сургалтын 35 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэргэжил эзэмшүүлэх дээд боловсрол (ВПО-Высшее профессиональное образование) – эзэмшсэн бүрэн дунд боловсрол болон мэргэжил эзэмшүүлэх дунд боловсролын үндсэн дээр шинжлэх ухааны аль ч салбарт ажиллах чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн мэргэжлийн боловсролын түвшин юм.

Байгаль нуурын сав газрын Оросын хэсэгт боловсролын 40 байгууллагад (улсын болон хувийн, тэдгээрийн салбар сургуульд) мэргэжлийн дээд боловсролыг олгож байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр төрийн өмчийн 15, төрийн өмчийн бус 90 гаруй их, дээд сургууль байдгаас ихэнхи нь нийслэл хотод байрладаг.

Тус сав газрын Оросын хэсэгт Эрхүү хотод ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын 9 хүрээлэн, Хөдөө аж ахуйн ШУА-ийн эрдэм шинжилгээ судалгааны 3 байгууллага, 30 гаруй эрдэм шинжилгээ судалгаа болон төсөл хэрэгжүүлэгч хавсарга хүрээлэнгүүдтэй.  Буриадын Бүгд Найрамдах Улсын шинжлэх ухааны академийн системд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын шинжлэх ухааны төв (БНЦ СО РАН), Буриадын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ–судалгааны хүрээлэн (БурНИИСХ СО РАСХН) ажиллаж байна.
Забайкальск мужийн нутаг дэвсгэр дээр боловсролын болон эрдэм шинжилгээ– судалгааны 5 байгууллага, тэдгээрийн салбарууд ажиллаж байна. рдын засгийн газрын

1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгуулага бий болсон түүхтэй бөгөөд хожим нь Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр 1961 онд Шинжлэх ухааны Академи болон зохион байгуулагдсан юм. Өнөөдрийн байдлаар ШУА-ийн шууд харьяалалд 21 эрдэм шинжилгээний хүрээлэн төв, 2 салбарын төрөлжсөн академи, 1 номын сан  үйл ажиллагаагаа явуулж байна.

Ашигласан хэвлэл

Материалы Федеральной службы государственной статистики (http://www.gks.ru),

Статистические сборники по Монголии: Соёл, спорт, аялал, жуулчлалын салбарын лавлах / Улаанбаатар хот, 2013 он, с. 285 и Монгол улсын статистикийн Эмхэтгэл, 2012

Document Actions
Navigation
IW:LEARN